ОХУ-ЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ СТРАТЕГИ2035 -Д ХИЙСЭН СУДАЛГАА

Similar documents
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО

КОКСЖИХ НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙН ЧИГ ХАНДЛАГА

МОНГОЛ УЛСЫН ЭРЧМИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДЛУУД, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ

Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор

CLOUD COMPUTING БУЮУ ҮҮЛЭН ТООЦООЛЛЫН ВИРТУАЛЧЛАЛЫН АРГЫГ БАНКНЫ СИСТЕМД НЭВТРҮҮЛСЭН ТУРШИЛТЫН ҮР ДҮНГЭЭС

Агуулга. Клоуд гэж юу вэ? Клоуд үйлчилгээний загвар. Клоуд Deployment загвар. Microsoft Azure. Business case. Асуулт & Харуулт

хßтадын эдийн ЗАСгИйн монгол улсад үзүүлэх нөлөөлөл

Бараа материалын нөөцийн удирдлага (Managing Inventory)

ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГЧИЙН ТУХАЙ:

CrossPower. Microgrids-ийн хосолмол эрчим хүчний систем. цахилгаан түгээлт

Уламжлалт бус мэдээллийн хэрэглээ, анхаарах асуудал. Ш.Ариунболд

ХАМТРАН АЖИЛЛАХ БИЗНЕС САНАЛ

Харилцагчийн удирдлагын систем

ИНЖЕНЕРИЙН БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ

МОНГОЛБАНКНЫ ТӨЛБӨР ТООЦОО, БҮРТГЭЛИЙН ГАЗАР ТӨЛБӨР ТООЦООНЫ ТӨВ ТӨЛБӨРИЙН КАРТЫН EMV СТАНДАРТЫГ ДЭМЖИЖ АЖИЛЛАХ, ОДООГИЙН БАЙДАЛ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хот СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсад зориулсан Бүс Нутгийн Хамтын Ажиллагааны Хөтөлбөрүүдийн Хөгжил-RETA 6370

Онлайн, клауд үйлчилгээний зах зээл, боломжууд

МОНГОЛ УЛСАД ТУЛГАРААД БУЙ ӨРИЙН ХЯМРАЛ

МУИС-ийн ХШУИС-ийн Хэрэглээний математикийн тэнхим

netcat Гарчиг Tuguldur BiBO

Түншүүд. ирээдүйн төлөө. сайн сайхан. ЕХ, түүний гишүүн орнууд ба Монгол Улсын хоорондын хамтын ажиллагаа. Европын Комисс

Төслийн МэдээллийнТайлан

УУРЫН ЗУУХАНД НҮҮРСНИЙ ШАТАЛТЫН ЯВЦАД АГААРТ ЯЛГАРАХ БОХИРДУУЛАГЧ ХИЙН СУДАЛГАА

ГАР БАГАЖНЫ танилцуулга

Article begins on next page

ЯПОН УЛСЫН НООЛУУРАН ХУВЦАСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА

ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН ЖИШЭЭН ДЭЭР. Б.Аззаяа *, Д.Мөнхтуяа

Санхүүгийн систем тогтворжсон хэдий ч зарим арга хэмжээг дуусгавар болгох, шинэчлэлт хийх, төсвийн хүндрэлийг арилгах зэрэг олон зүйл хүлээгдэж байна

Монгол улсын Өмнөд бүсийн (ӨГБ) газар доорх усны үнэлгээ Урьдчилсан дүгнэлт оны 9-р сар

3.5. Гэнэтийн саатал гэж тухайн системийн үйл ажиллагаа 2 (хоёр) минутаас дээш хугацаагаар, төлөвлөгөөт бусаар хэсэгчлэн болон бүрэн зогсохыг.

ДЭЭД БОЛОВСРОЛ БА ИННОВАЦИ

Multimedia Authoring and Tools L-2

Програм хангамжийн архитектур (Software Architecture)

Монгол Улсын Улирлын эдийн засгийн тойм

БАЙГАЛЬ ОРЧНЫ СТАТИСТИКИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙГ ТООЦОХ АРГАЧЛАЛ

Article begins on next page

САНАЛ. Нэг. Ерөнхий мэдээлэл: Овог, нэр Сургууль Мэргэжил Ажилласан жил Мэргэжлийн зэрэг Хүйс. Сурах бичгийн нэр: Анги: Хоёр. Агуулга: Сэдвийн нэр

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

ЦАХИЛГААН СТАНЦЫН ХАЯГДАЛ ҮНС, ҮНСНИЙ ХЭРЭГЛЭЭ, ҮНСИЙГ МАНАЙ УЛСАД АШИГЛАХ БОЛОМЖ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ оны 5 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот. АГААРЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

