Компьютерын сүлжээ Лекц-14

Similar documents
USB flash memory, USB принтер зэргийг клиент тус бүрээр ашиглахыг зөвшөөрөх/хориглох тохиргоог хийх боломжтой юу?

netcat Гарчиг Tuguldur BiBO

Програм хангамжийн архитектур (Software Architecture)

ИНТЕРНЭТИЙН СҮЛЖЭЭНД СУУРИЛСАН ДОТУУР ХОЛБООНЫ ҮЙЛЧИЛГЭЭ. (Хэрэглэгчийн гарын авлага) 1 Хуудас

Multimedia Authoring and Tools L-2

Агуулга. Клоуд гэж юу вэ? Клоуд үйлчилгээний загвар. Клоуд Deployment загвар. Microsoft Azure. Business case. Асуулт & Харуулт

Гарчиг Веб портал ашиглан үйлчилгээний тохиргоо хийх заавар... 2

Програм хангамжийн архитектур (Software Architecture)

Тоон хэлбэрт дуу авиаг боловсруулах

Утас идэвхжүүлэх тохиргоо ios 8.4 үйлдлийн систем

МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ГАРЫН АВЛАГА

CLOUD COMPUTING БУЮУ ҮҮЛЭН ТООЦООЛЛЫН ВИРТУАЛЧЛАЛЫН АРГЫГ БАНКНЫ СИСТЕМД НЭВТРҮҮЛСЭН ТУРШИЛТЫН ҮР ДҮНГЭЭС

Халдлага Илрүүлэх Системийн Хосолмол Загварын Судалгаа

МУБИС-ийн мэдээлэл, холбооны сүлжээг шинэчлэх

EVC Series Video Conferencing. Your Best Collaborative Communication Solution

Манай интернэт Wi-Fi ашиглах заавар

ТШТ:Х КАМ ЕРЄНХИЙ ШААРДЛАГА Хуудас 11-ийн 1

ZTESmart. Гарын авлага. МЦХ ний Мэдээллийн Технологийн Газар

Буффер Overflow(Дүүргэх) (БОФ) гэж юу вэ? Сүлжээний орчинд БОФ exploit хэрхэн хийх вэ? (Зөвхөн x86 процессорын хувьд FreeBSD дээр)

KASPERSKY ENDPOINT SECURITY FOR BUSINESS ТАНИЛЦУУЛГА

Манай интернэт Wi-Fi ашиглах заавар

ХУВИЛБАР ТОВЧ УТГА Батлагдсан огноо

Article begins on next page

ХАМТРАН АЖИЛЛАХ БИЗНЕС САНАЛ

ТЕХНИК ТУСЛАЛЦАА ҮЙЛЧИЛГЭЭ

3.5. Гэнэтийн саатал гэж тухайн системийн үйл ажиллагаа 2 (хоёр) минутаас дээш хугацаагаар, төлөвлөгөөт бусаар хэсэгчлэн болон бүрэн зогсохыг.

Computer graphics, 3D

САНСРЫН ХОЛБООНЫ IRIDIUM УТАС АШИГЛАХ ЗААВАР бусад сүлжээнээс

Лекц 1 Сэдэв: Дэд сэдвүүд : Си хэлний тухай Си хэлний бүтэц Тайлбар

Хэмнэл ба давтамж. Лекц 13. МУИС-ХШУИС-МКУТ-ийн багш П.Гантуяа

САНАЛ. Нэг. Ерөнхий мэдээлэл: Овог, нэр Сургууль Мэргэжил Ажилласан жил Мэргэжлийн зэрэг Хүйс. Сурах бичгийн нэр: Анги: Хоёр. Агуулга: Сэдвийн нэр

- Интернэтийн орчинд байвал хүссэн газраасаа шууд... - Компьютер, Таблет, гар утасны шинэ төрлийн хамгаалалт

Харилцагчийн удирдлагын систем

Программ суулгах ажилж эхлэх талаар гардаг нийтлэг асуултууд

[ ] Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтүүд БЕРНАРД МАРР. Менежер бүр мэдвэл зохих 75 KPI

Article begins on next page

MANUAL DROUGHTWATCH SYSTEM. DroughtWatch 3.1. Information and Research Institute of Meteorology, Hydrology and Environment

МОНГОЛБАНКНЫ ТӨЛБӨР ТООЦОО, БҮРТГЭЛИЙН ГАЗАР ТӨЛБӨР ТООЦООНЫ ТӨВ ТӨЛБӨРИЙН КАРТЫН EMV СТАНДАРТЫГ ДЭМЖИЖ АЖИЛЛАХ, ОДООГИЙН БАЙДАЛ

J.CN203 Дохио ба систем Хувилбар А оны хичээлийн жилийн намрын улирлын шалгалт

Пролайн Систем ХХК ны АЖЛЫН ТАНИЛЦУУЛГА

Иргэний бүртгэлийн систем

Өнгөний тухай. МУИС ХШУИС МКУТийн багш П.Гантуяа

Уламжлалт бус мэдээллийн хэрэглээ, анхаарах асуудал. Ш.Ариунболд

ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН ЖИШЭЭН ДЭЭР. Б.Аззаяа *, Д.Мөнхтуяа

