Мэргэжил: Геологи F441400

Size: px
Start display at page:

Download "Мэргэжил: Геологи F441400"

Transcription

1 МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ,, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ ХАМБА ОВОГТ БЯМБАДАШИЙН ДОРЖСҮРЭН ХАНГАЙ-ХЭНТИЙН БҮС ДЭХ КАРБОН-ПЕРМИЙН АККРЕЦЫН БҮРДЭЛ Мэргэжил: Мэргэжлийн код: Геологи F Геологийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл Улаанбаатар хот

2 ГЕОЛОГИ, ГАЗРЫН ТОСНЫ СУРГУУЛЬ Бямбадашийн Доржсүрэн ХАНГАЙ-ХЭНТИЙН БҮС ДЭХ КАРБОН-ПЕРМИЙН АККРЕЦЫН БҮРДЭЛ Геологийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл Эрдэм шинжилгээний ажлын удирдагч: ШУТИС-ийн ГГТС-ийн Геологийн багийн профессор, доктор (Ph.D) Ч.Минжин Эрдэм шинжилгээний ажлын зөвлөх: AHG ХХК-ий зөвлөх профессор, доктор (Sc.D) Ж.Бямба ШУТИС-ийн ГГТС-ийн Геологийн багийн профессор, доктор (Ph.D) Д.Чулуун Улаанбаатар хот

3 ГАРЧИГ ОРШИЛ ЕРӨНХИЙ БҮЛЭГ СЭДВИЙН СУДЛАГДСАН БАЙДАЛ ТАЛБАЙН ГЕОЛОГИЙН ТОГТОЦ ГОРХИ ФОРМАЦ КАРБОН-ПЕРМИЙНАККРЕЦЫН БҮРДЭЛ БОЛОХ НЬ ТЕКТОНИК-СТРАТИГРАФИЙН СУДАЛГААГААР ЛИТОЛОГИ-СТРҮКТҮРИЙН СУДАЛГААГААР РАДИОЛЯРИЙН БИОСТРАТИГРАФИЙН СУДАЛГААГААР СЕДИМЕНТОЛОГИЙН СУДАЛГААГААР ХАРЬЦУУЛАЛТЫН АРГААР КАРБОН-ПЕРМИЙН АККРЕЦЫН БҮРДЛИЙН ШИНЖ ТӨРХ БҮТЭЦ НАЙРЛАГА ХОЛИМОГИЙН ТӨРӨЛ СТРҮКТҮР АТРИАЖИЛТ МЕТАМОРФИЗМ НАСНЫ ҮНДЭСЛЭЛ ТАРХАЛТ, ХИЛ ХЯЗГААР ГЕОСИНКЛИНАЛЬ СТРҮКТҮРЭЭС ЯЛГАГДАХ ОНЦЛОГ МАРГААНТАЙ АСУУДЛУУД КАРБОН-ПЕРМИЙН АККРЕЦЫН БҮРДЛИЙН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ ДҮГНЭЛТ...99 АШИГЛАСАН ХЭВЛЭЛ БҮТЭЭЛТЭЙ ХОЛБООТОЙ НИЙТЛҮҮЛСЭН МАТЕРИАЛ НЭР ТОМЪЁОНЫ ТАЙЛБАР

4 ОРШИЛ Горилогч миний бие Хангай-Хэнтийн дүүргийн хэмжээнд нийт 25 жил ажиллаж 1:200000, 1:50000-ны масштабын геологийн зураглал-ерөнхий эрлийн ажил, 1: ны масштабын Улсын геологийн иж бүрдэл зураг зохиох ажил болон бусад төрөл бүрийн сэдэвчилсэн судалгааны ажлуудад оролцож байлаа (1-р зур). Энэ хугацаанд тус дүүргийн хэмжээнд өмнөх судлаачдын хийсэн ажлын үр дүнтэй танилцаж, сэдвийнхээ чиглэлээр судалгааны материал цуглуулж байснаас гадна олон жилийн явцад олж авсан ажлын дадлага, туршлага, ахмад геологчдын зөвлөмж дээр тулгуурлан энэхүү сэдэвт ажлыг хийхээр сонгосон болно оноос дотоод гадаадын олон судлаачид Монголын геологи-тектоникийн хөгжлийн түүхийг Плит тектоник -н үзэл баримтлалын үүднээс тайлбарлах болсон нь энэ ажлыг хийхэд чухал түлхэц болсон. Сэдэвт ажлыг 2003 оноос Хэнтийн хотгорын геологийн тогтоц нэртэйгээр анх сонгон ажиллаж эхлэх явцад, тэр жил Монголд хуралдсан IGCP-516 төслийн олон улсын хуралд хүрэлцэн ирсэн Японы геологч Казухира Цукада, Кенжи Кашиваги нар Хэнтийн хотгорын Горхи формац дахь улаан хасын биетүүдийг судалж үзээд аккрецлагдсан далайн ёроолын хурдас чулуулаг байна гэж үзсэний үндсэн дээр түүний гарал үүслийг плит тектоникийн үзэл баримтлалын үүднээс тайлбарлах боломж бүрдсэн юм онуудад Монгол-Японы хамтарсан Хан-Хэн экспедицийн бүрэлдэхүүнд багтан Японы геологч нартай хамтран ажиллаж Төв, Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгуудын нутгаар явж Хангай-Хэнтийн цахиурлаг-терриген зузаалгийн бүтэц найрлага, стрүктүр, нас тогтоох чиглэлийн судалгааны ажилд оролцож литологи-стрүктүр, тектоникстратиграфи, биостратиграфийн судалгаа хийх, микрофоссилийн дээж авах аргачлалаас, 2006 онд Хятадын геологч Ван Чин Ян, Жиэбин нартай Адаацаг, Лүн, Бэрх хайрханы дүүргүүдээр явж симаунтын орчинд үүссэн шохойн чулуунаас конодонтын дээж авах, онд Швецарийн геологч В.Вальфред, Г.Нэргүй нарын Хангай-Хэнтийн Хархорин, Хэнтий, Улз, Дөчголын дүүргүүдэд тархсан девон, карбон, перм, триасын хурдасны элсэн чулуунд мөхлөгийн судалгаа хийх дээж авах, 2007 онд МУИС-ийн багш Л.Жаргалын туслалцаатай Улаанбаатарын дүүрэгт тархсан девон, карбоны хурдаснаас элсэн чулууны анализ хийх дээж авах арга, аргачлалаас нь суралцсан болно

5 1-р зураг. Хангай-Хэнтийн бүсийн хэмжээнд зохиогчийн оролцсон судалгааны ажлууд 1-Оролцсон зураглалын ажлын талбайнууд: 1-3-1: ны масштабтай зураглалын ажил. I-Тарвагатайн, II- Хангайн, III-Шарлангийн, IV-VII- УГЗ-200 төслийн ажил, VIII-X-1:50000-ны масштабтай зураглалын ажил. VIII-Хоолтын, IX-Баяндэлгэрийн, X-Баянжаргалангийн, 2-4-Япончуудтай хамтарч гүйцэтгэсэн судалгааны ажил: оны, оны, оны, 5-6-Швецарын судлаачидтай хамтарч гүйцэтгэсэн судалгааны ажил: оны, оны, 7-Хятадын судлаачидтай хамтарч гүйцэтгэсэн судалгааны ажил: 2006 он, 8- МУИС-ийн седиментологч Л.Жаргалтай хамтарч гүйцэтгэсэн судалгааны ажил: 2006 он, 9-сэдвийн дагуу гүйцэтгэсэн өөрийн судалгааны ажил: 2007 он, 10- IGSP-480 төслийн хээрийн аялал зохион байгуулалцсан цэг а-уу булан, б-81-ийн гарам, 11-Хангай-Хэнтийн бүсийн хил Сэдэвт ажлынхаа хүрээнд IGCP-480 төслийн олон улсын хурлын хээрийн экскурсыг 2006 онд Улаанбаатарын дүүрэгт зохион байгуулалцсан. Тус хурал дээр Geological settings of the Devonian accretionary complex in the Hangay-Hentey zone, Central Asian Orogenic Belt (Dorjsuren B 2006) сэдвээр илтгэл тавьсан. Мөн тэр жилд Монголд зохион байгуулагдсан Монголын геологийн холбоо, Российское геологическое обшество 2-ын хамтран зохион байгуулсан Минеральные ресурсы Монголии XXI в веке нэртэй эрдэм шинжилгээний хуралд оролцож тус хурлаас гаргасан - 5 -

