"D. a&fcvn<m. /РСлркетиЯг,

Similar documents
Бараа материалын нөөцийн удирдлага (Managing Inventory)

ЦАЛИН ХӨЛСНИЙ СИСТЕМ

Харилцагчийн удирдлагын систем

Агуулга. Клоуд гэж юу вэ? Клоуд үйлчилгээний загвар. Клоуд Deployment загвар. Microsoft Azure. Business case. Асуулт & Харуулт

Долоодугаар бүлэг. ЗАХ ЗЭЭЛИЙН СЕГМЕНТЧИЛЭЛ, ЗОРИЛТОТ ЗАХ зээлийн сонголт, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХОНОГШУУЛАЛТ

ХАМТРАН АЖИЛЛАХ БИЗНЕС САНАЛ

Програм хангамжийн архитектур (Software Architecture)

Multimedia Authoring and Tools L-2

ХУВИЛБАР ТОВЧ УТГА Батлагдсан огноо

КОКСЖИХ НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙН ЧИГ ХАНДЛАГА

netcat Гарчиг Tuguldur BiBO

ЭДИЙН ЗАСАГЧИД СОНГУУЛЬД ОРОЛЦДОГ УУ? Д.Долгорсүрэн, Удирдлагын академийн эдийн засгийн тэнхмийн багш доктор, дэд профессор

Санхүүгийн систем тогтворжсон хэдий ч зарим арга хэмжээг дуусгавар болгох, шинэчлэлт хийх, төсвийн хүндрэлийг арилгах зэрэг олон зүйл хүлээгдэж байна

Онлайн, клауд үйлчилгээний зах зээл, боломжууд

CLOUD COMPUTING БУЮУ ҮҮЛЭН ТООЦООЛЛЫН ВИРТУАЛЧЛАЛЫН АРГЫГ БАНКНЫ СИСТЕМД НЭВТРҮҮЛСЭН ТУРШИЛТЫН ҮР ДҮНГЭЭС

ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН ЖИШЭЭН ДЭЭР. Б.Аззаяа *, Д.Мөнхтуяа

ИНТЕРНЭТИЙН СҮЛЖЭЭНД СУУРИЛСАН ДОТУУР ХОЛБООНЫ ҮЙЛЧИЛГЭЭ. (Хэрэглэгчийн гарын авлага) 1 Хуудас

ГАР БАГАЖНЫ танилцуулга

Уламжлалт бус мэдээллийн хэрэглээ, анхаарах асуудал. Ш.Ариунболд

Олон улсын салбарууд. улс. үйлчлүүлэгч байгууллагууд. Орос. Eвроп болон ТУХН. Aзи. Энэтхэг. Латин Америк

ШИНЭ ҮЕИЙН БАНКИР ТӨСЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР Банк санхүүгийн академийн Удирдах зөвлөлийн дэргэдэх Мэргэшлийн эрх олгох зөвлөлөөс батлав.

Хэмнэл ба давтамж. Лекц 13. МУИС-ХШУИС-МКУТ-ийн багш П.Гантуяа

Олон улсын салбарууд. улс. үйлчлүүлэгч байгууллагууд. Орос. Eвроп болон ТУХН. Aзи. Энэтхэг. Латин Америк

USB flash memory, USB принтер зэргийг клиент тус бүрээр ашиглахыг зөвшөөрөх/хориглох тохиргоог хийх боломжтой юу?

ДОТООДЫН ЗОЧИД БУУДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ЗАМУУД

EVC Series Video Conferencing. Your Best Collaborative Communication Solution

Article begins on next page

ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГЧИЙН ТУХАЙ:

МОНГОЛ УЛСАД ТУЛГАРААД БУЙ ӨРИЙН ХЯМРАЛ

МОНГОЛБАНКНЫ ТӨЛБӨР ТООЦОО, БҮРТГЭЛИЙН ГАЗАР ТӨЛБӨР ТООЦООНЫ ТӨВ ТӨЛБӨРИЙН КАРТЫН EMV СТАНДАРТЫГ ДЭМЖИЖ АЖИЛЛАХ, ОДООГИЙН БАЙДАЛ

Төслийн МэдээллийнТайлан

[ ] Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтүүд БЕРНАРД МАРР. Менежер бүр мэдвэл зохих 75 KPI

Article begins on next page

Ардчилал ба улстөрийн авилга

Халдлага Илрүүлэх Системийн Хосолмол Загварын Судалгаа

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО

Дизайн дахь өнгө ба гэрэл. Лекц 5

ЯПОН УЛСЫН НООЛУУРАН ХУВЦАСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА

Програм хангамжийн архитектур (Software Architecture)

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАГВАР (MSMM) : ДЭЛХИЙН САНХҮҮГИЙН ХЯМРАЛЫН ЭДИЙН ЗАСАГ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

Veritech ERP Human Capital Management. Хүний капиталын удирдлагын систем

ТАНИЛЦУУЛГА INTRODUCTION

БИЗНЕСИЙН УХААЛАГ МЭДЭЭЛЭЛИЙГ СУДЛАХ НЬ (Business Intelligence) Б.Гэрэлтуяа. О.Намуунцэцэг

3.5. Гэнэтийн саатал гэж тухайн системийн үйл ажиллагаа 2 (хоёр) минутаас дээш хугацаагаар, төлөвлөгөөт бусаар хэсэгчлэн болон бүрэн зогсохыг.

хßтадын эдийн ЗАСгИйн монгол улсад үзүүлэх нөлөөлөл

ДӨРӨВ.НИЙЛҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

Veritech ERP Store Management System. Дэлгүүрийн удирдлагын систем

Тоон хэлбэрт дуу авиаг боловсруулах

Article begins on next page

CrossPower. Microgrids-ийн хосолмол эрчим хүчний систем. цахилгаан түгээлт

МОНГОЛ УЛСЫН ЭРЧМИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДЛУУД, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ

Вэб сервис ашиглах гарын авлага

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хот СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

LOGO. ШУТИС, ГУУС, ГГ- ийн салбарын дэд проф Г. Сарантуяа

Программ суулгах ажилж эхлэх талаар гардаг нийтлэг асуултууд

УР ЧАДВАРААР СОНГОН ШАЛГАРУУЛАХ НЬ

ZTESmart. Гарын авлага. МЦХ ний Мэдээллийн Технологийн Газар

Монгол улсын Өмнөд бүсийн (ӨГБ) газар доорх усны үнэлгээ Урьдчилсан дүгнэлт оны 9-р сар

MOНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО ӨЗБ. Сэдэв: Кастодиан банкны тухай ойлголт, үйл ажиллагааны эрхзүйн зохицуулалт, ОУ-ын жишиг

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

МУИС-ийн ХШУИС-ийн Хэрэглээний математикийн тэнхим

ДЭЭД ЗЭРГИЙН ТОС ТОСОЛГООНЫ МАТЕРИАЛ, НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭР ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ

ДЭЭД БОЛОВСРОЛ БА ИННОВАЦИ

Монгол Улсын Улирлын эдийн засгийн тойм

Лекц 1 Сэдэв: Дэд сэдвүүд : Си хэлний тухай Си хэлний бүтэц Тайлбар

САНХҮҮГИЙН САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР ХѲГЖЛИЙН МОДУЛ МОНГОЛ УЛС ХѲРѲНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ТЕХНИКИЙН ТЭМДЭГЛЭЛ 2012 ОНЫ 6 ДУГААР САР

- Интернэтийн орчинд байвал хүссэн газраасаа шууд... - Компьютер, Таблет, гар утасны шинэ төрлийн хамгаалалт

Манай интернэт Wi-Fi ашиглах заавар

Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 11 дүгээр сарын 24 -ний өдрийн 54 дүгээр тогтоолоор батлав.

Монгол Улс. Хэвлэл мэдээллийн эрх зүй. Онлайн, оффлайн орчин дахь хувь хүний нууц ба цахим эрх Сургалтын гарын авлага

Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн мэдээллийн систем. Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс

АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДЛЫН 2013 ОНЫ ЭХНИЙ 1 САРЫН МЭДЭЭЛЭЛ

Манай интернэт Wi-Fi ашиглах заавар

Гарчиг Веб портал ашиглан үйлчилгээний тохиргоо хийх заавар... 2

gives Монгол Улсын эдийн засгийн улирлын тойм Дэлхийн Банк

АРИЛЖААНЫ ТӨЛБӨР ТООЦОО ХХК-ИЙН 2016 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Өнгөний тухай. МУИС ХШУИС МКУТийн багш П.Гантуяа

Компьютерын сүлжээ Лекц-14

САНАЛ. Нэг. Ерөнхий мэдээлэл: Овог, нэр Сургууль Мэргэжил Ажилласан жил Мэргэжлийн зэрэг Хүйс. Сурах бичгийн нэр: Анги: Хоёр. Агуулга: Сэдвийн нэр

СТАТИСТИК СИСТЕМ ГАРЫН АВЛАГА (ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГЫН ГҮЙЦЭТГЭЛ; ХӨРӨНГИЙН ТАЙЛАН) Шинэчилсэн огноо:

uninsta un in sta 9 weights & italics 5 numeral variations Full Cyrillic alphabet

Supply Chain АГУУЛГА НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД GS1 СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ. Quarterly E-newsletter. No: 03 (27)

Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор

БОЛОВСРОЛ ИРЭЭДҮЙД: Төсөөлөл. Б.Зоригтбаатар ШУТИС, МХТС-ийн Электроникийн салбарын профессор. Мэдээлэл, холбооны технологи боловсролд ММТ 2017

ОХУ-ЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ СТРАТЕГИ2035 -Д ХИЙСЭН СУДАЛГАА

Фраскатийн гарын авлага СУДАЛГАА, ТУРШИЛТ ХӨГЖЛИЙН АСУУЛГАД БАРИМТЛАХ ЖИШИГ СТАНДАРТ

Арилжааны төлбөр тооцоо ХХК

Програм хангамжийн архитектур (Software Architecture)

Утас идэвхжүүлэх тохиргоо ios 8.4 үйлдлийн систем

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ӨНӨӨ ҮЕД

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН САНХҮҮГИЙН ХЭРЭГЦЭЭ, ЧАДАМЖ, ХУВИЙН ЗАН ТӨЛӨВТ НИЙЦСЭН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЭХ MB 1.0 ПРОГРАММ

-Зориг сайд маань явах шаардлагатай болсон учраас би түүнийг эхлээд хариулт өгөхийг хүсэж байна.

