-Зориг сайд маань явах шаардлагатай болсон учраас би түүнийг эхлээд хариулт өгөхийг хүсэж байна.

Similar documents
Агуулга. Клоуд гэж юу вэ? Клоуд үйлчилгээний загвар. Клоуд Deployment загвар. Microsoft Azure. Business case. Асуулт & Харуулт

netcat Гарчиг Tuguldur BiBO

Харилцагчийн удирдлагын систем

Програм хангамжийн архитектур (Software Architecture)

МОНГОЛ УЛСЫН ЭРЧМИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДЛУУД, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ

CLOUD COMPUTING БУЮУ ҮҮЛЭН ТООЦООЛЛЫН ВИРТУАЛЧЛАЛЫН АРГЫГ БАНКНЫ СИСТЕМД НЭВТРҮҮЛСЭН ТУРШИЛТЫН ҮР ДҮНГЭЭС

Вэб сервис ашиглах гарын авлага

КОКСЖИХ НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙН ЧИГ ХАНДЛАГА

Article begins on next page

Санхүүгийн систем тогтворжсон хэдий ч зарим арга хэмжээг дуусгавар болгох, шинэчлэлт хийх, төсвийн хүндрэлийг арилгах зэрэг олон зүйл хүлээгдэж байна

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО

Бараа материалын нөөцийн удирдлага (Managing Inventory)

Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн мэдээллийн систем. Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс

МОНГОЛ УЛСАД ТУЛГАРААД БУЙ ӨРИЙН ХЯМРАЛ

Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор

MOНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО ӨЗБ. Сэдэв: Кастодиан банкны тухай ойлголт, үйл ажиллагааны эрхзүйн зохицуулалт, ОУ-ын жишиг

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР. Татвар төлөгч хуулийн этгээдийн талаар мэдээлэл солилцох хамтын ажиллагаа

Монгол Улсын Нээлттэй Засгийн Түшнлэлийн оны Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө-i

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

ЭДИЙН ЗАСАГЧИД СОНГУУЛЬД ОРОЛЦДОГ УУ? Д.Долгорсүрэн, Удирдлагын академийн эдийн засгийн тэнхмийн багш доктор, дэд профессор

ХАМТРАН АЖИЛЛАХ БИЗНЕС САНАЛ

ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГЧИЙН ТУХАЙ:

ХУВИЛБАР ТОВЧ УТГА Батлагдсан огноо

ГАР БАГАЖНЫ танилцуулга

Ардчилал ба улстөрийн авилга

САНХҮҮГИЙН САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР ХѲГЖЛИЙН МОДУЛ МОНГОЛ УЛС ХѲРѲНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ТЕХНИКИЙН ТЭМДЭГЛЭЛ 2012 ОНЫ 6 ДУГААР САР

Монгол Улсын Хараат Бус Таи2 лан: оны явцын таи2 лан

ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН ЖИШЭЭН ДЭЭР. Б.Аззаяа *, Д.Мөнхтуяа

Article begins on next page

Төслийн МэдээллийнТайлан

Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсад зориулсан Бүс Нутгийн Хамтын Ажиллагааны Хөтөлбөрүүдийн Хөгжил-RETA 6370

ИНТЕРНЭТИЙН СҮЛЖЭЭНД СУУРИЛСАН ДОТУУР ХОЛБООНЫ ҮЙЛЧИЛГЭЭ. (Хэрэглэгчийн гарын авлага) 1 Хуудас

Түншүүд. ирээдүйн төлөө. сайн сайхан. ЕХ, түүний гишүүн орнууд ба Монгол Улсын хоорондын хамтын ажиллагаа. Европын Комисс

хßтадын эдийн ЗАСгИйн монгол улсад үзүүлэх нөлөөлөл

Буффер Overflow(Дүүргэх) (БОФ) гэж юу вэ? Сүлжээний орчинд БОФ exploit хэрхэн хийх вэ? (Зөвхөн x86 процессорын хувьд FreeBSD дээр)

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ТӨСӨЛ

ДЭЭД БОЛОВСРОЛ БА ИННОВАЦИ

Олон улсын салбарууд. улс. үйлчлүүлэгч байгууллагууд. Орос. Eвроп болон ТУХН. Aзи. Энэтхэг. Латин Америк

МУИС-ийн ХШУИС-ийн Хэрэглээний математикийн тэнхим

МОНГОЛБАНКНЫ ТӨЛБӨР ТООЦОО, БҮРТГЭЛИЙН ГАЗАР ТӨЛБӨР ТООЦООНЫ ТӨВ ТӨЛБӨРИЙН КАРТЫН EMV СТАНДАРТЫГ ДЭМЖИЖ АЖИЛЛАХ, ОДООГИЙН БАЙДАЛ

Multimedia Authoring and Tools L-2

ШИНЭ ҮЕИЙН БАНКИР ТӨСЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР Банк санхүүгийн академийн Удирдах зөвлөлийн дэргэдэх Мэргэшлийн эрх олгох зөвлөлөөс батлав.

ОХУ-ЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ СТРАТЕГИ2035 -Д ХИЙСЭН СУДАЛГАА

[ ] Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтүүд БЕРНАРД МАРР. Менежер бүр мэдвэл зохих 75 KPI

Монгол Улc - Нээлттэй мэдээлэл

ОРОН НУТГИЙН СТАТИСТИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ, ТЭДГЭЭРИЙГ БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТӨД АШИГЛАХ НЬ

USB flash memory, USB принтер зэргийг клиент тус бүрээр ашиглахыг зөвшөөрөх/хориглох тохиргоог хийх боломжтой юу?

НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН АРДЧИЛАЛ САНГИЙН ТУХАЙ

3.5. Гэнэтийн саатал гэж тухайн системийн үйл ажиллагаа 2 (хоёр) минутаас дээш хугацаагаар, төлөвлөгөөт бусаар хэсэгчлэн болон бүрэн зогсохыг.

ИНЖЕНЕРИЙН БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ

Уламжлалт бус мэдээллийн хэрэглээ, анхаарах асуудал. Ш.Ариунболд

Тоон хэлбэрт дуу авиаг боловсруулах

Кастодиан банкны үйлчилгээ

Гарчиг Веб портал ашиглан үйлчилгээний тохиргоо хийх заавар... 2

Программ суулгах ажилж эхлэх талаар гардаг нийтлэг асуултууд

Монгол улсын Өмнөд бүсийн (ӨГБ) газар доорх усны үнэлгээ Урьдчилсан дүгнэлт оны 9-р сар

МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

- Интернэтийн орчинд байвал хүссэн газраасаа шууд... - Компьютер, Таблет, гар утасны шинэ төрлийн хамгаалалт

ТАТВАРЫН ШИНЭЧЛЭЛ АЧААЛАЛ, ДАРАМТЫГ ХӨНГӨЛНӨ

Veritech ERP Human Capital Management. Хүний капиталын удирдлагын систем

Монгол Улсын Улирлын эдийн засгийн тойм

Арилжааны төлбөр тооцоо ХХК

Онлайн, клауд үйлчилгээний зах зээл, боломжууд

Олон улсын салбарууд. улс. үйлчлүүлэгч байгууллагууд. Орос. Eвроп болон ТУХН. Aзи. Энэтхэг. Латин Америк

МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН THE UNIVERSAL PERIODIC REVIEW-Д ӨРГӨН БАРИХ ХАМТАРСАН ИЛТГЭЛ

ТОВЧ НАМТАР Увс аймаг, Улаангом хотын 10 жилийн 1-р сургууль

ХОНКОНГ: Авлигатай тэмцэх үйл ажиллагаа

Их сургуулийн танхимаас

CrossPower. Microgrids-ийн хосолмол эрчим хүчний систем. цахилгаан түгээлт

Монгол Улс. Хэвлэл мэдээллийн эрх зүй. Онлайн, оффлайн орчин дахь хувь хүний нууц ба цахим эрх Сургалтын гарын авлага

