Фраскатийн гарын авлага СУДАЛГАА, ТУРШИЛТ ХӨГЖЛИЙН АСУУЛГАД БАРИМТЛАХ ЖИШИГ СТАНДАРТ

Similar documents
Харилцагчийн удирдлагын систем

Агуулга. Клоуд гэж юу вэ? Клоуд үйлчилгээний загвар. Клоуд Deployment загвар. Microsoft Azure. Business case. Асуулт & Харуулт

Article begins on next page

Бараа материалын нөөцийн удирдлага (Managing Inventory)

ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН ЖИШЭЭН ДЭЭР. Б.Аззаяа *, Д.Мөнхтуяа

ИНЖЕНЕРИЙН БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

ТОВЧ НАМТАР Увс аймаг, Улаангом хотын 10 жилийн 1-р сургууль

CLOUD COMPUTING БУЮУ ҮҮЛЭН ТООЦООЛЛЫН ВИРТУАЛЧЛАЛЫН АРГЫГ БАНКНЫ СИСТЕМД НЭВТРҮҮЛСЭН ТУРШИЛТЫН ҮР ДҮНГЭЭС

Article begins on next page

МУИС-ийн ХШУИС-ийн Хэрэглээний математикийн тэнхим

ХАМТРАН АЖИЛЛАХ БИЗНЕС САНАЛ

Multimedia Authoring and Tools L-2

Article begins on next page

ОРОН НУТГИЙН СТАТИСТИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ, ТЭДГЭЭРИЙГ БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТӨД АШИГЛАХ НЬ

МОНГОЛБАНКНЫ ТӨЛБӨР ТООЦОО, БҮРТГЭЛИЙН ГАЗАР ТӨЛБӨР ТООЦООНЫ ТӨВ ТӨЛБӨРИЙН КАРТЫН EMV СТАНДАРТЫГ ДЭМЖИЖ АЖИЛЛАХ, ОДООГИЙН БАЙДАЛ

Халдлага Илрүүлэх Системийн Хосолмол Загварын Судалгаа

Програм хангамжийн архитектур (Software Architecture)

Шинэ Зууны Иргэн ба Мэдээллийн Технологийн Боловсрол

Уламжлалт бус мэдээллийн хэрэглээ, анхаарах асуудал. Ш.Ариунболд

Төслийн МэдээллийнТайлан

3.5. Гэнэтийн саатал гэж тухайн системийн үйл ажиллагаа 2 (хоёр) минутаас дээш хугацаагаар, төлөвлөгөөт бусаар хэсэгчлэн болон бүрэн зогсохыг.

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО

[ ] Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтүүд БЕРНАРД МАРР. Менежер бүр мэдвэл зохих 75 KPI

Програм хангамжийн архитектур (Software Architecture)

LOGO. ШУТИС, ГУУС, ГГ- ийн салбарын дэд проф Г. Сарантуяа

ХУВИЛБАР ТОВЧ УТГА Батлагдсан огноо

Veritech ERP Human Capital Management. Хүний капиталын удирдлагын систем

netcat Гарчиг Tuguldur BiBO

Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн мэдээллийн систем. Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс

ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГЧИЙН ТУХАЙ:

ТОВЧ НАМТАР. Эдийн засагч-хүн ам зүйч; Олон улс судлаач (Олон улсын хамтын ажиллагаа)

Санхүүгийн систем тогтворжсон хэдий ч зарим арга хэмжээг дуусгавар болгох, шинэчлэлт хийх, төсвийн хүндрэлийг арилгах зэрэг олон зүйл хүлээгдэж байна

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР. Татвар төлөгч хуулийн этгээдийн талаар мэдээлэл солилцох хамтын ажиллагаа

Олон улсын салбарууд. улс. үйлчлүүлэгч байгууллагууд. Орос. Eвроп болон ТУХН. Aзи. Энэтхэг. Латин Америк

ЦАЛИН ХӨЛСНИЙ СИСТЕМ

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН 2020 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ШИНЭЧИЛСЭН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ ( )

ГЭМТ ХЭРГИЙН СТАТИСТИК ЗҮЙН ОНОЛ, ПРАКТИКИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ

ДЭЭД БОЛОВСРОЛ БА ИННОВАЦИ

Цахим сургалтын үнэлгээнд сургалт удирдлагын системийн өгөгдөл олборлолт ашиглах судалгаа

ГАР БАГАЖНЫ танилцуулга

Монгол Улc - Нээлттэй мэдээлэл

ШИНЭ ҮЕИЙН БАНКИР ТӨСЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР Банк санхүүгийн академийн Удирдах зөвлөлийн дэргэдэх Мэргэшлийн эрх олгох зөвлөлөөс батлав.

АРИЛЖААНЫ ТӨЛБӨР ТООЦОО ХХК-ИЙН 2016 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Олон улсын салбарууд. улс. үйлчлүүлэгч байгууллагууд. Орос. Eвроп болон ТУХН. Aзи. Энэтхэг. Латин Америк

XXI зууны оюутан-1. хөтөлбөр

Монгол Улсын Нээлттэй Засгийн Түшнлэлийн оны Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө-i

КОКСЖИХ НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙН ЧИГ ХАНДЛАГА

EVC Series Video Conferencing. Your Best Collaborative Communication Solution

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ТӨСӨЛ

ZTESmart. Гарын авлага. МЦХ ний Мэдээллийн Технологийн Газар

СТАТИСТИК СИСТЕМ ГАРЫН АВЛАГА (ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГЫН ГҮЙЦЭТГЭЛ; ХӨРӨНГИЙН ТАЙЛАН) Шинэчилсэн огноо:

Вэб сервис ашиглах гарын авлага

Монгол улсын Өмнөд бүсийн (ӨГБ) газар доорх усны үнэлгээ Урьдчилсан дүгнэлт оны 9-р сар

ЭДИЙН ЗАСАГЧИД СОНГУУЛЬД ОРОЛЦДОГ УУ? Д.Долгорсүрэн, Удирдлагын академийн эдийн засгийн тэнхмийн багш доктор, дэд профессор

ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ

САНАЛ. Нэг. Ерөнхий мэдээлэл: Овог, нэр Сургууль Мэргэжил Ажилласан жил Мэргэжлийн зэрэг Хүйс. Сурах бичгийн нэр: Анги: Хоёр. Агуулга: Сэдвийн нэр

MOНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО ӨЗБ. Сэдэв: Кастодиан банкны тухай ойлголт, үйл ажиллагааны эрхзүйн зохицуулалт, ОУ-ын жишиг

ДБСБ-ын Магадлан итгэмжлэлийн өөрийн үнэлгээний тайлан МУИС

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хот СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

Түншүүд. ирээдүйн төлөө. сайн сайхан. ЕХ, түүний гишүүн орнууд ба Монгол Улсын хоорондын хамтын ажиллагаа. Европын Комисс

Мэргэжил: Геологи F441400

Техникийн даалгавар Эрх зүйн цахим хөтөчийн програм хангамж, цахим хуудас

ТШТ:Х КАМ ЕРЄНХИЙ ШААРДЛАГА Хуудас 11-ийн 1

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН СУДАЛГААНЫ ХЭЛТЭС

Монгол Улсын Хараат Бус Таи2 лан: оны явцын таи2 лан

хßтадын эдийн ЗАСгИйн монгол улсад үзүүлэх нөлөөлөл

Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор

БИЗНЕСИЙН УХААЛАГ МЭДЭЭЛЭЛИЙГ СУДЛАХ НЬ (Business Intelligence) Б.Гэрэлтуяа. О.Намуунцэцэг

НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН АРДЧИЛАЛ САНГИЙН ТУХАЙ

ДОТООДЫН ЗОЧИД БУУДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ЗАМУУД

Иргэний бүртгэлийн систем

Veritech ERP Store Management System. Дэлгүүрийн удирдлагын систем

УР ЧАДВАРААР СОНГОН ШАЛГАРУУЛАХ НЬ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ оны 5 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот. АГААРЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

САНХҮҮГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСӨЛ

Гарчиг Веб портал ашиглан үйлчилгээний тохиргоо хийх заавар... 2

Програм хангамжийн архитектур (Software Architecture)

Онлайн, клауд үйлчилгээний зах зээл, боломжууд

М ОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫН ТУШ ААЛ

Арилжааны төлбөр тооцоо ХХК

БОЛОВСРОЛ ИРЭЭДҮЙД: Төсөөлөл. Б.Зоригтбаатар ШУТИС, МХТС-ийн Электроникийн салбарын профессор. Мэдээлэл, холбооны технологи боловсролд ММТ 2017

МОНГОЛ УЛСЫН ЭРЧМИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДЛУУД, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ

Тохокү Их Сургууль Номын сангийн Хөтөч

USB flash memory, USB принтер зэргийг клиент тус бүрээр ашиглахыг зөвшөөрөх/хориглох тохиргоог хийх боломжтой юу?

МОНГОЛ УЛСАД ТУЛГАРААД БУЙ ӨРИЙН ХЯМРАЛ

Улаанбаатар хотыг тогтворжуулах хэвтээ төлөвлөлт ба Их Британийн INUA-н Цар хүрээ тодорхойлох аргачлалыг хэрэгжүүлэх нь

НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛ ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ ДҮГНЭЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ (UPR) 22-р хуралдаан. (4-5-р сар, 2015) МОНГОЛ УЛС МЭДЭЭЛЭЛ:

МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН THE UNIVERSAL PERIODIC REVIEW-Д ӨРГӨН БАРИХ ХАМТАРСАН ИЛТГЭЛ

ТАНИЛЦУУЛГА INTRODUCTION

САНХҮҮГИЙН САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР ХѲГЖЛИЙН МОДУЛ МОНГОЛ УЛС ХѲРѲНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ТЕХНИКИЙН ТЭМДЭГЛЭЛ 2012 ОНЫ 6 ДУГААР САР

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАГВАР (MSMM) : ДЭЛХИЙН САНХҮҮГИЙН ХЯМРАЛЫН ЭДИЙН ЗАСАГ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

Монгол Улс. Хэвлэл мэдээллийн эрх зүй. Онлайн, оффлайн орчин дахь хувь хүний нууц ба цахим эрх Сургалтын гарын авлага

Ардчилал ба улстөрийн авилга

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ӨНӨӨ ҮЕД

BSI байгууллагын танилцуулга Монгол улс дахь албан ёсны төлөөлөгч Б. Ундарлаа

ÝÐ Ë ÌÝÍÄИЙН ßÀÌ МОНГОЛ УЛС ДАХЬ ГЭР БҮЛ ТӨЛӨВЛӨЛТИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ДҮН ШИНЖИЛГЭЭ

Тоон хэлбэрт дуу авиаг боловсруулах

НАЛАЙХ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ТӨХК-ИЙН 2016 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН. Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар харилцана уу: Аудитын тайлан

Лекц 1 Сэдэв: Дэд сэдвүүд : Си хэлний тухай Си хэлний бүтэц Тайлбар

Transcription:

Фраскатийн гарын авлага СУДАЛГАА, ТУРШИЛТ ХӨГЖЛИЙН АСУУЛГАД БАРИМТЛАХ ЖИШИГ СТАНДАРТ

ISBN 92-64-19903-9 ЭЗХАХБ, 2002. Програм хангамж: 1987-1996, Acrobat бол ADOBE-ийн барааны тэмдэг. Бүх эрх хамгаалагдсан. ЭЗХАХБ танд зөвхөн хувийн зорилгоор ашиглах эрхийг олгож байна. Эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй хэсэгчлэн буюу бүхлээр нь хувилах, түгээх, програм хангамжид оруулахыг хориглоно. Хүсэлтээ дараах хаягаар илгээнэ үү: Head of Publishings Service, OECD Publishings Service, 2, rue André-Pascal, 75775 Paris Cedex 16, France

Орчуулсан: Т.Сувдмаа, Ж.Баярмагнай Редактор: МУИС-ийн эрдэм шинжилгээний менежер, доктор (Ph.D) A.Сайнбаяр, ХААИС-ийн Эдийн засгийн статистик, математик загварчлалын тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D) П.Мөнхтуяа, ШУТИС-ийн дэд профессор, доктор (Ph.D) Ө.Одгэрэл, БХЯ-ны Cтрaтeгийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, доктор (Ph.D) Л.Оюунцэцэг нар хянан тохиолдуулав. МУИС-ийн докторант Б.Энхсувд кирилл бичгийн зөв бичих дүрмийг хянан тохиолдууллаа. Шинжлэх ухааны ангиллын нэр томьёоны хэсэгт Эдийн засаг, статистикийг МУИС-ийн Төгсөлтийн дараах сургуулийн захирал, доктор (Ph.D) Б.Отгонтөгс, ШУТИС-ийн ахлах багш, доктор (Ph.D) Т.Итгэл, математикийг Монгол- Германы хамтарсан сургуулийн ахлах багш, доктор (Ph.D) Л.Алтангэрэл, биологийг МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн багш (Ph.D) Н.Сонинхишиг, биотехнологийг ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Ургамлын биотехнологийн лабораторийн эрхлэгч (Ph.D) Ю.Оюунбилэг, мэдээлэл, холбооны технологийг ШУТИС-ийн Э-нээлттэй институтийн виртуал технологийн тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D) Р.Төрбат, физикийг ШУА-ийн ФТХ-ийн Онолын физикийн лабораторийн ЭШАА, доктор (Ph.D) Ч.Содбилэг, химийг ШУТИС-ийн ХШУС-ийн ахлах багш (Ph.D) Д.Хандмаа, механикийг ШУТИС-ийн проректор, доктор (Ph.D) Т.Намнан, одон орон, газар хөдлөлийг ШУА-ийн ООГСТ-ийн захирал, доктор (Ph.D) С.Дэмбэрэл, уул уурхай, геологийг ШУТИС-ийн Уул уурхайн сургуулийн ахлах багш, доктор (Ph.D) Д.Энхбат нар шүүн нягтлав.

