Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 11 дүгээр сарын 24 -ний өдрийн 54 дүгээр тогтоолоор батлав.

Similar documents
Multimedia Authoring and Tools L-2

netcat Гарчиг Tuguldur BiBO

Гарчиг Веб портал ашиглан үйлчилгээний тохиргоо хийх заавар... 2

ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ

ИНТЕРНЭТИЙН СҮЛЖЭЭНД СУУРИЛСАН ДОТУУР ХОЛБООНЫ ҮЙЛЧИЛГЭЭ. (Хэрэглэгчийн гарын авлага) 1 Хуудас

Харилцагчийн удирдлагын систем

ТШТ:Х КАМ ЕРЄНХИЙ ШААРДЛАГА Хуудас 11-ийн 1

Програм хангамжийн архитектур (Software Architecture)

СТАТИСТИК СИСТЕМ ГАРЫН АВЛАГА (ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГЫН ГҮЙЦЭТГЭЛ; ХӨРӨНГИЙН ТАЙЛАН) Шинэчилсэн огноо:

Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн мэдээллийн систем. Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс

USB flash memory, USB принтер зэргийг клиент тус бүрээр ашиглахыг зөвшөөрөх/хориглох тохиргоог хийх боломжтой юу?

Техникийн даалгавар Эрх зүйн цахим хөтөчийн програм хангамж, цахим хуудас

Манай интернэт Wi-Fi ашиглах заавар

Агуулга. Клоуд гэж юу вэ? Клоуд үйлчилгээний загвар. Клоуд Deployment загвар. Microsoft Azure. Business case. Асуулт & Харуулт

ХУВИЛБАР ТОВЧ УТГА Батлагдсан огноо

Манай интернэт Wi-Fi ашиглах заавар

ХАМТРАН АЖИЛЛАХ БИЗНЕС САНАЛ

Лекц 1 Сэдэв: Дэд сэдвүүд : Си хэлний тухай Си хэлний бүтэц Тайлбар

НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН АРДЧИЛАЛ САНГИЙН ТУХАЙ

ZTESmart. Гарын авлага. МЦХ ний Мэдээллийн Технологийн Газар

Иргэний бүртгэлийн систем

Утас идэвхжүүлэх тохиргоо ios 8.4 үйлдлийн систем

3.5. Гэнэтийн саатал гэж тухайн системийн үйл ажиллагаа 2 (хоёр) минутаас дээш хугацаагаар, төлөвлөгөөт бусаар хэсэгчлэн болон бүрэн зогсохыг.

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Программ суулгах ажилж эхлэх талаар гардаг нийтлэг асуултууд

Article begins on next page

Article begins on next page

ТЕХНИК ТУСЛАЛЦАА ҮЙЛЧИЛГЭЭ

МОНГОЛБАНКНЫ ТӨЛБӨР ТООЦОО, БҮРТГЭЛИЙН ГАЗАР ТӨЛБӨР ТООЦООНЫ ТӨВ ТӨЛБӨРИЙН КАРТЫН EMV СТАНДАРТЫГ ДЭМЖИЖ АЖИЛЛАХ, ОДООГИЙН БАЙДАЛ

Лекц 16 Судалгааны ажлын боловсруулалт хийх Excel програмд дэд програм нэмж суулгах Excel Solver Datanalysis Office Excel File Options

САНСРЫН ХОЛБООНЫ IRIDIUM УТАС АШИГЛАХ ЗААВАР бусад сүлжээнээс

Олон улсын салбарууд. улс. үйлчлүүлэгч байгууллагууд. Орос. Eвроп болон ТУХН. Aзи. Энэтхэг. Латин Америк

CLOUD COMPUTING БУЮУ ҮҮЛЭН ТООЦООЛЛЫН ВИРТУАЛЧЛАЛЫН АРГЫГ БАНКНЫ СИСТЕМД НЭВТРҮҮЛСЭН ТУРШИЛТЫН ҮР ДҮНГЭЭС

MANUAL DROUGHTWATCH SYSTEM. DroughtWatch 3.1. Information and Research Institute of Meteorology, Hydrology and Environment

Халдлага Илрүүлэх Системийн Хосолмол Загварын Судалгаа

МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ГАРЫН АВЛАГА

Програм хангамжийн архитектур (Software Architecture)

ДӨРӨВ.НИЙЛҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

Уламжлалт бус мэдээллийн хэрэглээ, анхаарах асуудал. Ш.Ариунболд

Олон улсын салбарууд. улс. үйлчлүүлэгч байгууллагууд. Орос. Eвроп болон ТУХН. Aзи. Энэтхэг. Латин Америк

Монгол Улсын Нээлттэй Засгийн Түшнлэлийн оны Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө-i

БИЗНЕСИЙН УХААЛАГ МЭДЭЭЛЭЛИЙГ СУДЛАХ НЬ (Business Intelligence) Б.Гэрэлтуяа. О.Намуунцэцэг

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР. Татвар төлөгч хуулийн этгээдийн талаар мэдээлэл солилцох хамтын ажиллагаа

Вэб сервис ашиглах гарын авлага

Олон улсын салбарууд. улс. үйлчлүүлэгч байгууллагууд. Орос. Eвроп болон ТУХН. Aзи. Энэтхэг. Латин Америк

Програм хангамжийн архитектур (Software Architecture)