Монгол Улc - Нээлттэй мэдээлэл

JOINT-STOCK COMPANY GIDROPRIVOD. RADIAL PISTON PUMPS OF VARIABLE DISPLACEMENT type 50 НРР

НАЛАЙХ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ТӨХК-ИЙН 2016 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН. Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар харилцана уу: Аудитын тайлан

Шинэ Зууны Иргэн ба Мэдээллийн Технологийн Боловсрол

Төгрөгийн бодит ханшийн гажилт: BEER загвар

Цахим сургалтын үнэлгээнд сургалт удирдлагын системийн өгөгдөл олборлолт ашиглах судалгаа

ТОВЧ НАМТАР Увс аймаг, Улаангом хотын 10 жилийн 1-р сургууль

Кастодиан банкны үйлчилгээ

Transcription:

/РСлркетиЯг, "D. a&fcvn<m Дүгнэлт 1. Хүний хэрэгцээг хангах зорилгоор зах зээлд нийлүүлж буй бүх зүйлсийг бүтээгдэхүүн гэж нэрлэдэг. 2. Маркетерүүд зах зээлд санал болгох бүтээгдэхүүнийг үндсэн, бодит, санал болгож буй гэсэн 3 түвшинд төлөвлөж боловсруулна. Бүтээгдэхүүний үндсэн түвшин нь хэрэглэгчийн үндсэн хэрэгцээг хангах зориулалттай. Бүтээгдэхүүний бодит түвшинд бүтээгдэхүүний шинж чанаруудыг, гаднах үзэмж, сав баглаа боодлыг тодорхойлж брэндийн имижийг бүрдүүлснээр бүтээгдэхүүний хэрэглээг ая тухтай, хялбар, эвтэйхэн бөгөөд таатай болгоно. Гурав дахь түвшинд бүтээгдэхүүн зах зээлд санал болгох эцсийн хэлбэртээ орж хэрэглэгчийг татах, байнгын үйлчлүүлэгч болгох зорилготой нэмэлт үйлчилгээнүүдийг дагалдана. 3. Бүтээгдэхүүнийг материаллаг шинж чанартай бол бараа, материаллаг бус шинж чанартай бол үйлчилгээ гэж нзрлэдэг. 4. Үйлчилгээ нь бараанаас материаллйг бус, борлогдсоны дараа бий болж бий болсон даруйдаа хэрэглэгддэг, хувьсамтгай гэсэн шинжүүдээр ялгаардаг. Эдгээр ялгаатай шинж чанаруудаас үүдэн үйлчилгээний маркетингийн хувьд уламжлалт 4 Пи дээр нэмэлт 3 Пи буюу үйлчилгээ үзүүлж буй хүн, тоног төхөөрөмж ба орчин, үйлчилгээ үзүүлэх үйл явцыг харгалзан үзэх шаардлагатай. 5. Хэрэглээний бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн худалдан авах зан төлөвөөс нь хамааран өргөн хэрэглээний, сонголтот, онцгой, идэвхгүй эрэлттэй гэсэн 4 бүлэгт ангилдаг. Хэрэглээний бүтээгдэхүүн материаллаг ба материаллаг бус шинж чанартай байж болох ба материаллаг бүтээгдэхүүнийг эдэлгээний хугацаанаас нь хамааран хурдан ба удаан эдэлгээтэй гэж ялгадаг. 6. Бизнесийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн процесст хэрхэн оролцож байгаагаас хамааран түүхий эд болон материал ба бүрдэл хэсгүүд, үндсэн эд хогшил, туслах материал ба үйлчилгээ гэсэн 3 бүлэгт ангилж болно. 7. Бүтээгдэхүүний бодлого нь бүтээгдэхүүний чанар, онцлог шинж, үзэмж маяг, хийц загвар, сав, баглаа, боодол, шошго хаяглалт, бүтээгдэхүүний төрөлжилт ба нэр төрөлжилтийн асуудлуудыг хамрана. 8. Шинэ бүтээгдэхүүн боловсруулах үйл явц нь шинэ санаа гаргах, санааг шигших, бүтээгдэхүүний төсөл боловсруулж турших, маркетингийн стратеги боловсруулах, бизнесийн шинжилгээ хийж гүйцэтгэх, бүтээгдэхүүн боловсруулах, туршилтын маркетинг хийх, зах зээлд нэвтрүүлэх гэсэн 8 үе шатуудыг туулдаг. 9. Бүтээгдэхүүний амьдралын мөчлөг нь бүтээгдэхүүний орлого ба ашиг цаг хугацааны хувьд хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулах замнал бөгөөд бэлтгэл, нэвтрэлт, өсөлт, тогтворжилт, уналт гэсэн үндсэн 5 үе шаттай байдаг ба үе шат болгонд тавигдах маркетингийн зорилго, баримтлах стратеги өөр өөрийн онцлогтой байна. 10. Брэнд нь бүтээгдэхүүнийг өрсөлдөгчдөөс нь ялгах бүхий л шинж чанаруудын нийлбэр цогц юм. Өрсөлдөөний чиг баримжаатай өнөө үед өрсөлдөгчдөөсөө ялгаран бүтээгдэхүүнээ брэнд болгох нь маркетингийн үйл ажиллагааны гол зорилго болоод байна. 244

%цлэг %. SPlcifctceiZiufuuuU utft бцр.$зл: бфиэзгфэхцуя Мэдлэг шалгах тест 1. Хэрэглээг таатай, ая тухтай, эвтэйхэн болгох бүтээгдэхүүний түвшин a. Үндсэн бүтээгдэхүүн b. Бодит бүтээгдэхүүн c. Боломжит бүтээгдэхүүн d. Санал болгож буй бүтээгдэхүүн 2. Аль нь хэрэглээний бүтээгдэхүүний ангилал биш вэ? a. Өргөн хэрэглээний b. Үндсэн c. Онцгой d. Идэвхгүй эрэлттэй 3. Үндсэн эд хогшил гэдэг нь үйлдвэрлэлийн явцад хэсэгчлэн оролцох бүтээгдэхүүн бол хэсэгчлэн оролцох гэдэг нь юу гэсэн үг вэ? a. Үйлдвэрлэлийн явцад бүтнээрээ оролцдоггүй зарим нь хаягдал болдог b. Үйлдвэрлэлийн явцад бүтнээрээ оролцдоггүй зарим хэсэг нь гологдолтой байдаг c. Үйлдвэрлэлийн явцад бүтнээрээ оролцдоггүй аажмаар оролцдог d. Үйлдвэрлэлийн явцад бүтнээрээ оролцдоггүй жил бүрийн элэгдлийн хувиар оролцоно 4. Брэндийн хувьд аль нь зөв бэ? a. Анх тамгалах гэсэн утга илэрхийлж байсан b. Зөвхөн бүтээгдэхүүнийг бусдаас ялгаруулах үүрэгтэй c. Дандаа өөрчлөх шаардлагатай d. Идэвхжүүлэлтийн нэг арга юм 5. MCS груп салбар компаниудаа Анунгоо, СББ, Интерпрерс, Зүүнхараа Трэйд гэж нэрлэсэн нь брэндчилэх ямар стратеги баримталсаныг илэрийлнэ вэ? a. Шинэ брэнд бүтээх b. Брэндийн өргөжилт' c. Бүтээгдэхүүний өргөжилт d. Брэндийг нарийсгах 6. Revlon фирм Charlie үнэртэй усаа дагаан, улаан, дэнхэр гэсэн гурван янзаар зах зээлд гаргадаг бол брэндчлэх ямар стратеги баримталж байна вэ? a. Шинэ брэнд бүтээх b. Бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах замаар хийгдэх брэндийн өргөжилт c. Бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх замаар хийгдэх брэндийн өргөжилт d. Аль нь ч биш 7. Брэндийн дэр аль шинж чанарыг нь агуулдаггүй вэ? a. Өрсөлдөгчийг дуурайсан b. Давтагдашгүй c. Бусад хэл дээр тохирохгүй утга агуулаагүй d. Бүртгүүлж болохуйц 8. Аль нь бүтээгдэхүүний сав баглааны үүрэг биш вэ? a. Хэрэглэгчдэд мэдээлэл хүргэх b. Борооноос хамгаалах c. Брэндийг илэрхийлэх d. Аль нь ч биш 9. Шинэ бүтээгдэхүүн боловсруулалтын эцсийн үе шат a. Зах зээлд гаргах b. Биздесийн шинжилгээ хийх c. Нийлүүлэгчээ сонгох d. Дүгнэх, тайлагнах 10. Аль нь бүтээгдэхүүний ангилал биш вэ? a. Бараа, үйлчилгээ, санаа b. Нэвтрэх, өсөлт, тогтворжилт, уналт c. Хэрэглээний ба бизнесийн d. Түргэн ба удаан эдэлгээтэй, үйлчилгээ 11. Болдоо АНУ явахдаа Holly woodаас ердөө хоёрхон хувь хийгдсэн Жеймс Бондын бүрэн автомат тоноглогдсон машиныг 500 000 ам. доллараар худалдаж авав. Болдоогийн хувьд уг машин нь ямар бүтээгдэхүүн бэ? a. Баяжуулсан, идэвхгүй эрэлттэй b. Сонгох, удаан эдэлгээтэй c. Онцгой, удаан эдэлгээтэй 245

/ttafttcernum..."d. ^аяручлл d. Онцгой, түргэн эдэлгээтэй 12. Unilever компани Lux савангаа ягаан, цагаан, ногоон, шар хэлбэрээр янз янзын арьсанд зориулан зах зээлд гаргадаг нь a. бүтээгдэхүүний идэвхжүүлэлт b. бүтээгдэхүүний хуваарилалт c. бүтээгдэхүүний төрөлжилт d. бүтээгдэхүүний нэр төрөлжилт 13. Дараах компаниудын уриаг нь олно уу 1. Nokia a. Live different 2. Omega b. Connecting people 3. New c. Японоос ирсэн Tokyo шинэ бараа 4. D-20 d. The sign of exellence 14. Шинэ бүтээгдэхүүн боловсруулалтын эхний үе шат a. Бизнесийн шинжилгээ b. Санаа гаргах c. Зорилго, зорилтуудаа тодорхойлох d. Патент худалдаж авах 15. КтМС-ийн од ХХК шинэ програм хангамжийн бүтээгдэхүүн Оюутан-1 -ийг боловсруулан номын дэлгүүрүүдээр борлуулж эхэлэхэд хүмүүс төдийлөн сайн мэдэхгүй учир борлуулалт нь бага байв. Компанийн бүтээгдэхүүн амдралын мөчлөгийн аль үе шат дээр байна вэ? a. Бэлтгэл b. Нэвтрэлт c. Өсөлт d. Уналт 16. Аль нь буруу вэ? a. Үндсэн бүтээгдэхүүн түргэн эдэлгээтэй байдаг b. Хэрэглээний бүтээгдэхүүнийг 4 ангилдаг c. Үйлчилгээ бол бүтээгдэхүүний нэг хэлбэр d. Бизнесийн бүтээгдэхүүнийг байгууллага хэрэглэгч худалдан авдаг 17. Туяа Jeans Shop -ooc 17 000 төгрөгөөр өөртөө таалагдсан жинсэн өмдийг худалдаж авав. Туягийн хувьд авсан өмд нь ямар бүтээгдэхүүн бэ? a. Удаан эдэлгээтэй, өргөн хэрэглээний b. Онцгой, түргэн эдэлгээтэй c. Сонгох, түргэн эдэлгээтэй d. Сонгох, удаан эдэлгээтэй 18. Номин холдинг салбар компаниудаа Номин Электроникс, Номин Фэшин, Номин Даатгал, Номин Тойс, Номин Type гэж нэрлэсэн нь брэндчилэх ямар стратеги баримталсаныг илэрийлнэ вэ? a. Шинэ брэнд бүтээх b. Брэндийн өргөжилт c. Бүтээгдэхүүний өргөжилт d. Брэндийг нарийсгах 19. Бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн аль үе шатанд өрсөлдөгчийн тоо нэмэгдэх вэ? a. Бэлтгэл b. Нэвтрэлт c. Өсөлт d. Уналт 20. Зах зээлийн бодит нөхцөлд нэг орон нутаг, хот, дүүрэг эсвэл нэг дэлгүүрт хийгдэх туршилтын маркетингийн төрлийг юу гэж нэрлэдэг вэ? a. Жижиг зах зээл дээрх туршилтын маркетинг b. Том зах зээл дээрх туршилтын маркетинг c. Хяналттай нөхцөлд туршилтын маркетинг d. Загварчилсан нөхцөлд туршилтын маркетинг 246