6 сэтгүүлд Аккреционный комплекс девона Баянбаратского района в Уланбаторском террейне нэртэй өгүүлэл бичиж нийтлүүлсэн. Хятадын Нанжин хотод 2007 онд зохион байгуулагдсан IGCP-506 төслийн олон улсын хурал болон хээрийн экскурст оролцож карбон, төмрийн изотопуудаар хурдас чулуулгийн нас тодорхойлох арга геологийн шинжлэх ухаанд нэвтэрч буй талаар мэдээлэл олж авсан. Мөн тэр жилдээ Японы Нагоягийн их сургуулийн оюутнуудад Silurian-devonian accretionary complex in the Hangay-Hentey belt of the Central Mongolian гэсэн сэдвээр лекц уншсанаас гадна Японы Мино-Танбо, Рюке бүсүүдийн триас, юра, цэрдийн аккрецын бүрдлүүдтэй танилцаж, тэдгээрийн Горхи формацын хурдас чулуулагтай ижил төстэй ба ялгаатай талуудыг харьцуулан судалсан. Энэхүү судалгааны ажлыг хийх явцад дотоод гадаадын олон геологчидтой 6 жилийн туршид хамтран ажилласны үр дүнд дараах хэмжээний баримт материалыг бүрдүүлж ашиглалаа. Цуглуулсан баримт материалын болон судалгааны ажлын хэмжээг хүснэгт-1-д тусган үзүүлэв. Цуглуулсан баримт материалын тоо хэмжээ 1-р хүснэгт д\д Цуглуулсан материалын төрөл Судалгааны ажлын болон Хэмжих цуглуулсан материалын тоо, нэгж хэмжээ 1 Маршрут ш 84 2 Ажиглалтын цэг ш Зүсэлт ш 11 4 Хээрийн тэмдэглэлийн дэвтэр ш 12 5 Шлифийн дээж ш Силикатын дээж ш 71 7 Седиментологийн дээж ш 39 8 Радиолярын дээж ш 29 9 Конодонтын дээж ш 8 10 Үнэмлэхүй насны дээж ш 2 11 Фото зураг ш 342 Мөн сэдэвт ажлын чиглэлээр 21 өгүүлэл бичиж Монгол улсын ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургуулийн Монголын геосудлаач, Geoscientist, Геологи, МУИС-ийн - 6 -

7 Геологийн асуудлууд, Хятадын Жилиний их сургуулийн Global geology, Японы Journal of Asian Earth Sciencist, олон улсын IGCP-480 төслийн сэтгүүл болон ШУА-ийн Геологиэрдэс баялгийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний бүтээл, Оросын геологийн алба ба Монголын геологийн холбооны хамтарсан бүтээл, Хайгуулчин сэтгүүл зэрэгт нийтлүүлсэн. Судалгаанд зориулж авсан дээжнүүдээ Монголын геологийн төв лабораториос гадна Япон, Хятад, Швецари улс руу илгээж шинжилгээ хийлгэж байсан ба 2007 онд Японы Нагоягийн их сургуулийн музейн лабораторид очиж ажиллан хасаас радиоляр, 2007, 2008 онуудад Хятадын ШУА-ийн Нанжин хотын Геологи-палеонтологийн хүрээлэнгийн лабораторйин шохойн чулуунаас конодонт, хитинозоа зэрэг микрофоссилүүд гарган авах арга аргачлалтай танилцаж, суралцаж зарим дээжнүүдээ өөрийн биеэр боловсруулж байсан болно. Сэдэв сонгосон үндэслэл: 1. ХХ зууны дунд үеэс барууны орнуудад өргөн хэрэглэгдэж байсан плит тектоникийн үзэл баримтлал 1990-ээд оны эхээр Монгол оронд нэвтэрч эхэлсэн нь Горхи формацын гарал үүсэл, хөгжлийн үе шатыг шинээр тайлбарлах боломжийг бүрдүүлж өгсөн. 2. Хангай-Хэнтийн бүс нь Монголын геологийн тогтоцын олон стрүктүрүүдын уулзвар зангилаан дээр оршдогийн хувьд тэдгээрийн түлхүүр цэг нь болдог. 3. Хангай-Хэнтийн бүсийн хүрээнд 1:200000, 1:50000-ы зураглал-ерөнхий эрлийн ажил болон төрөл бүрийн сэдэвчилсэн судалгааны ажилд 25 жил өөрийн биеэр оролцсон. Ач холбогдол: 1. Горхи формацын хурдасны гарал үүсэл, хөгжлийн явцыг плит тектоникийн үзэл баримтлалын үүднээс тайлбарласнаар бусад ижил төстэй стрүктүрүүдийг харьцуулан судлах боломж бүрдэнэ. 2. Хангай-Хэнтийн бүсд тогтоогдож буй карбон-пермийн аккрецын бүрдлийн петрохими, палеонтологи, петрографи, изотопи, бүтэц найрлага, тогтоц, гарал үүсэл, геологийн хөгжлийн түүх нь иж бүрдлээр судлагдана. 3. Аккрецын бүрдлийг судлах, геотуризм хөгжүүлэх эхлэл болно. 4. Ашигт малтмалын гарал үүсэл, геодинамик орчин нь плит тектоникийн үзэл баримтлалын үүднээс шинэлэг байдлаар тайлбарлагдана. Зорилго: Горхи формацыг гарал үүслийнх нь хувьд өврийн хотгор, түрбидит террейн, аккрецын бүрдэл гэсэн өмнөх судлаачдын дэвшүүлж байсан олон янзын үзэл баримтлалыг нэг мөр болгоно

8 Судалгааны ажлын объект: Судалгааны ажлын обьектод Төв Монголын ороклиналын төвийн хэсэгт орших Хангайн-Хэнтийн бүсийн дунд-дээд девоны Горхи формацад ялгасан хэсгийг авч үзэж байгаа бөгөөд энэ нь уртрагийн , өргөргийн ийн солбицлуудын хооронд, Төв аймаг болон Улаанбаатарын нутаг дэвсгэрийн хэмжээнд, уртаашаа км, өргөөшөө км орчим нутгийг хамардаг (2-р зур). 2-р зураг. Судалгааны талбайн байршлын зураг. Судалгааны талбай нь уртрагийн , өргөрөгийн ын хооронд байршина. Судалгааны арга, аргачлал: Диссертаци нь аргачлалын хувьд боловсруулалтын ба хээрийн судалгааны гэсэн 2 үндсэн ажлаас бүрэлдэж байгаа. 1. Боловсруулалтын ажлын үед өмнөх судлаачдын материалуудад боловсруулалт хийх, эмхэтгэх, нэгтгэн дүгнэх, зарим тойм зургуудыг зохиох, хээрийн судалгааны ажлын маршрут, төлөвлөгөө зохиох, хээрийн ажлын үед цуглуулсан дээж сорьцнуудаа гадаад дотоодын лабораторид илгээж шинжлүүлэх тэдгээрийн үр дүнг хүлээж авах, судалгааны - 8 -

9 материалуудаа эмхэтгэн боловсруулах, дүн шинжилгээ, харьцуулалт хийх, зураг, схем, диаграмм зохиох зэрэг ажлууд хийж байсан. 2. Хээрийн судалгааны ажлын үед геологийн маршрутын судалгаа, тектоник стратиграфийн, литолог-стрүктүрийн, радиолярын биостратиграфийн, седиментологийн, харьцуулалтын гэсэн сэдэвчилсэн судалгааны олон аргуудыг хослуулан гүйцэтгэж, төрөл бүрийн дээж сорьц авсан болно. а. Маршрутын судалгааг объектын геологийн тогтоц, бүтэц, найрлага, чулуулгийн хоорондын харьцаа, хэлбэр хэмжээ, хувирал, атриажилт, байрлалыг судлах зорилгоор гүйцэтгэсэн. б. Тектоник-стратиграфийн судалгааны үед Горхи формацын түрбидит дотор агуулагдаж буй далайн ёроолын тунамал хурдсанд нь зүсэлт хийж түүний бүтэц найрлага, стратиграфийн дэс дараалал, тектоник үйлчлэл зэргийг нарийвчилсан судалсан. в. Литолиги-стрүктүрийн судалгаагаар Горхи формацын түрбидит дотор агуулагдаж буй далайн ёроолын хурдас чулуулгийн меланжлагдсан байдлыг судалсан. г. Радиолярын биостратиграфийн судалгаагаар Горхи формацын түрбидит дотор агуулагдаж буй далайн ёроолын тунамал хурдаснаас микрофоссилийн дээж авах, түүнийг агуулж буй хурдасны шинж чанарыг нарийвчлан судлах ажил хийсэн. д. Седиментологийн судалгааны ажлыг 2006 онд Улаанбаатар-Алтанбулагын дүүрэгт гүйцэтгэж Горхи, Алтан-Овоо формацын элсэнчулуунуудын бүтэц найрлага, гарал үүслийг судалсан. е. Харьцуулалтын судалгааны ажлыг 2007 онд Японд очиж гүйцэтгэсэн бөгөөд Хангай-Хэнтийн бүс дэх Горхи формацын хурдас чулуулгийг Японы юрийн аккрецын бүрдэлтэй харьцуулан судалсан. ё. Сорьцлолтын ажлын явцад чулуулгийн нас тодорхойлох микрофоссил, макрофауны болон изотопийн дээж, бүтэц найрлага, зөөгдлийн мужийг тодорхойлох седиментологийн дээж, агуулагдаж буй интрүзив чулуулгийн геохимийн шинж төлөвийг тодорхойлох петрохимийн зэрэг олон дээж сорьц авсан. Судалгааны ажлын шинэлэг тал: а. Диссертацийн ажилдаа судалгааны орчин үеийн олон аргуудыг шинээр нэвтрүүлсэн. б. Япон, Швейцарь, Хятад зэрэг гадаад орнуудын лабораторт хийлгэсэн шинжилгээний үр дүн ашигласан. в. Олон улсын эрдэм шинжилгээний хурлын хээрийн аялал зохион байгуулалцаж, - 9 -