БИЗНЕСИЙН УХААЛАГ МЭДЭЭЛЭЛИЙГ СУДЛАХ НЬ (Business Intelligence) Б.Гэрэлтуяа. О.Намуунцэцэг

C2230 / C2225 / C2220

Introduction to Multimedia

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ӨНӨӨ ҮЕД

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

LOGO. ШУТИС, ГУУС, ГГ- ийн салбарын дэд проф Г. Сарантуяа

МОНГОЛ УЛСЫН ЭРЧМИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДЛУУД, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР. Татвар төлөгч хуулийн этгээдийн талаар мэдээлэл солилцох хамтын ажиллагаа

ГАР БАГАЖНЫ танилцуулга

НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН АРДЧИЛАЛ САНГИЙН ТУХАЙ

ก ก Information Technology II

Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 11 дүгээр сарын 24 -ний өдрийн 54 дүгээр тогтоолоор батлав.

ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ

ДӨРӨВ.НИЙЛҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

Лекц 16 Судалгааны ажлын боловсруулалт хийх Excel програмд дэд програм нэмж суулгах Excel Solver Datanalysis Office Excel File Options

ЦАЛИН ХӨЛСНИЙ СИСТЕМ

Дизайн дахь өнгө ба гэрэл. Лекц 5

Ардчилал ба улстөрийн авилга

Техникийн даалгавар Эрх зүйн цахим хөтөчийн програм хангамж, цахим хуудас

Тохокү Их Сургууль Номын сангийн Хөтөч

MATLAB ПРОГРАММЫН ТУХАЙ

Олон улсын салбарууд. улс. үйлчлүүлэгч байгууллагууд. Орос. Eвроп болон ТУХН. Aзи. Энэтхэг. Латин Америк

CrossPower. Microgrids-ийн хосолмол эрчим хүчний систем. цахилгаан түгээлт

Монгол Улс. Хэвлэл мэдээллийн эрх зүй. Онлайн, оффлайн орчин дахь хувь хүний нууц ба цахим эрх Сургалтын гарын авлага

ЭДИЙН ЗАСАГЧИД СОНГУУЛЬД ОРОЛЦДОГ УУ? Д.Долгорсүрэн, Удирдлагын академийн эдийн засгийн тэнхмийн багш доктор, дэд профессор

УГСААТНЫ ЗҮЙН ҮЗЭСГЭЛЭН

Их сургуулийн танхимаас

ROYAL INSTITUTE OF INFORMATION & MANAGEMENT

Цахим сургалтын үнэлгээнд сургалт удирдлагын системийн өгөгдөл олборлолт ашиглах судалгаа

Олон улсын салбарууд. улс. үйлчлүүлэгч байгууллагууд. Орос. Eвроп болон ТУХН. Aзи. Энэтхэг. Латин Америк

Програм хангамжийн каталог

Article begins on next page

Networking. Networking and Communication Trends Convergence (Accessibility) Speed Stability Simplicity* Embeddedness

ВИРТУАЛ ТЕХНОЛОГИЙН ТЭНХИМ

Долоодугаар бүлэг. ЗАХ ЗЭЭЛИЙН СЕГМЕНТЧИЛЭЛ, ЗОРИЛТОТ ЗАХ зээлийн сонголт, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХОНОГШУУЛАЛТ

Програм хангамжийн архитектур (Software Architecture)

Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн мэдээллийн систем. Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс

УР ЧАДВАРААР СОНГОН ШАЛГАРУУЛАХ НЬ

GPS.MN. Хүн ба тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хянах цогц систем. БИ ТИ ЖИ ТИ ХХК 2018 он

"D. a&fcvn<m. /РСлркетиЯг,

Програм хангамжийн каталог

СТАТИСТИК СИСТЕМ ГАРЫН АВЛАГА (ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГЫН ГҮЙЦЭТГЭЛ; ХӨРӨНГИЙН ТАЙЛАН) Шинэчилсэн огноо:

Фраскатийн гарын авлага СУДАЛГАА, ТУРШИЛТ ХӨГЖЛИЙН АСУУЛГАД БАРИМТЛАХ ЖИШИГ СТАНДАРТ

Бараа материалын нөөцийн удирдлага (Managing Inventory)

Özgür ZEYDAN (PhD.)

САНАЛ. Нэг. Ерөнхий мэдээлэл: Овог, нэр Сургууль Мэргэжил Ажилласан жил Мэргэжлийн зэрэг Хүйс. Сурах бичгийн нэр: Анги: Хоёр. Агуулга: Сэдвийн нэр

Вэб сервис ашиглах гарын авлага

-Зориг сайд маань явах шаардлагатай болсон учраас би түүнийг эхлээд хариулт өгөхийг хүсэж байна.

