МОНГОЛ УЛСЫН ЭРЧМИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДЛУУД, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ

Similar documents
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО

Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор

ОХУ-ЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ СТРАТЕГИ2035 -Д ХИЙСЭН СУДАЛГАА

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хот СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

CLOUD COMPUTING БУЮУ ҮҮЛЭН ТООЦООЛЛЫН ВИРТУАЛЧЛАЛЫН АРГЫГ БАНКНЫ СИСТЕМД НЭВТРҮҮЛСЭН ТУРШИЛТЫН ҮР ДҮНГЭЭС

КОКСЖИХ НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙН ЧИГ ХАНДЛАГА

Монгол улсын Өмнөд бүсийн (ӨГБ) газар доорх усны үнэлгээ Урьдчилсан дүгнэлт оны 9-р сар

Төслийн МэдээллийнТайлан

Агуулга. Клоуд гэж юу вэ? Клоуд үйлчилгээний загвар. Клоуд Deployment загвар. Microsoft Azure. Business case. Асуулт & Харуулт

CrossPower. Microgrids-ийн хосолмол эрчим хүчний систем. цахилгаан түгээлт

3.5. Гэнэтийн саатал гэж тухайн системийн үйл ажиллагаа 2 (хоёр) минутаас дээш хугацаагаар, төлөвлөгөөт бусаар хэсэгчлэн болон бүрэн зогсохыг.

Програм хангамжийн архитектур (Software Architecture)

Multimedia Authoring and Tools L-2

Санхүүгийн систем тогтворжсон хэдий ч зарим арга хэмжээг дуусгавар болгох, шинэчлэлт хийх, төсвийн хүндрэлийг арилгах зэрэг олон зүйл хүлээгдэж байна

ХАМТРАН АЖИЛЛАХ БИЗНЕС САНАЛ

Харилцагчийн удирдлагын систем

ГАР БАГАЖНЫ танилцуулга

хßтадын эдийн ЗАСгИйн монгол улсад үзүүлэх нөлөөлөл

-Зориг сайд маань явах шаардлагатай болсон учраас би түүнийг эхлээд хариулт өгөхийг хүсэж байна.

МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

netcat Гарчиг Tuguldur BiBO

МОНГОЛ УЛСАД ТУЛГАРААД БУЙ ӨРИЙН ХЯМРАЛ

Article begins on next page

ОРОН НУТГИЙН СТАТИСТИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ, ТЭДГЭЭРИЙГ БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТӨД АШИГЛАХ НЬ

Халдлага Илрүүлэх Системийн Хосолмол Загварын Судалгаа

ИНЖЕНЕРИЙН БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ

Article begins on next page

Онлайн, клауд үйлчилгээний зах зээл, боломжууд

ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГЧИЙН ТУХАЙ:

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ оны 5 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот. АГААРЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

Ардчилал ба улстөрийн авилга

МОНГОЛБАНКНЫ ТӨЛБӨР ТООЦОО, БҮРТГЭЛИЙН ГАЗАР ТӨЛБӨР ТООЦООНЫ ТӨВ ТӨЛБӨРИЙН КАРТЫН EMV СТАНДАРТЫГ ДЭМЖИЖ АЖИЛЛАХ, ОДООГИЙН БАЙДАЛ

Монгол Улc - Нээлттэй мэдээлэл

Бараа материалын нөөцийн удирдлага (Managing Inventory)

Veritech ERP Human Capital Management. Хүний капиталын удирдлагын систем

ТОВЧ НАМТАР Увс аймаг, Улаангом хотын 10 жилийн 1-р сургууль

[ ] Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтүүд БЕРНАРД МАРР. Менежер бүр мэдвэл зохих 75 KPI

ДЭЭД БОЛОВСРОЛ БА ИННОВАЦИ

ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН ЖИШЭЭН ДЭЭР. Б.Аззаяа *, Д.Мөнхтуяа

ЭДИЙН ЗАСАГЧИД СОНГУУЛЬД ОРОЛЦДОГ УУ? Д.Долгорсүрэн, Удирдлагын академийн эдийн засгийн тэнхмийн багш доктор, дэд профессор