Төслийн МэдээллийнТайлан

Монгол Улc - Нээлттэй мэдээлэл

Тохокү Их Сургууль Номын сангийн Хөтөч

Veritech ERP Human Capital Management. Хүний капиталын удирдлагын систем

Компьютерын сүлжээ Лекц-14

Шинэ Зууны Иргэн ба Мэдээллийн Технологийн Боловсрол

Хэмнэл ба давтамж. Лекц 13. МУИС-ХШУИС-МКУТ-ийн багш П.Гантуяа

Article begins on next page

Бараа материалын нөөцийн удирдлага (Managing Inventory)

ГАР БАГАЖНЫ танилцуулга

УГСААТНЫ ЗҮЙН ҮЗЭСГЭЛЭН

ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН ЖИШЭЭН ДЭЭР. Б.Аззаяа *, Д.Мөнхтуяа

Цахим сургалтын үнэлгээнд сургалт удирдлагын системийн өгөгдөл олборлолт ашиглах судалгаа

Монгол Улс. Хэвлэл мэдээллийн эрх зүй. Онлайн, оффлайн орчин дахь хувь хүний нууц ба цахим эрх Сургалтын гарын авлага

EVC Series Video Conferencing. Your Best Collaborative Communication Solution

ЦАЛИН ХӨЛСНИЙ СИСТЕМ

Computer graphics, 3D

Буффер Overflow(Дүүргэх) (БОФ) гэж юу вэ? Сүлжээний орчинд БОФ exploit хэрхэн хийх вэ? (Зөвхөн x86 процессорын хувьд FreeBSD дээр)

МУБИС-ийн мэдээлэл, холбооны сүлжээг шинэчлэх

Монгол Улсын Хараат Бус Таи2 лан: оны явцын таи2 лан

ТӨЛБӨРИЙН КАРТЫН ЖУРАМ

C2230 / C2225 / C2220

Introduction to Multimedia

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ӨНӨӨ ҮЕД

MATLAB ПРОГРАММЫН ТУХАЙ

Ц.Хүрэл-Очир. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрх зүй, төрийн онол-түүхийн тэнхимийн ахлах багш, докторант

KASPERSKY ENDPOINT SECURITY FOR BUSINESS ТАНИЛЦУУЛГА

ГЭМТ ХЭРГИЙН СТАТИСТИК ЗҮЙН ОНОЛ, ПРАКТИКИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ

Тоон хэлбэрт дуу авиаг боловсруулах

LOGO. ШУТИС, ГУУС, ГГ- ийн салбарын дэд проф Г. Сарантуяа

Veritech ERP Store Management System. Дэлгүүрийн удирдлагын систем

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО

Фраскатийн гарын авлага СУДАЛГАА, ТУРШИЛТ ХӨГЖЛИЙН АСУУЛГАД БАРИМТЛАХ ЖИШИГ СТАНДАРТ

МОНГОЛ УЛСАД ТУЛГАРААД БУЙ ӨРИЙН ХЯМРАЛ

М ОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫН ТУШ ААЛ

ТАНИЛЦУУЛГА INTRODUCTION

САНАЛ. Нэг. Ерөнхий мэдээлэл: Овог, нэр Сургууль Мэргэжил Ажилласан жил Мэргэжлийн зэрэг Хүйс. Сурах бичгийн нэр: Анги: Хоёр. Агуулга: Сэдвийн нэр

Санхүүгийн систем тогтворжсон хэдий ч зарим арга хэмжээг дуусгавар болгох, шинэчлэлт хийх, төсвийн хүндрэлийг арилгах зэрэг олон зүйл хүлээгдэж байна

САНХҮҮГИЙН САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР ХѲГЖЛИЙН МОДУЛ МОНГОЛ УЛС ХѲРѲНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ТЕХНИКИЙН ТЭМДЭГЛЭЛ 2012 ОНЫ 6 ДУГААР САР

Өмнөх үг. БСШУС-ын сайдын А/22 тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн нөхцөл байдалд шинжилгээ хийж,

МОНГОЛ УЛСЫН ЭРЧМИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДЛУУД, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ

CrossPower. Microgrids-ийн хосолмол эрчим хүчний систем. цахилгаан түгээлт

Дизайн дахь өнгө ба гэрэл. Лекц 5

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хот СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

Монгол улсын Өмнөд бүсийн (ӨГБ) газар доорх усны үнэлгээ Урьдчилсан дүгнэлт оны 9-р сар

ИНЖЕНЕРИЙН БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ

ЭДИЙН ЗАСАГЧИД СОНГУУЛЬД ОРОЛЦДОГ УУ? Д.Долгорсүрэн, Удирдлагын академийн эдийн засгийн тэнхмийн багш доктор, дэд профессор

ТӨЛБӨРИЙН КАРТЫН ЖУРАМ

ВИРТУАЛ ТЕХНОЛОГИЙН ТЭНХИМ

МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН THE UNIVERSAL PERIODIC REVIEW-Д ӨРГӨН БАРИХ ХАМТАРСАН ИЛТГЭЛ

Програм хангамжийн каталог

[ ] Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтүүд БЕРНАРД МАРР. Менежер бүр мэдвэл зохих 75 KPI

ОРОН НУТГИЙН СТАТИСТИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ, ТЭДГЭЭРИЙГ БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТӨД АШИГЛАХ НЬ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ оны 5 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот. АГААРЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