Contract OECD reference L-2014-276 For the purposes of the present contract and of the attached General Conditions, the following terms will have the meanings given to them below: PUBLISHER: Ministry of Education, Culture and Science having its Registered Office at Government complex-3, Ulaanbaatar - 14200, Mongolia, and represented by J. Davaasambuu, Ph.D, Director of Department of science policy and coordination WORK: English title: Frascati Manual 2002: Proposed Standard Practice for Surveys on Research and Experimental Development, The Measurement of Scientific and Technological Activities French title: Manuel de Frascati 2002: Méthode type proposée pour les enquêtes sur la recherche et le développement expérimental, La mesure des activités scientifiques et technologiques 2002 OECD LANGUAGE: Mongolian TRANSLATION: The Mongolian version of the WORK prepared by The Ministry of Education, and Science, Mongolia TERRITORY: World PRINT-RUN: up to 300 100 paper copies + electronic version The Organisation for Economic Co-operation and Development (OECD) declares that it has the right and authority to grant the rights as set forth herein. The OECD hereby grants the PUBLISHER a non-exclusive non-transferable royalty-free limited right for the TERRITORY to translate the WORK into Mongolian as well as to publish and distribute the TRANSLATION for not-for-profit purposes in accordance with the General Conditions attached hereto and made an integral part hereof. On behalf of the Organisation for Economic Co-operation and Development by Mr. Toby Green, Head of Publications Division, Public Affairs and Communications Directorate. Paris, By signing below, we accept the General Conditions attached hereto. Signed on behalf of the PUBLISHER by J. Davaasambuu, Ph.D, Director of Department of science policy and coordination. Place: Date: Эрх эзэмшигчийн зөвшөөрөл: БСШУЯ нь Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллага (ЭЗХАХБ)-аас орчуулах, хэвлэн олшруулах албан ёсны эрх авсан болно. Энэхүү гарын авлагыг БСШУЯ-ны захиалгаар 2013-2015 онд хэрэгжиж буй Судалгаа боловсруулалтын ажлын шалгуур үзүүлэлтийг тодорхойлох Шинжлэх ухаан, технологийн төслийн хүрээнд орчуулах ажлыг эхлүүлж, 4,0 сая төгрөг, 2015 оны Шинжлэх ухаан, технологийн салбарын төвлөрсөн арга хэмжээнээс 10,0 сая төгрөгөөр санхүүжүүлэн хэвлэв.

ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГА Парис хотод 1960 оны 12 дугаар сарын 14-ний өдөр үзэглэж, 1961 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүчин төгөлдөр болгон мөрдөж эхэлсэн Конвенцийн I зүйлийн дагуу ЭЗХАХБ дараах бодлогыг дэмжихээр заажээ. Үүнд: Гишүүн улс орнуудын санхүүгийн тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ эдийн засгийн тогтвортой хамгийн өндөр өсөлт, ажил эрхлэлт, амьдралын түвшинд хүргэж, дэлхийн эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах; Гишүүн болон гишүүн бус улс орнууд эдийн засгийн хөгжлийн үйл явцад эдийн засгийн тэлэлтийг дэмжин хувь нэмэр оруулах; Олон улсын хүлээсэн үүргийн дагуу олон талт, ялгаварлан гадуурхахгүй байх зарчмаар дэлхийн худалдааны тэлэлтэд хувь нэмэр оруулах. ЭЗХАХБ-ын анхдагч гишүүн улс орнууд бол Австри, Бельги, Канад, Дани, Франц, Герман, Грек, Исланд, Ирланд, Итали, Люксембург, Нидерланд, Норвеги, Португал, Испани, Швед, Швейцар, Турк, Нэгдсэн вант Улс, АНУ болно. Дараах улс орнууд сүүлд гишүүнээр элсэв: Япон (1964 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр), Финлянд (1969 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр), Австрали (1971 оны 6 дугаар сарын 7-ны өдөр), Шинэ Зеланд (1973 оны 5 дугаар сарын 29-ний өдөр), Мексик (1994 оны 5 дугаар сарын 18-ны өдөр), Бүгд Найрамдах Чех Улс (1995 оны 12 дугаар сарын 21-ний өдөр), Унгар (1996 оны 5 дугаар сарын 7-ны өдөр), Польш (1996 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр), Бүгд Найрамдах Солонгос Улс (1996 оны 12 дугаар сарын 12-ны өдөр), Бүгд Найрамдах Словак Улс (2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр). Европын Холбоо нь ЭЗХАХБ-ын нэг хэсэг юм. (ЭЗХАХБ-ын Конвенцийн 13 зүйлийн дагуу). Гарын авлагын франц нэр: Manuel de Frascati 2002 Méthode type proposée pour les enquêtes sur lrecherche et le développement expérimental ЭЗХАХБ 2002 Гарын авлагыг арилжааны бус буюу сургалтын зорилгоор АНУ-аас бусад оронд дахин хэвлэх зөвшөөрлийг авахаар дараах хаягаар хандана уу. français d explotation du droit de copie (CFC), 20, rue des Grands-Augustins, 75006 Paris, France, tel. (33-1) 44 07 47 70, fax (33-1) 46 34 67 19 АНУ-д мөн дахин хэвлэх зөвшөөрлийг авахаар дараах хаягаар хандана уу. Copyright Clearance Center, Customer Center, (508)750-8400, 222 Rosewood Drive, Danvers, M01923 USA, or CCC Online: www.copyright.com. Энэхүү номыг дахин хэвлэх буюу орчуулах, хэсэгчлэн дахин хэвлэх зөвшөөрлийг ЭЗХАХБ-ын Хэвлэл, 2, rue André-Pascal, 75775 Парис Cedex 16, Франц Улсад хандан авна уу.

Фраскатийн гарын авлага УДИРТГАЛ ЭЗХАХБ-аас Судалгаа, туршилт хөгжлийн ажлын (СХА) статистикийн үндэсний мэргэжилтнүүдтэй 1963 оны 6 дугаар сард Италийн Фраскати хотын Vill Falcioneri-д уулзалт зохион байгуулжээ. Уг уулзалтын үр дүнд Фраскатийн гарын авлага гэж нэрлэн санал болгож буй Судалгаа, туршилт хөгжлийн асуулгад баримтлах жишиг стандарт -ын албан ёсны эхний хувилбар бий болжээ. Танд толилуулж буй энэхүү бүтээл бол 6 дахь хэвлэл юм. Хамгийн сүүлд 1994 онд 5 дахь хэвлэл гарснаас хойш мэдлэгийн эдийн засгийн үндсэн бүрэлдэхүүн болсон СХА, инновацид тавих анхаарал улам нэмэгдсэн. Энэхүү салбарт найдвартай харьцуулалт, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх статистикийн илтгэлцүүр улам чухал болов. Энэхүү хэвлэлд арга зүйн олон зөвлөмж, удирдамж, тэр дундаа үйлчилгээний салбарын СХА-ын статистик мэдээг цуглуулах, судалгаа, хөгжлийн хүний нөөцийн өгөгдлийг боловсруулах, сайжруулахад хүчин чармайлт гарган ажиллалаа. Даяаршил СХА-ын асуулга гүйцэтгэхэд тулгамдсан асуудал болж байгаа тул гарын авлагын ангилалд зарим өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх оролдлого хийлээ. Өнөөдрийн СХА-ын статистик мэдээ бол Фраскатийн гарын авлагыг удирдамж болгон системтэй хөгжүүлсэн ЭЗХАХБ-ын гишүүн улс орнуудын туршлага, ажлын үр дүн юм. Хэдийгээр гарын авлага техникийн бичиг баримт боловч ЭЗХАХБ-ын үндэсний инновацийн системд шинжлэх ухаан, технологийн гүйцэтгэж буй үүргийг илүү ойлгохын тулд хийж буй үндсэн хүчин чармайлт билээ. Түүнчлэн гарын авлага олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн СХА-ын тодорхойлолт, түүний үйл ажиллагааны ангиллыг санал болгосноор бусад Засгийн газруудын шинжлэх ухаан, технологийн бодлогын шилдэг туршлага хайх эрэлд жишиг болон хувь нэмрээ оруулж байна. Фраскатийн гарын авлага нь зөвхөн ЭЗХАХБ-ын гишүүн улс орнуудад мөрддөг СХА-ын асуулга стандарт биш юм. ЭЗХАХБ, ЮНЕСКО, Европын холбоо, олон улс, бүс нутгийн байгууллагын нэр бүхий санаачилгуудын үр дүнд дэлхий дахины СХА-ын асуулгын стандарт болжээ. Фраскатийн гарын авлагыг ЭЗХАХБ-ын гишүүн улс орнуудын