10 гадаад дотоодын олон судлаачдад Горхи формацын хурдас аккрецын бүрдэлтэй ижил төстэй болохыг таниулсан. Хамгаалах сэдвүүд: а. Горхи формацын хурдсыг аккрецын бүрдэл гэж үзэж түүнийг орчин үеийн судалгааны олон аргуудаар баталгаажуулж өгнө. б. Карбон-пермийн аккрецын бүрдлийн шинж төрхийг тодруулна. в. Карбон-пермийн аккрецын бүрдэл нь үүсэл, хөгжлийн 5 үе шатыг дамжсан болохыг загварчлан тодорхойлно. Диссертацийн ажлын бүтэц ба хэмжээ: Диссертаци нь оршил, дүгнэлт, үндсэн 4 бүлэг, ашигласан бүтээл, хавсралтаас бүрдсэн ба нийт 114 хуудас, 69 зураг, 6 хүснэгттэй. Талархал: Горилогч нь энэ ажлыг хийх санаа өгч зөвлөсөн доктор Г.Дэжидмаа, ахмад геологч Ц.Махбадар нарт болон эрдэм шинжилгээний ажлын удирдагч профессор, доктор Ч.Минжин нарт талархал илэрхийлж байна. Мөн палеонтологи, петрографи, петрохими, изотопын нарийвчилсан шинжилгээ судалгаа хийхэд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлсэн Японы Нигатагийн их сургуулийн доктор Тошуйки Курихара, Нагоягийн их сургуулийн музейн туслах профессор доктор Казухиро Цукада, Тоямагийн их сургуулийн профессор доктор Шигери Ото, Хятадын ШУА-ийн Нанжин дахь Геологи-палеонтологийн хүрээлэнгийн профессор доктор Ван чин ян, доктор Тан пан, Швецарын эрдэм шинжилгээний ажилтан доктор Г.Нэргүй, МУИС-ийн доктор, профессор Л.Жаргал, Геологийн төв лабораторын инженер Амарсайхан, Алдармаа, диссертаци бичих аргачлалын чиглэлээр зөвлөгөө өгсөн ШУТИС-ийн Геологи-Газрын тосны сургуулийн профессор, доктор Д.Чулуун, Г.Ээнжин, онолын зөвлөгөө өгсөн AHG ХХК-ий зөвлөх профессор, доктор Ж.Бямба, ШУА-ийн Геологи эрдэс баялгийн хүрээлэнгийн академч О. Төмөртогоо, ШУТИС-ийн Геологи-Газрын тосны сургуулийн профессор доктор О.Гэрэл, уг ажлыг гүйцэтгэхэд дэмжиж, хамтран ажилласан геологч Б.Бүжинлхам, Г.Сэрсмаа, Н.Манчук, Л.Оюунжаргал, С.Хишигсүрэн нарт талархаж байна

ТОВЧ НАМТАР Увс аймаг, Улаангом хотын 10 жилийн 1-р сургууль

ТОВЧ НАМТАР Увс аймаг, Улаангом хотын 10 жилийн 1-р сургууль ТОВЧ НАМТАР Овог нэр: Бямбаа Энхцэцэг Боловсрол 1982-1992 Увс аймаг, Улаангом хотын 10 жилийн 1-р сургууль 1992-1996 МУИС-ийн ЭЗС, Эдийн засагч-хүн ам зүйч Сэдэв: Монгол улсын ядуурлын асуудал 1996-1998

More information

Халдлага Илрүүлэх Системийн Хосолмол Загварын Судалгаа

Халдлага Илрүүлэх Системийн Хосолмол Загварын Судалгаа Халдлага Илрүүлэх Системийн Хосолмол Загварын Судалгаа Н.Угтахбаяр 1, Б.Өсөхбаяр 1, С.Байгалтөгс 2, Ж.Нямжав 1 1 ХШУИСургууль, МУИС, Монгол 2 БУХСургууль, ШУТИС, Монгол И-мэйл: 44911.n@gmail.com Хураангуй

More information

МУИС-ийн ХШУИС-ийн Хэрэглээний математикийн тэнхим

МУИС-ийн ХШУИС-ийн Хэрэглээний математикийн тэнхим Зохион байгуулагч байгууллага МУИС-ийн ХШУИС-ийн Хэрэглээний математикийн тэнхим Зохион байгуулах комисс Г.Баттөр Б.Барсболд С.Батбилэг М.Мэнд-Амар А.Баярбаатар Т.Дөлтуяа А.Энхболор Ж.Энхбаяр Б.Дэмчигсүрэн

More information

ТОВЧ НАМТАР. Эдийн засагч-хүн ам зүйч; Олон улс судлаач (Олон улсын хамтын ажиллагаа)

ТОВЧ НАМТАР. Эдийн засагч-хүн ам зүйч; Олон улс судлаач (Олон улсын хамтын ажиллагаа) ТОВЧ НАМТАР ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ: Овог, нэр: Батцэнгэлийн Мөнхжаргал Шуудангийн хаяг: Монгол улс, Улаанбаатар, Ш/х 46а/301 Утас: 976-9928 2084 Электрон шуудан: Munkhjarga@gmail.com; munkhjargal_b@num.edu.mn

More information

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам нь Боловсролын салбарын мэдээллийн системийн багт Систем шинжээч 1 хүн, Бизнесийн шинжээч 2 хүн, Өгөгдлийн агуулхын архитектч

More information

ИНЖЕНЕРИЙН БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ

ИНЖЕНЕРИЙН БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ ИНЖЕНЕРИЙН БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ Монгол улсын төрөөс дээд боловсролын чанарын баталгаажуулалтыг хангах талаар баримтлаж байгаа бодлого 1. Монгол улсын Засгийн газрын 2006 оны 08

More information

Түгээсэн газар. Бүсийн хэмжээнд. Бүсийн хэмжээнд

Түгээсэн газар. Бүсийн хэмжээнд. Бүсийн хэмжээнд Сэтгүүл /Эмхэтгэл/ товхимолын нэр, /үүсгэн байгуулсан он/ Алтан фэнг шүй /2010/ Амар /1999/ мэнд Харьяалал фэнг шүйгийн холбоо ДОХ-той тэмцэх Үндэсний сан Түгээсэн Вэб сайт хаяг E-mail: info@naf.org.mn

More information

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ТӨСӨЛ

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ТӨСӨЛ ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ТӨСӨЛ МЭДЭЭЛЛИЙН ТОЙМ УЛИРАЛ ТУТМЫН МЭДЭЭ 2017/1-2017/3 ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ТӨСЛИЙН 2017 ОНД ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН АЖЛААС ТОВЧХОН 1. Тогтвортой хөгжлийн боловсролын

More information

Article begins on next page

Article begins on next page Topics in Data Science = Өгөгдлийн шинжлэх ухаан Rutgers University has made this article freely available. Please share how this access benefits you. Your story matters. [https://rucore.libraries.rutgers.edu/rutgers-lib/52378/story/]

More information

УЛААНБААТАР ХОТЫН СУУРЬШЛЫН БҮСИЙН ХӨРСНИЙ БОХИРДЛЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ДҮН

УЛААНБААТАР ХОТЫН СУУРЬШЛЫН БҮСИЙН ХӨРСНИЙ БОХИРДЛЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ДҮН DOI: http://dx.doi.org/10.5564/pmas.v56i01.681 УЛААНБААТАР ХОТЫН СУУРЬШЛЫН БҮСИЙН ХӨРСНИЙ БОХИРДЛЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ДҮН Ч.Сономдагва 1, Ч.Бямбацэрэн 1, Д.Даваадорж 2 1 Хүрээлэн буй орчин судлал, химийн

More information

netcat Гарчиг Tuguldur BiBO

netcat Гарчиг Tuguldur BiBO netcat Tuguldur BiBO Гарчиг 1. Хэрэглээ 2. Client (Удирдагч)-с холбогдох a. Webserver-тэй холбогдох b. Port дамжуулах c. Ямар Software DNS-Server ажиллаж байгааг мэдэх 3. Server-н өмнөөс

More information

Бараа материалын нөөцийн удирдлага (Managing Inventory)

Бараа материалын нөөцийн удирдлага (Managing Inventory) Бараа материалын нөөцийн удирдлага (Managing Inventory) Үйлдвэрлэлийн менежмент 1 APM 261 Лекц 12 Д.Кадирбек, МВА ХААИС, ЭЗБС, Менежментийн тэнхим, 217 kadirbyek.weebly.com, kadirbyek@muls.edu.mn Copyright

More information

Article begins on next page

Article begins on next page Topics in Data Science = Өгөгдлийн шинжлэх ухаан Rutgers University has made this article freely available. Please share how this access benefits you. Your story matters. [https://rucore.libraries.rutgers.edu/rutgers-lib/52378/story/]

More information

Харилцагчийн удирдлагын систем

Харилцагчийн удирдлагын систем Veritech ERP Customer Relationship Management Харилцагчийн удирдлагын систем 2 Бизнесийн салбарт өрсөлдөөн нэмэгдэхийн хирээр бизнесийн байгууллагууд шинэ хэрэглэгч, худалдан авагчдыг татах, одоогийн харилцагчдынхаа

More information

МОНГОЛБАНКНЫ ТӨЛБӨР ТООЦОО, БҮРТГЭЛИЙН ГАЗАР ТӨЛБӨР ТООЦООНЫ ТӨВ ТӨЛБӨРИЙН КАРТЫН EMV СТАНДАРТЫГ ДЭМЖИЖ АЖИЛЛАХ, ОДООГИЙН БАЙДАЛ

МОНГОЛБАНКНЫ ТӨЛБӨР ТООЦОО, БҮРТГЭЛИЙН ГАЗАР ТӨЛБӨР ТООЦООНЫ ТӨВ ТӨЛБӨРИЙН КАРТЫН EMV СТАНДАРТЫГ ДЭМЖИЖ АЖИЛЛАХ, ОДООГИЙН БАЙДАЛ МОНГОЛБАНКНЫ ТӨЛБӨР ТООЦОО, БҮРТГЭЛИЙН ГАЗАР ТӨЛБӨР ТООЦООНЫ ТӨВ ТӨЛБӨРИЙН КАРТЫН EMV СТАНДАРТЫГ ДЭМЖИЖ АЖИЛЛАХ, ОДООГИЙН БАЙДАЛ 1999 онд Euro Pay International, MasterCard International and Visa International

More information

ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГЧИЙН ТУХАЙ:

ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГЧИЙН ТУХАЙ: ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГЧИЙН ТУХАЙ: Ёот Фау Консалт ХХК нь 2013 онд байгуулагдаж, ХБНГУ ийн Дюсселдорф, Мюнхен хотуудын үзэсгэлэнгийн танхимуудын Монгол улс дахь албан ёсны төлөөлөгчөөр ажилладаг бөгөөд

More information

ТАНИЛЦУУЛГА INTRODUCTION

ТАНИЛЦУУЛГА INTRODUCTION ТАНИЛЦУУЛГА INTRODUCTION БИД ХЭН БЭ? ABOUT US Оновчтой шийдвэр гаргахад зөв мэдээллийг хэрэгтэй цагтаа авах нь чухал. Энэхүү боломжийг харилцагчдадаа нээж өгөхийн төлөө "Максима Консалтинг" компани ажилладаг.