ЦАЛИН ХӨЛСНИЙ СИСТЕМ

Хэмнэл ба давтамж. Лекц 13. МУИС-ХШУИС-МКУТ-ийн багш П.Гантуяа

Supply Chain АГУУЛГА НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД GS1 СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ. Quarterly E-newsletter. No: 03 (27)

Фраскатийн гарын авлага СУДАЛГАА, ТУРШИЛТ ХӨГЖЛИЙН АСУУЛГАД БАРИМТЛАХ ЖИШИГ СТАНДАРТ

EVC Series Video Conferencing. Your Best Collaborative Communication Solution

МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

-Зориг сайд маань явах шаардлагатай болсон учраас би түүнийг эхлээд хариулт өгөхийг хүсэж байна.

Халдлага Илрүүлэх Системийн Хосолмол Загварын Судалгаа

МОДУЛИЙН СИСТЕМҮҮД E-Houses & тоног төхөөрөмжүүдийн цогц шийдлүүд ГАРЫН АВЛАГА

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ТӨСӨЛ

ÝÐ Ë ÌÝÍÄИЙН ßÀÌ МОНГОЛ УЛС ДАХЬ ГЭР БҮЛ ТӨЛӨВЛӨЛТИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ДҮН ШИНЖИЛГЭЭ

САНХҮҮГИЙН САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР ХѲГЖЛИЙН МОДУЛ МОНГОЛ УЛС ХѲРѲНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ТЕХНИКИЙН ТЭМДЭГЛЭЛ 2012 ОНЫ 6 ДУГААР САР

Монгол Улc - Нээлттэй мэдээлэл

gives Монгол Улсын эдийн засгийн улирлын тойм Дэлхийн Банк

ХУВИЛБАР ТОВЧ УТГА Батлагдсан огноо

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН 2020 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ШИНЭЧИЛСЭН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ ( )

ДОТООДЫН ЗОЧИД БУУДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ЗАМУУД

БОЛОВСРОЛ ИРЭЭДҮЙД: Төсөөлөл. Б.Зоригтбаатар ШУТИС, МХТС-ийн Электроникийн салбарын профессор. Мэдээлэл, холбооны технологи боловсролд ММТ 2017

[ ] Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтүүд БЕРНАРД МАРР. Менежер бүр мэдвэл зохих 75 KPI

ЭДИЙН ЗАСАГЧИД СОНГУУЛЬД ОРОЛЦДОГ УУ? Д.Долгорсүрэн, Удирдлагын академийн эдийн засгийн тэнхмийн багш доктор, дэд профессор

Улаанбаатар хотыг тогтворжуулах хэвтээ төлөвлөлт ба Их Британийн INUA-н Цар хүрээ тодорхойлох аргачлалыг хэрэгжүүлэх нь

Ардчилал ба улстөрийн авилга

Шинжлэх ухаан, технологийн төв номын санд шинээр ирсэн ном, сурах бичиг оны 10 сар

ОРОН НУТГИЙН СТАТИСТИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ, ТЭДГЭЭРИЙГ БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТӨД АШИГЛАХ НЬ

Цахим сургалтын үнэлгээнд сургалт удирдлагын системийн өгөгдөл олборлолт ашиглах судалгаа

ТАНИЛЦУУЛГА INTRODUCTION

Veritech ERP Store Management System. Дэлгүүрийн удирдлагын систем

Програм хангамжийн архитектур (Software Architecture)

Олон улсын салбарууд. улс. үйлчлүүлэгч байгууллагууд. Орос. Eвроп болон ТУХН. Aзи. Энэтхэг. Латин Америк

Манай интернэт Wi-Fi ашиглах заавар

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАГВАР (MSMM) : ДЭЛХИЙН САНХҮҮГИЙН ХЯМРАЛЫН ЭДИЙН ЗАСАГ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

Манай интернэт Wi-Fi ашиглах заавар

Арилжааны төлбөр тооцоо ХХК

Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн мэдээллийн систем. Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс

БИЗНЕСИЙН УХААЛАГ МЭДЭЭЛЭЛИЙГ СУДЛАХ НЬ (Business Intelligence) Б.Гэрэлтуяа. О.Намуунцэцэг

Вэб сервис ашиглах гарын авлага

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН САНХҮҮГИЙН ХЭРЭГЦЭЭ, ЧАДАМЖ, ХУВИЙН ЗАН ТӨЛӨВТ НИЙЦСЭН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЭХ MB 1.0 ПРОГРАММ

БАРИЛГЫН ХАЛААЛТ, ХӨРГӨЛТ, АГААРЖУУЛАЛТЫН СИСТЕМ он ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ШИЙДЛИЙН КАТАЛОГ

Програм хангамжийн архитектур (Software Architecture)

ДӨРӨВ.НИЙЛҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

Шинэ Зууны Иргэн ба Мэдээллийн Технологийн Боловсрол

ТОВЧ НАМТАР Увс аймаг, Улаангом хотын 10 жилийн 1-р сургууль

USB flash memory, USB принтер зэргийг клиент тус бүрээр ашиглахыг зөвшөөрөх/хориглох тохиргоог хийх боломжтой юу?