Судалгаа, туршилт хөгжлийн асуулгад баримтлах жишиг стандарт СХА-ын статистик мэдээ цуглуулдаг туршлага дээр үндэслэн боловсруулав. Энэ бол NESTI-ийн (ШУТИҮМ - Шинжлэх ухаан, технологийн илтгэлцүүрийн Үндэсний Мэргэжилтнүүдээс бүрэлдсэн ажлын хэсэг) үндэсний мэргэжилтнүүдийн хамтын хөдөлмөрийн үр дүн юм. Ажлын хэсгийг, Нарийн бичгийн дарга нарын газар үр ашигтай дэмждэг. Эхлээд Yvan Fabian, дараа нь Alison Young, John Dryden, Daniel Malkin, Andrew Wyckoff нар сүүлийн 40 жил дараалан удирдан чиглүүлж, Фраскатийн багц хэмээх шинжлэх ухаан, технологийн илтгэлцүүр зүйн багц гарын авлагыг боловсруулсан. СХА (Фраскатийн гарын авлага), Инноваци (Ослогийн гарын авлага), Хүний нөөц (Камберрагийн гарын авлага), Технологийн төлбөрийн тэнцэл, патент шинжлэх ухаан, технологи илтгэлцүүр болох нь зэрэг багцаас бүрдэнэ. Фраскатийн гарын авлагыг электрон хэлбэрээр ЭЗХАХБ-ын Вэб сайтад мөн байршуулсан. Гарын авлагыг шинэчлэх бүрд электрон хувилбарт тусгаж, түгээх зорилготой юм. Цаашид СХА-ын асуулгатай холбоотой материал шинэчлэгдвэл электрон хувилбарт оруулж байна. ШУТИҮМ-ийн баг гарын авлагын 6 дахь хэвлэлийг бэлтгэв. ЭЗХАХБ-ын Нарийн бичгийн дарга нарын газар (ялангуяа Dominique Guellec, Laudeline Auriol, Mosahid Khan, Geneviève Muzart, Sharon Standish) зохицуулалтаар хангах, гарын авлагын тодорхой хэсгийн эхийг боловсруулахад идэвхтэй үүрэг гүйцэтгэв. Хэдийгээр ЭЗХАХБ-д ажиллаж байгаа ч Bill Pattinson (Австралийн NESTI төлөөлөгч асан) урьдчилсан хэвлэлийг хариуцан боловсруулав. Mikael Åkerblom (Финляндын Статистикийн байгууллагын ажилтан, NESTI-ийн Финляндын төлөөлөгч) ЭЗХАХБ-д нэг жил ажиллаж, гарын авлагад олон санал, NESTI гишүүдийн зөвлөмжийг оруулж эцсийн нэгтгэлийг хийв. ЭЗХАХБ-д Япон улсын Засгийн газраас үзүүлсэн сайн дурын дэмжлэгийн үр дүнд энэхүү сайжруулсан хэвлэлд олон мэргэжилтнүүд цаг хугацаатай уралдан ажиллав. Япон улсын дэмжлэгт талархан өндрөөр үнэлж байна. Гарын авлагыг ЭЗХАХБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хариуцан хэвлэлээ. Takayuki Matsuo Giorgio Sirilli Fred Gault ЭЗХАХБ-ын Шинжлэх ухаан, технологи, аж үйлдвэр, хариуцсан захирал NESTI-ийн дарга, 5 дахь сайжруулсан хэвлэлийг санаачлагч NESTI-ийн даргын үүрэг гүйцэтгэгч

Фраскатийн гарын авлага Гарчиг I Бүлэг: Гарын авлагын зорилго, хамрах хүрээ 1.1. СХА-ын өгөгдлийг хэрэглэгчдэд хандаж хэлэх үг 1.2. Гарын авлагын хамрах хүрээ, СХА-ын статистикийн хэрэглээ 1.3. Фраскатийн гарын авлага болон бусад олон улсын стандартын хоорондын уялдаа холбоо 1.4. СХА-ын орц, гарц 1.5. СХА, холбоотой үйл ажиллагаа 1.5.1. Судалгаа, туршилт хөгжил 1.5.2. Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаа 1.5.3. СХА, технологийн инноваци 1.5.4. Програм хангамж, нийгмийн ухаан, үйлчилгээний СХА-ыг олж тогтоох 1.5.5. СХА-ын удирдлага, бусад дэмжих үйл ажиллагаа 1.6. Шинжлэх ухаан, технологийн бүх салбарт СХА-ыг хамруулах 1.7. СХА-ын орцыг хэмжих 1.7.1. Судалгаа, хөгжлийн хүний нөөц 1.7.2. СХА-ын зардал 1.7.3. СХА-ын материаллаг бааз 1.7.4. Үндэсний СХА-ын хүчин чармайлт 1.8. СХА-ын даяаршил ба хамтын ажиллагаа 1.9. СХА-ын ангилал 1.9.1. Бүтцийн ангилал 1.9.2. Үйл ажиллагааны ангилал 1.10. СХА-ын асуулга, өгөгдлийн үнэн зөв байдал, олон улсын харьцуулалт 1.11. Засгийн газрын СХА-ын төсвийн хүрээний мэдэгдэл буюу СХА-ын төсвийн зарлага (GBAORD) 1.12. Сонирхол татсан сэдвүүд 1.13. СХА-ын өгөгдлийн талаар хэрэглэгчид зориулсан санамж II Бүлэг: Нэр томьёо, зөвшилцөл 2.1. Судалгаа, туршилт хөгжил 2.2. СХА-д тооцохгүй үйл ажиллагаа

Судалгаа, туршилт хөгжлийн асуулгад баримтлах жишиг стандарт 2.2.1. Боловсрол, сургалт 2.2.2. Шинжлэх ухаан, технологид холбоотой бусад үйл ажиллагаа 2.2.3. Аж үйлдвэрийн бусад үйл ажиллагаа 2.2.4. Удирдлага, бусад дэмжих үйл ажиллагаа 2.3. СХА хаана хүрээд дуусах вэ? 2.3.1. СХА-ыг бусад үйл ажиллагаанаас ялгах шинжүүр 2.3.2. СХА-ыг сургалтаас ялгах нь 2.3.3. СХА-ыг шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанаас ялгах нь 2.3.4. СХА-ыг аж үйлдвэрийн бусад үйл ажиллагаанаас ялгах нь 2.3.5. СХА-ын удирдлага, шууд бус дэмжлэгийн ялгаа 2.4. Програм хангамж хөгжүүлэх, нийгэм, хүмүүнлэгийн ухаан, үйлчилгээнээс СХА-ыг ялгах 2.4.1. Програм хангамж хөгжүүлэлтэд СХА-ыг оношлох 2.4.2. Нийгэм, хүмүүнлэгийн ухаанд СХА-ыг оношлох нь 2.4.3. Үйлчилгээнд СХА-ыг тогтоох зарим асуудлууд III Бүлэг: Бүтцийн ангилал 3.1. Аргачлал 3.2. Тайлагнах нэгж, статистик нэгж 3.2.1. Тайлагнах нэгж 3.2.2. Статистик нэгж 3.3. Сектор 3.3.1. Сектороор ангилах үндэслэл 3.3.2. Секторын сонголт 3.4. Аж ахуйн нэгжийн сектор 3.4.1. Хамрах хүрээ 3.4.2. Секторын үндсэн дэд ангилал 3.4.3. Байгууллагын бусад дэд ангилал 3.5. Төрийн байгууллагын сектор 3.5.1. Хамрах хүрээ 3.5.2. Үндсэн секторын дэд ангилал 3.5.3. Байгууллагын бусад дэд ангилал 3.6. Хувийн ашгийн бус сектор 3.6.1. Хамрах хүрээ 3.6.2. Үндсэн секторын дэд ангилал 3.6.3. Байгууллагын бусад дэд ангилал 3.7. Дээд боловсролын сектор 3.7.1. Хамрах хүрээ 3.7.2. Үндсэн секторын дэд-ангилал 3.7.3. Бусад байгууллагын дэд-ангилал 3.7.4. Газар зүйн заалт буюу санхүүжилт хүрэх цэг