Transcription:

Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 11 дүгээр сарын 24 -ний өдрийн 54 дүгээр тогтоолоор батлав. 1. Хамрах хүрээ Энэ стандартаар төрийн байгууллагуудын хүрээнд авч үзнэ. Үүнд: Вэб сайтад тавих шаардагыг тогтооно. Дараах a) Вэб сайтын агуулгын ил тод байдал b) Вэб сайтын агуулгын ашиглахад хялбар байдал c) Вэб сайтын агуулгын хэлбэр d) Ашиглахад хялбар Вэб сайт хийх e) Вэб сайтын ашиглахад хялбар байдлыг шалгах f) Вэб сайтын агуулгыг батлах болон хянах 2. Нэр томьёо, тодорхойлолт Энэ стандартад дараах нэр томьёо, тодорхойлолтыг хэрэглэнэ. 2.1. мета өгөгдөл өгөгдлийн бүтцийн дизайн болон тодорхойлолт /өөрөөр хэлбэл өгөгдлийг агуулагчийн талаарх мэдээлэл/ 2.2. вэб браузэр дэлхий нийтийн үлжээ с буюу www нэвтрүүлэх програм хангамж -ээс мэдээллийн эх сурвалжийг сэргээх, дамжуулах, 2.3. хайпертэкст (hypertext) компьютер болон бусад электрон өхөөрөмж т д ээрх холбоос бүхий текст бөгөөд тухайн холбоос дээр хулганаар дарах эсвэл гарын товчлууртай хослуулан дарахад цааш холбогддог текст 2.4. мультмедиа текст, дуу авиа, өдөлгөөнт х дүрс, видио, зэрэ байдлаар ашигладаг медиа болон агуулга г өөр өөр агуулгын хэлбэрүүдийг хосломол 2.5. ALT атрибут (ALT attribute) HTML болон XHTML баримтуудад ашигладаг ба элементийг үзүүлж чадахгүй тухайн элемэнтийг хувилбарт текстээр илэрхийлдэг. байгаа үед 2.6. Longdesc атрибут (Longdesc attribute) 1

дүрс (image) болон хүрээ (frame, iframe) элементүүдэд ашиглагддаг ба тухай зураг, хүрээний талаарх дэлгэрэнгүй тайлбарыг илэрхийлдэг. 2.7. тохиргоот загварын хуудас (Cascading Style Sheets) хуудасны загварын хэл өгөөд б HTML элементүүд тодорхойлдог. дэлгэцэн дээр хэрхэн харагдахыг 2.8. курсор байрлал тодорхойлогч заагч эсвэл хөдлөж буй байрлуулагч 2.9. Lynx браузер Lynx нь текстэд суурилсан вэб браузер 2.10. юникод компьютерийн системд дэлхий дээрх бүх үсэг, тэмдэгт болон тэмдэглэгээг 16 битийн тоон кодоор дүрсэлсэн кодчилолын стандарт 3. Товчлол Энэ стандартад дараах товчлолыг хэрэглэнэ. CAPTCHA RSS CSS PDF /Completely Automated Public Turing test to tell Computers and Humans Apart/ (Хүн ба компьютерийг ялгах бүрэн автомат нээлттэй түүринг тест) /Really Simple Syndication/ (Маш энгийн синдикаци) /Cascading Style Sheets / (Тохиргоот загварын хуудас) /Portable document format/ (Зөөврийн баримт бичгийн хэлбэр) 4. Вэб сайтын агуулгын ил тод байдал 4.1 Төрийн байгууллагууд Вэб сайтад дараах мэдээллийг байршуулан, тогтмол шинэчилж байна. Үүнд: А) Байгууллагатай холбоотой мэдээлэл: Байгууллагын нэр, лого; Байгууллагын эрхэм зорилго, үйл ажилла гааны стратегийн зорилт, зорилго, тэргүүлэх чиглэл; Байгууллагын бүтэц, зохион байгуулалт; Байгууллагын үйл ажиллагаанд дагаж мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам, заавар; Нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан тогтоол, шийдвэр; Төсвийн гүйцэтгэлийн биелэлт; Хагас, бүтэн жилийн санхүүгийн тайлан; 2