Есдүгээр бүлэг МАРКЕТИНГИЙН ИЖ БҮРДЭЛ: ҮНЭ S Үнийн тухай ойлголт S Үнэ тогтооход нөлөөлөх хүчин зүйлс S Үнэ тогтоох аргууд S Үнийн стратеги

/К лр ссти Н г... D. GafrfrvwM 9.1. Үнийн тухай ойлголт Бүтээгдэхүүнийг худалдан авахад шаардагдах төлбөрийн хэмжээг үнэ (price) гэнэ. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүнийг өмчлөх, хэрэглэх эрхийг олж авахын тулд төлөгдөх мөнгөн дүн юм. Үүнд цалин хөлс, түрээсний төлбөр, бараа ба үйлчилгээний үнэ, татвар, зээлийн ба хадгаламжийн хүү зэрэг төлбөрийн бүх хэрэгсэл багтана. Товчоор хэлбэл, зах зээлийн нөхцөлд хүний үйл ажиллагааны бүхий л үйл явц үнийн тор, хэлхээ дунд эргэлдэн байдаг [36]. Эрт үед худалдагч ба худалдан авагч хоёр үнэ хаялцах замаар үнээ харилцан тохиролцож тогтоодог байв. Ингэснээр нэг ижил бүтээгдэхүүн тухайн нөхцөл байдлаас шалтгаалан ялгаатай үнээр борлогдож байлаа. Харин XIX зууны сүүлчээр өрнөсөн аж үйлдвэрийн хувьсгал массаар үйлдвэрлэх боломж олгосноор бүтээгдэхүүнд тогтмол буюу ижил үнэ тавих (fixed pricing) гэсэн ойлголт гарч иржээ. Гэвч зах зээлийн сегментчилэл, ялангуяа микро түвшинд зах зээлийн сиймхий болон ганцаарчилсан маркетингийн нөхцөлд ижил үнийн бодлого бус уян хатан шинж чанартай динамик үнэ тогтоох (dynamic pricing) хандлага хөгжиж байна. Интернэтийн хөгжил электрон худалдааны эринг дагуулж хэрэглэгчийн сонголт, таашаал, бүтээгдэхүүний нийлүүлэгч, худалдан авалтын хэмжээ, цаг хугацаа, байрлалаас хамаарсан динамик үнэ ноёрхлоо тогтоож байна [5]. Тухайлбал, Монголын цахилгаан холбоо ХК 2006 оноос хувийн телефон утас хэрэглэгчдэд үйлчилгээний багц санал болгож эхлэв (9.1-р хүснэгт). 9.1-р хүснэгт Монголын цахилгаан холбоо ХК-ий хувийн телефон утас хэрэглэгчдийн үйлчилгээний багц Ангилал Төлбөр, Багцад олгогдох үйлчилгээ, сард төг. Өөрийн сүлжээнд Үүрэн сүлжээрүү Хот доторхи яриа, мин. Хот хоорондын яриа, мин. хотын дотор, мин. I 5999 429 ю 20 II 11999 999 20 20 III 21999 хязгааргүй 20 40 Даяарчилал улс орнуудын эдийн засгийн хил хязгаарыг үгүй хийж дэлхий тэр чигээрээ нэгэн том зах зээл болон хувирахад өмнөх цаг үе шиг бүтээгдэхүүнд нэг ижил үнэ тогтоох аргагүй болжээ. Levi s жинс АНУ-д 30$, Токиод 63$, Парист 88$ үнэтэйгээр худалдаалагддаг. Энэ нь тухайн улс оронд брэндийн нэр хүнд, үйл ажиллагааны зардал, хүмүүсийн орлогын түвшин, гаалийн татвар, тээвэрлэлтийн зардал ямар байгаагаас шалтгаалж байна. Монгол орны хувьд ч гэсэн нийслэл хот болон хөдөө орон нутгийн үнэ ханш тээвэрлэлтийн зардлаас үүдэн ялгаатай байдаг. Бидний өдөр тутмын амьдралд түгээмэл хэрэглэгддэг үйлдвэрийн, жижиглэнгийн, бөөний үнэ гэсэн ангилалууд мөн л худалдан авалтын хэмжээ, худалдан авагчийн онцлогоос шалтгаалан динамик үнэ тогтоох хандлагын нэгэн илрэл юм. 248

Ьцлзг 9. /^лрсетия гийя иг/е уяэ Бүтээгдэхүүн боловсруулах, хуваарилалтын сувгийг зохион байгуулах, идэвхжүүлэлтийн үйл ажиллагаа явуулахад байгууллагын зүгээс тодорхой хэмжээний зардал гардаг. Харин бүтээгдэхүүний үнэд байгууллагын олж авах ашгийн хувь шингээгдсэн байдаг учраас маркетингийн иж бүрдлийн зардал бус ашиг дагуулдаг цорын ганц бүрэлдэхүүн хэсэг юм. Мөн бусдыгаа бодвол хамгийн уян хатан шинж чанартай нь үнэ юм. Үнийг өөрчлөх нь бүтээгдэхүүн, хуваарилалт, идэвхжүүлэлтийг өөрчилснөөс илүү хялбар бөгөөд бага хугацаа шаардагддаг. Энэ бүхний зэрэгцээ үнэ тогтоолт нь чухал боловч ярвигтай асуудал юм. Үйлдвэрлэгч, нийлүүлэгчдийн зүгээс бүтээгдэхүүнээ өндөр үнэндээ тохирсон үнэт чанартай хэмээн хэрэглэгчдийг ятган ухуулахаас үнээ буулган богино хугацаанд орлогоо нэмэгдүүлэх нь хялбар боловч үр дүн нь эрсдэл өндөртэй. Үнээр өрсөлдөх өрсөлдөөний хамгийн хүнд хэлбэрт тооцогддог. Зах зээлийн харилцаанд макро түвшний хувьд үнэ нь дараах гурван үүргийг гүйцэтгэдэг. Үүнд: 1. Зах зээлийн харилцаанд оролцогчдыг идэвхжүүлэх. Нийлүүлэгчид бүтээгдэхүүнээ ашиг өгөхүйц үнээр борлуулахын тулд, хэрэглэгчид тухайн үнийг төлөх төлбөрийн чадвартай болохын тулд идэвхтэй ажиллах шаардлагатай болдог. Иймээс үнэ нь зах зээлийн харилцаанд эрэлт нийлүүлэлтийн аль аль талыг идэвхжүүлэх үүрэг гүйцэтгэдэг. 2. Нөөцийг хуваарилах. Ховор нөөцийн хувьд өндөр үнэ тогтоосноор түүний хэрэглээг багасгах, өөр нөөцөөр орлуулахад түлхэц өгдөг. Үүний эсрэгээр, хямд үнэ тогтоосноор нөөцийн хэрэглээг нэмэгдүүлэх боломжтой болдог байна. Өөрөөр хэлбэл, үнэ нь зах зээлийн харилцаанд аль нөөцийг ашиглаж харин алийг нь ашиглахгүй байхыг зохицуулах үүрэг гүйцэтгэдэг ба ингэснээр эдийн засгийн хувьд ашиг багатай салбараас ашиг ихтэй салбарт нөөцийн хуваарилалт хийгддэг байна. 3. Эрэлт нийлүүлэлтийг уялдуулах. Үнэ нь эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлж, илүүдэл болон хомсдолыг арилгах хөшүүрэг болж өгдөг. Тухайлбал, эрэлт нь нийлүүлэлтээс их байвал үнийг нэмэх, бага байвал үнийг багасгах замаар эрэлт ба нийлүүлэлтийг хооронд нь тэнцвэржүүлдэг. Харин микро түвшинд бизнесийн байгууллагын хувьд үнэ нь дараах үүргүүдийг гүйцэтгэдэг. Үүнд: 1. Борлуулалтыг идэвхжүүлэх. Ихэнх тохиолдолд үнийг хямдруулах нь борлуулалтыг нэмэгдүүлж барааны эргэлтийг хурдасгах нөлөө үзүүлдэг. Гэвч энэ нь ихэнхдээ богино хугацааны хувьд үргэлжлэх нөлөөлөл болохыг анхаарах нь зүйтэй. 2. Бүтээгдэхүүний чанарыг илтгэх. Чанар нь тухайн бүтээгдэхүүний хэрэглэгчдийн хэрэгцээг хангах чадварыг илэрхийлдэг. Урьд өмнө хэрэглэж үзээгүй, сонсож мэдээгүй бүтээгдэхүүний хувьд үнэ нь чанарыг илэрхийлэх гол үзүүлэлт болдог байна. Үнэтэй бол чанартай гэсэн ойлголт хэрэглэгчдийн дунд түгээмэл байх нь ажиглагддаг. 3. Өрсөлдөөний арга хэрэгсэл болох. Үнэ нь хямд эсвэл өндөр байхаас хамааран өрсөлдөөний чухал арга хэрэгсэл болдог. Өргөн 249