Фраскатийн гарын авлага 3.8. Гадаад 3.8.1. Хамрах хүрээ 3.8.2. Байгууллагын бусад дэд-ангилал 3.8.3. Газар зүйн заалт буюу санхүүжилт хүрэх цэг IV Бүлэг: Үйл ажиллагааны тархалт 4.1. Аргачлал 4.2. СХА-ын төрөл 4.2.1. СХА-ын төрлөөр ангилах 4.2.2. Ангилал 4.2.3. СХА-ын төрөл хооронд ялгах илтгэлцүүр 4.3. Бүтээгдэхүүний төрөл 4.3.1. Бүтээгдэхүүний төрлөөр ангилах 4.3.2. Тархалтын жагсаалт 4.3.3. Тархалтын илтгэлцүүр 4.4. Шинжлэх ухаан, технологийн салбар 4.4.1. Шинжлэх ухааны салбар, технологийн салбарын ангиллыг ашиглах нь 4.4.2. Ангилал 4.4.3. Ангиллын илтгэлцүүр 4.5. Нийгэм-эдийн засгийн зорилго 4.5.1. Нийгэм-эдийн засгийн зорилгоор ашиглах 4.5.2. Зөвлөмж болгох хялбар задаргаа 4.5.3. Ангилал 4.5.4. Ангиллын илтгэлцүүр V Бүлэг: Судалгаа, хөгжлийн хүний нөөцийг хэмжих нь 5.1. Танилцуулга 5.2. Судалгаа, хөгжлийн хүний нөөцийн хамрах хүрээ ба тодорхойлолт 5.2.1. Анхдагч хамрах хүрээ 5.2.2. Судалгаа, хөгжлийн хүний нөөцийн ангилал 5.2.3. Ажил, мэргэжлийн ангилал 5.2.4. Албан ёсны боловсролын ангилал 5.2.5. Төгсөлтийн дараах сургалтын оюутнууд 5.3. Өгөгдөл цуглуулах, хэмжих 5.3.1. Танилцуулга 5.3.2. Тооллогын дүн 5.3.3. Бүтэн цагаар ажилласан хүний тоонд шилжүүлсэн утга 5.3.4. Зөвлөмж болгосон үндэсний нийт болон хувьсагч 5.3.5. Ажил, боловсролын өгөгдлийн солбисон ангилал 5.3.6. Бүс нутгийн өгөгдөл 10

Судалгаа, туршилт хөгжлийн асуулгад баримтлах жишиг стандарт VI Бүлэг: СХА-ын зардлыг хэмжих 6.1. Танилцуулга 6.2. Дотоод зардал 6.2.1. Тодорхойлолт 6.2.2. Үйл ажиллагааны зардал 6.2.3. Үндсэн хөрөнгийн зардал 6.3. Санхүүжилтийн эх үүсвэр 6.3.1. Хэмжил зүйн аргачлал 6.3.2. Судалгаа, хөгжлийн санхүүжилт урсгалыг тодорхойлох шинжүүр 6.3.3. Судалгаа, хөгжлийн санхүүжилтийн урсгалын эх үүсвэрийг тогтоох нь 6.4. Шууд бус зардал 6.5. Гүйцэтгэгч, санхүүжүүлэгчийн тайлангийн зөрүүг нягтлах 6.6. Бүс нутгийн статистик мэдээ гаргах 6.7. Үндэсний нийт зардал 6.7.1. СХА-д зарцуулсан дотоодын нийт зардал 6.7.2. СХА-д зарцуулсан үндэсний нийт зардал VII Бүлэг: Судалгааны арга зүй, хэрэгжилтийн явц 7.1. Танилцуулга 7.2. СХА-ын асуулгын хамрах хүрээ 7.3. Зорилтот бүлгийг тодорхойлох, асуулгад оролцогчид 7.3.1. Аж ахуйн нэгжийн сектор 7.3.2. Төрийн байгууллагын сектор 7.3.3. Хувийн ашгийн бус сектор 7.3.4. Дээд боловсролын сектор 7.3.5. Эмнэлэг 7.4. Асуулгын оролцогчидтой ажиллах явц 7.4.1. Хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих 7.4.2. Үйл ажиллагааны илтгэлцүүр 7.5. Үнэлэх арга 7.5.1. Нэгж, зүйлийн дутуу хариулт 7.5.2. Дээд боловсролын секторын үнэлгээний явц 7.6. ЭЗХАХБ болон бусад олон улсын байгууллагад тайлагнах VIII Бүлэг: Нийгэм-эдийн засгийн зорилтын дагуу Засгийн газрын СХА-ын төсвийн хүрээний мэдэгдэл буюу төсвийн зарлага (GBAORD) тооцох нь 8.1. Танилцуулга 8.2. Бусад олон улсын стандарттай уялдах холбоо 8.3. Төсвийн өгөгдлийн эх сурвалж 8.4. СХА-ын хамрах хүрээ 8.4.1. Үндсэн тодорхойлолт 8.4.2. Шинжлэх ухаан, технологийн салбар 11

Фраскатийн гарын авлага 8.4.3. СХА-ыг оношлох явц 8.5. Засгийн газрын тодорхойлолт 8.6. Төсвийн зарлагын хамрах хүрээ 8.6.1. Дотоод, гадаад зардал 8.6.2. Санхүүжилт, гүйцэтгэгчийн гаргасан тайлан 8.6.3. Төсвийн санхүүжилт 8.6.4. Шууд, шууд бус санхүүжилт 8.6.5. Зардлын төрөл 8.6.6. Гадаадад гүйцэтгэж буй СХА-д олгож буй төсвийн хүрээний мэдэгдэл буюу төсвийн зарлага 8.7. Нийгэм-эдийн засгийн зорилтын дагуу ангилах 8.7.1. Ангиллын шинжүүр 8.7.2. Төсвийн зүйлийн хуваарилалт 8.7.3. Хуваарилалт 8.7.4. Нийгэм-эдийн засгийн зорилт 8.7.5. Ангилахад хэцүү зорилтууд 8.8. GBAORD, СХА-д зарцуулсан дотоодын нийт зардлын хоорондын үндсэн ялгаа 8.8.1. Үндсэн ялгаа 8.8.2. Төсвийн хүрээний мэдэгдэл буюу төсвийн зарлага, Засгийн газрын санхүүжилттэй СХА-д зарцуулсан дотоодын нийт зардал 8.8.3. Нийгэм-эдийн засгийн зорилт төсвийн хүрээний мэдэгдэл буюу төсвийн зарлага, СХА-д зарцуулсан дотоодын нийт зардал 12 Хавсралтууд Хавсралт 1 Гарын авлагын үүсэл, хөгжлийн танилцуулга Түүхэн хөгжил Нэг дэх хэвлэл Хоёр дахь хэвлэл Гурав дахь хэвлэл Дөрөв дэх хэвлэл Дээд боловсролын секторыг нэмсэн тухай Тав дахь хэвлэл Зургаа дахь хэвлэл Талархлын үг Дээд боловсролын секторын СХА-ын өгөгдөл цуглуулах, боловсруулах Танилцуулга Дээд боловсролын секторын нийт үйл ажиллагаанд эзлэх СХА-ын хувь хэмжээг тогтоох цаг ашиглалтын асуулга, бусад аргачлал Коэффициентыг ашиглан СХ-ийн зардал, Судалгаа, хөгжлийн хүний Хавсралт 2

