ХОНКОНГ: Авлигатай тэмцэх үйл ажиллагаа

Similar documents
Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн мэдээллийн систем. Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс

Агуулга. Клоуд гэж юу вэ? Клоуд үйлчилгээний загвар. Клоуд Deployment загвар. Microsoft Azure. Business case. Асуулт & Харуулт

CLOUD COMPUTING БУЮУ ҮҮЛЭН ТООЦООЛЛЫН ВИРТУАЛЧЛАЛЫН АРГЫГ БАНКНЫ СИСТЕМД НЭВТРҮҮЛСЭН ТУРШИЛТЫН ҮР ДҮНГЭЭС

Харилцагчийн удирдлагын систем

Монгол Улсын Нээлттэй Засгийн Түшнлэлийн оны Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө-i

Вэб сервис ашиглах гарын авлага

Ардчилал ба улстөрийн авилга

ХУВИЛБАР ТОВЧ УТГА Батлагдсан огноо

Төслийн МэдээллийнТайлан

MOНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО ӨЗБ. Сэдэв: Кастодиан банкны тухай ойлголт, үйл ажиллагааны эрхзүйн зохицуулалт, ОУ-ын жишиг

ТОВЧ НАМТАР Увс аймаг, Улаангом хотын 10 жилийн 1-р сургууль

Монгол Улс. Хэвлэл мэдээллийн эрх зүй. Онлайн, оффлайн орчин дахь хувь хүний нууц ба цахим эрх Сургалтын гарын авлага

Multimedia Authoring and Tools L-2

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хот СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

Veritech ERP Human Capital Management. Хүний капиталын удирдлагын систем

netcat Гарчиг Tuguldur BiBO

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР. Татвар төлөгч хуулийн этгээдийн талаар мэдээлэл солилцох хамтын ажиллагаа

ГАР БАГАЖНЫ танилцуулга

ГЭМТ ХЭРГИЙН СТАТИСТИК ЗҮЙН ОНОЛ, ПРАКТИКИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ

3.5. Гэнэтийн саатал гэж тухайн системийн үйл ажиллагаа 2 (хоёр) минутаас дээш хугацаагаар, төлөвлөгөөт бусаар хэсэгчлэн болон бүрэн зогсохыг.

Олон улсын салбарууд. улс. үйлчлүүлэгч байгууллагууд. Орос. Eвроп болон ТУХН. Aзи. Энэтхэг. Латин Америк

ХАМТРАН АЖИЛЛАХ БИЗНЕС САНАЛ

Олон улсын салбарууд. улс. үйлчлүүлэгч байгууллагууд. Орос. Eвроп болон ТУХН. Aзи. Энэтхэг. Латин Америк

Бараа материалын нөөцийн удирдлага (Managing Inventory)

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ оны 5 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот. АГААРЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

Монгол Улсын Хараат Бус Таи2 лан: оны явцын таи2 лан

МОНГОЛБАНКНЫ ТӨЛБӨР ТООЦОО, БҮРТГЭЛИЙН ГАЗАР ТӨЛБӨР ТООЦООНЫ ТӨВ ТӨЛБӨРИЙН КАРТЫН EMV СТАНДАРТЫГ ДЭМЖИЖ АЖИЛЛАХ, ОДООГИЙН БАЙДАЛ

ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН ЖИШЭЭН ДЭЭР. Б.Аззаяа *, Д.Мөнхтуяа

АРИЛЖААНЫ ТӨЛБӨР ТООЦОО ХХК-ИЙН 2016 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

ШИНЭ ҮЕИЙН БАНКИР ТӨСЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР Банк санхүүгийн академийн Удирдах зөвлөлийн дэргэдэх Мэргэшлийн эрх олгох зөвлөлөөс батлав.

Article begins on next page

Програм хангамжийн архитектур (Software Architecture)

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

САНХҮҮГИЙН САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР ХѲГЖЛИЙН МОДУЛ МОНГОЛ УЛС ХѲРѲНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ТЕХНИКИЙН ТЭМДЭГЛЭЛ 2012 ОНЫ 6 ДУГААР САР

ЭДИЙН ЗАСАГЧИД СОНГУУЛЬД ОРОЛЦДОГ УУ? Д.Долгорсүрэн, Удирдлагын академийн эдийн засгийн тэнхмийн багш доктор, дэд профессор

Article begins on next page

Монгол Улc - Нээлттэй мэдээлэл

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 03 сарын 30-ны өдрийн А-79/99 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралт

ОРОН НУТГИЙН СТАТИСТИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ, ТЭДГЭЭРИЙГ БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТӨД АШИГЛАХ НЬ

USB flash memory, USB принтер зэргийг клиент тус бүрээр ашиглахыг зөвшөөрөх/хориглох тохиргоог хийх боломжтой юу?

Кастодиан банкны үйлчилгээ

хßтадын эдийн ЗАСгИйн монгол улсад үзүүлэх нөлөөлөл

ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО

Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор

МОНГОЛ УЛСАД ТУЛГАРААД БУЙ ӨРИЙН ХЯМРАЛ

Шинэ Зууны Иргэн ба Мэдээллийн Технологийн Боловсрол

ДӨРӨВ.НИЙЛҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

Уламжлалт бус мэдээллийн хэрэглээ, анхаарах асуудал. Ш.Ариунболд

ЦАЛИН ХӨЛСНИЙ СИСТЕМ

ИНЖЕНЕРИЙН БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ

Арилжааны төлбөр тооцоо ХХК

НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛ ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ ДҮГНЭЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ (UPR) 22-р хуралдаан. (4-5-р сар, 2015) МОНГОЛ УЛС МЭДЭЭЛЭЛ:

Цахим сургалтын үнэлгээнд сургалт удирдлагын системийн өгөгдөл олборлолт ашиглах судалгаа

