ЭЛСЭГЧДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА

Similar documents
МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ГАРЫН АВЛАГА

ИНТЕРНЭТИЙН СҮЛЖЭЭНД СУУРИЛСАН ДОТУУР ХОЛБООНЫ ҮЙЛЧИЛГЭЭ. (Хэрэглэгчийн гарын авлага) 1 Хуудас

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Гарчиг Веб портал ашиглан үйлчилгээний тохиргоо хийх заавар... 2

Агуулга. Клоуд гэж юу вэ? Клоуд үйлчилгээний загвар. Клоуд Deployment загвар. Microsoft Azure. Business case. Асуулт & Харуулт

Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн мэдээллийн систем. Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс

CLOUD COMPUTING БУЮУ ҮҮЛЭН ТООЦООЛЛЫН ВИРТУАЛЧЛАЛЫН АРГЫГ БАНКНЫ СИСТЕМД НЭВТРҮҮЛСЭН ТУРШИЛТЫН ҮР ДҮНГЭЭС

ХАМТРАН АЖИЛЛАХ БИЗНЕС САНАЛ

3.5. Гэнэтийн саатал гэж тухайн системийн үйл ажиллагаа 2 (хоёр) минутаас дээш хугацаагаар, төлөвлөгөөт бусаар хэсэгчлэн болон бүрэн зогсохыг.

ИНЖЕНЕРИЙН БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ

ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН ЖИШЭЭН ДЭЭР. Б.Аззаяа *, Д.Мөнхтуяа

ТОВЧ НАМТАР Увс аймаг, Улаангом хотын 10 жилийн 1-р сургууль

Харилцагчийн удирдлагын систем

Утас идэвхжүүлэх тохиргоо ios 8.4 үйлдлийн систем

Манай интернэт Wi-Fi ашиглах заавар

НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН АРДЧИЛАЛ САНГИЙН ТУХАЙ

ТШТ:Х КАМ ЕРЄНХИЙ ШААРДЛАГА Хуудас 11-ийн 1

Тохокү Их Сургууль Номын сангийн Хөтөч

Манай интернэт Wi-Fi ашиглах заавар

СТАТИСТИК СИСТЕМ ГАРЫН АВЛАГА (ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГЫН ГҮЙЦЭТГЭЛ; ХӨРӨНГИЙН ТАЙЛАН) Шинэчилсэн огноо:

ШИНЭ ҮЕИЙН БАНКИР ТӨСЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР Банк санхүүгийн академийн Удирдах зөвлөлийн дэргэдэх Мэргэшлийн эрх олгох зөвлөлөөс батлав.

USB flash memory, USB принтер зэргийг клиент тус бүрээр ашиглахыг зөвшөөрөх/хориглох тохиргоог хийх боломжтой юу?

ГАР БАГАЖНЫ танилцуулга

ДБСБ-ын Магадлан итгэмжлэлийн өөрийн үнэлгээний тайлан МУИС

Иргэний бүртгэлийн систем

Veritech ERP Human Capital Management. Хүний капиталын удирдлагын систем

Шинэ Зууны Иргэн ба Мэдээллийн Технологийн Боловсрол

Multimedia Authoring and Tools L-2

МОНГОЛБАНКНЫ ТӨЛБӨР ТООЦОО, БҮРТГЭЛИЙН ГАЗАР ТӨЛБӨР ТООЦООНЫ ТӨВ ТӨЛБӨРИЙН КАРТЫН EMV СТАНДАРТЫГ ДЭМЖИЖ АЖИЛЛАХ, ОДООГИЙН БАЙДАЛ

Төслийн МэдээллийнТайлан

EVC Series Video Conferencing. Your Best Collaborative Communication Solution

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ТӨСӨЛ

Программ суулгах ажилж эхлэх талаар гардаг нийтлэг асуултууд

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН 2020 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ШИНЭЧИЛСЭН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ ( )

XXI зууны оюутан-1. хөтөлбөр

ТЕХНИК ТУСЛАЛЦАА ҮЙЛЧИЛГЭЭ

МУИС-ийн ХШУИС-ийн Хэрэглээний математикийн тэнхим

Цахим сургалтын үнэлгээнд сургалт удирдлагын системийн өгөгдөл олборлолт ашиглах судалгаа

ZTESmart. Гарын авлага. МЦХ ний Мэдээллийн Технологийн Газар

ТОВЧ НАМТАР. Эдийн засагч-хүн ам зүйч; Олон улс судлаач (Олон улсын хамтын ажиллагаа)

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР. Татвар төлөгч хуулийн этгээдийн талаар мэдээлэл солилцох хамтын ажиллагаа

Бараа материалын нөөцийн удирдлага (Managing Inventory)

МОНГОЛ УЛСЫН СОЁЛ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛИЙН ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БАКАЛАВРЫН ЭЧНЭЭ, ЗАЙН ХӨТӨЛБӨРИЙН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ

netcat Гарчиг Tuguldur BiBO

М ОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫН ТУШ ААЛ

ХУВИЛБАР ТОВЧ УТГА Батлагдсан огноо

ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ

Олон улсын салбарууд. улс. үйлчлүүлэгч байгууллагууд. Орос. Eвроп болон ТУХН. Aзи. Энэтхэг. Латин Америк

ДЭЭД БОЛОВСРОЛ БА ИННОВАЦИ

Veritech ERP Store Management System. Дэлгүүрийн удирдлагын систем

MOНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО ӨЗБ. Сэдэв: Кастодиан банкны тухай ойлголт, үйл ажиллагааны эрхзүйн зохицуулалт, ОУ-ын жишиг

ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГЧИЙН ТУХАЙ:

ЦАЛИН ХӨЛСНИЙ СИСТЕМ

Халдлага Илрүүлэх Системийн Хосолмол Загварын Судалгаа

Article begins on next page

Түгээсэн газар. Бүсийн хэмжээнд. Бүсийн хэмжээнд

МУБИС-ийн мэдээлэл, холбооны сүлжээг шинэчлэх

Article begins on next page

ДӨРӨВ.НИЙЛҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

Програм хангамжийн архитектур (Software Architecture)

KASPERSKY ENDPOINT SECURITY FOR BUSINESS ТАНИЛЦУУЛГА

САНСРЫН ХОЛБООНЫ IRIDIUM УТАС АШИГЛАХ ЗААВАР бусад сүлжээнээс

БОЛОВСРОЛ ИРЭЭДҮЙД: Төсөөлөл. Б.Зоригтбаатар ШУТИС, МХТС-ийн Электроникийн салбарын профессор. Мэдээлэл, холбооны технологи боловсролд ММТ 2017

ОРОН НУТГИЙН СТАТИСТИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ, ТЭДГЭЭРИЙГ БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТӨД АШИГЛАХ НЬ

Онлайн, клауд үйлчилгээний зах зээл, боломжууд

АРИЛЖААНЫ ТӨЛБӨР ТООЦОО ХХК-ИЙН 2016 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Арилжааны төлбөр тооцоо ХХК

Техникийн даалгавар Эрх зүйн цахим хөтөчийн програм хангамж, цахим хуудас

Article begins on next page

Олон улсын салбарууд. улс. үйлчлүүлэгч байгууллагууд. Орос. Eвроп болон ТУХН. Aзи. Энэтхэг. Латин Америк

ТӨЛБӨРИЙН КАРТЫН ЖУРАМ

Монгол Улc - Нээлттэй мэдээлэл

Уламжлалт бус мэдээллийн хэрэглээ, анхаарах асуудал. Ш.Ариунболд

Монгол Улсын Нээлттэй Засгийн Түшнлэлийн оны Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө-i

Кастодиан банкны үйлчилгээ

САНАЛ. Нэг. Ерөнхий мэдээлэл: Овог, нэр Сургууль Мэргэжил Ажилласан жил Мэргэжлийн зэрэг Хүйс. Сурах бичгийн нэр: Анги: Хоёр. Агуулга: Сэдвийн нэр

ТӨЛБӨРИЙН КАРТЫН ЖУРАМ

МТҮП-ын 2013 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЛААР ТАНИЛЦУУЛГА ХАВСРАЛТ

Аливаа байгууллагын амжилтын хурдасгуур болсон МТ-ийн шийдлүүдийг хэрэглэгч бүрийнхээ тухайлсан онцгой шаардлаганд ямагт нийцүүлэн бүтээж, өрсөлдөх

НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛ ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ ДҮГНЭЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ (UPR) 22-р хуралдаан. (4-5-р сар, 2015) МОНГОЛ УЛС МЭДЭЭЛЭЛ:

ГЭМТ ХЭРГИЙН СТАТИСТИК ЗҮЙН ОНОЛ, ПРАКТИКИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ

САНХҮҮГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСӨЛ

MANUAL DROUGHTWATCH SYSTEM. DroughtWatch 3.1. Information and Research Institute of Meteorology, Hydrology and Environment

ТАНИЛЦУУЛГА INTRODUCTION

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО

Програм хангамжийн архитектур (Software Architecture)

ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР GENERAL BIOLOGY. Тэнхим Багшийн нэр, цол, зэрэг Гарын үсэг С.Шар, дэд проф. Доктор (PhD) ШУС Биологи Ч.

Лекц 16 Судалгааны ажлын боловсруулалт хийх Excel програмд дэд програм нэмж суулгах Excel Solver Datanalysis Office Excel File Options

Монгол Улсын Хараат Бус Таи2 лан: оны явцын таи2 лан

CrossPower. Microgrids-ийн хосолмол эрчим хүчний систем. цахилгаан түгээлт

БИЗНЕСИЙН УХААЛАГ МЭДЭЭЛЭЛИЙГ СУДЛАХ НЬ (Business Intelligence) Б.Гэрэлтуяа. О.Намуунцэцэг

Санхүүгийн систем тогтворжсон хэдий ч зарим арга хэмжээг дуусгавар болгох, шинэчлэлт хийх, төсвийн хүндрэлийг арилгах зэрэг олон зүйл хүлээгдэж байна

Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор

Лекц 1 Сэдэв: Дэд сэдвүүд : Си хэлний тухай Си хэлний бүтэц Тайлбар

Фраскатийн гарын авлага СУДАЛГАА, ТУРШИЛТ ХӨГЖЛИЙН АСУУЛГАД БАРИМТЛАХ ЖИШИГ СТАНДАРТ

Мэргэжил: Геологи F441400

Ц.Хүрэл-Очир. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрх зүй, төрийн онол-түүхийн тэнхимийн ахлах багш, докторант

Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 11 дүгээр сарын 24 -ний өдрийн 54 дүгээр тогтоолоор батлав.

