МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН 2020 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ШИНЭЧИЛСЭН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ ( )

Similar documents
ДБСБ-ын Магадлан итгэмжлэлийн өөрийн үнэлгээний тайлан МУИС

ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН ЖИШЭЭН ДЭЭР. Б.Аззаяа *, Д.Мөнхтуяа

Агуулга. Клоуд гэж юу вэ? Клоуд үйлчилгээний загвар. Клоуд Deployment загвар. Microsoft Azure. Business case. Асуулт & Харуулт

ДЭЭД БОЛОВСРОЛ БА ИННОВАЦИ

ТОВЧ НАМТАР Увс аймаг, Улаангом хотын 10 жилийн 1-р сургууль

Харилцагчийн удирдлагын систем

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО

ИНЖЕНЕРИЙН БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ

Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн мэдээллийн систем. Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс

ХАМТРАН АЖИЛЛАХ БИЗНЕС САНАЛ

Шинэ Зууны Иргэн ба Мэдээллийн Технологийн Боловсрол

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Бараа материалын нөөцийн удирдлага (Managing Inventory)

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ТӨСӨЛ

Veritech ERP Human Capital Management. Хүний капиталын удирдлагын систем

XXI зууны оюутан-1. хөтөлбөр

Article begins on next page

Цахим сургалтын үнэлгээнд сургалт удирдлагын системийн өгөгдөл олборлолт ашиглах судалгаа

CLOUD COMPUTING БУЮУ ҮҮЛЭН ТООЦООЛЛЫН ВИРТУАЛЧЛАЛЫН АРГЫГ БАНКНЫ СИСТЕМД НЭВТРҮҮЛСЭН ТУРШИЛТЫН ҮР ДҮНГЭЭС

МУИС-ийн ХШУИС-ийн Хэрэглээний математикийн тэнхим

БОЛОВСРОЛ ИРЭЭДҮЙД: Төсөөлөл. Б.Зоригтбаатар ШУТИС, МХТС-ийн Электроникийн салбарын профессор. Мэдээлэл, холбооны технологи боловсролд ММТ 2017

ШИНЭ ҮЕИЙН БАНКИР ТӨСЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР Банк санхүүгийн академийн Удирдах зөвлөлийн дэргэдэх Мэргэшлийн эрх олгох зөвлөлөөс батлав.

Төслийн МэдээллийнТайлан

ГАР БАГАЖНЫ танилцуулга

МОНГОЛБАНКНЫ ТӨЛБӨР ТООЦОО, БҮРТГЭЛИЙН ГАЗАР ТӨЛБӨР ТООЦООНЫ ТӨВ ТӨЛБӨРИЙН КАРТЫН EMV СТАНДАРТЫГ ДЭМЖИЖ АЖИЛЛАХ, ОДООГИЙН БАЙДАЛ

Олон улсын салбарууд. улс. үйлчлүүлэгч байгууллагууд. Орос. Eвроп болон ТУХН. Aзи. Энэтхэг. Латин Америк

Програм хангамжийн архитектур (Software Architecture)

BSI байгууллагын танилцуулга Монгол улс дахь албан ёсны төлөөлөгч Б. Ундарлаа

Санхүүгийн систем тогтворжсон хэдий ч зарим арга хэмжээг дуусгавар болгох, шинэчлэлт хийх, төсвийн хүндрэлийг арилгах зэрэг олон зүйл хүлээгдэж байна

Article begins on next page

Монгол Улсын Нээлттэй Засгийн Түшнлэлийн оны Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө-i

Онлайн, клауд үйлчилгээний зах зээл, боломжууд

ОРОН НУТГИЙН СТАТИСТИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ, ТЭДГЭЭРИЙГ БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТӨД АШИГЛАХ НЬ

Олон улсын салбарууд. улс. үйлчлүүлэгч байгууллагууд. Орос. Eвроп болон ТУХН. Aзи. Энэтхэг. Латин Америк

ЦАЛИН ХӨЛСНИЙ СИСТЕМ

НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛ ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ ДҮГНЭЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ (UPR) 22-р хуралдаан. (4-5-р сар, 2015) МОНГОЛ УЛС МЭДЭЭЛЭЛ:

ЭЛСЭГЧДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА

Арилжааны төлбөр тооцоо ХХК

М ОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫН ТУШ ААЛ

Уламжлалт бус мэдээллийн хэрэглээ, анхаарах асуудал. Ш.Ариунболд

Multimedia Authoring and Tools L-2

ТОВЧ НАМТАР. Эдийн засагч-хүн ам зүйч; Олон улс судлаач (Олон улсын хамтын ажиллагаа)

Халдлага Илрүүлэх Системийн Хосолмол Загварын Судалгаа

ГЭМТ ХЭРГИЙН СТАТИСТИК ЗҮЙН ОНОЛ, ПРАКТИКИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ

Монгол Улсын Хараат Бус Таи2 лан: оны явцын таи2 лан

ТАНИЛЦУУЛГА INTRODUCTION

3.5. Гэнэтийн саатал гэж тухайн системийн үйл ажиллагаа 2 (хоёр) минутаас дээш хугацаагаар, төлөвлөгөөт бусаар хэсэгчлэн болон бүрэн зогсохыг.

