Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 03 сарын 30-ны өдрийн А-79/99 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралт

Similar documents
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ оны 5 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот. АГААРЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хот СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

Вэб сервис ашиглах гарын авлага

3.5. Гэнэтийн саатал гэж тухайн системийн үйл ажиллагаа 2 (хоёр) минутаас дээш хугацаагаар, төлөвлөгөөт бусаар хэсэгчлэн болон бүрэн зогсохыг.

ХУВИЛБАР ТОВЧ УТГА Батлагдсан огноо

ТӨЛБӨРИЙН КАРТЫН ЖУРАМ

ТШТ:Х КАМ ЕРЄНХИЙ ШААРДЛАГА Хуудас 11-ийн 1

Төслийн МэдээллийнТайлан

М ОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫН ТУШ ААЛ

Техникийн даалгавар Эрх зүйн цахим хөтөчийн програм хангамж, цахим хуудас

ДӨРӨВ.НИЙЛҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

Бараа материалын нөөцийн удирдлага (Managing Inventory)

Гарчиг Веб портал ашиглан үйлчилгээний тохиргоо хийх заавар... 2

МОНГОЛБАНКНЫ ТӨЛБӨР ТООЦОО, БҮРТГЭЛИЙН ГАЗАР ТӨЛБӨР ТООЦООНЫ ТӨВ ТӨЛБӨРИЙН КАРТЫН EMV СТАНДАРТЫГ ДЭМЖИЖ АЖИЛЛАХ, ОДООГИЙН БАЙДАЛ

ТӨЛБӨРИЙН КАРТЫН ЖУРАМ

Монгол Улсын Нээлттэй Засгийн Түшнлэлийн оны Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө-i

Veritech ERP Human Capital Management. Хүний капиталын удирдлагын систем

БАЙГАЛЬ ОРЧНЫ СТАТИСТИКИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙГ ТООЦОХ АРГАЧЛАЛ

АРИЛЖААНЫ ТӨЛБӨР ТООЦОО ХХК-ИЙН 2016 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

МУИС-ийн ХШУИС-ийн Хэрэглээний математикийн тэнхим

LOGO. ШУТИС, ГУУС, ГГ- ийн салбарын дэд проф Г. Сарантуяа

Мэргэжил: Геологи F441400

ОРОН НУТГИЙН СТАТИСТИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ, ТЭДГЭЭРИЙГ БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТӨД АШИГЛАХ НЬ

Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор

ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН ЖИШЭЭН ДЭЭР. Б.Аззаяа *, Д.Мөнхтуяа

БЭЛЧЭЭРИЙН ГАЗРЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ ФОТО МОНИТОРИНГИЙН АРГААР ҮНЭЛЭХ

Харилцагчийн удирдлагын систем

ХАМТРАН АЖИЛЛАХ БИЗНЕС САНАЛ

ИНЖЕНЕРИЙН БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ

Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн мэдээллийн систем. Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс

ЦАЛИН ХӨЛСНИЙ СИСТЕМ

ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ

Монгол улсын Өмнөд бүсийн (ӨГБ) газар доорх усны үнэлгээ Урьдчилсан дүгнэлт оны 9-р сар

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО

Агуулга. Клоуд гэж юу вэ? Клоуд үйлчилгээний загвар. Клоуд Deployment загвар. Microsoft Azure. Business case. Асуулт & Харуулт

netcat Гарчиг Tuguldur BiBO

MOНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО ӨЗБ. Сэдэв: Кастодиан банкны тухай ойлголт, үйл ажиллагааны эрхзүйн зохицуулалт, ОУ-ын жишиг

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР. Татвар төлөгч хуулийн этгээдийн талаар мэдээлэл солилцох хамтын ажиллагаа

ГЭМТ ХЭРГИЙН СТАТИСТИК ЗҮЙН ОНОЛ, ПРАКТИКИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ

Иргэний бүртгэлийн систем

USB flash memory, USB принтер зэргийг клиент тус бүрээр ашиглахыг зөвшөөрөх/хориглох тохиргоог хийх боломжтой юу?

НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН АРДЧИЛАЛ САНГИЙН ТУХАЙ

CLOUD COMPUTING БУЮУ ҮҮЛЭН ТООЦООЛЛЫН ВИРТУАЛЧЛАЛЫН АРГЫГ БАНКНЫ СИСТЕМД НЭВТРҮҮЛСЭН ТУРШИЛТЫН ҮР ДҮНГЭЭС

ZTESmart. Гарын авлага. МЦХ ний Мэдээллийн Технологийн Газар

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

ТОВЧ НАМТАР Увс аймаг, Улаангом хотын 10 жилийн 1-р сургууль

Шинэ Зууны Иргэн ба Мэдээллийн Технологийн Боловсрол

Фраскатийн гарын авлага СУДАЛГАА, ТУРШИЛТ ХӨГЖЛИЙН АСУУЛГАД БАРИМТЛАХ ЖИШИГ СТАНДАРТ

Монгол Улсын Хараат Бус Таи2 лан: оны явцын таи2 лан

Кастодиан банкны үйлчилгээ

ШИНЭ ҮЕИЙН БАНКИР ТӨСЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР Банк санхүүгийн академийн Удирдах зөвлөлийн дэргэдэх Мэргэшлийн эрх олгох зөвлөлөөс батлав.

МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН THE UNIVERSAL PERIODIC REVIEW-Д ӨРГӨН БАРИХ ХАМТАРСАН ИЛТГЭЛ

Олон улсын салбарууд. улс. үйлчлүүлэгч байгууллагууд. Орос. Eвроп болон ТУХН. Aзи. Энэтхэг. Латин Америк

Халдлага Илрүүлэх Системийн Хосолмол Загварын Судалгаа

Multimedia Authoring and Tools L-2

Олон улсын салбарууд. улс. үйлчлүүлэгч байгууллагууд. Орос. Eвроп болон ТУХН. Aзи. Энэтхэг. Латин Америк

СИГНАЛ ШУУГИАНЫ ЧАДЛЫН СПЕКТРИЙГ ТОДОРХОЙЛОХ

ТОВЧ НАМТАР. Эдийн засагч-хүн ам зүйч; Олон улс судлаач (Олон улсын хамтын ажиллагаа)

Монгол Улc - Нээлттэй мэдээлэл

Програм хангамжийн архитектур (Software Architecture)

УДИРДЛАГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БА ДҮН ШИНЖИЛГЭЭ оны 9 сарын 30-нд дуусгавар болсноор

ДОТООДЫН ЗОЧИД БУУДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ЗАМУУД

УУРЫН ЗУУХАНД НҮҮРСНИЙ ШАТАЛТЫН ЯВЦАД АГААРТ ЯЛГАРАХ БОХИРДУУЛАГЧ ХИЙН СУДАЛГАА

ГАР БАГАЖНЫ танилцуулга

ХОНКОНГ: Авлигатай тэмцэх үйл ажиллагаа

НАЛАЙХ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ТӨХК-ИЙН 2016 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН. Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар харилцана уу: Аудитын тайлан

Монгол Улс. Хэвлэл мэдээллийн эрх зүй. Онлайн, оффлайн орчин дахь хувь хүний нууц ба цахим эрх Сургалтын гарын авлага

Түгээсэн газар. Бүсийн хэмжээнд. Бүсийн хэмжээнд

ДБСБ-ын Магадлан итгэмжлэлийн өөрийн үнэлгээний тайлан МУИС

Уламжлалт бус мэдээллийн хэрэглээ, анхаарах асуудал. Ш.Ариунболд

Монголын шүдний эмнэлгийн халдварын сэргийлэлт хяналтын асуудалд

Article begins on next page

Арилжааны төлбөр тооцоо ХХК

Лекц 16 Судалгааны ажлын боловсруулалт хийх Excel програмд дэд програм нэмж суулгах Excel Solver Datanalysis Office Excel File Options

ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР GENERAL BIOLOGY. Тэнхим Багшийн нэр, цол, зэрэг Гарын үсэг С.Шар, дэд проф. Доктор (PhD) ШУС Биологи Ч.