Тоон хэлбэрт дуу авиаг боловсруулах

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 03 сарын 30-ны өдрийн А-79/99 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралт

Transcription:

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН АЛБА ЭЛСЭГЧДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА (2017-2018 оны хичээлийн жилд) 2017 он

Гарын авлага бэлтгэсэн: Лаборант: С.Буянхишиг С.Дэжидням Б.Яндагхүү Нэгтгэн боловсруулсан: Анхны хэвлэл 2017.08.18. С.Диваасамбуу 2

ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА Монгол түмний хүндэтгэл хүлээсэн, дэлхийд танил, 38 жилийн түүхтэй, Хүмүүнлэгийн ухааны их сургууль нь Ази, Номхон далайн Дээд боловсролын Чанарын сүлжээний зөвлөлийн гишүүн, Олон улсын их сургуулиудын Холбооны гишүүн байгууллага юм. Европын холбооны Erasmus-plus хөтөлбөрт хамрагдаж, дээд боловсролын олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн. Хүмүүнлэгийн ухааны их сургууль нь Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн байгууллага болон хөтөлбөр -ийн магадлан итгэмжлэлд хамрагдаж, амжилттай магадлуулсан. АНУ-ын бизнесийн сургуулиуд болон сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн байгууллагатай хамтран ажиллаж, бизнесийн удирдлагын хөтөлбөрүүдийг олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлж байна. Эрхэм зорилго Дэлхийн хөгжлийн чиг хандлага, Монголын нийгэм-эдийн засгийн эрэлт хэрэгцээнд нийцсэн эрдэм шинжилгээ, сургалтын үйлчилгээний байгууллага байж боловсрол, шинжлэх ухааны салбарын өрсөлдөх чадвартай, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Монгол Улсын тэргүүлэх, сургалт-судалгааны их сургууль байхад оршино. Хамтын ажиллагаа Хүмүүнлэгийн ухааны их сургууль нь АНУ, Япон, Солонгос, Хятад, Итали, ОХУ, Шинэ Зеланд, Тайвань болон бусад улсын 25 их, дээд сургуультай түншийн харилцаа тогтоож, хамтарсан төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Хүмүүнлэгийн ухааны их сургууль нь БНСУ, БНХАУ, Япон зэрэг улсын их, дээд сургуулиудтай 2+2, 3+1, 2+2.5 оюутан солилцооны хамтарсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. 3

САЛБАР СУРГУУЛИУД ХИС нь 4 салбар сургуультайгаар сургалтын үйл ажиллагаа эрхлэн явуулж байна. Хэл, соёлын сургууль Бизнесийн сургууль Мэдээлэл, харилцааны менежментийн сургууль Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургууль ХЭЛ, СОЁЛЫН СУРГУУЛЬ Хэл, соёлын сургууль нь ХИС-ийн бүрэлдэхүүний төдийгүй ХИС-ийн язгуур сургууль юм. Хэл, соёлын сургуулийн сурвалж нь 1979 онд Орос хэлний институт /дээд сургууль/ байгуулах шийдвэр гаргасан түүхэн үетэй холбоотой юм. Орос хэлний дээд сургууль улмаар 1982 онд бие даасан Орос хэлний багшийн дээд сургууль болсон. 1990 оноос нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбогдон Гадаад Хэлний Дээд Сургууль болон өргөжсөн. 1999 оноос Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль болон өргөжсөнөөр өдгөө тус сургуульд нийгэм, хүмүүнлэг, байгаль хамгаалал, экологи, мэдээлэл харилцаа, технологийн чиглэлээр бакалавр, магистр, докторын сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Монгол улсын гадаад харилцааны хөгжил, нийгмийн эрэлт хэрэгцээ, боловсролын тогтолцоонд үүссэн шинэ шаардлагыг хангах үүднээс Хэл, соёлын сургууль нь гадаадын 7 хэлний (Англи, Герман, Орос, Франц, Хятад, Япон, Солонгос хэлний) чиглэлээр багш, орчуулагч мэргэжилтэн бэлтгэх зорилгоор сургалтын үйл ажиллагаагаа өргөжүүлсэн юм. Энэ хугацаанд хэл соёлын сургууль нь Монгол улсад гадаад хэлний мэргэжилтэн бэлтгэж ирсэн анхны туршлагатай сургуулиудын нэг нь болж, эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны өөрчлөлт шинэчлэлийн энэ цаг үед бид сургалтын агуулга, технологийн шинэчлэлд байнга анхаарч, хөтөлбөрүүдээ тасралтгүй шинэчилсээр ирсэн. Энэ хүрээнд сургуулийн эрдэмтэн судлаач багш нар сургалтад ашиглах ном, сурах бичиг, гарын авлага бичиж боловсруулах чиглэлээр идэвхтэй ажилласан. Одоогоор Монголын Боловсролын Магадлан Итгэмжлэх зөвлөлөөр тус сургуулийн зүгээс 4 хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлээд байна. Бид олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх гадаад хэлний мэдлэг, чадварыг олгодог тул Та бүхэнд чадварлаг багш, орчуулагч, хэл шинжээч болох боломжийг олгож байна. 4

Гадаадын их дээд сургуульд элсэх хэлний түвшин тогтоох шалгалтуудад (Франц хэлний TCF, Герман хэлний TestDaF, Оросын ТРКИ, Англи хэлний TOEFL болон IELTS, Хятад хэлний HSK, Япон хэлний JLPT, Солонгос хэлний TOPIK) манай оюутнууд өндөр оноотой тэнцдэг, ХСС-ийн төгсөгчдөөс олон арван доктор, олон зуун магистр төрсөн. Манай оюутнууд жил бүр ХИС-ийн болон бусад их дээд сургуулиудын эрдэм шинжилгээний бага хуралд оролцдог. Мөн олон улсын болон өөрийн орны гадаад хэлний олимпиадуудад оролцож, олон арван оюутан тэргүүн байр эзэлж тухайн хэлний орнуудад сурах, аялах эрхээр шагнуулдаг юм. Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль - Холбоо барих: 14200, Д.Сүхбаатарын талбай-20 Шуудангийн салбар-46, хайрцаг-53 Утас: 976-11-325 121 Факс: 976-11-322 702 И-мэйл: schl.lng@humanities.mn Байршил: Хичээлийн 1-р байр 201 тоот Азийн хэлний тэнхим Тус тэнхим нь хятад, япон, солонгос хэлний багш, орчуулагч чиглэлээр HSK, JLPT, TOPIK стандартыг баримтлан хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэдэг. 17 үндсэн багшийн бүрэлдэхүүнтэй сургалт явуулж байна. Байршил: Хичээлийн 1-р байр 307 тоот И-мэйл: azn.lng.dept@humanities.mn Европын хэлний тэнхим Тус тэнхим нь Герман, Франц, Орос хэлний багш, орчуулагч чиглэлээр Европын олон хэлний суурь хөтөлбөрт заасан мэдлэг, чадвар, дадлыг олгох, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх зорилго тавин ажиллаж байна. 10 үндсэн багшийн бүрэлдэхүүнтэй сургалт явуулж байна. Багш нарын 20 хувь нь эрдмийн зэрэг цолтой. Орос хэлний багш, орос хэлний орчуулагчийн бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөр нь Боловсролын магадлан итгэмжлэх Үндэсний зөвлөлөөр хүлээн зөвшөөрөгдсөн юм. Байршил: И-мэйл: Хичээлийн 1-р байр 204 тоот eur.lng.dept@humanities.mn 5

Англи хэлний тэнхим Тус тэнхим нь Англи хэлний багш, орчуулагч чиглэлээр Европын олон хэлний суурь хөтөлбөрт заасан мэдлэг, чадвар, дадлыг олгох, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх зорилготой ажиллаж байна. 22 үндсэн багшийн бүрэлдэхүүнтэй сургалт явуулж байна. Нийт багш нарын 9 хувь нь эрдмийн зэрэг цолтой. Англи хэлний багш, англи хэлний орчуулагчийн бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөр нь Боловсролын магадлан итгэмжлэх Үндэсний зөвлөлөөр хүлээн зөвшөөрөгдсөн. Байршил: И-мэйл: Хичээлийн 1-р байр 210 тоот eng.lng.dept@humanities.mn БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ Манай Бизнесийн Сургууль нь 1999 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн бүрэлдэхүүнд байгуулагдсан бөгөөд 2003 оноос эхлэн зах зээлд бизнесийн удирдлага, санхүүгийн удирдлага, экологийн менежментийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэн гаргасан. ХИС-ийн Бизнесийн сургууль нь эдийн засаг, удирдахуйн ухааны чиглэлээр глобал зах зээл дээр өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна. ХИС-ийн Бизнесийн Сургууль нь нийт 35 эрдэмтэн багш нартай бөгөөд өдөр оройн сургалтаар 1300 орчим оюутанд үйлчилдэг. Манай сургуулийн эрдэмтэн багш нар эдүгээ Монгол Улсад өнөөгийн зах зээлийн нийгмийн суурь харилцаанд нийгмийн сэтгэлгээг төлөвшүүлэхэд өөрийн бодит хувь нэмрийг оруулах, зах зээлд хөрвөх ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх, бизнесийн сэтгэлгээг Монгол Улсад хөгжүүлэх, мөн түүнчлэн төрийн санхүү мөнгөний бодлогод өөрийн дуу хоолойг нэмэрлэх суурь судалгааг өргөжүүлэх тэргүүн зорилготойгоор ажиллаж байна. Манай сургуулийн нийт багшлах хүчний 80-с дээш хувь нь гадаадын өндөр хөгжилтэй орнуудад бизнес менежментийн чиглэлээр мастер, докторын зэрэг хамгаалсан бөгөөд бакалавр, оройн сургалт, магистр докторын шаталсан сургалтанд мэргэжилтэн бэлтгэж эдүгээ манай эх орны өнцөг булан бүрд өөр өөрийн хувь нэмрийг оруулан ажиллаж байна. Өдгөө манай сургууль 10 гаруй мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэн 12 дэх төгсөлтөө хийгээд байна. Бид цаашид бизнесийн зөвлөгөө өгөх, бизнесийг шинээр нээх инкубатор төвийн үйл ажиллагаа, бизнесийн суурь судалгаа, орчны шинжилгээний судалгааны ажлуудаараа бизнес эрхлэгчид, бодлого 6

