ЭДИЙН ЗАСАГЧИД СОНГУУЛЬД ОРОЛЦДОГ УУ? Д.Долгорсүрэн, Удирдлагын академийн эдийн засгийн тэнхмийн багш доктор, дэд профессор

Similar documents
Програм хангамжийн архитектур (Software Architecture)

Агуулга. Клоуд гэж юу вэ? Клоуд үйлчилгээний загвар. Клоуд Deployment загвар. Microsoft Azure. Business case. Асуулт & Харуулт

Multimedia Authoring and Tools L-2

ХУВИЛБАР ТОВЧ УТГА Батлагдсан огноо

netcat Гарчиг Tuguldur BiBO

Монгол Улс. Хэвлэл мэдээллийн эрх зүй. Онлайн, оффлайн орчин дахь хувь хүний нууц ба цахим эрх Сургалтын гарын авлага

Харилцагчийн удирдлагын систем

Ардчилал ба улстөрийн авилга

Бараа материалын нөөцийн удирдлага (Managing Inventory)

Article begins on next page

КОКСЖИХ НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙН ЧИГ ХАНДЛАГА

LOGO. ШУТИС, ГУУС, ГГ- ийн салбарын дэд проф Г. Сарантуяа

CLOUD COMPUTING БУЮУ ҮҮЛЭН ТООЦООЛЛЫН ВИРТУАЛЧЛАЛЫН АРГЫГ БАНКНЫ СИСТЕМД НЭВТРҮҮЛСЭН ТУРШИЛТЫН ҮР ДҮНГЭЭС

Их сургуулийн танхимаас

Article begins on next page

ДӨРӨВ.НИЙЛҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

Улсын Их Хурлын Тамгын газрын Судалгаа, шинжилгээний хэлтэс

Хэмнэл ба давтамж. Лекц 13. МУИС-ХШУИС-МКУТ-ийн багш П.Гантуяа

Гарчиг Веб портал ашиглан үйлчилгээний тохиргоо хийх заавар... 2

МОНГОЛ УЛСАД ТУЛГАРААД БУЙ ӨРИЙН ХЯМРАЛ

ЦАЛИН ХӨЛСНИЙ СИСТЕМ

[ ] Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтүүд БЕРНАРД МАРР. Менежер бүр мэдвэл зохих 75 KPI

Тоон хэлбэрт дуу авиаг боловсруулах

USB flash memory, USB принтер зэргийг клиент тус бүрээр ашиглахыг зөвшөөрөх/хориглох тохиргоог хийх боломжтой юу?

МОНГОЛ УЛСЫН ЭРЧМИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДЛУУД, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ

Санхүүгийн систем тогтворжсон хэдий ч зарим арга хэмжээг дуусгавар болгох, шинэчлэлт хийх, төсвийн хүндрэлийг арилгах зэрэг олон зүйл хүлээгдэж байна

Долоодугаар бүлэг. ЗАХ ЗЭЭЛИЙН СЕГМЕНТЧИЛЭЛ, ЗОРИЛТОТ ЗАХ зээлийн сонголт, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХОНОГШУУЛАЛТ

ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН ЖИШЭЭН ДЭЭР. Б.Аззаяа *, Д.Мөнхтуяа

БОЛОВСРОЛ ИРЭЭДҮЙД: Төсөөлөл. Б.Зоригтбаатар ШУТИС, МХТС-ийн Электроникийн салбарын профессор. Мэдээлэл, холбооны технологи боловсролд ММТ 2017

ХАМТРАН АЖИЛЛАХ БИЗНЕС САНАЛ

ДЭЭД БОЛОВСРОЛ БА ИННОВАЦИ

-Зориг сайд маань явах шаардлагатай болсон учраас би түүнийг эхлээд хариулт өгөхийг хүсэж байна.

Article begins on next page

БИЗНЕСИЙН УХААЛАГ МЭДЭЭЛЭЛИЙГ СУДЛАХ НЬ (Business Intelligence) Б.Гэрэлтуяа. О.Намуунцэцэг

Халдлага Илрүүлэх Системийн Хосолмол Загварын Судалгаа

Information from Hawaii!! Шашинд хөтлөн оруулах. Buddha's Wisdom Changes Your Life

