НАЛАЙХ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ТӨХК-ИЙН 2016 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН. Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар харилцана уу: Аудитын тайлан

Similar documents
АРИЛЖААНЫ ТӨЛБӨР ТООЦОО ХХК-ИЙН 2016 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

MOНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО ӨЗБ. Сэдэв: Кастодиан банкны тухай ойлголт, үйл ажиллагааны эрхзүйн зохицуулалт, ОУ-ын жишиг

Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн мэдээллийн систем. Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хот СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

Агуулга. Клоуд гэж юу вэ? Клоуд үйлчилгээний загвар. Клоуд Deployment загвар. Microsoft Azure. Business case. Асуулт & Харуулт

Арилжааны төлбөр тооцоо ХХК

ХАМТРАН АЖИЛЛАХ БИЗНЕС САНАЛ

3.5. Гэнэтийн саатал гэж тухайн системийн үйл ажиллагаа 2 (хоёр) минутаас дээш хугацаагаар, төлөвлөгөөт бусаар хэсэгчлэн болон бүрэн зогсохыг.

Кастодиан банкны үйлчилгээ

Бараа материалын нөөцийн удирдлага (Managing Inventory)

Харилцагчийн удирдлагын систем

СТАТИСТИК СИСТЕМ ГАРЫН АВЛАГА (ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГЫН ГҮЙЦЭТГЭЛ; ХӨРӨНГИЙН ТАЙЛАН) Шинэчилсэн огноо:

CLOUD COMPUTING БУЮУ ҮҮЛЭН ТООЦООЛЛЫН ВИРТУАЛЧЛАЛЫН АРГЫГ БАНКНЫ СИСТЕМД НЭВТРҮҮЛСЭН ТУРШИЛТЫН ҮР ДҮНГЭЭС

Вэб сервис ашиглах гарын авлага

Монгол Улсын Нээлттэй Засгийн Түшнлэлийн оны Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө-i

МОНГОЛБАНКНЫ ТӨЛБӨР ТООЦОО, БҮРТГЭЛИЙН ГАЗАР ТӨЛБӨР ТООЦООНЫ ТӨВ ТӨЛБӨРИЙН КАРТЫН EMV СТАНДАРТЫГ ДЭМЖИЖ АЖИЛЛАХ, ОДООГИЙН БАЙДАЛ

Төслийн МэдээллийнТайлан

ШИНЭ ҮЕИЙН БАНКИР ТӨСЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР Банк санхүүгийн академийн Удирдах зөвлөлийн дэргэдэх Мэргэшлийн эрх олгох зөвлөлөөс батлав.

ХУВИЛБАР ТОВЧ УТГА Батлагдсан огноо

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР. Татвар төлөгч хуулийн этгээдийн талаар мэдээлэл солилцох хамтын ажиллагаа

ЦАЛИН ХӨЛСНИЙ СИСТЕМ

Монгол Улсын Хараат Бус Таи2 лан: оны явцын таи2 лан

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО

ТӨЛБӨРИЙН КАРТЫН ЖУРАМ

ДӨРӨВ.НИЙЛҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

Veritech ERP Store Management System. Дэлгүүрийн удирдлагын систем

Veritech ERP Human Capital Management. Хүний капиталын удирдлагын систем

ТШТ:Х КАМ ЕРЄНХИЙ ШААРДЛАГА Хуудас 11-ийн 1

ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН ЖИШЭЭН ДЭЭР. Б.Аззаяа *, Д.Мөнхтуяа

Гарчиг. Нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүд 2-3. Хэрэглээний үнэ, тариф, ХАА-н бүтээгдэхүүний үнэ Ажилгүйчүүд Хөдөө аж ахуй 40-45

Иргэний бүртгэлийн систем

Олон улсын салбарууд. улс. үйлчлүүлэгч байгууллагууд. Орос. Eвроп болон ТУХН. Aзи. Энэтхэг. Латин Америк

Монгол Улc - Нээлттэй мэдээлэл

Програм хангамжийн архитектур (Software Architecture)

ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Програм хангамжийн архитектур (Software Architecture)

САНХҮҮГИЙН САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР ХѲГЖЛИЙН МОДУЛ МОНГОЛ УЛС ХѲРѲНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ТЕХНИКИЙН ТЭМДЭГЛЭЛ 2012 ОНЫ 6 ДУГААР САР

ГАР БАГАЖНЫ танилцуулга

Multimedia Authoring and Tools L-2

Аливаа байгууллагын амжилтын хурдасгуур болсон МТ-ийн шийдлүүдийг хэрэглэгч бүрийнхээ тухайлсан онцгой шаардлаганд ямагт нийцүүлэн бүтээж, өрсөлдөх

Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор

ZTESmart. Гарын авлага. МЦХ ний Мэдээллийн Технологийн Газар

[ ] Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтүүд БЕРНАРД МАРР. Менежер бүр мэдвэл зохих 75 KPI

МУИС-ийн ХШУИС-ийн Хэрэглээний математикийн тэнхим

Гарчиг Веб портал ашиглан үйлчилгээний тохиргоо хийх заавар... 2

ИНЖЕНЕРИЙН БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ

МОНГОЛ УЛСЫН ЭРЧМИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДЛУУД, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ оны 5 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот. АГААРЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

ТОВЧ НАМТАР Увс аймаг, Улаангом хотын 10 жилийн 1-р сургууль

Олон улсын салбарууд. улс. үйлчлүүлэгч байгууллагууд. Орос. Eвроп болон ТУХН. Aзи. Энэтхэг. Латин Америк

КОКСЖИХ НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙН ЧИГ ХАНДЛАГА

ТӨЛБӨРИЙН КАРТЫН ЖУРАМ

Санхүүгийн систем тогтворжсон хэдий ч зарим арга хэмжээг дуусгавар болгох, шинэчлэлт хийх, төсвийн хүндрэлийг арилгах зэрэг олон зүйл хүлээгдэж байна

netcat Гарчиг Tuguldur BiBO

Техникийн даалгавар Эрх зүйн цахим хөтөчийн програм хангамж, цахим хуудас

АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДЛЫН 2013 ОНЫ ЭХНИЙ 1 САРЫН МЭДЭЭЛЭЛ

USB flash memory, USB принтер зэргийг клиент тус бүрээр ашиглахыг зөвшөөрөх/хориглох тохиргоог хийх боломжтой юу?