ХУВИЛБАР ТОВЧ УТГА Батлагдсан огноо

Олон улсын салбарууд. улс. үйлчлүүлэгч байгууллагууд. Орос. Eвроп болон ТУХН. Aзи. Энэтхэг. Латин Америк

САНХҮҮГИЙН САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР ХѲГЖЛИЙН МОДУЛ МОНГОЛ УЛС ХѲРѲНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ТЕХНИКИЙН ТЭМДЭГЛЭЛ 2012 ОНЫ 6 ДУГААР САР

Supply Chain АГУУЛГА НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД GS1 СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ. Quarterly E-newsletter. No: 03 (27)

МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН THE UNIVERSAL PERIODIC REVIEW-Д ӨРГӨН БАРИХ ХАМТАРСАН ИЛТГЭЛ

Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсад зориулсан Бүс Нутгийн Хамтын Ажиллагааны Хөтөлбөрүүдийн Хөгжил-RETA 6370

ДӨРӨВ.НИЙЛҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

Фраскатийн гарын авлага СУДАЛГАА, ТУРШИЛТ ХӨГЖЛИЙН АСУУЛГАД БАРИМТЛАХ ЖИШИГ СТАНДАРТ

Олон улсын салбарууд. улс. үйлчлүүлэгч байгууллагууд. Орос. Eвроп болон ТУХН. Aзи. Энэтхэг. Латин Америк

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

АРИЛЖААНЫ ТӨЛБӨР ТООЦОО ХХК-ИЙН 2016 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН АРДЧИЛАЛ САНГИЙН ТУХАЙ

Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн мэдээллийн систем. Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс

USB flash memory, USB принтер зэргийг клиент тус бүрээр ашиглахыг зөвшөөрөх/хориглох тохиргоог хийх боломжтой юу?

Монгол Улсын Нээлттэй Засгийн Түшнлэлийн оны Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө-i

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ТӨСӨЛ

СТАТИСТИК СИСТЕМ ГАРЫН АВЛАГА (ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГЫН ГҮЙЦЭТГЭЛ; ХӨРӨНГИЙН ТАЙЛАН) Шинэчилсэн огноо:

Тоон хэлбэрт дуу авиаг боловсруулах

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ӨНӨӨ ҮЕД

УУРЫН ЗУУХАНД НҮҮРСНИЙ ШАТАЛТЫН ЯВЦАД АГААРТ ЯЛГАРАХ БОХИРДУУЛАГЧ ХИЙН СУДАЛГАА

ТАТВАРЫН ШИНЭЧЛЭЛ АЧААЛАЛ, ДАРАМТЫГ ХӨНГӨЛНӨ

Түншүүд. ирээдүйн төлөө. сайн сайхан. ЕХ, түүний гишүүн орнууд ба Монгол Улсын хоорондын хамтын ажиллагаа. Европын Комисс

ИНТЕРНЭТИЙН СҮЛЖЭЭНД СУУРИЛСАН ДОТУУР ХОЛБООНЫ ҮЙЛЧИЛГЭЭ. (Хэрэглэгчийн гарын авлага) 1 Хуудас

Арилжааны төлбөр тооцоо ХХК

БОЛОВСРОЛ ИРЭЭДҮЙД: Төсөөлөл. Б.Зоригтбаатар ШУТИС, МХТС-ийн Электроникийн салбарын профессор. Мэдээлэл, холбооны технологи боловсролд ММТ 2017

УГСААТНЫ ЗҮЙН ҮЗЭСГЭЛЭН

Монгол Улсын Хараат Бус Таи2 лан: оны явцын таи2 лан

Программ суулгах ажилж эхлэх талаар гардаг нийтлэг асуултууд

Монгол Улсын Улирлын эдийн засгийн тойм

Монгол Улс. Хэвлэл мэдээллийн эрх зүй. Онлайн, оффлайн орчин дахь хувь хүний нууц ба цахим эрх Сургалтын гарын авлага