More information

Монгол Улc - Нээлттэй мэдээлэл

Монгол Улc - Нээлттэй мэдээлэл Арваннэгдүгээр сар 2016 Монгол Улc - Нээлттэй мэдээлэл Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын (ОҮИТБС) онлайн системийг хэрхэн боловсруулж, хэрэгжүүлсэн тухай тайлан e-reporting.eitimongolia.mn

More information

Veritech ERP Human Capital Management. Хүний капиталын удирдлагын систем

Veritech ERP Human Capital Management. Хүний капиталын удирдлагын систем Veritech ERP Human Capital Management Хүний капиталын удирдлагын систем 2 Бизнесийн салбарт өрсөлдөөн нэмэгдэхийн хэрээр аливаа байгууллага үндсэн үйл ажиллагаандаа анхааран төвлөрч, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ

More information

БЭЛЧЭЭРИЙН ГАЗРЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ ФОТО МОНИТОРИНГИЙН АРГААР ҮНЭЛЭХ

БЭЛЧЭЭРИЙН ГАЗРЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ ФОТО МОНИТОРИНГИЙН АРГААР ҮНЭЛЭХ ò º º î í à ë ò ã î ñ Íî ë ÃÀÇÐÛÍ ÕÀÐÈËÖÀÀ, ÃÅÎÄÅÇÈ, ÇÓÐÀÃ Ç ÉÍ ÃÀÇÀÐ ØÂÅÉÖÀÐÈÉÍ ÕªÃÆËÈÉÍ ÀÃÅÍÒËÀÃ, ÍÎÃÎÎÍ ÀËÒ БЭЛЧЭЭРИЙН ГАЗРЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ ФОТО МОНИТОРИНГИЙН АРГААР ҮНЭЛЭХ Ýíýõ çºâëºìæèéã Øâåéöàðèéí

More information

Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор

Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор Цаашдаа дотоодын хэрэгцээнээсээ илүү гаргаж эрчим хүч гаргах бол экспортлох ёстой гэсэн чиг барьж байна. Энэ шаардлагын хүрээнд эрчим хүчнийхээ нүүрсийг ашиглаад

More information

ЦАЛИН ХӨЛСНИЙ СИСТЕМ

ЦАЛИН ХӨЛСНИЙ СИСТЕМ ЦАЛИН ХӨЛСНИЙ СИСТЕМ 1. Цалин хөлсний мөн чанар, зарчим, хэлбэр 2. Цалин хөлсийг ялгавартай тогтоох аргууд Цалин хөлс олгоход баримтлах зарчмууд Цалин хөлс баталгаатай байх ёстой. Цалин нь хийж бүтээсэн

More information

ГАР БАГАЖНЫ танилцуулга

ГАР БАГАЖНЫ танилцуулга ГАР БАГАЖНЫ танилцуулга вюртын үндсэн гурван зарчим Чанар, чанар, чанар Künzelsau хотод байрлах группийн толгой компанийн хувьд харилцагчдаас ирсэн бараа бүтээгдэхүүний чанарын талаарх асуулт, хүсэлт болон

More information

Фраскатийн гарын авлага СУДАЛГАА, ТУРШИЛТ ХӨГЖЛИЙН АСУУЛГАД БАРИМТЛАХ ЖИШИГ СТАНДАРТ

Фраскатийн гарын авлага СУДАЛГАА, ТУРШИЛТ ХӨГЖЛИЙН АСУУЛГАД БАРИМТЛАХ ЖИШИГ СТАНДАРТ Фраскатийн гарын авлага СУДАЛГАА, ТУРШИЛТ ХӨГЖЛИЙН АСУУЛГАД БАРИМТЛАХ ЖИШИГ СТАНДАРТ ISBN 92-64-19903-9 ЭЗХАХБ, 2002. Програм хангамж: 1987-1996, Acrobat бол ADOBE-ийн барааны тэмдэг. Бүх эрх хамгаалагдсан.

More information

LOGO. ШУТИС, ГУУС, ГГ- ийн салбарын дэд проф Г. Сарантуяа

LOGO. ШУТИС, ГУУС, ГГ- ийн салбарын дэд проф Г. Сарантуяа LOGO ШУТИС, ГУУС, ГГ- ийн салбарын дэд проф Г. Сарантуяа БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СУДАЛГАААНЫ АРГА ЗҮЙ Танин мэдэхүй Мэлдэг Шинжлэх ухаан Шинжлэх ухааны анилал Танин мэдэхүйн арга Шинжлэх ухааны судалгааны

More information

Multimedia Authoring and Tools L-2

Multimedia Authoring and Tools L-2 Multimedia Authoring and Tools L-2 2.1 Multimedia Authoring 2.2 Some Useful Editing and Authoring Tools 2.3 VRML 2.4 Further Exploration Multimedia Systems (eadeli@iust.ac.ir) 1 Multimedia Authoring Multimedia

More information

ГЭМТ ХЭРГИЙН СТАТИСТИК ЗҮЙН ОНОЛ, ПРАКТИКИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ

ГЭМТ ХЭРГИЙН СТАТИСТИК ЗҮЙН ОНОЛ, ПРАКТИКИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ Шинжлэх Ухааны Академийн Мэдээ 2017 оны 01 (221) DOI: http://dx.doi.org/10.5564/pmas.v57i221.758 ГЭМТ ХЭРГИЙН СТАТИСТИК ЗҮЙН ОНОЛ, ПРАКТИКИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ Б.Мөнхдорж Хууль сахиулахын их сургуулийн

More information

ЭЛСЭГЧДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА

ЭЛСЭГЧДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН АЛБА ЭЛСЭГЧДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА (2017-2018 оны хичээлийн жилд) 2017 он Гарын авлага бэлтгэсэн: Лаборант: С.Буянхишиг С.Дэжидням Б.Яндагхүү Нэгтгэн боловсруулсан: Анхны хэвлэл

More information

USB flash memory, USB принтер зэргийг клиент тус бүрээр ашиглахыг зөвшөөрөх/хориглох тохиргоог хийх боломжтой юу?

USB flash memory, USB принтер зэргийг клиент тус бүрээр ашиглахыг зөвшөөрөх/хориглох тохиргоог хийх боломжтой юу? AssetView PLATINUM програм хангамжийн тухай нийтлэг асуулт, хариултууд (FAQ) USB flash memory, USB принтер зэргийг клиент тус бүрээр ашиглахыг зөвшөөрөх/хориглох тохиргоог хийх боломжтой юу? USB flash

More information

ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН ЖИШЭЭН ДЭЭР. Б.Аззаяа *, Д.Мөнхтуяа

ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН ЖИШЭЭН ДЭЭР. Б.Аззаяа *, Д.Мөнхтуяа Б.Аззаяа, Д.Мөнхтуяа (2017) ÕÀÀ-í øèíæëýõ óõààí ñýòã ë ¹20 (01): 147-152 147 ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН ЖИШЭЭН ДЭЭР Б.Аззаяа *, Д.Мөнхтуяа Инженер,

More information

М ОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫН ТУШ ААЛ

М ОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫН ТУШ ААЛ fc O М ОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫН ТУШ ААЛ 1Л и оиы сарын өдер Дугаар Улаанбаатар хог Г Ж урам батлах тухай М УИС-ийн дүрмийн 4.2,9.4 дэх заалтыг үндэслэн ТУШ ААХ нь: 1. Захиргааны зөвлөлийн 2011

More information

Тохокү Их Сургууль Номын сангийн Хөтөч

Тохокү Их Сургууль Номын сангийн Хөтөч Mongol Тохокү Их Сургууль Номын сангийн Хөтөч 1 2017 Тохокү Их Сургуулийн Төв Номын Сан Агуулга Ⅰ. Тохокү Их Сургуулийн Номын Сан...4 1. Танилцуулга...5 2. Төв номын сангийн тухай...7 2-1. Ерөнхий мэдээлэл...8

More information

МОНГОЛ УЛСЫН ЭРЧМИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДЛУУД, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ

МОНГОЛ УЛСЫН ЭРЧМИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДЛУУД, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ МОНГОЛ УЛСЫН ЭРЧМИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДЛУУД, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ ИНЖЕНЕРИЙН ШИЙДЭЛ Энэ дугаарт Монгол Улсын цахилгаан эрчмийн салбарын талаар Эрчим хүчний сайд асан, доктор С.Батхуягийн