SLD-1-MN П р о г р а м х а н г а м ж и й н к а т а л о г. Хамтдаа хөгжиж Хамтдаа бүтээцгээе /

Програм хангамжийн каталог

Ц.Хүрэл-Очир. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрх зүй, төрийн онол-түүхийн тэнхимийн ахлах багш, докторант

БОЛОВСРОЛ ИРЭЭДҮЙД: Төсөөлөл. Б.Зоригтбаатар ШУТИС, МХТС-ийн Электроникийн салбарын профессор. Мэдээлэл, холбооны технологи боловсролд ММТ 2017

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН САНХҮҮГИЙН ХЭРЭГЦЭЭ, ЧАДАМЖ, ХУВИЙН ЗАН ТӨЛӨВТ НИЙЦСЭН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЭХ MB 1.0 ПРОГРАММ

Chapter 14: Introduction to Networking

Монгол Улc - Нээлттэй мэдээлэл

Онлайн, клауд үйлчилгээний зах зээл, боломжууд

Transcription:

Компьютерын сүлжээ Лекц-14 МУИС ХШУИС МКУТийн багш П.Гантуяа

Компьютерын сүлжээ гэж юу вэ? Компьютерын сүлжээ (computer networks) гэдэг нь, мэдээлэл солилцох зорилгоор 2 буюу түүнээс олон компьютерыг өөр хооронд нь холбож үүсгэсэн сүлжээг хэлнэ. Сүлжээ үүсгэхийн тулд компьютерын техник хангамж, програм хангамжийн аль аль нь чухал үүрэгтэй.

Сүлжээг ангилах нь Компьютерын сүлжээг дараах байдлуудаар ангилан авч үздэг. Үүнд: Network area буюу хамрах хүрээгээр (нутаг дэвсгэрээр) Network design буюу Сүлжээний зохион байгуулалтаар Network topology буюу Сүлжээний бүтцээр Network protocol буюу Сүлжээний протоколоор г.м.

Network area Компьютерын сүлжээг хамрах нутаг дэвсгэрээр нь: LAN - Local Area Network WLAN - Wireless Local Area Network WAN - Wide Area Network MAN - Metropolitan Area Network SAN - Storage Area Network, System Area Network, Server Area Network, буюу заримдаа Small Area Network гэнэ. CAN - Campus Area Network, Controller Area Network, буюу заримдаа Cluster Area Network гэнэ. PAN - Personal Area Network DAN - Desk Area Network г.м.-ээр ангилна. Эдгээрээс хамгийн түгээмэл, хамгийн анхдагчууд нь LAN ба WAN юм.

Network area: LAN Local Area Network (LAN) нь харьцангуй бага нутаг дэвсгэрийг хамарсан сүлжээ. Ихэвчлэн ямар нэг байгууллага, сургуулийн хүрээнд ийм сүлжээ тавигддаг. Албан байгууллагаас гадна хувь хүмүүс ч гэсэн бас хэрэглэдэг. LAN нь ямар нэг барилгыг бүхэлд нь хамарсан байж болно. Эсвэл, бүр барилгын өрөө бүрт нэг LAN-тай, тиймээс тухайн бүхэлдээ хэд хэдэн LAN-тай байж болно. Заримдаа LAN нь ойролцоо орших хэд хэдэн барилгыг хамарсан байж болно. Заримдаа дотоод сүлжээ гэж нэрийддэг.

Network area: WAN Wide Area Network (WAN) нь харьцангуй өргөн нутаг дэвсгэрийг хамардаг сүлжээ. Нутаг дэвсгэр нь хот, муж, улс г.м. Өнөөдөр дэлхий дээр байгаа хамгийн том WAN бол Интернет. WAN-уудыг мөн router-ээр хооронд нь холбож, илүү том WAN үүсгэнэ. Үнэн хэрэгтээ WAN бол газарзүйн байрлалын хувьд нэг нэгээсээ алслагдсан, өөр хоорондоо холбогдсон LAN-уудын цогц юм. LAN-уудыг өөр хооронд нь router (роүтэр) хэмээх төхөөрөмж холбон WAN үүсгэдэг байна. WAN нь ихэвчлэн бүлэг хүмүүс эсвэл байгууллагуудын хамтын удирдлага, зохицуулалт дор оршдог байна. Үүгээрээ бас LAN-аас ялгаатай.

Network area: WLAN Wireless Local Area Network (WLAN) нь WiFi технологи буюу утасгүй холболтын технологи ашигласан LAN юм.

ISP - Internet Service Provider Хэрэглэгчид (ж.нь байгууллага) ихэвчлэн нэг LAN ашигладаг ба түүнээсээ router-ын тусламжтайгаар интернет рүү гардаг. Хэрэглэгчийг LAN-аас нь интернетийн WAN руу холбож өгөх үйлчилгээг үзүүлдэг бизнесийн байгууллыг Internet Service Provider (ISP) гэнэ. Монголын ISP-үүд: Micom, MagicNet, Mobinet, Railcom г.м. ISP нь интернетэд холбогдож буй router, мөн router-т холбогдож буй бүх компьютерт өөрийн гэсэн тодорхой дугаар олгодог. Ийм дугаарыг IP хаяг (IP address) гэдэг.