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН СУДАЛГААНЫ ХЭЛТЭС

Компьютерын сүлжээ Лекц-14

Цахим сургалтын үнэлгээнд сургалт удирдлагын системийн өгөгдөл олборлолт ашиглах судалгаа

БАРИЛГЫН ХАЛААЛТ, ХӨРГӨЛТ, АГААРЖУУЛАЛТЫН СИСТЕМ он ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ШИЙДЛИЙН КАТАЛОГ

САНАЛ. Нэг. Ерөнхий мэдээлэл: Овог, нэр Сургууль Мэргэжил Ажилласан жил Мэргэжлийн зэрэг Хүйс. Сурах бичгийн нэр: Анги: Хоёр. Агуулга: Сэдвийн нэр

Пролайн Систем ХХК ны АЖЛЫН ТАНИЛЦУУЛГА

gives Монгол Улсын эдийн засгийн улирлын тойм Дэлхийн Банк

Дизайн дахь өнгө ба гэрэл. Лекц 5

Манай интернэт Wi-Fi ашиглах заавар

Лекц 1 Сэдэв: Дэд сэдвүүд : Си хэлний тухай Си хэлний бүтэц Тайлбар

ZTESmart. Гарын авлага. МЦХ ний Мэдээллийн Технологийн Газар

СИГНАЛ ШУУГИАНЫ ЧАДЛЫН СПЕКТРИЙГ ТОДОРХОЙЛОХ

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН САНХҮҮГИЙН ХЭРЭГЦЭЭ, ЧАДАМЖ, ХУВИЙН ЗАН ТӨЛӨВТ НИЙЦСЭН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЭХ MB 1.0 ПРОГРАММ

МсҮТ шахагдаж, мэргэжил үнэгүйдэх цаг

MANUAL DROUGHTWATCH SYSTEM. DroughtWatch 3.1. Information and Research Institute of Meteorology, Hydrology and Environment

Бүх цаг үеийн хамгийн шилдэг

LOGO. ШУТИС, ГУУС, ГГ- ийн салбарын дэд проф Г. Сарантуяа

Гарчиг Веб портал ашиглан үйлчилгээний тохиргоо хийх заавар... 2

Манай интернэт Wi-Fi ашиглах заавар

7.3 ÃÀÄÍÀÀÑ ÀÃÀÀÐ Õ ËÝÝÍ ÀÂÀÕ ÒªÕªªÐªÌÆ Ä 7.4 ÎÐÓÓËÀÕ ÀÃÀÀÐЫÍ ЗÀÐÄÀË. ШÓÒИÑ Б. Болормаа 2011 он

Уламжлалт бус мэдээллийн хэрэглээ, анхаарах асуудал. Ш.Ариунболд

ДОТООДЫН ЗОЧИД БУУДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ЗАМУУД

EVC Series Video Conferencing. Your Best Collaborative Communication Solution

ТШТ:Х КАМ ЕРЄНХИЙ ШААРДЛАГА Хуудас 11-ийн 1

НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛ ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ ДҮГНЭЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ (UPR) 22-р хуралдаан. (4-5-р сар, 2015) МОНГОЛ УЛС МЭДЭЭЛЭЛ:

Article begins on next page

Мэргэжил: Геологи F441400

ГЭМТ ХЭРГИЙН СТАТИСТИК ЗҮЙН ОНОЛ, ПРАКТИКИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ

ÝÐ Ë ÌÝÍÄИЙН ßÀÌ МОНГОЛ УЛС ДАХЬ ГЭР БҮЛ ТӨЛӨВЛӨЛТИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ДҮН ШИНЖИЛГЭЭ

MOНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО ӨЗБ. Сэдэв: Кастодиан банкны тухай ойлголт, үйл ажиллагааны эрхзүйн зохицуулалт, ОУ-ын жишиг

Transcription:

