МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ГАРЫН АВЛАГА

Similar documents
ИНТЕРНЭТИЙН СҮЛЖЭЭНД СУУРИЛСАН ДОТУУР ХОЛБООНЫ ҮЙЛЧИЛГЭЭ. (Хэрэглэгчийн гарын авлага) 1 Хуудас

Манай интернэт Wi-Fi ашиглах заавар

Манай интернэт Wi-Fi ашиглах заавар

Гарчиг Веб портал ашиглан үйлчилгээний тохиргоо хийх заавар... 2

Утас идэвхжүүлэх тохиргоо ios 8.4 үйлдлийн систем

Программ суулгах ажилж эхлэх талаар гардаг нийтлэг асуултууд

Агуулга. Клоуд гэж юу вэ? Клоуд үйлчилгээний загвар. Клоуд Deployment загвар. Microsoft Azure. Business case. Асуулт & Харуулт

netcat Гарчиг Tuguldur BiBO

USB flash memory, USB принтер зэргийг клиент тус бүрээр ашиглахыг зөвшөөрөх/хориглох тохиргоог хийх боломжтой юу?

ТЕХНИК ТУСЛАЛЦАА ҮЙЛЧИЛГЭЭ

СТАТИСТИК СИСТЕМ ГАРЫН АВЛАГА (ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГЫН ГҮЙЦЭТГЭЛ; ХӨРӨНГИЙН ТАЙЛАН) Шинэчилсэн огноо:

EVC Series Video Conferencing. Your Best Collaborative Communication Solution

CLOUD COMPUTING БУЮУ ҮҮЛЭН ТООЦООЛЛЫН ВИРТУАЛЧЛАЛЫН АРГЫГ БАНКНЫ СИСТЕМД НЭВТРҮҮЛСЭН ТУРШИЛТЫН ҮР ДҮНГЭЭС

МУБИС-ийн мэдээлэл, холбооны сүлжээг шинэчлэх

ТШТ:Х КАМ ЕРЄНХИЙ ШААРДЛАГА Хуудас 11-ийн 1

3.5. Гэнэтийн саатал гэж тухайн системийн үйл ажиллагаа 2 (хоёр) минутаас дээш хугацаагаар, төлөвлөгөөт бусаар хэсэгчлэн болон бүрэн зогсохыг.

KASPERSKY ENDPOINT SECURITY FOR BUSINESS ТАНИЛЦУУЛГА

САНСРЫН ХОЛБООНЫ IRIDIUM УТАС АШИГЛАХ ЗААВАР бусад сүлжээнээс

НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН АРДЧИЛАЛ САНГИЙН ТУХАЙ

Multimedia Authoring and Tools L-2

ЭЛСЭГЧДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА

Компьютерын сүлжээ Лекц-14

Халдлага Илрүүлэх Системийн Хосолмол Загварын Судалгаа

ZTESmart. Гарын авлага. МЦХ ний Мэдээллийн Технологийн Газар

ДӨРӨВ.НИЙЛҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

ВИРТУАЛ ТЕХНОЛОГИЙН ТЭНХИМ

ХАМТРАН АЖИЛЛАХ БИЗНЕС САНАЛ

Иргэний бүртгэлийн систем

Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн мэдээллийн систем. Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс

Програм хангамжийн архитектур (Software Architecture)

Олон улсын салбарууд. улс. үйлчлүүлэгч байгууллагууд. Орос. Eвроп болон ТУХН. Aзи. Энэтхэг. Латин Америк

Програм хангамжийн архитектур (Software Architecture)

Лекц 1 Сэдэв: Дэд сэдвүүд : Си хэлний тухай Си хэлний бүтэц Тайлбар

Тохокү Их Сургууль Номын сангийн Хөтөч

ХУВИЛБАР ТОВЧ УТГА Батлагдсан огноо

MANUAL DROUGHTWATCH SYSTEM. DroughtWatch 3.1. Information and Research Institute of Meteorology, Hydrology and Environment

Харилцагчийн удирдлагын систем

C2230 / C2225 / C2220

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 11 дүгээр сарын 24 -ний өдрийн 54 дүгээр тогтоолоор батлав.