Судалгаа, туршилт хөгжлийн асуулгад баримтлах жишиг стандарт нөөцийг бодож гаргах Хавсралт 3 СХА-ын асуулга, үндэсний дансны хоорондын хамаарал Танилцуулга Үндэсний тооцооны систем, Фраскатийн гарын авлагын системийн түүхэн уялдаа холбоо Фраскатийн гарын авлага, Үндэсний тооцооны системийн адил болон ялгаатай талууд Туслах дансны хэрэгцээ, шаардлага Эрүүл мэнд, мэдээлэл, харилцаа холбооны технологи, биотехнологийн СХА-ыг үнэлэх бодит аргачлал СХА-ын энгийн статистикаас эрүүл мэндтэй холбоотой СХА-ын өгөгдөл гаргаж авах Мэдээлэл, харилцаа холбооны технологитой холбоотой СХА Биотехнологитой холбоотой СХА Бүс нутгийн СХА-ын өгөгдөл олж авах аргачлалууд Танилцуулга Статистикийн нэгжүүдийг ангилах нь Бүс нутгийн задаргаанд бие даасан асуулт оруулах Бусад олон улсын байгууллагуудын ШУТ-ийн илтгэлцүүр/ үзүүлэлт дээр хийсэн ажил ЮНЕСКО (Нэгдсэн Үндэстний боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага) ЕвроСтат (Европын Нийгэмлэгүүдийн статистикийн байгууллага) Nordforsk/Нордик Аж үйлдвэрийн сан ШУТИУИ (Шинжлэх Ухаан Технологийн Илтгэлцүүрүүдийн Улаан Иберамерикана) Шинжлэх ухаан, технологийн бусад илтгэлцүүр Танилцуулга Патентын статистик Технологийн Төлбөрийн тэнцэл (ТТТ) Ном хэвлэлийн чанарын үнэлэлт, дүгнэлт Өндөр технологийн бүтээгдэхүүн, аж үйлдвэр Инновацийн статистик Шинжлэх ухаан, технологийн хүний нөөц Мэдээлэлжсэн нийгмийн статистик, илтгэлцүүр СХА-д зориулсан нөөцийн урьдчилан тооцоолол болон сүүлд шинэчлэгдсэн тооцооллын мэдээллээр хангах практик аргачлалууд СХА-ын өгөгдлийг урьдчилан тооцоолох хэрэгцээ Урьдчилан тооцооллын төрлүүд Зорилт Хавсралт 4 Хавсралт 5 Хавсралт 6 Хавсралт 7 Хавсралт 8 13

Фраскатийн гарын авлага Хувьсагчууд Урьдчилан тооцоолох аргачлалууд Урьдчилан тооцооллын үндэслэл болон уялдаа холбоо Чиглүүлэх зарчим Бусад удирдамж СХА-ын дефлятор, мөнгөн тэмдэгт хөрвүүлэгч Танилцуулга СХА-ын мөнгөн тэмдэгт хөрвүүлэгч Батлан хамгаалах болон сансрын салбарт онцгойлон хандуулсан томоохон хэмжээний СХА төслүүдийг ангилах талаар нэмэлт заавар Танилцуулга Англи, Франц, АНУ-д хэрэглэж буй нэр томьёо болон ангиллууд Жишээнүүд Фраскатийн гарын авлага дахь СХА-ын хүний нөөцийн мэргэжлийн ангилал болон ҮАМАТ-88 зэрэглэл хоорондын харилцан холбоо Хавсралт 9 Хавсралт 10 Хавсралт 11 Товчилсон үгийн жагсаалт Нэр томьёоны тайлбар толь Ном зүй Орчуулахад ашигласан материал 14

Судалгаа, туршилт хөгжлийн асуулгад баримтлах жишиг стандарт ISBN 92-64-19903-9 Фраскатийн гарын авлага 2002 Судалгаа, туршилт хөгжлийн асуулгад баримтлах жишиг стандарт ЭЗХАХБ 2002 I Бүлэг Гарын авлагын зорилго, хамрах хүрээ 15

Фраскатийн гарын авлага 1.1. СХА-ын өгөгдлийг хэрэглэгчдэд хандаж хэлэх үг 1. Энэхүү гарын авлагыг үндэсний СХА-ын өгөгдөл, статистик мэдээг цуглуулан эмхэтгэж, ЭЗХАХБ-д тайлагнадаг гишүүн улс орнуудын мэргэжилтнүүдэд зориуллаа. Хэдийгээр олон жишээ баримтыг гарын авлагад оруулсан боловч энэхүү гарын авлага нь лавлагааны үндсэн үүрэгтэй техникийн бичиг баримт юм. 2. СХА-ын өгөгдлийг хэрэглэгчдэд I бүлгийг зориулав. Бүлэгт гарын авлагын хамрах хүрээ, агуулгыг хураангуйлан хүргэлээ. Түүнчлэн тухайн өгөгдлийн төрлийг яагаад цуглуулах болсон үндэслэл, харьцуулахад үүсэх хүндрэл, үр дүнд хэрхэн дүн шинжилгээ хийх талаар зөвлөв. 1.2. Гарын авлагын хамрах хүрээ, СХА-ын статистикийн хэрэглээ 3. ЭЗХАХБ-ын энэхүү гарын авлагыг анх 40 гаруй жилийн өмнө хэвлэсэн. Тухайн үед Судалгаа, туршилт хөгжлийн ажлын орц -ын өгөгдөл болох хүний нөөц, санхүүжилтийг хэмжих зорилготой байжээ. 4. Өнгөрсөн хугацаанд үндэсний болон олон улсын ихэнх тайлангуудад СХАын орцын статистикийн илтгэлцүүр нь үнэ цэнэтэй мэдээлэл хэвээр байсаар байна. ЭЗХАХБ-ын шинжлэх ухаан, технологи илтгэлцүүрийн тайлан (ЭЗХАХБ, 1984; ЭЗХАХБ, 1986; ЭЗХАХБ, 1989a); Шинжлэх ухаан, технологийн бодлогын судалгаа, Хэтийн төлөв цуврал; Шинжлэх ухаан, технологи, аж үйлдвэрийн үзүүлэлт (ЭЗХАХБ-ын хоёр жил тутам нэг удаа хэвлэгддэг) зэрэг судалгааны материал нь олон улс, аж үйлдвэр, шинжлэх ухааны салбаруудад гүйцэтгэж буй СХА-ын далайц, хандлагыг харуулсан хэмжигдэхүүнийг танилцуулдаг. Удирдлагууд эдийн засгийн өсөлт, бүтээмжийн талаар шийдвэр гаргахдаа СХА статистикийг технологийн өөрчлөлтийн нэгэн төрлийн илтгэлцүүр гэж үздэг. Шинжлэх ухааны бодлого, аж үйлдвэрийн бодлого, тэр бүү хэл ерөнхий эдийн засаг, нийгмийн бодлогын зөвлөхүүд энэ судалгааг маш идэвхтэй ашиглаж байна. Засгийн газрын боловсруулах хөтөлбөрийн салшгүй үндэслэл, хөтөлбөрийг үнэлэх чухал хэрэгслийн нэг бол СХА-ын статистик юм. Олон улсад СХА-ын статистикийг эдийн засгийн ерөнхий статистикийн бүрдэл хэсэг гэж үздэг. 5. Гэвч СХА-ын статистик дангаараа дээрх дүр зургийг хангалттай харуулж чадахгүй. Мэдлэгийн эдийн засагт энэхүү өгөгдлийг бусад нөөц, СХА-ын гарцтай уялдуулан өргөн агуулгаар нь авч үзэх нь илүү чухал болж байна. Жишээлбэл, инновацийн процесс (1.5.3 дугаар хэсгийг харна уу), биет бус хөрөнгө оруулалт зэрэг өргөн хүрээтэй ойлголтод зөвхөн СХА төдийгүй ШУТ- 16

