СИГНАЛ ШУУГИАНЫ ЧАДЛЫН СПЕКТРИЙГ ТОДОРХОЙЛОХ

Similar documents
УУРЫН ЗУУХАНД НҮҮРСНИЙ ШАТАЛТЫН ЯВЦАД АГААРТ ЯЛГАРАХ БОХИРДУУЛАГЧ ХИЙН СУДАЛГАА

Бараа материалын нөөцийн удирдлага (Managing Inventory)

Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор

CLOUD COMPUTING БУЮУ ҮҮЛЭН ТООЦООЛЛЫН ВИРТУАЛЧЛАЛЫН АРГЫГ БАНКНЫ СИСТЕМД НЭВТРҮҮЛСЭН ТУРШИЛТЫН ҮР ДҮНГЭЭС

Multimedia Authoring and Tools L-2

LOGO. ШУТИС, ГУУС, ГГ- ийн салбарын дэд проф Г. Сарантуяа

ЦАЛИН ХӨЛСНИЙ СИСТЕМ

Агуулга. Клоуд гэж юу вэ? Клоуд үйлчилгээний загвар. Клоуд Deployment загвар. Microsoft Azure. Business case. Асуулт & Харуулт

Халдлага Илрүүлэх Системийн Хосолмол Загварын Судалгаа

КОКСЖИХ НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙН ЧИГ ХАНДЛАГА

3.5. Гэнэтийн саатал гэж тухайн системийн үйл ажиллагаа 2 (хоёр) минутаас дээш хугацаагаар, төлөвлөгөөт бусаар хэсэгчлэн болон бүрэн зогсохыг.

Харилцагчийн удирдлагын систем

Article begins on next page

Уламжлалт бус мэдээллийн хэрэглээ, анхаарах асуудал. Ш.Ариунболд

хßтадын эдийн ЗАСгИйн монгол улсад үзүүлэх нөлөөлөл

Тоон хэлбэрт дуу авиаг боловсруулах

Програм хангамжийн архитектур (Software Architecture)

Article begins on next page

ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН ЖИШЭЭН ДЭЭР. Б.Аззаяа *, Д.Мөнхтуяа

USB flash memory, USB принтер зэргийг клиент тус бүрээр ашиглахыг зөвшөөрөх/хориглох тохиргоог хийх боломжтой юу?

CrossPower. Microgrids-ийн хосолмол эрчим хүчний систем. цахилгаан түгээлт

netcat Гарчиг Tuguldur BiBO

МОНГОЛ УЛСЫН ЭРЧМИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДЛУУД, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ

ИНТЕРНЭТИЙН СҮЛЖЭЭНД СУУРИЛСАН ДОТУУР ХОЛБООНЫ ҮЙЛЧИЛГЭЭ. (Хэрэглэгчийн гарын авлага) 1 Хуудас

Төгрөгийн бодит ханшийн гажилт: BEER загвар

Мэргэжил: Геологи F441400

J.CN203 Дохио ба систем Хувилбар А оны хичээлийн жилийн намрын улирлын шалгалт

Монгол улсын Өмнөд бүсийн (ӨГБ) газар доорх усны үнэлгээ Урьдчилсан дүгнэлт оны 9-р сар

[ ] Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтүүд БЕРНАРД МАРР. Менежер бүр мэдвэл зохих 75 KPI

ХУВИЛБАР ТОВЧ УТГА Батлагдсан огноо

УЛААНБААТАР ХОТЫН СУУРЬШЛЫН БҮСИЙН ХӨРСНИЙ БОХИРДЛЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ДҮН

Дизайн дахь өнгө ба гэрэл. Лекц 5

Лекц 16 Судалгааны ажлын боловсруулалт хийх Excel програмд дэд програм нэмж суулгах Excel Solver Datanalysis Office Excel File Options

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАГВАР (MSMM) : ДЭЛХИЙН САНХҮҮГИЙН ХЯМРАЛЫН ЭДИЙН ЗАСАГ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

Санхүүгийн систем тогтворжсон хэдий ч зарим арга хэмжээг дуусгавар болгох, шинэчлэлт хийх, төсвийн хүндрэлийг арилгах зэрэг олон зүйл хүлээгдэж байна

Төслийн МэдээллийнТайлан

БИЗНЕСИЙН УХААЛАГ МЭДЭЭЛЭЛИЙГ СУДЛАХ НЬ (Business Intelligence) Б.Гэрэлтуяа. О.Намуунцэцэг