/Кл^ЬкемиЯг, D, %<z$tfevtta<z хэрэглээний бүтээгдэхүүний хувьд хямд үнэ, тансаг хэрэглээний бүтээгдэхүүний хувьд өндөр үнэ нь өрсөлдөгчдөөсөө ялгарах давуу тал болж чаддаг байна. 9.2. Үнэ тогтооход нөлөөлөх хүчин зүйлс Зах зээлийн нөхцөлд үнэ тогтоолт нь олон хүчин зүйлийн нөлөөгөөр хийгддэг нарийн төвөгтэй үйл ажиллагаа юм. Үнэ тогтооход нөлөөлөх хүчин зүйлсийг байгууллагын дотоод ба гадаад хүчин зүйлс гэж ангилж болно. Дотоод хүчин зүйлс Байгууллагын зорилго, зорилтууд, маркетингийн иж бүрдлийн стратеги, хоногшуулалт, зардал, байгууллагын зохион байгуулалтын тогтолцоо зэрэг нь үнийн бодлогод нөлөө үзүүлдэг. 1. Байгууллагын зорилго зорилтууд нь үнийн бодлогын үндэс суурийг бүрдүүлдэг. Тухайлбал, зах зээлд оршин тогтнох, ашгаа нэмэгдүүлэх, зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх зэрэг зорилго тавьж болох ба ямар зорилго тавьснаас шалтгаалан үний бодлого нь ялгаатай байна. Жишээлбэл, компани зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлэх зорилго тавьсан үнээ бууруулах нь дамжиггүй. Харин өндөр чанар эрхэмлэсэн бол зардлаа харгалзан арай өндөр үнэ тогтооно. 2. Маркетингийн иж бүрдлийн стратеги, хоногшуулалт. Үнээ тогтоохоос өмнө компани маркетингийн стратеги, хоногшуулалтыг тодорхойлдог. Жишээлбэл, Toyota компани Lexus брэндийг бүтээхдээ өндөр орлоготой зах зээлийн сегментэд Европын тансаг зэрэглэлийн автомашинуудтай өрсөлдөх зорилго тавьсан бөгөөд ингэх нь өндөр үнэ тогтоохыг шаардаж байлаа. Мөн хямд төсөр автомашины зах зээлд Echo загвараа гаргахдаа хямд үнэ дагуулах хоногшуулалтыг сонгосон байна. Заримдаа компаниуд эхлээд зорилтот хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн үнийг тодорхойлоод дараа нь тэр үнэндээ таарсан бүтээгдэхүүнийг боловсруулж нийлүүлдэг. Ингэж зорилтот үнэнд тохирсон бүтээгдэхүүн гаргахыг зорилтот үнийн стратеги (target costing)^k нэрлэдэг. Энэ стратеги нь өрсөлдөгч бүтээгдэхүүнүүд өндөр үнэтэй учраас хэрэглэгчдэд хүрч чадахгүй байх тохиолдолд үр дүнтэй. Нөгөө талаас зорилтот үнийн эсрэг стратегийг ч баримтлах бас боломж бий. Ингэхдээ үнийг бус хэрэглэгчдэд хүргэх гэж буй бүтээгдэхүүний үнэт чанарыг зорилт болгон тавьдаг (target nonprice position). Жишээлбэл, Sony компани электроникийн салбарт хэрэглэгчдэд өндөр чанартай, гүйцэтгэл сайтай бүтээгдэхүүн санал болгохыг зорьж түүнийгээ ч сайн биелүүлж чаддаг учраас хэрэглэгчид нь илүү өндөр үнэ төлөхөд бэлэн байдаг[5]. 3. Зардал нь үнийн доод хэмжээг тодорхойлно. Аливаа бизнесийн байгууллагын зорилго ашиг олоход чиглэгддэг тул үйл ажиллагааныхаа зардлыг нөхөх үнэ тогтоох нь гарцаагүй. Ялангуяа, хямд үнээр өрсөлдөх стратеги баримталж байгаа нөхцөлд зардал нь 250

Ьулзг 9, vftafetceiziuh'iuuu urfs cf-яэ үнэ бүрдэлтэнд хамгийн их нөлөө үзүүлэгч хүчин зүйл болон хувирдаг. Зардал бага байх тусам ашиг их олно. Тэгвэл зардал нь тогтмол ба хувьсах гэсэн хоёр төрөлд хуваагддаг. Тогтмол зардал (fixed cost)-^ үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээнээс хамааран хувирч өөрчлөгддөггүй дулаан, цахилгаан, ажилчдын цалин хөлс (хийснээрээ биш тогтмол цалинтай бол), байрны болон санхүүгийн түрээсийн төлбөр зэрэг зардлууд хамаарна. Харин үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээнээс хамааран өөрчлөгдөх зардлыг хувьсах зардал (variable cost) гэнэ. Үүнд түүхий эд, материал, бүрдэл хэсгүүд болон сав баглаа боодлын зардал хувьсах шинжтэй байдаг. Хэдийгээр хувьсах зардлын нийт хэмжээ нь үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээнээс хамааран өөрчлөгддөг боловч нэгж бүтээгдэхүүнд ноогдох хэмжээ нь тогтмол юм. Тогтмол ба хувьсах зардлын нийлбэрийг нийт зардал (total costs)r3fl3r. Бүтээгдэхүүний үнэ ямар ч тохиолдолд нийт зардлыг нөхөж байх ёстой. 4. Байгууллагын зохион байгуулалт, удирдлагын тогтолцоо нь хэнд үнийн талаар шийдвэр гаргах эрх мэдэл байгааг илтгэнэ. Жижиг компаниудын удирдлага нь шийддэг хандлагатай бол том компаниудын хувьд бүтээгдэхүүн хариуцсан нэгжийн менежер үнийг тодорхойлж удирдлагаараа батлуулдаг. Гадаад хүчии зүйлс Үнэ тогтооход нөлөөлөх гадаад хүчин зүйлст зах зээлийн онцлог, эрэлтийн шинж чанар болон макро орчны бусад хүчин зүйлс орно. Зах зээлийн онцлог Эдийн засагчид зах зээлийг цэвэр өрсөлдөөнт, монополист өрсөлдөөнт, олигополист өрсөлдөөнт болон цэвэр монополи гэсэн 4 төрөлд ангилдаг [5]. Цэвэр орсолдоонт зах зээл (pure competition) нь бие биенээсээ хамааралгүйгээр үйл ажиллагаа явуулдаг олон тооны нийлүүлэгч ба худалдан авагчаас бүрдэнэ. Тэдгээрийн хэн нь ч үнэд нөлөө үзүүлж чаддаггүй. Ихэнх түүхий эд (газрын тос, зэс, буудай, ноолуур)-ийн зах зээл цэвэр өрсөлдөөнт шинжтэй байдаг. Бүтээгдэхүүн нь бараг ялгарах зүйлгүй, ижил учраас зар сурталчилгаа, борлуулалтын урамшуулал зэрэг маркетингийн үйл ажиллагаа үүрэг багатай юм. Монополист орсолдоонт (monopolistic competition) нөхцөлд худалдагчид чанар, онцлог шинж, загвар, дагалдах үйлчилгээ нь харилцан адилгүй бүтээгдэхүүнүүдийг ялгаатай үнээр санал болгодог. Худалдагчид тодорхой зах зээлийн сегментэд хандсан үйл ажиллагаа явуулж, бүтээгдэхүүнээ брэндчилж, зар сурталчилгаа, хуваарилалтын сувгаар өрсөлдөгчдөөсөө ялгарснаар хэрэглэгчийн сонголтонд хямд үнийн нөлөөллийг багасгаж чадна. Олигополист өрсөлдөөнт зах зээлтэй харьцуулахад иийлүүлэгчдийн тоо олон учир өрсөлдөгчийнхөө үнийн бодлогоос хараат байдал бага байна.» Олигополист орсөлдоөнт зах зээлд (oligopolistic competition) цөөн тооны нийлүүлэгч үйл ажиллагаа явуулах ба тэдгээр нь нэг 251

/К лр к е тия г D. &А9ф*ИЛЛ нэгнийхээ маркетингийн стратегийн нөлөөлөлд мэдрэмтгий байдаг. Бүтээгдэхүүн нь зэс, буудай зэрэг нэг төрлийн түүхий эд эсвэл ялгарах боломжтой автомашин, компьютер, хөдөлгөөнт холбоо зэрэг байж болно. Зах зээлд нэвтэрч ороход хүндрэлтэй тул нийлүүлэгчдийн тоо цөөхөн байдаг. Цэвэр монополь зах зээлд (pure monopoly) цорын ганц нийлүүлэгч өөрийн үнийг тогтоодог. Нилээд оронд усан зам, төмөр зам, агаарын тээвэр, эрчим хүчний салбар төрийн өмчийн монополь хэлбэрээр байдаг [36]. Төрийн өмчийн монополийн үед нийгмийн болон эдийн засгийн тодорхой шалтгаанаар үнийг зориуд доогуур түвшинд барих бодлого баримтлах нь түгээмэл. Хувийн хэвшлийн монополь байгууллага ч гэсэн цаг үргэлж хүссэн үнээ тогтоох боломж хязгаарлагдмал юм. Шинэ өрсөлдөгчдийн анхаарлыг татахгүй байх, зах зээлд хямд үнээр гүн нэвтрэх, эсвэл эрх зүйн хязгаарлалтын улмаас практик дээр монополь байгууллагууд тэр бүр зоргоороо өндөр үнэ тогтоож чаддаггүй. Компани үнээ тогтоохдоо өрсөлдөгчдийн үнийн бодлогыг харгалзан үзэх шаардлагатай тулгардаг. Учир нь хэрэглэгч ямар нэг сонголтыг хийхдээ их, бага хэмжээгээр заавал өрсөлдөгч бүтээгдэхүүнүүдийн үнийг харьцуулдаг. Хэрэв өндөр үнэтэй, нэгжийн ашиг ихтэй бүтээгдэхүүн борлуулдаг бол олон өрсөлдөгч гарч ирэх магадлал өндөр. Харин бага ашигтайгаар хямд үнээр зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэх нь шинээр орж ирэх өрсөлдөгчдийн замыг хаадаг. Эрэлтийн шинж чанар Зах зээлийн онцлогоос гадна эрэлтийн төлев үнэ бүрдэлтэнд нөлөө үзүүлдэг. Хэвийн нөхцөлд үнийн өсөлт эрэлтийг бууруулдаг. Харин зарим тансаг хэрэглээний бүтээгдэхүүний хувьд тодорхой түвшин хүртэлх үнийн өсөлтийг дагаад эрэлт нь өсдөг байна (9.1-р зураг). г ' ------------ ; 1 Q 2 Q1 Эрэлтийн хэтжээ Q 1 Q 2 Эрэлтийн хэтжээ 9.1 -р зураг. Бүтээгдэхүүний онцлог ба эрэлт Тиймээс маркетерүүд өргөн хэрэглээний ердийн бүтээгдэхүүний борлуулалтыг идэвхжүүлэхийн тулд үнийн хямдралыг өргөн ашигладаг байна. Харин тансаг хэрэглээний бүтээгдэхүүний хувьд өндөр үнэ нь хэрэглэгчдийн анхаарлыг татаж худалдан авах хүсэл төрүүлэх чухал арга хэрэгсэл болжээ. Компаний тогтоож болох үнийн хувилбар бүр эрэлтийн өөр өөр түвшинг бий болгодог. Зарим бүтээгдэхүүний эрэлт нь үнийн өөрчлөлтөнд мэдрэмтгий байхад зарим нь мэдрэмтгий бус байна (9.2-р зураг). 252

