Санхүүгийн систем тогтворжсон хэдий ч зарим арга хэмжээг дуусгавар болгох, шинэчлэлт хийх, төсвийн хүндрэлийг арилгах зэрэг олон зүйл хүлээгдэж байна

Similar documents
КОКСЖИХ НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙН ЧИГ ХАНДЛАГА

МОНГОЛ УЛСАД ТУЛГАРААД БУЙ ӨРИЙН ХЯМРАЛ

Төслийн МэдээллийнТайлан

CLOUD COMPUTING БУЮУ ҮҮЛЭН ТООЦООЛЛЫН ВИРТУАЛЧЛАЛЫН АРГЫГ БАНКНЫ СИСТЕМД НЭВТРҮҮЛСЭН ТУРШИЛТЫН ҮР ДҮНГЭЭС

САНХҮҮГИЙН САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР ХѲГЖЛИЙН МОДУЛ МОНГОЛ УЛС ХѲРѲНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ТЕХНИКИЙН ТЭМДЭГЛЭЛ 2012 ОНЫ 6 ДУГААР САР

Төгрөгийн бодит ханшийн гажилт: BEER загвар

Агуулга. Клоуд гэж юу вэ? Клоуд үйлчилгээний загвар. Клоуд Deployment загвар. Microsoft Azure. Business case. Асуулт & Харуулт

Арилжааны төлбөр тооцоо ХХК

Харилцагчийн удирдлагын систем

ШИНЭ ҮЕИЙН БАНКИР ТӨСЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР Банк санхүүгийн академийн Удирдах зөвлөлийн дэргэдэх Мэргэшлийн эрх олгох зөвлөлөөс батлав.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАГВАР (MSMM) : ДЭЛХИЙН САНХҮҮГИЙН ХЯМРАЛЫН ЭДИЙН ЗАСАГ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

Veritech ERP Human Capital Management. Хүний капиталын удирдлагын систем

gives Монгол Улсын эдийн засгийн улирлын тойм Дэлхийн Банк

Бараа материалын нөөцийн удирдлага (Managing Inventory)

3.5. Гэнэтийн саатал гэж тухайн системийн үйл ажиллагаа 2 (хоёр) минутаас дээш хугацаагаар, төлөвлөгөөт бусаар хэсэгчлэн болон бүрэн зогсохыг.

MOНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО ӨЗБ. Сэдэв: Кастодиан банкны тухай ойлголт, үйл ажиллагааны эрхзүйн зохицуулалт, ОУ-ын жишиг

МОНГОЛБАНКНЫ ТӨЛБӨР ТООЦОО, БҮРТГЭЛИЙН ГАЗАР ТӨЛБӨР ТООЦООНЫ ТӨВ ТӨЛБӨРИЙН КАРТЫН EMV СТАНДАРТЫГ ДЭМЖИЖ АЖИЛЛАХ, ОДООГИЙН БАЙДАЛ

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО

ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН ЖИШЭЭН ДЭЭР. Б.Аззаяа *, Д.Мөнхтуяа

МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

ДӨРӨВ.НИЙЛҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

Монгол Улсын Улирлын эдийн засгийн тойм

хßтадын эдийн ЗАСгИйн монгол улсад үзүүлэх нөлөөлөл

Уламжлалт бус мэдээллийн хэрэглээ, анхаарах асуудал. Ш.Ариунболд

МОНГОЛ УЛСЫН ЭРЧМИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДЛУУД, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ

ГАР БАГАЖНЫ танилцуулга

Халдлага Илрүүлэх Системийн Хосолмол Загварын Судалгаа

Article begins on next page

Програм хангамжийн архитектур (Software Architecture)

БОЛОВСРОЛ ИРЭЭДҮЙД: Төсөөлөл. Б.Зоригтбаатар ШУТИС, МХТС-ийн Электроникийн салбарын профессор. Мэдээлэл, холбооны технологи боловсролд ММТ 2017

АРИЛЖААНЫ ТӨЛБӨР ТООЦОО ХХК-ИЙН 2016 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН САНХҮҮГИЙН ХЭРЭГЦЭЭ, ЧАДАМЖ, ХУВИЙН ЗАН ТӨЛӨВТ НИЙЦСЭН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЭХ MB 1.0 ПРОГРАММ

Multimedia Authoring and Tools L-2

ДЭЭД БОЛОВСРОЛ БА ИННОВАЦИ

Олон улсын салбарууд. улс. үйлчлүүлэгч байгууллагууд. Орос. Eвроп болон ТУХН. Aзи. Энэтхэг. Латин Америк

ТОВЧ НАМТАР Увс аймаг, Улаангом хотын 10 жилийн 1-р сургууль

Цахим сургалтын үнэлгээнд сургалт удирдлагын системийн өгөгдөл олборлолт ашиглах судалгаа

-Зориг сайд маань явах шаардлагатай болсон учраас би түүнийг эхлээд хариулт өгөхийг хүсэж байна.