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ӨНӨӨ ҮЕД

Article begins on next page

Supply Chain АГУУЛГА НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД GS1 СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ. Quarterly E-newsletter. No: 03 (27)

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН СУДАЛГААНЫ ХЭЛТЭС

Халдлага Илрүүлэх Системийн Хосолмол Загварын Судалгаа

УГСААТНЫ ЗҮЙН ҮЗЭСГЭЛЭН

БОЛОВСРОЛ ИРЭЭДҮЙД: Төсөөлөл. Б.Зоригтбаатар ШУТИС, МХТС-ийн Электроникийн салбарын профессор. Мэдээлэл, холбооны технологи боловсролд ММТ 2017

LOGO. ШУТИС, ГУУС, ГГ- ийн салбарын дэд проф Г. Сарантуяа

Information from Hawaii!! Шашинд хөтлөн оруулах. Buddha's Wisdom Changes Your Life

gives Монгол Улсын эдийн засгийн улирлын тойм Дэлхийн Банк

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН 2020 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ШИНЭЧИЛСЭН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ ( )

Цахим сургалтын үнэлгээнд сургалт удирдлагын системийн өгөгдөл олборлолт ашиглах судалгаа

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хот СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

Техникийн даалгавар Эрх зүйн цахим хөтөчийн програм хангамж, цахим хуудас

Лекц 1 Сэдэв: Дэд сэдвүүд : Си хэлний тухай Си хэлний бүтэц Тайлбар

Аливаа байгууллагын амжилтын хурдасгуур болсон МТ-ийн шийдлүүдийг хэрэглэгч бүрийнхээ тухайлсан онцгой шаардлаганд ямагт нийцүүлэн бүтээж, өрсөлдөх

ДӨРӨВ.НИЙЛҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛ ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ ДҮГНЭЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ (UPR) 22-р хуралдаан. (4-5-р сар, 2015) МОНГОЛ УЛС МЭДЭЭЛЭЛ:

Улаанбаатар хотыг тогтворжуулах хэвтээ төлөвлөлт ба Их Британийн INUA-н Цар хүрээ тодорхойлох аргачлалыг хэрэгжүүлэх нь

САНАЛ. Нэг. Ерөнхий мэдээлэл: Овог, нэр Сургууль Мэргэжил Ажилласан жил Мэргэжлийн зэрэг Хүйс. Сурах бичгийн нэр: Анги: Хоёр. Агуулга: Сэдвийн нэр

ДОТООДЫН ЗОЧИД БУУДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ЗАМУУД

СТАТИСТИК СИСТЕМ ГАРЫН АВЛАГА (ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГЫН ГҮЙЦЭТГЭЛ; ХӨРӨНГИЙН ТАЙЛАН) Шинэчилсэн огноо:

ГЭМТ ХЭРГИЙН СТАТИСТИК ЗҮЙН ОНОЛ, ПРАКТИКИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ

МсҮТ шахагдаж, мэргэжил үнэгүйдэх цаг

ÝÐ Ë ÌÝÍÄИЙН ßÀÌ МОНГОЛ УЛС ДАХЬ ГЭР БҮЛ ТӨЛӨВЛӨЛТИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ДҮН ШИНЖИЛГЭЭ

Програм хангамжийн архитектур (Software Architecture)

Дизайн дахь өнгө ба гэрэл. Лекц 5

Veritech ERP Store Management System. Дэлгүүрийн удирдлагын систем

Манай интернэт Wi-Fi ашиглах заавар

АРИЛЖААНЫ ТӨЛБӨР ТООЦОО ХХК-ИЙН 2016 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Transcription:

За та бүхэнд асуух зүйл, хэлэх зүйл байвал энд 2 талаар, бас 2 давхарт микрофон тавьсан байгаа. Энд сууж байгаа хүмүүст асуух зүйл, хэлэх зүйл байвал гараа өргөнө үү. Оргодол: Юуны өмнө энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа Дэлхийн банк, Засгийн газарт талархаж байна. Би энийг харахдаа Засгийн газар өнөөдөр Дэлхийн банктай зөвхөн санхүүгийн түншлэлээс мэдлэгийн түншлэл рүү шилжиж байгаа хэлбэр гэж ойлгож байна. Тиймээс Дэлхийн банк руу харах хандлагаа зөвхөн мөнгө санхүү гэдэг утгаас нь биш өшөө энэ бол дэлхийн бас мэдлэгийн банк гэдгээс нь харж түншилж байгаа байх. Энэ ажилд нь амжилт хүсье. Мэдлэгийн түншлэлийн хүрээнд бид өнөөдөр бас хэлэлцэж байгаа асуудал чухал цаг үед болж байна. Тиймээс бид мэдлэгийн түншлэлээ өнгөрсөн цаг дээр ярихгүй, ирээдүй өнөө цаг дээр яримаар байна. Яг энэ утгаар нь би тухайлбал өнөөдөр монгол улсын хамгийн тулгамдсан мэдлэг дутагдаж байгаа асуудал гэвэл саяын Оюун гишүүний хөндсөн асуудал юм. Ерөөсөө монгол улс уул уурхайн төслийн эрсдэлийн өртгийн 51-ээс дээш хувийг үүрэх нь зөв юмуу үгүй юмуу энэ дээр тогтож яривал яасан юм бэ. Хоёрт нь бид нар мэдлэгийн түншлэлийн цаана санхүүгийн түншлэлийг орхиж байгаа юм биш ээ. Түрүүн Чулуунбат гишүүний хэлсэн ер нь том төслүүдийг оруулж ирэхэд том санхүүжилт авах хэрэгтэй. Иймд бид нар зөвхөн Олон улсын хөгжлийн ассисаицийн санхүүжилтийг бус Олон улсын сэргээн босголтын хөгжлийн банкны зээлийн асуудлыг энэ том төслүүд дээр оруулж ирэх цаг нь болсон байхаа. Энэ утгаар нь би Девид Доллар, Жи Адамс нар хэзээ бид нар EBRDийн гишүүн болж том зээлүүдийг авах бололцоо бүрдэх вэ гэж асуумаар байна. За баярлалаа. -За баярлалаа. Бид хоёр асуулт сонсоод хариулт өгмөөр байна. -Миний асуулт их товчхон. Миний нэр Бат-эрдэнэ. Би геологич мэргэжилтэй. Өмнийн говь элст компанид бид нүүрсний хайгуул ашиглалт явуулж байгаа юм. Миний асуулт энэ Зориг сайдад хандаж байх шиг байна. Одоо эрсдэлтэй цагт хүмүүс их хүнд байна гэж түрүү хэлсэн. Бид энэ эрсдлийн цаг үед геологи хайгуулын ажлыг өргөжүүлье, ашиглалтын ажлыг явуулья гэсэн санаатай байгаа юм. Тийм учраас улсаас бидэнд ямар төслийн ямар тусламж үзүүлж болох вэ? Одоо бид нар жишээлбэл яам дээр очих юмуу агентлаг дээр очих юмуу. Одоо та мэднэ шүүдээ. Ямарваа нэг юм хийхэд маш их хүндрэл гардаг. Тэгээд хүнд суртал, хээл хахуульдаа ч хүрэх асуудал гардаг. Энүүн дээр яамны зүгээс хариуцаж байгаа хүний зүгээс ямар тусламж үзүүлж чадах вэ? илэн далангуй яръя гэсэн юм. Ингээд шууд асуучихъя. -Зориг сайд маань явах шаардлагатай болсон учраас би түүнийг эхлээд хариулт өгөхийг хүсэж байна. Зориг сайд: За баярлалаа. Саяны тавьсан асуусан асуултад хариулъя. Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газар дээр болбол саяны энэ ялангуяа лицензийн асуудал харъяалагддаг. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байгаа