УР ЧАДВАРААР СОНГОН ШАЛГАРУУЛАХ НЬ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН СУДАЛГААНЫ ХЭЛТЭС

Техникийн даалгавар Эрх зүйн цахим хөтөчийн програм хангамж, цахим хуудас

НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН АРДЧИЛАЛ САНГИЙН ТУХАЙ

Өнгөний тухай. МУИС ХШУИС МКУТийн багш П.Гантуяа

Монгол Улсын Хараат Бус Таи2 лан: оны явцын таи2 лан

Лекц 1 Сэдэв: Дэд сэдвүүд : Си хэлний тухай Си хэлний бүтэц Тайлбар

Шинэ Зууны Иргэн ба Мэдээллийн Технологийн Боловсрол

Төслийн МэдээллийнТайлан

- Интернэтийн орчинд байвал хүссэн газраасаа шууд... - Компьютер, Таблет, гар утасны шинэ төрлийн хамгаалалт

ДОТООДЫН ЗОЧИД БУУДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ЗАМУУД

Олон улсын салбарууд. улс. үйлчлүүлэгч байгууллагууд. Орос. Eвроп болон ТУХН. Aзи. Энэтхэг. Латин Америк

МсҮТ шахагдаж, мэргэжил үнэгүйдэх цаг

Вэб сервис ашиглах гарын авлага

Уламжлалт бус мэдээллийн хэрэглээ, анхаарах асуудал. Ш.Ариунболд

Онлайн, клауд үйлчилгээний зах зээл, боломжууд

НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛ ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ ДҮГНЭЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ (UPR) 22-р хуралдаан. (4-5-р сар, 2015) МОНГОЛ УЛС МЭДЭЭЛЭЛ:

ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГЧИЙН ТУХАЙ:

ШИНЭ ҮЕИЙН БАНКИР ТӨСЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР Банк санхүүгийн академийн Удирдах зөвлөлийн дэргэдэх Мэргэшлийн эрх олгох зөвлөлөөс батлав.

ТАТВАРЫН ШИНЭЧЛЭЛ АЧААЛАЛ, ДАРАМТЫГ ХӨНГӨЛНӨ

САНАЛ. Нэг. Ерөнхий мэдээлэл: Овог, нэр Сургууль Мэргэжил Ажилласан жил Мэргэжлийн зэрэг Хүйс. Сурах бичгийн нэр: Анги: Хоёр. Агуулга: Сэдвийн нэр

Цахим сургалтын үнэлгээнд сургалт удирдлагын системийн өгөгдөл олборлолт ашиглах судалгаа

МОНГОЛБАНКНЫ ТӨЛБӨР ТООЦОО, БҮРТГЭЛИЙН ГАЗАР ТӨЛБӨР ТООЦООНЫ ТӨВ ТӨЛБӨРИЙН КАРТЫН EMV СТАНДАРТЫГ ДЭМЖИЖ АЖИЛЛАХ, ОДООГИЙН БАЙДАЛ

Монгол Улc - Нээлттэй мэдээлэл

Дизайн дахь өнгө ба гэрэл. Лекц 5

Программ суулгах ажилж эхлэх талаар гардаг нийтлэг асуултууд

ГЭМТ ХЭРГИЙН СТАТИСТИК ЗҮЙН ОНОЛ, ПРАКТИКИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ

Veritech ERP Human Capital Management. Хүний капиталын удирдлагын систем

МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН THE UNIVERSAL PERIODIC REVIEW-Д ӨРГӨН БАРИХ ХАМТАРСАН ИЛТГЭЛ

Иргэний бүртгэлийн систем

Компьютерын сүлжээ Лекц-14

Introduction to Multimedia

Төгрөгийн бодит ханшийн гажилт: BEER загвар

хßтадын эдийн ЗАСгИйн монгол улсад үзүүлэх нөлөөлөл

Буффер Overflow(Дүүргэх) (БОФ) гэж юу вэ? Сүлжээний орчинд БОФ exploit хэрхэн хийх вэ? (Зөвхөн x86 процессорын хувьд FreeBSD дээр)

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН САНХҮҮГИЙН ХЭРЭГЦЭЭ, ЧАДАМЖ, ХУВИЙН ЗАН ТӨЛӨВТ НИЙЦСЭН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЭХ MB 1.0 ПРОГРАММ

Бүх цаг үеийн хамгийн шилдэг

XXI зууны оюутан-1. хөтөлбөр

ХОНКОНГ: Авлигатай тэмцэх үйл ажиллагаа

Монгол улсын Өмнөд бүсийн (ӨГБ) газар доорх усны үнэлгээ Урьдчилсан дүгнэлт оны 9-р сар

ТОВЧ НАМТАР Увс аймаг, Улаангом хотын 10 жилийн 1-р сургууль

Олон улсын салбарууд. улс. үйлчлүүлэгч байгууллагууд. Орос. Eвроп болон ТУХН. Aзи. Энэтхэг. Латин Америк

ZTESmart. Гарын авлага. МЦХ ний Мэдээллийн Технологийн Газар

3.5. Гэнэтийн саатал гэж тухайн системийн үйл ажиллагаа 2 (хоёр) минутаас дээш хугацаагаар, төлөвлөгөөт бусаар хэсэгчлэн болон бүрэн зогсохыг.