МОНГОЛ УЛСЫН ЭРЧМИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДЛУУД, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ ИНЖЕНЕРИЙН ШИЙДЭЛ Энэ дугаарт Монгол Улсын цахилгаан эрчмийн салбарын талаар Эрчим хүчний сайд асан, доктор С.Батхуягийн илтгэлийг товчлон танилцуулж байна. Цахилгаан эрчмийн салбарт тулгамдсан асуудлууд 2016 оны статистикийн мэдээгээр Монгол Улсын цахилгааны бүх эх үүсгүүрийн нийлбэр чадал 1200 орчим МВт байсан бөгөөд 2016 онд Монгол Улс 6 тэрбум орчим квтц цахилгаан хэрэглэсний 20% орчмыг нь Өмнөд, Хойд хөршүүдээс, тэгэхдээ тэрбум гаруй квт.ц-ийг БНХАУ-аас, 200 орчим сая квт.ц-ийг ОХУ-аас тус тус импортолжээ. 2015 оны сүүлчээр Улаанбаатарын 3 дугаар станцын чадлыг 50 МВт, 4 дүгээр станцыг 120МВт-аар нэмэгдүүлснийг эс тооцвол шинээр томоохон чадал ашиглалтад оруулаагүй. Тиймээс Монгол Улсын эрчмийн салбарт дараах хүндрэлүүд бий болоод байна: 66 - Цахилгаан станцуудын тоног төхөөрөмжүүд хуучирч моралийн элэгдэлд орсон. - Төвийн бүсийн эрчмийн системд чадлын дутагдал үүссэн. - Системийн цахилгааны ачааллын хэлбэлзлийг зохицуулах ба аваарын эх үүсгүүрийн үүрэг гүйцэтгэх дотоодын эх үүсгүүр байхгүй. - Орон нутгийн цахилгааны хангамжийн өнөөгийн тогтолцоо нь цахилгааны чадал, эрчмийн алдагдал ихтэй, туйлын үр ашиггүй, найдваргүй байгаа учраас цаашдаа түүнийг өөрчлөх шаардлагатай. - Эрчмийн салбарын хэтийн хөгжлийн төлөвлөгөө нь мэргэжлийн тооцоо үндэслэлтэй, урт хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай. Гэтэл УИХ-ын сонгуулийн 4 жилийн эргэлэг (цикл)-ээр улсын нийгэм, эдийн засгийн бодлого шинэчлэгдэж байгаа тул томоохон төслүүд хэрэгжих нөхцөл бүрдэхгүй байна.

Гэрэл зургийг У.Ганбаяр ГАРЦ, ШИЙДЛҮҮД 1. Хүрэн нүүрсний ордын дэргэд ганц, хоёр томоохон цахилгаан станц барьж БНХАУ руу цахилгаан экспортлохын зэрэгцээ дотоодын хэрэгцээгээ хангах Харьцангуй бага чадалтай буюу 150, 175, 200 МВт-ын блокоос бүрдсэн Тавантолгойн, Багануурын, Тэвшийн говийн, Бөөрөлжүүтийн, Улаанбаатарын ТЭС-5 гэх мэт цахилгаан станцуудыг концессийн гэрээгээр болон шууд хөрөнгө оруулалтаар байгуулах талаар олон мэдэгдэл хийгдсэн боловч бодит байдал дээр хэрэгжүүлэх хөрөнгө байхгүй, мөрөөдөл болон хувирч байна. Учир нь БНХАУ-ын хязгааргүй зах зээл дээр өрсөлдөн тэмцэж гарч ирдэг гадаадын хөрөнгө оруулагчид манай цахилгааны жижиг зах зээлийг тоож орж ирэхгүй, орж ирдэг юм гэхэд бидэнд ашиггүй хэт өндөр үнийг санал болгодог. Ажлын бие буюу уурын даралт, температур, агрегатын нэгж чадлыг нэмэгдүүлэхийн төлөө эрчмийн салбарын техник, технологийн хөгжлийн үндсэн асуудал бол цахилгааны үйлдвэрлэлд зарцуулж буй түлшийг хэмнэхэд чиглэгддэг. Нэгж блокийн хүчин чадал өндөр байх нь асар их хэмжээний түлшний хэмнэлтийг бий болгодог ба эдийн засгийн үр ашиг, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн хувьд давуу талтайн дээр говийн нөхцөлд агаарын сэрүүцүүлэгийн технологийг ашигласнаар их хэмжээний ус хэмнэх боломжтой. Дээр дурдсан харьцангуй бага чадалтай блоктой цахилгаан станцуудыг дэлхийн улс орнууд 30-аад жилийн өмнө түгээмэл хэрэглэж байсан бол өдгөө тэд үйлдвэрлэлээс бараг хасагдаж, зөвхөн манайх шиг жижиг системд зориулж тусгай захиалгаар, сэлбэг материалын хамт өндөр үнээр үйлдвэрлэн нийлүүлж байна. u 67

