КОКСЖИХ НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙН ЧИГ ХАНДЛАГА

Similar documents
хßтадын эдийн ЗАСгИйн монгол улсад үзүүлэх нөлөөлөл

Монгол Улсын Улирлын эдийн засгийн тойм

Санхүүгийн систем тогтворжсон хэдий ч зарим арга хэмжээг дуусгавар болгох, шинэчлэлт хийх, төсвийн хүндрэлийг арилгах зэрэг олон зүйл хүлээгдэж байна

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО

ОХУ-ЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ СТРАТЕГИ2035 -Д ХИЙСЭН СУДАЛГАА

gives Монгол Улсын эдийн засгийн улирлын тойм Дэлхийн Банк

МОНГОЛ УЛСАД ТУЛГАРААД БУЙ ӨРИЙН ХЯМРАЛ

МОНГОЛ УЛСЫН ЭРЧМИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДЛУУД, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ

ЯПОН УЛСЫН НООЛУУРАН ХУВЦАСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА

МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

Бараа материалын нөөцийн удирдлага (Managing Inventory)

Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор

Онлайн, клауд үйлчилгээний зах зээл, боломжууд

Агуулга. Клоуд гэж юу вэ? Клоуд үйлчилгээний загвар. Клоуд Deployment загвар. Microsoft Azure. Business case. Асуулт & Харуулт

ТОВЧ НАМТАР Увс аймаг, Улаангом хотын 10 жилийн 1-р сургууль

Монгол улсын Өмнөд бүсийн (ӨГБ) газар доорх усны үнэлгээ Урьдчилсан дүгнэлт оны 9-р сар

Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсад зориулсан Бүс Нутгийн Хамтын Ажиллагааны Хөтөлбөрүүдийн Хөгжил-RETA 6370

CLOUD COMPUTING БУЮУ ҮҮЛЭН ТООЦООЛЛЫН ВИРТУАЛЧЛАЛЫН АРГЫГ БАНКНЫ СИСТЕМД НЭВТРҮҮЛСЭН ТУРШИЛТЫН ҮР ДҮНГЭЭС

ЭДИЙН ЗАСАГЧИД СОНГУУЛЬД ОРОЛЦДОГ УУ? Д.Долгорсүрэн, Удирдлагын академийн эдийн засгийн тэнхмийн багш доктор, дэд профессор

Төгрөгийн бодит ханшийн гажилт: BEER загвар

Төслийн МэдээллийнТайлан

ÝÐ Ë ÌÝÍÄИЙН ßÀÌ МОНГОЛ УЛС ДАХЬ ГЭР БҮЛ ТӨЛӨВЛӨЛТИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ДҮН ШИНЖИЛГЭЭ

ИНЖЕНЕРИЙН БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАГВАР (MSMM) : ДЭЛХИЙН САНХҮҮГИЙН ХЯМРАЛЫН ЭДИЙН ЗАСАГ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

САНХҮҮГИЙН САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР ХѲГЖЛИЙН МОДУЛ МОНГОЛ УЛС ХѲРѲНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ТЕХНИКИЙН ТЭМДЭГЛЭЛ 2012 ОНЫ 6 ДУГААР САР

МОНГОЛБАНКНЫ ТӨЛБӨР ТООЦОО, БҮРТГЭЛИЙН ГАЗАР ТӨЛБӨР ТООЦООНЫ ТӨВ ТӨЛБӨРИЙН КАРТЫН EMV СТАНДАРТЫГ ДЭМЖИЖ АЖИЛЛАХ, ОДООГИЙН БАЙДАЛ

Харилцагчийн удирдлагын систем

ТАТВАРЫН ШИНЭЧЛЭЛ АЧААЛАЛ, ДАРАМТЫГ ХӨНГӨЛНӨ

Түншүүд. ирээдүйн төлөө. сайн сайхан. ЕХ, түүний гишүүн орнууд ба Монгол Улсын хоорондын хамтын ажиллагаа. Европын Комисс

ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГЧИЙН ТУХАЙ:

ГАР БАГАЖНЫ танилцуулга

Supply Chain АГУУЛГА НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД GS1 СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ. Quarterly E-newsletter. No: 03 (27)

Програм хангамжийн архитектур (Software Architecture)

-Зориг сайд маань явах шаардлагатай болсон учраас би түүнийг эхлээд хариулт өгөхийг хүсэж байна.

Article begins on next page

УЛААНБААТАР ХОТЫН СУУРЬШЛЫН БҮСИЙН ХӨРСНИЙ БОХИРДЛЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ДҮН

УУРЫН ЗУУХАНД НҮҮРСНИЙ ШАТАЛТЫН ЯВЦАД АГААРТ ЯЛГАРАХ БОХИРДУУЛАГЧ ХИЙН СУДАЛГАА

CrossPower. Microgrids-ийн хосолмол эрчим хүчний систем. цахилгаан түгээлт

[ ] Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтүүд БЕРНАРД МАРР. Менежер бүр мэдвэл зохих 75 KPI

САНАЛ. Нэг. Ерөнхий мэдээлэл: Овог, нэр Сургууль Мэргэжил Ажилласан жил Мэргэжлийн зэрэг Хүйс. Сурах бичгийн нэр: Анги: Хоёр. Агуулга: Сэдвийн нэр

ОРОН НУТГИЙН СТАТИСТИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ, ТЭДГЭЭРИЙГ БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТӨД АШИГЛАХ НЬ

БАЙГАЛЬ ОРЧНЫ СТАТИСТИКИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙГ ТООЦОХ АРГАЧЛАЛ

netcat Гарчиг Tuguldur BiBO

ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН ЖИШЭЭН ДЭЭР. Б.Аззаяа *, Д.Мөнхтуяа

ДОТООДЫН ЗОЧИД БУУДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ЗАМУУД

ЦАЛИН ХӨЛСНИЙ СИСТЕМ

Article begins on next page

Ардчилал ба улстөрийн авилга

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН САНХҮҮГИЙН ХЭРЭГЦЭЭ, ЧАДАМЖ, ХУВИЙН ЗАН ТӨЛӨВТ НИЙЦСЭН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЭХ MB 1.0 ПРОГРАММ