УЛААНБААТАР ХОТЫН СУУРЬШЛЫН БҮСИЙН ХӨРСНИЙ БОХИРДЛЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ДҮН

УР ЧАДВАРААР СОНГОН ШАЛГАРУУЛАХ НЬ

СТАТИСТИК СИСТЕМ ГАРЫН АВЛАГА (ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГЫН ГҮЙЦЭТГЭЛ; ХӨРӨНГИЙН ТАЙЛАН) Шинэчилсэн огноо:

ИНТЕРНЭТИЙН СҮЛЖЭЭНД СУУРИЛСАН ДОТУУР ХОЛБООНЫ ҮЙЛЧИЛГЭЭ. (Хэрэглэгчийн гарын авлага) 1 Хуудас

Article begins on next page

Амьсгалын замын халдвар үүсгэгч зарим вирүс ба эмнэл зүйн илрэлийг харьцуулан судалсан дүн

东北亚地区环境体验活动北東アジア地域環境体験プログラム동북아시아지역환경체험프로그램

САНХҮҮГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСӨЛ

Цахим сургалтын үнэлгээнд сургалт удирдлагын системийн өгөгдөл олборлолт ашиглах судалгаа

[ ] Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтүүд БЕРНАРД МАРР. Менежер бүр мэдвэл зохих 75 KPI

НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛ ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ ДҮГНЭЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ (UPR) 22-р хуралдаан. (4-5-р сар, 2015) МОНГОЛ УЛС МЭДЭЭЛЭЛ:

Article begins on next page

МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

ÝÐ Ë ÌÝÍÄИЙН ßÀÌ МОНГОЛ УЛС ДАХЬ ГЭР БҮЛ ТӨЛӨВЛӨЛТИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ДҮН ШИНЖИЛГЭЭ

EVC Series Video Conferencing. Your Best Collaborative Communication Solution

ЭЛСЭГЧДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА

GPS.MN. Хүн ба тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хянах цогц систем. БИ ТИ ЖИ ТИ ХХК 2018 он

Veritech ERP Store Management System. Дэлгүүрийн удирдлагын систем

Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 11 дүгээр сарын 24 -ний өдрийн 54 дүгээр тогтоолоор батлав.

ТЕХНИК ТУСЛАЛЦАА ҮЙЛЧИЛГЭЭ

Дизайн дахь өнгө ба гэрэл. Лекц 5

ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГЧИЙН ТУХАЙ:

Олон улсын салбарууд. улс. үйлчлүүлэгч байгууллагууд. Орос. Eвроп болон ТУХН. Aзи. Энэтхэг. Латин Америк

САНАЛ. Нэг. Ерөнхий мэдээлэл: Овог, нэр Сургууль Мэргэжил Ажилласан жил Мэргэжлийн зэрэг Хүйс. Сурах бичгийн нэр: Анги: Хоёр. Агуулга: Сэдвийн нэр

МОНГОЛ УЛСЫН ЭРЧМИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДЛУУД, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ

Transcription:

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 03 сарын 30-ны өдрийн А-79/99 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралт РАШААНЫГ АШИГЛАХ, ХАМГААЛАХ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1.Энэхүү журам нь рашааныг ашиглах, хамгаалахтай холбогдох харилцааг зохицуулна. 1.2.Энэхүү журмын хэрэгжилтэд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн асуудал хариуцсан газар, Байгаль орчны асуудал хариуцсан газар, Мэргэжлийн хяналтын газар болон эрх бүхий мэргэжлийн байцаагч хяналт тавина. Хоёр. Рашааны эрэл, хайгуул, судалгаа 2.1.Рашааны эрэл, хайгуул, судалгааны ажлыг санхүүжүүлэгч байгууллагын захиалгаар эрх бүхий Усны мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ. 2.2.Рашааны эрэл, хайгуул, судалгааны ажлын явцад энэ журмын 1.2-д заасан эрх бүхий байгууллага хяналт тавина. 2.3.Рашааны эрэл, хайгуул, судалгааны ажлын эцсийн үр дүнгийн тайланг Усны асуудал эрхэлсэн засгийн газрын эрх бүхий байгууллагад хүргүүлж тайлагнана. 2.4.Рашааны эрэл, хайгуул, судалгааны ажлаар тогтоогдсон рашааны ашиглалтын нөөцийг Усны асуудал эрхэлсэн засгийн газрын эрх бүхий байгууллагаар батлуулж мэдээллийг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. 2.5. Рашааны эрэл, хайгуул, судалгааны ажлын үр дүнгийн тайланд дараахь үзүүлэлтүүд тусгагдсан байна. Үүнд: 2.5.1.рашааны газарзүй, геоморфологи, геологийн тогтоц, тектоник бүтэц, гидрогеологийн нөхцөл; 2.5.2.рашааны физик шинж чанар, химийн найрлагыг тодорхойлсон ажлын үр дүн, дүгнэлт; 2.5.3.рашааны физик шинж чанар, химийн найрлагыг үндэслэн аливаа өвчнийг анагаах чадварыг тодорхойлсон Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөлийн дүгнэлт; 2.5.4.рашааны нөөцийг бодит болон боломжит үйлдвэрлэлийн зэрэглэлээр тогтоосон тооцоо. Гурав. Рашааны ордыг паспортжуулах 3.1.Рашааны эрэл, хайгуул, судалгаагаар нөөц нь батлагдсан рашааны орд бүр паспорттай байна. 3.2.Рашааны ордын паспортын загварыг Эрүүл мэндийн болон Байгаль орчны асуудал эрхэлсэн сайдын хамтарсан тушаалаар батална. 3.3.Рашааны ордын паспортыг тухайн аймаг, нийслэлийн Байгаль орчны асуудал хариуцсан газар хөтөлж рашааныг ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад баталгаажсан хуулбарыг олгоно. Дөрөв. Рашааныг хамгаалах