Ьулэг 9. М лрке& иягийя utfc бурф?л: уяэ Бүтээгдэхүүний эрэлтийн үнийн мэдрэмж (price elasticity of demand) нь тухайн бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт эрэлтийн хэмжээнд хэрхэн нөлөөлж байгааг илэрхийлнэ. Эрэлтийн үнийн мэдрэмжийг дараах байдлаар тооцож болно: Эрэлтийн өөрчлөлт (%) Эрэлтийн үнийн мэдрэмж (е)= Үнийн өөрчлөлт (%) Өрсөлдөөний чиг баримжаатай өнөө үед маркетерүүд бүтээгдэхүүний эрэлтийн үнийн мэдрэмжийг аль болох багасгахыг хичээдэг. Бүтээгдэхүүн давтагдашгүй, онцгой, чанар сайтай, аль эсвэл тансаг бөгөөд орлох бүтээгдэхүүн цөөн байх тусам эрэлтийн үнийн мэдрэмж бага байна. Тиймээс хэрэглэгчийн сонголтонд үнийн нөлөөллийг бууруулах үүднээс бүтээгдэхүүнээ ялгаруулах, хоногшуулах, брэндчилэх арга хэмжээг авах нь зүйтэй. М акро орчны бусад хүчин зүйлс Компаний зүгээс удирдах боломжгүй гадаад орчны хүчин зүйлс үнэ бүрдэлтэнд тодорхой нөлөөлөл үзүүлэх нь дамжиггүй. Эдгээр хүчин зүйлсээс, ялангуяа эдийн засаг ба улс төр, эрх зүйн хүчин зүйлсийг онцолж дурьдах хэрэгтэй. Монгол улсын хувьд эдийн засгийн өсөлт, хүн амын орлогын түвшин, инфляцийн түвшин, валютын ханш, шатахууны үнэ зэрэг хүчин зүйлс үнэ бүрдэлтэнд хамгийн ихээр нөлөөлдөг байна. 253

/РСл^исетиЯг "D. а& рж лл Шатахууны үнэнд нөлөөлөх хүчин зүйлс Ш игтгээ 9.1 Г а зр ы н т о с н ы н ө ө ц (т э р б у м У л с о р о н б а р р е л ь ) 1. С а у д ы н А р а б 2 6 4.3 2. К ан ад 178.8 3. И ран 132.5 4. И рак 115.0 5. К у в е й т 101.5 6. А р а б ы н н э г д с э н э м и р а т 9 7.8 7. В е н е с у е л 7 9.7 8. О Х У 6 0.0 9. Л и в и 39.1 10. Н игери 35.9 11. А Н У 2 1.4 12. Б Н Х А У 18.3 13. К атар 15.2 14. М екси к 12.9 15. А л ж и р 11.4 16. Б разил 11.2 17. К азах стан 9.0 18. Н о р в е г 7.7 19. А зер байж ан 7.0 2 0. Э н э т х э г 5.8 Б у с а д о р н у у д 68.1 Д э л х и й н и й т 1,292.5 М а н а й у л с о р ч и н ү е и й н с о ё л т х о т с у у р и н г и й н а м и н с у д а с б о л с о н ш а т а х у у н ы г 1 0 0 х у в ь г а д н а а с э к с п о р т о л д о г б и л э э. Т э г в э л ш атахуун ы ү н э нь з а х з э э л д э э р б о р л о г д о ж б а й г а а и х э н х б ү т э э г д э х ү ү н и й ү н и й н ө ө р ч л ө л т и й г т о д о р х о й л о х го л х ү ч и н зү й л с и й н н э г б о л д о г бай н а. М о н г о л у л с нь ш а т а х у у н ы и х э н х х э с г и й г ОХУ-ны у л с а а с, ү л д с э н х э с г и й г нь Б Н Х А У б о л о н К а за х с т а н у л с у у д а а с и м п о р т о л д о г б ө г ө ө д О Х У у л с нь га зр ы н т о с н ы н ө ө ц ө ө р д э л х и й д 8-р, Б Н Х А У 12-р, К а за х с т а н у л с 17-р б а й р а н д о р д о г ю м. Д э л х и й н ш а т а х у у н ы ү н э н д О Р Е С, И рак, ОХУ, В е н е с у е л з э р э г о р н у у д ы н га зр ы н т о с н ы о л б о р л о л т ы н х э м ж э э н э э с г а д н а ц а г агаар ы н б а й д а л, т е р р о р и зм, о л б о р л о ж б о л о в с р у у л а х г а зр у у д а д г а р са н т ү й м э р, д о л л а р ы н х а н ш з э р э г х ү ч и н зү й л с н о л ө ө л д ө г б а й н а. Е р нь г а зр ы н т о с н ы ү н э с ү ү л и й н 10 ж и л и й н тур ш б а й н г а е с о ж б а й г а а б ө г ө ө д м эр гэж и л тн ү ү д бол он О П Е К -ийн о р н ууды н эр х м эдэл б ү х и й х ү м ү ү с д ү г н эх д ээ газр ы н т о с н ы ү н э ц ааш ид буурахгүй, т и й м э э с дэл х и й н ий тээр эн э ө н д ө р ү н этэй дасан зо х и ц о х о о с өөр аргагүй болсны г анхааруулж байна. Д э л х и й н з а х з э э л д э э р га зр ы н т о с н ы ү н э ө с ө ж б а й г а а т а й у я л д а н ОХУ-ы н га зр ы н т о с н ы б ү т э э г д э х ү ү ш ш д о т о о д ы н ж и ж и г л э н г и й н ү н э ө с д ө г. 254

Ьцлэг 9. /К&ркЫмЯгийЯ уяз ОХУ-аас экспортолж буй газрын тосны бүтээгдэхүүний үнэнд дараах хүчин зүйлс нөлөөлдөг. Үүнд: Импортын үнэ буюу ОХУ-ын газрын тосны компаниас нийлүүлж буй үнэ; ОХУ-ын экспортын татвар (ОХУ-ын засгийн газар экспортын татварын хэмжээг дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлт бууралттай уялдуулан ойролцоогоор 2 cap тутамд тогтоодог. Тухайлбал, 2004 оны эхээр нэг тонн бүтээгдэхүүний экспортын татвар 18.59 ам. доллар байсан бол 2005 оны 4-р сард 81.4 ам.доллар хүрч шатахууны үнийн 12-17 хувийг эзлэж байсан байна); Валютын ханшны өөрчлөлт (ам. долларын төгрөгтэй харьцах ханш); Монголын импортын татвар (гаалийн татвар- импортын үнээс 5 %, онцгой татвар- тонн тутамд тогтмол дүнгээр 38-48 $, албан татвар буюу замын сангийн хураамж- тонн тутамд тогтмол дүнгээр 2140-25700 Т, НӨТ- импортын үнэн дээр дээрх татваруудыг нэмээд 15%-иар /2006 он хүртэл/, 2007 оны 1-р сарын 1-ээс 10 %-иар тооцож шууд хил дээрээс тооцож авдаг болсон);» Темөр замын тээврийн зардал. Жишээлбэл, 2006 онд таксиний жолооч нар шатахууны үнийн өсөлтийг дагаад үйлчилгээнийхээ хөлсийг 250 төгрөгөөс 500 төгрөг болтол өсгөсөн боловч хүн амын орлогын түвшингээс хамааран эргэж буулгасан билээ. Энэ нь таксины үйлчилгээ үзүүлэх машины тоо олон, харин 1 км-т 500 төгрөг төлөх хүн цөөн байгаатай холбоотой. Улс төр, эрх зүйн орчин эдийн засгийн үйл ажиллагааг зохицуулах хууль тогтоомжийг тогтоодог. Жишээлбэл, татварын хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлтөөс шалтгаалан 2007 оноос компьютерийн болон автомашины үнэ нэмэгдсэн байна. 9.3. Үнэ тогтоох аргууд Үнэ тогтоох үндсэн 3 арга байдаг бөгөөд эдгээрийг дангаар нь болон хослуулан ашиглах бололцоотой. Үнийг зардалд, бүтээгдэхүүний үнэт чанарт, өрсөлдөөнд үндэслэн тогтоодог [5]. З а р д а л д ү н д э с л э н үнэ т о гт о о х арга Үнэ тогтоох хамгийн хялбар арга бол тодорхой хувийн ашиг төлөвлөн зардлаа нөхөхүйц үнэ тогтоох явдал юм. Зардалд үндэслэн үнэ тогтоох арга (cost-based pricing арргоасй)-ыг доорх жишээгээр тайлбарлая: Нэгж бүтээгдэхүүний хувьсах зардал=200 төгрөг Нийт тогтмол зардал= 1 200 000 төгрөг Борлуулалтын таамагласан хэмжээ=10 000 ширхэг бол нэгж бүтээгдэхүүний нийт зардлыг дараах байдлаар олж болно: 255

Р К.а ^к ш и Я г D. &лдф*нал C = VC + F C Qo 2o0+ 1200000 10000 = 320төгрөг C : нэгж бүтээгдэхүүний зардал (cost); V C : нэгж бүтээгдэхүүний хувьсах зардал (variable cost); FC: нийттогтмол зардал (fixed cost); Qd : борлуулалтын таамагласан хэмжээ (expected sales). Хэрэв ашгаа 20 хувиар тодорхойлсон бол бүтээгдэхүүний үнэ: С 320 Р = ------= --------- = 400 төгрөг байна 1- г 1-0.2. Р : бүтээгдэхүүний үнэ (price); г : борлуулалтын ашиг (return on sales). Энэ аргыг ашиглахдаа хамгийн гол нь эрэлт буюу борлуулалтын таамаглалаа зөв хийх хэрэгтэй. Жишээлбэл, таамаглаж байсан шигээ 10 000 ширхэгийг зарж чадахгүй бол нэгжийн зардал нэмэгдэж, ашиг буурна. Хэрэв салбарын бүх нийлүүлэгч энэ аргаар үнээ тогтоовол тэдний тогтоосон үнэ нь ойролцоо болж, үнийн өрсөлдөөн багасна. Энэ арга нь ашиглахад хялбар боловч эрэлт болон өрсөлдөгчдийг харгалзаж үзээгүй цагт тэр бүр оновчтой байж чаддаггүй. Зардалд үндэслэн үнэ тогтооход хугарлын цэгийн шинжилгээ (break-even analysis) өргөн хэрэглэгддэг. Хугарлын цэгийн шинжилгээ хийснээр нь компани ашиг олохын тулд тухайн үнээр хэдий хэмжээний бүтээгдэхүүн борлуулах хэрэгтэйгээ тодорхойлох боломжтой юм. Хугарлын цэг нь компаний орлого зардалтайгаа тэнцэж, алдагдал ч үгүй ашиг ч үгүй байх борлуулалтын хэмжээ эсвэл орлогыг илэрхийлнэ. Хугарлын цэгийг график аргаар (9.3-р зураг) олж болохоос гадна дараах томъёог ашиглан тодорхойлж болно: TR = ТС Qbe Qbe Qbe * Р = F C + QBE* VC = _ Р С Ш 0 Ш =600() P - V C 400-200 : хугарлын цэг дэх борлуулалтын хэмжээ. Хугарлын цэг дэх орлого зардалтай тэнцэж TR = Т С = Р * Q BE = 400төг*6000ш = 2 400 ОООтөгрөг байна. Энэ нь компани 400 төгрөгний үнэтэй бүтээгдэхүүнийг 6000 ширхэгээс дээш борлуулж байж ашиг олно гэсэн үг юм. 6000 ширхэгээс доош бүтээгдэхүүн борлуулсан нөхцөлд алдагдалд орно. 256