ГАР БАГАЖНЫ танилцуулга

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ӨНӨӨ ҮЕД

УГСААТНЫ ЗҮЙН ҮЗЭСГЭЛЭН

ОРОН НУТГИЙН СТАТИСТИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ, ТЭДГЭЭРИЙГ БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТӨД АШИГЛАХ НЬ

Фраскатийн гарын авлага СУДАЛГАА, ТУРШИЛТ ХӨГЖЛИЙН АСУУЛГАД БАРИМТЛАХ ЖИШИГ СТАНДАРТ

Кастодиан банкны үйлчилгээ

ИНТЕРНЭТИЙН СҮЛЖЭЭНД СУУРИЛСАН ДОТУУР ХОЛБООНЫ ҮЙЛЧИЛГЭЭ. (Хэрэглэгчийн гарын авлага) 1 Хуудас

Програм хангамжийн архитектур (Software Architecture)

Монгол Улсын Нээлттэй Засгийн Түшнлэлийн оны Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө-i

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ТӨСӨЛ

Тохокү Их Сургууль Номын сангийн Хөтөч

Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн мэдээллийн систем. Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс

Олон улсын салбарууд. улс. үйлчлүүлэгч байгууллагууд. Орос. Eвроп болон ТУХН. Aзи. Энэтхэг. Латин Америк

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАГВАР (MSMM) : ДЭЛХИЙН САНХҮҮГИЙН ХЯМРАЛЫН ЭДИЙН ЗАСАГ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

MANUAL DROUGHTWATCH SYSTEM. DroughtWatch 3.1. Information and Research Institute of Meteorology, Hydrology and Environment

ÝÐ Ë ÌÝÍÄИЙН ßÀÌ МОНГОЛ УЛС ДАХЬ ГЭР БҮЛ ТӨЛӨВЛӨЛТИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ДҮН ШИНЖИЛГЭЭ

Утас идэвхжүүлэх тохиргоо ios 8.4 үйлдлийн систем

Манай интернэт Wi-Fi ашиглах заавар

ТАНИЛЦУУЛГА INTRODUCTION

EVC Series Video Conferencing. Your Best Collaborative Communication Solution

Transcription:

ЭДИЙН ЗАСАГЧИД СОНГУУЛЬД ОРОЛЦДОГ УУ? Д.Долгорсүрэн, Удирдлагын академийн эдийн засгийн тэнхмийн багш доктор, дэд профессор Түлхүүр үг: сонгуульд санал өгөх, зан үйл, эдийн засгийн онол Хураангуй: Сонгуульд хувь хүн оролцох шийдвэрийг рационал үл тоомсорлолт буюу рационал ялгаагүйн байдал, өөрийгөө илэрхийлэх утга төгөлдөр санал өгөлт гэх ойлголтоор тайлбарлав. Саналаа өгөхгүй байх учир Хоёр эдийн засагч сонгуулийн өглөө санал хураах газар тааралдаад нэг нэгнийгээ цочирдсон байдалтай харсанаа Та энд юу хийж байгаа юм бэ? гэж нэг нь нөгөөгөө асуухад Эхнэрийн ятгалгаар ирлээ гэж хариулсан бол нөгөө эдийн засагч мөн адил гэсэн хариу өгсөн бөгөөд Хоёул бие биенийгээ энд харсан гэж хэнд ч хэлэхгүй шүү хэмээн тохиролцон саналаа өгч өөр өөрийн зүгт явжээ гэсэн хошин яриа олонхи их сургуулийн эдийн засгийн тэнхимд өрнөдөг байна. Чухам яагаад эдийн засагчид сонгуульд оролцох болсон нэгнийхээ шийдвэрт гайхширсаныг сонирховол саналаа өгөх шийдвэрийн зардал нь иргэний үүргээ гүйцэтгэхийг эс тооцвол ашиг тусаасаа хавьгүй их байдаг тул сонгуульд оролцохгүй байх нь рационал шийдвэр юм (Даунс, 1957). Сонгогч нь нэр дэвшигчийг болоод асуудлыг судлан олон нийтийн уулзалт, хэлэлцүүлэгт оролцож цаг заваа зарцуулахаас гадна санал хураалтын өмнө бодит мэдээллийг шүүн тунгаадаг ба хэнд саналаа өгөхөө шийддэг байна. Нэр дэвшигчийн тухай болоод өрнөсөн асуудлын талаар зөв мэдээллийг олох нь ярвигтай, техникийн мэдлэг шаарддаг ажил бөгөөд нэр дэвшигчийн итгэл үнэмшлийн тухай мэдээ олж авах, сонгогдсон тохиолдолд нэр дэвшигч хэрхэн асуудалд хандах тухайг тунгаан бодох нь сонгуулийн сурталчилгааны хэдэн үгийг сонсохоос хавьгүй их чармайлт шаардсан ажил байдаг. Энэ нь нэр дэвшигчийн өнгөрсөн зан үйлийг олон эх сурвалжаас судлаад зогсохгүй олонд нээлттэй сонгуулийн цуглаанд нэр дэвшигчдээс асуулт асууж хариуг олох хэрэгтэй болдог. Энэхүү ажиллагаа нь хувь хүнд улс төрийн хувьд мэдээлэлтэй болж байгааг эс тооцвол дэндүү их цаг авсан зардалтай сонголт юм.