Ардчилал ба улстөрийн авилга

Онлайн, клауд үйлчилгээний зах зээл, боломжууд

Монгол улсын Өмнөд бүсийн (ӨГБ) газар доорх усны үнэлгээ Урьдчилсан дүгнэлт оны 9-р сар

ДОТООДЫН ЗОЧИД БУУДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ЗАМУУД

Кастодиан банкны үйлчилгээ

Монгол Улc - Нээлттэй мэдээлэл

Монгол Улсын Хараат Бус Таи2 лан: оны явцын таи2 лан

МУИС-ийн ХШУИС-ийн Хэрэглээний математикийн тэнхим

Олон улсын салбарууд. улс. үйлчлүүлэгч байгууллагууд. Орос. Eвроп болон ТУХН. Aзи. Энэтхэг. Латин Америк

ХОНКОНГ: Авлигатай тэмцэх үйл ажиллагаа

ТАТВАРЫН ШИНЭЧЛЭЛ АЧААЛАЛ, ДАРАМТЫГ ХӨНГӨЛНӨ

Фраскатийн гарын авлага СУДАЛГАА, ТУРШИЛТ ХӨГЖЛИЙН АСУУЛГАД БАРИМТЛАХ ЖИШИГ СТАНДАРТ

ÝÐ Ë ÌÝÍÄИЙН ßÀÌ МОНГОЛ УЛС ДАХЬ ГЭР БҮЛ ТӨЛӨВЛӨЛТИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ДҮН ШИНЖИЛГЭЭ

[ ] Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтүүд БЕРНАРД МАРР. Менежер бүр мэдвэл зохих 75 KPI

ХУВИЛБАР ТОВЧ УТГА Батлагдсан огноо

Монгол Улс. Хэвлэл мэдээллийн эрх зүй. Онлайн, оффлайн орчин дахь хувь хүний нууц ба цахим эрх Сургалтын гарын авлага

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хот СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН СУДАЛГААНЫ ХЭЛТЭС

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР. Татвар төлөгч хуулийн этгээдийн талаар мэдээлэл солилцох хамтын ажиллагаа

ХАМТРАН АЖИЛЛАХ БИЗНЕС САНАЛ

Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн мэдээллийн систем. Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс

Олон улсын салбарууд. улс. үйлчлүүлэгч байгууллагууд. Орос. Eвроп болон ТУХН. Aзи. Энэтхэг. Латин Америк

Иргэний бүртгэлийн систем

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН 2020 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ШИНЭЧИЛСЭН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ ( )

СТАТИСТИК СИСТЕМ ГАРЫН АВЛАГА (ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГЫН ГҮЙЦЭТГЭЛ; ХӨРӨНГИЙН ТАЙЛАН) Шинэчилсэн огноо:

ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГЧИЙН ТУХАЙ:

BSI байгууллагын танилцуулга Монгол улс дахь албан ёсны төлөөлөгч Б. Ундарлаа

CrossPower. Microgrids-ийн хосолмол эрчим хүчний систем. цахилгаан түгээлт

ОХУ-ЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ СТРАТЕГИ2035 -Д ХИЙСЭН СУДАЛГАА

ЭДИЙН ЗАСАГЧИД СОНГУУЛЬД ОРОЛЦДОГ УУ? Д.Долгорсүрэн, Удирдлагын академийн эдийн засгийн тэнхмийн багш доктор, дэд профессор

ЦАЛИН ХӨЛСНИЙ СИСТЕМ

ИНЖЕНЕРИЙН БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ

НАЛАЙХ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ТӨХК-ИЙН 2016 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН. Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар харилцана уу: Аудитын тайлан

Програм хангамжийн архитектур (Software Architecture)

Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор

Article begins on next page

ЯПОН УЛСЫН НООЛУУРАН ХУВЦАСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА

Хэмнэл ба давтамж. Лекц 13. МУИС-ХШУИС-МКУТ-ийн багш П.Гантуяа

netcat Гарчиг Tuguldur BiBO

Түншүүд. ирээдүйн төлөө. сайн сайхан. ЕХ, түүний гишүүн орнууд ба Монгол Улсын хоорондын хамтын ажиллагаа. Европын Комисс