Олон улсын салбарууд. улс. үйлчлүүлэгч байгууллагууд. Орос. Eвроп болон ТУХН. Aзи. Энэтхэг. Латин Америк

Монгол Улсын Нээлттэй Засгийн Түшнлэлийн оны Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө-i

C2230 / C2225 / C2220

Монгол Улс. Хэвлэл мэдээллийн эрх зүй. Онлайн, оффлайн орчин дахь хувь хүний нууц ба цахим эрх Сургалтын гарын авлага

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН СУДАЛГААНЫ ХЭЛТЭС

- Интернэтийн орчинд байвал хүссэн газраасаа шууд... - Компьютер, Таблет, гар утасны шинэ төрлийн хамгаалалт

АРИЛЖААНЫ ТӨЛБӨР ТООЦОО ХХК-ИЙН 2016 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

LOGO. ШУТИС, ГУУС, ГГ- ийн салбарын дэд проф Г. Сарантуяа

Veritech ERP Human Capital Management. Хүний капиталын удирдлагын систем

ТАТВАРЫН ШИНЭЧЛЭЛ АЧААЛАЛ, ДАРАМТЫГ ХӨНГӨЛНӨ

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ӨНӨӨ ҮЕД

"D. a&fcvn<m. /РСлркетиЯг,

Монгол Улсын Хараат Бус Таи2 лан: оны явцын таи2 лан

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР. Татвар төлөгч хуулийн этгээдийн талаар мэдээлэл солилцох хамтын ажиллагаа

Аливаа байгууллагын амжилтын хурдасгуур болсон МТ-ийн шийдлүүдийг хэрэглэгч бүрийнхээ тухайлсан онцгой шаардлаганд ямагт нийцүүлэн бүтээж, өрсөлдөх

Унд ахуйн усны боловсруулалт Бассейны гүйцэтгэл. Флуид Контролс ХХК

Transcription:

ИНЖЕНЕРИЙН ШИЙДЭЛ ОХУ-ЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ СТРАТЕГИ2035 -Д ХИЙСЭН СУДАЛГАА Монгол Улс түлш эрчим хүчний асар их нөөц баялагтай. Манай хойд хөрш ОХУ нь түлш эрчим хүчний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг бол өмнөд хөрш БНХАУ хэрэглээгээрээ тэргүүлдэг. Тиймээс тэдгээрийн бодлогод нийцтэй, зөрчилгүй, харилцан уялдаатай байдлаар Монгол улсын түлш эрчим хүчний салбар хөгжих нь зүй ёсны хэрэг юм. Энэ удаад судлаач Ж.Золжаргал, Академич П.Очирбат нарын ОХУ-ын Эрчим Хүчний Стратеги-2035 -д хийсэн судалгаанаас товчлон танилцуулж байна. Гипотетическая модель транспортно-энергетической инфраструктуры Евразии, Интситут энергетической стратегии. 44 Түлш эрчим хүчний цогцолбор нь ОХУ-ын төсвийн 1/3, экспортын орлогын ойролцоогоор 70%, дотоодын нийт бүтээгдэхүүний 25-26%-ийг бүрдүүлдэг тул энэ салбарын төлөв байдал тус улсын эдийн засгийг бүхэлд нь тодорхойлох суурь өгөгдөл болдог. Гэтэл орчин үеийн технологийн дэвшил нь эрчим хүчний олон төрлийн эх үүсвэрийг ашиглах, тэдгээрийг хол зайд тээвэрлэх талаар шинэ боломжуудыг нээсээр байна. Үүнээс үүдэн улс орнууд аль болох өөрт байгаа эх үүсвэрээ ашиглах, гаднаас авах эх үүсвэрээ газарзүйн хувьд болон нэр төрлийн хувьд олшруулахыг эрмэлзэж байгаа нь ОХУ-ын зах зээлийг хумих болжээ. Мөн 2014 оноос эхэлсэн геополитикийн хямрал, Оросын эсрэг хориг арга хэмжээ, дэлхий нийтийн эдийн засгийн өсөлтийн удаашрал, нефтийн үнийн уналт зэрэг гадаад хүчин зүйлс ОХУ-ыг эрчим хүчний салбарт явуулах бодлогоо эргэн харахад хүргэжээ. Түүнчлэн тус улсын шатах ашигт малтмалын ордуудын олборлолтын нөхцөл хүндэрч, алслагдмал ордуудыг ашиглах хэрэгцээ шаардлага бий болж байгаа, технологийн хоцрогдол ба гадаадаас хамаарсан байдал, дэд бүтэц, үйлдвэрийн бааз хуучирсан зэрэг дотоод хүчин зүйлсийг тооцоолохын сацуу нөгөө талаас 2035 он хүртэл ДНБ-ийг 1.9 дахин өсгөх эдийн засгийн үндсэн зорилгодоо хүрэхийн тулд түлш эрчим хүчний цогцолборын стратегийн зорилтууд, тэдгээрийг хэрэгжүүлэх арга замуудаа тодорхойлон гаргасан байна.