4.1.Рашааныг ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь Усны асуудал эрхэлсэн засгийн газрын эрх бүхий байгууллагын дүгнэлтийг үндэслэн "Рашааны тухай хууль"-ийн 8 дугаар зүйлийн 8.1.2-д заасны дагуу хамгаалалтын болон ариун цэврийн бүсийг тогтоолгоно. 4.2.Рашааны ариун цэврийн бүсийг хашаажуулж, хамгаалалтын бүсийг тэмдэгжүүлэх үүргийг рашааныг ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хариуцна. 4.3.Рашааны эх, ундарга, ариун цэврийн бүс дотор газар ухаж хөндөх, овоо босгохыг хориглоно. 4.4.Рашааны эх, ундаргыг өөрийн хөрөнгөөр тохижуулж, тоноглон хамгаалсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь тухайн байгууламжийг давуу эрхээр эзэмшинэ. 4.5.Рашааны чанар, ашиглалт, горимын ажиглалтанд аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн асуудал хариуцсан газар, Байгаль орчны асуудал хариуцсан газар болон Мэргэжлийн хяналтын газар хяналт тавина. Тав. Рашааныг ашиглах 5.1.Рашааныг ашиглагч нь рашааны илэрц буюу булгийн эхийг тохижуулж байгалийн ундаргын хэмжээнд ашиглах бөгөөд цооног болон дамжуулах хоолой нь баталгаажсан усны тоолууртай байна. 5.2.Рашааныг ашиглах хэмжээ нь баталгаажсан нөөцийн хэмжээнд бол хэд хэдэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зэрэг ашиглаж болно. Харин тэдгээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын рашааныг ашиглахад "Рашааны тухай хууль"-ийн 11 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ. 5.3.Тусгай хамгаалалттай газар нутагт рашаан ашиглах бол түүнийг ашиглахтай холбоотой асуудлыг "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль", журам, дүрэмд нийцүүлэн зохицуулна. 5.4.Рашааныг ашиглах сонирхол бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь рашаан ашиглах хүсэлт, "Рашааны тухай хууль"-ийн 11 дүгээр зүйлд заасны дагуу бүрдүүлсэн бичиг баримт болон рашааны ордын паспортын баталгаажсан хуулбарын хамт аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд уламжилна. 5.5.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь рашааныг ашиглах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай "Рашаан ашиглуулах гэрээ"-г аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн Засгийн газраас тогтоосон хугацаагаар байгуулна. 5.6."Рашааныг ашиглуулах гэрээ"-ний загварыг Эрүүл мэндийн болон Байгаль орчны асуудал эрхэлсэн сайдын хамтарсан тушаалаар батална. 5.7."Рашааныг ашиглуулах гэрээ"-г үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга гэрээ байгуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад рашаан ашиглах эрхийн бичиг олгоно. Рашааныг ашиглагч эрхийн бичгээ Улсын усны мэдээллийн санд бүртгүүлнэ. 5.8.Рашааныг ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглаж буй рашааны чанар, найрлагыг улирал тутамд өөрийн хөрөнгөөр шинжлүүлнэ. Зургаа. Рашааны ашиглалт, хамгаалалтын мэдээ, тайлан гаргах