боловсруулагчид, оюутан залуус та бүхэнтэйгээ байнга холбогдох болно гэдэгт итгэлтэй байна. Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль - Холбоо барих: 14200, Д.Сүхбаатарын талбай-20 Шуудангийн салбар-46, хайрцаг-53 Утас: 976-11-318 524 Факс: 976-11-322 702 И-мэйл: schl.bus@humanities.mn Байршил: Хичээлийн 2-р байр 308 тоот Бизнесийн удирдлагын тэнхим Өнөөгийн байдлаар тус тэнхим нь үндсэн 10 багшийн бүрэлдэхүүнтэйгээр бизнесийн удирдлагын бакалаврын сургалтыг явуулж байна. Цаашид бизнесийн удирдлагын чиглэлээр магистрын болон докторын түвшний сургалтыг явуулахад бэлэн болоод байна. Тэнхимийн нийт багш нарын 40 хувь нь доктор, профессор цолтой, 50 хувь нь гадаадын их дээд сургуульд магистрын болон докторын зэрэг хамгаалсан. Багш нар сургалтын чанарт анхаарахын зэрэгцээ, мэргэжлийн чиглэлийн дагуу судалгаа шинжилгээний ажил амжилттай гүйцэтгэн, сүүлийн жилүүдэд олон улсын түвшинд хэд хэдэн бүтээл хэвлүүлж, олны хүртээл болгоод байна. Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг төгсөлтөөс хойших 6 сарын дунджаар авч үзэхэд, 70 хувьтай байгаагаас гадна үргэлжлүүлэн магистрын болон докторын түвшний сургалтад хамрагдагчдын тоо жил тутам өсч байна. Байршил: И-мэйл: Хичээлийн 2-р байр 303 тоот bus.admin.dept@humanities.mn Санхүү, эдийн засгийн тэнхим Санхүү эдийн засгийн тэнхим нь анх 1999 онд тухайн үеийн Нийгмийн ухааны сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхимийн хүрээнд үүсч, Санхүүгийн менежмент мэргэжлийн бакалаврын хөтөлбөрөөр элсэлт авсан юм. Бизнесийн удирдлагын тэнхим нь 2007 оноос Бизнесийн сургууль болон өргөжиж, харьяа тэнхимүүдийг байгуулахад Санхүү менежментийн тэнхим нь бие даасан статустайгаар үйл ажиллагаа явуулах болсон. Санхүү менежментийн тэнхимийн үйл ажиллагаа жил бүр өргөжин тэлж, санхүү, банк, нягтлан бодох бүртгэл мэргэжлээр үндэсний болон олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай олон зуун төгсөгчийг хөдөлмөрийн зах зээл дээр бэлтгэн гаргасаар байна. Одоогийн байдлаар бакалаврын түвшний сургалтыг 3 чиглэлээр явуулж, 7

тэдгээрт нийтдээ 300 гаруй оюутан суралцаж байгаа нь тэнхимийн үйл ажиллагааны цар хүрээг харуулах нэг үзүүлэлт болсон байна. Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг төгсөлтөөс хойших 6 сарын дунджаар авч үзэхэд, 80 хувьтай байгаагаас гадна үргэлжлүүлэн магистрын болон докторын түвшний сургалтад хамрагдсан болон хамрагдаж буй төгсөгчдийн тоо жил бүр нэмэгдэж байна. Байршил: Хичээлийн 2-р байр 501 тоот И-мэйл: fin.econ.dept@humanities.mn МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦААНЫ МЕНЕЖМЕНТИЙН СУРГУУЛЬ Мэдээлэл, харилцааны технологийн дэвшил нь өнөөгийн өдөр дутмын амьдралд асар их нөлөөлж байна. Тооцоолон бодох шийдлээр хангаж чадах техник, технологийг эзэмшсэн байх чадамжийг ямар ч ажлын байрны шаардлагын эхэнд тавьдаг болсноор барахгүй энгийн хэрэглэгчдээс ч ийм зүйлийг шаардах болжээ. Мэдээлэл, харилцааны менежментийн сургууль нь мэдээллийн технологи, хэвлэл мэдээллийн технологи болон инженерийн технологид чиглэсэн төрөл бүрийн хөтөлбөртэй. Мэдээллийн технологийн хэрэглээгүйгээр төсөөлөхийн аргагүй болсон өнөөгийн дэлхий ертөнцөд өндөр мэдлэг боловсролтой, мэргэжлийн ур чадвартай, бүрэн бэлтгэгдсэн иргэнийг бий болгох нь бидний үндсэн зорилт. Манай сургуулийн эрдэм шинжилгээ, сургалт-үйлчилгээний бодлогын гол агуулга нь чанартай мэргэжилтэн бэлтгэдэг уламжлал дээр тулгуурлан орчин үеийн технологийн ололтыг ашигласан сургалтын нээлттэй орчин, чанартай хөтөлбөртэй хослуулан сургалтын үйлчилгээ үзүүлэх явдал юм. Бид ажил олгогч нартайгаа байнгын харилцаа холбоотой байдаг давуу талаа ашиглан сургалтын хөтөлбөрийг ажлын байрны шаардлага, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн шинэчлэн хэрэгжүүлж, төгсөгчдийнхөө цаашдын өсөлт, мэргэшлийн хөгжлийн үндсийг бэхжүүлдэг. Түүнчлэн оюутнуудын хүсэлт, зорилго, хэрэгцээнд тохируулж зарим хичээлийг сонгон суралцах боломж олгодог. Эдгээр хичээл нь оюутанд мэдлэгээ дээшлүүлэх, судалгаа хийх, тухайн чиглэлээр хамгийн сүүлийн үеийн судалгааны чиг хандлага, ололтын талаар мэдлэг олж авахад тус болдог. Мэдээлэл, харилцааны менежментийн сургууль нь сургалтын хөтөлбөрүүддээ оюутныг бие даан шийдвэр гаргах, харилцааны болон багаар ажиллах ур чадвар эзэмших арга барил олгох, дадлага болгох чиглэлийг тусгадаг. Мэдээллийн технологийг ашиглан шинэ мэдлэг олж авч, цаашид тасралтгүй бие даан бүтээлчээр суралцах, англи хэлийг өдөр тутмын болон мэргэжлийн үйл ажиллагаандаа 8

ашиглах чадвар эзэмшүүлдэг. Үүнээс гадна харилцааны соёлтой, монгол утга зохиолын хэлээр найруулан бичих, илтгэх, зөрчилтэй нөхцөлд бусдын үзэл бодлыг хүндэтгэн зөвшилцөж удирдлагын оновчтой шийдвэр гаргах, өөртөө болон бусдын өмнө хариуцлага хүлээх чадвартай, өөрийн хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах дадлыг олгодог. Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль - Холбоо барих: 14200, Д.Сүхбаатарын талбай-20 Шуудангийн салбар-46, хайрцаг-53 Утас: 976-11-318 524 Факс: 976-11-322 702 И-мэйл: schl.info.mgmt@humanities.mn Байршил: Хичээлийн 2-р байр 101 тоот Компьютерийн ухааны тэнхим Мэдээллийн технологийн хөгжлийн хурдцыг даган энэ зах зээлд ажиллах мэргэжилтэн бэлтгэх зорилготойгоор 2000 онд сургалтын цар хүрээгээ өргөтгөх явцад компьютерын ухааны тэнхимийг шинээр байгуулж, харъяанд нь компьютерийн програм хангамжийн чиглэлээр бакалаврын зэрэг олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд тулгуурлан: 2002 онд Мэдээллийн системийн удирдлага, 2004 онд Компьютерийн график дизайн, 2006 онд Компьютерийн техник хангамж, 2010 онд Мэдээлэлзүйн багш зэрэг мэргэжлийн бакалаврын хөтөлбөрөөр элсэлт авч эхэлсэн байна. Төгсөн гарч буй мэргэжилтний гадаад хэлний боловсролыг ажлын байрны шаардлагад нийцүүлэх үүднээс бүх мэргэжлийн хөтөлбөрийг мэргэжлийн англи хэлтэй байхаар боловсруулсан нь ХИС-ийн бусад их, дээд сургуулиас ялгарах онцлог юм. Сургалтын уялдаа холбоог бэхжүүлэх, залгамж чанарыг хадгалах, сургалтын чанар, үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд шинжлэх ухааны багтаамжийг өргөжүүлэх, шинжлэх ухаан хоорондын интеграцад түшиглэн прагматик чиглэлийг түлхүү хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлж ирлээ. Байршил: Хичээлийн 2-р байр 202 тоот И-мэйл: comp.sci.dept@humanities.mn 9

Сэтгүүл медиа, технологийн тэнхим Орчин үеийн мэдээллийн технологид суурилсан олон нийтийн харилцаа, сэтгүүл зүйн сургалтын хөтөлбөрийг Монголд анх удаа Сэтгүүл медиа, технологийн тэнхим хэрэгжүүлж байна. Манай сургууль 1994 оноос сэтгүүлч мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж эхэлсэн юм. Энэ туршлагадаа тулгуурлан өөрчлөлт шинэчлэлийг амжилттай өрнүүлж байна. Эрдмийн зэрэг цолтой, олон жилийн ажлын дадлага туршлагатай эрдэмтэн багш нар тус тэнхимд ажиллаж, оюутанд орчин үеийн мэдээллийн технологид суурилсан сэтгүүл зүйн мэдлэг олгох, суралцагчид өөрсдөө мэдлэг бүтээхэд идэвхтэй оролцох боломжийг бүрдүүлэхэд голлон анхаардаг юм. Тус тэнхимээс Монголын сэтгүүлч бэлтгэдэг их, дээд сургуулиудын оюутнуудын дунд Алтан үзэг улсын наадмыг жил бүр зохион явуулдаг нь ирээдүйн сэтгүүлчдэд мэргэжлийн ур чадвараа сорих боломж олгодог. Байршил: И-мэйл: Хичээлийн 2-р байр 103 тоот jour.m.tech.dept@humanities.mn ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА, НИЙГЭМ СУДЛАЛЫН СУРГУУЛЬ Олон улсын харилцаа, Нийгэм судлалын сургуулийг ХИСийн захирлын 2014 оны 3 дүгээр сарын 21-ний өдөр ХИС-ийн салбар сургууль болон шинээр зохион байгуулсан юм. ОУХНСС нь Олон улсын харилцаа, нийгэм судлалын тэнхим, Олон улсын харилцааны сургалт-судалгааны төв гэсэн нэгжтэй. Эдүгээ ОУХНСС-д олон улсын харилцаа, олон улсын харилцааэдийн засаг, олон улсын харилцаа-орчуулагч, сэтгэл судлалын мэргэжлээр 600 гаруй оюутанд бакалаврын сургалт эрхлэн явуулж байна. Багшлах боловсон хүчний 40% нь магистр, докторын зэрэгтэй. Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль - Холбоо барих: 14200, Д.Сүхбаатарын талбай-20 Шуудангийн салбар-46, хайрцаг-53 Утас: 976-11-318 524 Факс: 976-11-322 702 И-мэйл: intl.rel.dept@humanities.mn Байршил: Хичээлийн 1-р байр 409 тоот Олон улсын харилцаа, нийгэм судлалын тэнхим ОУХНСС-ийн эх үндэс болсон Олон улсын харилцаа, нийгэм судлалын тэнхим нь БСШУСЯ-наас баталсан сургалтын хөтөлбөрийн дагуу олон улсын харилцаа, гадаад харилцааны 10