. Бцлэг 9. ЛСа к.ешиягийя urf; б ур лзл: уяэ 9.3 -р зураг. Хугарлын цэг Бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хэд хэдэн үнийн хувилбарын хувьд хугарлын цэгийн шинжилгээ хийж үр дүнг харьцуулах боломжтой. Мөн үнэ тус бүрийн хувьд бүтээгдэхүүний эрэлтийг тооцож чадвал аль их ашиг авчрах үнийн хувилбарыг сонгох боломж бүрдэнэ. Жишээлбэл, үйлдвэрлэгчийн тогтоосон 250, 300, 350, 400, 450, 500 төгрөг гэсэн үнийн хувилбаруудыг үнэлье. 250 болон 500 төгрөгний үнийн хувьд борлуулалтын таамаглал хугарлын цэгт хүрэхгүй байгаа учраас ашиг олох боломжгүй байхад 400 төгрөгөөр бүтээгдэхүүнийг борлуулбал хамгийн их ашигтай байна (9.2-р хүснэгт). Үнэ (Р) Хугарлын Цэг (Qbe) Үнийн хувилбаруудын ашгийн шинжилгээ Борлуулалтын таамаг (QD) Нийт орлого (TR) Нийт зардал (ТС) 9.2 -р х ү с н эгт Ашиг (Profit) 250 24000 18000 4500000 4800000-300000 300 12000 14000 4200000 4000000 200000 350 8000 12000 4200000 3600000 600000 400 6000 10000 4000000 3200000 800000 450 4800 6000 2700000 2400000 300000 500 4000 3000 1500000 1800000-300000 Дээрх жишээнээс үнэ өндөр байх тусам хугарлын цэгийн хэмжээ буурах хандлага ажиглагдаж байна. Нөгөө талаас үнэ ихсэх тусам эрэлтийн хэмжээ буюу борлуулалтын таамаглал буурдаг. 257

/Plafetcemufrt "D. ^яуф ж яя Б ут ээгдэхууний унэт чанарт упдэслэн унэ т огт оох арга Үнийг буулгах нь хялбар боловч үнээр өрсөлдөх нь хялбар биш байдаг. Хямд үнэ санал болгох өрсөлдөгч ямагт гарч ирэх нь гарцаагүй учраас нэг нэгнээ дуурайн үнээ буулгаад байвал эцэст нь алдагдалд орох аюултай. Тиймээс үнийн өрсөлдөөнөөс зайлсхийх, хэрэглэгчдийн сонголтонд үнийн нөлөөллийг багасгахын тулд дахин давтагдашгүй, үнэт чанар бүхий бүтээгдэхүүн тэдэнд санал болгох хэрэгтэй. Инноваци хийх, бүтээгдэхүүнийхээ аль нэг шинж чанараар ялгарал бий болгох, брэндчилэхийн ач холбогдол нэмэгдсэн байна. Б ү т ээгд эхүүний үнэт чанар б ую у хэр эглэгч и д үндэслэн үнэ т о гт о о х арга (buyer-based or value-based pricing approach) нь бодит бүтээгдэхүүнийг биш хэрэглэгчдэд төрүүлж буй сэтгэгдлийг, ашиг тусыг үнэлдгээрээ онцлогтой. Зардалд үндэслэн үнэ тогтооход бүтээгдэхүүн нь үнэндээ таарсан шинжтэй байдаг бол үнэт чанарт үндэслэн тогтоосон үнэ нь бүтээгдэхүүний үнэт чанарт тохирсон байдаг(9.4-р зураг). Зардалд үндэслэн үнэ тогтоох арга Үнэт чанарт үндэслэн үнэ тогтоох арга 9.4 -р зураг. Зардал ба унэт чанарт үндэслэн үнэ тогтоох аргууд Бүтээгдэхүүний үнэт чанарыг нэмэгдүүлэхэд хэрэглэгч арай илүү үнэ төлөхөөс татгалздаггүй. Үүний эсрэгээр хэрэглэгчдийн хувьд үнэ цэнэ багатай бүтээгдэхүүнийг өрсөлдөгчийнхтэй харьцуулаад хямдыг нь худалдан авдаг. Жишээлбэл, тос арилгахдаа сайн, өтгөн, хэмнэлттэй Fairy-ийн үнэт чанарыг хэрэглэгч мэдэрсэн учраас илүү үнэтэй ч гэсэн худалдан авдаг. Diesel, Replay брэндийн жинсүүд жирийн дундаж үнэтэй жинсүүдээс чанарын хувьд онцын ялгаагүй боловч 3-5 дахин үнэтэй. Гэсэн хэдий ч эдгээр брэндүүдийн үнэнч хэрэглэгч олон байдаг. Бусдаас ялгарах үйлчилгээ санал болгох нь үнэт чанарыг бий болгох нэг арга билээ. Тухайлбал, Улаанбаатар хотын кафенуудын хоол, зууш, ундаа нь бараг ижил байдаг ч хэрэглэгчид алинд нь ч орсон яахав гэсэн байдлаар ханддаггүй. Илүү найрсаг, тав тухтай орчин, түргэн шуурхай үйлчилгээ, цэвэр цэмцгэр байдлаар нь үнэлэн аль нэгийг нь сонгож үйлчлүүлдэг. Хэрэглэгчдэд үнэт чанар бүхий бүтээгдэхүүн санал болгон бусдаас ялгаатай үнэ тавих нь өрсөлдөөнийг даван туулах хамгийн оновчтой арга мөн. 258

Ьулзг 9. АСлрсетиЯш йя uzfc бцрлзл: уяэ Өрсөлдөөнд үндэслэн үнэ тогтоох арга Компани өрсөлдөгчдөө баримжаалан үнийн бодлогоо тодорхойлохыг өрсөлдөөнд үндэслэн үнэ тогтоох арга (competion-based approach) гэдэг. Ингэхдээ бүтээгдэхүүнд өрсөлдөгчөөсөө илүү бага, илүү их эсвэл ижилхэн үнэ тавьж болно. Шигтээ 9.2 ip ба өрсөлдөөөн Heublein компани нь Америкийн водканы зах зээлд тэргүүлэгч байр суурьтай Smirnoff брэндийг үйлдвэрлэдэг. Гэтэл хэдэн жилийн өмнөөс Wolfschmidt нэртэй шинэ брэнд өрсөлдөн гарч ирснээр тэргүүлэгчийн сэнтий ганхаж эхэлсэн байна. Wolfschmidt өөрийгөө Smimoff-ooc дутахааргүй чанартай мөртөө нэг доллараар арай хямд гэж сурталчилж байлаа. Зах зээлд эзлэх хувиа хамгаалахын тулд Heublein компани хариу цохилт өгөх хэд хэдэн стратегийг судалж үзжээ. Нэгдүгээрт, бүтээгдэхүүний үнээ буулгаж өрсөлдөгчтэйгээ ижил болгох. Хоёрдугаарт, үнээ хэвээр нь үлдээгээд зар сурталчилгаа болон борлуулалтын урамшууллын зардлаа нэмэх. Гуравдугаарт, байдлыг хэвээр нь үлдээгээд зах зээлд эзлэх хувь нь хэрхэн багасч байгааг ажиглах. Эдгээр гурван хувилбарын аль алинд нь компаний ашиг буурч, ямар нэг хэмжээгээр алдагдал орох нь гарцаагүй байв. Гэтэл эцсийн агшинд Heublein компаний маркетерүүд дөрөв дэх гайхалтай боломжийг санал болгожээ. Бүтэгдэхүүний үнийг бууруулах бус харин эсрэгээр нь нэг доллараар нэмлээ. Дараа нь Heublein компани Relska нэртэй Wolfschmidt-тай яг ижилхэн үнэтэй брэндийг зах зээлд шинээр гаргав. Үүгээр зогсолгүй удалгүй, дахиад шинээр Popov нэртэй Wolfschmidt-aac арай хямд водка гаргав. Энэ стратегийн үр дүнд Smirnoff зах зээлд тэргүүлэгч элит брэнд, харин Wolfschmidt брэнд нь Heublein компаний Relska нэртэй водкатай зэрэгцэж очих энгийн нэг водка хэлбэрээр хоногшсон байна. Хамгийн сонирхолтой нь, Heublein компаний санал болгох эдгээр гурван брэнд нь амт, чанар ба үйлдвэрлэлийн зардлын хувьд хоорондоо бараг ялгаагүй. Heublein компаний маркетерүүд үнэ нь хэрэглэгчдийн хувьд чанарыг тодорхойлох гол хүчин зүйл гэдгийг сайтар ухамсарласанд тэдний амжилтын үндэс оршино. Ялгаатай үнэ тавьснаар нэг ижил бүтээгдэхүүнийг гурван өөр брэнд болгож өрсөлдөгчийнхөө хоногшуулалтыг эвдэж чадсан байна [51. Ялангуяа, олигополист зах зээлийн нөхцөлд цөөн нийлүүлэгч нэг нэгнийхээ үнийн бодлогоос хараат байдаг. Жишээлбэл, үүрэн телефон холбооны зах зээлд операторуудын нэг нь урамшуулал зарлахад бусад нь тэр даруйдаа биш ч гэсэн үнийн бодлогодоо өөрчлөлт хийх нь ажиглагдаж байна. Мөн шатахуун түгээх жижиг компаниуд зах зээлд тэргүүлэгчийн үнээс үл ялиг хямдхан үнээр шатахуун борлуулдаг жишиг 259

/Ка^исетиЯг... D. Ga&frvwM. Монголд бусад орнуудын адил тогтоод байна. Тендерт оролцож байгаа байгууллагууд ч гэсэн өрсөлдөгчдөө баримжаалан үнээ тогтоодог. Тендерт гол төлөв бусдаас арай бага үнэ санал болгож байгаа тал шалгарах магадлал өндөртэй. Үнэ тогтоох энэ гурван арга нь нэг нэгнээ нөхөх шинж чанартай юм. Компани тогтоосон үнэ зардлаа нөхсөн, бүтээгдэхүүний үнэт чанарт тохирсон, мөн өрсөлдөгчдөө харгалаж үзсэн байх ёстой. 9.4. Үнийн стратеги Энэ хэсэгт амьдралынхаа мөчлөгийн зах зээлд нэвтрэх үе шатанд байгаа шинэ бүтээгдэхүүний үнийн стратеги, бүтээгдэхүүний багцад баримтлах үнийн стратеги, мөн худалдан авалтын нөхцөл байдал, хэрэглэгчийн онцлогт тохируулах үнийн хөнгөлөлтийн стратегиудын талаар авч үзэх болно. Шинэ бүтээгдэхүүний үнийн стратеги Үнэ нь бүтээгдэхүүний амьдралын мөчлөгөөс хамааран өөрчлөгдөх шинж чанартай байдаг. Ялангуяа анх зах зээлд нэвтрэх эгзэгтэй үе шатанд оновчтой үнэ тогтоох нь бүтээгдэхүүний амжилтанд шууд нөлөөлнө. Шинэ бүтээгдэхүүн зах зээлд танилцуулж байгаа компаний хувьд за х зээли й н өрм и й г нь ха м а х (market-skimming pricing) эсвэл за х зээлд гүн нэвт р эх (market-penetration pricing) гэсэн үндсэн хоёр стратегийн аль нэгийг сонгох боломжтой [7]. а. Зах зээлийн өртийг хатах" стратеги б. Зах зээлд гун нэвтрэх стратеги 9.5 -р зураг. Шинэ бүтээгдэхүүнии үнийн стратеги Зах зээлийн өрмийг хамах үнийн стратеги. Компани шинэ бүтээгдэхүүний цорын ганц нийлүүлэгч тул өндөр үнэ тогтоон аажим аажмаар үнээ бууруулснаар зах зээлийн төлбөрийн чадвар нь ялгаатай сегментүүдээс өрмийг нь хамах мэт орлого олно (9.5.а-р зураг). Энэ стратегийг амжилттай хэрэгжүүлэх хэд хэдэн нөхцөл бий. Нэгдүгээрт, бүтээгдэхүүн онцгой, урьд өмнө байгаагүй, өндөр үнэндээ тохирсон чанар, имижтэй байх ёстой. Энэ стратегийг гол төлөв өндөр технологийн инновацит бүтээгдэхүүний хувьд 260