Нэн тэргүүнд дотоодын эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжлийн хэрэгцээг бүрэн хангахын тулд цахилгаанжуулалтыг нэмэгдүүлж, эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээ ба түгээлтийн ухаалаг сүлжээ байгуулснаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулна гэж төлөвлөжээ. Дэлхийн эрчим хүчний салбарт тэргүүлэх нөлөөгөө хадгалахын тулд Дорнод Сибир, Алс Дорнодод түлш эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүд хэрэгжүүлж, Ази Номхон далайн чиглэлд экспортын зах зээлийг өргөжүүлэх. Европын зах зээлд уламжлалт нөлөөгөө бататгаж, Евроазийн эдийн засгийн холбооны хүрээнд түлш эрчим хүчний нэгдсэн систем бий болгож, Арктикийн эрэг орчмын нүүрсустөрөгчийн нөөцийг ашиглах бэлтгэлийг хангах. Түлш эрчим хүчний цогцолборын гадаадын технологиос хамааралтай байдлаас гарч, Оросын технологийг хөгжүүлж, улмаар дэлхийн хэмжээнд түгээн дэлгэрүүлнэ гэсэн зорилтууд тавьжээ. Бүс нутгийн байдлаар авч үзвэл ОХУ-ын Европын хэсэгт ДНБ-ын 70%, эрчим хүчний хэрэглээний 60% төвлөрсөн хэрнээ эрчим хүчний эх үүсвэрийн олборлолтын 80%- иас дээш хэсэг нь зүүн хойд нутагт байрладаг. Түүхий эдийг ингэж олон мянган километр тээвэрлэх нь ихээхэн алдагдалтай тул томоохон боловсруулах үйлдвэрүүдийг ОХУ-ын Азийн хэсэгт шилжүүлэн байгуулах шаардлага үүссэн байна. Цаашдаа Европын хэсэгт эрчим хүчний хэмнэлтэд гол ач холбогдол өгөх бол Урал, Баруун Сибирийн нефть хийн хуучин ордуудын олборлолтын түвшинг барих, харин Зүүн Сибир, Алс Дорнодын нефть, хий, нүүрс, усны баялгийг эргэлтэд оруулах, тэдгээрийг дагасан дэд бүтцийн асар том бүтээн байгуулалт хийхээр төлөвлөн, хэрэгжүүлж эхлээд байна. u ОХУ нь дэлхийн нефтийн олборлолтын 13% буюу 525 сая тонн, дэлхийн байгалийн хийн олборлолтын 16.7% буюу 639 тэрбум м 3, нүүрсний олборлолтын 4.3% буюу 249 сая тонныг олборлож, 121 сая тонныг экспортолсон байна. Европын хэсэгт эрчим хүчний хэмнэлт, үр ашигтай хэрэглээг голчлон анхаарах Арктикийн нүүрсустөрөгчийн баялгийг ашиглахад геополитик болон технологийн томоохон сорилтууд тулгарна. Энэ бүс нутгийн баялгийг 2035 оноос хойш ашиглах бэлтгэлийг хангана. Урал, Баруун Сибирийн нефть хийн ордуудын олборлолтыг тогтворжуулах, технологийн дэвшлийг ашиглах Дорнод Сибир, Алс Дорнодод эрчим хүчаж үйлдвэрлэлийн кластерууд, тэдгээрийг дагасан дэд бүтцийг хөгжүүлнэ. Эдийн засгийн өсөлт нь ОХУ-ын бусад бүс нутгаас илүү эрчимтэй явагдана. 45