Байгууллагын санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт; Тендер шалгаруулалтыг явуулах журам болон тендерийн урилга; Төрийн үйлчилгээ авахтай холбоотой материалын жагсаалт; Хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд; Шинэ мэдээ, мэдээлэл Харъяа газар, агентлагууд, тэдгээрийн холбоос; Холбоо барих; Хаяг, байршил; Улирал, жилийн тайлан, Статистик мэдээ, мэдээлэл Санал, хүсэлт, өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авах; Сул орон тооны зар; В) Вэб сайттай холбоотой мэдээлэл: Вэб сайтын тухай / бүтэц; Байнга асуудаг асуултууд; Хамгийн их уншсан мэдээ; Тусламж; Холбогдох холбоос; Вики ашиглах зарчмаар нэр, томъёо, хуулийн өслийг т олон нийтэд хүргүүлэх санал авах; Е-мэйл лист бий болгох; Олон нийтийн сүлжээ ашиглан мэдээлэл хүргэх /twitter,facebook, youtube гэх мэт/; Зургийн цомог; 5. Вэб сайтын агуулгын ашиглахад хялбар байдал Вэб сайтыг ашиглахад хялбар, ойлгомжтой байхаар өгжүүлэх х нь бүх хэрэглэгчид болон хөгжлийн бэрхшээлтэй хэрэглэгчид ч ашиглах боломж олгодог давуу талтай. Ингэснээр бүх хэрэглэгчид тухайн Вэб сайтаас мэдээллийг адил тэнцүү хэмжээнд олж авч чадна. Вэб сайтын агуулгын ашиглахад хялбар байдал гэдэг нь үх б давхаргын иргэдэд агуулгыг ашиглахад хялбар болгох үүнд ба : хараа муутай, сонсгол муутай, сонсголын бэрхшээлтэй, хөдөлгөөний бэрх шээлтэй, гэрэлд мэдрэмтгий, хэт мэдрэг хүмүүс болон бүх насны жирийн иргэдэд ч мөн адил Вэб сайтын агуулгыг ашиглахад хялбар, боловсролын түвшингээс үл хамааран хүртээмжтэй байдлаар зохион байгуулахад оршино. Агуулгын ашиглахад хялбар байдалд дараах ойлголтуудыг хамруулан авч үзнэ. 5.1 Мэдэгдэхүйц байх мэдээлэл болон хэрэглэгчтэй харилцах хэсгийн бүрэлдэхүүн хэсгүүд нь хэрэглэгчдэд ойлгогдохоор байх шаардлагатай. 5.1.1 Текстэн хувилбар: текстэн бус агуулгыг текстэн хувилбараар хангах, улмаар энэ нь хүмүүст хэрэгтэй өөр хэлбэрт шилжиж чадна. Тухайлбал, томоор хэвлэх, брайлын үсэг, хэллэг, тэмдэгт эсвэл энгийн хэл зэрэг. 3

Текстэн бус агуулга: Бүх текстэн бус агуулга нь хэрэглэгчдэд текстэн хувилбартай, ижил зорилготой хүрэх хэрэгтэй; Удирдлага, оролт: Хэрэв текстэн бус агуулга нь хэрэглэгчээс оролт авдаг, удирддаг бол түүний зорилгыг тайлбарласан нэртэй байна; CAPTCHA: CAPTCHA ашиглан веб сайт/системд гаднаас автомат програмууд хандаж ачаалал үүсгэх юм уу, автоматаар хуурамч мэдээлэл түгээх явдлаас сэргийлэх хэрэгтэй. Мөн хөгжлийн бэрхшээлтэй болон хараагүй иргэдэд зориулан аудио хэлбэрээр давхар байршуулах шаардлагатай; Чимэглэлгүй байна; 5.1.2 Цагт суурилсан медиа: Хэрэв текстэн бус агуулга нь хугацаанд суурилсан медиа бол тухайн текстэн бус агуулгыг тайлбарласан текстэн хувилбараар хангана. Аудио болон видео: Урьдчилан бичигдсэн видео болон аудио нь текстэн тайлбартай байна; Аудио болон видео файлуудыг хэрхэн татаж авах, файлын хэмжээ болон төрлийг зааж өгсөн байна; Нэмэлт програм хангамж шаардлагатай бол түүнийг хавсаргана; Вэб сайтад нэг төрлийн аудио/видео файлын төрөл ашиглана; Аливаа хөдөлгөөнт мэдээлэл нь автоматаар эхэлдэг байх, бусад агуулгатай зэрэгцэн орших бөгөөд хэрэглэгчийн зүгээс түр зогсоох, унтраах, нуух зэрэг үйлдлийг хийх боломжтой байна; 5.1.3 Зохицохуйц байх: Агуулга нь мэдээлэл болон үтцээ б алдалгүй өөр б болохоор байна. айдлаар үзүүлж 5.1.4 Ялгагдахуйц байх: Хэрэглэгчдэд агуулгыг суурь болон дэвсгэрээс ялган харах болон сонсоход хялбар байхаар зохион байгуулах. Өнгөтэй дамжуулж буй бүх мэдээлэл нь өнгөгүйгээр ч гэсэн ашиглагдах боломжтой байна; Цагаан өнгийн текстийг болгоомжтой хэрэглэх нь зүйтэй. Хэрэв Вэб сайтын арын дэвсгэр өнгө нь гарч ирэхгүй бол цагаан өнгийн текстийг болгоомжтой хэрэглэнэ; Дэвсгэрийн өнгийг текстийн өнгөтэй нь сайтар зохицуулах хэрэгтэй. Текстийг уншихад хэцүү болгож байгаа хээтэй болон хурц өнгөтөй дэвсгэрээс зайлс хийнэ; 5.2 Ажилладаг байх: Хэрэглэгчтэй харилцах хэсгийн агуулга болон хөтөч нь ажилладаг байх шаардлагатай. 5.2.1 Ашиглахад хялбар байх: компьютерийн гараас үх б боломжит функцуудийг ашиглаж болдог байх. 5.2.2 Хангалттай цагтай байх: Хэрэглэгчдэд агуулгыг унших болон агуулгыг ашиглах хангалттай цагаар хангах. 5.2.3 Гацалт: Агуулгын дизайныг хийхдээ гацахгүй байхыг анхаарах шаардлагатай. Вэб сайт дахь ямар ч хөдөлгөөнт дүрс нь нэг секундэд гурваас илүү анивчих буюу гэрэлтэх ёсгүй; 4