юм. Энэ агентлаг дээр бид нар ил тод байдлыг нэмэгдүүлэх, саяны энэ яриад байгаа бизнеснийхэнд үйлчилдэг байгууллага болгох хэд хэдэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхлээд, хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Эхний ээлжинд бид кадастрын бүртгэлийн асуудлыг бүрэн автоматжуулах, кадастрын үйлчилгээний асуудлыг бүрэн автоматжуулах төлөвлөгөө төслийг хэрэгжүүлж эхлээд энэ дээр Дэлхийн банктай бусад донор байгууллагуудтай хамтарч ажиллаж эхэлсэн. Энэ дөрвөн жилийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт кадастрын үйлчилгээг хүний нөлөөллөөс гаргаж, одоо болбол байнгын хэрүүл болдог шүү дээ. Бүртгэл авах гэсэн чинь бүртгэж өгсөнгүй. Буцааж явуулсан чинь дараагийн хүнийг нэг минутын дотор бүртгэлийг нь авчихлаа гэсэн хэрүүл тэнд байдаг. Тиймээс кадастрын үйлчилгээг автоматжуулах хөтөлбөрийг бид эхлүүлчихсэн байгаа нэгд. Хоёрдугаарт нь эрдэс баялаг, эрчим хүчний сайдын дэргэд бодлогын зөвлөл гэдэг бүтцийг шинээр байгуулж байгаа. Энэ бодлогын зөвлөл нь сайдын зөвлөлөөс тусдаа хувийн хэвшлийн төлөөлөл болсон байгууллагууд оролцож, яг энэ тодорхой асуудлууд дээр механизмын чанартай, бүтцийн чанартай асуудлаар сайдад зөвлөмж өгөх бололцоотой болно. Хувийн хэвшлийнхэн зөвхөн зүгээр нэг хурал дээр юмуу өргөдлөөр юмуу, албан тоот бичгээр харилцахаасаа илүү шинээр гаргаж байгаа бүх ялангуяа энэ геологийн хайгуултай холбоотой геологийн хайгуулын судалгааны ажлыг дэмжихтэй холбоотой, энэ үйл ажиллагааг дэмжих бүх журмыг эхний ээлжинд сайдын дэргэдэх бодлогын зөвлөлөөр оруулахаар төлөвлөж байгаа. Энэ бодлогын зөвлөлөөр ямар ч гэсэн нийтээр мөрдөх журмууд дээр хувийн хэвшлийнхний зүгээс санал, гомдол дүгнэлтийг нь авч байж батлахаар тийм төлөвлөгөө гаргасан байгаа. Гуравт ер нь бас манай хувийн хэвшлийнхэн энэ дээр өөрсдөө бас нэг талаар бодох хэрэгтэй. Хээл хахууль авилгал гэж өөрөө сая ярилаа. Нэг удаа та шүүхэд хандсан уу? өөрийнхөө эрхийг хамгаалах гэж. Энэ хүн надаас мөнгө нэхлээ гэж танай компани нэг удаа хандаж байсан уу? гэдэг асуултыг таньд би эргүүлж тавимаар байна. Тэгэхлээр энэ дээр нэг талаас Засгийн газраас та юмаа нэхэх хэрэгтэй, нөгөө талаасаа нэгэнт ийм асуудал байгаа нь нийгмийн зовлон болохоос ганцхан Засгийн газрын зовлон биш. Нийгэм тэр даяараа өртөж байгаа өвчин. Энийг засаж залруулахын тулд хувийн хэвшлийнхэн өөрсдийнхөө төлөөлөл болсон байгууллагуудаараа дамжуулан өөрсдөө ч гэсэн шүүхэд хандаж энэ асуудлуудаа шийдвэрлэж сурах хэрэгтэй. Авилгатай тэмцэх газар хандаж энэ асуудлуудаа шийдвэрлэж сурах хэрэгтэй. Тэгэхлээр энэ дээр би сайдын бодлогын зөвлөлд ялангуяа хувийн хэвшлийн төлөөлөл болсон байгууллагуудыг оролцуулан үзэл бодлоо ил тод нээлттэй хэлэлцэхийг урьж байна. Баярлалаа. За баярлалаа. Би дээшээ гарья. Б тал За баярлалаа. Намайг Жаргал гэдэг. Би эдийн засагч хүн хэдий ч энд иргэний нийгмийг төлөөлж ирсэн. 10 жилийн өмнө бид яг энэ өрөөнд суугаад хөрөнгө оруулагчдыг татах тийм хурал хийж байсан. 10 жилд бид их олон зүйлийг сайжруулж болох байсан. Би Жастин Лин гуайд сайхан презентаци хийсэнд

баярлалаа гэж хэлмээр байна. Тэр хэлэхдээ Монгол улсын хүнд суртлын байдал нэлээд сайжирсан явдалд ихэд сэтгэл өндөр байна гэж хэлсэн. Иргэний нийгэм ч гэсэн сэтгэл их өндөр байгаа. Хүнд суртал буурч байгаа, миний бодлоор бидний өнөөдөр тулгараад байгаа асуудлын нэлээн чухал хүчин зүйл нь энэ байсан. Төрийн үйлчилгээ сайжирч болох байсан, ашиг сонирхлын зөрчил их байна, сонгуулиас өмнө их олон зүйлийг амладагч амлалтаа биелүүлдэггүй улс төрчид байна. Шинээр сонгогдсон сангийн сайдын хэлснээс үзвэл бид ирэх жил ДНБ-нийхээ 80 хувийг 2 намын амлалтыг биелүүлэхэд зарах болж байх шиг байна. Энэ бол тус улсад ирэх их том дарамт бөгөөд бид үүнийг хүлээж авч чадахааргүй байна. Хоёрдугаарт: Монголын иргэний нийгэм, энэ том Засгийн газрыг багасгах ил тод байхыг хүсэж байна. Энэ утгаараа бид Дэлхийн банк, бусад хандивлагч байгууллагуудыг энэ улсад хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдийн хяналтыг хийхэд анхаарлаа хандуулаачээ гэж уриалмаар байна. Бид олон улсын тусламжаар их олон зүйлийг хийж байна, томоохон улсын төслүүдийг хэрэгжүүлж байгаа ч зохистой хяналт байхгүй байна. Тиймээс бид Засгийн газар, уих-ын гишүүдтэй хурал хийх үед бид тэдний төлөвлөлтийн талаар л сонсоод байдаг. Бид үргэлж төлөвлөөд л байдаг, хэн хяналт тавьдаггүй. Энэ бол бидний хоёрдах анхаарлаа хандуулах ёстой зүйл боловуу гэж бодож байна. Гуравдугаарт би улсын болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааны талаар ярих гэсэн юм. Чилид энэ нь их амжилттай хэрэгжсэн. Тэд ашигт малтмалаас, уул уурхайн салбараас орж ирэх орлогыг эдийн засгийг илүү өрсөлдөхүйц болгох зүйл рүү оруулж чадсан. Өнөөдөр бидэнд бидний өрсөлдөх чадвартай байлгах салбар байхгүй байгаад асуудлын гол оршиж байна. Ноолуураас бусад, ноолуур нь хятадаар дамжин монголын муу ноолуур гэж сурталчлагдсан ноолуураас өөр Монголд улсад үйлдвэрлээд дэлхийн зах зээл дээр гаргаж байгаа ямар ч бүтээгдэхүүн байхгүй байна. Бид аль нэг талаараа өрсөлдөхүйц байж чадах зүйлийг олоогүй цагт бүх юм яг л бахь байдгаараа төлөвлөгдөөд л байна. Энэ гурван зүйл бол монголын иргэний нийгэм, ард түмэн санаа зовж байгаа зүйлс юм. Бид өнөөдөр бүх баялаг уул уурхайн салбараас орж ирж байна гэж ярьж байгаа ч эдийн засгийн бүтээлч салбарыг бий болгож өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх хэрэгтэй гэдэг рүү хөтөлж байна. За баярлалаа. -Дашинчил хөдөлгөөн Ганбаатар: Би энэ танхимд сууж байгаа хүмүүсийг анхаарлаа нэг зүйлд хандуулаасай гэж хүсэж байна. Бид нар ашигт малтмалын хуулиа олон жил монгол улсын эрх ашигт гадны хөрөнгө оруулагчдын эрх ашигт тэнцвэртэйгээр баталж гаргах гэж өдий болтол чадсангүй. Энэний гол шалтгаан нь аль аль талдаа байгаа. Гадаадын хөрөнгө оруулагч нараас ялангуяа Канадын жижиг компаниуд дэлхий дээр 100 гаруй оронд 800 гаруй орд газарт үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл ер нь дэлхийн бусад орнуудад явуулж байгаа жишгээс харахад дэлхий дээр дагаж мөрдсөн бизнесийн хууль тогтоомжийг маш ихээр зөрчдөг нь нэлээд ажиглагддаг. Энэ үйл ажиллагааг ч гэсэн манайд зарим компаниуд хэрэгжүүлж эхэлсэн нь ашигт малтмалын хууль өдий болтол харилцан ашигтай тэнцвэртэй байдлаар батлагдаж гараагүйтэй холбоотой гэж үзэж байна. Энэний гол жишээ нь Айвенхоу майнз компанийн Фридланд захирлыг нэр зааж хэлмээр байна. Өнөөдөр монгол улсын хууль тогтоомжоор үйл ажиллагаа явуулах компани маань монгол улсын засгийн газар, монгол улсын төр захиргааны байгууллагуудаас гадуур гадна маш олон гэрээ