Лекц 16 Судалгааны ажлын боловсруулалт хийх Excel програмд дэд програм нэмж суулгах Excel Solver Datanalysis Office Excel File Options

Veritech ERP Store Management System. Дэлгүүрийн удирдлагын систем

Пролайн Систем ХХК ны АЖЛЫН ТАНИЛЦУУЛГА

САНАЛ. Нэг. Ерөнхий мэдээлэл: Овог, нэр Сургууль Мэргэжил Ажилласан жил Мэргэжлийн зэрэг Хүйс. Сурах бичгийн нэр: Анги: Хоёр. Агуулга: Сэдвийн нэр

Ц.Хүрэл-Очир. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрх зүй, төрийн онол-түүхийн тэнхимийн ахлах багш, докторант

Veritech ERP Human Capital Management. Хүний капиталын удирдлагын систем

ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ

CrossPower. Microgrids-ийн хосолмол эрчим хүчний систем. цахилгаан түгээлт

Цахим сургалтын үнэлгээнд сургалт удирдлагын системийн өгөгдөл олборлолт ашиглах судалгаа

SLD-1-MN П р о г р а м х а н г а м ж и й н к а т а л о г. Хамтдаа хөгжиж Хамтдаа бүтээцгээе /

GPS.MN. Хүн ба тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хянах цогц систем. БИ ТИ ЖИ ТИ ХХК 2018 он

Олон улсын салбарууд. улс. үйлчлүүлэгч байгууллагууд. Орос. Eвроп болон ТУХН. Aзи. Энэтхэг. Латин Америк

МОНГОЛБАНКНЫ ТӨЛБӨР ТООЦОО, БҮРТГЭЛИЙН ГАЗАР ТӨЛБӨР ТООЦООНЫ ТӨВ ТӨЛБӨРИЙН КАРТЫН EMV СТАНДАРТЫГ ДЭМЖИЖ АЖИЛЛАХ, ОДООГИЙН БАЙДАЛ

ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН ЖИШЭЭН ДЭЭР. Б.Аззаяа *, Д.Мөнхтуяа

Буффер Overflow(Дүүргэх) (БОФ) гэж юу вэ? Сүлжээний орчинд БОФ exploit хэрхэн хийх вэ? (Зөвхөн x86 процессорын хувьд FreeBSD дээр)

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР. Татвар төлөгч хуулийн этгээдийн талаар мэдээлэл солилцох хамтын ажиллагаа

MATLAB ПРОГРАММЫН ТУХАЙ

Бараа материалын нөөцийн удирдлага (Managing Inventory)

М ОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫН ТУШ ААЛ

БИЗНЕСИЙН УХААЛАГ МЭДЭЭЛЭЛИЙГ СУДЛАХ НЬ (Business Intelligence) Б.Гэрэлтуяа. О.Намуунцэцэг

Олон улсын салбарууд. улс. үйлчлүүлэгч байгууллагууд. Орос. Eвроп болон ТУХН. Aзи. Энэтхэг. Латин Америк

Article begins on next page

Техникийн даалгавар Эрх зүйн цахим хөтөчийн програм хангамж, цахим хуудас

ЦАЛИН ХӨЛСНИЙ СИСТЕМ

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ӨНӨӨ ҮЕД

Шинэ Зууны Иргэн ба Мэдээллийн Технологийн Боловсрол

Computer graphics, 3D

ТӨЛБӨРИЙН КАРТЫН ЖУРАМ

- Интернэтийн орчинд байвал хүссэн газраасаа шууд... - Компьютер, Таблет, гар утасны шинэ төрлийн хамгаалалт

Програм хангамжийн каталог

[ ] Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтүүд БЕРНАРД МАРР. Менежер бүр мэдвэл зохих 75 KPI

ШИНЭ ҮЕИЙН БАНКИР ТӨСЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР Банк санхүүгийн академийн Удирдах зөвлөлийн дэргэдэх Мэргэшлийн эрх олгох зөвлөлөөс батлав.

Төслийн МэдээллийнТайлан

УГСААТНЫ ЗҮЙН ҮЗЭСГЭЛЭН

Програм хангамжийн каталог

Тоон хэлбэрт дуу авиаг боловсруулах

Монгол Улc - Нээлттэй мэдээлэл

J.CN203 Дохио ба систем Хувилбар А оны хичээлийн жилийн намрын улирлын шалгалт

МОНГОЛ УЛСЫН ЭРЧМИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДЛУУД, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ

Програм хангамжийн каталог

Ардчилал ба улстөрийн авилга

Article begins on next page

БОЛОВСРОЛ ИРЭЭДҮЙД: Төсөөлөл. Б.Зоригтбаатар ШУТИС, МХТС-ийн Электроникийн салбарын профессор. Мэдээлэл, холбооны технологи боловсролд ММТ 2017

Introduction to Multimedia

ГАР БАГАЖНЫ танилцуулга

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ТӨСӨЛ

Өмнөх үг. БСШУС-ын сайдын А/22 тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн нөхцөл байдалд шинжилгээ хийж,

Уламжлалт бус мэдээллийн хэрэглээ, анхаарах асуудал. Ш.Ариунболд

ТӨЛБӨРИЙН КАРТЫН ЖУРАМ

Хэмнэл ба давтамж. Лекц 13. МУИС-ХШУИС-МКУТ-ийн багш П.Гантуяа

Фраскатийн гарын авлага СУДАЛГАА, ТУРШИЛТ ХӨГЖЛИЙН АСУУЛГАД БАРИМТЛАХ ЖИШИГ СТАНДАРТ