САНАЛ. Нэг. Ерөнхий мэдээлэл: Овог, нэр Сургууль Мэргэжил Ажилласан жил Мэргэжлийн зэрэг Хүйс. Сурах бичгийн нэр: Анги: Хоёр. Агуулга: Сэдвийн нэр

Article begins on next page

Фраскатийн гарын авлага СУДАЛГАА, ТУРШИЛТ ХӨГЖЛИЙН АСУУЛГАД БАРИМТЛАХ ЖИШИГ СТАНДАРТ

АРИЛЖААНЫ ТӨЛБӨР ТООЦОО ХХК-ИЙН 2016 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

ДОТООДЫН ЗОЧИД БУУДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ЗАМУУД

САНХҮҮГИЙН САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР ХѲГЖЛИЙН МОДУЛ МОНГОЛ УЛС ХѲРѲНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ТЕХНИКИЙН ТЭМДЭГЛЭЛ 2012 ОНЫ 6 ДУГААР САР

Монгол Улc - Нээлттэй мэдээлэл

ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГЧИЙН ТУХАЙ:

Улаанбаатар хотыг тогтворжуулах хэвтээ төлөвлөлт ба Их Британийн INUA-н Цар хүрээ тодорхойлох аргачлалыг хэрэгжүүлэх нь

САНХҮҮГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСӨЛ

ÝÐ Ë ÌÝÍÄИЙН ßÀÌ МОНГОЛ УЛС ДАХЬ ГЭР БҮЛ ТӨЛӨВЛӨЛТИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ДҮН ШИНЖИЛГЭЭ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хот СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

Програм хангамжийн архитектур (Software Architecture)

Veritech ERP Store Management System. Дэлгүүрийн удирдлагын систем

МОНГОЛ УЛСАД ТУЛГАРААД БУЙ ӨРИЙН ХЯМРАЛ

Аливаа байгууллагын амжилтын хурдасгуур болсон МТ-ийн шийдлүүдийг хэрэглэгч бүрийнхээ тухайлсан онцгой шаардлаганд ямагт нийцүүлэн бүтээж, өрсөлдөх

Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсад зориулсан Бүс Нутгийн Хамтын Ажиллагааны Хөтөлбөрүүдийн Хөгжил-RETA 6370

ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ

хßтадын эдийн ЗАСгИйн монгол улсад үзүүлэх нөлөөлөл

Түншүүд. ирээдүйн төлөө. сайн сайхан. ЕХ, түүний гишүүн орнууд ба Монгол Улсын хоорондын хамтын ажиллагаа. Европын Комисс

МОНГОЛ УЛСЫН ЭРЧМИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДЛУУД, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ

LOGO. ШУТИС, ГУУС, ГГ- ийн салбарын дэд проф Г. Сарантуяа

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР. Татвар төлөгч хуулийн этгээдийн талаар мэдээлэл солилцох хамтын ажиллагаа

Техникийн даалгавар Эрх зүйн цахим хөтөчийн програм хангамж, цахим хуудас

ХУВИЛБАР ТОВЧ УТГА Батлагдсан огноо

MOНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО ӨЗБ. Сэдэв: Кастодиан банкны тухай ойлголт, үйл ажиллагааны эрхзүйн зохицуулалт, ОУ-ын жишиг

Иргэний бүртгэлийн систем

МОНГОЛ УЛСЫН СОЁЛ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛИЙН ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БАКАЛАВРЫН ЭЧНЭЭ, ЗАЙН ХӨТӨЛБӨРИЙН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ

УР ЧАДВАРААР СОНГОН ШАЛГАРУУЛАХ НЬ

Олон улсын салбарууд. улс. үйлчлүүлэгч байгууллагууд. Орос. Eвроп болон ТУХН. Aзи. Энэтхэг. Латин Америк

[ ] Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтүүд БЕРНАРД МАРР. Менежер бүр мэдвэл зохих 75 KPI

МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

CrossPower. Microgrids-ийн хосолмол эрчим хүчний систем. цахилгаан түгээлт

ЭДИЙН ЗАСАГЧИД СОНГУУЛЬД ОРОЛЦДОГ УУ? Д.Долгорсүрэн, Удирдлагын академийн эдийн засгийн тэнхмийн багш доктор, дэд профессор

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ӨНӨӨ ҮЕД

Тохокү Их Сургууль Номын сангийн Хөтөч

Монгол улсын Өмнөд бүсийн (ӨГБ) газар доорх усны үнэлгээ Урьдчилсан дүгнэлт оны 9-р сар

МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН THE UNIVERSAL PERIODIC REVIEW-Д ӨРГӨН БАРИХ ХАМТАРСАН ИЛТГЭЛ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ оны 5 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот. АГААРЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

КОКСЖИХ НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙН ЧИГ ХАНДЛАГА

Ардчилал ба улстөрийн авилга

Мэргэжил: Геологи F441400

БИЗНЕСИЙН УХААЛАГ МЭДЭЭЛЭЛИЙГ СУДЛАХ НЬ (Business Intelligence) Б.Гэрэлтуяа. О.Намуунцэцэг

EVC Series Video Conferencing. Your Best Collaborative Communication Solution

ТӨЛБӨРИЙН КАРТЫН ЖУРАМ

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН САНХҮҮГИЙН ХЭРЭГЦЭЭ, ЧАДАМЖ, ХУВИЙН ЗАН ТӨЛӨВТ НИЙЦСЭН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЭХ MB 1.0 ПРОГРАММ

Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор

ДӨРӨВ.НИЙЛҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

МУБИС-ийн мэдээлэл, холбооны сүлжээг шинэчлэх

ТЕХНИК ТУСЛАЛЦАА ҮЙЛЧИЛГЭЭ

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАГВАР (MSMM) : ДЭЛХИЙН САНХҮҮГИЙН ХЯМРАЛЫН ЭДИЙН ЗАСАГ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

ОХУ-ЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ СТРАТЕГИ2035 -Д ХИЙСЭН СУДАЛГАА

Хэмнэл ба давтамж. Лекц 13. МУИС-ХШУИС-МКУТ-ийн багш П.Гантуяа

Transcription:

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН 2020 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ШИНЭЧИЛСЭН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ (2011-2020) I БҮЛЭГ. МУИС-ИЙН 2011-2020 ОНЫ ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ ШИНЭЧЛЭХ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ II БҮЛЭГ. МУИС-ИЙН 2020 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ, ЕРӨНХИЙ ЗОРИЛГО 2.1 АЛСЫН ХАРАА, ЭРХЭМ ЗОРИЛГО, УРИА, ҮНЭТ ЗҮЙЛС. 2.2 2020 ОН ХҮРТЭЛХ СТРАТЕГИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮД III БҮЛЭГ. 2020 ОН ХҮРТЭЛХ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ЗОРИЛТУУД 1