Ъулэг 9. /Н-Лр.кешиЯгийЯ us/c беффэл: цяз ашигладаг. Sony компани 1980 онд Японы зах зээлд анхны HDTV буюу өндөр тодролын телевизорыг (high-definition television) танилцуулахад үнэ нь 43000$ байв. Мэдээж зөвхөн цеөн тооны чинээлэг хэрэглэгч л энэ өндөр технологийн бүтээгдэхүүнийг худалдан авсан. Үүнээс хойш Sony компани шинэ хэрэглэгчдийг татахын тулд үнээ үе шаттайгаар буулгасаар 1993 онд 6000$, 2001 онд 2000$, одоо АНУ-д 1000$ хүрэхгүй үнээр худалдаалж байна. Энэ маягаар Sony компани зах зээлийн янз янзын сегментээс өндөр ашиг олсон байдаг [5]. Хоёрдугаарт, энэ стратеги нь анх хэрэглэгдэхдээ жижиг бөгөөд өндөр орлоготой зах зээлийн сегментэд чиглэсэн байна. Тухайн бүтээгдэхүүнийг үнэхээр сонирхох, өндөр үнийг төлөх чадвартай хүмүүс байх ёстой. Хэдийгээр зах зээлд иймэрхүү шинэлэг бүтээгдэхүүн гаргахад зардал нь өндөр байх боловч цаг хугацаа өнгөрөхөд борлуулалтын хэмжээ өсөхийн хирээр компани зардлаа бууруулах арга хэмжээ авна. Эцэст нь, ийм төрлийн зах зээлд өрсөлдөгчдөд нэвтэрч ороход хүндрэлтэй байна. Эсрэг тохиолдолд бүтээгдэхүүнийг хуулбарласан зардал багатай өрсөлдөгчид хямд үнэ санал болгох аюултай. Зах зээлд гүн нэвтрэх үнийн стратеги. Зарим тохиолдолд жижиг зах зээлд өндөр үнээр гарахын том зах зээлд оронд хямд үнээр нэвтэрч орох стратегийг баримтлах нь илүү тохиромжтой. Энэ стратегийг баримтлах компани шинэ бүтээгдэхүүндээ хямд үнэ тогтоосноор хурдан хугацаанд олон хэрэглэгчдэд хүрч, зах зээлийн томоохон хэсгийг эзэлж авдаг (9.5.б-р зураг). Олноор үйлдвэрлэн, үйлдвэрлэлийн зардалаа маш бага хэмжээнд барих компани зах зээлд нэвтэрч орох стратегийг баримтлах нь зохимжтой. Хямд үнээр өргөн зах зээлийг эзлэх энэ стратегийг хэрэгжүүлэхийн тулд хэд хэдэн нөхцөл бий. Нэгдүгээрт, бүтээгдэхүүний эрэлт нь үнийн мэдрэмж өндөртэй байх ёстой. Өөрөөр хэлбэл, хямдрах тусам хэрэглэгчдийн худалдан авалт нэмэгддэг бүтээгдэхүүний хувьд тохирно. Хоёрдугаарт, компаний үйлдвэрлэл, хуваарилалт, идэвхжүүлэлтийн зардал нь борлуулалт нэмэгдэх тусам буурах ёстой. Гуравдугаарт, өрсөлдөгчдийн тогтоож чадамгүй хямд үнийг санал болгох хэрэгтэй. Гэвч илүү хямд үнийг санал болгох өрсөлдөгч гарч ирвэл давуу тал үгүй болно. Бүтээгдэхүүний багцад баримтлах үнийн стратеги Бүтээгдэхүүний багц (product portfolio) нь хэд хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүнээс (өмд, цамц, гутал, цүнх г.м), нэр төрөл нь дотроо хэд хэдэн төрлийн бүтээгдэхүүнээс (өвлийн, хавар-намрын гутал, зууны, гоёлын, өдөр тутмын, эмэгтэй, эрэгтэй гутал г.м) бүрддэг. Тиймээс маркетерүүд төрөлжсөн бүтээгдэхүүн, нэмэлт бүтээгдэхүүн, хамт хэрэглэгдэх болон хаягдал бүтээгдэхүүнүүдийг хэрхэн үнэлэхээ нухацтай бодож шийдвэрлэх шаардлагатай. Төрөлжсөн бүтээгдэхүүний үнийн стратеги (product line pricing). Компани төрөлжсөн бүтээгдэхүүний хувьд нэг ижил үнэ тогтоох уу эсвэл бүтээгдэхүүний төрөл тус бүрт ялгаатай үнийн бодлого 261

Ьцлэг 9. /РСл^кетиЯгийЯ u?fc уяэ Үнийн хямдрал Бүтээгдэхүүний үнэ байнга тогтмол нэг хэвийн байдаггүй. Маркетерүүд хэрэглэгчдийн онцлог, тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан, борлуулалтаа идэвхжүүлэх үүднээс тодорхой хугацаанд үнээ буулгаж үнийн хямдрал (discount, allowance) үзүүлдэг. Үнийн хямдрал маш олон төрөл байж болно.үүнд: 1. Б элнээр х и й х худ а лд а н авалт ы н хям д р а л (cash discount). Аливаа бизнест мөнгөө хурдан эргүүлж олох нь чухал байдаг. Бүтээгдэхүүнээ хурдан борлуулах тусам барааны эргэлт хурдсаж ашиг олох нь нэмэгдэнэ. Худалдан авалтыг лизинг эсвэл зээлээр хийхэд шууд бэлэн мөнгөөр төлсөнөөс илүү өндөр үнэ төлдөг. Энэ нь хүү тооцдогтой холбоотой. 2. Х уд а лд а н авалт ы н хэм ж ээн д хи й х үнийи хям д р а л (quantity discount). Борлуулалтыг нэмэгдүүлэх үүднээс худалдан авалтын хэмжээнээс хамааран хийгдэх үнийн хямдрал. Жишээлбэл, Номин супермаркетэд бүтээгдэхүүний хажууд хоёр үнэ бичсэн байдаг бөгөөд нэг төрлийн бараанаас 6-аас дээш авбал үнэ нь хямдардаг. Мөн бүтээгдэхүүний савлалт томсох тусам үйлдвэрлэгчид нэгжийн үнийг бууруулдаг байна. 3. У лирлы н хям д р а л (seasonal discount). Тухайн бүтээгдэхүүний хэрэглээний улирал дуусах үед борлуулалтыг идэвхжүүлэх үүднээс хийгдэх хямдрал. Өвлийн улиралд зуны ба хавар-намрын бараа, хаварнамрын улиралд өвлийн ба зуны бараа хямдардаг. Энэ нь улирльтн шинж чанартай борлуулалтын хэлбэлзлийг багасгах зорилготой. Жишээлбэл, аялал жуулчлал, амралт зугаалгын газрууд эрэлт багатай улиралд үнээ хямдруулдаг. Энэ хямдралын бас нэг хэлбэр нь улирлын эцэст хийгддэг. Ялангуяа, улиралаа дагаад байнга шинэчлэгдэх хувцас загварын ертөнцөд ихэнх нэртэй брэндүүд улирлын сүүлээр 50-70 хувь хүртэл хямдрал үзүүлдэг. Ингэхдээ мэдээж алдагдалаа тооцож, улирлын эхэнд үнэтэй борлуулалт хийснээр улирлын сүүлээр хийх хямдралаа нөхөж чаддаг байна. 4. Х уучин бүт ээгд эхү ү н и й г ш инээр солиход ү зү ү лэх хям д р а л (trade-in allow ance). Брэндэд үнэнч байдлыг бий болгох, борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд үйлдвэрлэгчид хуучин загварын бүтээгдэхүүнийг эсвэл сав баглааг нь авчирч тушаасан худалдан авагчдад шинэ загварын бүтээгдэхүүнийг хямдруулж өгдөг. 5. И ж бүрдлийн ү нийн хям д р а л (bundle discount). Хамтдаа хэрэглэгдэх хэд хэдэн бүтээгдэхүүнийг нэг дор худалдан авахад зориулж тусгайлан савлаж баглаад тус бүрт нь худалдан авахад төлөх нийт үнээс хямдруулж борлуулдаг. Жишээлбэл, Johnson & Johnson компаний Clean & Clear брэндийн шингэн саван, тоник, тос гурвыг хамтад нь баглан боож бэлэгний зориулалтаар худалддаг. 263