Уламжлалт бус мэдээллийн хэрэглээ, анхаарах асуудал. Ш.Ариунболд

АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДЛЫН 2013 ОНЫ ЭХНИЙ 1 САРЫН МЭДЭЭЛЭЛ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хот СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

"D. a&fcvn<m. /РСлркетиЯг,

УДИРДЛАГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БА ДҮН ШИНЖИЛГЭЭ оны 9 сарын 30-нд дуусгавар болсноор

СИГНАЛ ШУУГИАНЫ ЧАДЛЫН СПЕКТРИЙГ ТОДОРХОЙЛОХ

Фраскатийн гарын авлага СУДАЛГАА, ТУРШИЛТ ХӨГЖЛИЙН АСУУЛГАД БАРИМТЛАХ ЖИШИГ СТАНДАРТ

ХОНКОНГ: Авлигатай тэмцэх үйл ажиллагаа

ХАМТРАН АЖИЛЛАХ БИЗНЕС САНАЛ

Multimedia Authoring and Tools L-2

Монгол Улс. Хэвлэл мэдээллийн эрх зүй. Онлайн, оффлайн орчин дахь хувь хүний нууц ба цахим эрх Сургалтын гарын авлага

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН СУДАЛГААНЫ ХЭЛТЭС

Олон улсын салбарууд. улс. үйлчлүүлэгч байгууллагууд. Орос. Eвроп болон ТУХН. Aзи. Энэтхэг. Латин Америк

Вэб сервис ашиглах гарын авлага

ЦАХИЛГААН СТАНЦЫН ХАЯГДАЛ ҮНС, ҮНСНИЙ ХЭРЭГЛЭЭ, ҮНСИЙГ МАНАЙ УЛСАД АШИГЛАХ БОЛОМЖ

МУИС-ийн ХШУИС-ийн Хэрэглээний математикийн тэнхим

МсҮТ шахагдаж, мэргэжил үнэгүйдэх цаг

Тоон хэлбэрт дуу авиаг боловсруулах

Монгол Улc - Нээлттэй мэдээлэл

Хэмнэл ба давтамж. Лекц 13. МУИС-ХШУИС-МКУТ-ийн багш П.Гантуяа

МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН THE UNIVERSAL PERIODIC REVIEW-Д ӨРГӨН БАРИХ ХАМТАРСАН ИЛТГЭЛ

АРИЛЖААНЫ ТӨЛБӨР ТООЦОО ХХК-ИЙН 2016 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Улаанбаатар хотыг тогтворжуулах хэвтээ төлөвлөлт ба Их Британийн INUA-н Цар хүрээ тодорхойлох аргачлалыг хэрэгжүүлэх нь

Бүх цаг үеийн хамгийн шилдэг

Монгол Улсын Хараат Бус Таи2 лан: оны явцын таи2 лан

Лекц 1 Сэдэв: Дэд сэдвүүд : Си хэлний тухай Си хэлний бүтэц Тайлбар

Лекц 16 Судалгааны ажлын боловсруулалт хийх Excel програмд дэд програм нэмж суулгах Excel Solver Datanalysis Office Excel File Options

Халдлага Илрүүлэх Системийн Хосолмол Загварын Судалгаа

Долоодугаар бүлэг. ЗАХ ЗЭЭЛИЙН СЕГМЕНТЧИЛЭЛ, ЗОРИЛТОТ ЗАХ зээлийн сонголт, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХОНОГШУУЛАЛТ

БОЛОВСРОЛ ИРЭЭДҮЙД: Төсөөлөл. Б.Зоригтбаатар ШУТИС, МХТС-ийн Электроникийн салбарын профессор. Мэдээлэл, холбооны технологи боловсролд ММТ 2017

Мэргэжил: Геологи F441400

МОДУЛИЙН СИСТЕМҮҮД E-Houses & тоног төхөөрөмжүүдийн цогц шийдлүүд ГАРЫН АВЛАГА

LOGO. ШУТИС, ГУУС, ГГ- ийн салбарын дэд проф Г. Сарантуяа

Арилжааны төлбөр тооцоо ХХК

УР ЧАДВАРААР СОНГОН ШАЛГАРУУЛАХ НЬ

ШИНЭ ҮЕИЙН БАНКИР ТӨСЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР Банк санхүүгийн академийн Удирдах зөвлөлийн дэргэдэх Мэргэшлийн эрх олгох зөвлөлөөс батлав.

ХУВИЛБАР ТОВЧ УТГА Батлагдсан огноо

Article begins on next page

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ оны 5 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот. АГААРЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

Монгол Улсын Нээлттэй Засгийн Түшнлэлийн оны Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө-i

3.5. Гэнэтийн саатал гэж тухайн системийн үйл ажиллагаа 2 (хоёр) минутаас дээш хугацаагаар, төлөвлөгөөт бусаар хэсэгчлэн болон бүрэн зогсохыг.

Програм хангамжийн архитектур (Software Architecture)

ТОВЧ НАМТАР. Эдийн засагч-хүн ам зүйч; Олон улс судлаач (Олон улсын хамтын ажиллагаа)

ДӨРӨВ.НИЙЛҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

Програм хангамжийн архитектур (Software Architecture)

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ӨНӨӨ ҮЕД

Олон улсын салбарууд. улс. үйлчлүүлэгч байгууллагууд. Орос. Eвроп болон ТУХН. Aзи. Энэтхэг. Латин Америк

БИЗНЕСИЙН УХААЛАГ МЭДЭЭЛЭЛИЙГ СУДЛАХ НЬ (Business Intelligence) Б.Гэрэлтуяа. О.Намуунцэцэг

Гарчиг Веб портал ашиглан үйлчилгээний тохиргоо хийх заавар... 2

НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛ ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ ДҮГНЭЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ (UPR) 22-р хуралдаан. (4-5-р сар, 2015) МОНГОЛ УЛС МЭДЭЭЛЭЛ:

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 03 сарын 30-ны өдрийн А-79/99 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралт

Transcription:

КОКСЖИХ НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙН ЧИГ ХАНДЛАГА Доктор Д. Долгорсүрэн Удиртгал Коксжих нүүрсний зах зээлд нийлүүлэлтийн илүүдэл үүссэн, нөгөөтэйгүүр Хятадын нүүрсний импортын эрэлт буурсан учир коксжих нүүрсний үнэ тасралттгүй буурч байна. 2016 оноос Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбар эргэн сэргэж, үр ашиггүй уурхайнууд хаагдан нийлүүлэлт багасах цагт зах зээлийн тэнцвэр хангагдах аж. Нүүрсний зах зээлийн тухайд Эрчим хүчний нүүрсний зах зээлийг Атлантын бүс болон Номхон далайн бүс гэж хоёр хуваадаг байхад коксжих нүүрсний зах зээлийн тал орчим хувийг Австрали дангараа хангадаг тул энэхүү зах зээл нь нэгдмэл юм. Нүүрсний экспортын нийлүүлэлтийн 84 хувийг Индонези, Австрали, ОХУ, АНУ, Колумб, Өмнөд Африк гэсэн үндсэн зургаан улс хариуцдаг байна. Сүүлийн жилүүдэд Атлантын бүсийн зах зээл хумигдан Ази Номхон далайн бүсийн зах зээл ихээр тэлсэн учир экспортлогч улсын компаний бизнесийн бүтцэд томоохон өөрчлөлт гарч Ази тиврүү төвлөрсөн чиг хандлагыг хөгжүүлж байна. Ази дотроо Хятад болон Энэтхэгийн импортын эрэлт ихээр өсч байгаа тул Ази Номхон далайн бүсийн уламжлалт нийлүүлэгч буюу Индонези, Австралийн экспорт өссөн бөгөөд Индонези голдуу эрчим хүчний нүүрс нийлүүлдэг бол Австрали коксжих нүүрсний хамгийн том нийлүүлэгч хэвээр байна. Атлантын бүсийн нийлүүлэгч буюу ОХУ, Колумб, АНУ, Өмнөд Африк зэрэг улсууд өсч буй Азийн зах зээлрүү экспортоо мөн чиглүүлэх болжээ. Атлантын бүсээс дайжин Ази Номхон далайн бүсрүү нийлүүлэгчид шилжих явдал хоёр зах зээлийг холбон өрсөлдөөнийг улам ширүүн болгосон юм. Коксжих нүүрсний зах зээлийн хамгийн том нийлүүлэгч нь Австрали бол удаах байранд АНУ, Канад, ОХУ орж байна.

Коксжих нүүрсний үнийн талаар 2014 оны эхний арван сарын байдлаар коксжих нүүрсний үнэ тасралтгүй буурч байна. Энэ нь нэг талаас Хятадын импортын нүүрсний эрэлт их байна гэсэн хүлээлтээр дэлхийн өнцөг буланд нүүрсний уурхай цэцэглэж, нийлүүлэлтийн илүүдэл үүссэн, хоёрдугаарт, Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээл зогсонги байдалд орж импортын нүүрсний эрэлт буурсантай холбоотой юм. Хятадын барилгын салбар ээлжит уналтанд ороход гангийн үйлдвэрийн орцын үнэ ихээр буурсан байна. Гэхдээ коксжих нүүрсний нийлүүлэлтийн хэт их илүүдэл хараахан үүсээгүй тул ган болон төмрийн хүдрийг бодвол коксжих нүүрсний үнэ нь огцом бус, харьцангуй тогтвортой буурч байна (Зураг 1). Жишээ нь Хятадын зүүн эрэг хүрсэн нэг тонн хатуу коксжих нүүрсний CFR үнэ 2014 оны нэгдүгээр сараас найман сарын дундаж утгаар 128 ам. доллар байгаа нь 2013 оны мөн үеийн дундаж утгаас 21 хувиар бага байна (BREE, 2014, х. 40). Сайн чанарын металлургийн нүүрсний тонн тутмын гэрээт үнэ 2014 оны гуравдугаар улиралд 120 ам. доллар байгаа нь өмнөх улиралтай адил байна (Зураг 2). Зураг 1. Металлургийн нүүрсний спот үнэ 2014 оны гэрээт үнэ дунджаар 126 ам. доллар байна гэж таамаглаж байгаа нь ихэнхи аж ахуйн нэгжийн хувьд ашиг олохооргүй үнэ учир өртөг өндөртэй зарим уурхайг хаах, олборлолтоо хязгаарлах, бага өртөгтэй уурхайг түлхүү ажиллуулах,

илүү эрчим хүчний нүүрс олборлож гарцаа өөрчлөх байдлаар зохицуулж байгаа ч бодит байдалд олборлолт үргэжилсээр байна. Нөгөөтэйгүүр Хятадын эдийн засгийн өсөлтийн уналт 2015 онд үргэлжлэх тул коксжих нүүрсний үнэ удахгүй сэргэнэ гэж хүлээх нь гэнэн хэрэг юм. Коксжих нүүрсний гэрээт үнэ 2015 онд 2.6 хувиар унаж 123 ам. доллар болно гэсэн таамаглал байна (BREE, 2014, х. 40). Зураг 2. Астралийн коксжих нүүрсний гэрээт FOB үнэ Харин 2016 онд Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээл сэргэж өндөр өртөгтэй уурхайнууд хаагдан, нийлүүлэлтийн илүүдэл арилан үнэ тогтворжих буюу 2014 оны үнээр бодсон гэрээт үнэ тонн тутамд 2019 он гэхэд 130 ам.доллар болох аж (BREE, 2014, х. 41). Хүснэгт 1. Сайн чанарын хатуу коксжих нүүрсний FOB үнийн төлөв нэгж 2013 2014 2015 2016 2017 2018 2019 Дэлхий Гэрээт үнэ нэрлэсэн US$/t 158.5 125.8 122.5 130.7 137.3 140.6 143.5 бодит US$/t 161.3 125.8 120.1 125.6 129.4 129.9 130.0 Эх сурвалж: BREE, ABS Коксжих нүүрсний эрэлт ба нийлүүлэлт Коксжих нүүрсний хэрэгцээ нь гангийн хэрэглээ болон гангийн үйлдвэрийн төлөвлөлтөөс хамаардаг. Дэлхийн коксжих нүүрсний хэрэгцээ хөгжиж буй орнууд