Дорнод Сибир-Номхон Далай нефть дамжуулах хоолойн схем (Эх үүсвэр: http://sdelanounas.ru/blogs/15936/) ОХУ-ын байгалийн хийн олборлолтын шинээр бий болох төвүүд ( http://newsruss.ru) Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл нь 2014 онд 1062 тэрбум квт-цаг байсан бол экспорт нь 2008-2014 онд 3-18 тэрбум квтцаг байжээ. Түүнчлэн дэлхийн цөмийн эрчим хүчний 7.1%-ийг үйлдвэрлэж, энэ хэмжээгээрээ АНУ, Францын дараа гуравдугаарт ордог. Сүүлийн жилүүдэд Дорнод Сибир, Якутын нефть, байгалийн хийн шинэ ордуудыг ашиглаж эхэлсэн. Номхон далайн Козьмино боомт хүртэл ВСТО 1, 2, Сковородино-Мохэ-Дацин чиглэлийн нефть 46 дамжуулах хоолойнууд ашиглалтад орсон. Бованкево-Ухта, Сахалин-ХабаровскВладивосток, Джубга-Лазаревское-Сочи чиглэлийн хий дамжуулах хоолойнууд байгуулагдаж, Сила Сибири, Северный поток хоолойнуудын бүтээн байгуулалт эхэлсэн. Цаашдаа 2035 он хүртэл нефтийн жилийн олборлолтыг 525 сая тонноос багагүй хэмжээнд барих бөгөөд Ази Номхон далайн орнууд руу гаргах нефтийн хэмжээг 51-110 сая тонн хүргэж, өнөөгийнхөөс 2 дахин нэмэгдүүлэх зорилт тавьсан. Харин хийн олборлолтыг 821-885 тэрбум куб метр, Азийн зах зээлд нийлүүлэх экспортын хэмжээг 14-128 тэрбум куб метр хүргэж өсгөхөөр төлөвлөжээ. ОХУ-ын нефть-хий-химийн түүхий эдийн үйлдвэрлэл сүүлийн зургаан жилд 37%-иар, тэдгээрийг ашиглах химийн үйлдвэрлэл 15%-иар, хуванцарын үйлдвэрлэл 29%-иар өссөн. Цаашдаа Дорнод Сибир, Алс Дорнодод нефть-хийхимийн том хэмжээний боловсруулах үйлдвэрүүдийг кластераар хөгжүүлж, хуванцарын үйлдвэрлэлийг өнөөгийнхөөс 5 дахин нэмэгдүүлж, олон төрлийн эцсийн бүтээгдэхүүн экспортолно. Нүүрсний салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч экспорт нь 1.7 дахин нэмэгдсэн ба голчлон Азийн зах зээлд гаргаж байна. Якутын Эльгинское ордыг БАМ-тай төмөр замаар холбож олборлолтыг эхлүүлсэн. Байгалийн чанадын Апсатское ордыг ашиглаж эхэлсэн ба Инаглинское, Ургальское ордуудын дэд бүтцийг хөгжүүлэх шийдвэр гарсан. Тувагийн Улуг-Хемийн сав газрын Элегесткое ордыг ашиглахаар бэлтгэж, Транссибиртэй холбох төмөр замын бүтээн байгуулалт эхэлсэн. Амур мужийн Ерковецский, Гербикано-Огоджинское сав газрын нүүрсийг олборлох төслийг боловсруулж байгаа. Нүүрсний тээвэр логистикийн чадамж дээшилж, Ванино, Посьет, Находка, Усть-Луга зэрэг далайн боомтын нүүрс тээвэрлэх хүчин чадал нэмэгдсэн байна. Цаашдаа төмөр замын нэвтрүүлэх чадлыг нэмэгдүүлэх, тарифыг урт хугацаагаар тогтоох, Номхон далайн боомтууд дахь нүүрсний терминалуудын хүчин чадлыг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх арга хэмжээнүүд авах юм байна. Тува, Якут, Байгалийн чанадад нүүрсний олборлолтын шинэ төвүүдийг бий болгоно. Мөн хөрш улсууд руу эрчим хүч экспортлох зорилгоор нүүрсний цахилгаан станцууд шинээр байгуулахаар төлөвлөж, эхний ээлжинд Амурская-Хэйхэ чиглэлийн 500кВ шугамыг ашиглалтад оруулжээ. Энэ мэтчилэн 2035 он гэхэд Оросын нүүрсний олборлолт 445 сая тонн, экспорт 206 сая тоннд хүрэх ба экспортын өсөлтийн ихэнхийг Ази Номхон далайн зах зээлд гаргах коксжих нүүрс эзэлнэ гэж тооцоолсон байна.