IP-хаяг Интернетэд холбогдсон аливаа компьютер түүнийг бусад олон компьютерээс ялгаж өгдөг дугаартай болдог. Ийм дугаарыг IP-address (IP-хаяг) гэнэ. Өнөөдөр интернетэд хэрэглэгдэж буй IP-хаяг нь 4 дэд хэсгээс тогтсон, 32-битийн урттай бүхэл тоо байдаг. Заримдаа IPv4 (4-р хувилбарын IP) гэж нэрийднэ. Дэлхий даяар интернет хэрэглэгчдийн тоо байнга өсөн нэмэгдэж буйтай холбоотойгоор IPv4-хаяглалт удахгүй дүүрэх төлөвтэй. Тиймээс сүүлийн үед IPv6 хаяглалтын талаар яригдаж эхлэсэн. Энэ нь 8 хэсгээс тогтсон, 128-битийн урттай бүхэл тоо юм.

IP-хаяг IPv4 хаягийн жишээ: 72.14.235.99 Энэ тоо бол бидний сайн мэдэх хайлтын Google системийн хаяг юм. Өөр нэг жишээ: 202.131.227.145 Харин энэ бол манай МУИС-ийн веб серверийн хаяг. IP-хаягийн дөрвөн хэсэг бүрд 0-255 хоорондох тоо байна.

Network design Компьютерын сүлжээг дизайн буюу зохион байгуулалтаар нь: Client-Server Peer-to-Peer г.м. төрлүүдэд хувааж үздэг. Сүлжээний зохион байгуулалт гэдэг нь сүлжээнд холбогдсон компьютерууд (ж.нь 2 компьютер) өөр хоорондоо ямар зарчмын дагуу харьцаж мэдээлэл солилцож байна вэ гэдгийг тодорхойлсон ойлголт.

Network design: Client-Server Client-Server гэсэн загвараар бол, хоорондоо мэдээлэл солилцож буй хоёр компьютерыг: Client Server гэж хуваана. Client компьютерээс Server компьютер луу ямар нэг мэдээлэл авахыг хүссэн хүсэлт (request) явуулна. Server компьютер нь уг хүсэлтийг хүлээж аваад, харгалзах мэдээллийг Client руу илгээнэ. Client-Server гэсэн системийн хувьд Server илүү давуу эрхтэй байж, тухайн Client-тэй харьцах уу үгүй юу гэдгээ шийддэг. Практик дээр, нэг Server олон Client-тэй харьцаж ажиллах нь түгээмэл.

Network design: Client-Server Тиймээс Server болж буй компьютер ихэвчлэн Clientийг бодвол илүү өндөр хүчин чадалтай (CPU хурд, санах ойн багтаамж өндөр, хатуу диск их зайтай) байх нь зүй. Сүлжээнд тулгуурласан ийм Client-Server загварын түгээмэл жишээ гэвэл: Web (WWW) FTP г.м.

Network design: Client-Server Ж.нь Web буюу WWW бол интернетийн сүлжээнд тулгуурласан Client-Server загвараар ажилладаг систем юм. Интернет дэхь веб сайт нь веб сервер (web server) хэмээн нэрлэгдэх компьютер дээр байрлаж байдаг. Хэрэглэгчийн буюу Client компьютерээс тухайн веб сайтыг үзэх request-ийг web server-лүү илгээнэ. Web server нь Client-ийн нэхэмжилсэн веб хуудсыг хэрэглэгч лүү илгээж, хэрэглэгч өөрийн компьютер дээр түүнийг хардаг. Нэг веб сервер нэгэн зэрэг маш олон хэрэглэгчтэй ажиллаж байдаг. Server-ээс дамжуулсан веб материалыг Client машин дээр гаргаж үзүүлдэг програмыг web browser (веб браузер) гэдэг. Ж.нь Internet Explorer, Mozilla FireFox г.м. Веб серверийг заримдаа HTTP server гэж нэрлэдэг.

Network design: Client-Server FTP бол интернетийн сүлжээнд тулгуурласан, Client- Server загвараар ажилладаг, файл солилцох систем юм. FTP-server хэмээн нэрлэгдэх компьютер дээр файлууд, өгөгдлийн баазууд хадгалагдаж байдаг. Хэрэглэгчийн компьютер буюу FTP-client-ээс сервер луу холбогдож файл татаж авах/аваачих үйлдлийг хийнэ. Нэг FTP-server хэд хэдэн client-тэй ажиллах боломжтой. FTP нь интернетийн хүрээнд ч, мөн LAN-ны хүрээнд ч ажиллана. Мэдээллийн аюулгүй байдлын үүднээс FTP сервер нь client-ийг холбохдоо тулд username, password нэхдэг. Гэхдээ зарим олон нийтийн зориулалттай FTP серверүүд ийм шаардлага тавьдаггүй.

Network design: Peer-to-Peer Peer-to-Peer загвараар бол, мэдээлэл солилцож буй хоёр компьютер ижил эрхтэйгээр харьцана. Нэг компьютер нөгөөгөөсөө мэдээлэл авч байхад, нөгөөдөх нь буцаагаад бас өөр мэдээлэл авч байж болно. Ер нь бол харьцангуй жижиг хамрах хүрээ бүхий LANийн машинууд ийм зохион байгуулалтаар харьцдаг байж болно. Гэхдээ бас интернетэд тулгуурласан peer-to-peer байдаг. Ж.нь Limewire, Kazaa г.м. програмууд ийм загвараар ажилладаг.