Онлайн, клауд үйлчилгээний зах зээл, боломжууд

Монгол Улс. Хэвлэл мэдээллийн эрх зүй. Онлайн, оффлайн орчин дахь хувь хүний нууц ба цахим эрх Сургалтын гарын авлага

Долоодугаар бүлэг. ЗАХ ЗЭЭЛИЙН СЕГМЕНТЧИЛЭЛ, ЗОРИЛТОТ ЗАХ зээлийн сонголт, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХОНОГШУУЛАЛТ

МУИС-ийн ХШУИС-ийн Хэрэглээний математикийн тэнхим

САНАЛ. Нэг. Ерөнхий мэдээлэл: Овог, нэр Сургууль Мэргэжил Ажилласан жил Мэргэжлийн зэрэг Хүйс. Сурах бичгийн нэр: Анги: Хоёр. Агуулга: Сэдвийн нэр

Дизайн дахь өнгө ба гэрэл. Лекц 5

ДЭЭД БОЛОВСРОЛ БА ИННОВАЦИ

ИНЖЕНЕРИЙН БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ

ТАНИЛЦУУЛГА INTRODUCTION

Transcription:

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН АЛБА МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ГАРЫН АВЛАГА (ХИС-ийн лекц, семинарын анги, лабораторийн техник хэрэгсэл ашиглах багш, ажилчдын албан хэрэгцээнд зориулав.) Улаанбаатар хот 2017 он

Гарын авлага бэлтгэсэн: Арга зүйч: Лаборант- арга зүйч: Нэгтгэж боловсруулсан: С.Буянхишиг Н.Гүнсэндорж Б.Яндагхүү Ц.Нямсүрэн С.Дэжидням Г.Доржваанчиг С.Диваасамбуу Анхны хэвлэлт. 2017.04.14 2

HYBRID CLOUDE ТООЦООЛЛЫН СИСТЕМИЙН ТУХАЙ И-мэйл Сервер (E-mail Server) 1. Мэдээллийн системд оролцогч, идэвхтэй төлөвт байгаа (багш, оюутан, ажилтан) хэрэглэгчдэд ХИС-ийн домайн (humanities.mn) бүхий и-мэйл хаягийг автоматаар Google үүлэн тооцооллын системд бүртгэдэг. 2. Цаашид шинээр элсэгчид, хэрэглэгчдийг нэмэлтээр бүртгэж, бусад системүүдэд давхар ашиглах боломжтой. Хэрэглэгчийн аппликэйшн (User application) 1. Цаашид нэвтрүүлэх Боловсролын байгууллагын ERP (Enterprise resource planning) системдээ Google үүлэн тооцооллын системтэй давхар ашиглахаар төлөвлөж байна. Актив директор (Active Directory Controller) 1. ХИС-ийн шинээр нэвтрүүлж буй Боловсролын байгууллагын ERP системүүд, и-иэйл зэргийн хэрэглэгчийн эрхийг нэгдсэн төв удирдлага, мэдээллийн сангийн тусламжтай үүсгэнэ. 2. ХИС-ийн дотоод сүлжээний компьютер, хэрэглэгчдийн эрх, сүлжээний аюулгүй байдал, нууц үг, мэдээллийн нууцлалыг удирдлагаар хангах нэгдсэн систем. 3. Актив директор ба Google Apps. Актив директор систем нь бусад системтэй интеграчлал хийгдэх, холбогдож болдог нь давуу тал бий болгодог. Oracle, IBM, Red Hat, Google гэх зэрэг бие даасан системүүд нь бүгд актив директор системтэй холбох интерфэйстэй, түүнийг дэмжиж ажилладаг. Тухайлбал Google Аpps систем нь GAPS хэмээх актив директортой холбогдох API буюу бие даасан интерфэйстэй байдаг. GAPS системийг ашигласнаар актив директор болон Google систем тус бүрт нь хэрэглэгчийн объекттой харьцахаас зайлсхийж зөвхөн актив директор дээр хийсэн үйлдэл нь шууд Google Apps руу синхронайз хийгдэж хоёр үйлдэл хийхээс зайлсхийдэг. Жишээлбэл актив директор дээр үүсгэсэн шинэ хэрэглэгчийн түүнийг үүсэгэсэн бүх шинж чанарыг агуулан Google дээр автоматаар үүсж байдаг. 4. Single Sign On буюу зөвхөн нэг хэрэглэгчийн эрх (account) гэсэн орчныг бий болгоно. Өөрөөр хэлбэл сургуульд харьяалагдах ямар ч хэрэглэгч олон төрлийн аккаунт ашиглахаас зайлсхийх, нэг хүнд байх олон аккаунтын арчилгаа, засвар үйлчилгээний зардал, цаг хугацааг хэмнэх давуу талуудтай. Active Directory SERVERs DC 1 DC 2 REPLICATION Зураг 1. Актив директор MIRROR систем 3