буюу Хятад болон Энэтхэгийн өсөн нэмэгдэх гангийн хэрэглээнээс их хамааралтай байхад өндөр хөгжилтэй орнуудын хэрэгцээ сүүлийн арван жилд хумигдсан юм. 2014 онд коксжих нүүрсний олон улс хоорондын арилжаа таван хувиар өсч 318 сая тонн болно гэж Австралийн засгийн газрын дэргэдэх судалгааны нэгж (BREE, 2014, х. 42) таамагласан бол үүнд импортын нүүрсний өсөлтийг Хятад хангах бол экспортын гол нийлүүлэгч нь Австрали байна. Коксжих нүүрсний дэлхийн худалдаа жилд дунджаар нэг хувийн өсөлттэй байж, 2013 оны 302 сая тонн байснаа 2019 он гэхэд 337 сая тонн болно (Зураг 3). Дэлхийн коксжих нүүрсний импортын эрэлт Хятадын гангийн үйлдвэрийн өсөлтөөр түрэгдэн коксжих нүүрсний импорт жилдээ дунджаар 2.7 хувийн өсөлттэй байж 2019 онд 103 сая тонн болно. Хятад өөрөө дэлхийн хамгийн том олборлогч боловч коксжих нүүрсний дотоодын олборлолт өртөг өндөртэй ба нүүрс нь дээд зэрэглэлийн ган хайлуулах чанарын шаардлага тэр болгон хангадгүй юм. Энэтхэг бол импортын нүүрсний эрэлтийн өсөлтийг хангах хоёр дахь томоохон импортлогч улс бөгөөд дунд хугацаанд дэд бүтцийг хөгжүүлэх хөрөнгө оруулалт нэмэгдэх хэрээр гангийн хэрэглээ өсөх тул импорт өссөөр 2019 онд 46 сая тонн болох аж. Зураг 3. Коксжих нүүрсний импортын таамаг (2014-2019) 350 300 250 200 150 100 50 0 Коксжих нүүрсний импорт, сая тонн 27 58 58 58 58 60 58 65 60 26 32 32 32 32 32 33 26 83 40 41 42 42 44 45 32 42 67 90 95 100 101 102 103 75 77 54 19 37 38 43 43 43 44 45 46 54 47 54 55 55 55 54 52 52 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 Бусад Өм.Солонгос Европ 28 Хятад Энэтхэг Япон Эх сурвалж: IEEJ, CCR, BREE

Европын Холбооны импортын нүүрсний эрэлт 2019 онд 45 сая тонн, Өмнөд Солонгосын эрэлт 33 сая тонн болж маш багаар өсөх бол Японы импортын эрэлт буурч 52 сая тонн болно. Өөрөөр хэлбэл, эдгээр гурван хэрэглэгчийн импортын нүүрсний эрэлт өнөөгийн утгаас хэлбэлзэл багатай харьцангуй нэг түвшинд байх юм. Сүүлийн таван жилд импортын нүүрсний эрэлтийн өсөлт Монголын нүүрсний гол худалдан авагч буюу Хятадын зүгээс хамгийн их байгаа бөгөөд энэхүү төлөв байдал цаашид үргэлжлэх нь Монгол улсад таатай нөхцөл гэж ойлгож болно. 2013 онд Хятад олон улсын зах зээл дээрх коксжих нүүрсний дөрөвний нэгийг худалдан авдаг байсан бол 2019 онд гуравны нэгийг худалдан авах төлөвтэй байна (Зураг 4). Хятадын гангийн эрэлт ойрын хэдэн жилд эргээд өсөх юм. Хятадын ширэмний үйлдвэрлэл 2014 оны эхний дөрвөн сарын дүнгээр 0.24 хувийн өсөлттэй байсан (IEEJ, July 2014, х. 2). Ширэмний эрэлтийн өсөлт саарч байгаа нь гангийн салбарт үр ашиг багатай үйлдвэрийг хааж илүүдэл хүчин чадал алга болгох арга хэмжээнд хүргэсэн ч коксжих нүүрсний эрэлтийн өсөлт хэдэн жилийн дараа оргил утгаа авах магадлалтай байна. Зураг 4. Коксжих нүүрсний эрэлт хувиар (2011-2019) 100% 90% 80% 70% 60% 50% 40% 30% 20% 10% 0% 21 9 9 21 18 18 18 18 18 17 11 9 10 10 10 10 10 10 28 14 13 13 13 13 13 13 23 25 25 28 29 30 31 30 31 19 7 13 13 14 13 13 13 13 14 19 16 18 17 17 17 16 16 15 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 Бусад Өм.Солонгос Европ 28 Хятад Энэтхэг Япон Эх сурвалж: IEEJ, CCR, BREE