хэлэлцээрүүд хийгдсэн байгаа. Өнөөдөр монгол улсын эзэн Фридланд юм шиг л загнаж байна. Монголын өмнөд хэсгийг ялангуяа өмнө-говь аймгийг бараг тэр чигээр нь лиценз хэлбэрээр авчихсан. Нүүрсний 66 лиценцийг шилжүүлээд Ээж гол компаний 90 хувийг авчихсан. Энэ Ээжгол компани нь бидний хөрөнгө оруулах гэж хүсээд байдаг нөгөө том хөрөнгө оруулагч нөгөө Би эйч пи-тэй маань гэрээ хийчихсэн. 50 хувийн ороцоогоо оруулчихсан 45 сая долларын хөрөнгө оруулаад 70 хувийг нь нь хүртэл эзэмшихээр гэрээ хийчихсэн явж байхад манай төр засгийн байгууллагууд мэдэхгүй явж байна. Уулын жалганд боловсруулах үйлдвэр барьчихсан байхад төр засгийн байгууллагууд нь мэдэхгүй байна шүү. Тэгээд бид нар хууль батлах гэж хэдэн удлаа үзлээ. 2006 оны хууль монгол улсын эрх ашигт хийцээгүй өөрчлөлт оруулах шаардлагыг удаа дараа тавьсаны эцэст өөрчлөхөөр болсон. Гэтэл стратегийн ач холбогдолтой ордыг байхгүй жишгээр жишээ нь дэлхийд байхгүй 100 тонн алтны нөөцтэйгээр оруулчихаад одоо тэгээд энэ хуулийг нь ажлын хэсэг бариад явж байгаа. Би тэгээд нэг ийм зүйл асуумаар байна. Өмнөх хууль ерөөсөө ард түмэнд хэлэлцэгдэхгүйгээр хэдхэн хүрээнд цөөн бизнесийнхний эрх ашгийн хүрээнд гадныхны эрх ашгийн хүрээнд хийгдэхээр явж байсан. Одоо 15 хоногийн дотор энэ хуулийн төслөө оруулаад бас гялалзуулна гэнэ. Тэгэхээр энэ монгол улсын эрх ашгийг хамгаалж чадах ийм хуулийн өөрчлөлт болж чадах уу хөрөнгө оруулагчдын тэнцвэртэй эрх ашгийг хамгаалж чадах тийм хуулийн төсөл болж чадах уу олон нийтэд нээлттэй байлгах талаар Оюун гишүүнээс тухайлан асуумаар байна. Би нэг хоёрхон асуулт асууя эхнийх нь Баярцогт сайдаас, Төр хувийн түншлэлийн Public, private partnership-ийн их гоё боломжууд бий л дээ хувийн салбарын капиталыг татаж оруулах, тэгэхээр заавал төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж хөрөнгө оруулалт хийх гэх юм байхгүй энэ том төслүүд дэд бүтцийг хөгжүүлэхээс авахуулаад олон янзын ажиллагаанд нь хөрөнгө оруулах хувийн хэвшлийнхний юуг жишээлбэл дизайн, билд, оперэйт гэдэг юмуу, дизайн билд оперэйт овен ч гэдэг юмуу олон янзын хувилбаруудын аль нэгээр нь гэрээ хийгээд татан оруулах маш их боломж бий. Энэ талаар сангийн яам маань юу бодож байна вэ. Нэгд. Хоёрт. Дэлхийн банкнаас нэг юм асууя. Энд зөвхөн уул уурхай дээр тулгаварласан эдийн засаг бол явахгүй л дээ Нэг хэсэгтээ баяжаад унаад явж байдаг тэндээс хуримтлал бий болгоод явдаг. Гэхдээ мэдээлэл холбооны технологи маань эдийн засгийн үндсэн хөдөлгөгч хүч болсон гэж тэртээ тэргүй Австралийн мөн Канадын туршлага ч байж байна эдийн засгийн өсөлтөнд тэр Солонгосын туршлага байна. Эдийн засгийн өсөлтөнд мэдээлэл холбооны технологи чухал нөлөөтэй. Хоёрдугаарт эдийн засгийг хөдөлгөж чирдэг нэг хүч болж хувирах гээд байгаа. Энэ тал дээр дэлхийн банкнаас манай монгол улсын төр засгийн зүгт янз бүрээр зөвлөж туслахаас авахуулаад төсөл хэрэгжүүлэх дээр ямар нэгэн санаа бодол байгаа юу гэж асуух гэсэн юм. -Бидэнд нэлээд хэдэн асуудал ирлээ. Дэвид Доллар эхлээд дэлхийн банкнаас гаргах хөрөнгө ямархуу байгаа талаар ярих, бас ЕСББ-ны санхүүжилтийн талаар ярих байх, дараа нь УИХ-ын гишүүдийг амлалт, болон бодит амьдрал дээр тулгарч байгаа асуудлын талаар ярих боломж олгоно. Бид америкт ч гэсэн сонгуультай адил асуудлууд гарч байгаа, 11 сард болох сонгуулийн дараа ч гэсэн ийм асуудлууд