Файл сервер (File Server) 1. Багш, оюутан, ажилтны сургалтын болон албан хэрэгцээний мэдээлэл хадгалах үндсэн мэдээллийн нэгдсэн сан юм. 2. Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагаас хамааран мэдээлэл хадгалах багтаамжийг нэмэх боломжтой. Мэдээлэл, бичиг баримтуудыг найдвартай хадгалах систем. 3. Сургуулийн өмч болсон мэдээлэл, бичиг баримтуудыг гадагшаа алдах, нэг хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаа, компьютерийн найдваргүй байдлаас шалтгаалсан эрсдэлүүдээс сэргийлнэ. 4. Багш, оюутан, ажилтан бүрт файл серверт хандах эрх олгогдож мэдээллийг нөөцлөх боломжоор хангагдсан. Зураг 2. Файл сервер ба актив директор WSUS сервер (Windows Server Update Services) 1. Сүлжээнд холбогдсон компьютерууд нь ямар нэг системийн гэмтэлгүй байх, вирусээр халдварлах, системийн алдаанаас сэргийлэхийн тулд өдөрт хэд хэдэн удаа интернэтэд хандаж автоматаар үйлдлийн системийн болон програм хангамжийн сайжруулалт, нууцлалын шинэчлэлүүдийг татаж байдаг. Энэхүү зориулалтаар компьютерууд нь тус бүрдээ интернэтийн хандалт хийснээр нь тухайн байгууллагын интернэтийн урсгалын ихэнх хэсгийг эзлэх сул талтай байдаг. Иймд интернэтийн урсгалыг хэмнэх, төвлөрсөн аюулгүй байдлын системийг хангахад WSUS тусална. Зураг 3. WSUS сервер ба актив директор. 4

HYPER-V, VIRTUAL сервер 1. Аливаа серверийн нөөцүүдийг зөв зохистой ашиглавал тоног төхөөрөмж худалдан авах зардлыг эрс бууруулах ба серверийн виртуал орчинг бий болгосноор хэрэглэгчид шаардлагатай байгаа серверүүдийг тухай бүрт нөөцийг зөв хуваарилан олгох боломж олгоно. 2. Нөөц шаардлагатай тохиолдолд серверийн санах ой, хард дискүүдийг нэмэлтээр худалдан авч өргөжүүлэх боломжтой. ХИС-ийн HYBRID CLOUD TOPOLOGY Зураг 4. Hybrid cloud topology 5

1. Актив директор (Active Directory Controller) д нэвтрэх ХИС-ийн мэдээллийн систем, сүлжээнд (ADC.HUMANITIES.MN) багш, оюутнууд өөрийн сургалтын албаны систем (OneMIS) -д нэвтэрдэг багш, оюутны код, нууц үгийг, ажилтан албан хаагчид МТА-аас авсан хэрэглэгчийн нэр, нууц үгийн ашиглан сүлжээнд нэвтэрнэ. Active Directory Controller д бүртгэгдсэн хэрэглэгч ХИС-ийн сүлжээнд байгаа аль ч компьютерээс өөрийн эрхээр хандалт хийх боломжтой. Windows 10 үйлдлийн системээс ADC д нэвтрэх: Зураг 5. ADC-ийн хэрэглэгч сонгох цонх 1. Компьютер бүрэн ачаалагдсаны дараа хамгийн сүүлд компьютер ашиглаж байсан хэрэглэгчийн нэвтрэх цонх харагдана. 2. Дэлгэцийн зүүн доод буланд байрлах Other user товчийг дарна. 3. Other user цонхны User name, Password хэсэгт хэрэглэгчийн нэр (Багшийн код), нууц үгээ бичиж ENTER дарж нэвтэрнэ. 4. Тухайн компьютерт хэрэглэгч анх удаа өөрийн эрхээр нэвтэрч байгаа тохиолдолд тухайн хэрэглэгчийн Profile файлуудыг компьютерт үүсгэж 5-10 минут ачаалагдана. Ингэснээр та тухайн компьютерт өөрийн ADC ийн эрхээр ажиллахад бэлэн болно. 2. Active Directory Controller (ADC) ийн хэрэглээ ADC сүлжээнд нэвтэрсэн хэрэглэгч тухайн компьютерт суулгасан програм хангамжийг ашиглах боломжтой боловч шинэ програм суулгах, системийн тохиргоог заавал МТА-ны ажилтны тусламжтай хийлгэнэ. Шаардлагатай тохиолдолд нэмэлт зөвшөөрөл авч тохируулга хийлгэх ёстой. 6