5.2.4 Удирдах: Хэрэглэгчдийг агуулгыг хайж олох, хаана байгаагаа тогтооход туслах арга замаар хангах. Вэб хуудсууд нь тухайн хуудасны зорилго болон сэдвийг агуулсан гарчигтай байна; Аливаа холбоосуудын зорилго нь текстээр тодорхойлогдсон байна; Агуулгыг толгой текст ашиглан зохион байгуулна; 5.3 Ойлгомжтой байх: мэдээлэл болон хэрэглэгчтэй харилцах хэсгийн үйл ажиллагаа ойлгомжтой байх шаардлагатай. 5.3.1 Уншигдахуйц байх: Текстэн агуулга нь уншигдахуйц, ойлгомжтой байна. Тухайн текст нь нарийн мэргэжлийн үг хэллэгээр бичигдсэн тохиолдолд хэрэглэгчид зориулан энгийн үгээр бичсэн нэмэлт тайлбарыг оруулна; Товчлолыг задаргаатай нь бичнэ; 5.3.2 Оролтод туслалцаа үзүүлэх: Хэрэглэгчдийг буруу болон алдаатай мэдээлэл оруулахаас сэргийлэх, засах боломжоор хангах. Хэрэв хэрэглэгчийн оруулсан мэдээлэлд алдаа илэрсэн бол алдааг текстэн хэлбэрээр хэрэглэгчид мэдээлэх; 5.4 Өгүүлбэр зүй, хэл зүйн хувьд зөв бичлэгтэй байх: Туслах програмууд ашиглахад тэдгээр програмууд нь таньж чадахуйц зөв бүтэцтэй байх. 6. Вэб сайтын агуулгын хэлбэр 6.1 Зохион байгуулалт Хуудасны зохион байгуулалт нь б үх л хуудсуудад ижил буюу агуулга болон бүрэлдэхүүнүүд жигд, нэг хэвийн байна. Хамгийн чухал гэсэн элементүүд эхний дэлгэцэнд байрлах ба дээш доош гүйлгэх явцад байрлал нь солигдохгүй байх. Мэдээллийг хэр чухлаас хамааран дээрээс доош нь түвшингүүдэд ангилах. Чухал болон цааш холбогдох боломжтой утгуудыг нэг дор, Вэб сайтын дээд хэсэгт байрлуулах. Тухайлбал цэс. Мэдээлэл хайж олоход дөхөм байлгах үүднээс мэдээллийг хэтэрхий бөөгнөрүүлэхгүй байх. Нүүр хуудсыг аль болох богино байлгах ба хуудсууд нь хурдан ачаалагддаг байх хэрэгтэй. Урт хуудас ашиглах бол: (1) тасалдалгүй уншигдах боломжтой байх (2) хуудаснуудын бүтцийг ижил байлгах (3) хуудсууд нь хялбар байдлаар татагдах болон хэвлэгддэг байх. Элементүүд (агуулга) бүрэлдэхүүнүүдийг хөндлөн болон босоо байдлаар зэрэгцүүлж, уншихад хялбар болгох. Вэб сайтын бүхий л хуудсанд текстийн зэрэгцүүлэлтийг ашиглах. 5

Унших хурдыг нэмэгдүүлэхийн тулд мөрийн уртыг нэмэгдүүлэх (нэг мөрөнд 75-100 тэмдэгт). Хамгийн багадаа нэг мөрөнд 50 тэмдэгт ашиглах. Хэрэглэгчийг төөрөгдүүлэх текст болон агуулга ашиглахгүй байх. Хуудасны хоосон зайг хязгаарлах. 6.2 Харагдах байдал Вэб сайтын агуулга нь уншигдаж болохуйц стандарт фонттой байна. Дэлгэцийн нягтаршил ямар байхаас үл хамааран дэлгэцийн бүтэц (layout) -ийн хэмжээг хувиар тодорхойлно. Гар утас дээр харагдах байдал мөн смартфон дээр харагдах байдлын Мobile view болон RSS тохиргоо хийх хэрэгтэй. Мөн RSS буюу Feed дэмждэг байх ёстой. Хамгийн багадаа 12 пиксель үсгийн хэмжээ ашиглана. Italic фонтыг жижиг фонтын хэмжээгээр хэрэглэх нь зохимжгүй. Аль болох бүх үсгийг томоор бичихгүй, italic фонтыг ашиглахгүй байх нь зүйтэй. Гарчиг болон текстүүдийн хэмжээг өөрчлөх боломжтой байна. Бүх агуулга нь электрон болон хэвлэх форматаар хоёулангаар нь уншигдах боломжтой байх ба хуудас нь А4 хэмжээтэй цаасан дээр зөв хэвлэгддэг байх шаардлагатай. Төрийн байгууллагууд Вэб сайтад байгаа бүх агуулгыг хүлээн зөвшөөрсөн шалгалт явуулсан байх шаардлагатай. 6.3 Хэл: Төрийн байгууллага нь Вэб сайт дахь агуулгыг монгол, англи хэлээр байршуулах хэрэгтэй. Үүнд: Төрийн байгууллагын Вэб сайтын үндсэн хэл нь монгол хэл байна. Бүх агуулга монгол, англи хэл дээр байна. Ямар нэгэн үг, үсгийн болон дүрмийн алдаагүй байна. Ойлгоход хялбар байдлаар бичнэ. Нүүр хуудсанд хэлний сонголтын товч байх ба тэдгээр нь монгол, англи байна. Хэлний сонголт нь Вэб сайтын нүүр хуудасны баруун дээд буланд байрлана. Юникод ашиглана. Монгол хэл дээрх агуулга шинэчлэгдсэн бол англи хэл дээрх агуулгыг давхар шинэчилж байна. Батлагдсан толь бичгийн дагуу тохирох үгсийг ашиглана. Татах боложтой файлуудийг мөн хоёр хэл дээр байршуулна. 6.4 Олон улсын конвенц Мөнгөн тэмдэгт: Монгол Улсын мөнгөн тэмдэгт болох төгрөг ( )-ийг ашиглана. Цаг: GMT (Greenwich Mean Time) ашиглана. Утасны дугаар: +улсын код-бүсийн код-утасны дугаар гэсэн хэлбэрээр бичнэ. Жишээ нь: +976-11-331621. Огноо: он-сар-өдөр гэсэн хэлбэрээр бичнэ. Жишээ нь: 2011-12-01 Баяр ёслолын өдөр: Баяр ёслолын өдөр болон ажлын цагийг мэдээлнэ. Дүрс тэмдэг: аль болох нийтлэг ашигладаг дүрс тэмдэг ашиглана. 6