мэргэжилтэн бэлтгэх зорилгоор 2007 онд ХИС-ийн Хэл, соёлын сургуулийн бүрэлдэхүүнд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. ХИС нь Гүн ухаан, соёл иргэншлийн тэнхимийн дэргэд 2003 оноос Иргэншил судлал-гадаад харилцааны мэргэжилтэн, 2004 оноос гадаад харилцааны менежер-орчуулагч, олон улсын харилцааны мэргэжилтэн мэргэжлийн чиглэлээр сургаж эхэлсэн. Эдгээр мэргэжлийн анги нь мэргэжлийн чиглэлийн дагуу Олон улсын харилцааны тэнхимд харьяалагдан сургалт явуулж, судалгаа хийж байна. Магистр, докторт үргэлжлүүлэн суралцагч төгсөгчдийн тоо олширч байна. Сүүлийн 5 жилд амжилттай төгсөгчдөөс гадаад, дотоодод магистрт 52 төгсөгч суралцаж буй нь өндөр үзүүлэлт юм. Дэлхийн эдийн засаг, Олон улсын байгууллага хоёр хичээлийн хөтөлбөрийг англи хэлээр зааж байна. Байршил: И-мэйл: Хичээлийн 1-р байр 409 тоот schl.intl.rel@humanities.mn СУРГАЛТ ЯВУУЛЖ БУЙ МЭРГЭЖЛҮҮД Хэл соёлын сургууль Багш, гадаад хэлний боловсрол (D011409) * (англи, франц, герман, хятад, солонгос, япон) Гадаад хэлний орчуулга (D023101) (англи, герман, франц, хятад, япон, солонгос) Бизнесийн сургууль Эдийн засаг (Олон улсын эдийн засаг) (D031101) Санхүү, банк (D041201) Нягтлан бодох бүртгэл (D041101) Бизнесийн удирдлага (Хүний нөөц)(d041301) Менежмент (D041302) Маркетинг (D041401) Худалдаа (Олон улсын худалдаа) (D041601) Аялал жуулчлалын менежмент (D041304) Аялал жуулчлалын менежмент - орчуулагч (хос)** Олон улсын худалдаа бизнесийн удирдлага-орчуулагч (хос)** Экологи (D052101) Хүрээлэн буй орчин судлал (D052102) Хүрээлэн буй орчин судлал - орчуулагч (хос)** 11

Мэдээлэл, харилцааны менежментийн сургууль Компьютерийн програм хангамж (D061302) Компьютерийн график дизайн (D021202) Компьютерийн график дизайн (Хамтарсан 2+2 хөтөлбөр) (D021202) Мэдээллийн системийн удирдлага (D061303) Багш, матемaтикийн боловсрол (Мэдээлэл зүйн багш) (D011401) Мэдээлэл зүй (Компьютерийн техник хангамж) (D061101) Сэтгүүл зүй (D032101) Сэтгүүл зүй - Орчуулагч (хос)** Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургууль Олон улсын харилцаа (D022204) Олон улсын харилцаа Орчуулагч (хос)** Сэтгэл судлал (D031301) АЛБА НЭГЖҮҮД Мэдээллийн технологийн алба Мэдээллийн технологийн алба нь салбар нэгжүүдтэй хамтран удирдлага, сургалтын орчинд мэдээллийн технологи нэвтрүүлж, эрдэм шинжилгээ, сургалт судалгааны их сургуулийг төлөвшүүлэхэд оршино. Үндсэн зорилт Сургалтын орчинд оролцогч талуудад ажил гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх хэрэглээний болон вэб програмыг саадгүй нэвтрүүлэх Холбогдох салбар нэгжүүдэд технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх Салбар нэгжүүдийн ажлын уялдаа холбоог удирдан зохион байгуулах, хэрэгжүүлэх Технологийн шинэчлэлийг цаг ямагт эрэн сурвалжилж нэвтрүүлэх, хэрэгжүүлэх Мэдээллийн аюулгүй байдлыг чандлан сахих. Боловсруулсан програмын гарын авлага, дүрэм журам гаргаж, мөрдүүлэх Интернэтийг 2 ISP компаниар авдаг. Mobinet 40 Mbps Magicnet 40 Mbps Нийт хурд 80 Mbps Хичээлийн байр хооронд холбогдох хурд - 10Gbps. 12

Байршил: Хичээлийн 1-р байр 301 тоот Утас: 976-11 318 527 И-мэйл: info.tech.o@humanities.mn Хүний нөөцийн алба Хүний нөөцийн алба нь 2015 онд байгуулагдсан ба багш, ажилтнуудын үр дүнтэй ажиллагаа, бүтээмжийг дэмжсэнээр сургуулийн судалгаа, сургалт болон үйлчилгээний эрхэм зорилгыг биелүүлэхээр ажилладаг. Хүний нөөцийн алба нь сургуулийн бүх алба нэгжүүдтэй хамтран ажиллаж, ХИС-ийн ажилтнуудыг нээлттэй ажлын байранд бүртгэх, сонгон шалгаруулах, албан тушаалд томилох, тушаал дэвшүүлэх болон тогтвортой ажиллуулах шударга, нэгэн жигд, ил тод журмыг хэрэгжүүлдэг. Тус алба нь ажилтны цалин, тэтгэмжийн хөтөлбөр, мэргэжил хөгжүүлэх үйл ажиллагаа, хүлээн зөвшөөрөх хөтөлбөр болон жил бүрийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ зэрэг үйл явцуудыг хянах замаар дээр дурдсан журмуудыг хэрэгжүүлдэг. Тус алба нь сургуулийн хамгийн чухал нөөц буюу багш нарын хөгжилд зориулсан дэмжлэг болон хүлээн зөвшөөрөх хөтөлбөрүүдийг явуулдгаараа Монголын бусад их сургуулиудын дунд онцлог юм. Байршил: Хичээлийн 1-р байр 202 тоот Утас: 976-11 325121 И-мэйл: hr.o@humanities.mn Санхүүгийн алба Санхүүгийн алба нь сургалтын төлбөртэй холбоотой санал хүсэлтийг холбогдох дүрэм, журмын дагуу шийдвэрлэн төлбөр болон бүртгэлийн хураамжтай холбоотой мэдээллийг сургалтын мэдээллийн системд цаг тухайд нь оруулж, шуурхай мэдээллээр хангана. Сургалтын төлбөр болон бусад төлбөрийн маргааны холбогдох журмын дагуу шийдвэрлэнэ. Байршил: Хичээлийн 1-р байр 303 тоот Утас: 976-11 327 265 И-мэйл: finance.o@humanities.mn 13

Сургалтын алба Сургалт, бүртгэл, элсэлт, шилжих хөдөлгөөн, төгсөлт, профессор багшийн үйл ажиллагааг хянах, удирдан зохион байгуулах ( Хөндлөнгийн шалгалт авах, диплом хэвлэх, олгох, албан ёсны боловсролын диплом болон дүнгийн хуулбар магадлах бусад үйл ажиллагаа хариуцна). Сургуулийн хэмжээний сургалтыг нэгдсэн удирдлагаар хангаж, багшийн ажиллах, судалгаа шинжилгээний ажил хийх, оюутны суралцах, хөгжих, төлөвших үйл ажиллагааг зохион байгуулна. Багш нарын сургалтын цагийн ачаалалд хяналт тавих, тооцох, үнэлэлт дүгнэлт хийж, цаашид сайжруулах тал дээр арга хэмжээ авч ажиллана. Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулж, сургуулийн анги танхимын хуваарилалт, хичээлийн хуваарь хийх, оюутны ганцаарчилсан төлөвлөгөө зохиох, хичээлийн хуваарийн сонголтын үйл ажиллагааны хэрэгжилт, сургалтын төлөвлөгөөний биелэлт, чанарт хяналт тавина. Сургалтын үйл ажиллагаа, хөтөлбөр, хөтөлбөрийн стандартын хэрэгжилт, чанарын талаар хяналт тавих, судалгаа, үнэлгээ хийнэ. Багшийн сургалт, эрдэм шинжилгээний ажил, төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө, гүйцэтгэлийг хянаж дүгнэнэ. Үнэн зөв, оновчтой, алдаагүй байдлыг ханган нийт суралцагчдын мэдээллийн найдвартай сан бүрдүүлэх, түүнийг хариуцлагатай ашиглах дүрэм, журам боловсруулан хэрэгжилтэд хяналт тавина. Сургалтын мэдээллийн систем болон дээд боловсролын зэрэг олголтод хяналт тавина. Албан ёсны боловсролын зэргийн дипломын олголт хийх, төгссөн тухай магадлагаа, суралцсан хугацааны дүнгийн болон суралцдаг нь үнэн тухай тодорхойлолтыг өгөх үйлчилгээ үзүүлнэ. Суралцагчийн сургалтын үйл ажиллагаанд дэмжлэг болох хичээлийн жилийн хуанли, гарын авлага, материалаар хангах, шаардлагатай зөвлөгөө өгнө. Элсэлт, шилжилт хөдөлгөөн, төгсөлт, ажил эрхлэлт гээд оюутны үйл ажиллагаатай холбогдох мэдээллийн сан бүрдүүлж ажиллана. 14