Veritech ERP Human Capital Management. Хүний капиталын удирдлагын систем

ЭДИЙН ЗАСАГЧИД СОНГУУЛЬД ОРОЛЦДОГ УУ? Д.Долгорсүрэн, Удирдлагын академийн эдийн засгийн тэнхмийн багш доктор, дэд профессор

ГЭМТ ХЭРГИЙН СТАТИСТИК ЗҮЙН ОНОЛ, ПРАКТИКИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ

СТАТИСТИК СИСТЕМ ГАРЫН АВЛАГА (ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГЫН ГҮЙЦЭТГЭЛ; ХӨРӨНГИЙН ТАЙЛАН) Шинэчилсэн огноо:

ТАНИЛЦУУЛГА INTRODUCTION

УГСААТНЫ ЗҮЙН ҮЗЭСГЭЛЭН

Хэмнэл ба давтамж. Лекц 13. МУИС-ХШУИС-МКУТ-ийн багш П.Гантуяа

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН САНХҮҮГИЙН ХЭРЭГЦЭЭ, ЧАДАМЖ, ХУВИЙН ЗАН ТӨЛӨВТ НИЙЦСЭН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЭХ MB 1.0 ПРОГРАММ

Монгол Улc - Нээлттэй мэдээлэл

Ц.Хүрэл-Очир. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрх зүй, төрийн онол-түүхийн тэнхимийн ахлах багш, докторант

УР ЧАДВАРААР СОНГОН ШАЛГАРУУЛАХ НЬ

БАРИЛГЫН ХАЛААЛТ, ХӨРГӨЛТ, АГААРЖУУЛАЛТЫН СИСТЕМ он ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ШИЙДЛИЙН КАТАЛОГ

УДИРДЛАГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БА ДҮН ШИНЖИЛГЭЭ оны 9 сарын 30-нд дуусгавар болсноор

Лекц 1 Сэдэв: Дэд сэдвүүд : Си хэлний тухай Си хэлний бүтэц Тайлбар

Програм хангамжийн архитектур (Software Architecture)

ДОТООДЫН ЗОЧИД БУУДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ЗАМУУД

Онлайн, клауд үйлчилгээний зах зээл, боломжууд

ХАМТРАН АЖИЛЛАХ БИЗНЕС САНАЛ

ТОВЧ НАМТАР Увс аймаг, Улаангом хотын 10 жилийн 1-р сургууль

МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

Гарчиг Веб портал ашиглан үйлчилгээний тохиргоо хийх заавар... 2

Монгол Улс. Хэвлэл мэдээллийн эрх зүй. Онлайн, оффлайн орчин дахь хувь хүний нууц ба цахим эрх Сургалтын гарын авлага

МОНГОЛБАНКНЫ ТӨЛБӨР ТООЦОО, БҮРТГЭЛИЙН ГАЗАР ТӨЛБӨР ТООЦООНЫ ТӨВ ТӨЛБӨРИЙН КАРТЫН EMV СТАНДАРТЫГ ДЭМЖИЖ АЖИЛЛАХ, ОДООГИЙН БАЙДАЛ

ТШТ:Х КАМ ЕРЄНХИЙ ШААРДЛАГА Хуудас 11-ийн 1

БАЙГАЛЬ ОРЧНЫ СТАТИСТИКИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙГ ТООЦОХ АРГАЧЛАЛ

Манай интернэт Wi-Fi ашиглах заавар

MANUAL DROUGHTWATCH SYSTEM. DroughtWatch 3.1. Information and Research Institute of Meteorology, Hydrology and Environment

ДӨРӨВ.НИЙЛҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

ГАР БАГАЖНЫ танилцуулга

Улаанбаатар хотыг тогтворжуулах хэвтээ төлөвлөлт ба Их Британийн INUA-н Цар хүрээ тодорхойлох аргачлалыг хэрэгжүүлэх нь

Supply Chain АГУУЛГА НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД GS1 СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ. Quarterly E-newsletter. No: 03 (27)

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО

Программ суулгах ажилж эхлэх талаар гардаг нийтлэг асуултууд

МОНГОЛ УЛСАД ТУЛГАРААД БУЙ ӨРИЙН ХЯМРАЛ

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР. Татвар төлөгч хуулийн этгээдийн талаар мэдээлэл солилцох хамтын ажиллагаа