ТӨЛБӨРИЙН КАРТЫН ЖУРАМ

ГЭМТ ХЭРГИЙН СТАТИСТИК ЗҮЙН ОНОЛ, ПРАКТИКИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ

"D. a&fcvn<m. /РСлркетиЯг,

УЛААНБААТАР ХОТЫН СУУРЬШЛЫН БҮСИЙН ХӨРСНИЙ БОХИРДЛЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ДҮН

УР ЧАДВАРААР СОНГОН ШАЛГАРУУЛАХ НЬ

Article begins on next page

УУРЫН ЗУУХАНД НҮҮРСНИЙ ШАТАЛТЫН ЯВЦАД АГААРТ ЯЛГАРАХ БОХИРДУУЛАГЧ ХИЙН СУДАЛГАА

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ӨНӨӨ ҮЕД

Улаанбаатар хотыг тогтворжуулах хэвтээ төлөвлөлт ба Их Британийн INUA-н Цар хүрээ тодорхойлох аргачлалыг хэрэгжүүлэх нь

НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛ ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ ДҮГНЭЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ (UPR) 22-р хуралдаан. (4-5-р сар, 2015) МОНГОЛ УЛС МЭДЭЭЛЭЛ:

МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН THE UNIVERSAL PERIODIC REVIEW-Д ӨРГӨН БАРИХ ХАМТАРСАН ИЛТГЭЛ

ОРОН НУТГИЙН СТАТИСТИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ, ТЭДГЭЭРИЙГ БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТӨД АШИГЛАХ НЬ

УГСААТНЫ ЗҮЙН ҮЗЭСГЭЛЭН

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ТӨСӨЛ

Veritech ERP Store Management System. Дэлгүүрийн удирдлагын систем

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ оны 5 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот. АГААРЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

Шинэ Зууны Иргэн ба Мэдээллийн Технологийн Боловсрол

Supply Chain АГУУЛГА НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД GS1 СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ. Quarterly E-newsletter. No: 03 (27)

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Тоон хэлбэрт дуу авиаг боловсруулах

УДИРДЛАГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БА ДҮН ШИНЖИЛГЭЭ оны 9 сарын 30-нд дуусгавар болсноор

LOGO. ШУТИС, ГУУС, ГГ- ийн салбарын дэд проф Г. Сарантуяа

Transcription:

January 21 Санхүүгийн систем тогтворжсон хэдий ч зарим арга хэмжээг дуусгавар болгох, шинэчлэлт хийх, төсвийн хүндрэлийг арилгах зэрэг олон зүйл хүлээгдэж байна Эдийн засгийн суурь үзүүлэлтүүд сайжрахын хирээр системийн эрсдэл буурч байгаа хэдий ч төрөөс үзүүлэх тусламж дэмжлэг хэвээр үргэлжилсээр байна. Зарим талаар сайжирч буй байдал ажиглагдаж байгаа хэдий ч зарим өндөр хөгжилтэй болон шилжилтийн эдийн засагтай улс орнуудад санхүүгийн тогтвортой байдал эмзэг сул хэвээр байна. Эдгээр улсуудын банкны системийг эрүүлжүүлэх, улмаар зээлийн сувгийн хэвийн үйл ажиллагааг хангах явдал нь хамгийн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудалд тооцогдож байна. Улсын санхүүгийн тайланд шилжсэн санхүүгийн эрсдэл, их хэмжээний улсын өрийн түвшин зэрэг нь санхүүгийн тогтвортой байдлын эрсдэлийг нэмэгдүүлж, эдийн засгийг дэмжих арга хэмжээг зогсооход саад учруулж байна. Шилжилтийн эдийн засагтай зарим улс орнуудад хөрөнгийн урсгал нь хөрөнгийн үнийг хөөрөгдөх, валютын ханшийг хэлбэлзүүлэх аюулыг бий болгох магдлалтай тул анхаарал татсан асуудал болж байна. Эдгээр улс орнуудын бодлого боловсруулагч нар санхүүгийн тогтвортой байдлын эрсдлийг хөөрөгдөж байгаа эдийн засгийг дэмжих бодлогуудаас салган авч үзэх хэрэгтэй байж болох юм. Бүх улс орнуудын хувьд санхүүгийн системийг эрүүлжүүлэхийн тулд авч хэрэгжүүлсэн өндөр дүнтэй төрийн дэмжих бодлогыг зогсоох зорилт тавьж ажиллах хэрэгтэй хэдий боловч тогтвортой өсөлтийг дэмжих чиглэлээрх үйл ажиллагаагаа хэвээр үргэлжүүлэх нь зүйтэй юм.