Дэлхийн коксжих нүүрсний экспортын нийлүүлэлт Өнөөгийн байдлаар нүүрсний үнэ буурч өртөг ихтэй уурхайн томоохон хөрөнгө оруулалтууд хойшлогдсон тул ямар нэгэн нэмэгдэл нийлүүлэлт үүсэхгүй бөгөөд экспортын өсөлт харьцангуй бага байна. 2019 онд Канад улсын экспорт 36 сая тонн хүрч, ОХУ-ын экспорт тогтвортой нэг түвшинд буюу 13 сая тонн орчим байна. АНУ экспортоо 3.7 хувиар бууруулж 2019 онд 48 сая тонн нийлүүлэх аж. АНУ гангийн үйлдвэрлэлийн өргөжилтийг төлөвлөж байгаа тул коксжих нүүрсээ дотоодын хэрэгцээнд ашиглах юм байна. Коксжих нүүрсний экспортын хамгийн их өсөлт Австралийн зүгээс хүлээгдэх ба жилдээ 1.6 хувиар өсөн 2019 онд 196 сая тонн нүүрс нийлүүлэх юм (Зураг 5). 2013 онд Австрали 170 сая тонн коксжих нүүрс нийлүүлсэн. 2013-2014 онд БиЭчБи Биллитон Мицубиши Аллианс (BMA) нь Кавал Ридж орд, харин Пибоди Энержи компани нь Ноос Гүнилла ордын өргөжилт хийсэн тул Австралийн коксжих нүүрсний олборлолт 16 хувь өсөж 184 сая тонн болов. Олборлолт нэмэгдсэн өөр нэг шалтгаан бол компаниуд гарцаа нэмэгдүүлж нэгж зардлаа бууруулах арга хэмжээ авсан явдал юм. Австралийн олборлолт жилд 1.2-оос их хувиар өсөн 2019 онд 198 сая тонн болно. Зураг 5. Коксжих нүүрсний экспортын таамаг, сая тонн (2014-2019) 350 300 250 200 150 100 50 38 38 12 18 31 31 70 70 135 142 17 32 33 40 39 43 44 22 13 13 13 13 13 13 33 34 34 35 35 35 36 60 58 57 56 53 51 48 170 181 187 186 191 193 196 Бусад ОХУ Канад АНУ Австрали 0 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 Эх сурвалж: IEEJ, CCR, BREE

Австрали нүүрсний өртөг өндөртэй, Австралийн долларын ханш чангарсан, нүүрсний үнэ буурсан явдал тус салбар зардлаа танах, өртөг ихтэй уурхайг хаах арга хэмжээнд хүрсэн байна. Гэсэн хэдий ч шинэ төслүүд төлөвлөгдсөн юм. Үүнд Янкоул компани Аштон Саус Ист ил уурхайг өргөжүүлэх, Вайтхэвин компаний Маулс Грик 100 болон Пибоди Энэржи компаний Метрополитан ордын 2015 оны өргөжилт, БиЭчБи Биллитон компаний Апин Эриа 9 болон Англо Американ компаний 2016 оны Гросвено төсөл, Акуала Ресурс болон Вале компаниудын 2017 оны Игл Даун төсөл байна. Зураг 6. Коксжих нүүрсний нийлүүлэлт хувиар (2011-2019) 100% 90% 80% 70% 60% 50% 40% 30% 20% 10% 0% 6 13 13 10 10 7 12 12 13 13 4 6 4 4 4 4 4 11 4 11 11 10 11 11 11 10 11 20 18 18 17 16 15 14 24 24 56 57 58 56 58 58 58 47 48 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 Бусад ОХУ Канад АНУ Австрали Эх сурвалж: IEEJ, CCR, BREE 2012 онд Австрали дэлхийн коксжих нүүрсний зах зээлийн тал орчим хувийг нийлүүлдэг байсан бол BREE таамаглалаар энэ утга өсөн 2019 онд 60 орчим хувь болох аж (Зураг 6). Австралийн коксжих нүүрсний экспорт өнгөрсөн хоёр жилд 17 хувийн өсөлт харуулан 2014 оны дүнгээр 181 сая тоннд хүрэхээр байгаа бол цаашид жилдээ 2 хувь өссөөр 2014-15 онд 185 сая тонн байж нүүрсний үнэ буурсан боловч австрали долларын ханш чангарсан, экспортын хэмжэ өссөн үр нөлөөгөөр Австралийн экспортын орлого тогтвортой 23 тэрбум доллар байх юм. Тэгэхлээр Австралийн коксжих нүүрсний экспорт жилийн 1.5 хувь өсөлттэй байж, 2019 онд 196 сая тонн болно (BREE, 2014, х. 41). Австралийн нүүрс олборлолтын хүчин чадал

Нүүрсний үнэ буурсан тул Австралийн нүүрсний уурхайнууд бүтээмжээ нэмэгдүүлэх, зардлаа бууруулах арга хэмжээ авч нүүрсний орд хөгжүүлэх шинэ төслүүдээ хойшлуулсан байна. Жишээ нь нүүрсний зардлыг бууруулах арга хэмжээний хүрээнд эрэл хайгуулын зардлаа бууруулсан ба 2013-14 онд эрэл хайгуулын ажилд зарцуулах хөрөнгө оруулалт 2012-13 онтой харьцуулахад 12 хувь буюу долоон тэрбум доллараар буурсан байна. Австралийн Засгийн газрын дэргэдэх судалгааны нэгжээс (BREE) 2014 оны дөрвөн сард гаргасан уул уурхайн төслүүдийг жагсаалтыг 2013 оны дөрвөн сарын жагсаалттай харьцуулахад нийт 32 сая тонн хүчин чадалтай Нью Саус Вэйлст байрладаг таван уурхайн төсөл, Квинслэнд мужид 140 сая тонны хүчин чадал бүхий арван төслийн олборлолтыг эхлүүлэхийг хойшлуулсан байна. Уг жагсаалтаас Нью Саус Вэйлсийн 24 сая тонн бүхий зургаан төсөл болон Квинслэндийн 51 сая тонн бүхий арван нэгэн төсөл хасагдсан байна. Гэхдээ нүүрсний зах зээлийн нөхцөл байдлаас хамааран уурхайн хөгжлийн төлөвлөгөө өөрчлөгдөх бөгөөд 2019 он гэхэд Австралийн коксжих нүүрсний олборлолтын хүчин чадал 94 сая тонн, эрчим хүчний нүүрсний хүчин чадал 277 сая тонноор нэмэгдэх юм. Нүүрсний үнэ буурч өртөг өндөртэй уурхайнууд хаагдаж байгаа боловч Австрали 2014 онд олборлолтын хүчин чадлаа 22.3 сая тонноор нэмэгдүүлнэ гэсэн хүлээлт байна. Үүнд эрчим хүчний нүүрсний олборлолтын хүчин чадал 9.7 сая тонн, коксжих нүүрсний хүчин чадал 12.6 сая тонноор өсөх аж. Хятадын коксжих нүүрсний импорт ба Монголын нийлүүлэлт Монгол улс 2009 онд Хятадын коксжих нүүрсний импортын зөвхөн 12 хувийг нийлүүлж байсан бол тус үзүүлэлт тасралтгүй өссөөр 2011 онд 45 хувьд хүрч Австралийг ардаа орхисон байхад сүүлийн хоёр жилд Монгол улсын эзлэх жин харин буурч 2012 онд 36 хувь, 2013 онд 20 хувь болов (Зураг 7).