Хөндлөнгийн шалгалт, шалгалтын тестийн сан бүрдүүлж, шалгалтын ажлыг зохион байгуулна. Суралцагчийн суралцах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Гадаад хэргийн яам, Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам, Боловсролын зээлийн сан болон бусад байгууллага аж ахуйн нэгжтэй хамтран ажиллана. Байршил: Хичээлийн 1-р байр 301 тоот Утас: 976-11 329 642, 70112263 И-мэйл: std.aff.o@humanities.mn Төгсөлтийн дараах сургалт, судалгааны хэлтэс Судалгаа, төгсөлтийн дараах сургалтын хэлтэс нь 2016 онд байгуулагдсан. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон сургуулийн удирдлагаас магистр, докторын сургалт, судалгааны үйл ажиллагааны талаар гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах, энэ хүрээнд магистрант, докторантын эрдэм шинжилгээний ажлын чанар, үр дүнг сайжруулах үндсэн чиг үүрэгтэй. СТДСХ-ийн зүгээс ХИС-ийн болон бусад их сургуулиудын профессор багш нарын судалгааны ажлын чиглэл, гарсан үр дүнгийн талаар мэдээлэл солилцох, докторын ажил хамгаалахад түлхэц болох, багш нар хамтран салбар дундын судалгааг хөгжүүлэх, одоо суралцаж буй докторант, магистрантуудад сүүлийн үеийн судалгааны аргазүйн талаар мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор Эрдэм шинжилгээний бага хурлыг тогтмол зохион байгуулдаг. Байршил: Хичээлийн 1-р байр 402 тоот Утас: 976-11 318 527 И-мэйл: res.grad.edu.o@humanities.mn Аж ахуй, үйлчилгээний алба Аж ахуйн алба нь багш, ажилтныг хичээлийн хэрэглэгдэхүүн боловсруулах тоног төхөөрөмж, бусад шаардлагатай эд зүйлсээр хангах; зэрэг ажлыг хариуцна. Анги танхимын засвар үйлчилгээг цаг тухайд нь хийж, сургалтын техник, тоног төхөөрөмжөөр хангаж хэвийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана. Байршил: Хичээлийн 1-р байр 302 тоот Утас: 976-11-325 121 И-мэйл: fac.serv.o@humanities.mn 15

Номын сан Нийгмийн ухааны Гадаад хэлний Эрдэм шинжилгээний гэсэн гурван үндсэн номын сантай. Нийгмийн ухааны номын сан 110 хүнд үйлчлэх уншлагын танхимтай. Гадаад хэлний номын сан 42 хүнд зэрэг үйлчлэх уншлагын танхимтай. Дэлхийн олон хэлний мэргэжлийн, утга зохиолын болон бусад мэргэжлийн сурах бичиг, зохиол, эрдэм шинжилгээ, судалгааны материал, хэвлэлээр үйлчилдэг. Эрдэм шинжилгээний номын санд 80 хүнд үйлчлэх уншлагын танхим, эрдмийн цол, зэрэг хамгаалсан диссертаци хадгалагддаг бөгөөд судалгаа, шинжилгээний ажил хийж буй магистрант, докторант, багш нарт үйлчилгээ үзүүлдэг. Номын сан мэдээлэл үйлчилгээнийхээ хүрээнд дотоодын өдөр тутмын сонин хэвлэл, гадаад улс орнууд тэдгээрийн дотор АНУ, ОХУ зэрэг орны Harvard Business Review, Forbes, Вопросы психологий, Вопросы философий сэтгүүлийг захиалан уншигчдадаа хүргэдэг. Байршил: И-мэйл: Хичээлийн 1-р байр 109 тоот Хичээлийн 4-р байрны 3 давхарт lib.o@humanities.mn Хэвлэх цех Хэвлэх цех нь ХИС-ийн захиргаа, салбар сургуулиуд, санхүүгийн алба, МТА, сургалтын алба, хүний нөөцийн алба, аж ахуйн алба, оюутны холбоо, оюутны дотуур байр, багш, оюутнуудтай хамтран ажилладаг. Үүнд: Эрдэм шинжилгээний бичиг, бүх төрлийн ном, товхимол, урилга хөтөлбөр, зарлал мэдээлэл, гарын авлага, албан блане, нэрийн хуудас, оюутны нос, дадлагын дэвтэр, багшийн журнал, анги, танхмын хаяг гэх мэт олон төрлийн хэвлэх үйлчилгээг үзүүлдэг. Байршил: Хичээлийн 2-р байр 100 тоот Утас: 976-11 328 980 И-мэйл: print.o@humanities.mn 16

Оюутны холбоо Анх 1997 онд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль дээр оюутны анхан шатны байгууллага болох оюутны зөвлөл байгуулагдсан. Оюутны зөвлөл нь 2002 он хүртэл үйл ажиллагаагаа явуулсан бөгөөд, 2004 онд салбар сургуулиудын оюутны зөвлөлийг нэгтгэн, Оюутны холбоог байгуулсан билээ. 2005 оны 5-р сард Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн Оюутны Холбоо нь Төрийн бус байгууллага болон өргөжсөн. 2004 онд анхдугаар Оюутны ээлжит чуулганыг зохион байгуулж, түүнээс хойш уламжлал болгон нийтдээ 7 чуулга уулзалтыг зохион байгуулаад байна. Одоогоор ХИС-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, МОХ-ын удирдах зөвлөлийн гишүүд: Тэргүүн: Г.Сайханбилэг Дэд тэргүүн: Н.Төмөр Ерөнхий нарийн бичиг: З.Мөнгөнтуяа Нарийн бичиг: С.Булган нар ажилладаг бөгөөд Оюутны холбоо нь нийт 30 гаруй гишүүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Эрхэм зорилго Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн нийт оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалж, тэдний сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэн, Оюутны эрхийн түгээмэл тунхаглалын үзэл санааг хэрэгжүүлэх явдал юм. Оюутны клубүүд Оюутнууд мэргэжлийн чиглэлийн дагуу нэгдэн харьяа тэнхимийн багш нарын дэмжлэгтэйгээр оюутны клубуудыг байгуулан ажиллаж байна. Оюутны клубууд нь өөр өөрсдийн чиглэлийн дагуу дараах үйл ажиллагааг явуулдаг болно. Үүнд: Оюутны клубуудын нэрэмжит уралдаан тэмцээн Хэлэлцүүлэг Мэргэжил сурталчлах өдөрлөг Хүмүүнлэг тусламжийн аян Эко аялал Танилцах өдөрлөгүүд ХИС-ийн Оюутны Холбооны дэргэдэх клубууд: БҮС илтгэл, мэтгэлцээний клуб. Тэргүүн: Б.Хосбаяр Достых казак оюутнуудын клуб. Тэргүүн: Болган Жанерки 17

Салбар сургуулиудын дэргэдэх мэргэжлийн клубууд: Алтан гэрэгэ олон улсын харилцааны клуб. S-R сэтгэл судлалын клуб. Тэргүүн: Б.Лхамсүрэн MCM маркетингийн клуб. HRM хүний нөөцийн клуб. Тэргүүн: Б.Золжаргал ITBA худалдааны клуб. ACC нягтлан бодох бүртгэлийн клуб. Тэргүүн: Г.Халиун Ангараг аялал жуулчлалын клуб. Ногоон шүхэр байгаль хамгаалал экологийн клуб. Алтан үзэг сэтгүүл зүйн клуб. NUTS IT клуб. INCEPTION компьютер, график дизайны клуб. SQUANTO англи хэлний клуб. Байршил: И-мэйл: Хичээлийн 2-р байр 101 тоот st.u@humanities.mn Оюутны дүрэм, журмууд Дүрэм журам Холбоос 1. ХИС-ийн элсэлтийн журам https://elselt.humanities.mn/home/pro fession 2. ХИС-ийн бакалаврын сургалтын журам http://humanities.mn/page/70 3. ХИС-ийн зайн сургалтын http://humanities.mn/fileman/uploads/ журам Documents/C29/Juram_8.pdf 4. Оюутны мэдлэг, чадварыг http://humanities.mn/fileman/uploads/ үнэлэх журам Documents/C29/Juram_9.pdf 5. ХИС-ийн оюутны ёс зүйн http://humanities.mn/fileman/uploads/ дүрэм Documents/C29/Juram_10.pdf 6. Бакалаврын төгсөлтийн болон http://humanities.mn/fileman/uploads/ курсийн ажил боловсруулах, Documents/C29/Juram_11.pdf хамгаалуулах журам 7. ХИС-ийн оюутан төгсгөх http://humanities.mn/fileman/uploads/ журам Documents/C29/Juram_12.pdf 8. Гадаадын иргэдийг http://humanities.mn/fileman/uploads/ суралцуулах журам Documents/C29/Juram_14.pdf 9. Магистр, докторын сургалтын http://humanities.mn/fileman/uploads/ 10. журам ХИС-ийн хичээлийн байрны дотоод журам 11. ХИС-ийн номын сангийн дүрэм Documents/C29/Juram_15.pdf http://humanities.mn/fileman/uploads/ Documents/C29/Juram_18.pdf http://humanities.mn/fileman/uploads/ Documents/C29/Juram_19.pdf 18

12. 13. Компьютерийн лабораторийн дотоод журам Биеийн тамирын зааланд мөрдөх журам 14. Оюутны байрны дотоод журам 15. Сургалтын тооцоо хийх журам 16. 17. ХИС-ийн Оюутны ганцаарчилсан төлөвлөгөө зохиох, хичээл сонголтын үйл ажиллагааг зохицуулах түр журам Боловсролын зэрэг олгосон дипломыг хуулбарлаж, дахин олгох журам http://humanities.mn/fileman/uploads/ Documents/C29/Juram_20.pdf http://humanities.mn/fileman/uploads/ Documents/C29/Juram_21.pdf http://humanities.mn/fileman/uploads/ Documents/C29/Juram_22.pdf http://humanities.mn/fileman/uploads/ Documents/C29/Juram_26a.pdf http://humanities.mn/fileman/uploads/ Documents/C29/Juram_27.pdf http://humanities.mn/fileman/uploads/ Documents/C29/Juram_30.pdf ЭЛСЭГЧИД МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАХ Сургалтын албаны OneMIS системийн хэрэглээ 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн удирдлагын мэдээллийн OneMIS /Management Information System/ системийг МТА-ны систем хөгжүүлэх баг хөгжүүлж байна. Элсэгчид суралцах мэргэжил, сургалтын төлөвлөгөөтэй танилцаж, ганцаарчилсан төлөвлөгөө болон хичээлийн хуваарийн сонголт хийж, сургалтын төлбөрөө хянах, мэдээ, мэдээлэлтэй танилцаж, суралцах үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулна. Оюутны програмтай хэрхэн ажиллах талаар Элсэгчид http://student.humanities.mn холбоосоор сургалтын албаны системд нэвтэрнэ. Системд сургалтын албанаас олгогдсон оюутны ID, нууц үгийг ашиглана. Нууц үгийг эхний удаа элсэгчийн регистрийн 6 оронтой тоогоор тохируулсан байна. Жишээ нь: Л.Батын регистр ГЮ98061629 гэвэл 980616 гэсэн 6 оронтой тоо нууц үг нь болно. 19