6.1.Рашааны мэдээллийн сан нь "Рашааны тухай хууль"-ийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу бүрдэх бөгөөд Усны асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллага хөтлөн явуулна. 6.2.Рашааны эрэл, хайгуул болон газрын хэвлийтэй харьцах бусад ажиллагааны үед илэрсэн рашааны тухай мэдээллийг Усны асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллагад бүртгүүлэх үүргийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хүлээнэ. 6.3.Рашааныг ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь рашаан ашиглах зорилгоор өрөмдсөн цооног, тохижуулсан рашааны талаархи мэдээллийг тухай бүрт нь аймаг, нийслэлийн Байгаль орчны асуудал хариуцсан газраар дамжуулан Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Усны асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллагад хүргүүлнэ. 6.4.Рашааныг ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь рашааны орчинд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр хэрэгжүүлэх ба рашааны найрлага, чанар болон түвшний өөрчлөлтийг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн асуудал хариуцсан газар болон Байгаль орчны асуудал хариуцсан газарт тухай бүрт нь мэдээлнэ. 6.5.Аймаг, нийслэлийн Байгаль орчны асуудал хариуцсан газар нь рашааны ашиглалт, хамгаалалтын тайлан, мэдээг Байгаль орчин, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан маягтын дагуу нэгтгэж жил бүрийн 12 дугаар сарын 01-ний дотор Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Усны асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллагад ирүүлнэ. Долоо. Бусад 7.1.Рашааныг ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас рашаан бохирдох, рашааны нөөц, ундарга багасах, чанар нь алдагдвал мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн "Рашааны тухай хууль"-ийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. 7.2.Энэхүү журмыг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 03 сарын 30-ны өдрийн А-79/99 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралт... оны... сарын.. -ны өдөр РАШААНЫГ АШИГЛУУЛАХ ГЭРЭЭ ¹... Нэг. Ерөнхий зүйл заалт Монгол Улсын Рашааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11. 3 дахь "Рашааныг ашиглах, хамгаалах" журам,......аймаг/нийслэл,... сум/дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын... оны... сарын... өдрийн хуралдааны... тоот шийдвэрийг үндэслэн: Рашаан ашиглуулагчийг төлөөлж... аймаг /нийслэл... сум/дүүргийн Засаг дарга...... овогтой............ /цаашид "Рашаан ашиглуулагч" гэх/, Рашаан ашиглагчийг төлөөлж........... аймаг/нийслэл... сум/дүүргийн........... /аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг/ тоот улсын бүртгэлийн гэрчилгээ,...... тоот иргэний үнэмлэх... тоот регистрийн дугаартай... овогтой....... /цаашид "Рашаан ашиглагч" гэх/ нар энэхүү гэрээг байгуулав. Хоёр. Рашааны мэдээлэл 1. Рашааны нэр, байршил: Газар зүйн солбицол:..... Аймаг, сум, газрын нэр:....... 2. Рашааны тодорхойлолт нөөц: Нөөц (л/сек, м3/хоног)... Ундарга (л/сек)... Тархалтын талбай (м2)...