More information

СИГНАЛ ШУУГИАНЫ ЧАДЛЫН СПЕКТРИЙГ ТОДОРХОЙЛОХ

СИГНАЛ ШУУГИАНЫ ЧАДЛЫН СПЕКТРИЙГ ТОДОРХОЙЛОХ Proceedings of the Mongolian Academy of Sciences Vol. 54 No 02 (210) 2014 DOI: http://dx.doi.org/10.5564/pmas.v54i2.655 СИГНАЛ ШУУГИАНЫ ЧАДЛЫН СПЕКТРИЙГ ТОДОРХОЙЛОХ Л.Тунгалаг, Ч.Баярсайхан ШУА-ийн Одон

More information

Агуулга. Клоуд гэж юу вэ? Клоуд үйлчилгээний загвар. Клоуд Deployment загвар. Microsoft Azure. Business case. Асуулт & Харуулт

Агуулга. Клоуд гэж юу вэ? Клоуд үйлчилгээний загвар. Клоуд Deployment загвар. Microsoft Azure. Business case. Асуулт & Харуулт Hybrid Cloud Агуулга Клоуд гэж юу вэ? Клоуд үйлчилгээний загвар Клоуд Deployment загвар Microsoft Azure Business case Асуулт & Харуулт Клоуд гэж юу вэ? Клоуд үйлчилгээний загвар 4 Infrastructure as a Service

More information

Цахим сургалтын үнэлгээнд сургалт удирдлагын системийн өгөгдөл олборлолт ашиглах судалгаа

Цахим сургалтын үнэлгээнд сургалт удирдлагын системийн өгөгдөл олборлолт ашиглах судалгаа Цахим сургалтын үнэлгээнд сургалт удирдлагын системийн өгөгдөл олборлолт ашиглах судалгаа С. Байгалтөгс Доктор (PhD)*, Б. Мөнхчимэг ** ШУТИС, БУХС, бизнесийн удирдлагын салбар, baigaltugs@must.edu.mn,

More information

ДБСБ-ын Магадлан итгэмжлэлийн өөрийн үнэлгээний тайлан МУИС

ДБСБ-ын Магадлан итгэмжлэлийн өөрийн үнэлгээний тайлан МУИС ДБСБ-ын Магадлан итгэмжлэлийн өөрийн үнэлгээний тайлан МУИС Ажлын хэсгийн дарга, ЗДХА хариуцсан дэд захирал Ч.Ундрам Нарийн бичгийн дарга, ЭА-ны дарга М.Эрдэнэчимэг 1 Агуулга МУИС-ийн тойм мэдээ Сүүлийн

More information

ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР GENERAL BIOLOGY. Тэнхим Багшийн нэр, цол, зэрэг Гарын үсэг С.Шар, дэд проф. Доктор (PhD) ШУС Биологи Ч.

ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР GENERAL BIOLOGY. Тэнхим Багшийн нэр, цол, зэрэг Гарын үсэг С.Шар, дэд проф. Доктор (PhD) ШУС Биологи Ч. ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР Хичээлийн нэр: ЕРӨНХИЙ БИОЛОГИ GENERAL BIOLOGY Хичээлийн индекс: BIOL 103 Хичээлийн ангилал: Хичээлийн багц цаг ( нийт Судлах улирал: Бакалавр, мэргэжлийн суурь 3 ББц: лекц Бц семинар

More information

ДЭЭД БОЛОВСРОЛ БА ИННОВАЦИ

ДЭЭД БОЛОВСРОЛ БА ИННОВАЦИ МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ ОЛОН УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН ТӨВ ДЭЭД БОЛОВСРОЛ БА ИННОВАЦИ ДЭЭД БОЛОВСРОЛЫН БОДЛОГЫН ӨӨРЧЛӨЛТ 6 2018 ОНЫ 2 САР Инноваци гэж шинэ мэдлэгийг баялаг

More information

Лекц 16 Судалгааны ажлын боловсруулалт хийх Excel програмд дэд програм нэмж суулгах Excel Solver Datanalysis Office Excel File Options

Лекц 16 Судалгааны ажлын боловсруулалт хийх Excel програмд дэд програм нэмж суулгах Excel Solver Datanalysis Office Excel File Options Лекц 16 Судалгааны ажлын боловсруулалт хийх Excel програмд дэд програм нэмж суулгах Судалгаа, туршилтын үр дүнд цуглуулсан тоон материалыг боловсруулах ажиллагааг олон програм хангамж, хэрэглүүрүүд гүйцэтгэдэг.

More information

ОРОН НУТГИЙН СТАТИСТИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ, ТЭДГЭЭРИЙГ БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТӨД АШИГЛАХ НЬ

ОРОН НУТГИЙН СТАТИСТИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ, ТЭДГЭЭРИЙГ БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТӨД АШИГЛАХ НЬ ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО САНГИЙН ЯАМ ОРОН НУТГИЙН СТАТИСТИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ, ТЭДГЭЭРИЙГ БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТӨД АШИГЛАХ НЬ Илтгэгч: Статистикийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.ТУНГАЛАГ 2015

More information

Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн мэдээллийн систем. Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс

Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн мэдээллийн систем. Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн мэдээллийн систем Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс Системийн зорилго Албан тушаалтнуудын мэдүүлгийн тухай дэлгэрэнгүй мэдээллийн

More information

МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 1 20% 15% Agriculture, % Industrials, % Service, % Net taxes, % МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ Монголчууд Тавантолгойн ордыг бие даан ашиглаж чадна хэмээн Эрдэнэс Тавантолгойн үйл ажиллагаа эрхэлсэн захирал

More information

Article begins on next page

Article begins on next page Topics in Data Science / Өгөгдлийн шинжлэх ухаан Rutgers University has made this article freely available. Please share how this access benefits you. Your story matters. [https://rucore.libraries.rutgers.edu/rutgers-lib/52378/story/]

More information

XXI зууны оюутан-1. хөтөлбөр

XXI зууны оюутан-1. хөтөлбөр XXI зууны оюутан-1 хөтөлбөр Монгол Улсын Үндэсний хөгжлийн алсын хараа: Монгол Улс нь өргөн уудам нутаг, байгалийн их нөөц баялаг, бахархам түүхтэй, итгэл найдвар дүүрэн, ирээдүйн зол жаргалтай орон мөн.

More information

УУРЫН ЗУУХАНД НҮҮРСНИЙ ШАТАЛТЫН ЯВЦАД АГААРТ ЯЛГАРАХ БОХИРДУУЛАГЧ ХИЙН СУДАЛГАА

УУРЫН ЗУУХАНД НҮҮРСНИЙ ШАТАЛТЫН ЯВЦАД АГААРТ ЯЛГАРАХ БОХИРДУУЛАГЧ ХИЙН СУДАЛГАА DOI: http://dx.doi.org/10.5564/pmas.v57i221.751 УУРЫН ЗУУХАНД НҮҮРСНИЙ ШАТАЛТЫН ЯВЦАД АГААРТ ЯЛГАРАХ БОХИРДУУЛАГЧ ХИЙН СУДАЛГАА Ч.Сономдагва 1, Ш.Эрдэмцэцэг 1 1 ХШУИС-ийн Хүрээлэн буй орчин, Ойн инженерчлэлийн

More information

Техникийн даалгавар Эрх зүйн цахим хөтөчийн програм хангамж, цахим хуудас

Техникийн даалгавар Эрх зүйн цахим хөтөчийн програм хангамж, цахим хуудас 2017 Техникийн даалгавар Эрх зүйн цахим хөтөчийн програм хангамж, цахим хуудас НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМ 0 Агуулга: 1. Програм хангамжийн зорилго 2 2. Веб сайт ба түүний бүтэц 2 3. Веб сайт, програм хангамжийн

More information

Түншүүд. ирээдүйн төлөө. сайн сайхан. ЕХ, түүний гишүүн орнууд ба Монгол Улсын хоорондын хамтын ажиллагаа. Европын Комисс

Түншүүд. ирээдүйн төлөө. сайн сайхан. ЕХ, түүний гишүүн орнууд ба Монгол Улсын хоорондын хамтын ажиллагаа. Европын Комисс Европын Комисс Түншүүд сайн сайхан ирээдүйн төлөө ЕХ, түүний гишүүн орнууд ба Монгол Улсын хоорондын хамтын ажиллагаа Олон улсын хамтын ажиллагаа ба хөгжил ТҮНШҮҮД САЙН САЙХАН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ: ЕХ, түүний

More information

CLOUD COMPUTING БУЮУ ҮҮЛЭН ТООЦООЛЛЫН ВИРТУАЛЧЛАЛЫН АРГЫГ БАНКНЫ СИСТЕМД НЭВТРҮҮЛСЭН ТУРШИЛТЫН ҮР ДҮНГЭЭС

CLOUD COMPUTING БУЮУ ҮҮЛЭН ТООЦООЛЛЫН ВИРТУАЛЧЛАЛЫН АРГЫГ БАНКНЫ СИСТЕМД НЭВТРҮҮЛСЭН ТУРШИЛТЫН ҮР ДҮНГЭЭС Proceedings of the Mongolian Academy of Sciences Vol. 52 No 3 (203) 2012 CLOUD COMPUTING БУЮУ ҮҮЛЭН ТООЦООЛЛЫН ВИРТУАЛЧЛАЛЫН АРГЫГ БАНКНЫ СИСТЕМД НЭВТРҮҮЛСЭН ТУРШИЛТЫН ҮР ДҮНГЭЭС Ц.Тулга 1, Ч.Алтангэрэл