Харин улс төрийн мэдээлэлтэй байх нь хувь хүндээ хэр их ач тустай вэ гэвэл зарим хүмүүс мэдээлэл цуглуулах сонирхолтой байдаг бөгөөд тэр нь нэг маягийн спорт сонирхогчийн зугаа цэнгээ шиг болсон байж болно. Улс төрийн мэдээлэлтэй байх өөр нэгэн ач тус бол сонгуульдаа оролцож өөрт нь хамгийн их ашиг тус авчирах чиглэлд нийгмийн шийдвэрүүдэд нөлөөлөхөд хэрэгтэй мэдээллийг олох явдал. Харин энэхүү ач тусын төлөө хувь хүн хөдлөх нь ховор буюу хэдэн сая хүн сонгуульд оролцож байхад миний санал ямар ч ач холбогдолгүй гэж үздэг байна. Учир нь нэг хүний санал сонгуулийн үр дүнд нөлөөлөх магадлал нь бараг тэгтэй тэнцүү юм. Тэгэхлээр улс төрийн мэдээллээр хангагдах явдал нь дэндүү их зардалтай байхад ач тус нь хэт бага юм. Иймээс ихэнхи хүмүүс сонгуулийн сурталчилгааг сонсох, энэ тухайд унших, найз нөхөд гэр бүлээрээ мэтгэлцэхээс татгалздаг байна. Хүн болгон сонгуульд нэр дэвшигчийн тухайд илүү мэдээлэлтэй байх нь нийгэмдээ эцсийн дүндээ сайн боловч энэ бүх мэдээллийг олж авч эргэцүүлэх зардал нь хувь хүний хувьд хэт өндөр тул орхидог юм. Учир нь хувь хүн асуудлыг сайн судлаагүй ч өөр бусад хүмүүсийн мэдлэгтэй шийдвэр түүнд туслах болно гэж найддаг. Харин асуудлыг хэн ч олигтой судлаагүй тохиолдолд сонгогч өөрөө мэдээлэлтэй байсан ч байгаагүй ч санал хураалтын үр дүнг өөрчлөх чадваргүй тул сонгуулийн талаар хайхрамжгүй ханддаг байна. Хувь хүн санал хураалтад оролцохгүй байгаа явдал нь тухайн хүн моралгүй болсон эсвэл нийгэмд эх оронч үзэл алга болсонтой огт холбоогүй юм. Энэ нь хувь хүн тухайн тохиолдолд рационал шийдвэр гаргаж байгаатай холбоотой бөгөөд үүнийг рационал үл тоомсорлолт буюу рационал ялгаагүйн байдал гэдэг. Харин энэ бүх үйл явцын үр дагавар нь хачирхалтай юм. Нэг талдаа ямар нэгэн хэцүү асуудлын тухайд сонгогчид бага мэдээлэлтэй байхад нэр дэвшигчид бага дарамттай байх бөгөөд ямар нэгэн бодлогоор асуудлыг шийдсэн мэт дүр эсгэж сонгогч нараас оноо авах нь элбэг байдаг. Аливаа бодлогын үр нөлөөг урьдчилан таамаглахад хэцүү байдаг тул асуудлыг засаж залруулах зорилгоор хэрэгжүүлсэн олон хөтөлбөр, хууль тогтоомж асуудлыг улам гүнзгийрүүлэх явдал ч бий. Олон нийт улс төр сонирхдоггүй нэгэн үр дагавар бол улс төрчдийн ажлыг хялбаршуулж хэт төвөгтэй амлалтаас зайлсхийх боломжийг олгодог байна. Жишээлбэл улс төрч өөрийн мөрийн хөтөлбөрөө борлуулах гэж оролдож байхад уг хөтөлбөрийн тухай мэдээлэлтэй хүнд хуурамч сурталчилгаа нөлөөгүй байхад огт мэдээлэлгүй хүний саналыг