Рашааны эх үүсвэрийн тоо... 3. Рашааны найрлага, чанарын талаар: (рашааны паспорт-д тэмдэглэснээр) үйлдвэрлэл- 4. Рашаан ашиглах зориулалт: эмчилгээ-сувилгааны үйлчилгээний 5. Рашааны талаарх мэдээлэл: а. эмчилгээ-сувилгааны талаарх мэдээлэл б. үйлдвэрлэл-үйлчилгээний талаарх мэдээлэл 6. Тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын рашааныг ашиглах хэмжээ: а. эмчилгээ-сувилгааны (хүн/хоног) б. үйлдвэрлэл-үйлчилгээний (м3/хоног) 7. Рашааныг ашиглаж буй хэлбэр: Булаг Худаг Эрдэст нуур Дамжуулах хоолой Эмчилгээний шавар Гурав. Гэрээний нөхцөл Рашаан ашиглуулагчийн эрх, үүрэг: 1.Рашааны хамгаалалтын болон ариун цэврийн бүсийг холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтооно. 2.Эмчилгээний стандартад нийцсэн рашааныг хэрэглэх нөхцөлөөр хангахад дэмжлэг үзүүлнэ. 3.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай рашааныг ашиглуулах гэрээ байгуулж биелэлтэд нь хяналт тавина. Рашаан ашиглагчийн эрх, үүрэг: 1.Рашаан, түүний чанарыг хамгаалах арга хэмжээг жил бүр төлөвлөн хэрэгжүүүлнэ. 2.Рашаан ашиглалтын төлбөрийг хугацаанд нь төлнө. 3.Рашаан ашиглалтын бүртгэл, тайлан хөтөлж, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад өгнө. 4.Энэхүү гэрээний рашааны мэдээлэлд тусгагдсан үзүүлэлтүүдийг өөрчлөхгүй байх. өөрчлөлт орсон тохиолдолд аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн асуудал хариуцсан газар болон Байгаль орчны асуудал хариуцсан газарт мэдэгдэж холбогдох арга хэмжээг авахад хамтран ажиллах үүрэгтэй. Дөрөв. Рашааны төлбөр Рашааныг ашиглах төлбөрийн хэмжээ: а. эмчилгээ-сувилгаа

б. үйлдвэрлэл-үйлчилгээ Тав. Гэрээний хугацаа Рашааныг ашиглуулах энэхүү гэрээг... жилийн хугацаагаар байгуулав. Зургаа. Бусад зүйл Гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Гэрээний биелэлтийг талууд жил бүрийн 12 дугаар сарын 10-ны дотор дүгнэж, протокол үйлдэнэ. Гэрээг дор дурдсан үндэслэлээр хугацаанаас нь өмнө цуцалж болно: - гэрээлэгч аль нэг тал үүргээ биелүүлээгүй бол; - гэрээ байгуулагч аль нэг тал татан буугдсан. Гэрээний нөхцөлийг биелүүлээгүй, дутуу биелүүлсэн бол буруутай тал холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ. ГЭРЭЭ БАЙГУУЛСАН: Рашаан ашиглуулагчийг төлөөлж: ашиглагчийг төлөөлж: Рашаан......... аймаг/нийслэл..... аймаг/нийслэл......... сум/дүүргийн сум/дүүргийн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэр......... Засаг дарга албан тушаалтан Хаяг: Харилцах утас: Хаяг: Харилцах утас:

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 03 сарын 30-ны өдрийн А-79/99 дугаар хамтарсан тушаалын 3 дугаар хавсралт РАШААНЫ ОРДЫН ПАСПОРТ 1. Рашааны ордын паспортыг /цаашид "Паспорт" гэх/ хөтлөхөөс өмнө анхааралтай уншиж судалсан байна. 2. Рашааныг ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь паспортыг заавал хөтөлсөн байна. 3. Рашааны орд бүр Улсын усны мэдээллийн сангийн код болон дугаартай байна. Энэхүү код, дугаарыг Усны асуудал эрхэлсэн засгийн газрын эрх бүхий байгууллага олгоно. Хаягийн хэсэг Бүсчлэлийн код: Аймаг... сум... 1. Рашааны эх булгийн нэр... 2. Рашааны орд оршиж байгаа газрын нэр... Уртраг: Өргөрөг: Үнэмлэхүй өндөр, м 3. Рашааны орд, эх булгийг ашиглагчийн нэр /иргэн, аж ахуйн нэгж, байгууллага/... 4. Рашааны орд, эх булгийг хэзээ ямар байгууллага анх ашигласан... 5. Рашааны орд, эх булагт ямар байгууллага, хүмүүсээс засвар тохижуулалт хэзээ хийсэн, ямар тоног төхөөрөмж тавьсан... 6. Паспортод хавсаргасан материалууд...