More information

Шинэ Зууны Иргэн ба Мэдээллийн Технологийн Боловсрол

Шинэ Зууны Иргэн ба Мэдээллийн Технологийн Боловсрол Шинэ Зууны Иргэн ба Мэдээллийн Технологийн Боловсрол Д.Цэдэвсүрэн МУБИС, МБУС-ийн Мэдээлэл зүйн тэнхим Хураангуй Хорин нэгдүгээр зуунд амьдарч буй иргэн бүр мэдээллийг хайж олох, зохион байгуулах, үнэлэхэд

More information

КОКСЖИХ НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙН ЧИГ ХАНДЛАГА

КОКСЖИХ НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙН ЧИГ ХАНДЛАГА КОКСЖИХ НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙН ЧИГ ХАНДЛАГА Доктор Д. Долгорсүрэн Удиртгал Коксжих нүүрсний зах зээлд нийлүүлэлтийн илүүдэл үүссэн, нөгөөтэйгүүр Хятадын нүүрсний импортын эрэлт буурсан учир коксжих нүүрсний

More information

ZTESmart. Гарын авлага. МЦХ ний Мэдээллийн Технологийн Газар

ZTESmart. Гарын авлага. МЦХ ний Мэдээллийн Технологийн Газар ZTESmart Гарын авлага МЦХ ний Мэдээллийн Технологийн Газар 2013 Гарчиг Гарчиг 1. Zsmart Үндсэн цэс... 4 2. NGN,PSTN үйлчилгээ Суурин утас... 5 2.1 Шинэ холболт... 6 2.2 Телефон цэг шилжүүлэх (Дано хэвээр,

More information

САНХҮҮГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСӨЛ

САНХҮҮГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСӨЛ САНХҮҮГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСӨЛ Төслийн дугаар: P44112-01 2014 оны 3дугаар улирлын хэрэгжилтийн тайлан САНХҮҮГИЙНҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХТӨСӨЛ Санхүүгийн Зохицуулах Хороо

More information

Програм хангамжийн архитектур (Software Architecture)

Програм хангамжийн архитектур (Software Architecture) Архитектурын зохиомж ба хөгжүүлэлт Програм хангамжийн архитектур (Software Architecture) 2012 С. Бадрал Нэр томьёо Агуулга Архитектурын парадигм Зохиомжлох стратеги Алдаа, өөрчлөлт, өртөг Архитектур төвт

More information

Монгол улсын Өмнөд бүсийн (ӨГБ) газар доорх усны үнэлгээ Урьдчилсан дүгнэлт оны 9-р сар

Монгол улсын Өмнөд бүсийн (ӨГБ) газар доорх усны үнэлгээ Урьдчилсан дүгнэлт оны 9-р сар Монгол улсын Өмнөд бүсийн (ӨГБ) газар доорх усны үнэлгээ Урьдчилсан дүгнэлт 2008 оны 9-р сар Өнөөгийн болон ирээдүйн усны хэрэгцээ Өмнөд говийн бүс (ӨГБ) нутаг дахь уул уурхайн аж үйлдвэрийн усны хэрэгцээ

More information

ÝÐ Ë ÌÝÍÄИЙН ßÀÌ МОНГОЛ УЛС ДАХЬ ГЭР БҮЛ ТӨЛӨВЛӨЛТИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ДҮН ШИНЖИЛГЭЭ

ÝÐ Ë ÌÝÍÄИЙН ßÀÌ МОНГОЛ УЛС ДАХЬ ГЭР БҮЛ ТӨЛӨВЛӨЛТИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ДҮН ШИНЖИЛГЭЭ ÝÐ Ë ÌÝÍÄИЙН ßÀÌ МОНГОЛ УЛС ДАХЬ ГЭР БҮЛ ТӨЛӨВЛӨЛТИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ДҮН ШИНЖИЛГЭЭ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨХ БАГ: Ву Зен (PhD) Х.Энхжаргал (PhD) Олон улсын зөвлөх Дотоодын зөвлөх НҮБ-ын ХАС-ийн

More information

Төслийн МэдээллийнТайлан

Төслийн МэдээллийнТайлан Энэхүү бичиг баримтыг 2014 оны 4-р сарын 7-ний өдрийн Англи хэл дээрх хувилбараас орчуулав. Төслийн МэдээллийнТайлан Төслийн Мэдээллийн Тайлан (ТМТ) д төсөл болон хөтөлбөрийн талаархи хураангуй мэдээлэл

More information

ХАМТРАН АЖИЛЛАХ БИЗНЕС САНАЛ

ХАМТРАН АЖИЛЛАХ БИЗНЕС САНАЛ ХАМТРАН АЖИЛЛАХ БИЗНЕС САНАЛ PRESENTED BY: WWW.1000MASHIN.MN ХАМТРАН АЖИЛЛАХ БИЗНЕС САНАЛ... эрхлэгч... ХХК-ийг Монголын Цахим худалдаа, үйлчилгээний салбарт мэргэжлийн ПЛАТФОРМ бизнес моделийг хөгжүүлэгч

More information

ЦАХИЛГААН СТАНЦЫН ХАЯГДАЛ ҮНС, ҮНСНИЙ ХЭРЭГЛЭЭ, ҮНСИЙГ МАНАЙ УЛСАД АШИГЛАХ БОЛОМЖ

ЦАХИЛГААН СТАНЦЫН ХАЯГДАЛ ҮНС, ҮНСНИЙ ХЭРЭГЛЭЭ, ҮНСИЙГ МАНАЙ УЛСАД АШИГЛАХ БОЛОМЖ ЦАХИЛГААН СТАНЦЫН ХАЯГДАЛ ҮНС, ҮНСНИЙ ХЭРЭГЛЭЭ, ҮНСИЙГ МАНАЙ УЛСАД АШИГЛАХ БОЛОМЖ Товч агуулга Ж.Тэмүүжин ШУА, Хими, Хими-Технологийн Хүрээлэн Цахилгаан станцыэ хаягдал үнсний төрөл, хими, эрдэс зүйн найрлага

More information

ДОТООДЫН ЗОЧИД БУУДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ЗАМУУД

ДОТООДЫН ЗОЧИД БУУДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ЗАМУУД САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬ БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН МАСТЕРЫН ХӨТӨЛБӨР Ишбарайгар Хабдул НАЗЫМ ДОТООДЫН ЗОЧИД БУУДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ЗАМУУД /4-5 одтой буудлуудын жишээн

More information

Тоон хэлбэрт дуу авиаг боловсруулах

Тоон хэлбэрт дуу авиаг боловсруулах Тоон хэлбэрт дуу авиаг боловсруулах Лекц13 МУИС ХШУИС МКУТийн багш П.Гантуяа Дууг боловсруулах (sound edit) гэсэн ойлголтод дуу хөгжмийн сонсогдох ямар нэгэн характеристикийг өөрчлөснөөр уг дууны доторхи

More information

ИНТЕРНЭТИЙН СҮЛЖЭЭНД СУУРИЛСАН ДОТУУР ХОЛБООНЫ ҮЙЛЧИЛГЭЭ. (Хэрэглэгчийн гарын авлага) 1 Хуудас

ИНТЕРНЭТИЙН СҮЛЖЭЭНД СУУРИЛСАН ДОТУУР ХОЛБООНЫ ҮЙЛЧИЛГЭЭ. (Хэрэглэгчийн гарын авлага) 1 Хуудас ИНТЕРНЭТИЙН СҮЛЖЭЭНД СУУРИЛСАН ДОТУУР ХОЛБООНЫ ҮЙЛЧИЛГЭЭ () 1 Хуудас ЭНГИЙН ТОХИРГОО ХИЙХ ЗААВАР 1. Дугаарын тохиргоо 2. Гарах ярианы тохиргоо 3. Орох ярианы тохиргоо 4. Дотуур холбооны тохиргоо 5. Факсын

More information

ХОНКОНГ: Авлигатай тэмцэх үйл ажиллагаа

ХОНКОНГ: Авлигатай тэмцэх үйл ажиллагаа ХОНКОНГ: Авлигатай тэмцэх үйл ажиллагаа АГУУЛГА 1.ХОНКОНГИЙН АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА... 2 Хонконгийн авлигатай тэмцэх байгууллагын түүх:... 2 Авлигын нөхцөл байдал:... 2 Хууль, эрх зүйн орчин...