Харин Хятадын коксжих нүүрсний импорт 2011 онд 45 сая тонн байсан бол 2012 онд 54 сая тонн, 2013 онд 75 сая тонн болж өссөн байна. 2013 оны дүнг 2012 онтой харьцуулахад Австрали, Канад, болон ОХУ зэрэг экспортлогч улсууд Хятадын коксжих нүүрсний зах зээлд 23.9 сая тонн нүүрс илүү нийлүүлсэн юм. Жишээлбэл, Австрали 2013 онд өмнөх оноос 16.2 сая тонн илүү нүүрс түгээсэн ба энэ нь Хятадын коксжих нүүрсний импортын өсөлт буюу 21.8 сая тонны 74 хувь юм. Ийнхүү Австрали улс Хятадын зах зээлд эзлэх байр сууриа бэхжүүлж чадлаа. Харин 2014 оны эхний есөн сарын дүнгээр Австрали Хятадын коксжих нүүрсний зах зээлд эзлэх жингээ 47 хувь (20.9 сая тонн), Монгол 24 хувь (10.8 сая тонн) болгосон байна. 2014 оны эхний есөн сарын дүнгээр Хятадын коксжих нүүрсний импорт 44.3 сая тонн болсон нь (Зураг 8) өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19 хувиар буурсан үзүүлэлт юм. 2013 оны эхний есөн сарын дүнгээр Хятадын импортын хэмжээ 54.7 сая тонн болж 2012 оны импортын хэмжээндээ хүрсэн аж. Харин 2014 оны эхний арван сарын мэдээгээр Хятадын коксжих нүүрсний импорт 50 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеэс 18 хувийн буурсан дүнтэй байна. Зураг 7. Хятадын коксжих нүүрсний импортод Монголын эзлэх хувь Хувь (%) 100 80 60 40 22 66 31 32 29 38 40 37 23 26 40 47 20 0 12 32 45 36 20 24 2009 2010 2011 2012 2013 2014. I-IX сар Монгол Австрали Бусад Эх сурвалж: China Coal Resource

Тэгэхлээр 2014 оны дөрөвдүгээр улиралд Хятадын коксжих нүүрсний импорт 18 сая тонн байна гэж төсөөлөхөд 2014 оны дүнгээр импорт 62 сая тонн болох аж. Хятадын коксжих нүүрсний импортыг улс тус бүрээр авч үзэхэд Австралийн эзлэх жин 2013 оны эхний есөн сард 38 хувь байсан бол 2014 оны эхний есөн сард 47 хувь болж өссөн байна. Монгол улсын хувьд Хятадын коксжих нүүрсний зах зээлд эзлэх жингээ 18 хувиас 24 хувь болгон ахиулсан бол ОХУ зах зээлд эзлэх жингээ 12 хувиас 10 хувь болгон бууруулсан байна. Мөн Канадын эзлэх жин 16 хувиас 11 хувь, АНУ-ын эзлэх хувь 10-аас 5 хувь болон буурсан байна. 2014 оны эхний есөн сард Монгол улс 11 сая тонн коксжих нүүрс Хятад руу экспортлосон байхад 2013 оны мөн үед 10 сая тонн нүүрс нийлүүлсэн. Австрали 2014 оны эхний есөн сард 21 сая тонн коксжих нүүрс Хятадад нийлүүлсэн байхад өмнөх оны мөн үед адил хэмжээний нүүрс нийлүүлсэн байна. Зураг 8. Хятадын коксжих нүүрсний импорт 44.3 сая тонн (2014 эхний есөн сар) Бусад ОХУ АНУ 3% 10% 5% Австрал и 47% Монгол 24% Канад 11% Колумб 0.1% 54.7 сая тонн (2013 эхний есөн сар) Бусад 6% Колумб 0% ОХУ 12% Австрали 38% АНУ 10% Монгол 18% Канад 16% Эх сурвалж: China Coal Resources 2014 оны эхний гурван улирлын дүнгээр өмнөх оны мөн үетэй харьцуулахад Хятад 10.4 сая тонн коксжих нүүрс дутуу импортлосон байна. Канадаас авах хэмжээг 3.6 сая тонн, АНУ-аас авах хэмжээг 3.2 сая тонн, ОХУ-аас авах нүүрсний хэмжээг 2.2 сая тонн, бусад улсаас авах хэмжээг 2.3 сая тонноор бууруулсан байна (Зураг 9).

Зураг 9. Хятадын коксжих нүүрсний импортын өөрчлөлт (2014 оны эхний гурван улирал) Хятадын коксжих нүүрсний импортын бууралт, 10.4 сая тонн (2014 оны эхний есөн сар) 2 1 1.1 0-1 АНУ Монгол Канад Австрали ОХУ Колумб Бусад -0.1 0.0-2 -3-4 -3.2-3.6-2.2-2.3 Эх сурвалж: CCR Хятадын коксжих нүүрсний импорт 2009-2013 онд эрчимтэй өссөн бол 2014 оны эхний арван сарын мэдээгээр өмнөх оноос бага зэрэг буурсан үзүүлэлт гарах төлөвтэй байна (Зураг 10). Энэ нь Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн ээлжит уналтаас үүдэлтэй эдийн засгийн өсөлтийн сулралтай холбоотой юм. Зураг 10. Хятадын коксжих нүүрсний импорт 80 70 60 50 40 30 20 10 0 7 7 5 6 7 сая тонн 34 47 45 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014, I-X сар 54 75 50 Эх сурвалж: CCR Монгол улсын үндэсний статистикийн хорооны мэдээгээр 2014 оны эхний арван сард Монгол 18 сая тонн нүүрс олборлосон нь өмнөх оны мөн үеийн 21.9 сая тонноос буурсан үзүүлэлт байна. Харин Монгол улсын коксжих нүүрсний экспорт 2013 онд 15.4 сая тонн, 2014 оны эхний есөн сард 10.8 сая тонн байв