Network Topology Сүлжээний топологи гэдэг нь компьютеруудыг ямар схемийн дагуу холбож сүлжээ үүсгэж байна вэ гэдгийг тодорхойлсон ойлголт. Ө.х. компьютерууд хоорондоо холбогдоод ямар хэлбэр дүрс үүсгэхийг хэлнэ. bus ring star tree mesh гэсэн топологиуд бий.

18

Network Topology: Bus Энэ схемийн дагуу, бүх компьютерууд нэг ерөнхий кабельд цувран холбогдсон байна. Ерөнхий кабелийг backbone буюу суурь шугам хэмээн нэрийднэ. Суурь шугам нь ихэвчлэн зэс голтой, диэлектрик бүрхүүлтэй, тэрнийхээ гадуур металл бүрхүүлтэй кабель утас байдаг. Ийм кабелийг коаксиал кабель гэдэг.

Network Topology: Bus Бүх компьютер суурь шугамаар дамжуулан мэдээллээ солилцоно. Гэхдээ хугацааны тухайн агшинд зөвхөн нэг л машин мэдээллээ цацах боломжтой. Мэдээлэл зөвхөн хаягласан компьютертээ л очно, зам зуурын машинууд уг мэдээллийг харж байх боловч хүлээн авалгүй зүгээр өнгөрүүлнэ. Шугаман хэлбэртэй учраас backbone нь эхлэл төгсгөл дээрээ terminator хэмээн нэрлэглэх тусгай шингээгч төхөөрөмжүүдтэй байна. Terminator нь цахилгаан дохионд эсэргүүцэл үзүүлэх замаар түүнийг шингээх буюу замхруулж, буцаж ойхоос сэргийлдэг. Давуу тал: Сүлжээг өргөтгөх, ө.х. нэмж компьютер холбоход хялбар. Бусад топологийг бодоход хамаагүй богино кабель хэрэглэнэ, зардал хямд. Гэхдээ: Компьютерын тоо олшроход хурд багасна. Суурь шугам гэмтэхэд сүлжээ бүхэлдээ ажиллагаагүй болно.

Network Topology: Ring Энэ схемийн дагуу, компьютер бүр хоёр хөрштэй байна. Нэг компьютерээс гарсан мэдээлэл хаягласан компьютертээ очих хүртлээ цагиргаар явна. Ингэхдээ завсрын бүх компьютерыг дамжина. Тиймээс хэрэв сүлжээний аль нэг хэсэгт гэмтэл гарвал сүлжээ бүхэлдээ жагсаалаас гардаг. Үүнээс зайлсхийхийн тулд сүлжээгээр урсах мэдээлэл чиглэлээ өөрчлөх боломжтой байдаг. Хэрэв нэг чиглэлд явсан мэдээллийн урсгал тасалдвал тэр даруй нөгөө чиглэл рүү урсана.

Network Topology: Ring Практикт энэ схемийг хэрэгжүүлэхдээ Token-Ring хэмээх технологийг ашигладаг. Token гэдэг нь сүлжээгээр урсаж байдаг тусгай битүүдийн комбинаци юм. Token нь сүлжээн дэхь мэдээллийн урсгалыг зохицуулна. Сүлжээнд зөвхөн ганц л Token байна. Token нь сүлжээний компьютеруудыг ээлж дараалан дайран өнгөрч байдаг. Аль нэг компьютер сүлжээнд мэдээлэл гаргахын тулд Tocken-ыг барьж аваад, мэдээллээ залгана. Ө.х. тухайн мөчид Tocken битүүд аль компьютерыг дайран өнгөрч байна, тэр компьютер сүлжээ рүү мэдээллээ гаргах боломжтой болно гэсэн үг. Ийм учраас хоёр компьютер нэгэн зэрэг сүлжээгээр мэдээлэл цацах гэсэн давхардал үүсдэггүй байна.

Network Topology: Star Энэ схемийн дагуу, компьютерууд ерөнхий зангилаа цэгт холбогдсон байдаг. Зангилаа цэг нь: Hub Switch Router г.м. төхөөрөмж байна. Нэг компьютерээс гарсан мэдээлэл заавал зангилаа цэгээр дамжин хаягласан компьютерт очно. Энэ утгаараа, зангилаа цэг (ө.х. тэнд суурилсан төхөөрөмж) нь сүлжээг бүхэлд нь хянаж, удирдана. Компьютеруудыг ихэвчлэн UTP-cable (unshielded twisted pair cable) буюу бүрхүүлгүй мушгиа багц утсан кабелиар холбосон байдаг.