MATLAB ПРОГРАММЫН ТУХАЙ

Introduction to Multimedia

Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн мэдээллийн систем. Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс

Амьсгалын замын халдвар үүсгэгч зарим вирүс ба эмнэл зүйн илрэлийг харьцуулан судалсан дүн

Фраскатийн гарын авлага СУДАЛГАА, ТУРШИЛТ ХӨГЖЛИЙН АСУУЛГАД БАРИМТЛАХ ЖИШИГ СТАНДАРТ

МУИС-ийн ХШУИС-ийн Хэрэглээний математикийн тэнхим

ИНЖЕНЕРИЙН БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ

Буффер Overflow(Дүүргэх) (БОФ) гэж юу вэ? Сүлжээний орчинд БОФ exploit хэрхэн хийх вэ? (Зөвхөн x86 процессорын хувьд FreeBSD дээр)

Манай интернэт Wi-Fi ашиглах заавар

Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 11 дүгээр сарын 24 -ний өдрийн 54 дүгээр тогтоолоор батлав.

БОЛОВСРОЛ ИРЭЭДҮЙД: Төсөөлөл. Б.Зоригтбаатар ШУТИС, МХТС-ийн Электроникийн салбарын профессор. Мэдээлэл, холбооны технологи боловсролд ММТ 2017

ОРОН НУТГИЙН СТАТИСТИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ, ТЭДГЭЭРИЙГ БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТӨД АШИГЛАХ НЬ

Цахим сургалтын үнэлгээнд сургалт удирдлагын системийн өгөгдөл олборлолт ашиглах судалгаа

ОХУ-ЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ СТРАТЕГИ2035 -Д ХИЙСЭН СУДАЛГАА

САНАЛ. Нэг. Ерөнхий мэдээлэл: Овог, нэр Сургууль Мэргэжил Ажилласан жил Мэргэжлийн зэрэг Хүйс. Сурах бичгийн нэр: Анги: Хоёр. Агуулга: Сэдвийн нэр

Монгол Улсын Хараат Бус Таи2 лан: оны явцын таи2 лан

Шинэ Зууны Иргэн ба Мэдээллийн Технологийн Боловсрол

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 03 сарын 30-ны өдрийн А-79/99 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралт

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Техникийн даалгавар Эрх зүйн цахим хөтөчийн програм хангамж, цахим хуудас

Ардчилал ба улстөрийн авилга

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН СУДАЛГААНЫ ХЭЛТЭС

ÝÐ Ë ÌÝÍÄИЙН ßÀÌ МОНГОЛ УЛС ДАХЬ ГЭР БҮЛ ТӨЛӨВЛӨЛТИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ДҮН ШИНЖИЛГЭЭ

Иргэний бүртгэлийн систем

ЦАХИЛГААН СТАНЦЫН ХАЯГДАЛ ҮНС, ҮНСНИЙ ХЭРЭГЛЭЭ, ҮНСИЙГ МАНАЙ УЛСАД АШИГЛАХ БОЛОМЖ

Article begins on next page

Түншүүд. ирээдүйн төлөө. сайн сайхан. ЕХ, түүний гишүүн орнууд ба Монгол Улсын хоорондын хамтын ажиллагаа. Европын Комисс

Тохокү Их Сургууль Номын сангийн Хөтөч

Transcription:

Proceedings of the Mongolian Academy of Sciences Vol. 54 No 02 (210) 2014 DOI: http://dx.doi.org/10.5564/pmas.v54i2.655 СИГНАЛ ШУУГИАНЫ ЧАДЛЫН СПЕКТРИЙГ ТОДОРХОЙЛОХ Л.Тунгалаг, Ч.Баярсайхан ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төв, Улаанбаатар-51/152, Монгол Цахим шуудан: uaa_lkh@yahoo.com ТОВЧ АГУУЛГА Уул уурхайн гаралтай тэсэлгээнээс бий болсон сейсмо-акустик сигнал нь Инфра авианы станцыг суурилуулсанаас хойш тасралтгүй бүртгэгдэж байна. Сейсмик болон сейсмо-акустик сигналыг хамтруулан боловсруулж, мэдээллийн санд анализ хийснээр тухайн тэсэлгээний эхэлсэн хугацаа, газар зүйн байршил, зай, чиглэл зэрэг параметрүүдийг тодорхойлдог. Инфра авианы станцад өвөл болон зуны улиралд уурхайгаас ирэх тэсэлгээний акустик сигнал нь харилцан адилгүй бүртгэгдэж байсан. Энэхүү ажлаар харилцан адилгүй бүртгэгдэх шалтгааныг тодорхойлохын тулд сигналын спектрийн түвшинг магадлалаар тодорхойлох аргазүй боловсруулсан. Бидний хийсэн судалгаагаар инфра авианы станцад бүртгэгдэж байгаа акустик долгионы шуугианы түвшин өвлийн улиралд 25-30дБ байхад зун нь 30-40дБ болж нэмэгдэж байлаа. Энэхүү шуугианы түвшингийн өвөл, зуны улиралын ялгаа нь тэсэлгээний сигнал бүртгэх түвшинд нөлөөлөх гол параметр болох нь тодорхойлогдсон болно. Түлхүүр үг: акустик, инфра авиа СУДАЛГААНЫ ЗОРИЛГО Цөмийн дэлбэрэлтийг хянах дэлхийн 60 сүлжээ станц байгуулах ажлын хүрээнд Монгол улсад I34MN инфра авианы станцыг байгуулсан. Станцыг 2000 оны 10 сард Улаанбаатараас баруун урд зүгт өргөрөгийн 47.8017 0, уртрагийн 106.4100 0 солибицолд суурилуулсан. Инфра авианы станцын ажиглалтаар сүүлийн үед өргөн хүрээнд гүйцэтгэж буй судалгааны ажлын нэг чиглэл бол агаар мандлын орчинд хүний үйл ажиллагаатай холбоотой болон байгалийн гаралтай нам давтамжийн дуу үүсгэгч болон тэдгээр үүсгүүрүүдийг олж тогтоох явдал юм. Сейсмик болон Инфра авианы станцаас 40-500 км зайд, даваагаас-баасан гаригийн, өдрийн 03.00-08.00 (GMT) цагийн хооронд уул уурхайн тэсэлгээнүүд байнга бүртгэгдэж байдаг. Мэдээлэл боловсруулалтын явцад тэсэлгээнээс үүсэх дууны долгионы мэдээлэл нь өвлийн улиралд харьцангуй сайн бүртгэгдэж, зуны улиралд буурсан байгаа нь ажиглагдсан. Тэсэлгээнээс үүссэн акустик сигнал агаар мандлаар тархахдаа агаарын темпратур болон салхи зэрэг(mckenna, 2005; Golden et.al.2007) хүчин зүйлүүдээс хамаардаг байна. Станцад бүртгэгдсэн автомат бльютений нэг жилийн мэдээллээр тэсэлгээний сигнал болон тухайн үеийн орчны шуугианыг харьцуулан спектрийн анализ хийсэн. Судалгааны гол зорилго нь станцын мэдээлэл бүртгэх байдал - 57 -

Шинжлэх Ухааны Академийн Мэдээ 2014 оны 02 (210) харьцангуй байгаа нь тэсэлгээний хүч, голомтын зай, бүс нутгийн цаг агаарын онцлог, салхины чиглэл болон салхины хурд зэрэг хүчин зүйлүүдээс хэрхэн хамааралтай болохыг тодорхойлох юм. ОНОЛ АРГА ЗҮЙ Агаар мандалд дууны долгион тархахад агаарын температур болон салхи зэрэг хүчин зүйлс ихээхэн нөлөөтэй. Өөрөөр хэлбэл агаар мандлын температур, салхины хурд, салхины чиглэл нь өндрөөс хамааран өөрчлөгддөг тул инфра авианы тархах хурд өргөн зурваст хэлбэлздэг [Garce s et al 2001]. 20 0 C агаарт дууны долгионы хурд ойрорлцоогоор 343 м/сек хурдтайгаар тархдаг ба агаарт дууны хурдны тархах томьёо: (2.1) Энд: - дууны хурд Температур ( 0 C) Агаар мандалд дууны долгион эффектив хурдаар тархдаг. Энэ хурд нь дууны долгионы тархалтын хурд болон тархалтын чиглэлээр тодорхойлогдоно. (2.2) - дууны эффектив хурд - агаар дахь хийн тогмол - абсалют температур - долгионы тархалтын чиглэл дэхь нэгж вектор - салхины хурдны вектор Инфра авианы долгион нь газрын гадаргуу болон термосферийн доод болон дээд үе давхаргуудаас ойх замаар дууны долгион нь энерги алдахгүйгээр хангалттай хол зайд хүрч чадах бөгөөд долгионы тархалтын шинж чанар, чиглэлээс үл хамаардаг байна [Rind,D, Donn,W 1973]. Инфра авианы дууны долгион идеал хийд, салхины нөлөөлийг тооцоогүй үед: (2.3) Энд: T- абсолют температур Байгалын үзэгдэл, ан амьтад болон хүний үйл ажиллагаанаас үүсгэгдэх инфра авианы долгионыг бүртгэн авснаар тархах шинж чанар, зүй тогтолыг нарийн судлах шаардлагатай. МЭДЭЭЛЭЛ БОЛОВСРУУЛАЛТ Бүртгэгдсэн мэдээллийг MATLAB орчинд хийгдсэн PMCC [Cansi, 1995]- програмыг ашиглан автомат анализ хийж, - 58 - өндөр (HF 0.1-4Гц), нам (BF 0.001-0.1Гц), гравити долгион (GW 0.0001-0.05Гц) гэсэн 3 давтамжийн зурваст бюллетенийг үүсгэдэг.