(Зураг 11). 2014 оны эхний арван сард нүүрсний экспортын орлого өмнөх оны мөн үеийн үзүүлэлтээс (879 сая доллар) буурч 683 сая доллар болов. Зураг 11. Монголын нүүрсний экспорт сая тонн 25 20 15 16.4 21.1 20.6 17.3 13.5 10 5 0 6.8 10.3 6.3 7.7 2.6 6 7.5 2009 2010 2011 2012 2013 2014.I-IX сар Эхний хагас жил Хоёрдугаар хагас Эх сурвалж: Монгол улсын үндэсний статистикийн хороо Хятадын эдийн засгийн өсөлт 2014 оны хоёрдугаар улиралд Хятадын эдийн засгийн өсөлт 7.5 хувьд хүрч нэгдүгээр улирлын 7.4 хувийн өсөлтийг гүйцэв. Энэ нь засгийн газраас төмөр зам болон орон сууцны барилгын ажилд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн арга хэмжээний үр дүн юм. Хятадын эдийн засгийн өсөлт 2010 онд 10.4 хувь байснаа 2013 онд 7.7 хувь болж саарсан нэг шалтгаан бол зээл авах нөхцөл чангарсан, үл хөдлөх хөрөнгийн нийлүүлэлтийн илүүдэл үүссэн, хэрэглэгчийн эрэлт буурсан зэргээс үүдэлтэй үл хөдлөх хөрөнгийн салбарын ээлжит уналт юм. 2014 оны эхний найман сард орон сууцны борлуулалт 10 хувь буурсан ба барилгын компаниуд үл хөдлөх хөрөнгийн үнийг буулгах оролдлого хийсэн боловч эрэлт бага байгаа тул байдал сайжраагүй юм. Үл хөдлөх хөрөнгийн зах зээл нь Хятадын эдийн засгийн 15 хувийг эзэлдэг бөгөөд үндсэн ажил олгогч учир Засгийн газрын зүгээс тус салбарт дэмжлэг үзүүлэх зорилгоор орон сууцны худалдан авалтанд тавих шаардлагыг хөнгөлөх, мөн үл хөдлөх хөрөнгийн татварын талаар төлөвлөгөө гаргасан юм.

Хятадын инфляцийн түвшин 2014 оны найман сард хоёр хувьтай байгаа нь өмнөх дөрвөн сарын хамгийн бага утга юм. Инфляци бага байсан тул Засгийн газраас есдүгээр сард төрийн өмчит банкуудад бэлэн мөнгөний нийлүүлэлт хийж, уналтанд байгаа салбарт зээл олголтыг нэмэгдүүлсэн байна. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт нь богино хугацаанд үргэлжлэх бөгөөд засгийн газраас төв болон баруун бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх арга хэмжээ авсан бөгөөд эдгээр арга хэмжээ нь эдийн засагт нөлөө үзүүлэх хэрээр тус салбар аажмаар 2016 онд сэргэх аж. Дэд бүтцийн томоохон төслүүд буюу төмөр зам, эрчим хүч, нисэх онгоцны буудал барих ажилд Засгийн газрын зарцуулалт нэмэгдэж хөрөнгө оруулалт өсч байна. Одоогоор Хятадын дэд бүтцийн салбар хараахан төгс хөгжөөгүй байгаа тул дэд бүтцийн хөгжлийн хөрөнгө оруулалт нь эдийн засгийн өсөлтийг хангах гол тулгуур хэвээр байх юм. Дунд хугацаанд 2019 он хүртэл Хятадын ДНБ дунджаар долоон хувийн өсөлтийг үзүүлэх юм (BREE, 2014, х. 9). Хятад эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах хэдэн асуудалтай тулгараад байна. Нэгдүгээрт, аж үйлдвэржилтийн өсөн нэмэгдэх хэрэгцээг хангах импортын нүүрснээс хамааралтай байдал, хоёрдугаарт, нүүрсний хэрэглээнээс үүсэх байгаль орчны бохирдолтыг бууруулах асуудал, гуравдугаарт, хөрөнгө оруулалтанд тулгуурласан эдийн засгийн өсөлтөөс хүн амын хэрэглээнд тулгуурласан эдийн засагт шилжих бүтцийн асуудал байна. Хятадын коксжих нүүрсний импорт 2014 оны эхний арван сард өмнөх оны мөн үеийн дүнгээс 18 хувиар буурсан нь дараахь шалтгаантай юм. Нэгдүгээрт, Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын өсөлт саарсан тул гангийн эрэлт буурсан. Хоёрдугаарт, агаарын бохирдлын асуудлаар Хятадын хамгийн том нүүрс хэрэглэгч 17 мужууд нүүрсний хэрэглээгээ бууруулах төлөвлөгөө авсан бөгөөд үр ашиг муутай гангийн үйлдвэрийг хаах шийдвэр гарч хүчин чадлын илүүдэл арилгах юм. Гуравдугаарт, Хятад олон улсын нүүрсний зах зээлд``swing буюу шилжих хэрэглэгч гэж явдаг. Өөрөөр хэлбэл, олон улсын нүүрсний үнэ бага байхад импортоор нүүрс авна, харин дотоодын үнэ олон улсын үнээс бага болоход гангийн үйлдвэрлэгч нүүрсний хэрэгцээгээ дотоодын зах зээлээс хангадаг.