КОКСЖИХ НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙН ЧИГ ХАНДЛАГА

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН СУДАЛГААНЫ ХЭЛТЭС

Санхүүгийн систем тогтворжсон хэдий ч зарим арга хэмжээг дуусгавар болгох, шинэчлэлт хийх, төсвийн хүндрэлийг арилгах зэрэг олон зүйл хүлээгдэж байна

НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН АРДЧИЛАЛ САНГИЙН ТУХАЙ

Техникийн даалгавар Эрх зүйн цахим хөтөчийн програм хангамж, цахим хуудас

ÝÐ Ë ÌÝÍÄИЙН ßÀÌ МОНГОЛ УЛС ДАХЬ ГЭР БҮЛ ТӨЛӨВЛӨЛТИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ДҮН ШИНЖИЛГЭЭ

ДЭЭД БОЛОВСРОЛ БА ИННОВАЦИ

ТШТ:Х КАМ ЕРЄНХИЙ ШААРДЛАГА Хуудас 11-ийн 1

Олон улсын салбарууд. улс. үйлчлүүлэгч байгууллагууд. Орос. Eвроп болон ТУХН. Aзи. Энэтхэг. Латин Америк

МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН THE UNIVERSAL PERIODIC REVIEW-Д ӨРГӨН БАРИХ ХАМТАРСАН ИЛТГЭЛ

Гарчиг Веб портал ашиглан үйлчилгээний тохиргоо хийх заавар... 2

ТАТВАРЫН ШИНЭЧЛЭЛ АЧААЛАЛ, ДАРАМТЫГ ХӨНГӨЛНӨ

Фраскатийн гарын авлага СУДАЛГАА, ТУРШИЛТ ХӨГЖЛИЙН АСУУЛГАД БАРИМТЛАХ ЖИШИГ СТАНДАРТ

ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГЧИЙН ТУХАЙ:

ТӨЛБӨРИЙН КАРТЫН ЖУРАМ

-Зориг сайд маань явах шаардлагатай болсон учраас би түүнийг эхлээд хариулт өгөхийг хүсэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЭРЧМИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДЛУУД, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ӨНӨӨ ҮЕД

EVC Series Video Conferencing. Your Best Collaborative Communication Solution

BSI байгууллагын танилцуулга Монгол улс дахь албан ёсны төлөөлөгч Б. Ундарлаа

Халдлага Илрүүлэх Системийн Хосолмол Загварын Судалгаа

Мэргэжил: Геологи F441400

Article begins on next page

Онлайн, клауд үйлчилгээний зах зээл, боломжууд

МсҮТ шахагдаж, мэргэжил үнэгүйдэх цаг

[ ] Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтүүд БЕРНАРД МАРР. Менежер бүр мэдвэл зохих 75 KPI

МУИС-ийн ХШУИС-ийн Хэрэглээний математикийн тэнхим

ТЕХНИК ТУСЛАЛЦАА ҮЙЛЧИЛГЭЭ

Улаанбаатар хотыг тогтворжуулах хэвтээ төлөвлөлт ба Их Британийн INUA-н Цар хүрээ тодорхойлох аргачлалыг хэрэгжүүлэх нь

СТАТИСТИК СИСТЕМ ГАРЫН АВЛАГА (ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГЫН ГҮЙЦЭТГЭЛ; ХӨРӨНГИЙН ТАЙЛАН) Шинэчилсэн огноо:

ИНТЕРНЭТИЙН СҮЛЖЭЭНД СУУРИЛСАН ДОТУУР ХОЛБООНЫ ҮЙЛЧИЛГЭЭ. (Хэрэглэгчийн гарын авлага) 1 Хуудас

БИЗНЕСИЙН УХААЛАГ МЭДЭЭЛЭЛИЙГ СУДЛАХ НЬ (Business Intelligence) Б.Гэрэлтуяа. О.Намуунцэцэг

Supply Chain АГУУЛГА НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД GS1 СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ. Quarterly E-newsletter. No: 03 (27)

ДОТООДЫН ЗОЧИД БУУДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ЗАМУУД

Бүх цаг үеийн хамгийн шилдэг

УР ЧАДВАРААР СОНГОН ШАЛГАРУУЛАХ НЬ

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН 2020 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ШИНЭЧИЛСЭН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ ( )

gives Монгол Улсын эдийн засгийн улирлын тойм Дэлхийн Банк

Монгол улсын Өмнөд бүсийн (ӨГБ) газар доорх усны үнэлгээ Урьдчилсан дүгнэлт оны 9-р сар

XXI зууны оюутан-1. хөтөлбөр

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ТӨСӨЛ

Аливаа байгууллагын амжилтын хурдасгуур болсон МТ-ийн шийдлүүдийг хэрэглэгч бүрийнхээ тухайлсан онцгой шаардлаганд ямагт нийцүүлэн бүтээж, өрсөлдөх

Тохокү Их Сургууль Номын сангийн Хөтөч

САНАЛ. Нэг. Ерөнхий мэдээлэл: Овог, нэр Сургууль Мэргэжил Ажилласан жил Мэргэжлийн зэрэг Хүйс. Сурах бичгийн нэр: Анги: Хоёр. Агуулга: Сэдвийн нэр

ТӨЛБӨРИЙН КАРТЫН ЖУРАМ

Transcription:

ХОНКОНГ: Авлигатай тэмцэх үйл ажиллагаа

АГУУЛГА 1.ХОНКОНГИЙН АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА... 2 Хонконгийн авлигатай тэмцэх байгууллагын түүх:... 2 Авлигын нөхцөл байдал:... 2 Хууль, эрх зүйн орчин... 3 АТХ-ын бүтэц зохион байгуулалт... 4 Авлигын гэмт хэрэгт ногдуулж буй ялын хэмжээ:... 5 Шүгэл үлээгчийн хамгаалалт:... 5 Хонконгийн авлигатай тэмцэх байгууллагын амжилтын нууц... 5 2. АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР СҮҮЛИЙН ҮЕИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА... 8 1