Proceedings of the Mongolian Academy of Sciences Vol. 54 No 02 (210) 2014 Үүссэн бюллетенээс давтамж, чиглэл, хурд, хугацааны хувьд анализ хийсэнээр ямар мэдээлэл (микробаромс, хотын чимээ, уурхайн тэсэлгээ, буудлаг г.м) бүртгэгдэж байгааг харах боломжтой болдог (Зураг 1). Зураг 1. 0.5-4Гц-ийн давтамжийн мужид бүртгэгдсэн мэдээлэл 2000-2009 Тэсэлгээ болон газар хөдлөлтийн сигналыг хооронд нь ялгахад төвөгтэй байдаг. Сигналуудыг хооронд нь ялгахын тулд инфра авианы станцад бүртгэгдсэн мэдээллийг ашигладаг. Бүртгэгдсэн мэдээллийг Win-PMCC програмаар боловсруулж долгионы тархах хурд, давтамж, ирэх чиглэл зэргийг нь тодорхойлдог. Мөн зайнаас хамаарч тэсэлгээнээс үүссэн дууны долгионы туулж ирэх хугацааг тооцоолдог. Зураг 2. Инфра авианы сигналын боловсруулалт - 59 -

Шинжлэх Ухааны Академийн Мэдээ 2014 оны 02 (210) Мэдээлэл боловсруулалтын ONYX програмаар сейсмик станцад бүртгэгдсэн мэдээллийг боловсруулснаар газар хөдлөлтийн газарзүйн байрлал, голомтонд эхэлсэн хугацаа, хүч болон гүнийг тодорхойлон гаргадаг. Тэсэлгээнээс үүссэн дууны сигналыг тэсэлгээний сейсмик сигналтай нь хамтруулан боловсруулснаар газар хөдлөлт болон тэсэлгээг хооронд нь ялгах боломжтой юм (зураг 3). Инфра авианы мэдээллийг ашиглан тэсэлгээг газар хөдлөлтөөс ялган тэсэлгээний мэдээллийн санг үүсгэж байна. Зураг 3. Сейсмик болон инфра авианы сигналын хамтруулсан боловсруулалт Зураг 4. 2000-2009оны хооронд 0.5-4 Гц давтамжийн мужид бүртгэгдсэн 69456 мэдээлэлд анализ хийсэн байдал Тэсэлгээний мэдээллийн санг бүрдүүлэх үед инфра авианы станц дахь мэдээлэлүүд харилцан адилгүй бүртгэгдэж байгаа нь ажиглагдсан. Иймд 2000-2009 оны бюллетенийг ашиглаад бүртгэгдэж байгаа чиглэлийг хугацаанаас нь - 60 -