Зураг 1. Оюутны програмын цэс Нүүр хуудас Хичээлийн хуваарь Сургалтын төлөвлөгөө Дүнгийн мэдээлэл Төлбөрийн мэдээлэл Оюутны ганцаарчилсан төлөвлөгөө Хичээл сонголт Мэдээл, мэдээлэл Цахим шуудан Сэтгэл ханамжийн судалгаа зэрэг цэсүүдтэй ажиллах боломжтой. 20

Нүүр хуудас. Сургалтын албаны системд бүртгэгдсэний дагуу оюутны хувийн мэдээлэл харагдана. Элсэгчид хувийн мэдээллийг хянаж, шаардлагатай засвар өөрчлөлтийг сургалтын албаар дамжуулан засварлах боломжтой. Зураг 2. Хичээлийн хуваарь. Элсэгчийн хичээлийн хуваарийн сонголт буюу тухайн улиралд танхимаар суралцах хичээлийн хуваарь, сонголт хийсэн багшийг харах, хянах боломжтой. Хичээлийн хуваарийн сонголтын хугацаанд өөрийн хуваарьт өөрчлөлт оруулах боломжтой. Зураг 3. 21

Сургалтын төлөвлөгөө. Оюутан өөрийн суралцаж буй мэргэжлийн сургалтын төлөвлөгөөтэй танилцаж, сургалтын төлөвлөгөөний дагуу Ганцаарчилсан төлөвлөгөөгөө хийнэ. Зураг 4. Дүнгийн мэдээлэл. Оюутны сургалтын албаны системд бүртгэгдсэн нийт суралцсан хугацааны дүнгийн мэдээлэл хичээлийн жил, улирлаар харагдана. Зураг 5. 22

Төлбөрийн мэдээлэл. Тухайн жилд төлсөн сургалтын төлбөрийн мэдээлэл, гүйлгээг хянах боломжтой. Төлбөрийн мэдээллийн доод хэсэгт тухайн оюутны төлбөрөө төлөх заавар, дансны дугаартай танилцах боломжтой. Зураг 6. Оюутны ганцаарчилсан төлөвлөгөө. Оюутан зөвлөх багштайгаа хамтарч ажиллах бөгөөд нийт суралцах хугацааны ганцаарчилсан төлөвлөгөөгөө гаргана. Энэхүү ганцаарчилсан төлөвлөгөө нь хичээл сонголтын суурь болно. Зураг 7. 23

Хичээл сонголт. Оюутан тухайн улиралд судлах хичээлийн хуваарийн сонголт хийх хэсэг. Тухайн улиралд судлах хичээлийн хэлбэр, заах багш, гариг цаг, танхимаа сонгож баталгаажуулна. Зураг 8. Хичээл нэмэх товч дарахад дараах цонх гарч ирнэ. Уг цонхонд Ганцаарчилсан төлөвлөгөөнд тухайн улиралд тусгасан хичээлүүд гарч ирэх бөгөөд уг хичээлүүдийг нэг нэгээр нь сонгож сонголтонд нэмнэ. Зураг 9. 24

Хичээлийг сонгоход дараах цонх гарч ирэх ба тухайн хичээл заах багш болон хэсгээ сонгож өгөөд хадгалснаар сонголт хийгдэж хичээлийн хуваарь дээр тухайн хичээлийн хуваарь нэмэгдэж орно. Зураг 10. Зураг 11. 25

Хичээлийн хуваарь хэсэг дээр оюутны сонгосон хичээлийн хуваарь харагдана. Зураг 12. Оюутны и-мэйл, түүний хэрэглээ Элсэгч өөрийн дэлгэрэнгүй мэдээллийг сургалтын албанд өгснөөр оюутны ID код, сургуулийн домайн бүхий оюутны и-мэйл хаягтай болно. Оюутан өөрийн оюутны ID кодын тусламжтайгаар сургалтын албаны систем болон ХИС-ийн мэдээллийн системд нэвтрэх эрх үүснэ. ХИС-ийн домайн бүхий (student.humanities.mn) бүхий и-мэйл хаягтай болсноор автоматаар Google үүлэн тооцооллын системд бүртгэдэг. Бүх түвшингийн суралцагчид /бакалавр, магистр, доктор/ сургуулийн домайн нэр бүхий /studentcode@student.humanities.mn/ и-мэйл хаягийг эзэмшинэ. 26

Оюутан өөрийн и-мэйлийг хэрхэн идэвхжүүлэх 1-р алхам. Дараах mail.humanities.mn хаягаар орж, өөрийн и-мэйл хаягийг оруулна. Жишээ нь: studentcode@student.humanities.mn 2-р алхам. Нууц үгийн асуулгад өөрийн регистрийн дугаарын арын 8 оронтой тоог оруулна. 27

3-р алхам. Таны хүсэлтийг хүлээн авч, и-мэйл хаягийг бүртгэж авч, нууц үг солих зааврын дагуу нууц үгээ солино. 4-р алхам. Нэвтрэх нууц үгийг солихдоо том, жижиг үсэг, тусгай тэмдэгт оруулсан 8 тэмдэгтээс доошгүй гэсэн шаардлага хангасан байна. 28

5-р алхам. Шинээр нэвтрэх нууц үгээ сольж, гар утас, хувийн и-мэйл хаягаар баталгаажуулах код хүлээн авч, түүнийг оруулж дахин баталгаажуулснаар таны и-мэйл хаяг ашиглахад бэлэн болно. 6-р алхам. Шинээр хаягаа баталгаажуулж үүсгэсэн тохиолдолд Google Apps-ийн бүх боломжийг бүрэн ашиглах боломжтой. 29

Жич: Цаашид сургалтын үйл ажиллагаатай холбоотой бүх мэдээлэл, онлайн сургалтын хөтөлбөр, тестийн материал, зарлал мэдээлэл энэхүү оюутны и-мэйл хаягийн тусламжтай явах болно. Google Drive ын давуу тал Та хаанаас ч өөрийн хүссэн файлаа интернетэд байршуулах боломжтой. Та хаанаас ч өөрийн зүйлсэд хандах боломжтой. Та Drive-д байгаа өөрийн файлаа утас, таблет, компьютер ашиглан хаанаас ч хандаж мөн бусадтай хуваалцах боломжтой. Энэ үйлчилгээний хамгийн том ач холбогдол нь таны файл аюулгүй, найдвартай газар хадгалагдаж буй юм. Таны гар утас, компьютер эвдэрч эсвэл хаяж гээхэд дээр нь хадгалагдаж байсан файлуудаа эргүүлж олж авах сэргэх боломжгүй болдог. Харин Google drive таныг энэ эрсдэлээс хамгаалж байгаа юм. Google Drive ашиглах заавар 1. Google drive-руу орохын тулд Google apps гэсэн зэсрүү орон Drive цонхон дээр дарна 30

2. Google drive-руу орсны дараа өөрийн файл харагдаж байна 3. Google drive-руу файл хуулахдаа New гэсэх цонхон дээр даран New folder шинээр фолдер үүсгэнэ File upload Та өөрийн ашиглаж байгаа компьютер болон гар утаснаас файл татаж оруулна 31

Google drive дотор файл үүсгэхдээ New цонхон дээр дархад үүсгэж болох файлын сонголтууд гарч ирнэ Google Docs Google Sheets Google Slides Google Forms Google Drawing Google My Maps 32

4. Google Drive дотроосоо файл болон фолдероо бусдад share хийж болно. Share хийхийн тулд сонгосон файл дээрээ хулганы баруун товчийг даран Share гэсэн сонголтыг дарна. Share хийх гэж байгаа хүнийхээ e-mail- ыг бичиж өгнө. 33

Сургуулийн мэдээллийн систем, сүлжээнд хэрхэн нэвтрэх талаар ХИС-ийн шинээр нэвтрүүлж буй Боловсролын байгууллагын ERP системүүд, и-мэйл зэргийн хэрэглэгчийн эрхийг нэгдсэн төв удирдлага, мэдээллийн сангийн тусламжтай үүсгэнэ. ХИС-ийн дотоод сүлжээний компьютер, хэрэглэгчдийн эрх, сүлжээний аюулгүй байдал, нууц үг, мэдээллийн нууцлалыг удирдлагаар хангах нэгдсэн систем. Актив директор (Active Directory Controller) д нэвтрэх ХИС-ийн мэдээллийн систем, сүлжээнд (ADC.HUMANITIES.MN) багш, оюутнууд өөрийн сургалтын албаны систем (OneMIS)-д нэвтэрдэг багш, оюутны код, нууц үгийг, ажилтан албан хаагчид МТА-аас авсан хэрэглэгчийн нэр, нууц үгийн ашиглан сүлжээнд нэвтэрнэ. Active Directory Controller д бүртгэгдсэн хэрэглэгч ХИС-ийн сүлжээнд байгаа аль ч компьютероос өөрийн эрхээр хандалт хийх боломжтой. Windows 10 үйлдлийн системээс ADC д нэвтрэх: Зураг 1. ADC-ийн хэрэглэгч сонгох цонх 34