7. Паспорт хүлээн авагчийн албан тушаал, гарын үсэг, нэр...... 8. Паспортыг баталгаажуулсан:... аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар,... албан тушаалтны нэр,албан тушаал... он... сар...өдөр Тамга Рашааны орд, эх булгийн паспорт олгоход ариун цэвэр техникийн байдал, рашааны чанар, ашиглалт 1. Рашааны ус зүй, ариун цэвэр, техникийн үзүүлэлт а/ Рашааны ундарга хаанаас тэжээгддэг /хөрсний уст давхраанд хамаарагдах эсэх зэрэг/...... б/ Гүний өрөмдөл худагтай рашаан: - нөөц... м3/хон - ундарга... м3/с - тархалтын талбай... га - өрөмдсөн гүн... м - худгийн гүн... м - рашааны тогтонги түвшин... м - рашааны хөдөлгөөнт түвшин... м - худгийн диаметр... м - рашааны хөөргийн сорох хавхлагийн гүн...м - худагт тавигдсан хоолой... в/ Рашааны эх булаг гадаргын бол: - нөөц... м3/хон - ундарга... м3/с - тархалтын талбай... га - урсгалын хурд... л/с - булгийн тоо... - рашааны булгийн гүн... м - рашааны булгийн өргөн... м 2. Рашааны орд, эх булгийн хамгаалалт тохижилтын байдал:

а/ Рашааны орд, эх булаг, ундаргад ариун цэвэр, хамгаалалтын бүс тогтоосон байдал...... б/ Рашааны орд, эх булгийг бохирдлоос хамгаалсан байдал /бохир усны цооног, малын хашаа, хог хаягдал гэх мэт/...... 3. Рашааны ашиглалт: а/ рашаан ашиглаж байгаа арга /шахуурга, дамжуулах хоолой, цорго гэх мэт/...... б/ рашаанаар үйлчлүүлдэг хүрээ, хувь хүний тоо...... 4. Рашааны орд, эх булгийг сонгон авахад ариун цэврийн болон мэргэжлийн байгууллагаас өгсөн дүгнэлтийн товч агуулга, он, сар, өдөр... 5. Паспорт олгохоос өмнөх рашааны найрлагад хийсэн шинжилгээний дүн

Физик шинж чанар Үзүүлэлтүүд Рашааны илэрц Өнгө Үнэр Амт Тунгалаг чанар Тунадас Булингар Температур С Урвалын орчин рн 6. Паспорт олгохоос өмнөх рашааны найрлагад хийсэн шинжилгээний дүн Химийн найрлага Шинжилгээ хийсэн байгууллага, лабораторийн нэр, он, сар, өдөр Хяналт хийсэн хугацаа рн Тодорхойлсон хийн агууламж CO2/H2S мг/л Кальци (Ca2+) Голлох катион Магни (Mg2+) Натри (Na+) Кали (K+) Гидрокарбонат (HCO3-) Голлох анион Карбонат (CO32-) Сульфат (SO42-) Х

Паспорт олгосноос хойш рашааны эх булагт хийсэн хяналт, авсан арга хэмжээ 1. Рашааны орд, эх булгийн эрүүл ахуй, ашиглалтын байдлыг шалгасан хяналтын тухай тэмдэглэл Хяналт хийсэн хугацаа Илэрсэн зөрчил Мэргэжлийн байгууллагаас тавьсан шаардлага, авсан арга хэмжээ Биелүүлэх хугацаа Хяналт хийсэн буюу биелэлтийг шалгасан байгууллага, хүний нэр 2.Рашааны орд, эх булагт хийсэн химийн шинжилгээний дүн тодорхойлсон үзүүлэлт бүрээр Шинжилгээ хийсэн байгууллага, лабораторийн нэр, он, сар, өдөр Хяналт хийсэн хугацаа рн Тодорхойлсон хийн агууламж CO2/H2S мг/л Кальци (Ca2+) Голлох катион Магни (Mg2+) Натри (Na+) Кали (K+) Гидрокарбонат (HCO3-) Голлох анион Карбонат (CO32-) Сульфат (SO42-) Х