гарах байх гэж бодож байна. Энд амлалтаа биелүүлэх, тэнцвэртэй байдлыг хангах гэдэг нь үргэлж хэцүү байдаг, ялангуяа одоогийн бодит нөхцөл байдалд. Мөн УИХын гишүүдийг ил тод байдлын талаархи асуудлын талаар хариу өгөхийг хүсэж байна. Сангийн сайдыг хувийн болон улсын салбарын хамтын ажиллагааны талаар бас хариулт өгөхийг хүсэж байна. Мөн засгийн газрын гишүүдийг хууль эрх орчны тэнцвэртэй байдлыг хангах талаар хариулт өгөхийг хүсэж байна. Тэгээд эцэст нь мэдээлэл харилцаа холбооны талаар дэлхийн банк хэрхэн дэмжлэг туслалцаа үзүүлж болох талаар дэлхийн банкны монгол улс дах суурин төлөөлөгч Аршад Сайедыг ярихыг хүсэж байна. За эхлээд Дэвид Долларыг бэлэн байгаа санхүүжилт болон бусад санхүүжилтийн эх үүсвэрийн талаар хариулт өгнө үү гэж хүсэж байна. Дэвид Доллар: За баярлалаа. Нэгдүгээр асуултаас гадна ноён Чулуунбат бас Дэлхийн банкны илүү арилжааны зээлийн нөөцийн талаар бас хөндсөн. Эхний хариултыг хэлэхдээ би Жастин Линий хэлсэн нэг зүйлийг давтаж хэлмээр байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татаж уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүд рүү оруулах нь Монгол улсын өөрийнх нь шийдэх хэрэг. Зэсийн үнэ унаж байгаа нь ашигт малтмалын бизнесийн эрсдэлтэйг харуулж байна. Засгийн газар өөрсдөө хөрөнгө санхүүгээ энэ салбар луугаа оруулж байхаар хувийн хэвшлийнхнийг хөрөнгө оруулах боломжийг олгож, эрсдэлийг тэдэнд үлдээх хэрэгтэй. Төр хувь эзэмшихэд надад болохгүй гэх зүйл байхгүй, би өөрөө их прагматик эдийн засагч хүн л дээ. Олон улсын уул уурхайн томоохон компаниуд уурхайн хяналтын хувийг эзэмшиж чадахгүй бол хөрөнгө оруулалт хийхгүй байхаа гэж бодож байна. Монгол улсад ашигтай хэлбэрээр хэлэлцээрүүдийг хийх байх, гэхдээ ихэнх хувийг хувийн хэвшилд үлдээх нь дээр болов уу. Би яагаад ингэж хэлж байна вэ гэхээр Дэлхийн банкны групп Монгол улсад нэлээд хэмжээний зээл олгож болох үе рүүгээ явж байна гэж хэлж болохоор байна. Хэрэв Монгол улсад томоохон сайн хөрөнгө оруулагчид том том төслүүдэд хөрөнгө оруулалт хийж хэрэгжүүлж эхэлж байгаа тохиолдолд Дэлхийн банк нь янз бүрийн байдлаар санхүүжилт олгох, тухайлбал ОУСК-аас жижиг санхүүжилт хийх, эсвэл Чулуунбат гуайн хэлж байсан том том арилжааны зээлийг дэлхийн банк олгох боломжтой юм. Бид эхлээд хувийн секторын санхүүжилтээс эхэлж байгаа нь засгийн газрын бий болгосон уул уурхайн томоохон төслүүдийг Дэлхийн банк санхүүжүүлэх нь Монгол улсын эрх ашигт нийцэхгүй байх. Учир нь бидний үнэлгээгээр энэ нь их эрсдэлтэй, хариуцлагагүй зүйл болно. Яагаад гэхээр Засгийн газарт зээл олгоод эрсдэлтэй зүйл хийлгэнэ гэсэн үг. Бидний сонирхол бол засгийн дэд бүтэц, төрийн үйлчилгээг сайжруулахад нь туслах явдал юм. Санхүүгийн энэ томоохон хямрал гарахаас өмнө Монгол улс нь арилжааны томоохон зээл авах боломжтой үе рүү маш хурдацтай явж байсан. Одоо гол асуудал бол цаашид юу болох уу, монгол улс энэ хэцүү үеийг хэрхэн давж гарах вэ гэдэгт байна. Миний зүгээс та бүхэнд зөвлөхөд, 4 жилийн хугацаанд ирж очиход байнга л уул уурхайн томоохон төслийн талаар ярьж, ямар зөвшилцөлд хүрээгүй гэж сонссоор ирсэн, тэгэхээр одоо эдгээр том ордуудын заримыг ашиглах тийм тохиролцоонд хүрэх хэрэгтэй. Дэлхийн банкны групп ч зарим тал дээр нь тусалж чадах байх гэж бодож байна. Хөрөнгө оруулах сайн нөхцөлтэй болсон, макро эдийн засаг нь сайн байгаа нөхцөлд дэлхийн банк хөрөнгө оруулахад боломжтой болно. За баярлалаа.

За би одоо УИХ-ын гишүүдийг Засгийн газар одоогийн нөхцөл байдал, улс төрийн амлалтуудын талаар юу хийж байгаа талаар хариулт өгөхийг хүсэж байна. Мөн ил тод байдал, тэнцвэртэй байдлыг хангах талаар төрийн зүгээс юу хийж байгаа талаар ч гэсэн хариулт өгөхийг хүсэж байна. Бид энэ талаар Оюун гишүүнийг хариулт өгөхгүй юу гэж хүсэж байна. Оюун : Транспаренси буюу ил тод байдалтай холбоотойгоор бол 3, 4 жилийн өмнө л олборлох салбарын ил тод байдлын санаачлагыг Элбэгдорж сайдын засгийн газар эхлүүлээд тэгээд гайгүй урагшлаж байгаад одоо жаахан саарчихлаа л даа эрч хүч санаачлага маань. Тэгэхлээр би EITI-г анх санаачилснаараа л болитойгоор хэрэгжүүлэх нь ил тод байдалд маш их нэмэр болох байх л даа ашигт малтмалын салбарт. Politic promises буюу улс төрийн амлалтыг яаж бодит байдалтай нийцүүлэх вэ гэдэг дээр амласан 2 эрх барьж байгаа 2 нам л хариулах байх даа баярлалаа. Чулуунбат: Түрүүн манай нэг хүн ингэж асуусан. Манай энэ ашигт малтмалын хууль маань Засгийн газрын 51 хувиас болоод гацчихсан байгаа гээд. Тэгэхээр би энэ дээр ажлын группын их хурлын ажлын группын гишүүний хувьд зүгээр өөрийнхөө санал бодлоо хэлье. Гэхдээ би буруу байж магадгүй надтай бас олон хүн санал нийлдэггүй. Ер нь төр засаг ингээд бизнес заавал 51 хувь авах нь бол миний зүгээр хувийн бодлоор бол нэг их тийм зах зээлийн зарчмын үйлдэл биш юм. Газрын баялаг үнэхээр ард түмний баялаг, ард түмний өмч гэж ярьдаг. Тэгээд өнөөдөр ингээд дэлхий дээр ард түмний өмч ард түмний баялаг гээд тунхаглаад байгаа улсууд бол нөгөө нэг хэдхэн том, их хатуу режимтэй улсууд л байгаа. Тэр цөөхөн хуруугаа дараад л тоолж болно. Та бүхэн бид өөрсдийнхөө түүхийг хараад үзье. Манай энэ улсын хэдэн том өмчтэй компаниуд дээр л хамгийн том авилгалууд л байгаа шүү дээ. Авилгал гэдэг бол төрийн өмч, төрийн зохицуулалт төрийн хуулийн бүтээгдэхүүн гээд энийг хөгжчихсөн орнууд аль хэзээний тодорхойлчихсон. Хоёр гурван зуун жил Америк Европ хөгжчихсөн орнууд бүгдээрээ төрийн өмчийг барих гэж ядаад болоогүй тэгээд орхисон. Төр бизнес 2 бол татвараараа л харьцах ёстой. Бид нар татварын Эрдэнэтийн ашгийг саяхан татвараа нэмж байж л хүртсэнээс биш Эрдэнэт төрийн өмч гээд бид нар урьд нь 20 жил нэг их сайн юм хүлээгээгүй. Тэгэхээр би энэ байр сууринаасаа бас энэ ашигт малтмалын хуулиийн өөрчлөлтөнд хандаж байгаа. Ийм хандлагатай байх юм бол би зүгээр боддог юм. Ер нь манай дотоодын хөрөнгө оруулалт гадны хөрөнгө оруулалт ч гэсэн монголд идэвхитэй орох байх аа монголын уул уурхай хурдан дээшлэх байх аа гэж боддог. Баярлалаа. Аршад одоо та бүхэнд технологийн тал дээр дэлхийн банк монгол улсын засгийн газарт ямар туслалцаа үзүүлж болох вэ гэдэг талаар хариулт өгөхийг хүсэж байна.