Network Topology: Star Давуу тал: Сүлжээг угсарч, холбоход хялбар. Сүлжээний аль нэг компьютер, эсвэл түүнийг холбосон кабель гэмтлээ гэхэд сүлжээ бүхэлдээ ажиллагаанаас гарахгүй. Сүлжээнд гарсан гэмтлийг тогтоох, аль нэг хэсгийг салгахад хялбар. г.м. Гэхдээ: Bus топологийг бодоход илүү урт кабель шаардлагатай. Зангилаа цэг дээрх төхөөрөмж гэмтвэл сүлжээ бүхэлдээ жагсаалаас гарна. Зангилаа цэг дээр байрлах төхөөрөмжөөс шалтгаалан сүлжээний өртөг Bus топологиос өндөр байна. г.м.

Network Topology: Tree Энэ топологи нь өөр хоорондоо Bus схемээр холбогдсон бүлэг Star схемээс тогтоно. Ө.х. Bus болон Star топологийн гибрид (нэгдэл) юм. Star топологиудыг хооронд нь холбосон суурь шугамыг trunk хэмээн нэрийднэ. Tree топологи нь аливаа сүлжээг цаашид өргөтгөхөд дан Bus, дан Star схемүүдийг бодвол илүү тохиромжтой. Учир нь дан Bus схемд, компьютерын тоо олшроход мэдээллийн урсгалын туулах зам, хугацаа ихэсдэг бол Star схемд, компьютерын тоо нь зангилаа цэгийн холболтын тоогоор хязгаарлагддаг.

Network Topology: Tree Trunk буюу суурь шугамыг бид мод гэж төсөөлж болно. Харин түүнээс салбарлаж гарсан Star топологиудыг энэ модны мөчирүүдтэй зүйрлэж болно. Хэрэв суурь шугам гэмтвэл сүлжээ бүхэлдээ жагсаалаас гарна. Гэхдээ нэг мөчир нь, ө.х. тухайн нэг Star схем дотроо ажилласан хэвээр байх болно. Жижиг газар, байгууллагад ийм схем тохиромжгүй. Харин их дээд сургууль, коллеж гэх мэт газруудын том хүрээтэй, олон салаатай сүлжээнд тохиромжтой.

Network Topology: Mesh Энэ схемийн дагуу, бүх компьютер өөр хоорондоо кабель утсаар холбогдоно. Тийм ч учраас mesh буюу тор гэж нэрлээд байгаа. Нэг компьютерээс нөгөө рүү өгөгдөл явуулах болоход хэд хэдэн боломжит маршрут (route) гарч ирнэ. Эхлээд боломжит хамгийн богино маршрут автоматаар сонгогддог байна. Хэрэв тухайн маршрут боломжгүй байвал өөр маршрут сонгоно. Үүгээрээ бусад топологиос ялгаатай. Хэрэв бүх компьютер, бүх кабель гэмтээгүй л бол, тухайн мэдээлэл хаягласан газартаа ямар ч байсан очно гэсэн үг.

Network Topology: Mesh Тийм учраас ийм топологийг заримдаа self-healing схем буюу өөрөө засрагч буюу хэмээн нэрийддэг. Ихэвчлэн WAN үүсгэхдээ энэ технологийг ашигладаг байна. Ө.х. LANуудыг хооронд ийм схемээр холбоно гэсэн үг. Ж.нь Internet ийм топологиор үүсгэгдсэн байдаг. Мэдээж маш их кабель утас ашиглагдана. Тэр утгаараа зардал ихтэй гэж болно.

Хүснэгт Топологи Кабель утас Протокол Bus Twisted Pair Coaxial Fiber (шилэн) Ethernet LocalTalk Ring Twisted Pair Token Ring Star Tree Mesh Twisted Pair Fiber (шилэн) Twisted Pair Coaxial Fiber (шилэн) Twisted Pair Coaxial Fiber (шилэн) Ethernet LocalTalk Ethernet

Топологи сонгох Дурдсан бүхэнд үндэслээд, топологийг сонгохдоо: Өртөг энд бол магадгүй Bus топологи хамгийн хямд нь. Нэмэлт төхөөрөмж хэрэггүй. Кабель утасны урт Bus топологи хамгийн богино утсыг хэрэглэнэ. Өргөтгөх боломж Star топологи хамгийн хялбар нь байж магад. Шууд нэмэлт hub залгаад л болоо. Кабель утасны төрөл хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь utp-кабель. г.м.-ийг тооцох хэрэгтэй.

Network Protocols Протокол гэдэг нь сүлжээнд холбогдсон компьютеруудын өөр хоорондоо ярилцдаг хэл юм. Илүү албан ёсны хэлээр бол, янз бүрийн төрлийн компьютерууд хоорондоо холбогдож, мэдээлэл солилцохын тулд баримтлах дүрэм заавар, аргын цогц юм. Сүлжээний протокол нь хамгийн ерөнхийдөө: компьютерууд сүлжээнд хэрхэн нэг нэгнээ таниж, холбогдох мэдээллийг яаж илгээх, хүлээж авах г.м.-ийг тодорхойлно. Аливаа хоёр компьютер хоорондоо холбогдож, мэдээлэл солилцохын тулд хоёулаа нэг протоколоор харьцах ёстой. Мэдээж сүлжээний протокол стандартчилагдсан байх ёстой.