3.Эрүүл ахуйн хяналтын шаардлагаар ашиглалтын хугацаанд рашааны чанарт хийсэн эрүүл ахуй, бактериологийн шинжилгээ Он, сар, өдөр Бактериологийн үзүүлэлт 1см3 рашаан дахь нянгийн тоо 1 дм3 рашаан дахь гэдэсний савханцарын бүлгийн нянгийн тоо Шинжилгээ хийсэн байгууллагын нэр он, сар, өдөр Шинжилгээг паспортод бичсэн байцаагчийн нэр, гарын үсэг, тэмдэг 4.Мэргэжлийн байгууллагын шаардлагаар рашааны орд, эх булаг, орчинд хийсэн тохижилт хамгаалалтын ажил Он, сар Хийсэн засвар тохижуулалтын ажил Хяналтын байгууллагын шаардлагаар хийсэн

5.Рашааны орд, эх булаг, орчны тохижилт, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн байдалд хийсэн хяналт Он, сар, өдөр Авсан арга хэмжээ Гүйцэтгэсэн байгууллага, хүний нэр Ажлын үр дүн Хяналт тавьсан байгууллага, ажилтны нэр Паспорт эзэмшигчийн үүрэг, хариуцлага 1.Паспортыг хавсралт, шинжилгээний дүн, рашааныг ашиглах зөвшөөрөл, гэрээний хамт хадгалж, мэргэжлийн болон холбогдох байгууллагаас шалгахад бэлэн байлгах. 2.Хяналтын байгууллагаас тавьсан шаардлагыг тогтоосон хугацаанд нь биелүүлэн аливаа өөрчлөлт орсон тохиолдолд журамд заасны дагуу паспортод тэмдэглүүлсэн байх. 3.Рашаанд хийсэн шинжилгээ, орчны тохижуулалт, халдваргүйжүүлэлтийн ажлын талаарх арга хэмжээг тухай бүрд тайлан гарган паспортод хавсаргасан байх. Рашааны орд, эх булгийн чанарын хяналт 1.Рашаан ашиглагч нь түүний чанарт байнгын хяналт тавьж рашаан усны стандартын шаардлага зөрчигдсөн тохиолдолд холбогдох мэргэжлийн болон хяналтын албанд мэдэгдэнэ. 2.Өрөмдмөл худаг бүхий рашааны чанарт тавих хяналтыг эх булгийн төрөл, газарзүйн байршил, ус зүйн тогтолцооны онцлог, ашиглалтын хугацаа, эрүүл ахуйн нөхцөл зэрэг чанарт нөлөөлөх хүчин зүйлээс хамааруулан газрын доорх рашаанд эхний жилд улирал тутам нэг удаа хяналт шинжилгээ хийж байх. Ил ундаргатай рашаанд бол илэрц, ундарга бүрээс дээж авч ашиглалтын эхний жилд сард нэг удаа бүх үзүүлэлтээр шинжлэх ба цаашид голлох үзүүлэлтийг тогтоож, түүний дагуу улиралд нэг удаа хяналтын шинжилгээ хийнэ. 3.Бичил биет судлалын шинжилгээг газрын гүний ундаргатай рашаан ашиглаж байгаа үед онцгой шаардлага гарахгүй бол улсын чанартай

байнгын ажиллагаатай рашаан сувиллын нөхцөлд сард нэг удаа, улирлын чанартай ажилладаг рашаан сувиллын нөхцөлд улиралд нэг удаа, харин ил ундаргатай рашаан ашиглаж байгаа тохиолдолд бичил судлалын шинжилгээг хавар, намрын улиралд хийж гүйцэтгэнэ. 4.Рашааны чанарыг үнэлэх бичил амь судлалын үзүүлэлт стандартад заасан хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд бохирдлын шалтгааныг тодорхойлох зорилгоор давтан шинжлэх ба эмгэг үүсгэгч нян илрүүлэх болон аммиак, нитрат, нитрит, азот, хлор агуулсан нэгдлүүд зэрэг шим бодисын бохирдлыг илчлэх химийн нэгдлийг тодорхойлж рашааны ордын паспортод тэмдэглүүлнэ. 5.Ариун цэврийн шаардлага хангаагүй сав, төхөөрөмж, дамжуулах хоолой, ванныг рашаанд ашиглахыг хориглоно. 6.Рашааны орд, эх булгийг хариуцан ажиллагсад ба рашаан түгээх, савлах, тээвэрлэхтэй холбогдсон ажил гүйцэтгэдэг иргэд эрүүл мэндийн дэвтэртэй байна.