Хаяг: Байгууллагын хаягийг Нэгдсэн хаягжуулалт. Хаягийн бичвэрт тавих шаардлага MNS 6275:2011стандартын дагуу бичнэ. 6.5 Дүрс, зураг Зураг нь ачаалах хурдыг багасгах, харагдах байдлыг нэмэгдүүлэхүйц тохирсон формат (GIF, JPEG болон PNG)-тай байна. Зургийн хэмжээг аль болох бага байлгана. Том хэмжээтэй зурагны жижигрүүлсэн хувилбарыг байршуулж, томруулсан байдлаар харж болох холбоостой холбож өгнө. Зурган элемент үүдийг текстээр илэрхийлсэн нэ мэлт тайлбаруудаар хангана (Жишээлбэл: alt, longdesc,). Вэб браузер дээрх тухайн зурагны урт, өргөний хэмжээ тохирч байх ёстой ба дүрс ачаалахаас өмнө тухайн зурагны тухай текст нь эхэлж харагдах хэрэгтэй. Longdesc атрибут ашиглан тухайн зурагтай холбоотой Вэб сайт руу холбогдоно. 6.6 Хөтөч Вэб сайтын аль ч хуудаснаас нүүр хуудас руу шилжих боломжтой байна. Хөтөч нь бүх л Вэб сайтын хүрээнд тогтмол байрлана. Ижил төрлийн хөтчүүд нь ижилхэн харагддаг байна. 6.7 Вэб сайтад хайлт хийх Веб сайтыг хайлтын системтэй зохицтой, нийцтэй ажиллах боломжоор хангах. Вэб сайт нь хайлт -ын хайрцагтай эсвэл хайлт хийх хуудастай холбогдсон байх ёстой. Тэдгээрийн өмнө Хайлт гэсэн үгийг бичих ёстой. Хайлтын хэрэгсэл хэрэглэхэд хялбар, ойлгомжтой байх. Хайлтын үр дүн нь уншихад хялбар байдлаар харагдах хэрэгтэй бөгөөд хайсан үгийг ялгагдах байдлаар тодруулж харуулсан байх. Агуулгыг индексжүүлэх, шинээр нэмэгдсэн болон шинэчлэх үйл ажиллагааг аль болох ойрхон давтамжтай байлгах. Тухайн Вэб сайтаас хамгийн түгээмэл ашиглагддаг хайлтын сэдвийг тодорхойлж тэр талаарх мэдээллээр Вэб сайтыг баяжуулах нь сайтыг өндөр үнэлэмжтэй болгож өгнө. Хэрхэн хайлт хийх талаар дэлгэрэнгүй заавар, тусламжийг агуулсан байна. 6.8 Хүрээ Хүрээг ямар ч тохиолдолд хэрэглэхгүй. iframes хэрэглэж болох боловч CSS хэрэглэх нь зүйтэй. iframes хэрэглэгдэх шаардлагатай бол дотоод агуулгын iframe-ыг дүрслэн үзүүлэх хэрэгтэй. 6.9 Хуудас сэргээх 7