More information

БИЗНЕСИЙН УХААЛАГ МЭДЭЭЛЭЛИЙГ СУДЛАХ НЬ (Business Intelligence) Б.Гэрэлтуяа. О.Намуунцэцэг

БИЗНЕСИЙН УХААЛАГ МЭДЭЭЛЭЛИЙГ СУДЛАХ НЬ (Business Intelligence) Б.Гэрэлтуяа. О.Намуунцэцэг БИЗНЕСИЙН УХААЛАГ МЭДЭЭЛЭЛИЙГ СУДЛАХ НЬ (Business Intelligence) Б.Гэрэлтуяа О.Намуунцэцэг Монгол улс, ШУТИС КтМС, Мэдээллийн системийн менежмент b.gerelee20@yahoo.com namuun_9009@yahoo.com Хураангуй Бизнесийн

More information

НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛ ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ ДҮГНЭЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ (UPR) 22-р хуралдаан. (4-5-р сар, 2015) МОНГОЛ УЛС МЭДЭЭЛЭЛ:

НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛ ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ ДҮГНЭЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ (UPR) 22-р хуралдаан. (4-5-р сар, 2015) МОНГОЛ УЛС МЭДЭЭЛЭЛ: Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Холбоо, Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Байгууллагуудын Үндэсний Холбоо, Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Нэгдсэн Холбоо, Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо, Тэргэнцэртэй

More information

东北亚地区环境体验活动北東アジア地域環境体験プログラム동북아시아지역환경체험프로그램

东北亚地区环境体验活动北東アジア地域環境体験プログラム동북아시아지역환경체험프로그램 З н Хойд Азийн б с нутагийн байгаль орчны дадлага х т лб р 东北亚地区环境体验活动北東アジア地域環境体験プログラム동북아시아지역환경체험프로그램 Симпозиум для школьников региона СВА по приобретению экологического опыта Сэдэв: Усны эх булгийг хамгаалах,

More information

Улаанбаатар хотыг тогтворжуулах хэвтээ төлөвлөлт ба Их Британийн INUA-н Цар хүрээ тодорхойлох аргачлалыг хэрэгжүүлэх нь

Улаанбаатар хотыг тогтворжуулах хэвтээ төлөвлөлт ба Их Британийн INUA-н Цар хүрээ тодорхойлох аргачлалыг хэрэгжүүлэх нь Улаанбаатар хотыг тогтворжуулах хэвтээ төлөвлөлт ба Их Британийн INUA-н Цар хүрээ тодорхойлох аргачлалыг хэрэгжүүлэх нь Зохиогч Future Earth ХХК-ийн Катерин Аллинсон, The Ecological Sequestration Trust-г

More information

Программ суулгах ажилж эхлэх талаар гардаг нийтлэг асуултууд

Программ суулгах ажилж эхлэх талаар гардаг нийтлэг асуултууд Программ суулгах ажилж эхлэх талаар гардаг нийтлэг асуултууд 1. Нэр нууц үгээ мартчихлаа нэр нууц үгийг шинээр олгоно уу? 2. xamp-control.exe-г ажиллуулан Apache, Mysql-г Start хийсэн ч Apache нь Running

More information

Амьсгалын замын халдвар үүсгэгч зарим вирүс ба эмнэл зүйн илрэлийг харьцуулан судалсан дүн

Амьсгалын замын халдвар үүсгэгч зарим вирүс ба эмнэл зүйн илрэлийг харьцуулан судалсан дүн Амьсгалын замын халдвар үүсгэгч зарим вирүс ба эмнэл зүйн илрэлийг харьцуулан судалсан дүн Б.Ариунхишиг 1, Ч.Хишигмөнх 2, О.Солонго 1, Ш.Энхтөр 1, Б.Дармаа 2, Мина Накаучи 3, Тоцумо Хагаяма 3 1 Эх Хүүхдийн

More information

АРИЛЖААНЫ ТӨЛБӨР ТООЦОО ХХК-ИЙН 2016 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

АРИЛЖААНЫ ТӨЛБӨР ТООЦОО ХХК-ИЙН 2016 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН АРИЛЖААНЫ ТӨЛБӨР ТООЦОО ХХК-ИЙН 2016 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН Улаанбаатар хот 2017 оны 3-р сар 2016 оны жилийн эцсийн үйл ажиллагааны тайлан Page 1 Агуулга 1. КОМПАНИЙН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА

More information

УДИРДЛАГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БА ДҮН ШИНЖИЛГЭЭ оны 9 сарын 30-нд дуусгавар болсноор

УДИРДЛАГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БА ДҮН ШИНЖИЛГЭЭ оны 9 сарын 30-нд дуусгавар болсноор УДИРДЛАГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БА ДҮН ШИНЖИЛГЭЭ 2018 оны 9 сарын 30-нд дуусгавар болсноор УДИРДЛАГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БА ДҮН ШИНЖИЛГЭЭ 2018 оны 9-р сарын 30-нд дуусгавар болсноор Агуулга Компанийн танилцуулга... 4

More information

Лекц 1 Сэдэв: Дэд сэдвүүд : Си хэлний тухай Си хэлний бүтэц Тайлбар

Лекц 1 Сэдэв: Дэд сэдвүүд : Си хэлний тухай Си хэлний бүтэц Тайлбар Лекц 1 Сэдэв: Си хэлний бүтэц, түүний элементүүд Дэд сэдвүүд : Си хэлний тухай Си хэлний бүтэц Си хэлний элементүүд Си хэлний тухай Си хэлийг анх Unix үйлдлийн системтэй компьютер дээр ажилладаг байхаар

More information

Програм хангамжийн архитектур (Software Architecture)

Програм хангамжийн архитектур (Software Architecture) Архитектурын зарчмууд Програм хангамжийн архитектур (Software Architecture) 2012 С. Бадрал Нэр томьёо Агуулга Класс ба архитектурын төвшний загварууд SOLID Average Component Dependency Архитектурын төвшний

More information

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО Б.Ерэн-Өлзий Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Улаанбаатар 2016-05-23 АГУУЛГА Салбарын өнөөгийн байдал Тулгамдаж буй асуудлууд Хууль,

More information

ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ

ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХХК ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХХК-ИЙН ВЭБ САЙТЫГ ШИНЭЧЛЭХ АЖИЛ 2018 АГУУЛГА 1. ТАНИЛЦУУЛГА... 2 2. ЗОРИЛГО... 2 3. ЕРӨНХИЙ ШААРДЛАГА... 3 4. ТЕХНОЛОГИЙН ШААРДЛАГА... 3 7.1

More information

Уламжлалт бус мэдээллийн хэрэглээ, анхаарах асуудал. Ш.Ариунболд

Уламжлалт бус мэдээллийн хэрэглээ, анхаарах асуудал. Ш.Ариунболд Уламжлалт бус мэдээллийн хэрэглээ, анхаарах асуудал Ш.Ариунболд Интернэтэд нэг минутанд юу болж байдаг вэ? Өгөгдөл бол шинэ газрын тос. Andreas Weigend, Stanford (ex Amazon) Өгөгдлийг бүтээгдэхүүн болгон

More information

Монгол Улсын Хараат Бус Таи2 лан: оны явцын таи2 лан

Монгол Улсын Хараат Бус Таи2 лан: оны явцын таи2 лан Монгол Улсын Хараат Бус Таи2 лан: 2014-2015 оны явцын таи2 лан Тайланг хараат бус судлаачид Загдрагчаагийн Батболд, Дэмбэрэлийн Цэрэнжав нар бичсэн болно. Хураангуй:Монгол Улс... 2 I. Нээлттэй Засгийн

More information

Вэб сервис ашиглах гарын авлага

Вэб сервис ашиглах гарын авлага Вэб сервис ашиглах гарын авлага Улаанбаатар хот 2017 он АГУУЛГА ОҮИТБС-ЫН ТАЙЛАНГИЙН ВЕБ СЕРВИС ----------------------------------------------------------------------------------- 3 1. АЖ АХУЙН НЭГЖИЙН

More information

УР ЧАДВАРААР СОНГОН ШАЛГАРУУЛАХ НЬ

УР ЧАДВАРААР СОНГОН ШАЛГАРУУЛАХ НЬ Байгууллагын сэтгэлзүйн цуврал 4 УР ЧАДВАРААР СОНГОН ШАЛГАРУУЛАХ НЬ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ : The principle of selection Шинжлэх ухаанд суурилсан сонгон шалгаруулалтын гарын авлага ORP Институт -1- -2- СОНГОН

More information

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР. Татвар төлөгч хуулийн этгээдийн талаар мэдээлэл солилцох хамтын ажиллагаа

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР. Татвар төлөгч хуулийн этгээдийн талаар мэдээлэл солилцох хамтын ажиллагаа ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР Татвар төлөгч хуулийн этгээдийн талаар мэдээлэл солилцох хамтын ажиллагаа Г.Батсайхан Эрсдэлийн удирдлагын газрын дарга 2013 он Татварын үйл ажиллагаанд мэдээлэл солилцооны хэрэгцээ

More information

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 03 сарын 30-ны өдрийн А-79/99 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралт

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 03 сарын 30-ны өдрийн А-79/99 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 03 сарын 30-ны өдрийн А-79/99 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралт РАШААНЫГ АШИГЛАХ, ХАМГААЛАХ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1.Энэхүү

More information

Төгрөгийн бодит ханшийн гажилт: BEER загвар

Төгрөгийн бодит ханшийн гажилт: BEER загвар Төгрөгийн бодит ханшийн гажилт: BEER загвар Боловсруулсан:ВЭЗГ, ТТССХ-ийн эдийн засагч Б.Цэнгүүнжав tsenguunjav@mongolbank.mn ВЭЗГ, ТТССХ-ийн эдийн засагч С.Мөнхчимэг munkhchimeg@mongolbank.mn 2014 оны

More information

МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН THE UNIVERSAL PERIODIC REVIEW-Д ӨРГӨН БАРИХ ХАМТАРСАН ИЛТГЭЛ

МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН THE UNIVERSAL PERIODIC REVIEW-Д ӨРГӨН БАРИХ ХАМТАРСАН ИЛТГЭЛ МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН THE UNIVERSAL PERIODIC REVIEW-Д ӨРГӨН БАРИХ ХАМТАРСАН ИЛТГЭЛ 2010 оны 3 дугаар сар 9 Илтгэлтэй холбоотой асуудлаа

More information

Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсад зориулсан Бүс Нутгийн Хамтын Ажиллагааны Хөтөлбөрүүдийн Хөгжил-RETA 6370

Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсад зориулсан Бүс Нутгийн Хамтын Ажиллагааны Хөтөлбөрүүдийн Хөгжил-RETA 6370 Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсад зориулсан Бүс Нутгийн Хамтын Ажиллагааны Хөтөлбөрүүдийн Хөгжил-RETA 6370 Замын-Үүд ба Эрээний Хилийн Боомтуудын Хөгжлийн Хөтөлбөрийн Судалгааг Танилцуулах