Эдийн засгийн суурь үзүүлэлтүүд сайжирч, төрөөс дэмжих бодлого амжилттай хэрэгжсэний үр дүнд доод цэгтээ хүртэл унасны дараагаас санхүүгийн зах зээл огцом сэргэж эхэллээ (21 оны 1-р сарын Дэлхийн Эдийн Засгийн Тоймын Шинэчилсэн Хувилбарыг үзнэ үү). Эрсдэлд дурлах байдал дахин давтагдаж, өмчийн зах зээлүүд сайжирч, хөрөнгийн зах зээлүүд дахин нээгдэж байна. Үүний үр дүнд эдийн засгийн болон санхүүгийн үйл ажиллагааны уналтын талаарх хөрөнгө оруулагчдын айдас багасч улмаар ихэнх төрлийн хөрөнгийн үнэ түүхэн дэх хамгийн бага түвшинд хүрч байснаа огцом өсч, дахин сэргэж байна (Зураг 1). АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн захын гүйцэтгэл Эдгээр эерэг үзүүлэлтүүд нь системийн эрсдэл ерөнхийдөө буурахад сайнаар нөлөөлж байна. Мөнгөний болон төсвийн бодлогын тусламжтайгаар эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, илүү тааламжтай болж мөн макро эдийн засгийн эрсдэлүүд буурахын хирээр зээлийн болон зах зээлийн эрсдэлүүд ерөнхийдөө буурч байна. Шилжилтийн эдийн засагтай орнуудын зах зээлийн эрсдэл мөн буурч байна. Мөнгөний болон санхүүгийн нөхцөл байдал зөөлөрч, сайжрахын хирээр ирээдүйд гарч болох хүндрэл, бэрхшээлүүдийг хэрхэн даван туулах талаар нухацтай авч үзэх шаардлага тулгарч байна. Эдийн засаг ерөнхийдөө сайжирч байгаа хэдий ч санхүүгийн систем бүрэн сэргээгүй байгаа бөгөөд санхүүгийн тогтвортой байдал эмзэг сул хэвээр байна. Хямралаас үүссэн зарим хүндрэлүүд оршсоор байна. Үүний зэрэгцээ эдийн засгийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлсэн өндөр дүнтэй бодлого, арга хэмжээнээс шинэ эрсдэлүүд урган гарч байна. Тухайлбал, эдгээр дэмжих бодлогуудын үр дүнд улсын санхүүгийн тайланд тодорхой эрсдэлүүд бий болж, улсын өрийн хэмжээ нэмэгдсэнээр ирээдүйд санхүүгийн тогтвортой байдал алдагдах эрсдэл үүсч мэдэхээр байна. Үүний зэрэгцээ, зарим томоохон шилжилтийн эдийн засаг хүчтэй сэргэж эхэлсний улмаас хөрөнгийн үнэ болон валютын ханш хөөрөгдөх аюул хүндрэл гарч болзошгүй байна. Тиймээс санхүүгийн шинэ системийг бий болгохын тулд эдийн засгийг дэмжих бодлогыг зогсоохдоо цаг хугацаа, шат дараалал болон гүйцэтгэлийн ажлыг нарийн удирдан зохион байгуулах нь зүйтэй юм. Зураг 2 - Зураг 2. Хөрөнгийн төрлөөрх гүйцэтгэл (Жилийн (Лехманы өөрчлөлт, -on-year) өмнө түвшинөөр, хувиар хувиар) 3 2 1-1 -2-3 4 Орон сууц Бизнесийн 22 23 24 25 26 27 28 29 Эх сурвалж: Moody's; S&P/Case-Shiller. Банк болон зээлийн асуудал Хамгийн түрүүнд тавигдаж буй асуудал бол банкны системийн хэвийн үйл ажиллагаа,% зээлийн нөхцлийг ерөнхийд нь сайжруулах асуудал юм. Банкны системийн зээлийн ачааллыг бууруулахын тулд өндөр дүнтэй зохицуулалт дэмжлэг үзүүлэх нь эдийн засгийн сэргэлтийн саармагжуулж болзошгүй тул авч хэрэгжүүлэх шаардлагагүй юм. Хөрөнгө босгох замаар зээлийн алдагдлыг шингээх