ХОНКОНГ: Авлигатай тэмцэх үйл ажиллагаа

САНХҮҮГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСӨЛ

BSI байгууллагын танилцуулга Монгол улс дахь албан ёсны төлөөлөгч Б. Ундарлаа

Article begins on next page

ТЕХНИК ТУСЛАЛЦАА ҮЙЛЧИЛГЭЭ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 03 сарын 30-ны өдрийн А-79/99 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралт

Олон улсын салбарууд. улс. үйлчлүүлэгч байгууллагууд. Орос. Eвроп болон ТУХН. Aзи. Энэтхэг. Латин Америк

CrossPower. Microgrids-ийн хосолмол эрчим хүчний систем. цахилгаан түгээлт

Фраскатийн гарын авлага СУДАЛГАА, ТУРШИЛТ ХӨГЖЛИЙН АСУУЛГАД БАРИМТЛАХ ЖИШИГ СТАНДАРТ

ГЭМТ ХЭРГИЙН СТАТИСТИК ЗҮЙН ОНОЛ, ПРАКТИКИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ

Монгол улсын Өмнөд бүсийн (ӨГБ) газар доорх усны үнэлгээ Урьдчилсан дүгнэлт оны 9-р сар

МОНГОЛ УЛСАД ТУЛГАРААД БУЙ ӨРИЙН ХЯМРАЛ

ОРОН НУТГИЙН СТАТИСТИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ, ТЭДГЭЭРИЙГ БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТӨД АШИГЛАХ НЬ

ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГЧИЙН ТУХАЙ:

Цахим сургалтын үнэлгээнд сургалт удирдлагын системийн өгөгдөл олборлолт ашиглах судалгаа

НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛ ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ ДҮГНЭЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ (UPR) 22-р хуралдаан. (4-5-р сар, 2015) МОНГОЛ УЛС МЭДЭЭЛЭЛ:

НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН АРДЧИЛАЛ САНГИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН 2020 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ШИНЭЧИЛСЭН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ ( )

Шинэ Зууны Иргэн ба Мэдээллийн Технологийн Боловсрол

МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН THE UNIVERSAL PERIODIC REVIEW-Д ӨРГӨН БАРИХ ХАМТАРСАН ИЛТГЭЛ

Програм хангамжийн архитектур (Software Architecture)

Монгол Улсын Улирлын эдийн засгийн тойм

Утас идэвхжүүлэх тохиргоо ios 8.4 үйлдлийн систем

gives Монгол Улсын эдийн засгийн улирлын тойм Дэлхийн Банк

МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН СУДАЛГААНЫ ХЭЛТЭС

ДОТООДЫН ЗОЧИД БУУДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ЗАМУУД

Article begins on next page

хßтадын эдийн ЗАСгИйн монгол улсад үзүүлэх нөлөөлөл

БИЗНЕСИЙН УХААЛАГ МЭДЭЭЛЭЛИЙГ СУДЛАХ НЬ (Business Intelligence) Б.Гэрэлтуяа. О.Намуунцэцэг

ДБСБ-ын Магадлан итгэмжлэлийн өөрийн үнэлгээний тайлан МУИС

УР ЧАДВАРААР СОНГОН ШАЛГАРУУЛАХ НЬ

Тоон хэлбэрт дуу авиаг боловсруулах

ИНТЕРНЭТИЙН СҮЛЖЭЭНД СУУРИЛСАН ДОТУУР ХОЛБООНЫ ҮЙЛЧИЛГЭЭ. (Хэрэглэгчийн гарын авлага) 1 Хуудас

М ОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫН ТУШ ААЛ

Халдлага Илрүүлэх Системийн Хосолмол Загварын Судалгаа

Монгол Улс. Хэвлэл мэдээллийн эрх зүй. Онлайн, оффлайн орчин дахь хувь хүний нууц ба цахим эрх Сургалтын гарын авлага

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН САНХҮҮГИЙН ХЭРЭГЦЭЭ, ЧАДАМЖ, ХУВИЙН ЗАН ТӨЛӨВТ НИЙЦСЭН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЭХ MB 1.0 ПРОГРАММ

Монголын шүдний эмнэлгийн халдварын сэргийлэлт хяналтын асуудалд

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ТӨСӨЛ

Пролайн Систем ХХК ны АЖЛЫН ТАНИЛЦУУЛГА

Уламжлалт бус мэдээллийн хэрэглээ, анхаарах асуудал. Ш.Ариунболд

Transcription:

НАЛАЙХ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ТӨХК-ИЙН 2016 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар харилцана уу: САГ-ын дарга, Тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг Утас: 261663 Цахим хаяг: naranchimegts@audit.gov.mn Аудитын тайлан Хавсралт 1: Аудитын гэрчилгээ Хавсралт 2: Менежментийн захидал Хавсралт 3: Аудит хийсэн санхүүгийн тайлан Аудитын менежер: Я.Самбууням Утас: 260512 Цахим хаяг: sambuunyam ya@audit.gov.mn Ахлах аудитор: Н.Батсайхан Утас: 260512 Цахим хаяг: batsaikhann @audit.gov.mn Эвиденсе Аудит ХХК Аудитор: C.Бадамгарав Цахим хаяг: info@evidenceaudit.mn Утас:7000-7121

АГУУЛГА 1. Аудит хийх хууль эрх зүйн үндэслэл 2. Байгууллагын хууль, эрх зүйн орчин 3. Байгууллагын зорилго,үйл ажиллагаа 4. Аудитын шалгуур үзүүлэлт, аудитын арга зүй, хэрэгжүүлсэн горим, хяналтын сорил болон нарийвчилсан горим, түүний үр дүн 5. Материаллаг байдал 6. Дотоод хяналт 7. Төсвийн орлого, зардлын гүйцэтгэл, түүний талаарх тайлбар 8. Шилэн дансны мэдээлэл 9. Олж тогтоосон гол эрсдэлүүд, түүний үр дагавар 10. Гол, онцлог гүйлгээний талаарх (тохиромжтой бол) тайлбар 11. Аудитаар илрүүлсэн гол зөрчлүүд, тэдгээрийг шийдвэрлэсэн талаар: 12. Материаллаг бус залруулагдаагүй алдаануудын талаарх тайлбар: 13. Анхаарал татахуйц бусад чухал асуудал 14. Дараагийн аудитаар авч үзэх асуудлууд 15. Санхүүгийн тайланд хийсэн аудитаар илэрсэн зөрчлийн нэгтгэл 16. Өмнөх зөвлөмжийн хэрэгжилт 17. Зөвлөмж 18. Аудитын гэрчилгээний тохирох загварын талаарх дүгнэлт