ОХУ-ын нүүрсний олборлолтын шинээр бий болох төвүүд (Эх сурвалж: www.mineral.ru) ОХУ-ын оролцоотой хэрэгжиж байгаа атомын цахилгаан станцын төслүүд идэвхтэй оролцож байгаа. Мөн Беларусь, Бангладеш, Унгар, Финланд, Турк улсад атомын цахилгаан станц байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурсан. Цаашдаа ураны нөөц боломж сайтай бусад улс оронд Оросын компани хайгуул ашиглалт явуулах, ураны хамтарсан компаниуд дахь хувь эзэмшлийн хэмжээгээ нэмэгдүүлэх бодлого баримтална. Хурдан нейтроны реактор болон ашигласан түлшийг дахин боловсруулах технологийг хэрэглээнд бүрэн нэвтрүүлж, дунд хэмжээний атомын цахилгаан станцыг олон тоогоор үйлдвэрлэж, атомын станцаас үйлдвэрлэсэн цахилгааныг экспортлох зорилт тавьжээ. Цөмийн эрчим хүчний салбарт ОХУ-ын технологи ба ажил үйлчилгээг гадаад улсууд руу экспортлохыг улстөр, эдийн засгийн бодлогоор дэмжинэ гэжээ. Эдгээрийн үр дүнд 2015-2035 онд АЦС-уудын суурилагдсан чадал 1.4-1.7 дахин өсч нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлд эзлэх хувь нь 17%-21% болох юм байна. Түүнчлэн эрчим хүчний хэмнэлт, байгаль орчны нөлөөлөл, технологийн хөгжил, боловсон хүчний хангамж, хөрөнгө оруулалт, олон улсын харилцаа болон ОХУ-ын төрөөс авч хэрэгжүүлэх арга хэмжээг Эрчим хүчний стратеги-2035 -д тодорхойлсон байна. u (Эх сурвалж: www.rian.ru) Цөмийн эрчим хүчний салбарыг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч байна. Сүүлийн жилүүдэд Ростовская АЭС блок 2 1000 МВт, 3 1070 МВ, Калининская АЭС блок 4 1000 МВт-ыг ашиглалтад оруулж, Белоярская, Ростовская, Нововоронежская, Ленинградская АЭС-уудын шинэ блокийн барилга угсралт хийгдэж байна. ОХУ нь Ираны Бушар, Энэтхэгийн Кудамкулан, БНХАУын Тяньаний атомын цахилгаан станцын барилга угсралтад 47