үйл явц хэрэгжилтийн шатанд явагдаж байна. Бидний тооцоогоор данснаас хасах үйл ажиллагаа 21 оны 4-р сарын ЗГСТТд тусгагдана гэж үзэж байгаа бөгөөд банкуудын санхүүгийн тайлан дахь үнэт цаасны үнэ өмнө нь үнэлж байснаас бага дүнгээр тусгагдсан тул дахин тооцож үзэх шаардлагатай байна. Банкны хөрөнгө өсч байгаа хэдий ч 29 оны 1-р сарын ЗГСТТ-ын үлдэгдэл хөрөнгийн хэрэгцээний тооцоонд ашиглагдаж байсан нормативыг шинэчлэн тогтоосон Basel хөрөнгийн хүрэлцээт түвшнийн стандартын дагуу цаашид зээлийн үйл ажиллагааг сэргээж, эдийн засгийн өсөлтийг хангахад их хэмжээний нэмэлт хөрөнгө шаардагдана. Үндсэн хөрөнгийн арилжааны зах зээлээс бий болсон зээлийн алдагдал огцом өсөх хандлагатай байна (Зураг 2). Зарим улс оронд үнэ огцом өсч байгаа нь нөгөө талаар өмнөх тооцоог шинэчлэх шаардлагатай учраас данснаас хасалт хийгдэнэ гэж хүлээгдэж байгаатай холбоотой. Банкууд нэмж хөрөнгө босгохгоос гадна санхүүжилтийн дутагдалаа нөхөх шаардлагатай тулгарч байна. 29 оны 1- р сарын ЗГСТТ-д тусгагдаж байсанчлан 211-13 онуудад урт хугацаат өр төлбөрийн богино хугацаанд төлөх хэсэгт ногдох санхүүжилтийн дутагдал үүснэ. Энэхүү санхүүжилтийн бөөгнөрсөн хэрэгцээ нь хямралын үеэр санхүүжилтийн дутагдлын улмаас төлбөрийн богино хугацаанд төлөгдөх хэсгийг хойшлуулж байснаас үүссэн байна. Банкинд итгэх итгэл алдагдах явдал нь ирээдүйд банкуудын зээлийн сангаа шинэчлэх чадварт муугаар нөлөөлж болзошгүй юм. Түүнчлэн төв банкны хөрвөх чадвартай арга хэрэгслүүдийг багасгах, банкны зээлд олгох засгийн газрын баталгааг бууруулахад цаашид анхаарал хандуулах нь зүйтэй. Мөнгө, санхүүгийн зах зээлүүд тогтворжихын хирээр энэ хоёр арга Figure Зураг 3. 3 Хувийн - Bank хэвшилд Credit олгосон to Private банкны Sector зээл (Percent (жилийн year-on-year) өөрчлөлт, хувиар) 2 15 1 5-5 -1 United States Euro Area United Kingdom 21 22 23 24 25 26 27 28 29 Source: Эх сурвалж: National Холбогдох authorities. улсуудын эрх бүхий байгууллага хэрэгслийг хэрэглэх нь буурсан хэдий ч зарим банкууд эдгээр дэмжлэгт найдсан хэвээр байна. Санхүүгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээг бууруулснаар эдгээр банкуудын үйл ажиллагаа сулрахаас гадна банкуудын санхүүгийн байдал хүндрэх эрсдэл бий болох, системийн хэмжээнд итгэл багасах аюул үүсч болох юм. Эдийн засгийн ерөнхий нөхцөл байдал сайжирсан хэдий ч үйл ажиллагаа нь жигдэрсэн зах зээлүүд дээр банкны зээл хангалттай хэмжээнд хүрч өсөөгүй байна (Зураг 3). Зээл олголтын хатуу бодлогыг харьцангуй зөөлрүүлж байгаа хэдий ч банкны зээлийн ажилтнуудын дунд хийсэн судалгаанаас харахад зээлийн олголтын байдал еврогоор арилжаа хийгддэг бүс нутгуудад болон АНУ-д үргэлжлэн бага хэвээр байж болзошгүй байна. Энэ нь