Аудит хийх хууль эрх зүйн үндэслэл: Төсвийн тухай хуулийн 8.9.8, Төрийн аудитын тухай хуулийн 15.1.2,Төрийн аудитын тухай хуулийн 18.5 заалтыг тус тус Үндэсний Аудитын Газрын бүрэн эрхийн хүрээнд Налайх дулааны цахилгаан станц ТӨХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон жилийн эцсийн санхүүгийн тайланд Ерөнхий аудиторын 2017 оны 01 сарын 13 ны А/03 тоот тушаалыг үндэслэн /ҮАГ- САГ-2017/12/СТА-ТӨҮГ аудит хийлээ. Эвиденсе Аудит ХХК нь аудитыг Төсвийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Төрийн аудитын тухай, Компанийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиуд болон холбогдох бусад хууль, тогтоомжийн хүрээнд Аудитын олон улсын стандартын зарчмуудад нийцүүлэн төлөвлөлтийн шатанд боловсруулсан төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу явуулав. Налайх дулааны цахилгаан станц ТӨХК-ийн 2016 оны санхүүгийн тайлан Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Санхүүгийн Тайлангийн Олон Улсын стандарт /СТОУС/, түүнд нийцүүлэн гаргасан нягтлан бодох бүртгэлийн бодлого, заавар, журмын дагуу үнэн зөв, шударга илэрхийлэгдсэн эсэхэд дүгнэлт өгөх нь энэхүү аудитын зорилт байв. Тус байгууллага санхүүгийн тайлангаа СТОУС, түүнд нийцүүлсэн Сангийн сайдын холбогдох журмууд, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлого, програм хангамжийн дагуу үнэн зөв, бодитой бэлтгэх үүрэгтэй. Тухайн санхүүгийн тайлан Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмууд, СТОУС-тай нийцүүлж материаллаг алдаагүй, үнэн зөв, шударга илэрхийлэгдсэн эсэхэд дүгнэлт өгөх нь Эвиденсе Аудит ХХК-ийн үүрэг юм. Налайх дулааны цахилгаан станц ТӨХК-ийн 2016 оны санхүүгийн тайлангийн аудитыг 2017 оны 02 дугаар сарын 01 -нээс 2017 оны 2 дугаар сарын 24 ний хооронд хийхээр төлөвлөн Эвиденсе аудит ХХК-ийн аудитор С.Бадамгарав хийж гүйцэтгэв./таб-ста-а-9/ Налайх дулааны цахилгаан станц ТӨХК-ийн 2016 оны санхүүгийн тайланг 2017 оны 02 сарын 01-ний дотор Эвиденсе Аудит ХХК-д ирүүлсэн байна. Эвиденсе Аудит ХХК нь аудитыг 2017 оны 02 дугаар сарын 21-нээс 2017 оны 2 дугаар сарын 25-ны хооронд гүйцэтгэж, аудитын тайланг 2017 оны 3 дугаар сарын 15-нд Налайх дулааны цахилгаан станц ТӨХК-ийн удирдлагад гардуулна. Байгууллагын хууль, эрх зүйн орчин: Налайх дулааны цахилгаан станц ТӨХК-ийн удирдлага нь Монгол улсын ''Компанийн тухай хууль'', ''Төрийн болон орон нутгийн өмчийн тухай'',''төрийн

болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль'', ''Хөдөлмөрийн тухай хууль'', ''Нийгмийн даатгалын тухай хууль'', ''Шилэн дансны тухай хууль''-иуд болон эдгээр хуулиудтай нийцүүлэн гаргасан Засгийн газрын тогтоол, Эрчим хүчний яам, Сангийн Сайдын тушаал,бусад холбогдох эрх зүйн актуудын хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Тайлант онд тухайн байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд мөрддөг гол хууль, тогтоомж, түүнд нийцүүлэн гарсан журам, зааварт дараах өөрчлөлт орсон байна. ЭХЗХ-ны 2016 оны 26 дугаар тогтоолоор 2016 оны 03 сарын 01-с эхлэн үнэ тариф нэмэгдүүлэн тооцох болсон. Байгууллагын зорилго,үйл ажиллагаа: Налайх дүүрэгт төвлөрсөн дулаан хангамжийн зуух барих БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1976 оны 9-р сарын 24-ний өдрийн 317 тоот тогтоолоор Налайх тосгоны Дулааны станц нэртэйгээр ДКВР-10-13 маркийн хоѐр зуухыг бусад төхөөрөмжийн хамт тэр үеийн Зөвлөлтийн барилгын 2-р трестийн хамт олон барьж ашиглалтад оруулсан. 1995 оны 10-р сарын 01-ний өдөр ОХУ-ын техник эдийн засгийн тусламжтайгаар Монгол-Энергострой байгууллагын барилгачид жилд 170 мянган Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал бүхий КВТС-20-150 маркийн гурван зуух, дулааны төв шугамын хамт иж бүрнээр барьж ашиглалтад оруулснаар Налайх дүүргийг дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун усаар бүрэн хангаж, дэд бүтэц хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлж өгсөн.монгол Улсын Засгийн газрын 2001 оны долдугаар сарын 09-ний өдрийн 164 тоот тогтоолоор Налайхын Дулааны станц ТӨХК гэсэн бие даасан төрийн өмчит хувьцаат компани болж байгуулагдсан. Налайхын Дулааны станц ТӨХК нь дулааны эрчим хүч үйлдвэрлэх, түгээх, хангах гэсэн 3 тусгай зөвшөөрөлтэй. Нийт 110 ажилтан, албан хаагчтайгаар Налайх дүүргийн төсөвт 22 байгууллага, аж ахуйн нэгжийн том жижиг 240 байгууллага, нийт 1800 айл өрхийг хэрэгцээний халуун ус болон дулааны эрчим хүчээр найдвартай ханган ажиллаж байна.техник, технологийг боловсронгуй болгох, үйл ажиллагааны талаар Үйлдвэрлэлийн ажиллагааг оновчтой зохион байгуулж, хэрэглэгчдийг хэрэгцээт дулаан, хэрэглээний халуун усаар тасралтгүй хангахдаа орчны зохистой харьцааг барьж ажиллахын тулд дараах зорилтуудыг тодорхойлсон. 1. Хэрэглэгчдийн хэрэгцээт дулаан, хэрэгцээний халуун ус үйлдвэрлэх ажиллагааг шинэчлэн зохион байгуулах. 2. Засвар үйлчилгээг чанаржуулах. 3. Зах зээлийн онцлогт тохируулан маркетингийн хольцыг бүрдүүлэх. 4. Хэрэглэгчдийг зохист хэрэглээнд хэвшүүлж дулаан, усны алдагдлыг бууруулах. 5. Төлбөрийн чадвар ба ашигт ажиллагааны түвшний тэнцлийг хангах. 6. Хүний нөөцийн удирдлагаар хангаж, боловсон хүчнийг хөгжүүлж төлөвшүүлэх. 7. Станцын үйл ажиллагааны гүйцэтгэлийн үзүүлэлтүүдийг тодорхойлж эдгээр зорилтуудын хэрэгжилтийг хянаж байна.