3. Файл сервер (File server)-ийн хэрэглээ Хэрэглэгч өөрийн файлуудаа тухайн компьютерийн хатуу дискэнд (Local Disk) хадгалж болохоос гадна ХИС-ийн файл серверт байрших тухайн хэрэглэгчийн (Home Folder) -ийг Z:\ дискэнд хадгалах боломжтой. Хэрэглэгчийн home Folder буюу Z:\ диск нь 5GB багтаамжтай бөгөөд сургуулийн ADC сүлжээнд холбогдсон аль ч компьютерээс өөрийн хаягаар нэвтэрч хэрэглэх боломжтой. Тухайн компьютерт хэрэглэгчийн Profile файл, хэрэглэгч үүссэнээр Desktop, Downloads, Documents, Pictures зэрэгт хадгалсан файлуудыг зөвхөн тухайн хэрэглэгч, тухайн компьютерээс үзэж, өөрчлөх боломжтой. Харин тухайн компьютерийн Local Disk гэгдэх D:\ буюу E:\ дискэнд хадгалсан файлуудыг тус компьютерт нэвтэрсэн бүх хэрэглэгч үзэж, засварлах боломжтой. Өөрөөр хэлбэл тухайн компьютерыг ашигладаг олон хэрэглэгчид дундаа ашиглах боломжтой. Зураг 6. ADC-д нэвтэрсэн хэрэглэгчийн Windows Explorer цонх. Хэрэглэгчийн Home Folder Нэг хэрэглэгчид оноож буй сервер дээрх орон зай - 5GB Z:\\ -Хэрэглэгчийн HOME FOLDER нь Z disk хэлбэртэй байна. \\servername\sharename\%username% - Зөвхөн тухайн хэрэглэгчийн нэрээр үүснэ. Нууцлал, аюулгүй байдал Бусад хэрэглэгч хандах эрхгүй Нөөц Мэдээлэл алдагдах, устахаас сэргийлнэ. Мэдээлэлд хандах Сүлжээний орчинд хаанаас ч өөрийн мэдээлэлдээ хандах боломжтой. 7

4. Бүлэг үүсгэх, бүлэг дундын хавтас ашиглах ADC сүлжээнд нэвтэрсэн хэрэглэгчид өөрийн эзэмшлийн файл сервер дээрх хэрэглэгчийн Home folder Z:\ дискийг хэрэглэхтэй яг ижил тэнхим, алба нэгжүүд, төслийн баг, багш нар сургалтандаа мэргэжлийн хичээлээр бүлэглэж, олон хэрэглэгч дундаа хэрэглэх дундын хавтас (Folder) үүсгэх боломжтой. Файл серверт хандахдаа Windows Explorer цонхны дээд хэсгийн заманд: \\filesrv01 гэж бичээд өөрийн харъяалагдах албаны дундын хавтастай ажиллах боломжтой. Зураг 7. ХИС-ийн тэнхим, нэгжүүдийн ажлын хавтас үүсгэсэн байдал. МТА-аас файл сервер дээр тэнхим, албадын нэрээр нэрлэсэн хавтасыг үүсгэж, тухайн бүлэгт хамаарах хэрэглэгчдэд ажиллах эрх нээсэн. Тиймээс тэнхим, алба нэгжүүд өдөр тутмын үйл ажиллагаандаа уг хавтасыг өргөнөөр ашиглах шаардлагатай байна. ХИС-ийн хичээлийн I, II, III, IV-р байруудын хооронд 10Gbps-ийн хурдтай шилэн кабелиар холбогдсон тул файл хуулах, зөөх, share-лэх, ажиллахад ямар ч хүндрэл гарахгүй, та компьютерынхаа LocalDisk-тэй ажиллаж байгаа мэт ажиллана. Бүлгийн тохиргоо Тэнхим, нэгжүүдээр, төсөл, сургалтын хэрэглэгдэхүүнээр нэг бүлэг үүсгэх Нэг хэрэглэгч олон бүлэгт хамрагдах боломжтой. Файл сервер, дундын хавтаст хэрэглэгч болон бүлгээр хандах Бүлэг болон хэрэглэгчийн хандах эрхийн ялгаатай тохиргоог хийх боломжтой Бүрэн хандалт Зөвхөн унших хандалт Өөрчлөх хандалт Хандах эрхгүй байх 8

5. Хэрэглэгчийн эрх, нууцлал ADC-д нэвтрэх эрхийг хэрэглэгчийг нэр, нууц үгээр таних бөгөөд энэ нь системд давхардахгүй. Нууц үгийн шаардлага Хамгийн багадаа 6 тэмдэгт Хамгийн багадаа нэг ТОМ тэмдэгт ХАМГИЙН БАГАДАА НЭГ жижиг ТЭМДЭГТ Багадаа 1 ширхэг тоо Нууц үгийг 45 хоног тутамд солих CTRL + ALT +DEL -> CHANGE PASSWORD Хэрэглэгчийн нууц үгийг солихдоо гарын авлагыг баримтлах буюу админд хандах боломжтой. CTRL + ALT +DEL товчны хослолоор гарч ирэх цонх. CTRL + ALT +DEL -> CHANGE PASSWORD Old password цонхонд одоогийн идэвхтэй нууц үгээ оруулна. New password цонхонд шинээр оруулах нууц үгээ оруулна. Confirm password цонхонд шинэ нууц үгээ давтан оруулна. Зураг 8. ADC-ийн хэрэглэгчийн нууц үг солих цонх. Жич: Таны нууц үг шинэчлэгдсэнээр та ADC болон сүлжээ, компьютер, WiFi-д нэвтрэх, мөн домайнтай холбогдож ажиллах програмуудын нууц үг бүгд шинээр оруулсан нууц үгээр шинэчлэгдэнэ. 9