авах магадлал өндөр юм. Жишээ нь өөрийн сонгуулийн тойрогт хэн нэр дэвшиж байгаа болоод тодорхой асуудлаар ямар байр суурьтай болохыг сонгогч мэддэггүй байна. Хувь хүн өөртөө машин худалдан авах гэж байгаа бол мэдээлэлгүй сонголт хийдэггүй байхад сонгуулийн өдөр болоход хувь хүн мэдээлэлгүй хэвээр суудаг байна. Сонгуулийн үр дүнд таны санал нөлөөлөх хувь асар бага юм. Нэг тэрбум орчим саналтай мужийн түвшингийн дөчин мянган сонгуулийн мэдээг судлахад зөвхөн долоон удаагийн сонгуульд ганц хүний санал нөлөө бүхий байж аль нэг нам ялалт байгуулсан байхад хоёр удаагийн сонгуульд саналын тоо тэнцүү байжээ (Мулиган ба Хантер, 2003). АНУ-ын Конгресийн арван зургаан мянган сонгуульд өнгөрсөн зуун жилд ганцхан удаа буюу 1910 оны Буфало дахь өрсөлдөөнд ганц хүний санал шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцогчдын хувийг олон жилийн туршид харахад 20-р зуунд (дундаж нь 58%) өмнөх зуунтай (дундаж нь 74%) харьцуулахад сонгогчийн тоо цөөрсөн нь харагдаж байна (Зураг 1). Саналаа өгөх шалтгаан Хэрвээ сонгуульд оролцох шийдвэрийн зардал хэт өндөр юм бол яагаад сонгуулийн насны хүн амын дунджаар 58 хувь нь 20-р зуунд саналаа өгч Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон юм бол? Хүмүүс сонгуульд оролцож өөрийгөө илэрхийлдэг бөгөөд сонгуулийн үр дүн ямар болохоос үл харгалзан сонгогчид тодорхой асуудлыг эсвэл нэр дэвшигчийг дэмжиж эсвэл эсрэг саналаа өгч сэтгэл ханамж авдаг байна. Нэг хүний санал