Proceedings of the Mongolian Academy of Sciences Vol. 54 No 02 (210) 2014 хамааруулснаар өвлийн улиралд харьцангуй илүү мэдээлэл бүртгэгдэж байгаа зүй тогтолыг тодорхойлсон [Ч.Баярсайхан, 2009]. Станцын бүртгэх байдалд нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлохын тулд Эрдэнэтийн уурхайг сонгон авсан. Учир нь Эрдэнэтийн уурхай нь тогтмол хугацаанд тэсэлгээ хийдэг нь судалгааны ажилд нэн тохиромжтой нөхцлийг үүсгэж байна. Эрдэнэтийн уурхай нь Улаанбаатар орчмын сейсмик станцуудаас баруун хойд зүгт ойролцоогоор 215 км зайд оршдог. Байр зүйн солбилцол нь GPS хэмжилтээр өргөрөгийн 49.0205, уртрагийн 104.1314 байна. Эрдэнэтийн уурхайн тэсэлгээ нь сейсмик станцад тогтмол 14:00-15:00 цагийн хооронд бүртгэгддэг бол тэсэлгээнээс үүсэх дууны долгион нь Инфра авианы станцад 0.5-4Гц-ийн давтамжийн мужид, 0.290-0.310 км/с хурдтай бүртгэгдэж байна (зураг 4). Долоо хоногийн баасан гаригт 06-07 (UTC) цагийн орчим, 2-3 удаагийн давталттайгаар тэсэлгээ хийдэг. Зарим тохиолдолд мягмар гаригт тэсэлгээ хийдэг болох нь боловсруулалаар тодорхой болсон. Дулааны улиралд харьцангуй бага тэсрэх бодисыг хэргэлэснээр инфра авианы станц бүртгэж чадахгүй байна гэсэн таамаглалыг дэвшүүлсэн. Боловсруулалтаар тэсэлгээний хүчийг тооцоход магнитуд нь ~1.6-2.6 байлаа. Иймд уурхайн тэсэлгээний хүчийг сарын дунджаар нь харьцуулсан дараах зүй тогтлыг гаргасан (зураг 5). Зураг 5. Уурхайн тэсэлгээний хүчнийг тооцсон гистограм Харьцуулалтаас үзэхэд уухайн тэсэлгээ хийх давталт (долоо хоногийн баасан гаригт 15цагийн орчим), өвөл болон зуны улиралд тэсэлгээний хүч ойролцоо байгаа нь батлагдсан. Иймд инфра авианы станцын бүртгэх чадварт нөлөө үзүүлэхгүй нь харагдаж байна. ШУУГИАНЫ ЧАДЛЫН СПЕКТРИЙГ ТООЦОХ Манай орны ихэнх нутагт бараг жилийн турш баруун хойд, хойд, зүүн хойд чиглэлийн салхи 40-70% давталттай байдаг бол салхины жилийн дундаж хурд нь 2-3 м/с байдаг. Салхины бага хурд нь өвөл нэгдүгээр сард болон зун долдугаар сард ажиглагддаг байна. Станцын бүртгэх чадварт нөлөөлөхгүй байх зүй тогтолыг - 61 -

2014 оны 02 (210) Шинжлэх Ухааны Академийн Мэдээ харуулж байна. Станцын харилцан адилгүй бүртгэгдэх шалтгааныг тодорхойлохын тулд сигналын спектрийн түвшинг магадлалаар тодорхойлох аргазүйг боловсруулсан. Сейсмик болон инфра авианы станцад бүртгэгдсэн 2009 оны Эрдэнэтийн уурхайн тэсэлгээний мэдээллийг ашигласан. Тэсэлгээнээс үүссэн акустик сигналыг сонгон авч бүртгэгдсэн сигналын өмнөх шуугианы түвшин болон дараах шуугианы түвшинг ашиглан сар тус бүрээр нь шуугианы чадлын спектрийг харьцуулан гаргасан (Зураг 6). Энд спектрийн нягтаршилын дундаж болон бүх тооцоо хийгдсэн шуугианы спектрийн 5-95% интарвалыг харуулсан болно. Зураг 6. Сар тус бүрд тооцсон шуугианы чадлын спектр - 62 -

Proceedings of the Mongolian Academy of Sciences Орчны шуугианы түвшин өвөл болон зуны улиралд хэрхэн өсч буурч байгааг тодорхойлохын тулд нэгдүгээр сар болон долдугаар сарын шуугианы түвшинг хооронд нь харьцуулсан (зураг 6). Харьцуулалтаас өвлийн буюу нэгдүгээр Vol. 54 No 02 (210) 2014 сарын шуугианы дундаж түвшин 0.5-2 Гц, дулааны улиралд шуугианы дундаж түвшин 10дБ нэмэгдэж байна. Харьцуулалтаас үзэхэд дулааны улиралд шуугианы түвшин өссөн байгаа нь харагдаж байна. Зураг 7. Нэг болон долдугаар саруудын шуугианы чадлын спектрийн харьцуулалт Тэсэлгээнээс үүссэн акустик сигналын бүртгэгдэх давтамж нь ойролцоогоор 0.9-5 Гц байна. Инфра авианы станцад бүртгэгдсэн Эрдэнэтийн уурхайн тэсэлгээнээс үүссэн акустик сигналыг улиралаас нь хамааруулаад сигнал-шуугианыг харьцуулсан (зураг 8). Судалгааны үр дүнд улирлын өөрчлөлтийн хувьд тодорхой ялгаа гарч байгааг тогтоолоо. Зураг 8. Шуугианы түвшин болон инфра авианы сигналын харьцуулалт - 63 -