6. ADC-д нэвтэрсэн хэрэглэгчийн эрхийг хаах ХИС-ийн сүлжээний орчинд ямар өөрийн эзэмшлийн биш компьютерт ADC-ийн хэрэглэгчийн эрхээр нэвтэрч ажилласны дараа ADC-ийн хаягаа заавал Sign Out хийж гаргах хэрэгтэй. Windows 10 үйлдлийн системд хэрхэн гаргах: Зураг 9. Хэрэглэгчийн эрхийг хаах буюу Account Sign Out хийх. 1. Start цэсийг нээнэ. 2. Хэрэглэгчийг төлөөлөх хүний зурагтай дүрс дээр дарна. 3. Гарч ирэх цэснээс Sign out-ийг сонгоно. 10

7. Таны компьютер домайнд холбогдсон эсэхийг шалгах 1. Start цэсэн дээр баруун товч дараад / Соntrol Panel / System цонх 2. Domain ADC.HUMANITIES.MN гэсэн бол таны компьютер домайнд холбогдсон байна. 3. Компьютерын Taskbar-ийн LANийн Icon дээр хулгана очиход дараах Hint гарна. 4. Компьютерын Taskbar-ийн LAN-ийн Icon гэсэн анхааруулах тэмдэг гарвал МТА-нд хандаж тусламж авах шаардлагатай. 5. Компьютерын Taskbar-ийн LAN-ийн Icon улаан өнгийн хэрээс (X) тэмдэгтэй бол сүлжээнд огт холболт үүсээгүй, кабель салсан тул шалгах буюу МТА-нд хандаж тусламж авна. 8. Утасгүй интернет (Wi-Fi)-д холбогдох 11

ХИС-ийн хичээлийн байруудад утасгүй интернет (Wi-Fi) сүлжээний цацагч төхөөрөмжүүд (Access points) байрлуулсан бөгөөд тус сургуулийн багш, оюутан, албан хаагчид ухаалаг гар утас, таблет, зөөврийн компьютерээ ашиглан интернет сүлжээнд холбогдох боломжтой. Дараах утасгүй интернет сүлжээнүүдэд нэвтэрч болно. Humanities Student ХИС-ийн оюутнууд сургалтын албанаас олгосон оюутны код, нууц үгээ ашиглан холбогдоно. Humanities Staff ХИС-ийн багш нар сургалтын албанаас олгосон багшийн код, нууц үгээ ашиглан холбогдоно. Humanities Office ХИС-ийн ажилтан, албан хаагчид Мэдээллийн технологийн албанаас (МТА) олгосон хэрэглэгчийн код, нууц үгээ ашиглан холбогдоно. Humanities Conference ХИС-д түр хугацаагаар ажиллаж буй тус сургуульд харьяалагдахгүй хүмүүс МТА-д хандаж, утасгүй интернетэд төхөөрөмжөө холбуулж болно. Windows 10 үйлдлийн системтэй зөөврийн компьютерийг Wi-Fi д хэрхэн холбох тухай дараах зурагт үзүүлсэн байна. 1. Зөөврийн компьютерийн Wi-Fi г асаах. a. Дэлгэцийн баруун доод буланд байрлах антены дүрс дээр дарна. b. Гарч ирэх цэснээс Wi-Fi товчийг дарж асаана. 2. Утасгүй интернет сүлжээнд холбогдох a. Компьютерийн Wi-Fi ассаны дараа гарч ирэх жагсаалтаас Humanities Staff г сонгон Connect товч дээр дарна. b. Username хэсэгт ADC болон OneMIS д нэвтрэх код, нууц үгээ оруулна. Password хэсэгт харгалзах нууц үгээ бичээд Ok товчийг дарж холбогдоно. 12

Ухаалаг утаснаас Wi-Fi д холбогдох алхмуудыг доор үзүүлсэн байна. Android үйлдлийн системтэй гар утасны хувьд (Samsung, LG г.м): 1. Applications жагсаалт дундаас Settings цэсийг сонгож орно 2. Settings руу нэвтэрсний дараа Wi-Fi дэд цэсэн дээр дарна 13