1.ХОНКОНГИЙН АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА Хонконгийн авлигатай тэмцэх байгууллагын түүх: 1960-70-аад оны үед Дэлхийн хамгийн их авлигатай газрын нэг бол Хонконг байсан юм. Өөрөөр хэлбэл, авлига бол амьдрах арга зам болсон байв 1. Энэхүү авлигатай тэмцэхээр Хонконгийн Авлигатай тэмцэх хороо 2 (АТХ) нь 1974 оны 2 дугаар сард байгуулагдсан бөгөөд тус хороо нь авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын хор хөнөөлийн талаар олон нийтэд ойлгуулах гэсэн гурван тулгуурт стратегийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. АТХ байгуулагдсанаасаа хойш олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж ирсэн бөгөөд авлигын томоохон хэргүүдийг амжилттай илрүүлэн шийдвэрлэсэн нь тус байгууллагад итгэх олон нийтийн итгэлийг улам бүр нэмэгдүүлэхэд хүргэсэн юм. Улмаар байгуулагдсанаасаа хойш 3 жилийн дараа буюу 1977 он гэхэд тус байгууллагад нэрээ нууцлан гомдол, мэдээлэл ирүүлэх явдал эрс буурсан нь олон нийтийн итгэл нэмэгдсэнийг илэрхийлж байгаа юм. Тус хороо нь үйл ажиллагаагаа Хонконгийн засаг Захиргааны Ерөнхий захирагч /Chief Executive/-д шууд тайлагнадаг, хараат бус байгууллага юм. Хонконгийн Ерөнхий захирагчийн санал болгосноор БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс томилсон Комиссар АТХ-г удирдана. АТХ нь авлигын гэмт хэргийг үр дүнтэйгээр илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагаанд ихээхэн анхаарал хандуулдаг бөгөөд 2004 оны байдлаар тус хорооны нийт ажилчдын 70 гаруй хувь нь авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах чиглэлээр ажиллаж байсан юм. Авлигын нөхцөл байдал: Транспарэнси интернэшнл байгууллагын Авлигын төсөөллийн индексээр 2014 онд 75 оноо авч судалгаанд хамрагдсан 175 улсаас 17 дугаар байрт орсон юм. Anti-Corruption Resource Centre байгууллагаас явуулсан судалгаагаар Хонконгод мөрийтэй тоглоом, биеэ үнэлэх болон хар тамхины үйл ажиллагааны авлигын хэрэгт цагдаа нар ихээхэн холбоотой байгааг тогтоосон байдаг. 3 Хүснэгт 1. Зарим үзүүлэлтийн харьцуулалт Хонконг Ерөнхий мэдээлэл Монгол Улс Нийт хүн ам 7.1 сая 3.0 сая Нэг хүнд ногдох ДНБ 49800 ам.доллар 4056 ам.доллар Авлигын нөхцөл байдал ТИ Авлигын төсөөллийн индекс: - Оноо 75/100 39/100 - Эрэмбэ 17/175 80/175 Авлигатай тэмцэх байгууллага Ажилтны тоо 1300 (900 орчим нь мөрдөн шалгах чиглэлээр) 150 1 http://www.kwok-manwai.com/articles/comprehensive_effective.html 2 Independent Commission against Corruption 3 http://www.u4.no/themes/aacc/accsucesses.cfm 2

Жилийн төсөв 237.9 тэрбум төг 4 10.2 тэрбум төг Удирдлагын томилох БНХАУ-ын Төрийн зөвлөл УИХ Удирдлагын бүрэн эрхий хугацаа 5 жил 6 жил Байгуулагдсан он 1974 2007 НҮБ-ын Авлигын эсрэг конвенц 2003 онд нэгдсэн 2006 онд соёрхон баталсан 2005 онд нэгдэж, соёрхон баталсан Авлига, албан тушаалын гэмт хэргийн шийдвэрлэлт, Хонконг 5 2013 2014 Өөрчлөлт Яллагдсан этгээдийн тоо 215 222 3% Шийдвэрлэсэн хэрэг 198 202 2% Ял авсан этгээд 155 172 11% Анхааруулга хүргүүлсэн 24 25 4% Захиргааны болон сахилгын шийтгэл ногдуулах зөвлөмж хүргүүлсэн 39 48 23% Хууль, эрх зүйн орчин 6 : АТХ-ны үйл ажиллагааг Авлигатай тэмцэх хорооны хууль 7 -аар зохицуулдаг. Уг хуульд зааснаар тус байгууллагын авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг явуулдаг. Мөн тус байгууллагын хараат бус байдлыг Хонконгийн засаг захиргааны тулгуур буюу Үндсэн хууль 8 -д АТХ-нь Ерөнхий захирагчийн өмнө хариуцлага хүлээнэ гэж заасан байдаг. Эдгээр хуулиас гадна, Хээл хахуулиас урьдчилан сэргийлэх тухай хууль 9, Сонгуулийн тухай хууль 10 -д заасан тусгай чиг үүргийг АТХ хэрэгжүүлдэг: - Авлигатай тэмцэх хорооны хууль: АТХ-г байгуулах, АТХ-ны үйл ажиллагааны цар хүрээ болон Комиссарын чиг үүрэг, бүрэн эрхийг тусгасан байдаг. Уг хуулиар АТХ-нд хууль сахиулах буюу авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах, сэжигтнийг баривчлах, илрүүлэх эрхийг тодорхой тусгасан байдаг. - Хээл хахуулиас урьдчилсан сэргийлэх тухай хууль: Уг хуульд төрийн болон хувийн хэвшил дэх хээл хахууль болон авлигач үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор заасан байдаг бөгөөд эдгээр гэмт хэргийг АТХ хариуцан мөрдөн шалгах эрхийг олгосон байдаг. - Сонгуулийн тухай хууль: Сонгуулийн үеийн авлигын тодорхой гэмт хэрэг, зөрчлийг тусгаж өгсөн байдаг бөгөөд уг хуулиар энэ төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах эрхийг мөн АТХ-нд өгсөн байдаг. 4 2013/14 оны санхүүгийн жил, санхүүгийн жил нь 4 дүгээр сарын 1-ээс эхэлдэг. 920 сая хонконг доллар 5 http://www.icac.org.hk/en/useful_information/rme/index.html 6 http://www.cacs.icac.hk/en/anticonews/anticonews.html 7 Independent Commission against Corruption Ordinance 8 Basic Law 9 Prevention of Bribery Ordinance 10 Election Ordinance 3