сонгуулийн үр дүнд нөлөөлөх магадлал бага учир санал өгч сэтгэл ханамжаа нэмэгдүүлэхэд зардал байхгүй гэж хэлж болно. Жишээлбэл байгаль орчноо хамгаалах эсвэл боловсролын салбарыг хөгжүүлэхийг дэмжиж сэтгэл нь амардаг хүн бол хувьдаа ямар ч зардалгүйгээр эдгээрийг зорисон тодорхой хөтөлбөр (нэр дэвшигч)-ийн төлөө санааа өгч болох юм. Тухайн тохиолдолд энэ хөтөлбөр нь ямар их зардалтай байх нь сонгогчид огт хамаагүй байх бөгөөд хөтөлбөр хэрэгжих тохиолдолд өөрөөс нь авах татвар өндөр болох байсан ч саналаа өгдөг байна. Өөрийгөө илэрхийлэх ашиг тус нь илүү олон хүнийг сэтгэл хөдлөлд тулгуурлан сонгуульд оролцох шалтгаан болдог боловч бодит мэдээлэлтэй байж саналаа зөв өгөхтэй огт холбоогүй юм. Сонгуульд хувь хүн оролцох болсон дараахь шалтгаан байж болно. Үүнд: (i) хувь хүний хувьд ашиггүй ч гэсэн нийгэмдээ ашиг тустай зүйл гэж үнэмшсэн тул иргэний үүргээ биелүүлээгүй гэж харамсахгүйн тулд буюу сайн иргэн гэдгээ бусдад харуулах гэж саналаа өгдөг, (ii) сонгуулийн үр дүнд ганц хүний санал нөлөөлнө гэсэн гэнэн бодолд хөтлөгдөн саналаа өгдөг байж магад, (iii) сугалаа аваад хожих магадлал багатайн адил таны санал сонгуулийн үр дүнд нөлөөлөх нь тун бага боловч таны санал төрийн бодлогод хэрхэн нөлөөлөх эсвэл сугалаагаар хожсон мөнгөө хэрхэн үрэх тухай мөрөөдөх нь нэг бодлын зугаатай юм, (iv) зарим хүмүүс нэр дэвшигч болоод бодлогын асуудлаар мэдээлэл цуглуулж оюун санааны хэрэгцээгээ хангадаг, (v) сонгууль нь хувь хүнд тодорхой бодлого эсвэл нэр дэвшигчийг дэмжих байдлаар өөрийгөө илэрхийлэх боломж олгодог. Тэгэхлээр хүн бүр эдийн засагчтай адил сэтгэвэл сонгуульд хэн ч оролцохгүй мэт. Хувь хүндээ ашиггүй үйлдэл нь нийт дүндээ утга учиртай юм. Хэрвээ миний ганц санал нөлөөгүй гэж хүн болгон оролцохгүй бол бүгдээрээ хохирох үр дагавартай. Хууль нарийн төвөгтэй бус байх үед сонгогчдод намууд саналыг нь таваас арван доллараар худалдан авдаг байхад сонгогч яагаад саналаа өгөв гэдгийг ойлгоход амар. Жишээ нь энэ төлбөр нь заримдаа архи, гурил, гахайн мах гэсэн бараа болон ирдэг байжээ. Тэгвэл өнөөдөр авлига хориотой цагт АНУ-ын сонгуулийн насанд хүрсэн хүн амын зөвхөн талаас жаахан илүү хувь нь саналаа өгдөг үзэгдлийг хэрхэн тайлбарлах вэ? Сонгогчийн саналаа өгөх зардлыг бууруулах арга юу байна гэдгийг судлахад дараах жагсаалт байж болох юм. Үүнд (i) сонгуулийн өдөр сонгогч санал өгөх газар шууд бүртгүүлж сонгуульд оролцох үнэмлэхээ авах боломж олгох, (ii) ажлын байран дээр саналаа өгөх хайрцаг байршуулах, (iii) цахим хэлбэрээр саналаа гэрээсээ өгөх боломж олгох, (iv) сонгуулийн өдрийг амралтын өдөр

зохион байгуулах, (v) иргэний нийгэмлэгүүдийг санал хураалтын газрууд руу тээврийн үйлчилгээ үзүүлэхийг дэмжих, (vi) шуудангаар саналаа өгөх боломжийг олгох. Швейцар улсад сонгогч саналаа дугтуйнд хийж шуудангаар илгээх туршилт явуулахад дугтуйнд хийсэн санал сонгогчийн зардлыг бууруулж байгаа учир олон хүн оролцох байх гэсэн таамаглал няцаагджээ (Фанк, 2010). АНУ-тай харьцуулахад Швейцар иргэн бүр урьдчилан бүртгүүлэлгүй сонгуульд оролцдог тул ийнхүү туршилт явуулах бололцоотой байв. Хачирхалтай нь саналаа өгсөн сонгогчийн тоо өсөх бус эсрэгээрээ цөөрсөн дүн гарсан бөгөөд ялангуяа жижиг тосгоны саналын тоо буурсан нь илт байв. Энэхүү туршилт нь утсаар эсвэл интернетээр санал өгөх санаачлага тийм ч үр дүнтэй бус байж болохыг сануулав. Сонгогчийн санал өгөх шийдвэр нь нийгмийн хэв журам, дарамтаас үүдэлтэй буюу сайн иргэн болох хүсэлтэй нягт холбоотойг эсвэл муу иргэн гэсэн олон нийтийн зэмлэлээс зайлхийсэн сонголт гэдгийг уг туршилт харуулж байна. Ялангуяа жижигхэн тосгонд хүн бүр нэгнийгээ таньдаг учир хувь хүний үйлдэл олон нийтэд ил бөгөөд хамт олны дарамт шахалт их байдаг. Улс төрийг тайлбарлах онолоос Сонгуулийн тухай хамгийн их түгээмэл тархсан рационал сонголтын онолын дагуу сонгогч өөрийн ашигаа хамгийн их болгон зардлаа хамгийн бага болгохыг хичээдэг бол намууд авсан саналын тоог хамгийн их болгохыг эрмэлздэг байна (Даунс, 1957). Рационал сонголтын онол нь сонгуулийн зах зээл төгс бус өрсөлдөөнтэй гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл сонгогчид бүрэн бус мэдээлэлтэй, намууд нь сонгогчийн сонголтыг хязгаарлаж монополист байр суурь эзэлдэг юм. Сонгогчийн шийдвэр заримдаа рационал шинжээ алдаж сонголтоо хялбаршуулах үүднээс хувь хүн намын харьяалал гэх энгийн дүрэм баримтладаг аж. Аль ч намын хөтөлбөр нь тухайн хүний сонирхолд бүрэн төгс нийцэнэ гэж байхгүй бөгөөд сонгогч нэг намыг дэмжлээ гэхэд өөрийн сонирхсон бодлогыг дэмжихтэй адил өөрт таалагдахгүй бодлогыг давхар дэмжих хэрэгтэй болдог. Рационал сонголтын дагуу саналаа өгөх шийдвэрийн зардал нь ашгаасаа хавьгүй их учир хэн ч сонгуульд оролцохгүй гэсэн дүгнэлтэнд хүрэх юм. Гэхдээ бодит амьдрал дээр олон хүн сонгуульд оролцдог бөгөөд үүнийг рационал онол юу гэж тайлбарладаг вэ гэвэл сонгууль тогтмол тодорхой хугацаанд дахин давтагддаг учир өнөөдрийн сонгуульд оролцох нь рационал биш боловч ирээдүйд ямар нэгэн хүсээгүй гуравдагч нам гаргахгүйн