Дээрхи зорилтуудыг тус байгууллага бүрэн хэрэгжүүлж ажиллажээ. Налайх дулааны цахилгаан станц ТӨХК-ийн үйл ажиллагааны талаар төлөвлөлтийн шатанд ТАБ-СТА-А-1 маягтад тодорхой тусгасан. Аудитын шалгуур үзүүлэлт, аудитын арга зүй, хэрэгжүүлсэн горим, хяналтын сорил болон нарийвчилсан горим, түүний үр дүн: Аудит хийхэд Нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмууд,стоус, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг шалгуур болгон ашиглав. Аудитаар Налайх дулааны цахилгаан станц ТӨХК-ийн 2016 оны санхүүгийн тайланд дүгнэлт өгөх үүднээс төсвийн захирагчийн удирдлагын бэлтгэсэн санхүүгийн тайлан нь материаллаг хэмжээний алдаатай илэрхийлэгдээгүй гэсэн үндэслэлтэй нотолгоо олж авахын тулд төсвийн дансдын уламжлалт эрсдэл болон хяналтын эрсдэлийг тогтоон тухайн байгууллагын зүгээс тавьж буй дотоод хяналтыг үнэлж баримтжууллаа. /ТАБ-СТА-А-5/ Санхүүгийн тайланг бэлтгэн гаргахад баримталсан бодлого, зарчмуудыг үнэлж, зарим гүйлгээ ихтэй томоохон дансдад түүвэрчилсэн байдлаар аудитын нарийвчилсан горим, сорил 20-г гүйцэтгэв. /ТАБ-СТА-В-3/ Тухайн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлого, системтэй танилцахад Налайх дулааны цахилгаан станц ТӨХК-ийн санхүүгийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг 2015 оны 11 сард СИ ЭС АЙ Аудит ХХК боловсруулсан байна. Налайх дулааны цахилгаан станц ТӨХК-ийн санхүүгийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа компьютерийн системийн үйл ажиллагаатай асуулга явуулах аргаар танилцан түүний нарийн төвөгтэй байдлын үнэлгээг хийхэд бага буюу мэдээллийн технологийн мэргэжилтэнг оролцуулах шаардлагагүй гэсэн үнэлгээ авсан тул аудитыг шууд гүйцэтгэлээ. Компани санхүүгийн мэдээллийг Винница програм хангамж ашиглан гүйцэтгэж байна. /ТАБ-СТА-В-2/ Налайх дулааны цахилгаан станц ТӨХК-ийн санхүүгийн үйл ажиллагааг бүртгэх, хянах, боловсруулах үйл ажиллагааг санхүүгийн програмаар боловсруулан санхүүгийн тайлан бэлтгэх аргачлалын дагуу санхүүгийн тайланг гаргасан байна. Материаллаг байдал Уг байгууллага нь 100 % төрийн өмчит компани тул материаллагийн түвшинг 0.2 хувиар сонгосон. Материаллаг байдлын тодорхойлох суурийг нийт орлого нийт зардал нийт хөрөнгөөс тооцсон дүн нь өндөр байгаа тул хамгийн бага буюу цэвэр хөрөнгийг суурь үзүүлэлт болгон сонгох нь зохимжтой гэж үзэв. Материаллаг хэмжээг 2.5 сая төгрөгөөр сонгож байна.