Тухайн вэб хуудсыг зайлшгүй автоматаар дахин дууда ж байх шаардлагатай бол тухайн хуудас бүр дээр 5 минутын хугацаагаар автоматаар дахин дууддаг байхаар тохируулбал тухайн хэрэглэгчид ашиглахад хялбар байна. 6.10 Хүснэгт Хүснэгтийн <TH> элементийг <TD> элементийн оронд хэрэглэх. CSS нь толгойн мөрөөр тэмдэглэгдсэн хүснэгтэн дэх текстийн зэрэгцүүлэлт болон хараглах байдлыг тодорхойлоход хэрэглэгддэг. Хэв загварт хүснэгт хэрэглэхгүй, CSS-ийг хэрэглэнэ. Хүснэгт нь хуудасны баруун ба зүүн талаар элементийг тусад нь байрлуулахад тус болох ч, эдгээр нь бүх вэб браузер болон зарим хүснэгтийн нэмэлт төхөөрөмжгүйгээр бүрэн найдвартай ажиллахгүй байх тохиолдол байна. 6.11 Баримт бичиг Вэб сайт дэх баримт бичгийн холбоос нь баримт бичгийн хэмжээ, тухайн холбоос болон гарчигт агуулагдаж байх өргөтгөлийг ёстой хамгийн бага тэмдэгтээр илэрхийлсэн байна. Баримт бичгийн хувилбар болон бусад элемент үүд нь тухайн баримт бичигтэй хамт байх хэрэгтэй. Том хэмжээний файлуудыг жижиг хэсг үүдэд хуваах буюу олон жижиг файлуудыг нэгтгэнэ. Хэрэглэгч Вэб сайтад тавигдсан тухайн баримт бичиг, програм хангамж болон мультмедиа файлуудын хэмжээ, татаж авах боломжтой эсэх, татаж авсан тохиолдолд түүнийг ашиглах боломжтой эсэхийг мэдэж байх хэрэгтэй. Тухайн файлын хэмжээний талаарх мэдээллийг харуулж өгснөөр хэрэглэгчдэд уг файл ыг татаж авах эсэх шийдвэр гаргахад хялбар болно. Хэрэглэгчид тухайн файлыг татаж авахаас татгалзаж болох боломжоор хангана. 6.12 PDF баримт бичгийн хэрэглээ Тус формат нь хэдийгээр засвар хийх боломжг үй формат боловч ийм файл зайлшгүй сайтад тавих шаардлагатай бол дараах зүйлсийг заавал байлгах ёстой. Үүнд: Вэб ашиглагдсан PDF ийн хувилбарыг мэдээлнэ. Хэрвээ PDF 8 болон түүнээс хойшх хувилбараар тавьж байвал ашиглах удирдамжийг мөрдөнө. 6.13 Файлын нэршил Файл болон хавтасны нэршилд дараах зүйлүүдийг анхаарна. Үүнд: Хавтас болон файлын нэрийг байнга жижиг үсгээр бичнэ. Тодорхой утга илэрхийлнэ. Хэт урт биш, хоорондоо зай аваагүй нэршилтэй байна. Хэрвээ файлын нэр огноо агуулж байгаа бол он-сар-өдөр гэсэн дараалалтай байна. 6.14 Зохиогчийн эрх 8

Зохиогчийн эрхийн тухай мэдээллийг төрийн байгууллагууд Вэб сайтдаа байршуулсан байх ёстой. Зохиогчийн эрхийн мэдээлэл нь цахим хуудасны мета өгөгдөлд мөн байх хэрэгтэй. 6.15 График /товч/ тэмдэг Монгол Улсын төрийн сүлд, далбаа зэргийг ашиглаж байгаа үед тэдгээр нь зөв харьцаа болон өнгөтэй байна. Айкон (Icon) буюу дүрс тэмдэг зэрэг нь ямар утга илэрхийлж байгааг шууд харуулж байх. Фавайкон (Favicon) буюу Вэб сайтын үндсэн дүрс тэмдэг нь 16*16 pixels хэмжээтэй байх ба ICO файл байна. Графикан мэдээлэл ашиглаж байгаа үед alt text буюу тайлбар тексттэй байх. Мөн их хэмжээгээр хэрэглэхээс зайлсхийх, өвхөн з текст уншдаг вэб браузеруудад энэ нь шаардлага хангахгүй. Тэмдэг болон товчлуурууд нь өндөр нягтралтай дэлгэцэнд ялгарч харагдахуйц том байх хэрэгтэй. 7. Ашиглахад хялбар Вэб сайт хийх Зураг болон хөдөлгөөнт дүрс: ALT атрибутыг бүх визуаль функцуудэд ашиглах. Зурган тайлбар: Хэрэглэгчид зориулан зурган дээрх биет үүдийг текст ашиглан тайлбарлах. Мультмедиа: Аудио болон видео дүрсийн тайлбар болон бичлэгийг байршуулах. Хайпертекст (Hypertext) холбоос: Хэрэглэгч тухайн мэдээллийн талаар дэлгэрэнг үй үзэх боломжтой текстэн холбоос байрлуулах. Жишээлбэл, энд дарна уу. Хуудасны зохион байгуулалт: Толгой, жагсаалт зэрэг дараалсан бүтцийг ашиглах. CSSийг ашиглан дизайн гаргах. График болон диаграм: Нэгтгэн дүгнэгдсэн эсвэл longdesc атрибут ашиглан график болон диаграмийг тайлбарласан байх. Залгаас програмууд: Хэрэв тухайн хэрэглэгчээс хамааран мэдээлэл авахад нэмэлт програм шаардлагатай бол тухайн програмуудыг холбож өгөх. Хүрээ: Хүрээгүй элемент болон утга бүхий гарчиг ашиглах. Хүснэгт: Мөр мөрөөр унших боломжтой байх. Нэгтгэн дүгнэсэн байх. Ажлаа эргэн шалгах. 8. Вэб сайтын ашиглахад хялбар байдлыг шалгах 8.1 Зурган мэдээллийн тайлбарыг шалгах Зурган мэдээлэл дээгүүр курсор өнгөрөх үед туха йн зураг болон түүний холбоосын талаарх мэдээлэл гарч ирэх. Жишээлбэл, байгууллагын логон дээр курсор очиход хажууд нь тухайн логоны талаарх тайлбарыг үзүүлнэ. Хэрэв хэрэглэгчийн вэб браузер тухайн зургийг танихгүй бол тухайн тайлбар нь хэрэглэгчид зургийн талаарх ойлголтыг өгнө. 8.2 Чимэглэлийн зурагны тайлбар текст 9