1. Компьютер бүрэн ачаалагдсаны дараа хамгийн сүүлд компьютер ашиглаж байсан хэрэглэгчийн нэвтрэх цонх харагдана. 2. Дэлгэцийн зүүн доод буланд байрлах Other user товчийг дарна. 3. Other user цонхны User name, Password хэсэгт хэрэглэгчийн нэр (оюутны код), нууц үгээ бичиж ENTER дарж нэвтэрнэ. 4. Тухайн компьютерт хэрэглэгч анх удаа өөрийн эрхээр нэвтэрч байгаа тохиолдолд тухайн хэрэглэгчийн Profile файлуудыг компьютерт үүсгэж 5-10 минут ачаалагдана. Ингэснээр та тухайн компьютерт өөрийн ADC ийн эрхээр ажиллахад бэлэн болно. Active Directory Controller (ADC) ийн хэрэглээ ADC сүлжээнд нэвтэрсэн хэрэглэгч тухайн компьютерт суулгасан програм хангамжийг ашиглах боломжтой боловч шинэ програм суулгах, системийн тохиргоог заавал МТА-ны ажилтны тусламжтай хийлгэнэ. Шаардлагатай тохиолдолд нэмэлт зөвшөөрөл авч тохируулга хийлгэх ёстой. Файл серверийн мэдээлэлтэй хэрхэн ажиллах. Хэрэглэгч өөрийн файлуудаа тухайн компьютерийн хатуу дискэнд (Local Disk) хадгалж болохоос гадна ХИС-ийн файл серверт байрших тухайн хэрэглэгчийн (Home Folder) -ийг Z:\ дискэнд хадгалах боломжтой. Хэрэглэгчийн home Folder буюу Z:\ диск нь 5GB багтаамжтай бөгөөд сургуулийн ADC сүлжээнд холбогдсон аль ч компьютерээс өөрийн хаягаар нэвтэрч хэрэглэх боломжтой. Тухайн компьютерт хэрэглэгчийн Profile файл, хэрэглэгч үүссэнээр Desktop, Downloads, Documents, Pictures зэрэгт хадгалсан файлуудыг зөвхөн тухайн хэрэглэгч, тухайн компьютерээс үзэж, өөрчлөх боломжтой. Харин тухайн компьютерийн Local Disk гэгдэх D:\ буюу E:\ дискэнд хадгалсан файлуудыг тус компьютерт нэвтэрсэн бүх хэрэглэгч үзэж, засварлах боломжтой. Өөрөөр хэлбэл тухайн компьютерыг ашигладаг олон хэрэглэгчид дундаа ашиглах боломжтой. 35

Зураг 2. ADC-д нэвтэрсэн хэрэглэгчийн Windows Explorer цонх. Хэрэглэгчийн Home Folder Нэг хэрэглэгчид оноож буй сервер дээрх орон зай - 5GB Z:\\ -Хэрэглэгчийн HOME FOLDER нь Z disk хэлбэртэй байна. \\servername\sharename\%username% - Зөвхөн тухайн хэрэглэгчийн нэрээр үүснэ. Нууцлал, аюулгүй байдал Бусад хэрэглэгч хандах эрхгүй Нөөц Мэдээлэл алдагдах, устахаас сэргийлнэ. Мэдээлэлд хандах Сүлжээний орчинд хаанаас ч өөрийн мэдээлэлдээ хандах боломжтой. Дундын хавтас үүсгэх, түүний хэрэглээ ADC сүлжээнд нэвтэрсэн хэрэглэгчид өөрийн эзэмшлийн файл сервер дээрх хэрэглэгчийн Home folder Z:\ дискийг хэрэглэхтэй яг ижил анги, тэнхим, салбар сургуулиараа багш нарынхаа хичээлийг бүлэглэж, олон хэрэглэгч дундаа хэрэглэх дундын хавтас (Folder) үүсгэх боломжтой. 36

Файл серверт хандахдаа Windows Explorer цонхны дээд хэсгийн заманд: \\filesrv01 гэж бичээд өөрийн харъяалагдах албаны дундын хавтастай ажиллах боломжтой. Зураг 3. ХИС-ийн оюутан, тэнхим, нэгжүүдийн ажлын хавтас үүсгэсэн байдал. Нууц үг солих ADC-д нэвтрэх эрхийг хэрэглэгчийг нэр, нууц үгээр таних бөгөөд энэ нь системд давхардахгүй. Нууц үгийн шаардлага Хамгийн багадаа 6 тэмдэгт Хамгийн багадаа нэг ТОМ тэмдэгт ХАМГИЙН БАГАДАА НЭГ жижиг ТЭМДЭГТ Багадаа 1 ширхэг тоо Нууц үгийг 45 хоног тутамд солих CTRL + ALT +DEL -> CHANGE PASSWORD Хэрэглэгчийн нууц үгийг солихдоо гарын авлагыг баримтлах буюу админд хандах боломжтой. 37

CTRL + ALT +DEL товчны хослолоор гарч ирэх цонх. CTRL + ALT +DEL -> CHANGE PASSWORD Old password цонхонд одоогийн идэвхтэй нууц үгээ оруулна. New password цонхонд шинээр оруулах нууц үгээ оруулна. Confirm password цонхонд шинэ нууц үгээ давтан оруулна. Зураг 4. ADC-ийн хэрэглэгчийн нууц үг солих цонх. Жич: Таны нууц үг шинэчлэгдсэнээр та ADC болон сүлжээ, компьютер, WiFi-д нэвтрэх, мөн домайнтай холбогдож ажиллах програмуудын нууц үг бүгд шинээр оруулсан нууц үгээр шинэчлэгдэнэ. ADC-д нэвтэрсэн хэрэглэгчийн эрхийг хаах ХИС-ийн сүлжээний орчинд ямар өөрийн эзэмшлийн биш компьютерт ADC-ийн хэрэглэгчийн эрхээр нэвтэрч ажилласны дараа ADC-ийн хаягаа заавал Sign Out хийж гаргах хэрэгтэй. 38

Windows 10 үйлдлийн системд хэрхэн гаргах: 4 Зураг 5. Хэрэглэгчийн эрхийг хаах буюу Account Sign Out хийх. 1. Start цэсийг нээнэ. 2. Хэрэглэгчийг төлөөлөх хүний зурагтай дүрс дээр дарна. 3. Гарч ирэх цэснээс Sign out-ийг сонгоно. 39

Сүлжээнд хэрхэн нэвтрэх. (Wi-Fi) ХИС-ийн хичээлийн байруудад утасгүй интернет (Wi-Fi) сүлжээний цацагч төхөөрөмжүүд (Access points) байрлуулсан бөгөөд тус сургуулийн багш, оюутан, албан хаагчид ухаалаг гар утас, таблет, зөөврийн компьютерээ ашиглан интернет сүлжээнд холбогдох боломжтой. Дараах утасгүй интернет сүлжээнүүдэд нэвтэрч болно. Humanities Student ХИС-ийн оюутнууд сургалтын албанаас олгосон оюутны код, нууц үгээ ашиглан холбогдоно. Humanities Staff ХИС-ийн багш нар сургалтын албанаас олгосон багшийн код, нууц үгээ ашиглан холбогдоно. Humanities Office ХИС-ийн ажилтан, албан хаагчид Мэдээллийн технологийн албанаас (МТА) олгосон хэрэглэгчийн код, нууц үгээ ашиглан холбогдоно. Humanities Conference ХИС-д түр хугацаагаар ажиллаж буй тус сургуульд харьяалагдахгүй хүмүүс МТА-д хандаж, утасгүй интернетэд төхөөрөмжөө холбуулж болно. Windows 10 үйлдлийн системтэй зөөврийн компьютерийг WiFi д хэрхэн холбох тухай дараах зурагт үзүүлсэн байна. 40

Зөөврийн компьютерийн WiFi г асаах. Дэлгэцийн баруун доод буланд байрлах антены дүрс дээр дарна. Гарч ирэх цэснээс Wi-Fi товчийг дарж асаана. Утасгүй интернет сүлжээнд холбогдох Компьютерийн Wi-Fi ассаны дараа гарч ирэх жагсаалтаас Humanities Staff г сонгон Connect товч дээр дарна. Username хэсэгт ADC болон OneMIS д нэвтрэх код, нууц үгээ оруулна. Password хэсэгт харгалзах нууц үгээ бичээд Ok товчийг дарж холбогдоно. 41

Ухаалаг утаснаас Wi-Fi д холбогдох алхмуудыг доор үзүүлсэн байна. Android үйлдлийн системтэй гар утасны хувьд (Samsung, LG г.м): 1. Applications жагсаалт дундаас Settings цэсийг сонгож орно 2. Settings руу нэвтэрсний дараа Wi-Fi дэд цэсэн дээр дарна 42

3. Гар утасны Wi-Fi антеныг асаана. Үүний дараа холбогдох боломжтой Wi-Fi жагсаалтаас сонгоно. 4. Identity хэсэгт нэр кодоо, Password хэсэгт нууц үгээ бичин connect товч дээр дарж холбогдоно. Sophos Anti-Virus програмын хэрэглээ ХИС-ийн бүх компьютерт вирусээс хамгаалах Sophos Enterprise Antivirus програмыг домайнаар суулгасан. Лекцийн танхимд болон сургуулийн тэнхимийн компьютерт зөөврийн флаш диск холбох үедээ заавал вирусыг нь шалгуулах хэрэгтэй. 43

Түгээмэл асуулт, хариултууд Сургалтын үйл ажиллагаатай холбоотой асуултууд Ганцаарчилсан төлөвлөгөө гэж юуг хэлэх вэ? Оюутан үндсэн сургалтын төлөвлөгөөг баримталж, өөрийн суралцах хичээлийн жил, улирлуудад судлах хичээлүүдийн жагсаалтыг зөвлөх багшийн удирдлага дор урьдчилан нарийвчлан тооцож гаргахыг Суралцагчийн ганцаарчилсан төлөвлөгөө гэнэ. Энэхүү төлөвлөгөө нь тухайн суралцагчийн цаашид суралцах хугацааны турш баримтлах хамгийн чухал бичиг баримт болно. Хичээлийн хуваарийн сонголт гэж юуг хэлэх вэ? Суралцагч сургалтын үйл ажиллагаанд оролцохын тулд Ганцаарчилсан төлөвлөгөө -өөс тухайн улиралд орох боломжтой хичээлүүдийг сургалтын албаны системд боловсруулж, гариг цаг, танхим, хичээллэх бүлэг, хичээл заах багшийг сонгохыг хичээлийн хуваарийн сонголт гэнэ. Хичээлийн хуваарийн сонголт -ын эрх хэзээ нээгддэг вэ? Хичээлийн хуваарийн сонголт -ын эрх сургалтын албаны системд тухайн улирлын хичээл эхлэх өдрөөс 2 долоо хоногийн өмнө нээгдэнэ. Тухайн улирлын хичээл эхлэх, дуусах хугацааг хичээлийн жилийн Сургалтын хуанли -аас харах боломжтой. 2017-2018 оны хичээлийн жилийн хувьд 2017.08.28- ны 18.00 цагаас нээхээр төлөвлөж байна. Элссэн мэргэжилээ солих асуудлыг хэрхэн шийдэх вэ? Элсэлтийн комиссын бүрэлдэхүүн 2017.08.28-ны дотор тухайн мэргэжлийн бүлэг бүрдэлтээс хамааруулж, шийдэх боломжтой. Утас: 88118347, 99081831, 99977731. 44