I БҮЛЭГ. МУИС-ИЙН 2011-2020 ОНЫ ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ ШИНЭЧЛЭХ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ МУИС нь бүрэлдэхүүн 5 сургууль, орон нутаг дахь харьяаллын 2 сургууль, үндэсний статустай 3 хүрээлэн, судалгааны бусад нэгжүүдтэй, бакалавр, магистр, докторын түвшний 23.0 мянга орчим суралцагч, 750 гаруй эрдэмтэн багш, 1400 орчим үйлчилгээний ажилтантай Монгол улсын эрдэм оюуны томоохон төв юм. 1990-ээд оноос хойшхи шилжилтийн жилүүдэд МУИС өөрийн үйл ажиллагааг зах зээлийн зарчимд нийцүүлэн өөрчлөхөөс илүүтэйгээр оршин тогтнохын төлөө үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэ хугацаанд дээд боловсролыг шаталсан сургалтын тогтолцоонд шилжүүлэх, кредит системийг, их сургуулийг санхүүгийн хувьд өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчимд нийцүүлэн өөрчлөх, боловсролын агуулга, стандартыг өрнөдийн өндөр хөгжилтэй орнуудын их дээд сургуулиудын жишигт ойртуулахад чиглэсэн өөрчлөлтүүдийн эхлэлийг тавьсан боловч эдгээр өөрчлөлтүүд нь МУИС-ийг судалгааны их сургууль болгож өөрчлөх шаардлагад бүрэн нийцээгүй юм. Ялангуяа сүүлийн нэг жилийн дотор МУИС дээр хэрэгжиж буй шинэчлэлийн бодлого нь өмнөх стратеги төлөвлөгөөг зайлшгүй эргэн харахад хүргэж байна. Энэ шинэчлэлийн гол агуулга нь: Их сургуулийн хөгжлийн гол хөдөлгүүр болсон багш, оюутны нөөц потенциалыг бүрэн дайчилж, сонголтоос өрсөлдөөн, өрсөлдөөнөөс чанарыг түрүүлдэг, эдийн засгийн хувьд үр ашигтай, нөөцийг оновчтой ашиглаж чадах, ахисан түвшний сургалт, салбар дундын судалгааг хөгжүүлэхэд тохиромжтой бүтэц зохион байгуулалтыг бий болгох, үүний дотор Хөтөлбөрийн хороо, мэдээллийн болон санхүүгийн нэгдсэн систем, сургалтын нэгдсэн алба, ерөнхий суурь хичээл гэх мэт салбар дундын сургалт, судалгааг дэмжих бүтцийг бий болгох, Орчин үеийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг бүрэн хангаж чадах шилдэг мэргэжилтнийг бэлтгэхэд шаардлагатай хөтөлбөрүүдийг дэлхийн тэргүүлэх сургуулиудтай харьцуулсан жишгийн дагуу бий болгох, Шилдэг багш, шилдэг оюутнууд ажиллаж суралцах зайлшгүй нөхцлүүдийг хангасан сургалт судалгааны академик орчин нөхцлийг бүрдүүлсэн, хараат бус, биеэ даасан эдийн засаг, санхүүгийн бүтэц тогтолцоог бий болгоход чиглэж байгаа юм. Ойрын жилүүдэд МУИС-ийн өмнө тулгараад буй хөгжлийн дараахь зорилтуудыг шийдвэрлэх шаардлагатай байна. Үүнд: МУИС судалгаа, сургалтын үйл ажиллагаа, хөтөлбөрөө тасралтгүй шинэчлэн сайжруулж чаддаг, шинжлэх ухаан технологийн хөгжил, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцэж өөрчлөгддөг уян хатан тогтолцоог бий болгох, сонголт ба өрсөлдөөнийг дэмжсэн бүтцийн шинэчлэлийн дараагийн үе шатны зорилтуудыг хэрэгжүүлэх, 2

Их сургууль дотоод зохион байгуулалтынхаа хүрээнд эрдмийн эрх чөлөөг баталгаажуулах, үйл ажиллагааныхаа бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлэх, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн эрх зүйн шинэчлэлийг хийх, Оюутанд үзүүлэх үйлчилгээг чанарын шинэ түвшинд гаргах, судалгаанд суурилсан сургалтын суурь лабораторийг бэхжүүлэх, олон улсын түвшний салбар дундын нээлттэй, иж бүрдэл лабораторийг байгуулах, е-номын санг барих, зайн сургалтыг хөгжүүлэх, сургалт судалгааны орчин нөхцлийг орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрчилж, үр өгөөжтэй ашиглах, Ахисан түвшний сургалтыг эдийн засгийн үр ашигтай явуулж, суралцагчдыг шинэ мэдлэг бүтээх үйл ажиллагаанд идэвхтэй татан оролцуулах, гадаад харилцаа, олон талт хамтын ажиллагааны үр өгөөжийг бүрэн дүүрэн ашиглах; МУИС-ийг 2011-2020 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэн үеэс хойш стратеги төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах дор дурдсан зайлшгүй нөхцөл шаардлагууд бий боллоо. Үүнд: Улсын болон салбарын хөгжлийн бодлого, орчин нөхцөлд өөрчлөлт гарсан Стратеги төлөвлөгөөний хүрээнд дэвшүүлсэн зарим зорилтыг хэрэгжүүлсний зэрэгцээ тэдгээрт нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий болсон Стратеги төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар тодорхой санал, санаачлагууд гарсан 2015 он хүртэл хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн зорилтуудаа дүгнэх шаардлагатай болсон Стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад хийсэн судалгааны ажлууд, удаа дараагийн хэлэлцүүлгүүдийн үр дүн, шинэ удирдлагын багийн үйл ажиллагааны шинэ хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулж, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүдийг батлан гаргасан 3