3. Гар утасны Wi-Fi антеныг асаана. Үүний дараа холбогдох боломжтой Wi-Fi жагсаалтаас сонгоно. 4. Identity хэсэгт нэр кодоо, Password хэсэгт нууц үгээ бичин connect товч дээр дарж холбогдоно. 9. Sophos Anti-Virus програмын хэрэглээ ХИС-ийн бүх компьютерт вирусээс хамгаалах Sophos Enterprise Antivirus програмыг домайнаар суулгасан. Лекцийн танхимд болон сургуулийн тэнхимийн компьютерт зөөврийн флаш диск холбох үедээ заавал вирусыг нь шалгуулах хэрэгтэй. 14

Windows 10 болон Windows 7 үйлдлийн системд вирус шалгуулах процесс: 1. Флаш (Flash) дискээ компьютерын USB портод холбосон байна. 2. Windows Explorer програмыг нээнэ. 3. Шалгах диск дээр хулганын баруун товч дарахад гарч ирэх цэсээс Scan with Sophos Anti-Virus сонголтыг дарна. 4. Вирус шалгаж дуусах хүртэл нь дискээ нээж болохгүй. 5. Вирус илэрсэн тохиолдолд Items detected хэсэгт гарч ирнэ. 15

6. Items passed to Quarantine: цэсийг сонгосноор таны флаш дискний вирус харагдана. 7. Флаш диск дэх вирусээ устгахын тулд баруун доод буланд байрлах Perform action цэсийг сонгон гарч ирэх сонголтуудаас Authorize цэсийг сонгоно. 16

8. Authorize цэсийг сонгох үед дараах харилцах цонх гарч ирнэ. Yes To All товчийг дарснаар вирус устах болно. 9. Вирус устаж дууссаны дараа харагдах байдал 17

10. Зөөврийн компьютер (Laptop)-ийг проекторт холбох Лекцийн болон семинарын ангид зөөврийн компьютер ашиглан үзүүлэн, илтгэл тавихдаа дараах зүйлсийг анхаарна уу. 1. Ихэнх семинарын ангиуд сүлжээний кабелаар проекторт дүрсээ дамжуулдаг тул LAN to VGA шилжүүлэгч ашигладаг. Энэхүү шилжүүлэгчийг тухайн ангийг хариуцсан арга зүйчээс авах боломжтой. 2. Зөөврийн компьютерийг хувиргагч ашиглан проектортой холбогдсоны дараа Windows товч + P гарын хослол дарна. 3. Гарч ирэх цэсээс Duplicate сонголтыг дарна. 11. Микрофон, спикерийн дууг тохируулах 1. Микрофоны дээд талд байрлах товчлуурыг дарж асаана. 2. Дууны тохируулгыг танхимын индэр дотор байрлах пулт төхөөрөмжийн 3 ширхэг тохируулан MIC гэсэн тохируулгаар удирдана. 12. Танхимын спикерын тохируулга 1. Танхимын процессорын ард байрлах аудио оролт /ногоон/, урд байрлах аудио оролт /чихэвчний зурагтай/ -д зурагт харуулсан AUX кабелийг холбоно. 2. Спикерны дууны тохиргоог индэр дотор байрлах пүлт төхөөрөмжийн 3 ширхэг тохируулгын MUSIC гэсэн тохируулгаар удирдана. 18

13. Хичээлийн 4-р байрны тоног төхөөрөмжтэй ажиллах EPSON проекторыг компьютерт холбох ХИС-ийн хичээлийн 4-р байрны лекц, семинарын танхимуудад оюутан, багш нар сургуулийн дотоод сүлжээ ашиглан зөөврийн компьютерыг проекторт холбох. Проекторын утасгүй холболт Лаптопыг проекторт холбохын тулд утасгүй интернетийн сүлжээ (WiFi)-д өөрийн эрхээр холбогдох ба EasyMP Network Projection Ver.2.87 програмыг компьютертоо суулгасан байх шаардлагатайг анхаарна уу. Утасгүй интернэтийн сүлжээ (Wifi)-д холбогдох Сургалтын албаны OneMIS системд нэвтэрдэг багш, оюутны кодоо ашиглаж сургуулийн утасгүй интернетийн сүлжээнд холбогдоно. Багш, ажилчид: Оюутан: Humanities Staff Humanities Student гэсэн сүлжээг ашиглаж WiFi-д нэвтэрнэ. Тухайн лекц, семинарын танхимыг хариуцаж буй арга зүйчээс EasyMP Network Projection Ver.2.87-ны install-г авна. Windows үйлдлийн систем дээрх холболт EasyMP Network Projection Ver.2.87 програмыг ажиллуулах дараалал /Start All programs EPSON projector EasyMP Network Projection Ver.2.87/ 19