Хонконгийн засаг Захиргааны Ерөнхий захирагчийн 2010 оны шийдвэрийн дагуу албан тушаалтны авч болох бэлгийн дээд хэмжээг тогтоож өгсөн байдаг. Үүнд: бэлэг өгөх уламжлалт ёс заншлын дагуу өгч байгаа бол 1500 хонконг доллар (200 орчим ам. доллар), бусад бэлэг 250 хонконг доллар (30 ам. доллар)-аас хэтрүүлэхгүй байх ёстой 11. АТХ-ын бүтэц зохион байгуулалт 12 : Хонконгийн төрийн болон хувийн хэвшил дэх авлига, хээл хахуулийн асуудлыг зохицуулсан суурь хууль нь Хээл хахуулиас урьдчилан сэргийлэх хууль бол авлигатай тэмцэх чиг үүргийг хэрэгжүүлж байгаа АТХны эрх үүрэг, зохион байгуулалтыг Авлигатай тэмцэх хорооны хуулиар зохицуулсан байдаг 13. АТХ-ны Комиссар Захиргааны нэгж /Тамгын хэлтэс/ Олон нийттэй харилцах газар Гүйцэтгэх/Мөрдөн шалгах (Operations) газар Урьдчилан сэргийлэх газар 1-р хэлтэс: /Менежмент, стратегийн асуудал, олон нийтийг соён гэгээрүүлэх, олон нийт, хэвлэл мэдээллийнхэнтэй харилцах асуудал/ 2-р хэлтэс: /Орон нутагтай харилцах асуудал/ НИЙТ 211 ажилтан 1-р хэлтэс: Мөрдөн шалгах /Төрийн байгууллагын авлига/ 2-р хэлтэс: Мөрдөн шалгах /хувийн хэвшлийн авлига/ 3-р хэлтэс: Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх /мэдээлэл, дүн шинжилгээ хийх, гүйцэтгэх ажиллагаа явуулах, гэрчийг хамгаалах, мөрдөн шалгах ажиллагааны хяналт, техникийн дэмжлэг үзүүлэх болон сонгууль дахь авлига, төрийн өмчит аж ахуйн нэгжийн авлигын асуудал/ 4-р хэлтэс: Дэмжлэг үзүүлэх /санхүүгийн мөрдөн байцаалт, магадлан шинжилгээ, мэдээлэл, технологийн асуудал, мэдээлэл хүлээн авах төв, сэжигтнийг баривчлах төв, дотоод хяналт, бодлого, хуулийн шинжилгээ, дотоод сургалт, тоо мэдээлэл олон улсын харилцааны асуудал/ НИЙТ 995 ажилтан 1-р хэлтэс: /Төрийн байгууллага, иргэний нийгэм, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж, сонгууль, хотын захиргааны авлигаас урьдчилан сэргийлэх/ 2-р хэлтэс: /Хувийн хэвшил, худалдан авах ажиллагаа, барилга, газар, байгаль орчин, банк, даатгал, үл хөдлөх хөрөнгийн асуудал дахь авлигаас урьдчилан сэргийлэх, зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх/ НИЙТ 55 ажилтан 11 http://www.nortonrosefulbright.com/knowledge/publications/121092/business-ethics-and-anti-corruptionlaws-hong-kong 12 http://www.unafei.or.jp/english/pdf/rs_no77/no77_05ve_kwok-chung1.pdf 13 https://www.acauthorities.org/country/hk 4