АЛСЫН ХАРАА: II БҮЛЭГ. МУИС-ИЙН 2020 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ, ЕРӨНХИЙ ЗОРИЛГО 2.1 АЛСЫН ХАРАА, ЭРХЭМ ЗОРИЛГО, УРИА, ҮНЭТ ЗҮЙЛС Дэлхийн стандартад нийцсэн, Монгол улсын хөгжил дэвшлийн тулгуур болсон үндэсний загвар судалгааны их сургууль байна. ЭРХЭМ ЗОРИЛГО: Байгаль, нийгэм, хүмүүнлэгийн болон технологийн салбарт шинэ мэдлэг бүтээж, түгээн дэлгэрүүлдэг, тогтвортой хөгжлийн үзэл баримтлал бүхий үндэсний их сургууль байж, улс орны хөгжилд далайцтай хувь нэмэр оруулна. УРИА: Жинхэнэ мэдлэг, хүнлэг ёс, оюуныг дээдлэнэ. МУИС-ийн оюутан Монголын ирээдүй ҮНЭТ ЗҮЙЛС: - Академик эрх чөлөө - Сонголт ба өрсөлдөөн - Сайн засаглал - Нийгмийн хариуцлага - Уламжлал ба шинэчлэл 4

2.2 2020 ОН ХҮРТЭЛХ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ЗОРИЛТУУД I. СУДАЛГАА, ИННОВАЦИ, АНТРЕПРЕНЁРШИПИЙН ОНОВЧТОЙ БҮТЭЦ, ТОГТОЛЦООГ ХӨГЖҮҮЛЭХ II. НЭЭЛТТЭЙ, ӨРСӨЛДӨӨНД СУУРИЛСАН ЧАНАРТАЙ СУРГАЛТЫН ТОГТОЛЦООГ ТӨЛӨВШҮҮЛЭХ III. ОЮУТНЫ ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ IV. СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ОРЧНЫГ ШИНЭЧЛЭХ V. УДИРДЛАГА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ОНОВЧТОЙ БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ VI. ХӨГЖИЛД ЧИГЛЭСЭН НИЙГМИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ 5

I. СУДАЛГАА, ИННОВАЦИ, АНТРЕПРЕНЁРШИПИЙН ОНОВЧТОЙ БҮТЭЦ, ТОГТОЛЦООГ ХӨГЖҮҮЛЭХ МУИС-ийн өнөөгийн нөхцөл байдлаас үзэхэд, судалгаа шинжилгээ, инноваци, технологи дамжуулалт, антрепренёршипийн холбогдолтой журмуудыг баталж, бүтцийг бий болгосон хэдий ч судалгаа шинжилгээний үр дүнг практикт нэвтрүүлж, бизнестэй холбох тал дээр дорвитой ахиц гараагүй, оруулсан хөрөнгө оруулалт үр өгөөж муутай байна. МУИС-ийг сургалтад суурилсан их сургуулиас тогтвортой хөгжлийн үзэл баримтлал бүхий, академик мэдлэгийг нийгэм-эдийн засгийн эргэлтэд оруулдаг, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулдаг судалгааны их сургууль болгон өөрчлөхийн тулд судалгаа, шинжилгээний бодлогоо зах зээлийн суурь зарчимд нийцүүлэн өөрчилж, өрсөлдөөнд суурилсан, эдийн засгийн хувьд үр ашигтай тогтолцоог шаардлагатай байгаа юм. Суурь судалгааг хөгжүүлэхдээ төрийн дэмжлэгийг түлхүү авч, хэрэглээний судалгааг өөрийгөө санхүүжүүлэх зарчимд нийцүүлэн өөрчилж, судалгааны өрсөлдөөнт, уян хатан бус бүтцийг бий болгохыг зорьж байна. Өрсөлдөөний зарчимд тулгуурласан санхүүжилт, судалгааны хатуу тогтоосон бус, уян хатан бүтэц нь судалгаа шинжилгээний ажилд үр ашиг, үр дүн, хамтын ажиллагаа, чанарын ахиц дэвшлийг авч ирнэ хэмээн үзэж байна. Их сургуулийн судалгааны үр дүнг нийгэм эдийн засгийн хөгжилд хэрэгцээтэй шинэ бүтээгдэхүүн бий болгохын тулд аж үйлдвэрт технологи дамжуулах, оюуны өмчийн хамгаалалт хийх, төр-их сургууль-аж үйлдвэрийн хамтын ажиллагааг дэмжсэнээр технологи дамжуулах буюу лицензийн төв (TTO буюу TLO), оюуны өмчийн алба, стартап болон спин-офф компани, венч-капитал, судалгааны нээлттэй үндэсний төв, технологийн инкубатор, антрепренёршип боловсрол болон салбар дундын сургалт, судалгаа, инноваци, антрепренёршипийн санхүүгийн иж бүрэн тогтолцоог хөгжүүлэх, технологийн инновацийн дэд бүтцийг байгуулан үйл ажиллагааг тогтворжуулах шаардлагатай байдаг бөгөөд өнгөрсөн хугацаанд үүнтэй холбоотой зарим бодлого хөтөлбөрийг боловсруулж, холбогдох дүрэм журмыг боловсруулсан билээ. Хүрэх үр дүн Хэрэгжүүлэх арга зам Хэмжих үзүүлэлт Судалгааны нээлттэй, өрсөлдөөнт, уян хатан тогтолцоог бүрдүүлэх Олон улсын болон салбар дундын судалгаа, нийтлэлийг дэмжих, оюуны өмчийг хамгаалах Технологи дамжуулалт, инновац, антрепренёршипий н тогтолцоог дэмжих Өрсөлдөөнд тулгуурласан санхүүжилтийн тогтолцоог Хатуу тогтоосон бус, уян хатан бүтцийг бий болгох Суурь судалгаанд авах улсын санхүүжилт, дэмжлэгийг нэмэгдүүлэх Хэрэглээний судалгаанд өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчмыг Судалгааны ажлын үр дүнг үнэлэх арга зүйг шинэчлэх (өгүүлэл, патент, орлого) Олон улсын ба салбар дундын 6 o Томсон-Ройтерсийн индекстэй сэтгүүлүүдэд нийтлүүлэх өгүүллийн тоо o Томсон-Ройтерсийн индекстэй сэтгүүлд Монголоос хэвлүүлсэн өгүүллийн тоо, эшлэл o Судалгаа шинжилгээний ажилд зарцуулах хөрөнгийн өсөлт o Судалгааны хүрээлэн, төв,