Тиймээс нэгж блокийн чадал 600 МВт-аас багагүй (БНХАУ-ын эдүгээ түгээмэл ашиглаж буй блокууд) цөөн тооны томоохон цахилгаан станц байгуулж, БНХАУ руу жилд аль болох их цахилгаан экспортлохын зэрэгцээ дотоодын хэрэгцээгээ хангах талаар бодууштай юм. Үүний тулд БНХАУ-тай төрийн дээд төвшинд 1 квт.цийн үнэ ба цахилгаан станцын нэгжийн хөрөнгө оруулалтыг тохиролцох хэрэгтэй байна. Дээд түвшний улс төрийн шийдвэр гараагүй нөхцөлд техникийн ажлын хэсгийн яриа хэлэлцээр үр дүн өгөхгүй Шивээ-Овоогийн гэх мэт цахилгааны экспортын төслийн хэрэгжилт удааширч байна. Хятадууд бидний саналыг хүлээж авахгүйгээр өөрсдөө цахилгаан станц, дамжуулах шугамаа байгуулж, 25 жил ашиглаад Монголын талд хүлээлгэж өгнө гэж зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийг бодсон нөхцөл тулгавал яах вэ? гэдэг хувилбарыг бид заавал авч үзэх ёстой. Энэ тохиолдолд бид дотоодын бүх нөөц бололцоогоо дээд хэмжээгээр дайчилж, өөрийн орны цахилгааны хэрэгцээг хангах арга хэмжээг яаралтай зохион байгуулах хэрэгтэй болно. Шинээр баригдах цахилгаан станцын хөрөнгө оруулалтыг бага байлгах үүднээс БНХАУ-аас тоног төхөөрөмж материалын зээл авч, цөөн тооны мэргэжилтэнг богино хугацаагаар урьж тэдний удирдлагад монгол инженерүүд ажиллаж, станцын барилгын гол ажлыг гүйцэтгэх боломж бий. MCS International компани ийм зарчмаар Ухаахудагт 18 МВт цахилгаан станц барьсан туршлага бий. БНХАУ эрчмийн бүхий л тоног төхөөрөмж, материалыг дотооддоо үйлдвэрлэдэг ба барилга угсралтын зардал харьцангуй бага учраас цахилгаан станцад оруулах хөрөнгө оруулалт барууны орнуудаас 2-2.5 дахин бага байдаг. Нөгөөтэйгүүр барууны компаниуд аливаа төсөлд менежментийн зардал, зардлын өсөлт нэрээр хөрөнгө оруулалтыг ихээхэн нэмэгдүүлдэг бол Хятадад эрчмийн барилга байгууламжийн газрыг үнэгүй буюу нэн хямд чөлөөлж, Засгийн газраас нь магадлашгүй ажлын зардлын дээд хэмжээг тогтоон өгч, эрчмийн барилга байгууламжийн хөрөнгө оруулалтыг хянадаг нь манайд нэвтрүүлж болохуйц туршлага юм. Гэтэл сүүлийн жилүүдэд манай улсад төлөвлөж, хэрэгжүүлж байгаа цахилгаан станц, өндөр хүчдэлийн шугам, дэд станц зэрэг эрчмийн барилга байгууламжийн үнийг дэлхийн дундаж үнэд ойртуулах нэрийн дор хөөрөгдөж байгаа нь үндэслэлгүй хөөсөрсөн үнэ юм. Монгол Улс-ОХУ-ын Засгийн газруудын хоорондын комиссын өнгөрсөн оны 11 дүгээр сарын эхээр Чита хотод болсон ээлжит 19 дүгээр хуралдааны үеэр Монголд цахилгаан, дулааны эх үүсгүүр, дамжуулах шугам зэрэг байгууламжуудыг барихад хөрөнгө оруулж, хамтарч ажиллах сонирхлоо Оросын тал илэрхийлсэн байдаг. Тухайлбал: 2. Эрчмийн салбарт ОХУ-тай хамтарч ажиллах боломж - 5.4. Оросын гадаад худалдааны Технопромэкспорт нэгдэл Монгол улсын эрчмийн салбарын хэтийн төлөв сайтай шинэ обьект ба хуучин объектуудыг шинэчлэхэд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлснийг талууд тэмдэглэв. - 5.5. Монгол улсын цахилгааны хэрэгцээг Сэлэнгэ мөрөн дээр УЦС байгуулахаас өөр замаар хангах хувилбаруудыг 2 талаас ажлын хэсэг гаргаж боловсруулах санал дэвшүүлж, уг ажлын хэсэгт Монголын талаас оруулах хүмүүсийн нэрийг энэ оны 11 дүгээр сард ирүүлэх хүсэлт тавьжээ. - 5.6. ОХУ-ын төрийн өмчит болон хувийн компаниуд Монгол улсын цахилгааны төвлөрсөн бус хангамжийн бүсэд байрласан хот, суурингуудын цахилгаан, дулааны эх үүсгүүрийг концессийн гэрээний үндсэн дээр хөрөнгө оруулж шинэчлэх болон шинээр байгуулах саналыг Монголын талд тавьсан байна. - 5.7. ОХУ-ын Электросетьстрой Хувьцаат нийгэмлэг Монгол улсын нутаг дээр өндөр хүчдэлийн ЦДШ, волконно-оптик шугамыг эрчим хэмнэдэг инноваци технологиор барьж байгуулах сонирхолтой байгааг талууд тэмдэглэв. - 6.7. Монгол улсын нутагт нүүрсний орд дээр иж бүрэн судалгаа хийж, уг орд дээр станц байгуулж БНХАУ руу цахилгаан экспортлох сонирхолтой байгаагаа Оросын тал илэрхийлэв. Харамсалтай нь энэ хооронд УИХ-ын сонгууль болж бужигнасаар Оросын талын энэхүү сонирхлыг ажил хэрэг болголгүй орхигдуулсан бололтой. Тиймээс 2016 оны 12 дугаар сарын дунд үеэр болох ээлжит хуралдааны үед эдгээр заалтыг хэрэгжүүлэх чиглэлээр арга хэмжээ авах хүсэлтийг Монголын талаас тавьж, уг хурлаас гаргах Протоколд оруулах нь зүйтэй юм. Ер нь эрчмийн салбарт ОХУ-тай идэвхтэй хамтарч ажиллах нь хойд, урд хөршийн ашиг сонирхлыг тэнцүүлэх манай улсын сонирхолд нийцтэй билээ. 68