Авлигын гэмт хэрэгт ногдуулж буй ялын хэмжээ 14 : Хонконгийн хууль зүйн яам АТХ-ны шалгасан гэмт хэрэгт хангалттай нотлох баримт бүрдсэн, эсхүл уг гэмт хэрэгтэнд холбогдох шийтгэл ногдуулахыг олон нийтийн ашиг сонирхол шаардаж байна гэж үзвэл уг хэрэгт холбогдох гэм буруутай этгээдэд шүүхээс зохих ял шийтгэлийг ногдуулдаг. Хээл хахуулиас урьдчилсан сэргийлэх тухай хуульд зааснаар авлига, хээл хахуулийн гэмт хэрэгт 100000 хонконг доллар (13000 ам. доллар)-аас 1 сая хонконг доллар (130000 ам. доллар) хүртэл торгууль, мөн 1-10 хүртэл жил шоронд хорих шийтгэл ногдуулдаг байна. Шүгэл үлээгчийн хамгаалалт: БНХАУ-ын Засаг захиргааны тусгай бүс Хонконгод Шүгэл үлээгчийг хамгаалах тусгайлсан хууль байдаггүй. 15 Гэхдээ Хээл хахуулиас урьдчилсан сэргийлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн А хэсэгт авлигын гэмт хэрэгтэй холбоотой мэдээлэл өгөгчийн нууцлалыг хангахаар заасан байдаг. Хонконгийн авлигатай тэмцэх байгууллагын амжилтын нууц 16 : Хонконгийн АТХ-ын дэд дарга, дэд комиссар, Мөрдөн шалгах хэлтсийн дарга асан, авлигатай тэмцэх үйл ажиллагааны олон улсын зөвлөх Tony Kwok Manway ийн тодорхойлсноор Хонконгийн авлигатай тэмцэх байгууллагын амжилтын нууц нь үндсэн 11 хүчин зүйлээс улбаатай аж. Үүнд: 1. Гурван тулгуурт стратеги: мөрдөн шалгах, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын хор хөнөөлийг олон нийтэд ойлгуулах гэсэн стратеги баримталсан байдал. 2. Хууль сахиулах чиглэлийг тэргүүлэх чиглэл болгосон: Хэдийгээр 3 тулгуурт стратеги баримталж байгаа ч хууль сахиулах буюу авлигын гэмт хэргийг илрүүлэх шийтгэх чиглэлд онцгой анхаарал хандуулж, тэргүүн чиглэл болгосон. Авлигын гэмт хэргийг илрүүлж, шийтгэж олон нийтэд мэдээлэх нь эргээд авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх механизм болдог. 3. Мэргэшсэн боловсон хүчин: Авлигатай тэмцэх гэдэг өөрөө асар хүнд сорилт юм. Учир нь авлигатай тэмцэгч нь мэдлэгтэй, боловсролтой, эрх мэдэлтэй, нөлөөтэй хүнтэй тулгарах болдог бөгөөд мэргэшсэн байхыг шаарддаг. Тиймээс, АТХ-ны Мөрдөн шалгах хэлтэст өндөр мэргэшсэн мөрдөн байцаагч, гүйцэтгэх ажилтан, техник технологийн мэргэжилтэн, нягтлан бодогч, хуульч зэргээс бүрддэг. 4. Үр дүнтэйгээр илрүүлэх стратеги: 24 цаг гомдол, мэдээлэл хүлээн авах утас, мэдээлэгчийн нууцлалыг бүрэн хангасан байдал, авлигыг үл тэвчих буюу авлигын шинжтэй бүх үйлдлийг мөрдөн шалгах, мөрдөн байцаагч нарыг ямар нэгэн нөлөөллөөс ангид үйл ажиллагаагаа явуулж байгаа эсэхийг хянах хяналтын систем, амжилттай шалгаж илрүүлсэн авлигын хэргийн талаар олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх явдал. 5. Үр дүнтэйгээр урьдчилан сэргийлэх стратеги: Авлигаас үр дүнтэйгээр урьдчилан сэргийлэх стратеги нь төрийн байгууллагад авлига үүсэх боломж, 14 http://www.conventuslaw.com/anti-corruption-regulation-in-hong-kong/ 15 http://blog.whistleblowersecurity.com/blog/bid/347728/is-hong-kong-not-doing-enough-to-protect-its- Whistleblowers 16 http://www.kwok-manwai.com/articles/comprehensive_effective.html 5

нөхцөлийг арилгахад оршиж байгаа болно. Төрийн бүхий л байгууллагуудыг үр ашигтай, хариуцлагатай, ил тод болгох зарчим юм. Анхаарал хандуулах шаардлагатай үйл ажиллагаа бол төрийн худалдан авах ажиллагаа, зөвшөөрөл, төрийн үйлчилгээ, хууль сахиулах чиглэл, төсийн орлого бүрдүүлэх үйл ажиллагаанд байдаг. Тиймээс, авлигаас үр дүнтэй урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зайлшгүй байх ёстой гүйцэтгэлийн менежмент, худалдан авах ажиллагааны менежмент, санхүүгийн менежмент, хүний нөөцийн менежмент, гомдол, мэдээлэл хүлээн авах менежментийг төрийн байгууллагуудад нэвтрүүлсэн. 6. Үр дүнтэй байдлаар соён гэгээрүүлэх стратеги: Үр дүнтэй байдлаар шийдвэрлэсэн авлигын хэргийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэх. Олон нийтийг авлигын хэргийг илчлэхийг дэмжих, энэ талаар мэдэгдэх, олон нийтэд мэдээлэл хүргэх зэрэгт хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч ажилладаг. Цэцэрлэгээс их сургууль хүртэлх боловсролын эл хөтөлбөрт ёс зүйн хичээлийг тусгаж өгсөн байдал. 7. Хууль, эрх зүйн орчин: Хонконгийг авлигатай тэмцэх хууль, эрх зүйн орчин харьцангуй цогц юм. Хээл хахуулиас гадна 3 зүйлийг авлигын гэмт хэрэг гэж тусаж өгсөн. Үүнд: - Албан үүрэгтэй нь холбоотой болон холбоогүй байдлаар төрийн албан хаагч заагдсан хэмжээнээс хэтэрсэн үнэ бүхий бэлэг, зээл, хямдрал, үйлчилгээ авсан бол гэмт хэрэг гэж үздэг. - Төрийн албан хаагч өөрийн бодит орлогын түвшинтэй харьцуулагдахааргүй хөрөнгөтэй, эсхүл түүнээс дээгүүр түвшинд амьдарч байвал түүнийг гэмт хэрэг гэж үздэг. - Сонирхлын зөрчлийг гэмт хэрэг гэж үздэг. Өөрөөр хэлбэл, төрийн албан тушаалтан албан тушаалын байдлаа ашиглан өөртөө эсхүл бусад хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгож байгаа бол гэмт хэрэг гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд төрийн албан хаагч зайлшгүй урьдчилан мэдэгдэх үүрэгтэй байдаг. Хонконгийн шүүхийн систем маш шударга. АТХ-ны хэргийг шүүх мэргэжлийн түвшинд, шударга шүүдэг. Анх үүсгэсэн хэргийн 80 хувьд нь шүүхээс ял ногдуулдаг. 8. Хяналтын механизм: Авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа алба хаагчдад өндөр эрх мэдэл олгогдсон байдаг бөгөөд эдгээр алба хаагчид эрх мэдлээ урвуулах ашиглах байдлаас ангид буюу тэнцвэрийг хадгалахын тулд прокурорын хяналтаас гадна хяналтын механизм бүрдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, прокуророос гадна Мөрдөн шалгах ажиллагааны хяналтын хороо /Operations Review Committee/-г байгуулсан ба хяналтын хороо нь хувийн хэвшил, иргэний нийгэм, иргэдээс бүрдсэн байдаг бөгөөд бүх гомдол, авлигын хэрэг тус бүрийн шийдвэрлэлттэй танилцаж хяналт тавьдаг. Жил бүрийн эцэст, ил тод, хариуцлагатай байдлыг хангах үүднээс, уг хяналтын хороо хууль тогтоох байгууллагад ажлаа тайлагнаж, хэлэлцүүлэг явуулдаг. Уг хяналтаас гадна, АТХ болон түүний ажилтны эсрэг гомдлыг хүлээн авах, шалгах чиг үүргийг Хараат бус гомдлын хяналтын хороо шалгадаг бөгөөд тусдаа мөрдөн байцаагчид ажилладаг. 6