Судалгааны нээлттэй орчин (open research facility), тэтгэлэгт хүрээлэн (Fellowship institute)-г байгуулан ажиллуулах судалгааг дэмжих бодлогыг хэрэгжүүлэх Шилдэг профессор, залуу судлаачдыг татах, ажиллах нөхцлийг бүрдүүлэх (head hunting) Профессорт зохион байгуулалт, санхүү, хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх тогтолцоог бий болгох Судалгаанд зарцуулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, шилдэг судлаачдыг орон зайгаар хангах Салбар дундын, нээлттэй, иж бүрдэл лабораториудыг шинээр байгуулах бодлого Их сургууль хоорондын, их сургууль бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх Магистр, докторын оюутанд судалгааны туслах ажилтнаар ажиллах боломжийг нээж, холбогдох дүрэм журмуудад өөрчлөлт оруулах лаборатори, эрдэм шинжилгээний ажилтны тоо o Судалгааны ажилд хамрагдах магистр, докторын оюутны тоо, хувийн жин o Шинэ бүтээл, шинэ технологийг худалдаалснаас олох орлого o Патент, лицензийн тоо, орлого o Хоёрдмол харьяалалтай багш нарын хувийн жин II. НЭЭЛТТЭЙ, ӨРСӨЛДӨӨНД СУУРИЛСАН ЧАНАРТАЙ СУРГАЛТЫН ТОГТОЛЦООГ ТӨЛӨВШҮҮЛЭХ Сургалтын чанар хөтөлбөрийн агуулга, багшийн мэдлэг, ур чадвар, заах арга хэлбэр, элсэгчдийн чанар, оюутанд үзүүлэх дэмжлэг туслалцаа, үнэлгээ, суралцах боломж зэрэг олон хүчин зүйлсээс хамааралтай. Бид шинэчлэн найруулсан стратеги төлөвлөгөөний хүрээнд сонголтоос өрсөлдөөн, өрсөлдөөнөөс чанарыг түрүүлдэг, эдийн засгийн хувьд үр ашигтай, нөөцийг оновчтой ашиглаж чадах, ахисан түвшний сургалт, салбар дундын судалгааг хөгжүүлэхэд тохиромжтой бүтэц зохион байгуулалтыг бий болгох замаар сургалтын чанар, үр өгөөжийг дээшлүүлж, дэлхийн тэргүүлэх сургуулиудтай харьцуулсан жишгийн дагуу хөтөлбөрүүдээ шинэчлэх замаар орчин үеийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг бүрэн хангаж чадах шилдэг мэргэжилтнийг бэлтгэх боломжтой хэмээн үзэж байна. Энэхүү стратеги төлөвлөгөөний хүрээнд кредит системийг сургалтад бүрэн нэвтрүүлж, их сургуулийн сургалт, судалгааны үйл ажиллагаа, хөтөлбөрийг тасралтгүй өөрчлөн 7

сайжруулдаг, нэг талаас оюутан багш нараас байнгын хүчин чармайлтыг шаарддаг, нөгөө талаас илүү их хөдөлмөрлөж буй багш, оюутанд илүү боломжийг бий болгодог өрсөлдөөнт тогтолцоог бүрдүүлж, эдийн засгийн хувьд хамгийн үр ашигтай бүтцийг бий болгох замаар их сургуулийн бүхий л түвшний сургалтыг өөрөө өөрийгөө хөгжүүлж чаддаг, бие даасан хөгжлийн замд оруулахад чиглэж байна. Энэ бүхний дүнд оюутан бүр өөрийн авьяас чадвар, хүсэл сонирхол, ирээдүйн хэрэгцээн шаардлагадаа үндэслэн мэргэжил, хичээл, багшаа сонгох, хос болон хавсарга мэргэжил эзэмших боломж бүрдэх болно. Хүрэх үр дүн Хэрэгжүүлэх арга зам Хэмжих үзүүлэлт Хөтөлбөрийн o Хичээлийн агуулга, бүтцийг Нэг хичээлийг шинэчлэлийг тасралтгүй сайжруулдаг системийг зааж буй багшийн гүнзгийрүүлэх бий болгож, хөгжүүлэх дундаж тоо, Мэргэжил, хичээл, багшаа Сонголтод орсон сонгох чөлөөт сонголтыг багш, хичээлийн нэмэгдүүлэх замаар эзлэх хувийн жин өрсөлдөөнийг дэмжих Хос ба хавсарга Хавсарга болон хос мэргэжил мэргэжлээр суралцах эзэмшиж буй боломжийг нээх оюутны хувийн Хөтөлбөрийн хороодын тогтвортой үйл ажиллагааг хангах Сургалтын технологийн шинэчлэл Шилдэг, авьяаслаг оюутныг татах, элсүүлэх бодлого Сонголтоос өрсөлдөөн, өрсөлдөөнөөс чанарт шилжсэн нээлттэй сургалтыг бий болгож, кредит системийг бүх шатанд Инженерийн боловсролыг дэмжих бүрэн Хөтөлбөрүүдийг олон улсад магадлан итгэмжлүүлэх Хөндлөнгийн үнэлгээг o Магистр, докторын хөтөлбөрийг хөгжүүлэх Магистр, докторын сургалтын хөтөлбөрүүдийг шинэчлэх Магистр, докторын элсэлтийн бодлогыг шинэчлэх Төгсөлтийн дараахь сургуулиудыг байгуулах TA, RA-ийг Шилдэг оюутныг уялдуулсан хөтөлбөрөөр элсүүлэх o Сургалтын үйл ажиллагаан дахь техник, технологийн шинэчлэл Цахим болон зайн сургалтын орчныг бий болгож хөгжүүлэх Бие даан, идэвхтэй суралцах боломжийг бүрдүүлэх 8 жин Төгсөх оюутны судалсан хичээлийн дундаж кредит Төгсөөд 6 сарын дотор ажлын байраа олсон оюутны эзлэх хувь Хөтөлбөрийн хороодын хуралдсан цаг Олон улсад магадлан итгэмжлүүлсэн хөтөлбөрийн тоо Элсэгчдийн дундаж оноо Нийт оюутанд магистр, докторын оюутны эзлэх хувь Нийт оюутанд гадаад оюутны эзлэх хувь Цахим болон зайн