Эрчмийн системийн ачааллын хэлбэлзлийг зохицуулах үүрэгтэй эх үүсгүүр шаардлагатай байгаа тухай дээр тэмдэглэгдсэн. Гэхдээ үүнийг заавал Эгийн гол дээр барих гэж зүтгэж, ОХУ-тай харилцах харилцаандаа хүндрэл учруулахгүйгээр шийдэх боломж бий. 3. Ус хуримтлуурт цахилгаан станц (УХЦС) барих тухай Хөрөнгө оруулалт нь 800 гаруй сая ам.доллараар үнэлэгдэж байгаа Эгийн голын УЦС-ын төсөлтэй ойролцоо 300 МВт чадалтай УХЦС-ыг харьцангуй хямд буюу 350-400 сая ам.доллараар, богино хугацаанд байгуулж болно. Жишээлбэл Тайширын 11 МВт чадалтай жижиг УЦС-ын тасралтгүй ажиллагааг хангахын тулд 920 сая шоо метр буюу ойролцоогоор тэрбум тонн ус хуримтлуулж байсан. Тэгвэл Улаанбаатарын ойролцоо Туул голын дагуу 300 МВт-ын УХЦС байгуулж, доод нуурыг нь цэнэглэхэд ердөө л 20 гаруйхан сая тонн ус хэрэгтэй болох бөгөөд түүнийг ганц долоо хоногийн дотор Туул голоос хоолойгоор дүүргэх боломжтой. Ийм станц байгуулах асуудлыг ОХУ-тай зөвшилцөх ч хэрэг байхгүй. Харин энэ станц байгуулахад хөрөнгийн туслалцаа үзүүлэх хүсэлт тэдэнд тавьж болох юм. УХЦС нь системийн ачаалал тохируулах болон аваарын эх үүсгүүрийн үүрэг гүйцэтгэхээс гадна шөнийн бага ачаалалтай цагуудад доод нуурын усаа дээд нууранд шахаж нөөцлөхдөө системээс цахилгаан хэрэглэж, олон арван мянган тонн нүүрс хэмнэдэг давуу талтай. 19 дүгээр зууны сүүлчээс дэлхийн улс орнуудад 400-гаад ийм станц байгуулсан ба ялангуяа Япон, АНУ зэрэг оронд түлхүү ашигладаг. u 69