тулд аль нэг намыг ирээдүйн өрсөлдөөнд амьдрах чадвартай байлгахын төлөө өнөөдөр саналаа өгсөн нь дээр байх гэсэн үзэл юм (Данлив, 1991). Санал өгөх зан үйлийг судласан салбарт нийгмийн сэтгэл зүй болон улс төрийн социологи багтана. Нийгмийн сэтгэл зүйн хамгийн түгээмэл загвар болох Мичиганы загвар нь АНУ-ын тавиад оны сонгуулийг судласан (Левис-Бэк ба бусад, 2008) бөгөөд урт удаан хугацаанд аль нэг намын харьяат гэж өөрийгөө сэтгэл зүйн хувьд тодотгодог, бага насны нийгэмшилээс үүдэн насан туршид бэхжин ирсэн намын харьяалал гэсэн ойлголт чухал. Намын харьяалал нь сонгогчид улс төрийн сонголтоо хийх баримжаа болдог. Намын дэмжигчид нь илэрхий хуваагдсан нийгэмд ихэнхи сонгогчид үндсэн намуудын аль нэгэнд өөрийгөө харьяалдаг бөгөөд ихэвчлэн харъяа намынхаа төлөө саналаа өгдөг. Намын баттай дэмжигчид заримдаа эсрэг намд саналаа өгөх явдал байдаг ч урт хугацаанд эргээд нөгөө харьяа бүхий намдаа саналаа өгдөг байна. Намын харьяалал хүчтэй хөгжсөн бол намууд тогтвортой дэмжигчиддээ найдан орхиод аль намд саналаа өгөхөө тодруулаагүй жижиг бүлэг сонгогчид руу сонгуулийн сурталчилгааг чиглүүлдэг байна. Харин улс төрийн социологи нь хамтын сонирхолд төвлөрдөг. Нийгэм анги давхаргид хуваагдахад улс төрийн зөрчил үүсдэг ба намууд зөрчлийн хоёр талд байгаа иргэдийг дайчилдаг. Ажилчин ангийн сонгогчид нь зүүний намыг дэмждэг байхад дундаж давхаргын сонгогч нь барууны намуудыг дэмждэг. Намын харьяалал болон анги давхаргаар хуваагдах нь адил төстэй хүмүүсийг нэгтгэсэн улс төр юм. Хүн амын боловсрол дээшилж нийгмийн шилжилт хөдөлгөөн нэмэгдсэн, бодлого амжилтгүй хэрэгжсэнтэй холбоотой улс төрд хүмүүс итгэхээ байсанаас үүдэн 70-аад оноос хойши эдгээр онолын эзлэх байр суурь суларч намууд массад чиглэсэн нам гэхээсээ илүү төвлөрсөн, мэргэжлийн болж нийгмийн олон давхаргаас дэмжлэг авдаг картел хэлбэртэй болжээ (Далтон, 2006). Уламжлалт загварт сонгогч эрс тэс намуудад (зүүний чиглэлийн намууд өндөр татвар авч төрийн салбарыг тэлэхийг санал болгодог бол барууны чиглэлийн намууд бага татвар хурааж төрийн салбарыг хумихыг ухуулдаг) санал өгдөг бол орчин цагийн сонгуулийн судалгаанд сонгогч энх тайван, эдийн засгийн өсөлт гэсэн бүгд санал нийлэх асуудлаар аливаа намын үйл ажиллагаанд дүгнэлт өгдөг байна (Фиорина, 1981). Ийм валентын улс төрд чадварлаг нам гэсэн ойлголт чухал болж сонгогч тодорхой үр дүнд хүрсэн намд саналаа өгч зорилгодоо хүрээгүй намыг шийтгэж эсрэг санал өгдөг байна.