9. Төр, хувийн хэвшил дэх авлигыг адил авч үзэх: Хувийн хэвшил дэх авлигыг онцгойлон авч үздэг улс бол Хонконг юм. Хувийн хэвшил ажиллаж байгаа ажилтнууд нийгмийн өмнө хариуцлага хүлээж, ёс зүйн хэм хэмжээг төрийн албан хаагчтай адил баримтлах ёстойг гэсэн заримд тулгуурладаг. Хувийн хэвшил дэх авлигатай үр дүнтэй тэмцэх нь бизнесийн орчинг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулалтын орчныг нэмэгдүүлэх үндэс болдог. 10. Хамтын ажиллагааны зарчим: Авлигатай тэмцэх ажлын дан ганц байгууллага хийх боломжгүй бөгөөд АТХ төрийн болон бусад байгууллагуудтай нягт хамтарч ажилладаг. Төрийн байгууллага бүр (салбар тус бүртээ) авлигатай тэмцэх өөрийн стратеги түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөтэй байх ёстой бөгөөд жил бүр хэрэгжилтийг тухайн салбар, байгууллагын менежерүүд үнэлж, дүгнэж байх ёстой байдаг. Мөн АТХ-ын байнгын хамтарч ажилладаг талууд бол төрийн албаны зөвлөл, бизнесийн холбоод, мэргэжлийн байгууллага, иргэний нийгэм, боловсролын байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, олон улсын байгууллага, сүлжээ юм. 11. Улс төрийн хүсэл эрмэлзэл, бие даасан хараат бус байдал, хүрэлцээтэй нөөц: Авлигатай тэмцэхэд хамгийн чухал хүчин зүйл бол улс төрийн хүсэл эрмэлзэл байдаг бөгөөд Хонконгийн Засаг захиргааны Ерөнхий захирагчийн авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл нь тус хороог хараат бус байх нөхцөлийг бүрдүүлдэг. АТХ нь зөвхөн Хонконгийн Засаг захиргааны Ерөнхий захирагчийн өмнө хариуцлага хүлээдэг. Энэ нь мөн хараат бус байх нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Улс төрийн хүсэл эрмэлзэл их байна гэдэг нь санхүүгийн нөөцтэй байхын илэрхийлэл болдог ба 2008 онд хорооны жилийн төсөв 90 сая ам. доллар байв. 7

2. ХОНКОНГИЙН АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР СҮҮЛИЙН 2 ЖИЛД ГАРСАН ЗАРИМ МЭДЭЭ 1. Рафаэль Хуйг нууцаар төлбөр авдаг байсан гэж Хонконгийн шүүхэд прокурорууд мэдэгдлээ 17. Авлигын гэмт хэрэгтнийг шүүх хурлын үеэр прокурорууд Хонконгийн засаг захиргааны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Рафаэль Хуй /Rafael Hui, ex-chief Secretary of Hong Kong/ нь Засгийн газраас дэмжлэг хүссэн үл хөдлөх хөрөнгө зуучлалын агентлагуудаас нууцаар төлбөр авдаг байсан гэж үзэж байгаагаа тайлбарласан байна. Азийн хамгийн томд тооцогдох үл хөдлөх хөрөнгийн компанийн Sun Hung Kai Properties -ийн хамтран эзэмшигчид болох тэрбумтан Томас Квох болон Раумонд Хвох нар Рафаэль Хуйгийн хамт буруутгагдаад байгаа бөгөөд тэдний шүүх хурал үргэлжилсээр байгаа юм. 2005-2007 онд Хонконгийн төрийн албаны зөвлөлийн нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэж байсан Рафаэль Хуй-д нийтдээ 37 сая хонконг доллар буюу 4.77 сая ам. доллартой тэнцэх хэмжээний зээл болон нэмэлт төлбөр төлсөн гэх гэмт хэрэгт тэднийг буруутгаж байгаа юм. Харин тэд энэ хэргийг үйлдээгүй хэмээн үгүйсгэсээр байгаа юм. Энэ хэрэг нь үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан болон Британийн колони байсан тус улсын удирдлагын хооронд нягт харилцаатай байсныг нэг талаар илэрхийлж байгаа юм. Мөн энэ хэрэгт Sun Hung Kai Properties компанийн газрын арилжаа хариуцсан захирал Томас Чан болон Хонконгийн Хөрөнгийн биржийн ажилтан Франциск Кван нарыг холбогдуулан буруутгаад байгаа юм. Шүүх хурлын үеэр прокурор Дэвид Перри хэлэхдээ Төрийн албаны зөвлөлийн нарийн бичгийн дарга асан Рафаэль Хуй албан тушаал хашиж байх үедээ, албан тушаалаа урвуулан ашиглаж олон сая доллар авдаг байсан гэжээ. 2007 оны сүүлээр 11 сая хонконг доллартой тэнцэх хэмжээний нууц төлбөр авсан байсан. Энэ төлбөрийг хэн ч мэдэхээргүй арга замаар, маш нууц байдлаар, сайтар боловсруулж хийсэн байсан аж. 17 http://www.reuters.com/article/2014/06/05/us-sunhungkai-trial-iduskbn0eg0zq20140605 8