Дотоод хяналт: Бид санхүүгийн тайланд материаллаг алдаа байхгүй гэдгийг нягтлах үүднээс дотоод хяналтыг шаардлагатай гэж үзсэн хэмжээгээр дахин хийсэн. Энэ нь материаллаг алдаа гарахаас хамгаалахын тулд жилийн турш үр нөлөөтэй ажиллах ѐстой гол хяналтуудыг тодруулах, судлах зорилготой юм. Налайх дулааны цахилгаан станц ТӨХК-ийн дотоод хяналт эрсдэлийг төлөвлөлтийн үед дунд гэж тооцсон ба дахин хянахад дотоод хяналтын алба ажилласан боловч тайлан гаргаагүй байна. Орлого, зардлын гүйцэтгэл, түүний талаарх тайлбар: Тус компани нь 2016 онд 120.8 мян.гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэн түгээхэд 4 043.3 сая төгрөгийн зардал гаргаж, борлуулалтын орлогоор 2 773.9 сая төгрөг, үйл ажиллагааны бус орлого 53.6 сая төгрөг олж улсын төсвөөс алдагдлын татаас 1281.0 сая төгрөг авч нийт дүнгээр 107.2 сая төгрөгийн алдагдалтай ажилласан. Энэ нь төлөвлөгөөт алдагдлыг 90,5 хувиар бууруулсан дүнтэй байна. Орлогын талаар: 2016 онд борлуулалтын орлогоор 2750.9 сая төгрөг олохоор төлөвлөснөөс 2774,0 сая төгрөгийн орлого олж, орлогын төлөвлөгөөг 0,8 хувиар давуулсан. Энэ нь шинээр техникийн нөхцөл авсан газрууд нэмэгдсэн, ЭХЗХ-ны 2014 оны 237 дугаар тогтоолоор 2016 оны 03 сарын 1-ээс эхлэн ДЭХ-ний үнэ тариф нэмэгдсэн зэрэг шалтгаануудтай байна. Үйл ажиллагааны бус орлого 50.0 сая төгрөг төлөвлөснөөс 61.9 сая төгрөг олж, орлогын төлөвлөгөө 23.8 хувь давуулан биелүүлсэн. Энэ нь ААН-үүдийн зуны угаалгын орлого, үнс борлуулсны орлого болон дулааны шугамны засвар үйлчилгээний орлого байна. Шилэн дансны мэдээлэл Налайх дулааны цахилгаан станц ТӨХК-ны байгууллагын шилэн дансны мэдээлэл бүрэн орсон байна. Нийт 1.7 сая төгрөгний технологийн нүүрс, 0.8 сая төгрөгний шатахуун, бусад сэлбэг материалд 0.3 сая төгрөгний худалдан авалтын төлөвлөгөө батлуулсан байна. Гүйцэтгэлээр технологийн нүүрс худалдан авах тендер 2 удаа зарлагдаж компани шалгараагүй учир шууд гэрээгээр 1.3 сая төгрөгний нүүрс, шатахууны тендер 1 удаа зарлагдаж Сод монгол групп шалгаран 0.7 сая төгрөгний, бусад сэлбэг материал 0.1 сая төгрөгний худалдан авалт хийсэн тухай шилэн дансны мэдээлэл орсон байна. Олж тогтоосон гол эрсдэлүүд, түүний үр дагавар: Аудитын төлөвлөгөөний дагуу аудитын 5 эрсдэлийг тогтоож, батламж мэдэгдлүүдийн хүрээнд данс бүрээр нийт 12 нарийвчилсан горим, сорил гүйцэтгэв. Налайх дулааны цахилгаан станц ТӨХК-ийн 2016 оны санхүүгийн тайлан материаллаг хэмжээний алдаатай илэрхийлэгдээгүй гэдгийг, түүнийг бэлтгэн гаргахад баримталсан бодлого, зарчмуудыг үнэлж, аудитын явцад санхүүгийн тайланд нөлөөлөхүйц хэмжээний мөнгөн хөрөнгө, үндсэн хөрөнгө, бусад орлого,

бичиг хэрэг, тээвэр шатахуун, шуудан холбоо, төлбөр хураамж, сургалт семинар зэрэг дансанд ажил гүйлгээ, үлдэгдэл, тооцооллуудыг түүвэрчлэн нарийвчилсан горим, сорилын аргаар шалгалаа. /ТАБ-СТА-В-3/ Аудитаар илрүүлсэн гол зөрчлүүд, тэдгээрийг шийдвэрлэсэн талаар: Санхүүгийн тайлангийн аудитаар хөндөгдсөн гол асуудлуудыг дараах заалтад хураангуйлан тэмдэглэв. Санхүүгийн Винница програм хангамж ашигладаг бөгөөд өртгийн тайлан гаргах модуль байхгүй байна. Санхүүгийн тайлан борлуулалтын програмтай нэгдэж ажилладаггүй. Борлуулалтын програм айл өрхөөр гаргадаг боловч санхүүгийн програм руу өдрийн дүнгээр харилцагчгүй шивдэг. Эндээс улбаатай хэрэглэгч нэг бүрийн тооцоо зөв эсэх борлуулалтын байцаагч бүрийн сарын урамшуулалт цалин, тооцоог бодоход хүндрэлтэй байна Шийдвэрлэсэн нь: Тус компанийн санхүүгийн Винница программ нь өртгийн тайлан гаргадаггүй ба ЭХЗХорооны баталсан ТЭЗҮ-ийн мэдээний маягтаар өртгөө тооцдог. Шинээр программ хангамж судлахдаа өртгийн тайлан гаргадаг эсэх, борлуулалтын програм хангамжтай нэгдэх эсэхийг судлаж шийдвэрлэх Залруулагдаагүй алдаануудын талаарх тайлбар: Аудитын явцад залруулаагүй алдаа гараагүй. Анхаарал татахуйц бусад чухал асуудал: Компанийн татварын өр өссөн нь 2016 онд Нэмэгдсэн өртгийн албан татварын орлогод татаас санхүүжилтийн орлогоос НӨАТ авах болсонтой холбоотой байна. Мөн станцад хэрэглэгдэж байгаа нүүрсний зарцуулалтын хэмжүүр байхгүйгээс бараа материалыг инженерийн тооцооллоор зарлагадсанаас бараа материалын үлдэгдэл алдаатай байсан. Иймд аудитор жилийн эцэст тусгай зөвшөөрөл бүхий компаниар маркшейдер хэмжилт хийлгэн нүүрсний тоо хэмжээг тодорхойлон цаашид яаралтай хэмжүүр худалдан авах зөвлөмж хүргүүлсэн. Дараагийн аудитаар авч үзэх асуудлууд: Налайх дулааны цахилгаан станц ТӨХК-ийн 2016 оны санхүүгийн тайлангийн аудитын явцад өртгийн тайлан хийгдээгүй байсан учраас бүтээгдэхүүний нэгжийн өртгийг гүйцээж мөшгин шалгаж амжаагүй болно. Санхүүгийн тайланд хийсэн аудитаар илэрсэн зөрчлийн нэгтгэл:

Налайх дулааны цахилгаан станц ТӨХК-ны 2016 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар ямар нэгэн алдаа зөрчил илрээгүй болно. Өмнөх зөвлөмжийн хэрэгжилт: 2015 оны санхүүгийн тайлангийн аудитыг Эвиденсе Аудит ХХК хийж 3 асуудлаар 3 зөвлөмж өгсөн байна. Өмнөх аудитын зөвлөмжөөс 1-ийг нь хэрэгжүүлэн ажилласан байна. Зөрчилгүй санал дүгнэлт Налайх дулааны цахилгаан станц ТӨХК-ны 2016 оны 12 дугаар сарын 31- ний өдрөөрх санхүүгийн байдал, орлогын дэлгэрэнгүй, өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээний болон илчлэл тодруулгад тайлагнасан үлдэгдэл, ажил гүйлгээнүүд холбогдох хууль, СТОУС, түүнд нийцүүлэн Сангийн Сайдын баталсан заавар, журмуудын дагуу материаллаг алдаагүй, үнэн зөв, шударга илэрхийлэгдсэн байна.