ДҮГНЭЛТ Шинжлэх Ухааны Академийн Мэдээ 2014 оны 02 (210) Сейсмик станцад бүртгэгдсэн байдлаар Эрдэнэтийн уурхай жилд 48-54 удаагийн тэсэлгээ хийсэн ба энэхүү тэсэлгээнээс үүсэх акустик долгионыг инфра авианы станц улиралаас хамааран харилцан адилгүй бүртгэсэн байна. Судалгааны явцад мэдээллийг харилцан адилгүй бүртгэж байгаа нь тэсэлгээний газарзүйн байрлал, тэсэлгээний хүчнээс хамаарахгүй харин орчны шуугианы түвшнээс хамаарч байгааг тодорхойлсон. Судалгааны үр дүнд өвлийн улиралд шуугианы түвшин багасаж 25-30 дб болсон бол зун нь 30-40дБ болж нэмэгдсэн байна. Зуны улиралд шуугианы түвшин нэмэгдэж байгаа тул тэсэлгээнээс үүсэх дууны долгион нь орчны шуугианаас давж гарч чадахгүй байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Улиралаас хамааруулан шуугианы чадлын спектрийн харьцаа харилцан адилгүй байх бөгөөд өвлийн улиралд 0.5-4Гц давтамжийн мужид тэсэлгээний сигналыг бүртгэгэх бол зуны улиралд энэ мужид бүртгэгдэхгүй байх зүй тогтлыг тогтоосон болно. Ашигласан бүтээлийн жагсаалт 1. Cansi, Y. (1995). An automatic seismic event processing for detection and location: The PMCC method Geophys. Res. Lett. 22, 1021 1024. 2. Cansi, Y. (1997). An automated data processing method for mini-arrays CSEM/ EMSE European-Mediterranean Seismological Centre, News Letter 11, 1021 1024. 3. Garce s, M., Hansen, R., Lindquist, K., Drob D., Picone, M. (1999). Variability of the lower atmosphere and its effect on the propagation of infrasonic waves Proceedings of the 21st Annual Research Symposium: Technologies for Monitoring the comprehensive Nuclear-Test-Ban Treaty, 21 24 September 1999, Las Vegas, Vol. 2, pp. 105 111. Sponsored by the US DoD and DoE, LA-UR-99-4700. 4. Le Pichon, A., Cansi, Y. (1999). One-year analysis of systematic detection and location of infrasound in a prototype CTBT station, Acustica 85, ~Suppl. 1!, 178. 5. Rind, D., Donn, W.L., and Dede, E. (1973). Upper air wind speeds calculated from observations of natural infrasound, J. Atmos. Sci. 30, 1726 1729. 6. Ch. Bayarsaikhan., A. Le Pichon., M. Ulziibat., Schlupp, A (2001). Seismo-Acoustic data analysis at I34MN Mongolia-Songino Infrasound Technology Workshop, Netherland Nov 2001 7. Л.Тунгалаг (2011). Инфра авиаы станцад бүртгэгдсэн дууны үүсгүүрүүдийг тодорхойлох 8. Ч.Баярсайхан., (2013). Инфра авиа тархалтын зүй тогтолыг I34MN станцаар сайжруулан судалсан сейсмо акустик анализ PhD диссертаци, х124-128 - 64 -

Proceedings of the Mongolian Academy of Sciences Vol. 54 No 02 (210) 2014 ABSTRACT Seismic and acoustic recordings are particularly important to help identifying and locating industrial blasting sources. We have analyzed seismo-acoustic signals from mine blast for 2000 and 2009. Infrasound station observation result shows different detection level in winter and summer time. In order to determine this seasonal variation, we applied probabilistic spectral analysis for infrasound data. We found infrasound signal average spectral level in winter time has 25-30dB and summer time 30-40dB. Consequently, this seasonal spectrum level difference is influencing detection level of infrasound station. - 65 -