4. Нар, салхины буюу эрчмийн сэргээгддэг эх үүсвэрийн ашиглалт Эрчмийн сэргээгддэг эх үүсвэр (Renewable Energy Resource)-ийн ашиглалтыг дэлхийн тэргүүлэгч цөөн баян орнууд өөрийн мэдлийн санхүүгийн төрөл бүрийн механизм, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан хүчтэй дэмжиж байна. ОXУ-ын эрдэмтэд 2040 он хүртэл дэлxийн түлшний балансад шатдаг xий 30%, шингэн түлш 20%, нүүрс 25% буюу эрдэс түлш 75-аас доошгүй xувийг эзэлсээр байx болно гэсэн прогноз гаргасан байна. Тус улс эрдэс түлшний нөөц иxтэйдээ ч биш харин сэргээгддэг эx үүсвэрийг ашиглаж үйлдвэрлэсэн цахилгааны өртөг өнөөгийн байдлаар өндөр байгаа учраас өртөгийн энэ зөрөөг иргэдийнхээ нуруунд үүрүүлэхийг xүсэxгүй байгаатай холбоотой гэж үүнийг тайлбарладаг. Эрчмийн сэргээгддэг эх үүсвэрийн ашиглалтыг эрчимтэй хөгжүүлж буй улс орнууд тэдгээрийг хэлбэлзлийг нь тохируулдаг эх үүсгүүртэй нь хамт байгуулж, үнийн зөрүүг нь тэтгэх (Feed in) тарифаар, улсын төсвөөс гаргуулдаг бол манай сэргээгдэх эрчим хүч -нийхэн тохируулах эх үүсгүүргүй байгуулж, үнийн зөрүүг нь ард түмний нуруунд үүрүүлж байгааг зөвтгөх үндэсгүй юм. Тиймээс, эрчмийн сэргээгддэг эx үүсвэрийн ашиглалтыг дэлхийн улс орнуудын практикт нийцүүлэхгүй бол энэ нь өнөөгийн тэргүүн ээлжийн бус, Монголын эдийн засаг сэргэсний дараа, манай системүүд ачааллын хэлбэлзэл тохируулах хангалттай эх үүсгүүртэй болсон үед xэрэгжүүлэx ёстой ажил юм. Ус хураагуурт цахилгаан станц 70 Дулааны цахилгаан станцын агаарын хуурай хөргүүр станц