НАЛАЙХ ДЦС ТӨХК 2016 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН МЕНЕЖМЕНТИЙН ЗАХИДАЛ Тэргүүлэх ач холбогдол 1 Асуудал 1 Борлуулсан бүтээгдэхүүний өртөг...3 Асуудал 2 Програм хангамжийн талаар...5 Асуудал 3 Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээний талаар Асуудал 4 Ажилчдад олгодог тэтгэвэр тэтгэмжийн талаар Асуудал 5 Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийн талаар Асуудал 6 Нүүрсний зарцуулалтын хэмжүүрийн талаар

МЕНЕЖМЕНТИЙН ЗАХИДАЛ Үндэсний аудитын газар аудит бүрийн төгсгөлд аудитаар илрүлсэн зүйлсийг нэгтгэсэн менежментийн захидлыг үйлчлүүлэгчид зориулж бэлтгэдэг бөгөөд түүнд хяналтын сул тал буюу горимыг өөрчлөх замаар хяналтыг сайжруулах зөвлөмжийг тусгадаг билээ. Энэхүү менежментийн захидлын агуулга аудитын олон улсын стандарт болон аудитын горимоос урган гарсан болно. Санхүүгийн тайлангийн талаар санал дүгнэлт гаргахад бидний горим зориулагдсан. Налайх ДЦС ТӨХК-ийн хэрэгжүүлдэг нягтлан бодох бүртгэлийн бодлого, горимд зөвхөн аудитыг үр нөлөөтэй гүйцэтгэхэд шаардагдах цар хүрээнд дахин хянасан бөгөөд оршин буй бүх сул талыг гаргаж ирэх боломжгүй юм. Тиймээс зөвлөмжүүд маань дахин хяналт хийх үеийн нөхцөл байдлын талаархи бидний ойлголтыг тусгаж байгаа болно. Эдгээр зөвлөмжийг та бидний хамтын ажиллагааны байр сууринаас гаргасан бөгөөд эдгээр зөвлөмжийг хүлээн авч, хэрэгжүүлэх нь танай үүрэг хариуцлага юм. Аудитын явцад бидэнтэй хамтран ажилласан Налайх ДЦС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Минжинхүү, ерөнхий нягтлан бодогч Д.Бадамлянхуа, санхүүгийн бусад ажилтнуудад талархал илэрхийлье.

Асуудал 1: Борлуулсан бүтээгдэхүүний өртөг тооцох талаар Ажиглалт Борлуулсан бүтээгдэхүүний өртгийн тайлан бэлтгэх Дулааны станц нь үйлдвэрлэлийн обьект бөгөөд орлого нь түгээсэн 1 Гкал дулааны хэмжүүрээр суурилан хэрэглэгчдээс төлбөрөө авдаг. Иймд борлуулсан бүтээгдэхүүний өртгийн тайланг 1 Гкал дулаан үйлдвэрлэхэд зарцуулж байгаа зардлаар зөв тооцоолон гаргах зайлшгүй шаардлагатай. Зөвлөмж 1. НББ-ийн бодлогын баримт бичигт борлуулсан бүтээгдэхүүний өртгийн тайлан гаргах тухай тусган бүртгэлээ зөв зохион байгуулах Эрсдэл Үйлдвэрлэлийн үр ашиг зөв тооцогдохгүй байх Байгууллагыг хэтийн болон богино хугацааны эрсдлээс хамгаална. Үйлчлүүлэгчийн хариу Асуудлын бүртгэл -В3-аар хариу ирүүлсэн

Асуудал 2: Програм хангамжийн талаар Ажиглалт 1. Санхүүгийн Винница програм хангамж ашигладаг бөгөөд өртгийн тайлан гаргах модуль байхгүй байна. 2. Санхүүгийн тайлан борлуулалтын програмтай нэгдэж ажилладаггүй. Борлуулалтын програм айл өрхөөр гаргадаг боловч санхүүгийн програм руу өдрийн дүнгээр харилцагчгүй шивдэг. Эндээс улбаатай хэрэглэгч нэг бүрийн тооцоо зөв эсэх борлуулалтын байцаагч бүрийн сарын урамшуулалт цалин, тооцоог бодоход хүндрэлтэй байна 3. Харилцагчдаа кодлоогүйгээс нэр, дугаар андуурагдах зэргээр санхүүгийн тооцоонд хүндрэлтэй байна. 4. Пүүний програм нь шаардлагатай мэдээллийг үнэн зөв боловсруулж байна. Санхүүгийн шинэ програм хангамж нэвтрүүлэхдээ энэ програмтай нийцэж ажилладаг болгох хэрэгтэй. Зөвлөмж 1. Програм хангамжаа сайжруулах буюу шинээр өртгийн тайлан гаргадаг програм хангамж нэвтрүүлэх 2. Борлуулалтын програм санхүүгийн програм 2-т сайжруулалт хийх эсвэл шинээр програм хангамж судлан өөр хоорондоо файлаар шилждэг болох. 3. Бүх харилцагчдадаа кодлон Захиралын тушаал гарган бүртгэл тайландаа мөрдлөг болгох. 4. Пүүний програм санхүүгийн программ 2-т сайжруулалт хийх эсвэл шинээр программ хангамж судлан өөр хоорондоо файлаар шилждэг болох. Эрсдэл 1. Механик ажиллагаа ихтэйгээс хяналт хийхэд зардал цаг хугацаа их гарна. 2. Дутагдал шамшигдал гарах эрсдэлтэй. 3. Орлого зардал буруу илэрхийлэгдэнэ. Үйлчлүүлэгчийн хариу Асуудлын бүртгэл -В3-аар хариу ирүүлсэн