ЭРЧИМ ХҮЧНИЙ СТРАТЕГИ-2035 -ЫН ДАРААХ ЗОРИЛТУУД НЬ ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ ЮМ. ҮҮНД: 1) ОХУ нь ураны хайгуул олборлолтыг дотооддоо болон гадаадад эрчимжүүлж, цөмийн эрчим хүчний салбарт Оросын технологи, тоног төхөөрөмжийг экспортлохыг улс төр, эдийн засгийн бодлогоор дэмжинэ. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн цөмийн эрчим хүчний хэрэглээ олон улсад өсөх нь тодорхой. Шуудхан хэлэхэд биднийг хүссэн хүсээгүй Монголын ураны нөөцийг ашиглах талаар их гүрнүүд үйл ажиллагаа явуулж л таарна. Тиймээс аль болох өөрт ашигтайгаар, хор хохирол багатайгаар энэ баялгаа ашиглах талаар стратеги судлал, шинжлэх ухаан, байгаль орчин, бизнесийн салбаруудыг хамарсан салбар хоорондын институцийг бий болгон хөгжүүлье. БНХАУ нь хүлэмжийн хийг бууруулах томоохон зорилт тавьсан тул хөрш орнуудаасаа цэвэр эрчим хүч худалдан авах сонирхолтой байгаа. Иймд Монголын ураны нөөцөд тулгуурлан Оросын техник технологи, менежментээр атомын цахилгаан станц байгуулж, БНХАУ руу эрчим хүч экспортлох нь гурван улсын ашиг сонирхолд нийцэхээр байна. Цөмийн эрчим хүчний салбарт ОХУ-тай түлхүү хамтарч ажилласнаар Монгол Улс дахь Оросын ашиг сонирхол нэмэгдэж, хөрш улсуудын нөлөөний тэнцвэртэй байдал сайжирна. 2) ОХУ-ын Азийн орнууд руу нийлүүлэх нүүрсний экспорт сүүлийн жилүүдэд эрчимтэй өссөн. Цаашдаа Дорнод Сибир, Алс Дорнодын нүүрсний олборлолт өсч, төмөр замын нэвтрүүлэх чадвар болон далайн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, БНХАУ болон Азийн бусад оронд коксжих нүүрсний нийлүүлэлтээр тэргүүлэгч орон байх зорилт тавьсан байна. ОХУ нь Ази тивийн коксжих нүүрсний зах зээл дээр Монголын томоохон өрсөлдөгч мөн бөгөөд цаашдаа нөлөө нь улам хүчтэй болно. Тиймээс Монголын нүүрсийг Транс-Сибирийн төмөр замаар дамжуулан гуравдагч оронд экспортлох боломж бараг байхгүй гэж болно. Монгол Улсаас БНХАУын хойд хэсгийн далайн боомтууд хүртэлх зай нь ОХУ-ын нүүрсний ордуудаас тус улсын Номхон далайн боомтууд хүртэлх зайнаас хол биш. Энэ чиглэлд ОХУ-аас илүүтэйгээр Австрали, Индонези зэрэг нийлүүлэгчид хүчтэй өрсөлдөгч болно. БНЭУ, Япон, Өмнөд Солонгос гэх мэт бусад зах зээлд Монголын нүүрс өрсөлдөх боломжтой эсэх нь БНХАУ-ын нутгаар дайрах транзит тээврийн хөнгөлөлтөөс шууд хамаарна. Монголын нүүрсний уламжлалт зах зээл болох БНХАУ-ын баруун хойд хэсгийн хувьд Монголын нүүрс нь ОХУ болон бусад нийлүүлэгчидтэй харьцуулбал урт хугацаанд давуу байдлаа хадгалж чадна. 3) Дорнод Сибир, Алс Дорнодын нефть, хий, уран, нүүрс, бусад ашигт малтмалаас гадна модны баялаг ба усан цахилгаан станцын нөөц боломжийг ашигласнаар энэ бүс нутгийн эдийн засаг ОХУ-ын дунджаас илүү эрчимтэй өснө. Дорнод Сибир, Алс Дорнодын аж үйлдвэржилт, дэд бүтцийн бүтээн байгуулалт нь асар их хэмжээний бараа материал, хүнс, ажиллах хүчний эргэлтийг бий болгоно. Монголд цементийн хэт үйлдвэрлэл бий болохоор байгаа тул ОХУ руу экспортлох, үүний тулд төрийн зүгээс тээврийн зардал, гаалийн татварын дарамтыг бууруулах талаар ОХУ-тай яриа хэлэлцэр өрнүүлж дэмжих шаардлагатай. Төмөр хийц, арматурыг Монголоос нийлүүлэх боломж бас байна. Дорнод Сибир, Алс Дорнодын махны хэрэгцээ нэмэгдэнэ. Ажлын болон дулаан хувцас, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг хил залгаа Монголын нутгаас хангах боломжтой бөгөөд үүнд гаалийн татварын дарамтыг бууруулах талаар төрийн яриа хэлэлцээр чухал үүрэгтэй. Эрчим хүчний стратеги- 2035 -д ОХУ-БНХАУ хоорондын байга лийн хий, нефть дамжуулах хоолойг Монголын нутгаар дамжуулах талаар дурдаагүй байна. Хоёр хөршийг холбосон нефть-хийн хоолой, өндөр хүчдэлийн шугам ба рих тохиолдолд Монгол Улс түүнээс авах биш зөвхөн замаас нь бүтээгдэхүүнээ нийлүүлж экспортлох сонирхлыг л мөрдлөг болгох учиртай. Зөвхөн ОХУ-Монгол Улсын хооронд нефть, байгалийн хийн мухар хоолой тавих нь манайд ашиггүй. Нүүрснээс байгалийн хий гарган авах, мөн цахилгааны үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх нь Монголын хувьд илүү ирээдүйтэй. 48