Хэлэлцүүлгийн үеэр 5. Цахилгааны хангамжийн төвлөрсөн ба хувааригдмал эх үүсгүүртэй тогтолцоо Монгол улсын цаxилгааны нэгдсэн систем байгуулах нь эрчмийн салбарынxны дунд иx яригддаг асуудлын нэг. Жишээлбэл Эрдэнэтээс Булган, Мөрөн Улиастайг дайруулж Алтай xүртэл 900-гаад км 110 кв-ын өндөр xүчдэлийн шугам, 110/10 квын олон дэд станц, мөн УБ-Багануур-Чойрын 220 кв-ын шугамаас 110 кв-ын шугам гаргаж Өндөрxаан, Баруун-Уртаар дамжуулж Чойбалсан xоттой xолбосон. Үүнийг Төвийн бүсийн системийг Баруун, Зүүн бүсийн системүүдтэй xолбож Монгол Улсын цаxилгааны нэгдсэн систем байгуулаx чиглэлээр xийгдсэн том ажил гэж зарим мэргэжилтэн тооцдог. Үнэн xэрэгтээ энэ нь улсын төсвийн олон арван тэрбумаар тоологдоx хөрөнгийг үр ашиггүй газарт булсан, дайсагнасан үйл ажиллагаа юм. Эдгээр шугам нь 110 кв-ийн шугамын зөвшөөрөгдөx уртаас олон даxин илүү учраас энэ шугамаар бүс нутгийн системээс ямар нэг xэмжээний чадал Төв рүү авч чадаxгүй бөгөөд Төвийн бүсийн системээс ч Баруун, Зүүн бүс нутгуудын систем рүү олигтой чадал дамжуулаx арга байхгүй. Техникийн хувьд 110кВ-ын шугамаар хэдэн арван МВт чадлыг 100-150 км зайд үр ашигтай дамжуулах боломжтой байдаг. Гэтэл манай эцсийн хэрэглэгчдэд 2-3 МВт чадал очиж байгаа нь ихээхэн үр ашиггүй шийдэл юм. Тиймээс бид улсын төсвийн хөрөнгөөр нэгэнт байгуулсан өндөр xүчдэлийн шугамуудын дамжуулаx чадварыг өнөөгийнx шиг 2-3 МВт биш, ядаxдаа 10-15 МВт xүртэл нэмэгдүүлэx xөндлөн тэгшитгүүр (Продольная компенсация) ашиглаx, шугамыг тогтмол гүйдэлд шилжүүлэx гэх мэт аргуудыг ашиглаx чиглэлээр тооцоо, судалгаа xийж байна. Энэ бол өнгөрсөн 20 гаруй жил салбарын яам мэргэжлийн удирдлагагүй, нарийвчлан бодож боловсруулсан бодлогогүй явж ирсэнтэй холбоотой xоxирол юм. Орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн сонгуулийн тойрог руугаа чиглэсэн үйл ажиллагааны хар гайгаар мэргэжлийн тооцоо үндэслэлд биш дарга нарын яриа, тохиролцоонд тулгуурлан үр ашиггүй, олон зуун километр урттай цахилгаан дамжуулах шугамуудыг улстөрчдийн дэмжлэгтэйгээр бий болсон олон тооны компаниуд барьж байгуулсан билээ. Ер нь цахилгааны нэгдсэн систем байгуулах асуудал нь цахилгааны xэрэглээ өндөртэй, газар нутаг бага, хүн амын нягтаршил ихтэй том улсуудын тавьдаг зорилт бөгөөд Монголын хувьд галуу дуурайж хэрээ xөлөө xөлдөөx -ийн үлгэр юм. Иймд бие даасан, хувааригдмал эх үүсгүүртэй (distributed generation) цахилгааны хангамжийн системд шилжиж, орон нутгийн буюу аймаг, сумдын цаxилгааны xангамжийн өнөөгийн системийг өөрчилж, цаxилгааны чадал, эрчмийн алдагдлыг эрс бууруулж, xангамжийг нь найдваржуулаx шаардлага бидэнд бий. Үүний тулд сэргээгддэг эх үүсвэрүүдээс гадна эрдэс түлшний бага оврын цахилгаан станцын орчин үеийн технологийн шийдлүүдийг ашиглах хэрэгтэй байна. Энэ талаар дараа дараагийн семинараар үргэлжлүүлэн авч хэлэлцэнэ. 71