/ftafikemufu........."d.gciftfmtaa Дүгнэлт 1. Бүтээгдэхүүнийг өмчлөх, хэрэглэх эрхийг олж авахын тулд төлөгдөх мөнгөн дүнг үнэ гэнэ. Өнөө үед ижил үнийн бодлого бус уян хатан шинж чанартай динамик үнэ тогтоох хандлага хөгжиж байна. 2. Зах зээлийн харилцаанд макро түвшний хувьд үнэ нь зах зээлийн харилцаанд оролцогчдыг идэвхжүүлэх, нөөцийг хуваарилах, эрэлт нийлүүлэлтийг уялдуулах үүргийг гүйцэтгэдэг. Харин микро түвшинд бизнесийн байгууллагын хувьд үнэ нь борлуулалтыг идэвхжүүлэх, бүтээгдэхүүний чанарыг илтгэх, өрсөлдөөний арга хэрэгсэл болох үүргүүднйг гүйцэтгэдэг. 3. Үнэ тогтооход нөлөөлөх хүчин зүйлсийг байгууллагын дотоод ба гадаад хүчин зүйлс гэж ангилж болно. Дотоод хүчин зүйлсд байгууллагын зорилго, зорилтууд, маркетингийн иж бүрдлийн стратеги, хоногшуулалт, зардал, байгууллагын зохион байгуулалтын тогтолцоо зэрэг хүчин зүйлс хамаарна. Үнэ тогтооход нөлөөлөх гадаад хүчин зүйлст зах зээлийн онцлог, эрэлтийн шинж чанар болон макро орчны бусад хүчин зүйлс орно. 4. Үнийг зардалд, бүтээгдэхүүний үнэт чанарт, өрсөлдөөнд үндэслэн тогтоодог. Зардалд үндэслэн үнэ тогтоох арга нь хамгийн хялбар арга бөгөөд тодорхой хувийн ашиг төлөвлөн зардлаа нөхөхүйц үнэ тогтооход чиглэгдэнэ. Бүтээгдэхүүний үнэт чанар буюу хэрэглэгчид үндэслэн үнэ тогтоох арга нь бодит бүтээгдэхүүнийг биш хэрэглэгчдэд төрүүлж буй сэтгэгдлийг, ашиг тусыг үнэлдгээрээ онцлогтой. Зардалд үндэслэн үнэ тогтооход бүтээгдэхүүн нь үнэндээ таарсан шинжтэй байдаг бол үнэт чанарт үндэслэн тогтоосон үнэ нь бүтээгдэхүүний үнэт чанарт тохирсон байдаг. Компани өрсөлдөгчдөө баримжаалан үнийн бодлогоо тодорхойлохыг өрсөлдөөнд үндэслэн үнэ тогтоох арга гэдэг. Ингэхдээ бүтээгдэхүүнд өрсөлдөгчөөсөө илүү бага, илүү их эсвэл ижилхэн үнэ тавьж болно. Үнэ нь бүтээгдэхүүний амьдралын мөчлөгөөс хамааран өөрчлөгдөх шинж чанартай байдаг. Шинэ бүтээгдэхүүн зах зээлд танилцуулж байгаа компаний хувьд за х зээлийн өрмийг нь хамах эсвэл зах зээлд гүн нэвтрэх гэсэн үндсэн хоёр стратегийн аль нэгийг сонгох боломжтой. Өрмийг нь хамах үнийн стратеги йг баримталж буй компани шинэ бүтээгдэхүүний цорын ганц нийлүүлэгч бөгөөд өндөр үнэ тогтоон аажим аажмаар бууруулснаар төлбөрийн чадварын хувьд ялгаатай зах зээлийн сегментүүдэд бүтээгдэхүүнээ борлуулна. Зах зээлд гүн нэвтрэх үнийн стратеги нь компани шинэ бүтээгдэхүүндээ хямд үнэ тогтоосноор хурдан хугацаанд олон хэрэглэгчдэд хүрч, зах зээлээс томоохон хэсгийг эзэлж авах стратеги. 5. Маркетерүүд төрөлжсөн, нэмэлт, хамт хэрэглэгдэх болон хаягдал бүтээгдэхүүнүүдийг хэрхэн үнэлэхээ нухацтай бодож шийдвэрлэх шаардлагатай. 6. Маркетерүүд борлуулалтаа дцэвхжүүлэх үүднээс тодорхой хугацаанд үнээ буулгаж үнийн хямдрал үзүүлдэг. Үнийн хямдрал маш олон төрөл байж болно. 264

Ьцлзг *?. /РСаркешиЯгийЯ uzfc бщьфзл: цяз Мэдлэг шалгах тест 1. Бараа үйлчилгээнд төлбөл зохих мөнгөний хэмжээ a. Total cost b. Price c. Prize d. Cost 2. Аль зөв бэ? a. Өрсөлдөөнд үндэслэн үнэ тогтоох нь хамгийн хялбар арга b. Өрсөлдөөнд үндэслэн үнэ тогтоох нь эрэлтийн үнийн мэдрэмжийг тодорхойлох боломжгүй үед ашиглагдана c. Тендерт бусдын санал болгосон үнийг мэдэх боломжтой учраас өрсөлдөгчдөөсөө бага үнэ санал болгох боломжтой d. Бүтээгдэхүүний үнийн мэдрэмж маш бага байх тохиолдолд хямдрал зарлахын үр дүн нь бага байдаг 3. Аль нь буруу вэ? a. Тансаг бүтээгдэхүүний хувьд үнэ нэмэгдэсэн ч эрэлт өссөн хэвээр байх боловч эрэлтийн өсөлт тодорхой хязгаартай b. Ердийн бүтээгдэхүүний хувьд үнэ нэмэгдэхэд эрэлт нь ихсдэг c. Цэвэр өрсөлдөөнт зах зээл болон цэвэр монополист өрсөлдөөнт зах зээлүүд бодит амьдрал дээр бараг байдаггүй d. Орлох бүтээгдэхүүн цөөхөн байх тусам тухайн бүтээгдэхүүнийн үнийн мэдрэмж нь их байна 4. Аль нь буруу вэ? a. Өрсөлдөөнд үндэслэн үнэ тогтоох нь ихэнхдээ олигополист өрсөлдөөнт зах зээл дээр хэрэгждэг b. Өрмийг нь хамах стратеги том зах зээлийн хувьд тохиромжтой c. Компанийн үнийн бодлого тухайн зах зээлийн онцлог болон эрэлтийн төлөв байдлаас шалтгаалдаг d. Аль нь ч биш 5. М о н г о л д ү ү р э н т е л е ф о н х о л б о о н ы М о б и к о м, С к а й т ел, Ю н и т е л г э с э н 3 о п е р а т о р б а й д г а а с ү з э х э д у г за х з э э л нь a. М о н о п о л и с т ө р с ө л д е ө н т b. О л и г о п о л и с т ө р с ө л д ө ө н т c. Ц э в э р м о н о п о л и d. Ц э в э р ө р с ө л д ө ө н т з а х з э э л 6. А л ь нь зө в б э? a. З а х з э э л д н эв т р эх с т р а т е г и к о м п а н и й за р д а л б а г а б а й х э с в э л я в а а н д а а за р д л а а б у у р у у л а х б о л о м ж т о й н ө х ц ө л д х э р э г л э г д э н э b. Ө р м и й г нь х а м а х с т р а т е г и к о м п а н и ө р с ө л д ө г ч и й н х ө ө б ү т э э г д э х ү ү н и й г х у у л б а р л а н а р ай х я м д ү н э э р з а х з э э л д га р га ж б а й г а а ү е д т о х и р о м ж т о й c. Т е н д е р и й н ү н и й г б у с д а а с х у у л б а р л а х к о м п а н и х э р э г л э д э г d. А л ь нь ч б и ш 7. Х я м д ү н э э р ө р с ө л д ө х нь a. ө р с ө л д ө ө н и й х а м г и й н х я л б а р арга м ө н b. ө р с ө л д ө ө н и й х а м г и й н х ү н д х э л б э р м ө н c. б ү т э э г д э х ү ү н и й ү н э т ч ан ар ы г н э м э г д ү ү л н э d. б ү т э э г д э х ү ү н и й ү н э т ч а н а р ы г б у у р у у л н а 8. А л ь нь ү н э т о г т о о х о д н ө л ө ө л ө х д о т о о д х ү ч и н зү й л б и ш вэ? a. М а р к ет и н г и й н и ж б ү р д л и й н с т р а т е г и, х о н о г ш у у л а л т b. З а р д а л c. Э р э л т и й н ш и н ж ч а н а р d. Б ү т э э г д э х ү ү н и й х о н о г ш у у л а л т 9. З а р д а л д ү н д э с л э н ү н э т о г т о о х арга нь a. Б ү т э э г д э х ү ү н и й г ү н э т ч ан ар т нь т о х и р с о н ү н э э р х э р э г л э г ч д э д х ү р г э н э b. Б ү т э э г д э х ү ү н и й ү н э т ч ан ар ы г э р х э м л э н э c. Ү н э н д э э т а а р са н ү н э т ч а н а р т а й б ү т э э г д э х ү ү н и й г х э р э г л э г ч д э д х ү р г э н э d. А л ь нь ч б и ш 10. З а х з э э л д г ү н н э в т р э х с т р а т е г и й н х у в ь д аль н ь б у р у у в э? 265

/H-afi-tceiituftt. D. SasifcvMiA a. Tom зах зээлийг хурдан эзэлж авахад тохиромжтой b. Жижиг зах зээлийг хурдан эзэлж авахад тохиромжтой c. Зах зээлд гүн нэвтрэх стратеги бүтээгдэхүүний үнийн мэдрэмж өндөр байх үед тохиромжтой d. Тендерт ерөнхийдөө бусдаас хямд үнэ санал болгосон нь хождог 11. TFC/(P-VC) томъёо юу олох вэ? a. Хувьсах зардлыг b. Ашгиг c. Орлогыг d. Хугарлын цэгийг 12. Хамт хэрэглэгдэх бүтээгдэхүүнийг үнэлэхдээ компаниуд ихэнхдээ a. Үндсэн бүтээгдэхүүнтэй ижил үнээр үнэлдэг b. Үндсэн бүтээгдэхүүнээс хямд үнэлдэг c. Үндсэн бүтээгдэхүүнээс үнэтэй үнэлдэг d. Үнэгүй дагалдуулдаг 13. Борлуулалтаа идэвхжүүлэх үүднээс тодорхой хугацаанд үнээ буулгахыг юу гэж нэрлэдэг вэ? a. өрмийг нь хамах стратеги b. зах зээлд гүн нэвтрэх стратеги c. үнийн хямдрал d. үнийн тохируулга 14. Аль нь хямдралын төрөл биш вэ? a. Бэлэн мөнгөний b. Худалдан авалтын хэмжээний c. Улирлын бус d. Тендерийн 15. Хэрэглэгчид үндэслэн үнэ тогтоох арга нь a. үнийн өрсөлдөөнөөс зайлсхийж бүтээгдэхүүнийг үнэт чанараар нь үнэлнэ b. үнээр өрсөлдөж бусдаас арай хямдыг санал болгохыг хэлнэ c. үнээр өрсөлдөж бусдаас илүү унэ тавихыг хэлнэ d. аль нь ч биш 16. Нэмэлт бүтээгдэхүүнийг үнэлэх стратеги нь a. Бүтээгдэхүүний нэмэлт шинж чанар, давуу тал, тоноглолыг тусд үнэлж үндсэн үнэ дээр нэмнэ b. Үнэгүй дагалдуулдаг c. Төрөлжсөн бүтээгдэхүүний хувьд хэрэглэгддэг d. Төрөлжөөгүй бүтээгдэхүүний хувьд хэрэглэгддэг 17. GUYS 666 хамтлагийн Зун орсон цас мьюзиклийн тасалбар хамгийн анх 10000, хэд хоногийн дараа 7000, сүүлдээ илүү олон хүн хамруулахын тулд 5000 төгрөгөөр зарагджээ. Хамтлаг ямар стратеги баримталсан байна вэ? a. Үнэ ба чанарын өндөр үнэлэлт b. Хэмнэлтийн стратеги c. Өрмийг нь хамах стратеги d. Зах зээлд гүн нэвтрэх стратеги 18. Хугарлын цэгт a. орлого зардлаас давна b. зардал орлогоос давна c. орлого зардалтай тэнцэнэ d. аль нь ч биш 19. Өрмийг нь хамах стратеги... хэрэглэгддэг a. хамт хэрэглэгдэх бүтээгдэхүүнд b. нэмэлт бүтээгдэхүүнд c. шинэ бүтээгдэхүүнд d. хаягдал бүтээгдэхүүнд 20. Үйлдвэрлэлийн хэмжээнээс шалтгаалан өөрчлөгдөх зардлыг... гэж нэрлэдэг a. Variable cost b. Fixed cost c. Бутрах зардал d. Тогтмол зардал 266