Судалгаа, туршилт хөгжлийн асуулгад баримтлах жишиг стандарт ийн холбоотой үйл ажиллагааны програм хангамж, сургалт, зохион байгуулалт зэргийг хамааруулж байна. Үүнтэй адилаар судалгаа, хөгжлийн хүний нөөцийн өгөгдлийг боловсрол, шинжлэх ухаан, техникийн хүний нөөцийн мэдээллийн бүрдэл хэсэг гэж үзэх хэрэгтэй. СХА-ын өгөгдлийг нэмүү өртөг, хөрөнгө оруулалт зэрэг бусад эдийн засгийн хувьсагч өгөгдөлтэй харьцуулж, дүн шинжилгээ хийвэл илүү үр дүнтэй байх болно. Гарын авлага нь ШУТ-ийн системийн цор ганц загварт суурилаагүй. Харин олон янзын загварт ашиглах боломжтой илтгэлцүүрийг тооцоолох боломжтой статистикийг бий болгох зорилготой. 6. Гарын авлага хоёр хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэг нь оршил ба 7 бүлгээс тогтоно. Энэ хэсэгт СХА-ын өгөгдлийг ямар эх үүсвэрээс цуглуулах, хэрхэн дүгнэх талаар зөвлөмж, удирдамж өглөө. Хэдийгээр бүх гишүүн улс орнууд энэхүү зөвлөмжийг даган биелүүлэх албагүй ч, нийтлэг стандарт болгон мөрдөж хэвшинэ гэдэгтэй санал нэгдсэн. 7. Гарын авлагын хоёр дахь хэсэг 11 хавсралтаас бүрдэнэ. Эхний хэсэгт өгүүлсэн суурь зарчмыг дэлгэрүүлэн тайлбарлах, нэмэлт удирдамж өглөө. Эдгээр хавсралтууд нь шинэчлэгдэж болох бөгөөд тухайн сэдвийн нэмэлт мэдээлэл юм. 8. Гарын авлага нь цаас, электрон хувилбараар хэвлэгдсэн. Электрон хувилбар нь байнга шинэчлэгдэж ирсэн. 1.3. Фраскатийн гарын авлага болон бусад олон улсын стандартын хоорондын уялдаа холбоо 9. Хэдийгээр СХА-ыг эдийн засгийн бүхий л салбарт гүйцэтгэж болох боловч, шинжлэх ухаан, эдийн засаг гэсэн өргөн хүрээтэй үйл ажиллагаанаас тодорхой шинж, чанараараа ялгаатай. Олон жил зөвхөн ганц гарын авлагатай явж ирсэн нь ЭЗХАХБ-ын Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааг хэмжих багц удирдамж буюу Фраскатийн гарын авлага юм. Сүүлд 4 гарын авлагыг нэмж боловсруулсан. Түүнчлэн ЭЗХАХБ-ын боловсрол зэрэг шинжлэх ухаан, технологитой холбоотой үйл ажиллагааны арга зүйн үндсийг боловсруулсан. (1.1 дүгээр хүснэгтээс харна уу) 10. ЭЗХАХБ нь ШУТ-ийн олон улсын хэм хэмжээг бий болгож, мөрдүүлэхийг анхлан зорьж байгаагүй. Ийм хэм хэмжээ өмнө нь ч байсан. Гарын авлага нь ЮНЕСКО-ийн Шинжлэх ухаан, технологийн бүх үйл ажиллагааны зөвлөмжтэй (ЮНЕСКО, 1978) утга агуулгын хувьд нийцтэй бөгөөд СХА-ыг гүйцэтгэдэг ЭЗХАХБ-ын гишүүн улс орнуудын эрэлт, хэрэгцээг хангаж байна. Бусад улсаас ялгаатай нь ЭЗХАХБ-ын гишүүн улсууд эдийн засаг, шинжлэх ухааны систем адилтгаж болохуйц төстэй юм. 17

Фраскатийн гарын авлага Хүснэгт 1.1. ЭЗХАХБ арга зүйн гарын авлага Өгөгдлийн төрөл A. Фраскатийн багц СХА Технологийн төлбөрийн тэнцэл Инноваци Патент ШУТ-ийн хүний нөөц Гарчиг Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааг хэмжих нь цуврал Фраскатийн гарын авлага: Санал болгож буй судалгаа, туршилт хөгжлийн асуулгад баримтлах жишиг стандарт Фраскатийн гарын авлагын нэмэлт: СХА-ын статистикт дээд боловсролын салбарын гарцыг хэмжих нь. (ЭЗХАХБ, 1989b) Технологийн төлбөрийн тэнцлийн (TBP) өгөгдлийг хэмжих, дүгнэх, ойлгох гарын авлага (ЭЗХАХБ, 1990) 1 ЭЗХАХБ-аас санал болгож буй технологийн инновацийн өгөгдлийг цуглуулах, тайлбарлах ажлын удирдамж Ослогийн гарын авлага (ЭЗХАХБ, 1997a) Патентын өгөгдөл, шинжлэх ухаан, технологийн илтгэлцүүр болох нь Патентын гарын авлага (ЭЗХАХБ, OCDE/GD (94)114, 1994b) 1 Шинжлэх ухаан, технологийн хүний нөөц - Камберрагийн гарын авлага (ЭЗХАХБ, 1995) B. ШУТ-ийн бусад арга зүйн үндэс Өндөр-технологи Ном хэвлэлийн чанарын үнэлэлт дүгнэлт Даяаршил Өндөр-технологийн салбарын бүтээгдэхүүний шинэчилсэн ангилал (ЭЗХАХБ, STI төсөл 1997/2) Ёшико Окубо: Ном, хэвлэлийн чанарын үнэлэлт дүгнэлт, судалгааны системийн анализ, арга зүй, жишээ (ЭЗХАХБ, ШУТИ төсөл 1997/1) Эдийн засгийн даяаршлын илтгэлцүүрийн гарын авлага (санал болгож буй гарчиг, төсөл) C. ЭЗХАХБ-ын холбогдох бусад статистикийн аргачлал Боловсролын статистик ЭЗХАХБ-ын Боловсролын харьцуулсан статистикийн гарын авлага (удахгүй хэвлэх) Боловсролын хөтөлбөрийн ангилал, гарын авлага Боловсролын ангилал БОУСА-97-д хэрэгжих ЭЗХАХБ-ын гишүүн улс орнууд (ЭЗХАХБ, 1999) Сайн Сургалтын статистикийн гарын авлага - Үзэл Сургалтын статистик баримтлал, хэмжилт, судалгааны асуудлууд (ЭЗХАХБ, 1997b) 1. Байгаа мэдээллийг ангилах, тайлбарлахтай холбоотой асуудлуудыг авч үздэг. Эх сурвалж: ЭЗХАХБ. 18 11. Үзэл баримтлал, өгөгдлийн сангийн аль алины үүднээс СХА-ыг өргөн агуулгаар авч үзэх шаардлагатай. Нэгдсэн үндэстний (UN) ангилал болох Үндэсний тооцооны систем - SN (UN, 1968); Европын нийгэмлэгийн комисс -