Чимэглэлийн зурган дээгүүр курсор өнгөрөх үед тухайн чимэглэлийн зураг цаанаа функц агуулаагүй бол тайлбар гарч ирэхгүй. 8.3 Аудио болон Видео агуулгыг сонсох боломж Вэб сайтад тавигдсан аудио болон видео файлууд нь сонсголын бэрхшээлтэй хэрэглэгчид зориулан тайлбар бичигтэй байна. 8.4 Маягт (form) хэрэглэхэд хялбар эсэхийг шалгах Хэрэв маягтад нэр, и-мэйл болон санал үлдээх зэрэг сануулах текст багтсан бол тэдгээрийн хажууд хэрэглэгч мэдээлэл оруулах талбар байна. Хэрэглэгч сануулах текстэн дээр дарахад, мэдээлэл оруулах талбар дээр курсор анивчиж байх хэрэгтэй. 8.5 Текст болон бүрэлдэхүүн хэсгүүдийн хэмжээ өөрчлөгддөг байх Вэб сайтын фонтын хэмжээ болон үрэлдэхүүн б нь тохируулах боломжтой байх хэрэгтэй. Хэмжээ өөрчлөгч нь 3 үндсэн бүрэлдэхүүнтэй байна: хэмжээг ихэсгэх, хэвэнд нь оруулах, багасгах. Шалгах аргууд: Internet Explorer-ийн хувьд View > Text size > Largest FireFox-ийн хувьдtools > Options > Content > Font & Colors. Вэб сайтын агуулгыг ихэсгэж үзэхийн тулд хулгана ашиглан дугуйг дээш доош нь гүйлгэж харна. 8.6 Lynx браузер дээр Вэб сайтыг шалгах Тус браузер нь зөвхөн текст унших ба хэрвээ тухайн Вэб сайт Lynx браузер дээр ачаалж чадаж байвал Вэб сайтын хэрэглэхэд тухтай байдлын удирдамжийн ихэнхийг биелүүлж байна гэсэн үг. 8.7 Хулгана ашиглахгүйгээр Вэб сайтын бүхий л талбарт хандаж болж байгаа эсэхийг шалгах Вэб сайт нь tab, shift-tab болон return товчлууруудыг дэмждэг байна. 8.8 Холбоосын текст нь тухайн холбоосоо илэрхийлэх үйц байх энд дарна уу болон дэлгэрэнгүй гэсэн хоёр холбоос нь утга илэрхийлдэггүй түгээмэл холбоос бөгөөд энэ нь Вэб сайтын хэрэглэхэд таатай байдлыг үүсгэдэггүй. Иймд холбоос бүхий текст нь товч утга санааг илэрхийлсэн байна. 8.9 Вэб сайтыг автомат програм ашиглан шалгах Вэб сайтын хэрэглэхэд тухтай байдлыг автомат програмуудыг ашиглан шалгаж болно. Тухайлбал WebXACT12 болон Wave13 зэрэг програмууд интернэтэд үнэ төлбөргүй байдаг. 9. Агуулгыг батлах болон хянах 9.1 Төрийн байгууллагуудын Вэб сайтын агуулга нь үнэн зөв, хүлээн зөвшөөрөгдсөн гэдэгт баталгаа өгөх хариуцсан мэргэжилтэнтэй байх ба нийтлэлдээ байнга хяналт тавьж ажиллана. Төрийн байгууллага нь мэдээллээр тасралтгүй хангана. 10

Мэдээллийг хамгийн багадаа 3 сард нэг удаа хянаж байна. Өөрчлөлт хийх шаардлагагүй ч тухайн агуулгыг хянасан гэдгийг илэрхийлэхийн тулд өөрчлөлт хийсэн өдрийг байнга шинэчилж байх ёстой. Засгийн Газрын бодлого чиглэлд нийцүүлэн Вэб сайтыг хөгжүүлнэ. Хэтрүүлсэн, нуршуу болон эргэлзээтэй мэдээллээс зайлсхийнэ. 9.2 Үүрэг хариуцлага Төрийн байгууллага - Мэдээллээр хангах, хянах болон баталгаажуулах үйл явцыг өөрөө удирдана. - Вэб сайтыг үнэн зөв, тогтмол мэдээллээр хангах, агуулгыг ашигла хад хялбар, хүртээмжтэй байдлаар зохион байгуулна. - Байгууллагын чухал цагийн хуваарь болон хэтийн төлөвлөгөөг мэдээлнэ. - Агуулгыг монгол, англи хэлээр тогтмол нийтлэнэ. Хөгжүүлэгч - Засгийн Газрын бодлого болон энэ стандартад тулгуурлан цогц Вэб сайтыг хөгжүүлэнэ. - Хэрэглэгчийн шаардлагыг тодорхойлох болон тохиромжтой хувилбарын шаардлагыг хангана. ТӨГСӨВ. 11