Асуудал 3: Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээний талаар Ажиглалт: 1. Компанийн үндсэн хөрөнгийн ялангуяа станцын үндсэн тоног төхөөрөмжийн ангилал НББСТОУС-ын дагуу зөв бүртгэгдээгүй байна.ж нь: Зуух бөөн дүнгээр илэрхийлэгдсэн байна. Гэтэл хөрөнгө оруулалт их засвар хийгдэхэд аль хэсэгт нь капиталжуулах зардал болгох аль хэсгийг нь урсгал засварын зардал болгох эсэхэд шийдвэрлэхэд хүндрэлтэй байна. 2. Санхүүгийн тайлагналын зориулалттай элэгдлийн зардлыг тооцоолохгүй байна. 3. Насос хөдөлгүүр гэх мэт бага дүнтэй ажилласан цагаас хамааран хурдан элэгддэг хөрөнгийг үндсэн хөрөнгөнд бүртгэснээс элэгдлийн хугацаа дуусаагүй зэрэг шалтгаанаар ТӨХ-ы бодлого зохицуулалтын газар шийдвэр гаргадаггүй байна. Иймд дансанд эдгээр хөрөнгө хуримтлагдан бүртгэсэн. Зөвлөмж 1. Мэргэшсэн үнэлгээний компаниар үндсэн хөрөнгийн дахин үнэлгээг санхүүгийн тайлагналын зориулалттай хийлгэх 2. НББ-ийн бодлогын баримт бичигт өөрчлөлт хийлгэн элэгдлийг СТОУС-д заасны дагуу зөв тооцоолох 3. НББ-ийн бодлогод өөрчлөлт оруулан хангамжийн зүйлээр ангилан бүртгэх. Эрсдэл 1. Өртөг зардал буруу илэрхийлэгдэнэ 2. Үйлдвэрлэл хэвийн байдал алдагдах аваар осол гарахаас урьдчилан сэргийлэх боломжгүй болно. 3. Шинээр хөрөнгө оруулалт төлөвлөхөд хөрөнгийн өгөөж буруу тооцогдоно. Үйлчлүүлэгчийн хариу Асуудлын бүртгэл -В3-аар хариу ирүүлсэн

Асуудал 4: Ажилчдад олгодог тэтгэвэр тэтгэмжийн талаар Ажиглалт 1. Налайхын Дулааны Станц ТӨХК нь өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ажилчдадаа хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 талт үндэсний хорооноос тогтоосон хамтын хэлэлцээрийн 5,8 болон 3.1.2-заасны дагуу /Эрчим хүчний салбарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмадуудад салбарт ажилласан жил тутамд эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин тэнцүүлсэнтэй тэнцэх хэмжээний буцалтгүй тусламж үзүүлнэ/ олгож байна. Зөвлөмж 1. НББОУС 19 Ажиллагчдын тэтгэвэр, тэтгэмжиийн стандартын дагуу ажил эрхэлсний дараах тэтгэмж буюу тэтгэврийн зардлыг актуар тооцоонд үндэслэн аккурел сууриар бүртгэхийг заасан. Иймд энэ тэтгэврийг стандартын дагуу бүртгэх шаардлагатай. Эрсдэл 1. Зардал буруу илэрхийлэгдэнэ. Үйлчлүүлэгчийн хариу Асуудлын бүртгэл -В3-аар хариу ирүүлсэн

Асуудал 5: Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийн талаар Ажиглалт 1. Налайхын Дулааны станц ТӨХК ний нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг Си Эс Ай Аудит ХХКиар 2015 онд хийлгэсэн байна. Уг баримт бичигт СТОУС-ыг тухайн компанийн нягтлан бодох бүртгэлтэй уялдаатай бодлого боловсруулаагүй зарим шинэчлэгдэн мөрдөгдөж байгаа стандартын өөрчлөлт хийгдээгүй байна. Зөвлөмж 1. Бодлогын баримт бичгийг дахин боловсруулах Эрсдэл 1. Бүртгэл тооцоо буруу гарах эрсдэлтэй. Үйлчлүүлэгчийн хариу Асуудлын бүртгэл -В3-аар хариу ирүүлсэн

Асуудал 6: Нүүрсний зарцуулалтын хэмжүүрийн талаар Ажиглалт 1. Станцад буусан нүүрсээр зуух галлахдаа ямар нэгэн хэмжүүргүйгээр хэрэглэдэг бөгөөд сарын эцэст инженерийн тооцооллоор зарлагаддаг байна. Зөвлөмж 1. Шинээр нүүрс зарцуулалтын хэмжүүр худалдан авах Эрсдэл 1. Механик ажиллагаа ихтэйгээс хяналт хийхэд зардал цаг хугацаа их гарна. 2. Дутагдал шамшигдал гарах эрсдэлтэй. 3. Орлого зардал буруу илэрхийлэгдэнэ. Үйлчлүүлэгчийн хариу Асуудлын бүртгэл -В3-аар хариу ирүүлсэн

НАЛАЙХЫН ДУЛААНЫ СТАНЦ ТӨХК 2016 оны 12 сарын 31-ний өдрөөр тасалбар болсон САНХҮҮ БАЙДЛЫН ТАЙЛАН Балансын зүйл Тод /Төгрөг/ Аудитлагдсан 2015.12.31 2016.12.31 Эргэлтийн хөрөнгө Мөнгөн хөрөнгө 6 12,860,573.50 70,659,909.88 Дансны авлага 7 463,329,557.03 323,788,586.57 Бараа материал 8 142,870,479.67 180,916,709.61 Урьдчилж төлсөн зардал тооцоо 700,000.00 16,973,060.00 Эргэлтийн хөрөнгийн дүн 619,760,610.20 592,338,266.06 Эргэлтийн бус хөрөнгө Үндсэн хөрөнгө 9 Үндсэн хөрөнгө 2,652,464,426.56 2,516,844,616.80 Биет бус хөрөнгө 90,711,250.00 66,711,250.00 Дуусаагүй барилга 30,000,000.00 - Үндсэн хөрөнгийн дүн 2,773,175,676.56 2,583,555,866.80 Эргэлтийн бус хөрөнгийн дүн 2,773,175,676.56 2,583,555,866.80 НИЙТ ХӨРӨНГИЙН ДҮН 3,392,936,286.76 3,175,894,132.86 ӨР ТӨЛБӨР БА ЭЗНИЙ ӨМЧ Богино хугацаат өр төлбөр 10 Дансны өглөг 1,984,466,872.27 1,718,842,688.64 Татварын өр 46,732,523.00 202,532,416.19 Богино хугацаат өр төлбөрийн дүн 2,031,199,395.27 1,921,375,104.83 Урт хугацаат өр төлбөр Урт хугацаат зээл - - Урт хугацаат өр төлбөрийн дүн - - ӨР ТӨЛБӨРИЙН НИЙТ ДҮН 2,031,199,395.27 1,921,375,104.83 Эзний өмч Төрийн өмч 3,392,872,148.47 3,392,872,148.47 Хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл 531,843,250.00 531,843,250.00 Хуримтлагдсан ашиг (2,562,978,506.98) (2,670,196,370.44) Эзний өмчийн дүн 1,361,736,891.49 1,254,519,028.03 ӨР ТӨЛБӨР БА ЭЗНИЙ ДҮН 3,392,936,286.76 3,175,894,132.86