Аршад: Бид энэ талаар үндсэн гурван зүйл хийж байгаа. Нэгдүгээрт: хөдөөд мэдээлэл технологийг сайжруулах төсөл байгаа юм. Зорилго нь хувийн хэвшлийнхэн очиж үйлчилгээ үзүүлж чадахгүй байгаа газарт зардлыг нь багасгахад туслах зорилготой. Хувийн компаниудыг дуудлагын худалдаагаар оролцуулж, тэдэнд татаас өгөх замаар энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Засгийн газар одоо энэ санаачилгыг гартаа авч улсын хэмжээнд энэ төслийг хэрэгжүүлж байна. Хоёрдугаарт: бид саяхан БНСУ-ын засгийн газрын тусламжтайгаар хэд хэдэн семинарыг Солонгос улсад зохион байгууллаа. УИХ-ын гишүүн З.Энхболд бас тэр семинарт оролцож, бусад орнуудын туршлагаас судалж, монгол улсад хэрэгжүүлж болох эсэхийг судалсан. Монгол улсын их сургуулийн профессор Хашчулуун гуай бас тэнд очсон. Гадаад орнуудын туршлагаас судлах нь одоо ч гэсэн үргэлжилсээр байгаа. Энэ явсан багийнхан тайлан бичиж өгсөн бөгөөд бид одоо энэ тайланг судалж байгаа. Гуравдугаарт: Монгол улсад зориулж мэдлэгийн эдийн засгийн системийн бүрэн судалгааг хийх явдал юм. Энэ судалгааны үндсэн дээр бидэнд хаана хийх зүйл байна, ямар асуудлууд байна гэдгийг гаргаж ирсний үндсэн дээр хандивлагчдыг дараагийн шатны үйл ажиллагаанд оролцуулахаар төлөвлөж байна. Бидэнд бас асуултад хариулах цаг байгаа учраас нэмж хэдэн хүний асуултыг сонсъё. Эндээс эхлээд дараа нь ээлжлээд явъя. -Асуулт асуух боломж олгосонд их баярлалаа. Би ноён Жастин Линээс төсөв, санхүүгийн тогтвортой байдлын талаар асуулт асуумаар байна. Ашигт малтмалаас хараат улс орнууд дунд болон урт хугацаанд эдийн засгийн өсөлт, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд төсөв санхүүгийн тогтвортой байдлыг хангах нь чухал байдаг. Нэг талаар Чилийн засгийн газрын туршлага буюу зөв бүтэцтэй, ангилалтай төсвийн стратегийг боловсруулж хэрэгжүүлэх арга бий байх. Монгол улсын төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг хангах өөр ямар аргууд байж болох вэ? Баярлалаа. За эндээс нэг асуулт авъя. -Нэг асуулт асууя. Энхтүвшин гээд хувийн хэвшил төлөөлж байгаа. Дэлхийн банкнаас нэг юм асууя. Манай улс 2 Орос Хятад гэсэн хоёр том гүрнээр хүрээлэгдсэн Land Locked орон байгаа тэгэхээр энэ бид нар гуравдагч орон дээр одоо уул уурхайн бүтээгдэхүүнээ зарья гэхээр энэ хоёр орнуудаар заавал дамжиж өнгөрөх хэрэгтэй болдог. Тэгэхээр энэ тал дээр дамжин өнгөрөхөд зарим асуудлууд гардаг. Энэ дээр дэлхийн банкны зүгээс бас энэ 2 орнууд дээр дамжин өнгөрөх ачаа тээврийн асуудлаар хийгдэж байгаа ажил төслүүд байгаа юу, энэ талаар бас мэдээлэл өгөөч ээ? Баярлалаа, дахиад нэг асуулт авъя. За би Сангийн сайд Баярцогт сайдаас асуулт асуух байна? Түрүүн Жастин Лин гуайн эдийн засагчийн хэлсэнээр АНУ ын дотоодын байгалийн баялаг нэг хүнд 2,000 доллар Монголд 6,000 доллар байдаг байна. Гэтэл өнөөдөр бид нар өнөөдөр

Америкаас 3 дахин илүү байгалийн баялаг нэг хүнд оногдох хэмжээгээрээ байгаа мөртлөө тэр хэмжээнд бид нар амьдарч ажиллаж чадахгүй байгаа. За энэ юутай холбоотой гэхээр миний үзэж байгаагаар Монгол улсын Сангийн бодлогод тодорхой нэгэн тийм зорилт байхгүй байгаа юм шиг байна. Ямар зорилт вэ гэхээр манай ДНБ-ний хэдэн хувь нь аж үйлдвэрээс, хэдэн хувь нь үйлчилгээнээс, хэдэн хувь нь ХАА-гаас гэсэн ийм яг ийм бүтэц зохистой бүтэц байдаг уу? Аан миний одоо үзсэнээр хөгжингүй орны бүтэц өөр түвшинд байдаг юм байна. Аж үйлдвэр болон үйлчилгээ, үйлчилгээний салбараас нилээд өндөр түвшинд байдаг болов уу, жишээ нь бид нарын яриад байгаа АНУ-ынх гэхэд, бид нарын манай улсын, за товчхондоо болбол яг ийм зохистой ДНБ ний манайд бүтэц байдаг уу, хэрвээ ийм бүтэц байх юм болвол манайх аж үйлдвэрийн уул уурхайгаас ДНБ ний төчнөөн хувийг одоо олно гэсэн тохиолдолд бид нар заавал 34 хувь байна уу, эсвэл 51 байна уу тэрэн дээр одоо ингэж ярих биш бүтцэндээ зохицуулаад тохиромжтой хувилбар гаргавал илүү үр дүнтэй юм болов уу гэсэн асуулт байна аа. 2 давхраас нэг асуулт сонсъе. Миний нэр Батдорж Хувийн хэвшилийнх. Би дэлхийн банкинд хандаж уг нь эрчим хүчний сайдад хандая гэсэн одоогоор алга байна. Тэгэхээр улс орны хөгжлийн эдийн засгийг тогтвортой авч явах эрчим хүч гэдэг бол үнэхээр үнэн. Харин монгол орон бол өнөөлдөр хамгийн үнэтэй өөрөөр хэлбэл нүүрс шатаадаг эрчим хүчийг дандаа одоо барьж явна. Бид нар ахиад цаашдаа нүүрс шатаах эрчим хүчийг мөн үндсэн чиглэл болгож байна. Жишээлбэл энэ дэлхий нийт энэ байгаль орчин бохирдож ингэж байгаа нөхцөлд энэ экологийн тэнцвэртэй байдал энэ их нүүрс шатаадаг эрчим хүч цаашдаа хэцүү болно. За энэ нүүрс шатааснаас болж одоо магадгүй дэлхий нийт торгууль хүлээдэг ийм хүлээнд орох гэж байна. Тэгэхээр манайх ийм юм хийх зөв үү? Би дэлхийн банкинд хандаж монголд бол монголын хөгжлийг авч явах хамгийн хямд эрчим хүч усны эрчим хүч байгаа. Өнөөдөр Япон улс 1990 оноос 2002 он хүртэл 171 том тавиас дээш өндөр боомт барьчихлаа. Хятад орон одоо дэлхий дээр хамгийн том усан цахилгаан станц хийчихлээ. 2007 онд ашиглалтанд орчихлоо. Манай ОХУ-дэлхийн бүх оронд одоо усан цахилгаан станц барьж өгч байна. Өнөөдөр Вьетнам оронд ОХУ 2 том усан цахилгаан станц барьж өгсөн. Тэр эрчээр одоо хямд эрчим хүчтэй учраас эдийн засаг нь ийм бас эрчимтэй явж байгаа юм. Тэгэхээр Монгол оронд Сэлэнгэ мөрөн дээр ганцхан усан цахилгаан станц барихад монголыг бүтээхээр, Сэлэнгэ мөрөн дээр шүрэнгийн бид нар 1990 оноос хойш ОХУ-ын мэргэжилтэнүүд бид нар ярисаар өдийг хүрсэн. Тэгэхээр энэ чиглэлээр эрчим хүчийг хөгжүүлэхэд энэ усны эрчим хүчийг ашиглах энэ чиглэлийн гадаадын хөрөнгө оруулах том боломж байна энд ямар бодол байна вэ? Монгол Улсын Засгийн Газар ер олон удаа усан цахилгаан станцыг унагаасан одоо цаашдаа битгий унагаач! ээ энэ дээр эрчтэй хүчтэй хандаач ээ!. Энэ нэг бодлогоо болгож оруулаач ээ гэж хүсэх гэсэн юм. За баярлалаа. За сүүлийн асуултыг сонсъё. Баярлалаа. Миний нэрийг Уранцоож гэдэг. Би монголын иргэний нийгмийн байгууллагыг төлөөлж байна. За тэгэхээр зэрэг Монголд бол өнөөдөр иргэний