Элсэгчид хувиараа буцааж болох уу? Элсэгчийн гэрээний дагуу 1 кредитийн үнэлгээг Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн дансанд тушааж, баримттайгаа ирж, сургалтын албанаас бичиг баримтаа авна. Сургалтын алба, санхүүгийн алба болон бусад албадтай хэрхэн холбогдох вэ? Энэхүү гарын авлагын ХИС-ийн товч танилцуулга хэсгээс шаардлагатай мэдээллийг авах боломжтой. Танай сургуульд шилжин суралцах хүсэлтэй байна. Хэрхэн шийдэх вэ? Монгол улсын их дээд сургуулиудаас шилжин суралцах хүсэлтэй оюутнууд суралцсан хугацааны албан тодорхойлолт, тамгатай дүн, элссэн тушаал, гарсан тушаал, адистат, ЭЕШ /эх хувиар/, яамны бүртгэлийн лавлагаа Гадаадын их дээд сургуулиас шилжин ирэх гэж буй оюутнууд суралцсан хугацааны албан тодорхойлолт, тамгатай дүн, яамны зөвшөөрлийн бичиг, виз, адистат, ЭЕШ /эх хувиар/ авчрах шаардлагатай. Жич: Оюутны суралцсан хугацааны голч 2.0-оос дээш байх ёстой. Мөн түүнчлэн тооцогдсон кредитийн хэмжээнээс хамаарч хэддүгээр түвшинд орох вэ гэдэг нь тодорхой болно. Хичээлийн хуваарийн сонголт цахимаар явагддаг уу? Тийм. Оюутны ID, нууц үгийн тусламжтай оюутны програмд нэвтэрч, хичээлийн хуваариа хүссэн хэлбэрээр зохиох боломжтой. 45

Сургалтын төлбөрийг ямар дансанд тушаах вэ? Салбар сургууль Хэл соёлын сургууль Мэргэжил Багш, гадаад хэлний боловсрол Гадаад хэлний орчуулга Банкны нэр, дансны дугаар Хүлээн авагчийн нэр: Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк Бизнесийн сургууль Мэдээлэл, харилцааны менежментийн сургууль Эдийн засаг Санхүү, банк Нягтлан бодох бүртгэл Бизнесийн удирдлага Менежмент Маркетинг Худалдаа Аялал жуулчлалын менежмент Аялал жуулчлалын менежмент - орчуулагч Олон улсын худалдаа бизнесийн удирдлагаорчуулагч Экологи Хүрээлэн буй орчин судлал Хүрээлэн буй орчин судлал - орчуулагч Компьютерийн програм хангамж Компьютерийн график дизайн Компьютерийн график дизайн Мэдээллийн системийн удирдлага Багш, матемaтикийн боловсрол Мэдээлэл зүй Дансны дугаар: 404114613 Хүлээн авагчийн нэр: Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль Хүлээн авагчийн банк: Голомт Дансны дугаар: 1102926921 Хүлээн авагчийн нэр: Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль Хүлээн авагчийн банк: Голомт Дансны дугаар: 1102926921 46

Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургууль Сэтгүүл зүй Сэтгүүл зүй - Орчуулагч (хос)** Олон улсын харилцаа Олон улсын харилцаа Орчуулагч Сэтгэл судлал Хүлээн авагчийн нэр: Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк Дансны дугаар: 404114613 Оройн бакалавр, магистр, докторын сургалтын данс Салбар сургууль Хэл соёлын сургууль Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургууль Бизнесийн сургууль Мэргэжил Багш, гадаад хэлний боловсрол Гадаад хэлний орчуулга Олон улсын харилцаа Нягтлан бодох бүртгэл Бизнесийн удирдлага Менежмент Маркетинг Худалдаа Банкны нэр, дансны дугаар Хүлээн авагчийн нэр: Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль Хүлээн авагчийн банк: Хаан банк Дансны дугаар: 5003500527 Хүлээн авагчийн нэр: Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль Бүх салбарууд Магистр, докторын сургалт Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжлийн банк Дансны дугаар: 404154747 47

Сургалтын төлбөрийн гүйлгээг хэрхэн хийх вэ? Банкны гүйлгээний утга дээр 1-рт. Регистрийн дугаар, 2-рт. Овог нэр, мэргэжил, курсээ бичнэ үү. Жишээ нь: ОЮ96011205, Д.Бат, Маркетингийн 2 курс. Мөн ХХБ-ны Most Money үйлчилгээг ашиглах боломжтой. Сургалтын төлбөрийн гүйлгээг хэрхэн шалгах вэ? ХИС-ийн сургалтын төлбөрийн систем бүх банкнуудтай автобиллингийн холболттой тул регистрийн дугаарыг шалгаад үнэн тохиолдолд гүйлгээ автоматаар оюутны програмын Төлбөрийн мэдээлэл хэсэгт бичлэг нэмнэ. Оюутны програмын Төлбөрийн мэдээлэл хэсэгт гүйлгээ нэмэгдэхгүй тохиолдолд хэнд хандах вэ? Сургалтын төлбөрийн гүйлгээний бичлэг оюутны програмын Төлбөрийн мэдээлэл хэсэгт ороогүй тохиолдолд Хичээлийн хуваарийн сонголт хийх боломжгүй. Тиймээс санхүүгийн албаны сургалтын төлбөр хариуцсан ажилтанд хандаж, гүйлгээг баталгаажуулж, бичлэг нэмүүлнэ. Сургалтын төлбөрөө хэдний дотор төлөх ёстой вэ? Та хичээлийн хуваарийн сонголт хийхийн тулд кредит цагийн төлбөрийг дансандаа байршуулсан байна. Дансандаа мөнгөгүй тохиолдолд хичээл сонголт хийх боломжгүй. Сургалтын төлбөрийг хэрхэн тооцох вэ? Оюутны нэг улиралд судлах нийц кредитийг нэг кредитийн үнэлгээгээр үржүүлсэн дүнг тухайн улирлын сургалтын төлбөр гэнэ. Нэг кредитийн үнэлгээ хэрхэн мэдэх боломжтой вэ? Оюутны програмын Мэдээ мэдээлэл хэсэгт байршуулсан байгаа. Шинээр элсэгчид санхүүгийн албаны үүднээс харах боломжтой. Оюутны зээлд хамрагдах боломжтой юу? Оюутны зээлийн талаарх мэдээллийг Боловсролын зээлийн сангаас авах бүрэн боломжтой. Хаяг: Багш хөгжлийн төв -ийн 2 давхарт. 48

Сургуулиас бүр мөсөн гарч байгаа тохиолдолд сургалтын төлбөрөө хэрхэн буцаан авах вэ? Сургуулиас гарах хүсэлт гаргана. / хувийн өргөдөл/ Салбар сургуулийн захирлаар гарын үсэг зуруулна. Сургалтын албандаа хүсэлтээ өгч тушаал гаргуулна. Тушаал гарсны дараа санхүүгийн албанд буцаан олголт хийх хүсэлт гаргана. Захирлын нэрэмжит тэтгэлэг сар бүрийн хэдэнд олгогддог вэ? Захирлын нэрэмжит тэтгэлгийг сар бүрийн 25-нд олгогдоно. Мэдээллийн технологитой холбоотой асуултууд Монгол хэлний драйвер хэрхэн сонгох вэ? a) Монгол хэлээр бичихийн тулд эхлээд Монгол хэлний драйверыг сонгосон байх шаардлагатай. Дэлгэцийн баруун доод буланд байрлах / Taskbar / цэснээс зураг дээр үзүүлсэн ENG цэс дээр дарна. Уг үйлдлийг хийсний дараагаар дараах цонх гарч ирнэ. Энд харагдах хэлнээс сонгон бичих боломжтой бөгөөд та монгол хэл- / MOH / ийг сонгоно. b) Гар дээрээс товчний хослол ашиглах Windows key + Space /Цонх + зай авдаг товч/ Alt + Shift 49

Сургуулийн WiFi-д сүлжээнд хэрхэн холбогдох вэ? Оюутны ID, нууц үгийн тусламжтайгаар нэвтрэх боломжтой. Дэлгэрэнгүй зааврыг энэхүү гарын авлагын WiFi сүлжээнд хэрхэн холбогдох хэсгээс харна уу. Нэмэлт заавар зөвлөгөөг МТА-ны лаборант нараас авах боломжтой. Компьютерыг асааж, ашиглаж чадахгүй байна, хэнд хандах вэ? Та цахилгааны залгуурыг залгаатай эсэхийг шалгаж үзээд дараа нь баруун доод буланд байрлах Power товчин дээр дарна уу. Та ADC-д нэвтрэх эрх бүхий оюутны ID, нууц үгээ зөв бичсэн эсэхээ шалгана уу. Сургалтанд ямар техологиуд ашиглах боломжтой вэ? Сургалтын албаны систем Оюутны домайн бүхий и-мэйл хаягийг идэвхжүүлж авах. Google Apps-ийн бүх боломжуудыг ХИС-ийн Active Directory Controller ийн эрхээр дотоод сүлжээ болон WiFi-д нэвтрэх эрхтэй. ADC-ийн бүх хэрэглэгчид Файл серверт файл хадгалах орон зайтай. Файлаа хадгалах, хамгаалах боломжтой. Дундын хавтас үүсгэж, эрдэм шинжилгээний болон бие даалтын ажлыг тавих, хадгалах, шалгуулах боломжтой. Оюутны дотуур байртай холбоотой асуултууд Оюутны байранд хэрхэн бүртгүүлэх вэ? Бүрдүүлэх материал: Байранд орохыг хүссэн өргөдөл Оюутны үнэмлэхний хуулбар, шинэ оюутан элсэлтийн хуудасны хуулбар байж болно Иргэний үнэмлэхний хуулбар Эрүүл мэндийн үзлэгт орсон хуудас Төлбөр төлсөн баримт 2% цээж зураг Жич: Эхлээд багштайгаа уулзаж өрөөгөө сонгож, багшаас эрүүл мэндийн үзлэгийн хуудас авна. 50

Байрны жилийн төлбөр Кранттай өрөө Крантгүй өрөө Барьцаа төлбөр 684.000 /ХИС-ийн оюутан/ 720.000 /Бусад сургуулийн оюутан/ 655.500 /ХИС-ийн оюутан/ 690.000 /Бусад сургуулийн оюутан/ 300.000 төгрөг. Байрны төлбөр тушаах данс Хүлээн авагчийн нэр: Хүмүүнлэгийн ухааны их сургууль Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжил Дансны дугаар: 404114613 Барьцаа төлбөр тушаах данс Хүлээн авагчийн нэр: Хүмүүнлэгийн ухааны их сургууль Хүлээн авагчийн банк: Худалдаа хөгжил Дансны дугаар: 404154747 Багш: Ш.Эрдэнэчимэг Утас: 91115213 51