НАЛАЙХЫН ДУЛААНЫ СТАНЦ ТӨХК 2016 оны 12 сарын 31-ний өдрөөр тасалбар болсон ОРЛОГО ҮР ДҮНГИЙН ТАЙЛАН ҮЗҮҮЛТҮҮД Тод /Төгрөг/ 2015.12.31 2016.12.31 Аудитлагдсан ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ОРЛОГО Борлуулалтын орлого (цэвэр) 1 2,611,265,494.29 2,773,962,840.22 Борлуулалтын өртөг 2 4,014,731,914.96 4,043,378,820.85 Нийт ашиг (алдагдал) (1,403,466,420.67) (1,269,415,980.63) Хүүний орлого 625,268.10 2,113,088.66 Бусад орлого 3 81,482,474.20 51,476,944.72 Ерөнхий ба удирдлагын зардал 4 122,917,651.82 172,441,465.67 Бусад ашиг/алдагдал 5 1,400,000,000.00 1,281,049,549.46 Татвар төлөхийн өмнөх ашиг (алдагдал) (44,276,330.19) (107,217,863.46) Орлогын татварын зардал Татварын дараах ашиг (алдагдал) (44,276,330.19) (107,217,863.46) Тайлант үеийн цэвэр ашиг (алдагдал) (44,276,330.19) (107,217,863.46)

НАЛАЙХЫН ДУЛААНЫ СТАНЦ ТӨХК 2016 оны 12 сарын 31-ний өдрөөр тасалбар болсон Аудитлагдсан ӨМЧИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЙЛАН /Төгрөг/ Үзүүлэлт Өмч Хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл Хуримтлагдсан үр дүн Нийт дүн 2014оны 12 сарын 31 3,392,872,148.47 (4,708,185,683.32) (1,315,313,534.85) Нягтлан бодох бүртгэлийн өөрчлөлт (164,609,335.13) (164,609,335.13) Залруулсан үлдэгдэл 3,392,872,148.47 (4,872,795,018.45) (1,479,922,869.98) Тайлант үеийн үр дүн (44,276,330.19) (44,276,330.19) 2015 оны 12 сарын 31 3,392,872,148.47 531,843,250.00 (2,562,978,506.98) 1,361,736,891.49 Тайлант үеийн үр дүн (107,217,863.46) (107,217,863.46) 2016 оны 12 сарын 31 3,392,872,148.47 531,843,250.00 (2,670,196,370.44) 1,254,519,028.03

НАЛАЙХЫН ДУЛААНЫ СТАНЦ ТӨХК 2016 оны 12 сарын 31-ний өдрөөр тасалбар болсон МӨНГӨН ГҮЙЛГЭЭНИЙ ТАЙЛАН /Төгрөг/ Үзүүлэлт Аудитлагдсан 2015.12.31 2016.12.31 Үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ Мөнгөн орлогын дүн (+) 3,941,534,494.78 4,440,061,343.25 Бараа борлуулсан, үйлчилгээний үзүүлсэний о 2,493,825,019.78 2,957,702,039.25 Эрхийн шимтгэл, хураамж, төлбөрийн орлого 174,156.00 - Даатгалын нөхвөрөөс хүлээн авсан мөнгө 15,186,046.00 11,143,304.00 Татаас, санхүүжилтын орлого 1,400,000,000.00 1,400,000,000.00 Бусад мөнгөн орлого 32,349,273.00 71,216,000.00 Мөнгөн зарлагын дүн (-) 3,506,143,729.04 4,378,732,616.63 Ажилчдад төлсөн мөнгө 900,028,092.00 981,794,363.00 Нийгмийн даатгалын байгууллагад төлсөн 259,780,444.37 279,463,603.00 Бараа материал худалдан авахад төлсөн 237,968,398.50 154,940,558.00 Ашиглалтын зардалд төлсөн 734,340,000.00 880,454,503.00 Түлш шатахуун, сэлбэг хэрэгсэлд төлсөн 1,048,529,830.00 1,682,285,269.28 Хүүний төлбөрт төлсөн 10,986,898.38 7,947,267.34 Татварын байгууллагад төлсөн 133,752,272.66 174,428,597.44 Даатгалын төлбөрт төлсөн 322,920.00 - Бусад мөнгөн зарлага 180,434,873.13 217,418,455.57 Үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээний дүн 435,390,765.74 61,328,726.62 Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ Мөнгөн орлогын дүн (+) 9,223,268.10 3,360,610.16 Бусдад олгосон зээл мөнгөн урьдчилгааны буц 8,598,000.00 1,247,521.50 Хүлээн авсан хүүний орлого 625,268.10 2,113,088.66 Мөнгөн зарлагын дүн (-) 10,720,000.00 6,290,000.00 Бусдад олгосон зээл болон урьдчилгаа 10,720,000.00 6,290,000.00 Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны дүн (1,496,731.90) (2,929,389.84) Санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ Мөнгөн орлогын дүн (+) 19,799,900.00 109,400,000.00 Зээл авсан өрийн үнэт цаас гаргаснаас хүлээн 19,799,900.00 109,400,000.00 Мөнгөн зарлагын дүн (-) 446,353,088.24 110,000,000.00 Зээл өрийн үнэт цаасны төлбөрт төлсөн мөнгө 446,353,088.24 110,000,000.00 гүйлгээний дүн (426,553,188.24) (600,000.00) Бүх цэвэр мөнгөн гүйлгээ 7,340,845.60 57,799,336.78 Бүх цэвэр мөнгөн гүйлгээ 7,340,845.60 57,799,336.88 Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийн эхний үлдэ 5,519,727.90 12,860,573.00 Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийн эцсийн үлд 12,860,573.50 70,659,909.88