Сонгогчид хөгжил цэцэглэлтийг авчирах засгийн газартай байхыг хүсдэг ба засгийн газрын хүрсэн эдийн засгийн үр дүнгээр намын үйл ажиллагааг дүгнэдэг байна. Эдийн засгийн өсөлтийг авчирсан нам дэмжлэг авч харин эдийн засгийн уналттай үеийн нам унадаг байна. Намууд төвлөрсөн аргаар сонгуулийн мэргэжлийн өндөр зэргийн сурталчилгаагаар сонгогчидод нөлөөлөх гэж оролддог байна. Жишээлбэл мэдээллийн хэрэгслээр өөрийн намаа хамгийн өнгөлөг харагдуулж өрсөлдөгч намаа муу харагдуулах, сөрөг сурталчилгаа, нийгмийн тодорхой сегментэд чиглэсэн зорилтот сурталчилгаа явуулах зэрэг багтана. Уламжлалт судалгаанд санал өгөх зан үйлд хувь хүний шинж чанар чухал гэдэг бол сүүлийн үеийн судалгаанд тухайн орчин буюу намын кампанит ажиллагаа, найз нөхдийн үзэл бодол, эдийн засгийн нөхцөл байдал нөлөөлнө гэжээ (Жонстон ба Пати, 2006). Дүгнэлт Сонгуульд оролцох шийдвэр нь олон нийт төрийн үйлчилгээний үнэ цэний тухай мэдээг улс төрийн хүчнүүдэд дамжуулах хамгийн сайн арга гэдгийг эдийн засагчид мэднэ. Сонгуульд оролцох шийдвэр нь өөрийн гэсэн зардал болон ашиг тусыг агуулдаг. Улс төрийн мэдлэгтэй болох нь сонгогч тойрогтоо бүртгүүлэхээс эхлээд санал хураалтын газар очих гээд зардалтай юм. Саналаа өгөх зардал нь тийм ч их биш боловч сонгогч өөрийн хүссэн чиглэлд улс төрийн шийдвэрүүдийг өөрчлөх гэсэн хувь хүний ашиг тустай харьцуулахад хавьгүй их юм. Нэг хүний санал сонгуулийн үр дүнд нөлөөлөх магадлал дэндүү бага тул энэхүү ашиг тус тэгтэй тэнцүү гэж хэлж болно. Гэхдээ маш олон хүн сонгуульд оролцдогийг харвал хувь хүн саналаа өгөхдөө хувийн тодорхой ашиг хүртдэг аж. Жишээ нь хувь хүн сонгуулийн үр дүнтэй огт хамааралгүйгээр аль нэг бодлогыг (дэвшигчийг) дэмжиж өөрийгөө илэрхийлэн сэтгэл ханамж авч сонгуульд оролцдог байна. Тухайн бодлого хэрэгжээд хувь хүний ашиг тусын эсрэг байлаа ч гэсэн нэг хүний санал сонгуулийн үр дүнг өөрчлөхгүй гэдэг утгаар бодлогыг дэмжих нь огт зардалгүй юм. Ашигласан материал Dalton, R.J. (2006). Citizen Politics: Public Opinion and Political Parties in Advanced Industrial Democracies (4th edition). Washington DC: CQ Press.

Downs, A. (1957). An Economic Theory of Democracy, Harper Collins. Dunleavy, P. (1991). Democracy, Bureaucracy and Public Choice. London: Harvester Wheatsheaf. Fiorina, M.P. (1981). Retrospective Voting in American National Elections. New Haven, CT: Yale University Press. Johnston, R.J. and Pattie, C.J. (2006). Putting Voters in their Place: Geography and Elections in Great Britain, Oxford: Oxford University Press. Lewis-Beck, M.S., Jacoby, W.G., Norpoth, H. and Wiesberg, H.F. (2008). The American Voter Revisited. Ann Arbor: University of Michigan Press. Mulligan, Casey B and Charles G. Hunter. The Empirical Frequency Of A Pivotal Vote, Public Choice, 2003, v116 (1-2, Jul), 31-54. Funk, Patricia (2010). "Social Incentives and Voter Turnout: Evidence from the Swiss Mail Ballot System," Journal of the European Economic Association, MIT Press, vol. 8(5), pages 1077-1103.