Network Protocols Стандарт протоколууд нь компьютерын програм хангамжид (ж.нь ҮС-ийн бүрдэлд), заримдаа бүр hardware төвшинд интегралчлагдсан байдаг. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг стандарт протоколуудаас дурдвал: IP (Internet Protocols) TCP (Transmission Control Protocol) DHCP (Dynamic Host Configuration Protocol) HTTP (Hypertext Transfer Protocol) FTP (File Transfer Protocol) SMTP (Simple Mail Transfer Protocol) г.м.

Network Protocols: IP ба TCP Интернетэд холбогдсон компьютер сүлжээнд өгөгдөл дамжуулахдаа ашигладаг бүлэг протоколыг IP (Internet Protocols) гэнэ. IP нь зөвхөн өгөгдлийг илгээхэд оролцоно. Харин явуулах өгөгдлийн урсгалыг багцлаад, эрэмбэлээд, дамжууллын явцад хадгалж байх үүргийг илгээгч компьютерын TCP (Transmission Control Protocol) протокол гүйцэтгэдэг байна. Харин хүлээн авагч компьютерын TCP нь ирж буй өгөгдлийн урсгалыг хүлээж авах үүргийг гүйцэтгэнэ. Ийнхүү TCP/IP хослол нь интернетийн орчинд компьютерууд хоорондоо холбогдох нөхцлийг бүрдүүлж байдаг.

Network Protocols: HTTP ба FTP Интернетээр веб мэдээлэл дамжуулахад зориулагдсан протоколыг HTTP (Hyper Text Transfer Protocol) гэдэг. Энэ протокол нь web server ба клиентийн browser-ын хооронд өгөгдөл солилцох стандарт арга юм. Клиент нь вебийг үзэхийн тулд, вебийг агуулж буй serverийн хаяг, үзэх веб хуудсын нэр, веб хуудсыг дамжуулах протоколын нэр зэргээс тогтсон бичиглэлийг browser-таа оруулдаг. Энэ бичиглэлийг url-хаяг гэнэ. Браузер urlхаягийн дагуу server-т хандаж, заасан веб хуудсыг үзэх хүсэлт -ийг дамжуулдаг. Тэгээд web server хариу үйлдлийг хийнэ. URL-хаягийн жишээ: http://www.website.com/webpage.html Интернетээр файл дамжуулахад зориулагдсан протоколыг FTP (File Transfer Protocol) гэдэг. Энэ протокол нь web server ба клиентийн компьютерын хооронд файл солилцох стандарт арга юм. HTTP, FTP протоколууд нь TCP/IP дээр тулгуурлан ажилладаг.

Сүлжээний төхөөрөмжүүд Компьютерын сүлжээнд ашиглагддаг (компьютерээс гадна) стандарт төхөөрөмжүүд бол: Network adapter Hub Switch Router Cables г.м. болно.

Network adapter Network adapter буюу Сүлжээний карт нь компьютер, кабель утас хоёрыг холбох зориулалттай төхөөрөмж юм. Заримдаа Network Interface Card (NIC) хэмээн нэрийднэ. Монголоор заримдаа LAN карт хэмээн нэрийднэ. Сүлжээний кард нь: Дохиог сүлжээний кабелиар дамжуулахад бэлтгэх Өөр компьютерээс дохио хүлээн авах Хүлээн авсан дохиог хувиргаж компьютертээ дамжуулах г.м. үндсэн үүрэгтэй.

Network adapter LAN-д холбогдсон сүлжээний адаптер болгон өөрийн гэсэн дахин давтагдашгүй хаягтай болдог байна. Үүнийхээ тусламжтайгаар тэд LAN дотроо нэг нэгээсээ ялгагдана. Ийм хаягийг MAC-хаяг (Media Access Control address) гэдэг. Заримдаа физик хаяг, төхөөрөмжийн хаяг гэх мэтээр нэрлэнэ. Энэ нь 12 оронтой 16-тын тоо байдаг. Сүлжээгээр дамжиж буй дохио нь үүсгэгчийнхээ MAC-хаяг, хүлээн авагчийн MAC-хаяг зэргийг өөртөө нэмэлт байдлаар агуулсан байдаг байна.

IP-хаяг ба MAC-хаяг Үнэн хэрэгтээ сүлжээнд холбогдсон компьютер хоёр төрлийн хаягтай байдаг нь ойлгомжтой боллоо. Нэг нь IP-хаяг, нөгөө нь MAC-хаяг. IP-хаяг нь сүлжээн дэхь компьютерыг програм хангамж талаас нь төлөөлж, харин MAC-хаяг нь hardware талаас төлөөлнө гэж хэлж болно. MAC-хаяг нь сүлжээн дэхь байрлалаас үл хамааран тогтмол байдаг бол IP-хаяг нь компьютер сүлжээнд хаанаас орж буйгаас хамааран өөрчлөгдөж байдаг байна. Ж.нь нэг ноутбукийг монголоос нетэд холбох, америкаас нэтэд холбоход MAC-хаяг нь өөрчлөгдөхгүй харин IP-хаяг нь өөрчлөгдөнө.