Элсэлтийг онлайн хэлбэрт бүрэн шилжүүлэх Гадаад оюутныг элсүүлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох o Кредит системийг бүрэн нэвтрүүлж, салбар дунд, их сургуулиуд, улс хооронд нээлттэй, харилцан кредит солилцдог тогтолцоог бий болгох сургалтад хамрагдаж буй оюутны тоо, хувийн жин Сургууль хооронд, их сургууль харилцан солилцсон кредитийн тоо III. ОЮУТНЫ ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ Оюутны суралцах, амьдрах орчин нөхцлийг сайжруулж, тэдэнд хүртээмжтэй, тэгш шударга үйлчилгээг үзүүлэхийн тулд оюутанд хүргэх үйлчилгээний стандартыг боловсруулж, батлан мөрдөх шаардлагатай. Үүний зэрэгцээ магистр, докторын оюутныг судалгаа шинжилгээ хийх, багшлах ажилдаа татан оролцуулах, тэтгэлэг олгох, хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжих зэргээр ажиллах, амьдрах, суралцах орчин нөхцлийг нь сайжруулахад чиглэсэн бусад арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлэх шаардлагатай. Хүрэх үр дүн Хэрэгжүүлэх арга зам Хэмжих үзүүлэлт Оюутанд хүргэх Оюутанд үзүүлэх бүх төрлийн Оюутны сэтгэл үйлчилгээний үйлчилгээний зураглалыг хийж, ханамжийн үнэлгээ стандартыг тэдгээр үйлчилгээний стандарт, Үйлчилгээний нэг боловсруулж холбогдох журам, заавруудыг ажилтанд ногдох мөрдөх батлан гаргах оюутны тоо Оюутны тэтгэлэг, ассистантшип тогтолцоог хөгжүүлэх Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих Журам, заавруудыг хэрэгжүүлэх дэд бүтцийн орчин нөхцөл, програм хангамжийг бүрдүүлэх Оюутны үйлчилгээний ажилтнуудыг сургах, бэлтгэх Оюутны үйлчилгээг үнэлэх үнэлгээний нэгдсэн системийг бий болгох Ассистантшипээр ажиллуулах боломжийг үүсгэх Оюутныг хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйлчилгээг хөгжүүлэх Оюутны үйлчилгээнд зарцуулсан төсвийн хэмжээ Оюутанд олгох тэтгэлэгийн өсөлт Ассистантаар ажиллах магистр, докторын оюутны тоо Хөдөлмөр эрхэлдэг оюутны хувийн жин 9

IV. СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ОРЧНЫГ ШИНЭЧЛЭХ Орчин үеийн их сургуулийн сургалт, судалгааны хэрэгцээ шаардлагыг хангасан, багш судлаачид болон оюутнууд бие даан хөгжих боломжийг бүрдүүлсэн, тэдэнд суралцах, чөлөөт цагаа өнгөрүүлэх, тав тухтай ажиллаж амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх нь дэлхийд өрсөлдөх чадвартай оюутан бэлтгэх, дэлхийн түвшний судалгааг хийхэд онцгой чухал ач холбогдолтой. Ирэх жилүүдэд их сургуулийн сургалт судалгааны орчин нөхцөлд гарсан өөрчлөлтөд нийцүүлэн шинжлэх ухаан технологийн сүүлийн үеийн ололт амжилтад тулгуурласан мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлэх, салбар дундын судалгааны нээлттэй лабораториудыг байгуулах, электрон номын санг байгуулах зорилтуудыг дэвшүүлж байгаагийн зэрэгцээ судалгааны төслүүдийг санхүүжүүлэх хөрөнгө босгох төслийг дэмжих нэгжийг байгуулж, хөгжлийн санг сонгодог утгаар нь хөгжүүлж, хөрөнгө оруулалтын нэгдмэл бодлого төлөвлөлтийг бий болгож, их сургуулийн алс хэтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн их сургуулийг хотхоноор хөгжүүлэх болно. Хүрэх үр дүн Хэрэгжүүлэх арга зам Хэмжих үзүүлэлт Үүлэн технологид Сургалт, судалгаа, удирдлага, төлөвлөлт, хүний нөөц, санхүү Мэдээллийн нэгдсэн бааз бий болсон байна суурилсан бүртгэлийн дурдсан үйл Мэдээллийн нэгдсэн мэдээллийн ажиллагааг хамарсан нэгдсэн системийн техник нэгдсэн системийг хөгжүүлнэ. Энэ технологи, программ системийг хүрээнд: хангамжийн орчин нөхцөл хөгжүүлэх мэдээллийн нэгдсэн бүрдсэн байна системийн программ Үүлэн технологид хангамжийг хөгжүүлэх, суурилсан бүрэн техник технологийн компьютержсэн шийдлийг боловсруулж, удирдлагын үйл ажиллагаа бий болгох арга хэмжээг нэвтэрсэн байна. Сургалт, судалгааг дэмжих бүтцийг хөгжүүлэх авч хэрэгжүүлнэ. Дэлхийн түвшний, салбар дундын судалгааны, нээлттэй, иж бүрдэл (mixed) лабораториудыг байгуулах e - номын сан бий болгож, номын фондыг чанаржуулах Төслийг дэмжих нэгж (Grant support office)-ийг байгуулах Салбар дундын шинжтэй, судалгааны нэгдсэн иж бүрдэл лабораториудтай болсон байна Удирдлагын нэгдсэн систем, шинжлэх ухаан технологийн олон улсын сүлжээнд холбогдсон e- номын сантай болсон байна. Төслийг санхүүжүүлэх чиглэлд босгосон хөрөнгийн хэмжээ 10