1. Advanced Connection Mode сонгох 2. Хичээл орж байгаа ангийн проекторын IP Address-ийг сонгоно. 3. IP address нь 192.168.***.*** - хүлээгдэж буй проектор - хэрэглэгдэж буй проектор 4. Проекторт холбогдсоны дараа Проектороо сонгоод дарж холбоно. MAC OS үйлдлийн систем дээрх холболт EasyMP Network Projection Ver.2.86 ажиллуулна. /Applications EasyMP projection EasyMP Network Projection Ver.2.86 / 20

1. Advanced Connection Mode сонгох 2. Тухайн ангийн проекторын IP Address-ийг сонгоно. IP address нь 192.168.***.*** 3. Проекторт холбогдсоны дараа - хүлээгдэж буй проектор - хэрэглэгдэж буй проектор Проектороо сонгоод дарж холбоно. 21

14. Проекторын VGA кабелийн холболт Лекц болон семинарын танхимд зөөврийн компьютер (Laptop) ашиглан үзүүлэн, илтгэл тавьж буй үед дараах зүйлсийг анхаарна уу. Анги танхимууд сүлжээний кабелиар проекторт дүрсээ дамжуулдаг тул LAN to VGA шилжүүлэгч ашигладаг. 1. Ангид байгаа LAN-гийн утасны VGA шилжүүлэгчтэй талыг нь компьютерынхоо VGA залгуурт залгана. Нөгөө талыг ханан дахь хяналтын самбарын P/VGA-д холбоно. Дараа нь проекторынхоо Source Search-ийг дарж оруулна. 2. Лаптопоо хувиргагчаар проектортой холбосны дараа Windows товч + P гарын хослол дарна. 3. Гарч ирэх цэснээс Duplicate сонголтыг дарна. 22

15. HDMI кабелын холболт Лекцийн танхимд зөөврийн компьютер (Laptop) ашиглаж лекц орох үед танхимд байгаа HDMI залгуурынхаа нэг талыг компьютерийнхаа HDMI портод залгана. Нөгөө үзүүрийг ханан дахь хяналтын самбарын HDMI оролтод холбоно. Проекторынхоо Source Search-ийг дарж проекторт дүрсээ дамжуулна. Микрофон, спикерийн дууг тохируулах 1. Микрофоны дээд талд байрлах товчлуурыг дарж асаана. 2. Микрофоны дууны тохируулгыг танхимын Rack дотор байрлах пульт төхөөрөмжийн тохируулгаар удирдана. 23

3. Танхимын Rack дотор байрлах пульт төхөөрөмжийн ард байрлах /зурагт харуулсан/ AUX кабелийг зөөврийн компьютерынхоо чихэвчний зурагтай оролтод холбоно. 4. Спикерийн чанга, сулын тохируулгыг танхимын Rack дотор байрлах пульт төхөөрөмжийн тохируулгаар удирдана. 24

16. Хурлын заалны микрофон хэрэглэх заавар /2-304 тоот хурлын танхимд/ 1.1 Төхөөрөмжийг асаах Микрофоны удирдлагын төхөөрөмж буюу пульт On гэсэн товчийг дарснаар төхөөрөмж ажиллах болно. 1.2 Төхөөрөмжийг ажиллуулсны дараагаар микрофоныг ажиллуулах. On гэсэн товчийг дарснаар микрофон ажиллах болно. Та хурал болон их семинар дээр үг хэлсний дараагаар микрофоныг унтрааж байх. Off гэсэн товчийг дарснаар микрофон унтрах болно. 25

ГАРЧИГ 1. Hybrid Cloude тооцооллын системийн тухай 3 И-мэйл Сервер (E-mail Server) Хэрэглэгчийн аппликэшн (User application) Актив директор (Active Directory Controller) Файл сервер (File Server) 4 WSUS сервер (Windows Server Update Services) HYPER-V, VIRTUAL сервер 5 2. Актив директор (Active Directory Controller) д нэвтрэх 6 Active Directory Controller (ADC) ийн хэрэглээ 3. Файл сервер (File server) ийн хэрэглээ 7 4. Бүлэг үүсгэх, бүлэг дундын хавтас ашиглах 8 5. Хэрэглэгчийн эрх, нууцлал 9 6. ADC-д нэвтэрсэн хэрэглэгчийн эрхийг хаах 10 7. Таны компьютер домайнд холбогдсон эсэхийг шалгах 11 8. Утасгүй интернет (WiFi)-д холбогдох 11 9. Sophos Anti-Virus програмын хэрэглээ 14 10. Зөөврийн компьютер (Laptop) -ыг проекторт холбох 18 11. Микрофон, спикерийн дууг тохируулах 12. Танхимын спикерийн тохируулга 13. Хичээлийн 4-р байрны тоног төхөөрөмжтэй ажиллах 19 14. Проекторын VGA кабелийн холболт 22 15. HDMI кабелын холболт 23 16. Хурлын заалны микрофон хэрэглэх заавар 25 26

Тэмдэглэл 27

Тэмдэглэл 28