Сүлжээний hub (хааб) нь хэд хэдэн компьютерыг нэг цэгт төвлөрүүлэн холбох үүрэгтэй зангилаа төхөөрөмж юм. Hub нь түүний нэг портоор (ж.нь интернетээс) ирсэн дохиог хүлээж аваад бусад портуудад хувилж тараадаг. Эдгээр портуудад нь холбогдсон дотоод сүлжээний компьютерууд тус бүрдээ дохиог хүлээж авна. Hub нь дохиог хүлээж аваад ямар нэг боловсруулалт хийхгүй, зүгээр л хувилж тараана. Hub Зураг дээр 24 порттой (оролттой) хаабыг үзүүлэв. Компьютерууд UTP кабелиар түүнд холбогдоно. Мөн өөр hub бас холбогдож болно. Star топологийг хэрэгжүүлэхэд нэн тохиромжтой.

Hub Зураг дээр, хааб хэрхэн ажилладагийг харуулжээ. 1-р портоос ямар нэг дохиог 6-р портод зориулан дамжуулж байна гэе. Гэтэл дохио бүх портод очно. Гэхдээ порт 6-аас бусад нь түүнийг хүлээн авахгүй. Бусад портууд тухайн дохио өөрт нь зориулагдаагүй гэдгийг яаж мэддэг вэ? Энэ нь тухайн портод харгалзах компьютерын сүлжээний адаптераар хийгддэг байна. Сүлжээний адаптер нь дохионд агуулагдах нэмэлт мэдээлэл буюу хүлээн авагчийн MAC хаягийг уншаад өөрийнх нь мөн үү биш үү гэдгийг тогтоодог байна.

Switch Хааб нь дохиог ямар нэг байдлаар нээж үзэхгүй, шууд л дамжуулна. Тэгвэл Switch нь хаабыг бодвол арай ухаалаг төхөөрөмж юм. Тиймээс арай илүү үнэтэй байдаг. Switch ч гэсэн хэд хэдэн компьютерыг нэг цэгт төвлөрүүлэн холбох үүрэгтэй зангилаа төхөөрөмж. Гэхдээ хааб шиг зүгээр л бүх порт руу дохиог хувилж цацахгүй. Харин дохиог шалгаж, хүлээн авагчийнх нь MAC-хаягийг уншаад зөвхөн харгалзах ганц порт руу л дохиог илгээдэг байна.

Router Router нь нэг сүлжээг (LAN, WAN) нөгөө сүлжээтэй (LAN, WAN) холбоход хэрэглэгддэг төхөөрөмж. Ж.нь манай сургуулийн LAN интернетэд холбогдохын тулд router ашиглаж байгаа. Router буюу маршрутизатор нь хүлээж авсан дохионы илгээгч, хүлээн авагчийн хаяг дээр тулгуурлан дохиог илгээх хамгийн тохиромжит маршрутыг сонгодог байна. Ө.х. үүнийг гүйцэтгэх алгоритм бүхий програм хангамжийг өөртөө агуулж байдаг. Энэ утгаараа, router бол компьютер юм. Hub, switch-ээс илүү үнэтэй.

Router Router нь hub, switch-ээс хамаагүй илүү боловсронгуй төхөөрөмж бөгөөд: Дохиог илгээх тохиромжит замыг сонгоно. Өөр өөр протоколтой сүлжээнүүдийн хооронд дохиог роүтлэнэ. Өөр топологитой (Bus, Star, Ring г.м.) сүлжээнүүдийн хооронд дохиог роүтлэнэ. Дохиог шилэн, коаксиал, utp-stp кабелиар роүтлэнэ. Иймээс router нь LAN-ийн компьютерын интернет рүү гарах гарц (gateway) болж чаддаг. Гэтэл жирийн hub/switch ингэж чадахгүй. Хэрэв ямар нэг LAN-аас router ашиглалгүйгээр харин hub/switch ашиглан гадагшаа хандахыг хүсвэл hub/switch-ээ дахиад өөр нэг компьютерт холбох хэрэгтэй болно. Харин энэ компьютер нь хоёр сүлжээний адаптертай байх бөгөөд нэг нь hub/switch-тэй, харин нөгөө нь интернетэд холбогдсон байх болно.

Cables Компьютерын сүлжээнд хэрэглэдэг кабель утсуудыг ерөнхийд нь: UTP Бүрхүүлгүй мушгиа багц утсан кабель STP Бүрхүүлтэй мушгиа багц утсан кабель Coaxial - Коаксиаль кабель Fiber (optic) Шилэн кабель гэж ангилна. Одоо байгаа кабелиудаас хамгийн дэвшилтэт нь шилэн буюу оптик кабель. Дамжуулах хурд 100mbps-1gbps. Ашиглагдсан технологи нь дохиог гэрлийн (фотонуудын) урсгал болгож кодлох. Бас өндөр үнэтэй.

Интернетэд шууд холбогдсон байдал

Router ашиглан сүлжээнд холбосон байдал

Hub эсвэл Switch ашиглан сүлжээнд холбосон байдал

Телефон утасны шугам ашиглан холбосон байдал

Wi-Fi технологи ашиглан утасгүй холбосон байдал