Хөрөнгө оруулалтын бодлогын шинэчлэл Их сургуулийн хотхоныг хөгжүүлэх Хөрөнгө оруулалтын нэгдмэл бодлого, төлөвлөлт Хөгжлийн санг сонгодог утгаар нь хөгжүүлэх Хотхоныг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулах Хотхоныг хөгжүүлэхэд зарцуулах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх Хөрөнгө оруулалтын зардлыг төсвийн орлогын 15-20%-д хүргэнэ. Хөгжлийн санд цуглуулах хандив, тусламжийн орлогын өсөлт Хөрөнгө оруулалтын өсөлт Их сургуулийн хотхоноор хөгжүүлэх төлөвлөгөөтэй болно. Хотхоноор хөгжүүлэх чиглэлд эхний хөрөнгө оруулалтуудыг хийнэ. V. УДИРДЛАГА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ОНОВЧТОЙ БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ Их сургуулийн удирдлагын үйл ажиллагаа нь ил тод нээлттэй байх, хариуцлагатай байх, оролцоонд тулгуурлах зарчмуудад тулгуурлан явагдах бөгөөд нэг талаас, удирдлагын үйл ажиллагаанд орчин үеийн техник технологийн дэвшил, түүний дотор үүлэн технологид тулгуурласан мэдээллийн нэгдсэн тогтолцоог ашиглах, нөгөө талаас ажлын гүйцэтгэлийг сайжруулахад чиглэсэн дэвшилтэт аргууд, түүний дотор гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүдийг ашиглах замаар үйл ажиллагааны дээрх зарчмуудыг хангах болно. Удирдлагын үйл ажиллагааг боловсронгуй болгохын зэрэгцээ шилдэг багш, судлаачид ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэх, хүний нөөцийн удирдлага төлөвлөлтийг боловсронгуй болгох талаар дэс дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Хүрэх үр дүн Хэрэгжүүлэх арга зам Хэмжих үзүүлэлт Дотоод үйл Их сургуулийн дотоод үйл ажиллагааны ажиллагааны дүрэм нэгдмэл журмуудыг боловсронгуй дүрэм журам стандартыг бий болгож мөрдүүлэх, болгож, удирдлагын мэдээллийн Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүдийг үйл ажиллагаандаа нэгдсэн тогтолцоог бий болгох замаар тэдгээрийг хувь хүнээс үл хамаарах, стандартчилагдсан үйлчилгээ болгон хөгжүүлнэ. Үйл ажиллагааны гүйцэтгэлийг хэмжих системчилсэн арга болох гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүдийг ашиглах 11 Дотоод үйл ажиллагааны нэгдсэн Удирдлагын мэдээллийн нэгдсэн тогтолцоо Бүрэлдэхүүн сургууль, тэнхим, хөтөлбөр, багш нарын ажлын гүйцэтгэлийг

Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээлтэй шилдэг судлаач, багш нарыг татах, ажиллах нөхцлийг бүрдүүлэх Хүний нөөцийн удирдлага, төлөвлөлтийг боловсронгуй болгох замаар сонголт ба өрсөлдөөнд тулгуурласан ажлын гүйцэтгэлийг хэмжиж хянана Багш судлаачдын хөдөлмөрлөх орчин нөхцлийг сайжруулах Хоёрдмол харьяалал Багшийг дэмжих хөтөлбөр Ил тод нээлттэй байдал, сахилга хариуцлагыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх Удирдлагын мэдээллийн нэгдсэн системийг Хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ Сонголт ба өрсөлдөөнийг дэмжсэн хүний нөөцийн бодлогыг хөгжүүлэх Дундаж цалингийн өсөлт Хоёрдмол харьяалалтай багш нарын тоо Багшийг дэмжихэд зарцуулсан хөрөнгийн хэмжээ Багш, ажилтнуудын тогтвор суурьшил Багш нарын сэтгэл ханамжийг дээшлүүлэх VI. МУИС-ИЙН НИЙГМИЙН ХӨГЖИЛД ОРУУЛАХ ХУВЬ НЭМРИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ Орчин үед их сургуулийн нийгэмд үйлчлэх үүрэг, нийгмийн хариуцлагыг өндөржүүлэх нь дэлхий нийтийн глобаль асуудал болжээ. Аливаа их сургуулийн хамт олон юуны өмнө өөрсдийн сайн сайхан байдал, эд баялгийн хүртээмжийн төлөө ажиллах бус олон нийт, нийгэмд үйлчлэх зорилгоо тэргүүн зэрэгт тавих хэрэгтэй болоод байна. Улсаас өгөх санхүүжилтийн дэмжлэг, их сургуулийн бие даасан байдал академик эрх чөлөөг өргөжүүлэхийн хэрээр түүний нийгэмд үйлчлэх үүрэг, нийгмийн хариуцлагын шаардлага нэмэгддэг зүй тогтолтой байна. Тиймээс 2020 он хүртэлх стратегийн нэг гол тэргүүлэх чиглэлд их сургуулийн нийгэмд үйлчлэх асуудлыг онцгойлон оруулж байна. Энэ хүрээнд их сургуулийн нийгмийн хариуцлагын үзэл баримтлалаа нарийвчлан боловсруулах, нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг бүх хэлбэрээр хөгжүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нийгмийн хариуцлагын стандартыг хэрэгжүүлж эхлэх, уг чиглэлд сургууль, тэнхим, хувь хүмүүсийн оруулж байгаа хувь нэмэр, үр дүнг хэмжиж, үнэлж, урамшуулж чадах тогтолцоог бүрдүүлэх ажил, үе шаттайгаар хэрэгжих болно. 12