зээлийн нйилүүлэлт сайжирсан хэдий ч зээлийн эрэлт одоогоор сул байгаатай холбоотой юм. Зээлийн мөчлөгийн эргэцээс үзэхэд банкны зээл өсөх хандлага ажиглагдаж байна. Гэсэн хэдий ч зээлийн мөчлөг хүчтэй сэргэх эсэх нь тодорхой бус байна. Корпорацийн бонд гаргалт зэрэг банкны бус салбарын зээлийн эх үүсвэр огцом өсч байгаа боловч одоогийн зээлийг дахин санхүүжүүлэхэд хүрэлцэхүйц хэмжээнд хүрч чадахгүй байна. Эдийн засгийн ерөнхий төлөв байдал сайжрахын хирээр зээлийн эрэлт болон банкуудын зээл олгох хүсэл нэмэгдэж байгаа хэдий ч банкуудад хөрөнгө, санхүүжилтийн дутагдал байсаар байгаа нь тэдний зээл олголтод тээг болж байна. Зохицуулалтын дүрэм журамд ямар өөрчлөлт орох нь тодорхой бус байгаа нь мөн банкуудын зээл олгох шийдвэрт нөлөөлж байна. Данснаас хасалт, мөн санхүүгийн болон хөрөнгийн хэрэгцээний дарамт, зээлийн сул өсөлт зэрэг нь нийлээд банкны ирээдүйн ашигт ажиллагааг хязгаарлаж болзошгүй байна. Ирээдүйд үүсч болох хүндрэлийг даван туулах, нэмэлт хөрөнгийг бий болгох замаар ахиуц орлогыг хангалттай түвшинд хүргэхийн тулд банкуудын дахин зохион байгуулалтыг дэмжих шийдвэртэй алхамуудыг авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Шилжилтийн эдийн засагт орох урсгал Шилжилтийн эдийн засагтай орнуудад оруулах банкны хөрөнгийн урсгал бүрэн сэргээгүй хэдий ч хөрөнгийн багцын урсгалын сэргэлт шилжилтийн эдийн засгуудад орох хөрөнгө ялангуяа өмчийн Figure Зураг 44. - Emerging Шилжилтийн Market эдийн Fund засагт Net орох Inflows хөрөнгийн цэвэр урсгал (тэрбум АНУ (In billions of U.S. dollars) доллараар) 4 3 2 1-1 -2-3 Equity Debt Q17 Q27 Q37 Q47 Q18 Q28 Q38 Q48 Q19 Q29 Q39 Q49 Source: Emerging Portfolio Research. болон үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлж байна. Эдгээр орох урсгал нь хөрөнгийн үнэ болон валютын хангийг хөөрөгдөх нөхцлийг бүрдүүлж болзошгүй гэж үзэж, үүнд анхаарал хандуулж байна. Эдгээр улс орнуудын валютын ханшийн тогтолцоо уян хатан бус байгаа тул энэ асуудлыг мөнгөний болон валютын ханшийн бодлогоор зохицуулах нь хүндрэлтэй юм. Олон хүчин зүйлс энэ урсгал нэмэгдэхэд нөлөөлж байна. Өнгөрсөн оны хоёрдугаар хагасаас энэхүү урсгалын давалгаа эхлэхэд хөрөнгө оруулагчдын хүсэл сонирхолыг татах түлхэгч хүчин зүйл нөлөөлсөн (Зураг 4). Эрсдэл бүхий бүх төрлийн хөрөнгөнд хамгийн чухалд тооцогддог эрсдэлд дурлах дуршил хүчтэйгээр дахин сэргэсэн байна. Хөрөнгө оруулагчид хүүгийн түвшин бага хөгжсөн эдийн засаг дахь аюулгүй, өгөөж багатай хөрөнгө оруулалтаас татгалзах болжээ. Үүнийг доллар болон Засгийн газрын бондны үнийн бууралт, мөнгөний зах зээлээс гарч буй хөрөнгийн урсгал зэргээс харж болно. Шилжилтийн эдийн засгуудын ялангуяа