4) ОХУ-ын дотоодын цахилгааны хэрэгцээ ихээхэн өсөхөөс гадна Дорнод Сибир, Алс Дорнодод усан ба нүүрсний цахилгаан станцууд шинээр барьж, их хэмжээний эрчим хүч экспортлох зорилт тавьсан байна. Мөн алслагдмал орон нутагт бага оврын бие даасан эх үүсвэрүүд болон дунд оврын атомын цахилгаан станцуудыг олноор байгуулахаар төлөвлөжээ. 5) Дорнод Сибир, Алс Дорнодын бүс нутагт хуванцар, каучук, органик синтезийн томоохон үйлдвэрүүд болон тэдгээрийг дагасан эцсийн бүтээгдэхүүний жижиг дунд үйлдвэрүүдийг хөгжүүлж экспортыг нэмэгдүүлнэ. 7) Дэлхийн улсуудад орчин үеийн технологи нэвтрэхийн хэрээр хэрэглээний материал ба эрчим хүчний эх үүсвэрээс хамаарах хамаарал буурч байна. Ийм нөхцөлд ОХУ нь анхдагч түүхий эдийн экспортоос хэт хамаарсан байд лаа бууруулж, дэд бүт цийн бүтээн байгуулалт ба боловсруулах үйлдвэрлэлд тулгуурласан эдийн засгийн загварыг сонгохоос өөр аргагүй болж байна. Монголд нүүрснээс гарган авах цахилгаан эрчим хүч нь бусад улс орноос харьцангуй хямд өртөгтэй. Улаанбаатарын түгээх сүлжээг өргөтгөж, хүчин чадлыг өсгөх нь гэр хороололд цахилгаан халаалтын ашиглалтыг нэмэгдүүлэх өртөг өндөртэй боловч агаарын бохирдлыг бууруулах олон талт арга хэмжээний нэг болно. Цахилгаан машин, цахилгаан автобус, галт тэрэгний цахилгаан зүтгүүр, цахилгаан экскаватор, цахилгаан өрмийн машин зэрэг импортын түлш шатахуунаар биш дотоодод үйлдвэрлэсэн цахилгаанаар ажилладаг тоног төхөөрөмжийн ашиглалтыг нэмэгдүүлэх, тэдгээрийн үйлдвэрлэлийг дэмжих шаардлагатай. Малчин өрхийн хэрэгцээг бүрэн хангахуйц бага оврын бие даасан эх үүсвэрийн технологийг дотооддоо хөгжүүлэх өөрийн онцлогт нийцсэн эрчим хүчний аюулгүй байдлыг бий болгоход шийдвэрлэх нөлөө үзүүлнэ. Энерги-химийн үйлдвэрлэл нь өндөр хөгжилтэй улс орнуудаас түүхий эдийн нөөцтэй улсууд руу шилжиж байгаа. Монголын хувьд энэ хандлагаас хоцролгүй нүүрс-химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлох чиглэлээр шийдэмгий арга хэмжээ авч Азийн материалын зах зээлд бага боловч өөрийн гэсэн байр суурьтай болох нь урт хугацаандаа маш чухал ач холбогдолтой. Нүүрс-химийн үйлдвэрлэл нь нефть-хийн боловсруулах үйлдвэрээс өртөг зардал өндөртэй, эдийн засгийн үр ашиг багатай тул татварын онцгой хөнгөлөлт үзүүлж, хөрөнгө оруулалтыг татах, мөн ОХУ, БНХАУ-тай транзит тээвэр хийхэд ямарваа хориг саадгүй байлгах тал дээр төрийн оролцоо нэн чухал. 6) ОХУ нь эрчим хүчний салбарт тэргүүлэгчийн байр сууриа хадгалахын тулд идэвхтэй гадаад бодлого хэрэгжүүлнэ. Олон улсад гарч байгаа энэхүү өөрчлөлтийг анхдагч түүхий эдийн экспортоос хэт хамаарсан Монгол Улс анхаарах шаардлагатай. Газарзүйн байрлалын хувьд Монголын түүхий эдийн экспорт нь ганц зах зээлээс хэт хамааралтай. Иймд урт хугацаандаа эдийн засгийн бие даасан байдлаа хангахын тулд түүхий эдийг боловсруулж, тээврийн зардал даахуйц бүтээгдэхүүн үйлдвэрлэн, аль болох олон улсад экспортлох чиглэлийг баримтлахаас өөр арга үгүй. Цахилгаан станц, өнгөт ба хар төмөрлөгийн хайлуулах үйлдвэрлэл, химийн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл гэх мэт эрчим хүчний зарцуулалт өндөртэй аж үйлдвэрлэлийг Монголд хөгжүүлэх нь өрсөлдөх чадвар, давуу талын хувьд илүү боломжтой. Эрчим хүчний салбарын хувьд Евроазийн интеграцид хамрагдах боломжийг Хятад-Орос- Монголын эдийн засгийн коридороор дамжуулан хэрэгжүүлэх. Ингэхдээ эрчим хүчний хэрэглэгч биш дамжуулагч бөгөөд нийлүүлэгч байр сууринаас оролцох. Дорнод Сибир, Алс Дорнодын хөгжлийн төлөвлөлтийг судлах нь Зүүн Хойд Азийн бүс нутагт үр ашигтайгаар хамтарч ажиллахад ихээхэн ач холбогдолтой. 49