Хүрэх үр дүн Хэрэгжүүлэх арга зам Хэмжих үзүүлэлт Шинэ мэдлэг бий болгох, шинжлэх ухааны мэдлэг, ололтыг нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчилах, соён гэгээрүүлэх, олон нийт, нийгэмд чиглэсэн үйлчилгээгээ нэмэгдүүлэх замаар их сургуулийн нэр хүнд, нийгмийн хариуцлагыг дээшлүүлнэ Багш, оюутнууд нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаанд оролцох нөхцөл боломжийг бүрдүүлж, зарцуулсан хүч хөдөлмөрийг үнэлэх тогтолцоог нэвтрүүлнэ. Захиалгат судалгааг гүйцэтгэх, сургалт явуулах зэргээр олон нийт, төр, хувийн хэвшилтэй нягт хамтран ажиллаж, хамтын ажиллагаанаас олох орлогыг нэмэгдүүлнэ. Нийгэмд чиглэсэн арга хэмжээний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх Нийгмийн сайн сайхны төлөө зарцуулсан хүч хөдөлмөрийг зохих ёсоор үнэлэх, үүний тулд холбогдох дүрэм журмуудыг боловсруулна Хамтын ажиллагааны хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх Бүтцийг байгуулна Сургалтын модулиудыг бий болгох Нийгмийн сайн сайхны төлөө хийсэн ажлын тоо Сургалтад хамрагдсан, мэргэжил дээшлүүлсэн хүний тоо Хамтын ажиллагааны гэрээ хэлцлийн тоо Хамтын ажиллагааны гэрээ хэлцлийн тоо Хамтын ажиллагаанаас олох орлого 13

СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ЗОРИЛТУУД Стратегийн тэргүүлэх чиглэл 1. Судалгаа, инноваци, антрепренёршипийн оновчтой бүтэц тогтолцоог хөгжүүлэх Судалгааны нээлттэй, өрсөлдөөнт, уян хатан тогтолцоог бүрдүүлэх Олон улсын болон салбар дундын судалгаа, нийтлэлийг дэмжих, оюуны өмчийг хамгаалах Технологи дамжуулалт, инновац, антрепренёршипийн тогтолцоог дэмжих Судалгааны нээлттэй орчин (open research facility), тэтгэлэгт хүрээлэн (fellowship institute)-г байгуулах Стратегийн тэргүүлэх чиглэл 2. Нээлттэй, сонголт, өрсөлдөөнд суурилсан чанартай сургалтын тогтолцоог төлөвшүүлэх Хөтөлбөрийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх Сургалтын технологийн шинэчлэл Шилдэг, авьяаслаг оюутныг татах, элсүүлэх бодлого Сонголтоос өрсөлдөөн, өрсөлдөөнөөс чанарт шилжсэн нээлттэй сургалтыг бий болгож, кредит системийг бүх шатанд бүрэн Инженерийн боловсролыг дэмжих Стратегийн тэргүүлэх чиглэл 3. Оюутны хүртээмжтэй үйлчилгээг хөгжүүлэх Оюутанд хүргэх үйлчилгээний стандартыг боловсруулж мөрдөх Оюутны тэтгэлэг, ассистантшип тогтолцоог хөгжүүлэх Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих Стратегийн тэргүүлэх чиглэл 4. Сургалт, судалгааны орчныг шинэчлэх Үүлэн технологид суурилсан мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлэх Судалгаа,, сургалтыг дэмжих бүтцийг хөгжүүлэх 14 СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХУГАЦАА 2015 2016 2017 2018 2019 2020

Хөрөнгө оруулалтын бодлогын шинэчлэл Их сургуулийн хотхоныг хөгжүүлэх Стратегийн тэргүүлэх чиглэл 5. Удирдлага, хүний нөөцийн оновчтой бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэх Дотоод үйл ажиллагааны нэгдмэл стандартыг бий болгож, Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүдийг үйл ажиллагаандаа Шилдэг судлаач, багш нарыг татах, ажиллах нөхцлийг бүрдүүлэх Хүний нөөцийн удирдлага, төлөвлөлтийг боловсронгуй болгох Стратегийн тэргүүлэх чиглэл 6. Хөгжилд чиглэсэн нийгмийн үйлчилгээг хөгжүүлэх Шинэ мэдлэг бий болгох, шинжлэх ухааны мэдлэг, ололтыг нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчилах, соён гэгээрүүлэх, олон нийт, нийгэмд чиглэсэн үйлчилгээгээ нэмэгдүүлэх замаар их сургуулийн нэр хүнд, нийгмийн хариуцлагыг дээшлүүлнэ Багш, оюутнууд нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаанд оролцох нөхцөл боломжийг бүрдүүлж, зарцуулсан хүч хөдөлмөрийг үнэлэх тогтолцоог нэвтрүүлнэ. Захиалгат судалгааг гүйцэтгэх, сургалт явуулах зэргээр олон нийт, төр, хувийн хэвшилтэй нягт хамтран ажиллаж, хамтын ажиллагаанаас олох орлогыг нэмэгдүүлнэ. 15