Хятадын гангийн салбарын хөгжил Дэлхийн гангийн хэрэглээ 2.6 хувиар өсөн 2014 онд 1.62 тэрбум тонн болох бол гангийн үйлдвэрлэл 1.6 хувиар өсч 1.6 тэрбум тоннд хүрэх юм (Хүснэгт 2). Гангийн хэрэглээ жилд дунджаар 1.5 хувиар өссөөр 2019 онд 1.77 тэрбум тонн болох аж (BREE, 2014, х. 22). Хүснэгт 2. Дэлхийн гангийн хэрэглээ болон үйлдвэрлэл, сая тонн (2012-2019) Хэрэглээ 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 Европ 28 156 150 152 154 157 159 162 164 АНУ 102 101 102 102 103 103 104 104 Бразил 28 29 30 31 31 32 32 33 ОХУ 49 50 51 51 52 52 53 53 Хятад 688 729 755 775 792 811 825 834 Япон 69 70 71 72 72 72 72 70 Өмнөд Солонгос 56 54 55 56 57 58 58 59 Энэтхэг 77 79 83 87 91 96 101 105 Дэлхий 1541 1578 1619 1647 1682 1717 1746 1769 Үйлдвэрлэл 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 Европ 28 169 167 164 164 164 165 166 167 АНУ 89 87 88 89 90 92 93 95 ОХУ 71 69 69 69 70 71 72 73 Хятад 709 775 799 819 834 849 863 874 Япон 107 111 111 112 112 111 110 109 Өмнөд Солонгос 69 66 67 67 68 69 69 70 Энэтхэг 77 81 85 90 94 98 103 107 Дэлхий 1537 1602 1628 1656 1684 1712 1740 1766 Эх сурвалж: BREE, WSA Гангийн үйлдвэрлэлийн хүчин чадлын илүүдэл үүссэн болон гангийн хэрэглээ буурсантай холбогдон 2014 оны эхний найман сард Хятадын гангийн үнэ 9-15 хувиар буурсаар байна. Өнгөрсөн арван жилд Хятадын гангийн үйлдвэрлэлийн хүчин чадал эрчимтэй нэмэгдсэн тул одоогоор 200 сая тонн хүчин чадлын илүүдэл үүссэн байна. Хэбэй мужид агаарын бохирдлыг бууруулах засгийн газрын төлөвлөгөөнд 2014 онд 47 сая тонн бүхий гангийн хүчин чадлыг татан буулгах бол энэ арга хэмжээ 2017 он хүртэл үргэлжилнэ. 2014 оны эхний хагас жилд Хятадын гангийн үйлдвэрлэл 21 хувиар өсөн 473 сая тонн болов. Гэхдээ 2014 оны үлдсэн хагас жилд гангийн үйлдвэрлэлийн өсөлт удааширан гурван хувийн өсөлтийг харуулж 799 сая тонн болох аж (Зураг 12). Гангийн дотоодын эрэлт хэрэгцээ буурсан тул 2014 оны эхний хагас жилд гангийн

экспорт 34 хувиар өсөж 41 сая тонн болсон. Харин 2015 онд гангийн үйлдвэрлэлийн өсөлт саарч 2.5 хувь бөгөөд ирэх таван жилд Хятадын гангийн үйлдвэрлэл дунджаар 1.3 хувийн өсөлттэй байж 2019 онд 874 сая тонн болох юм. Зээлийн олголт буурсан, үр ашиггүй үйлдвэрүүдийг хаах арга хэмжээ авч байгаа ч дунд хугацаанд гангийн үйлдвэрлэл эрс буурахгүй юм. Хамгийн гол нь дунд хугацаанд гангийн хэрэглээний өсөлт бага байх юм. Иймээс Хятадын Засгийн газар хотжилтийг дэмжих, дэд бүтэц, орон сууц болон хүнд аж үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг ханган гангийн салбарыг дэмжих юм. Зураг 12. Хятадын гангийн үйлдвэрлэл (2005-2019) 800 600 400 200 348 425 488 498 566 627 684 717 779 800 819 834 849 863 874 0 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 сая тонн 2013 2014 2015 2016 2017 2018 2019 Эх сурвалж: WSA Хятадын хүн амын 54 хувь нь хотод амьдардаг бол 2019 онд тус үзүүлэлт 60 хувь болох юм. Энэхүү хүн амын шилжилт хөдөлгөөн нь ойрын таван жилд 80 сая хүнийг төвлөрсөн хот бараадахад хүргэх тул одоогоор орон сууцны илүүдэл үүссэн байгаа ч дунд хугацаанд барилгын ажил өрнөх юм. 2014 онд гангийн хэрэглээ 3.6 хувиар өсөн 755 сая тонн, жилд дунджаар 1.7 хувиар өссөөр 2019 онд 834 сая тонн болно. Эх сурвалжийн жагсаалт BP, Statistical Review of World Energy, London, June 2014, www.bp.com/ Bureau of Resources and Energy Economics (BREE), Resources and energy quarterly September Quarter 2014, Australian Government, Canberra, 2014, http://www.bree.gov.au Bureau of Resources and Energy Economics (BREE), Resources and energy major projects, April 2014/April 2013, Australian Government, Canberra, 2014/2013, http://www.bree.gov.au EIA (U.S. Energy Information Administration), coal statistics and analysis, US DOE/EIA, Washington DC, 2014 http://www.eia.gov/coal/

Euracoal Market Report, World Coal Market Developments-World Coal Production and Seaborne Trade, 1/ 2014, May 2014 IEA (International Energy Agency), Coal Information 2014, OECD/IEA, Paris, 2014. IEEJ (Institute for Energy Economics), Coal trends: trends in coal supply, demand and prices as seen from statistics, Coal report N 16, IEEJ, Tokyo, April 2014, http://eneken.ieej.or.jp/en/ IEEJ (Institute of Energy Economics), Outlook for International Coal Market, July 11, 2014 J.P. Morgan, Global coal update, Global Equities research, 29 June 2014 Korea Energy Economics Institute, Korea Energy Statistics Information System, Coal imports and prices, 2014 VDKI (Verein der KohlenImporteure), Facts and Trends 2014, Hamburg, 2014, http://www.vereinkohlenimporteure.de/wenglish/ World Coal Association, Coal Facts 2014, London, September 2014, www.worldcoal.org World Steel Association (WSA), www.worldsteel.org