Ази, Латин Америкийн орнуудын өсөлтийн хэтийн төлөв зэрэг татах хүчин зүйлийн нөлөөгөөр өнгөрсөн оны хоёрдугаар хагасаас эхлэн энэхүү урсгал тогтворжиж эхэлж байна. Эдгээр бүс нутгуудад валютын ханш чангарна гэсэн хүлээлт нь мөн орон урсгал нэмэгдэхэд нөлөөлсөн. Зарим улс орнууд, зах зээлүүдэд хөрөнгийн үнэ өсөх хандлага огцом нэмэгдэж байгаа хэдий ч үүнийг өргөн хүрээтэй асуудал болгон хөндөхгүй байна. Зарим нэг дотоодын хүчин зүйлсийг үл харгалзвал үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлтөөс үүсэх инфляц түүхэн түвшиний хязгаарт хэлбэлзэж байна. Хятадаас бусад шижлтийн эдийн засагтай улс орнуудад зээлийн өсөлтийн хувьд хангалттай түвшинд хүртэл сэргээгүй байна (Зураг 5). Энэ нь хөшүүрэг хөрөнгийн үнийг өсгөх гол хөдлөгч биш гэдгийг харуулж байна. Иймээс хөрөнгийн орох урсгал болон хөрөнгийн инфляцийг бодлого боловсруулагчид зохицуулах Figure 5 - Emerging Market Bank Credit to the Private Sector (Six-month period changes, annualized rate) 6 Asia Latin America 5 Europe China 4 Midde East and Africa 3 2 1-1 Dec-4 Nov-5 Nov-6 Nov-7 Nov-8 Source: Interional Monetary Fund, International Financial Statistics. боломжгүй юм. Эдийн засаг сэргэж, хөрөнгийн орох урсгалын нөлөөгөөр хөрвөх чадвар нэмэгдсэнээр зээл олголт эрс өсч, хөрөнгийн үнэ тогтвортой бусаар өсөх нөхцлийг бүрдүүлнэ. Улс орнуудад ирж буй дарамт Хөгжилтэй орнуудад санхүүгийн зах зээлийн оролцогчид төсвийн тогтвортой байдлын асуудалд анхаарал хандуулах нь ихэсч байна. Тогтвортой байдал болон улс төрийн тодорхой бус байдалд анхаарал хандуулснаар Их Британи болон Япон улсуудад сүүлийн хэдэн долоо хоногт зээлийн төлөгдөхгүй болох свапын хүрээ нэмэгдсэн байна (Зураг 6). Зарим Европын улс орнууд ялангуяа Грек зэрэг улсын зэрэглэл доошилж, төсвийн тэнцвэрт байдал алдагдсанаас олон тооны дарамтууд үүсч байна (Зураг 7). Figure Зураг 66. -Зээл Credit төлөгдөхгүй Default Swap байх Spreads свапын хүрээ (суурь тоогоор) (In basis points) 2 15 1 5 United States United Kingdom Germany Japan Jan-8 Jul-8 Jan-9 Jul-9 Jan-1 Source: Bloomberg L.P. Улсын секторын өрийн цэвэр нийлүүлэлтийн талаарх манай төсөөллөөр ирэх 2-3 жилд урт хугацааны дундаж хэмжээ огцом нэмэгдэх хандлагатай байна. Төсвийн алдагдал, улсын өрийн энэ өсөлт нь санхүүгийн тогтвортой эрсдлийг нэмэгдүүлж, бодлого боловсруулагчдын хийх ажлыг нэмэгдүүлж байна.