нийгмийн байгууллага хөгжиж үр ашигтай үйл ажиллагаа явуулах тийм хууль эрхзүй, санхүүгийн болон одоо нөхцөлүүд байдаггүй. Монголын төрийн бус байгууллагууд болхооор одоо зөвхөн Улаанбаатарт л одоо байршдаг. Аа ерөнхийдөө санхүүжилт нь болохоор дандаа гадны санхүүжүүлэгчидээс л хамаарч байдаг. За тэгэхээр би энэ дээр юу гэж асуух гэж байна вэ гэхээр зэрэг нэгэнт ийм төрийн бус байгууллага иргэний нийгмийн байгууллага идэвхитэй ажиллах нөхцөл байхгүй байгаа учраас тэгээд энэ дандаа гадны санхүүжилтээр хийгдэж байдаг учраас энэ иргэний нийгмийн байгууллагын чадавхийг сайжруулах тал дээр шинэ Засгийн газар одоо ямар бодлоготой байна вэ? Яагаад би энийг ингээд асууж байна вэ гэвэл 2 нам одоо энэ хоёр том нам бол өмнөх сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрт иргэний нийгмийн байгууллагыг үр дүнтэй ажиллах хууль эрхзүйн орчин бүрдүүлэх талаар тодорхой зорилтуудыг тавьж амлалтуудыг авсан байдаг юм. Тэгэхээр зэрэг энэ шинэ Засгийн Газрын мөрийн хөтөлбөрт Иргэний нийгмийн байгууллагыг орон даяар хөгжүүлэх орон аймаг болгонд сум болгонд бүртгүүлэх үйл ажиллагаа явуулах санхүүжилтээ олох тэр нөхцөлийг бүрдүүлэхэд ямар тодорхой зорилтуудыг тавьсан бэ? гэж асуух гэсэн юм. Баярлалаа За баярлалаа. Эхлээд Жастин Линийг төсөв санхүүгийн тогтвортой байдал болон янз бүрийн стратегийн талаар бусад орнуудын туршлагаас ярихыг хүсэж байна. Жастин Лин: За төсөв, санхүүгийн тогтвортой байдлын талаар би өөрийн танилцуулгад ярьсан байгаа. Нэгдүгээрт: үнийн хэлбэлзлийг удирдах. Ашигт малтмалын үнэ өсөж байгаа үед танай орлого нэмэгдэнэ. Тэр орлогыг зөвхөн одоогийн хэрэглээг хангахын тулд биш урт хугацааны хөгжлийг хангахын тулд Монгол улсыг хөгжүүлэх санд оруулах хэрэгтэй. Тэр орлогыг боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж, хүний нөөцийг сайжруулахад ашиглах хэрэгтэй. Бизнесийн орчныг сайжруулах дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Хоёрдугаарт: тэдгээр хөрөнгийг эдийн засгийн тэлэлт хийхэд ашиглаж болно. Гэхдээ эдийн засгийн тэлэлт нь зөвхөн энэ ашигт малтмалын гэнэтийн ашгийн татвараас орж ирэх хөрөнгөд түшиглэхгүй, бас засгийн газрын олон улсын худалдааны нээлттэй бодлого, гадаадын шууд хөрөнгө оруулалт, хөрш зах зээлийг хувийн хэвшлийн хөгжилд бий болгож өгч байгаа байдлаас бас хамаарна. Ийм маягаар ашигт малтмалаас орж ирэх орлогыг зөв удирдаж, эдийн засгийн тэлэлтийг дэмжвэл улс орны төсөв санхүүгийн байдал тогтвортой болно. Баярлалаа. Дэвид Долларыг 2 дах асуудал буюу хөрш орнууд руу хийх тээврийн асуудал хэрхэн туслалцаа үзүүлэх талаар хариулт өгөхийг хүсэж байна. Дэлхийн банк хангамжийн индексийг гаргасан байгаа. Эргэн тойрон эх газраар хүрээлэгдсэн Монгол улсад энэ талаар тохиолдож байгаа бэрхшээлийг бид ойлгож байгаа бөгөөд, манай бусад гишүүн орнуудад ч гэсэн энэ асуудал байдаг, тэдгээр асуудлыг шийдэхэд нь туслахыг хичээж байгаа.

Дэвид Доллар: Дэлхийн банк нь транзитын хангамжийн асуудлын талаар дүн шинжилгээ хийж энэ талаар ямар сайжруулалт хийж болох талаар зөвлөгөөг засгийн газарт өгсөн байгаа. Монгол улс нь 2 том эдийн засгийн дунд оршдог. Жишээлбэл Хятадын Тианжин боомт руу бараа илгээхэд нэлээд бэрхшээл тохиолддог байх. Бид Засгийн газартай энэ талаар үргэлжлүүлэн хамтран ажиллахдаа баяртай байх бөгөөд мэдээж энэ асуудлыг шийдэхэд хоёр том хөршөө оролцуулах шаардлагатай, тэр ч утгаараа монгол улсад дамжин өнгөрөх тээврийн асуудлыг шийдэхэд хэцүү байх. Уул уурхайн бүтээгдэхүүнийг хоёр том хөршдөө худалдвал ойлгомжтой. Хятад улс нь эрдэс баялгийн харьцангуй нөөц багатай учир эрдэс баялаг худалдаж авахыг хүснэ. Жишээлбэл зэс, нүүрс байна. Тэгээд энэ ажилд яагаад олон улсын том компаниудыг татан оролцуулах хэрэгтэй вэ гэвэл тэдэнд дэлхийн зах зээлд гарах сүлжээ байдаг, сайн үнийг олж чаддаг, тийм учраас энэ салбарт байгаа чухал, том компаниудтай зөвшилцөлд хүрч чадвал тохиромжтой зарах үнийг олж чадна гэсэн үг. За баярлалаа. Ноён Доллар Дэлхийн банкнаас Хятад улсыг хариуцаж ажилладаг ба хэрэв монгол улсад Хятад улстай хийх тээврийн талаар ямар нэгэн асуудал гарвал би өөрөө энэ асуудлыг түүнд хандаж тавих болно. Хувийн хэвшил болон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, эдийн засгийн өөрчлөлтүүдийн талаар ноён сайдыг хариулт өгөхийг хүсэж байна. Баярцогт За эхний асуудалтай холбогдуулаад бүгдээрээ төр болон 3. А тал 4 жилд баталж гаргахаар мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа нэгдүгээрт. Хоёрдугаарт: ер нь болбол төсвийн өндөр өртөгтэй мөнгөөр том том төслүүдийг хийж хэрэгжүүлнэ гэдэг болбол бүтэхгүй зүйл ээ. Тийм учраас засгийн газрын мөрийн хөтөлбөрийг баталсны дараа энэ Засгийн Газар 4 жилийн хугацаанд хийх том том төслүүдийн жагсаалтыг гаргаад энэ төслүүд дээр хувийн хэвшлийн болон төрийн байгууллага, гадаадын шууд хөрөнгө оруулалт, олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар хийх жагсаалтыг баталж гаргана. Тэрний дараагаар энэ оролцоонуудыг нь шууд тайлбарлаад явчихна. За долоо хоногийн өмнө болсон Европын Сэргээн Босголт банктай хамтарсан хувийн хэвшил бизнесийнхэний тааламжтай орчин бүрдүүлэх энэ хуралдаанаар хоёр асуудлыг эхний ээлжинд шийдсэн байгаа. Нэг нь болбол нэг цонхны үйлчилгээгээр татварын болон гаалийн мэдүүлгийг түргэн шуурхай электрон хэлбэрээр авдаг энэ системийг шилжүүлэхийг хувийн хэвшил, Засгийн Газар, олон улсын санхүүгийн байгууллага хамтарч зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Нөгөөх нь болбол Замын Үүдийн Logistic Centre-ийг бас энэ гурван байгууллага болбол хамтарч хийхээр шийдвэрлэсэн байгаа гэдгийг хэлмээр байна. За хоёрдугаар асуудлын хувьд манай эдийн засаг болбол харьцангуй өрөөсгөл бүтэцтэй уул уурхайгаас шууд хамаардаг гэсэн энэ шүүмжлэлтэй асуудалтай бид бол санал нэг байгаа. Тийм учраас Засгийн Газрын байр суурь болбол уул уурхайгаас орж байгаа орлогыг уул уурхайн бус бодит эдийн засгийн салбаруудыг хөгжүүлэхэд чиглэсэн энэ чиглэлүүдийг бол гол