Дэвид Перри энэ хэргийг талаар хэлэхдээ маш олон төрлийн компаниар дамжуулан, зарим нь Сингапурт байдаг, 10 гаруй данс ашиглан Рафаэль Хуйг-д хэсэгчилсэн хэмжээгээр бэлэн мөнгө, чек зэрэг хэлбэрээр очиж байсан -ыг тогтоосон гэжээ. Үүнээс гадна Рафаэль Хуйг өөр албан тушаалд байх үед буюу 2005 онд нийтдээ 17.6 сая хонконг доллартой тэнцэх хэмжээний төлбөр авсан болохыг шүүх хуралд Дэвид Перри танилцуулсан байна. Тэрээр мөн Sun Hung Kai property компанийн тансаг зэрэглэлийн байранд түрээсгүйгээр амьдарч, компаниас нэмэлт зээл авч байсан зэрэг нь тус компанитай ихээхэн холбоотой болохыг илэрхийлж байна. Sun Hung Kai property компаниас хээл хахууль авснаараа компанийн засгийн газар дахь нүд, чиг болж байсан гэжээ. Рафаэль Хуй нь нэгэн үе хотын дарга байсан Доналд Цангд зөвлөхөөр ажиллаж байснаас гадна түүнтэй найз нөхдийн харилцаатай байсан нь хэргийг илүү онцгой болгож байгаа аж. Энэ хэргийн шүүх хурал ойролцоогоор сүүлийн 4 сарын хугацаанд үргэлжилж байгаа бөгөөд Засгийн газрын өндөр албан тушаалтан, банкир, Sun Hung Kai property компанийн ажилтан зэрэг нийт 50 гаруй гэрчийг уг хэрэгт холбогдуулан дуудаад байгаа юм. 2. Авлигын хэргийн шүүх хурлын үеэр Рафаэль Хуй татвар төлөхөөс зайлсхийсэн болохоо хүлээн зөвшөөрлөө 18. Хонконгийн засаг захиргааны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Рафаэль Хуй өчигдөр болсон шүүх хурлын үеэрээ Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэж байхдаа болон түүнээс өмнөх жилүүдэд Sun Hung Kai Properties (SHKP) компанийн Томас Квок оос ажлын хөлсөнд авсан нийтдээ 21.8 сая хонконг доллартой тэмцэх хэмжээний орлогоо татвараас нуусан болохоо хүлээн зөвшөөрсөн байна. Өөрөөр хэлбэл, тэрээр 2003 оны зунаас эхлэн SHKP компанид зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд 2004-2005 оны хооронд ажлын хөлс болох 18.8 сая хонконг долларын орлогоо нуусан байна. Рафаэль Хуй болон Томас Квок нарт үүсгээд байгаа авлигын хэргүүдийг хэлэлцэх Дээд шүүхийн хурлын үеэр "Би зарим мөнгөө хадгалахыг хүссэн гэж мэдэгдсэн байна. 18 http://www.scmp.com/news/hong-kong/article/1596408/rafael-hui-admits-corruption-trial-he-evaded-taxesbribes 9

Рафаэль Хуйг SHKP компанийн захирлууд болох ах, дүү Томас Квок болон Раумонд Квок нараас хээл хахууль авч, Засгийн газар дахь тэдний нүд, чих болж байсанд хэрэгт буруутгаж байгаа юм. Түүний мэдэгдэж байгаагаар SHKP компанид зөвлөх үйлчилгээ үзүүлснийхээ хөлсөнд нийтдээ 21.8 сая хонконг доллар хүлээн авсан байна. Шүүх хурлын үеэр шүүгч Эдвин Чоу Вай-бонд Та Хонконгийн засгийн газрын хоёр дахь том албан тушаалыг хашиж байсан. Энэ байдлыг үл харгалзан, өөрийнхөө бодит орлогын хэмжээг Засгийн газраас нуухаар шийджээ? хэмээн асуухад тэрээр Тийм гэж хариулжээ. Засаг, захиргааны Ерөнхий нарийн бичгийн дарга асан 66 настай Рафаэль Хуй албан тушаалаа урвуулан ашигласан, хээл хахууль авсан зэрэг 8 хэрэгт холбогдоод байгаа бол 62 настай Томас Квокийг Рафаэль Хуйд хээл хахууль өгч давуу байдал олж авсан хэрэгт буруутгаж байгаа юм. Шүүх хурал үргэлжилж байгаа юм. 3. Яагаад зарим улс оронд авлигатай тэмцэх байгууллагууд илүү их амжилттай байна вэ? (2014.06.05) Авлигын эсрэг амжилттай тэмцсэн улс бол Сингапур, Хонконг юм. Эдгээр улсуудад авлигын эсрэг үйл ажиллагаанд тухайн улсын авлигатай тэмцэх байгууллага голлох үүрэгтэйгээр оролцож, маш богино хугацаанд амжилтад хүрсэн байдаг. Харин Бангладеш, Энэтхэг зэрэг улсуудад авлигатай тэмцэх байгууллага яагаад амжилтад хүрэхгүй байна вэ? Харвардын их сургуулийн профессор Нурул Ислам Бангладеш Улс дахь авлига, авлигыг хянах, өөрчлөлтийг чиглүүлэх нь сэдэвт эрдэм шинжилгээний бүтээл ном гаргаад байна. Уг номд Бангладеш дахь авлигын шинж байдлын талаар өргөн хүрээний мэдээлэл болон тус улсын авлигатай тэмцэх байгууллага яагаад амжилтад хүрэхгүй байгаа зэргийг тодорхой авч үзсэн байна. Бангладеш Улсын авлигатай тэмцэх байгууллагын удирдлагын нэрлэж байсанчлан тус улсын авлигатай тэмцэх байгууллага нь шүдгүй арслан шиг байгаа юм. Нурул Исламын үзэж байгаагаар ерөнхийдөө авлигатай тэмцэх байгууллагуудын үйл ажиллагааг зөвхөн нэг хуульд нарийн тусгаснаар амжилтад хүрэхгүй болно. Авлигатай тэмцэх байгууллагыг амжилтад хүргэхийн тулд хуулиас гадна хараат бус байдлыг нэмэгдүүлэх үндсэн дөрвөн шалгуурыг хангах ёстой гэж тэрээр үзэж байна. Үүнд: а.гүйцэтгэх засаглалын хяналтаас гадуур байх, б.санхүү болон байгууллагын үйл ажиллагааны хувьд бие даасан байх, в. Албан хаагчдын томилгоо нь хараат бус байх, г. Гүйцэтгэх болон мөрдөн шалгах ажиллагааны хувьд бие даасан байх зэрэг юм. Дээрх дөрвөн шалгуурын хувьд хараат бус байх явдлыг хангах нь зөвхөн авлигатай тэмцэх байгууллагын үйл ажиллагааг амжилттай явуулахад баталгаа болохоос гадна тухайн байгууллагад итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг хэмээн тэрээр үзэж байна. Уг бүтээлийг дараахь холбоосоор орж үзэх боломжтой юм. http://www.bids.org.bd/publication/corruption,%20its%20control%20and%20drivers %20of%20Change.pdf 10