More information

МУБИС-ийн мэдээлэл, холбооны сүлжээг шинэчлэх

МУБИС-ийн мэдээлэл, холбооны сүлжээг шинэчлэх Агуулга 1. Төслийн зорилго... 3 2. Төслийн үндэслэл... 3 3. зориулалт... 4 4. Нэр томьёо, товчлолын тайлбар... 5 5. Хамрах хүрээ... 6 6. Өнөөгийн байдлын судалгааны тайлан... 7 6.1. Суурь сүлжээний өнөөгийн

More information

САНАЛ. Нэг. Ерөнхий мэдээлэл: Овог, нэр Сургууль Мэргэжил Ажилласан жил Мэргэжлийн зэрэг Хүйс. Сурах бичгийн нэр: Анги: Хоёр. Агуулга: Сэдвийн нэр

САНАЛ. Нэг. Ерөнхий мэдээлэл: Овог, нэр Сургууль Мэргэжил Ажилласан жил Мэргэжлийн зэрэг Хүйс. Сурах бичгийн нэр: Анги: Хоёр. Агуулга: Сэдвийн нэр САНАЛ Та сурах бичгийн зохиогчийн эхийн талаар дараах асуултад бодитой, бүрэн хариулж бидний ажилд дэмжлэг болно уу. Таны ирүүлсэн санал сурах бичгийн эхийг сайжруулахад чухал ач холбогдолтой байх болно.

More information

НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН АРДЧИЛАЛ САНГИЙН ТУХАЙ

НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН АРДЧИЛАЛ САНГИЙН ТУХАЙ НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН АРДЧИЛАЛ САНГИЙН ТУХАЙ Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ардчилал Санг 2005 онд НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга НҮБ-ын итгэлцлийн гэрээгээр ардчиллыг бэхжүүлэх зорилгоор

More information

Шинжлэх ухаан, технологийн төв номын санд шинээр ирсэн ном, сурах бичиг оны 10 сар

Шинжлэх ухаан, технологийн төв номын санд шинээр ирсэн ном, сурах бичиг оны 10 сар Шинжлэх ухаан, технологийн төв номын санд шинээр ирсэн ном, сурах бичиг УЛААНБААТАР ХОТ УЛААНБААТАР ХОТ 2012 оны 10 сар УУЛ УУРХАЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ Зохиогч: Сарангуа Д. Редактор: Оюунтунгалаг

More information

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН 2020 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ШИНЭЧИЛСЭН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ ( )

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН 2020 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ШИНЭЧИЛСЭН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ ( ) МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН 2020 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ШИНЭЧИЛСЭН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ (2011-2020) I БҮЛЭГ. МУИС-ИЙН 2011-2020 ОНЫ ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ ШИНЭЧЛЭХ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ II БҮЛЭГ. МУИС-ИЙН

More information

Арилжааны төлбөр тооцоо ХХК

Арилжааны төлбөр тооцоо ХХК Арилжааны төлбөр тооцоо ХХК Танилцуулга АРИЛЖААНЫ ТӨЛБӨР ТООЦОО Улаанбаатар, 2016 оны 11-р сар Агуулга ОРШИЛ ДУНДЫН ЗУУЧЛАЛЫН ТӨВ (CCP)-ИЙН ТАЛААРХИ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА ӨНӨӨГИЙН БАЙДАЛ,

More information

БОЛОВСРОЛ ИРЭЭДҮЙД: Төсөөлөл. Б.Зоригтбаатар ШУТИС, МХТС-ийн Электроникийн салбарын профессор. Мэдээлэл, холбооны технологи боловсролд ММТ 2017

БОЛОВСРОЛ ИРЭЭДҮЙД: Төсөөлөл. Б.Зоригтбаатар ШУТИС, МХТС-ийн Электроникийн салбарын профессор. Мэдээлэл, холбооны технологи боловсролд ММТ 2017 БОЛОВСРОЛ ИРЭЭДҮЙД: Төсөөлөл Б.Зоригтбаатар ШУТИС, МХТС-ийн Электроникийн салбарын профессор Хураангуй Аливаа улс орны хөгжлийн ирээдүйг тодорхойлогч гол хүчин зүйл нь боловсрол юм. Боловсролын гол зорилго

More information

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ӨНӨӨ ҮЕД

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ӨНӨӨ ҮЕД Өнөө цагийн үнэт хөрөнгө болсон Цахим өгөгдөл, мэдээлэл -ийн нууцлал, аюулгүй байдлыг хангаж, оновчтой ашиглах нь өрсөлдөөний давуу тал, хурдыг бий болгох үндсэн тулгуур юм. COVER Таны амжилтын хурдасгуур

More information

МОНГОЛ УЛСАД ТУЛГАРААД БУЙ ӨРИЙН ХЯМРАЛ

МОНГОЛ УЛСАД ТУЛГАРААД БУЙ ӨРИЙН ХЯМРАЛ МОНГОЛ УЛСАД ТУЛГАРААД БУЙ ӨРИЙН ХЯМРАЛ Бодлогын баримт Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн (ББЗХ)-гийн Эдийн засгийн ахлах шинжээч Эндрю Бауер, Монгол Улс дахь менежер Н.Дорждарь Гол мессежүүд Монгол

More information

Хэмнэл ба давтамж. Лекц 13. МУИС-ХШУИС-МКУТ-ийн багш П.Гантуяа

Хэмнэл ба давтамж. Лекц 13. МУИС-ХШУИС-МКУТ-ийн багш П.Гантуяа Хэмнэл ба давтамж Лекц 13 МУИС-ХШУИС-МКУТ-ийн багш П.Гантуяа Ритм болон хөдөлгөөн нь тодорхой нэг хэсэг орон зайд амархан дүрсээс түвэгтэй дүрс болон, нэгээс олон дүрс болон задрах салаалсан буюу эрээлжилсэн

More information

Монгол Улсын Нээлттэй Засгийн Түшнлэлийн оны Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө-i

Монгол Улсын Нээлттэй Засгийн Түшнлэлийн оны Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө-i Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Монгол Улсын Нээлттэй Засгийн Түшнлэлийн 20142016 оны Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөi Өөрийн үнэлгээний эцсийн тайлан Монгол Улс 2016 он НЗТ$$Монгол$$$$Улс$$үнэлгээний$$$$тайлан$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$

More information

ХУВИЛБАР ТОВЧ УТГА Батлагдсан огноо

ХУВИЛБАР ТОВЧ УТГА Батлагдсан огноо БАТЛАВ: ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Л.ТУНГАЛАГ ХУВИЛБАР ТОВЧ УТГА Батлагдсан огноо 2 Удирдлагын тогтолцооны баталгаажуулалт хийлгэсэн байгууллагууд баталгаажуулалтын тэмдэг ашиглах, мэдээлэл, сурталчилгааг хэрхэн

More information

САНСРЫН ХОЛБООНЫ IRIDIUM УТАС АШИГЛАХ ЗААВАР бусад сүлжээнээс

САНСРЫН ХОЛБООНЫ IRIDIUM УТАС АШИГЛАХ ЗААВАР бусад сүлжээнээс САНСРЫН ХОЛБООНЫ IRIDIUM УТАС АШИГЛАХ ЗААВАР 2222 1800-2222 бусад сүлжээнээс www.mobicom.mn 1 IRIDIUM 9575 САНСРЫН ХОЛБООНЫ ГАР УТАС IRIDIUM EXTREME буюу IRIDIUM 9575 утас өмнөх Iridium 9555 утасны үндсэн

More information

ОХУ-ЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ СТРАТЕГИ2035 -Д ХИЙСЭН СУДАЛГАА

ОХУ-ЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ СТРАТЕГИ2035 -Д ХИЙСЭН СУДАЛГАА ИНЖЕНЕРИЙН ШИЙДЭЛ ОХУ-ЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ СТРАТЕГИ2035 -Д ХИЙСЭН СУДАЛГАА Монгол Улс түлш эрчим хүчний асар их нөөц баялагтай. Манай хойд хөрш ОХУ нь түлш эрчим хүчний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг бол

More information

Монгол Улс. Хэвлэл мэдээллийн эрх зүй. Онлайн, оффлайн орчин дахь хувь хүний нууц ба цахим эрх Сургалтын гарын авлага

Монгол Улс. Хэвлэл мэдээллийн эрх зүй. Онлайн, оффлайн орчин дахь хувь хүний нууц ба цахим эрх Сургалтын гарын авлага Монгол Улс Хэвлэл мэдээллийн эрх зүй. Онлайн, оффлайн орчин дахь хувь хүний нууц ба цахим эрх Сургалтын гарын авлага 2017 оны хоёрдугаар сар Агуулга ТАНИЛЦУУЛГА 4 ХӨТӨЛБӨР 6 МОДУЛЬ 1: ХУВЬ ХҮНИЙ НУУЦЫН

More information

хßтадын эдийн ЗАСгИйн монгол улсад үзүүлэх нөлөөлөл

хßтадын эдийн ЗАСгИйн монгол улсад үзүүлэх нөлөөлөл хßтадын эдийн ЗАСгИйн монгол улсад үзүүлэх нөлөөлөл Боловсруулсан: МБСГ, СХ-ийн эдийн засагч Д.Даваасүх МБСГ, СХ-ийн эдийн засагч Д.Цэнддорж Удирдаж зөвлөсөн: МБСГ, СХ-ийн захирал Н.Амар ХЯТАДЫН ЭДИЙН

More information