Figure Зураг 77. - Credit Зээл төлөгдөхгүй Default Swap байх Spreads свапын хүрээ (суурь тоогоор) (In basis points) 4 3 2 1 Jan-8 Jul-8 Jan-9 Jul-9 Jan-1 Source: Bloomberg L.P. Greece Ireland Italy Portugal Spain Хамгийн багаар бодоход ирэх жилүүдэд нэмэгдэх улсын өр нь хувийн хэвшилд олгох зээлийн өсөлтийг хязгаарлаж, хүүгийн түвшинг нэмэгдүүлж, улмаар эдийн засгийн сэргэлтийг саармагжуулна. Хувийн хэвшлийн зээлийн эрэлт нэмэгдсэн хэдий ч банкуудын зээл олгох чадвар, санхүүгийн дэмжлэгийн арга хэмжээний хэрэгжилт сул байна. Улсын зээлийн хүүгийн түвшин огцом нэмэгдэж байгаа явдал нь илүү ноцтой эрсдэл юм. Хүүгийн түвшин эрс өсч, өгөөжийн муруй огцом дээшлэх нь санхүүгийн байгууллагуудад олон талын сөрөг нөлөө үзүүлэхээс гадна улсын өрийн дүн ихэссэнээр эдийн засгийн өсөлт саармагжина. Эцэст нь зарим улс оронд учирч болох хөрөнгө оруулагчдын итгэлийг алдах хамгийн том эрсдэл нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж, зээлийн гүйцэтгэлийг муудуулна. Хэдийгээр эдгээр нь улс орны дотоод асуудал мэт боловч хэрэв хүрээгээ тэлж буй бусад улс орнуудад, зах зээлүүдэд нөлөөлбөл итгэлцэлд сөрөг нөлөө үүсгэх болно. Тэргүүлэх чиглэлийн бодлого Эдийн засгийг дэмжих мөнгөний болон төсвийн бодлогыг аажмаар, дэс дараалалтайгаар зогсоох, төсвийн тэнцвэрийг хангаж, улсын өрийг барагдуулах дунд хугацааны стратеги боловсруулж хэрэгжүүлэх зэрэг олон ажил бодлого боловсруулагчдын өмнө тулгарч байна. Бодлогын дэмжлэгийг хугацаанаас нь өмнө зогсоох нь санхүүгийн илүүдэл нөөцтэй, эдийн засаг нь халалттай улс орнуудын хувьд инфляцийн дарамтыг хөөрөгдөж, ирээдүйн хямралын очийг бадраах аюултай бол харин эдийн засгийн сэргэлт сул, санхүүгийн систем эмзэг байгаа улсуудын хувьд цаашид үүсч болох хүндрэлүүд санхүүгийн системд нь хүндээр тусах аюултай. Иймээс хэврэг байгаа санхүүгийн системийг тогтворжуулах, эдийн засгийн сэргэлтийг хангах мөн бодит эдийн засаг болон санхүүгийн секторт сөрөг үзэгдэл гаргуулахгүй байх талаар бодлого боловсруулагчид ойрын үед анхаарч ажиллах шаардлагатай байна. Санхүүгийн систем нь хэврэг байгаа улс орнуудын хувьд банкуудын санхүүгийн тайланг сайжруулах, дахин санхүүжилт хийх, үйл ажиллагаа нь сул байгаа банкуудыг дахин зохион байгуулах ажлууд хүлээгдэж байна. Макро эдийн засгийн бодлогоор дамжуулан хөрөнгийн орох урсгалыг тогтоон барих, валютын ханшийн системийг уян хатан байлгах зэрэг нь эдийн засаг нь хурдацтай сэргэж байгаа шилжилтийн эдийн засагтай орнуудын хувьд тэргүүлэх чиглэл бодлого байх ёстой. Дэлхийн эдийн засгийн өсөлтийг хангах санхүүгийн тогтвортой байдлыг улам бэхжүүлэхэд дунд хугацааны бодлого чиглэгдэх ёстой. Төсвийн тэнцвэрт

байдлыг хангах замаар улсын секторын эрсдлийг багасгах, мөн хууль журмыг шинэчлэн, мөрдүүлэх замаар хувийн хэвшлийн санхүүгийн үйл ажиллагааг хэвийн болгоход анхаарах нь зүйтэй. Санхүүгийн системийн хэтийн төлөв эзэмшигчээс зээлдэгчийн хооронд хийгдэх мөнгөн урсгалын хөдөлгөөний зохистойгоор зуучилж ажиллах нөхцөл бүрдэж, улмаар эдийн засгийн тогтвортой өсөлт, санхүүгийн тэнцвэрт байдал тогтох болно. Ерөнхийдөө хямралыг даван туулах, эдийн засгийг дэмжих бодлогын хэрэгжилтийн зорилт нь санхүүгийн системийн аюулгүй ажиллагааг хангаж, тогтвортой өсөлтөд хүрэх эрчимтэй шинэ санаа, санаачилгыг дэмжих явдал билээ. Аюулгүй байдал болон өсөлтийг зэрэг хангах нь амар биш юм. Хэрэгжилтийн үйл явцад зарим анхаарал татах зүйлс гарч байна. Бодлого боловсруулагчид ирээдүйд зохицуулатын дүрэм журмыг өөрчлөхтэй холбоотой гарах зардал, улмаар санхүүгийн байгууллагуудын бизнесийн үйл ажиллагаа, зээл олголтод учруулах саад бэрхшээлд анхаарал хандуулах хэрэгтэй. Гэвч нарийн судалгаа, тооцоогүйгээр шинэ дүрэм журмыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор үүсэх эрсдэлээс зайлсхийх боломжгүй юм. Улс орнуудад үүсэх шинэ дүрэм журмын хэрэгжүүлэлтийн ялгааг багасгах, улмаар санхүүгийн тогтвортой байдлыг хангах явцад талуудын харилцаанд тохиролцоонд үүсч болох хүндрэл бэрхшээлээс сэргийлэх нь зүйтэй юм. Шинэчилсэн дүрэм журмууд амжилттай хэрэгжсэнээр, микро болон макро эдийн засгийн зохицуулалт харилцан бие биенээ нөхөж, системийн эрсдэлийг бууруулахад сайнаар нөлөөлнө. Ингэсэн тохиолдолд л санхүүгийн систем хадгаламж