бодлогоо болгож тавьж байгаа. Тэгээд бид бол илүү дэд бүтцийн салбар, аялал жуулчлалын салбар, ХАА-н түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болдог үйлдвэрлэл дээр болбол илүү их анхаарал тавих энэ зорилтуудыг дэвшүүлсэн байгаа гэдгийг хэлмээр байна. Төсвийн сахилга батын хувьд болбол нилээн шийдэмгий алхамууд авна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт болбол төсвийн зардалыг ДНБ ний 33 хувиас хэтрүүлэхгүй байхаар заасан байгаа. За дээрээс нь энэ 4 жилд хийж хэрэгжүүлэх Засгийн газрын хөрөнгө оруулалтын зөвхөн 30 хувийг төсвөөр дамжуулж хийж гүйцэтгэнэ гэсэн ийм зорилтыг давхар дэвшүүлсэн байгаа. Үүнтэй холбогдуулаад бид нар санхүүгийн хариуцлагын тухай хуулийг удахгүй бас УИХ-д өргөн бариулж шийдвэрлэнэ гэдгээ хэлмээр байна. Бас түрүүн яригдсан сонгуулийн өмнө үеэр авагдсан хоёр намын нийгмийн хамгааллын амлалтын талаар ямар байр суурь байгаа вэ? Ер нь бол системийн хувьд бол өөрчлөх ёстой, олон сонгууль хийхгүй байх ёстой. Дээрээс нь сонгуулийн хувьд өгдөг амлалтыг хязгаарлах ёстой гэсэн ийм байр суурь байгаа. Сонгуулийн систем өөрөө амлалтан дээр суурилсан ийм үйл ажиллагааг бол урамшуулаад байгаа. Тэгэхээр энэ зохицуулалт бол бүхэлдээ улс төрийн түвшинд хийгдэх хэрэгтэй. Нийгмийн хамгааллын амлалтуудын хувьд бол нэгдсэн нэг том багцаар бол ерөнхийдөө одоо хэрэглэгдэж байгаа бүх нийгмийн хамгааллын бодлого амлалтан дээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээг нэгтгэж солих энэ бодлого чиглэл дээр ажиллаж байгаа гэдгийг хэлмээр байна. Ил тод хөтөлбөрийг бол илүү сайн дэвшүүлж байгаа. Бид засгийн газрын баталж байгаа бүх хууль тогтоол хэлэлцэхээр бэлтгэгдэж байгаа төсөв, үндсэн чиглэл, засгийн газрын мөрийн хөтөлбөрийн бүх материалыг ил тод мн гэдэг веб сайтан дээр ил тавьж та бүхэнд үзэх бололцоогоор нь хангаж байгаа. Илүү нээлттэй болгох тал дээр цаашдаа ажиллана гэдгээ хэлмээр байна. Иргэний нийгмийн байгууллага буюу төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллах энэ үйл ажиллагааг болбол засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрт нилээн сайн суулгасан байгаа. Тэгэхлээр энэн дээр та бүхэн хэлэлцүүлгийн явцад саналаа өгөх бололцоотой болно гэдгийг хэлмээр байна баярлалаа. За баярлалаа ноён сайдаа. Бидэнд эрчим хүчний талаар асуулт ирсэн байгаа. Энэ талаар Аршад Сайедыг хариулт өгнө үү гэж хүсмээр байна. Би гэхдээ энд нэг зүйлийг тодруулж хэлмээр байна. Нүүрс бол санхүүгийн хамгийн бага үнэтэй эрчим хүчний эх үүсвэр ч байгаль орчинд үзүүлэх нөлөө, гадаад хүчин зүйлүүдийг бас авч үзэх хэрэгтэй байдаг. За ингээд Аршадыг сэргээгдэх эрчим хүч болон бусад эх үүсврэрүүдийн талаар дэлхийн банк, Монгол улсын засгийн газар хооронд хийж хэлэлцэж ярьж байгаа зүйлүүдийн талаар ярихыг хүсэж байна. Учир нь энэ бол Засгийн газарт тохиолдох бас нэг чухал бэрхшээл юм. Аршад: Дэлхийн банкинд нэг дэлхийн даяар хэрэгжүүлдэг хөтөлбөр байдаг. Тэр нь уур амьсгалын хөрөнгө оруулалтын сангууд гэж бий, тэрнээс Монгол улс ч хөрөнгө оруулалт авч болно. Бас даян дэлхийн байгаль орчны сан гэж бий, энэ сантай хамтраад Монгол улс олон төсөл хэрэгжүүлдэг. Энэ тал дээр хамтарч ажиллах хоёр хувилбар бидэнд бий. Техникийн туслалцааны төслүүдээс гадна бид Өмнөговийн бүсэд орших уул уурхайн томоохон төслүүдийн байгаль орчны тогтвортой байдлыг

хангах асуудлыг авч үзэх бүрэлдэхүүн хэсэг байгаа. Тэгэхээр энэ тал дээр ажиллах сан бий, Бид өмнө нь Нидерланд улстай энэ талаар хамтарч ажиллаж байсан туршлагатай, Немо итгэлцлийн сан нь байгаль орчны асуудлуудыг бас авч үздэг, ялангуяа тусгай хамгаалалттай газар нутаг, биологийн төрөл зүйлийн хамгааллын асуудлыг авч үзэж энэ талаар ажилладаг. За баярлалаа. Эцэст нь би УИХ-ын гишүүдийг иргэний нийгмийг чадавхжуулах талаар юу хийж байгаа вэ гэсэн асуултад хариу өгөхийг хүсэж байна. За энэ талаас эхлэе. Оюун : Иргэний нийгэм дээр чадавхжуулах дээр ер нь засгийн газар зориуд мөнгө санхүү л гаргах хэрэгтэй л дээ. Хамтран ажиллана, санал бодлоо солилцоно, мэдээллээ солилцоно, мэдээж тэрийг бол хангалттай биш ч гэсэн хийж ирсэн. Хамгийн гол нь тодорхой ажлуудаа иргэний нийгэмд ТББ-уудад улсаас төсвөөс мөнгөө гаргаад хийлгэдэг болох хэрэгтэй л дээ зоригтой. Одоогоор маш бага хийгдэж байгаа тэр ажил. Тэгэхлээр нэгдүгээрт тэр яаж чадавхижуулах вэ ялангуяа орон нутагт гэж асуусан байсан. Тэр мэдээж сургалт одоо чадавхижуулах ажлыг явуулахаас гадна тодорхой ажлуудыг зориглоод иргэний нийгэм ТББ-уудаар хийлгүүлээд эхлэх л ёстой гэж бодож байна. За баярлалаа. Кофе ууж завсарлах цаг болсон юм шиг байна. Бид төлөвлөсөн цагаасаа нэлээд хоцорч байна. Тэгэхээр завсарлаганы дараа эргээд 11.50-д уулзая. Түүнээс гадна И-уулзалтын өрөөнд хэвлэлийн бага хурал болно гэдгийг дахин сануулчихъя. За баярлалаа. За суудалдаа буцаж сууцгаана уу.