4. Хонконг Улсын Авлигын эсрэг хорооны дарга асан эх газрынханы бэлэгт ихээхэн хэмжээний мөнгө зарцуулж байжээ 19 (2013.04.23) Хонконг. Тус улсын Авлигын эсрэг хорооны комиссар асан Тимоти Тонг Хинмина 20 нь тус хорооны даргаар 5 жил ажиллах хугацаандаа албан ёсны айлчлал, бэлэг, зоогт зарцуулах зардлаа хэтрүүлсэн хэрэгт буруутгагдаж байна. Авлигын эсрэг хороо нь Тонг ийг удирдаж байх хугацаанд нийт 220000 хонконг долларыг бэлгэнд зарцуулсан бөгөөд үүний 154000 хонконг долларыг эх газрын төрийн байгууллага болон холбогдох байгууллагын албан хаагчдад бэлэг болгон өгсөн гэж тус улсын Хууль тогтоох зөвлөлөөс мэдээллээ. Мөн Тонг нь албан ёсны айлчлалд 757921 хонконг долларыг зарцуулсан, бөгөөд албан тушаалд байх хугацаандаа нийт 34 албан айлчлал хийсний 19 нь эх газарт хийсэн айлчлал байгаа юм. Тонг 2007-2008 оны санхүүгийн жилийн хугацаанд нэг удаа Хятадын дээд прокурорт 4140 хонконг долларын үнэ бүхий чулуун сийлбэр, 2010-2011 онд Авлигатай тэмцэх байгууллагуудын олон улсын холбооны ерөнхийлөгчид 2082 хонконг долларын үнэ бүхий алчуур бэлэглэсэн байна. Мөн түүний бэлэглэсэн 48 бэлэг нь 500 хонконг доллараас өндөр үнэтэй байгаа нь тус улсын төрийн албан хаагчийн бэлэгний үнийн хязгаарыг давсан байна. 5. Английн мэргэжлийн хөл бөмбөгийн Birmingham City клубийн эзэн Карсон Енг мөнгө угаасан хэргээр 6 жилийн хорих ял аваад байна 21 (2014.5.7) Хонконгийн шүүхээс Английн мэргэжлийн хөл бөмбөгийн Birmingham City клубийн эцэн Карсон Енгийг мөнгө угаасан хэрэгт буруутган 6 жилийн хорих ял ногдуулаад байна. Birmingham City клубийн эзэн болсноос 2 жилийн дараа буюу 2011 онд түүнийг өөрийн дансаараа 2001-2007 оны хооронд 55 сая фунтийг дамжуулсантай холбогдох 5 төрлийн гэмт хэрэгт буруутгаад байсан юм. Шүүгч Дуглас Яугийн хэлснээр Түүний ялд холбогдох албан тушаалтанд дарамт үзүүлсэн гэмт хэргийг оруулсан ёстой байсан ажээ. Үсчин хийж байсан Карсон Енг үл хөдлөх хөрөнгийн худалдаа, хувьцаа, үсний салон, бооцоот тоглоомоор дамжуулан олон сая доллартой болсноо мэдүүлээд байсан юм. Гэсэн хэдий ч түүний дансанд орсон мөнгө буюу шүүгч Дуглас Яугийн нэрлэснээр үнэнд гэрч байхгүй гэх 7.7 сая фунтийн эх үүсвэрийг шүүх хурлын үеэр тайлбарлаж чадаагүй юм. 19 http://www.scmp.com/news/hong-kong/article/1221689/icacs-ex-boss-spent-big-mainland-gifts 20 Timothy Tong Hin-ming 21 http://www.telegraph.co.uk/sport/football/teams/birmingham-city/10682328/birmingham-city-owner- Carson-Yeung-sentenced-to-six-years-in-prison-for-money-laundering.html 11

Карсон Енг нь одоогийн West Ham клубийн хамтран эзэмшигчид болох Дэвид Салливан, Дэвид Голд нараас 2009 оны 10 дугаар сард Birmingham City клубийг 81.5 сая фунтээр худалдан авч байсан юм. Одоо 54 настай Карсон Енгийг энэ шүүхийн шийдвэрийг давж заалдах эсэхийг л харах үлдлээ. ---ооо--- 12