Судалгаа, туршилт хөгжлийн асуулгад баримтлах жишиг стандарт CEC (CEC et al., 1994); Эдийн засгийн үйл ажиллагааны салбарын олон улсын стандарт ангилал - ISIC (UN, 1990); Олон улсын ажил, мэргэжлийн стандарт ангилал - ҮАМАТ (Олон улсын Хөдөлмөрийн Байгууллага, 1990); Боловсролын олон улсын стандарт ангилал (БОУСА) - БОУСА (ЮНЕСКО, 1997) зэрэг стандарт, удирдамж, гарын авлагуудтай нийцүүлэхийг зорив. Цаашид ЭЗХАХБ нь Европын холбоо (EU), Нордикийн аж үйлдвэрийн сангийн туршлагыг бүс нутгийн байгууллагатай хамтран гарын авлага боловсруулахыг зорьж байна. 12. Ийм гарын авлага, удирдамжуудад СХА-ын ангилал нь харьцангуй сүүлийн үеийнх бөгөөд ерөнхийдөө Фраскатийн гарын авлагыг олон улсын статистикийн үндэслэл хэмээн хүлээн зөвшөөрч мөрдөж байна. 13. Гарын авлагын өмнөх хэвлэлүүдэд Үндэсний тооцооны системийн (SNA) зарчимтай СХА-ын асуулгыг нийцүүлэхийг оролдож байв. Цаашид Фраскатийн гарын авлага - төрлийн өгөгдлийг Үндэсний тооцооны системийн төрлийн өгөгдөлтэй холбох нэмэлт өгөгдөл цуглуулах шаардлагатай. Ийм шалтгаанаар СХА-ын гадаад зардлын санхүүжилтийн эх үүсвэрийн задаргааг нарийвчлан тайлбарлах зөвлөмж, СХА-тай холбоотой програм хангамжийн хөрөнгө оруулалтын өгөгдлийг цуглуулахыг зөвлөмж болгосон. СХА-ын асуулга, үндэсний дансны хоорондын хамаарлыг хавсралт 3 дугаарт нарийвчлан харуулав. 1.4. СХА-ын орц, гарц 14. Энэхүү гарын авлага нь СХА-ын орцыг хэмжихэд зориулсан. СХА нь түүний нэгжүүдэд гүйцэтгэж буй албан ёсны болон бусад нэгжүүдийн хэрэгжүүлж буй албан бус, тохиолдлын бүхий л ажлууд хамаарна. Үнэндээ СХА-ын үйл ажиллагаа гэхээс илүү шинэ мэдлэг, инноваци, эдийн засаг, нийгэмд үзүүлж буй үр нөлөө нь ихээхэн сонирхол татдаг билээ. Гэвч СХА-ын гарцын илтгэлцүүр нь орцын статистикийг бүрдүүлдэг сайн талтай ч тодорхойлж, мэдээ цуглуулахад хүндрэлтэй байгааг дурдах нь зүйтэй юм. 15. СХА-ын гарцыг буюу шинжлэх ухаан, технологи (ШУТ)-ийг ерөнхийдөө хэд хэдэн янзаар хэмжиж болно. Тухайлбал, инновацийн судалгаа нь СХА-д чухал үүрэг гүйцэтгэдэг инновацийн процессын үр нөлөө, гарцыг хэмжих оролдлого юм. Инновацийн судалгааны гарын авлага урьд нь 2 удаа хэвлэгдсэн. (ЭЗХАХБ, 1997a). 16. Өөр нэг хувилбар бол одоогийн өгөгдлийн эх сурвалжийг ашиглах юм. Одоогийн эх сурвалжийг ашиглан ШУТ-ийн илтгэлцүүрийн тухай олон улсын стандарт зөвлөмж боловсруулахын тулд томоохон хэмжээний арга зүйн ажил хийх шаардлагатай байв. Технологийн төлбөрийн тэнцэл, патентыг ШУТийн илтгэлцүүр болгон ашиглах гарын авлагууд хэвлэгдсэн байгаа (ЭЗХАХБ 1990, 1994b). Ном, хэвлэлийн чанарын үнэлэлт дүгнэлт, тухайн бүтээгдэхүүн буюу аж үйлдвэрийн технологийн эрчим/түвшин -г худалдааны өгөгдөлд дүн шинжилгээ хийх замаар тодорхойлох удирдамж боловсруулсан (1.1 дүгээр 19

Фраскатийн гарын авлага хүснэгтээс харна уу). Эдгээр гарын авлага, удирдамжууд асуудлуудыг хэрхэн үнэлж, дүгнэхэд төвлөрсөн гэдгээрээ энэхүү гарын авлагаaс ялгаатай. Мөн ШУТ-ийн өгөгдөлд дүн шинжилгээ хийх зорилгоор цуглуулахгүй харин байгаа эх сурвалжаас шүүн ялгаж, энэхүү зорилгод нийцүүлэн дахин цэгцэлдэг болно (Дэлгэрэнгүй мэдээллийг 7 дугаар хавсралтаас харна уу). 1.5. СХА, холбоотой үйл ажиллагаа 1.5.1. Судалгаа, туршилт хөгжил 17. Энэхүү гарын авлагыг зөвхөн судалгаа, туршилт хөгжлийн (СХА нь суурь судалгаа, хэрэглээний судалгаа, туршилт, хөгжлийн ажлаас бүрдэнэ) ажлыг хэмжихэд зориулсан. Бүрэн тодорхойлолтыг II бүлгээс харна уу. 18. СХА нь шинжлэх ухаан, технологид суурилсан бусад олон үйл ажиллагаатай холбоотой. Хэдийгээр ШУТ-ийн бусад үйл ажиллагаа нь мэдээллийн урсгал, үйл ажиллагаа, зохион байгуулалт, хүний нөөц зэргээрээ СХА-тай маш нягт уялдаа холбоотой боловч СХА-ын хэмжилтэд бүрэн хамаарахгүй. СХА, түүнтэй холбоотой үйл ажиллагааг Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаа (ШУТҮА), Шинжлэх ухаан, технологийн инновацийн процесс (ШУТИП) гэсэн хоёр айд хуваан авч үзнэ. 1.5.2. Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаа 19. ШУТҮА-ны өргөн хүрээний тодорхойлолтыг ЮНЕСКО-оос боловсруулсан Шинжлэх ухаан, технологийн олон улсын статистикийг стандартчилах зөвлөмж (ЮНЕСКО, 1978)-дөө тусгасан. Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаа нь СХА, шинжлэх ухаан, техникийн боловсрол, сургалт (STET), шинжлэх ухаан, технологийн үйлчилгээ (STS)-ний цогц нэгдэл юм. ШУТ-ийн үйлчилгээ гэдэг ойлголтод номын сан, музей, ШУТ-ийн мэдээллийн орчуулга, хянан, тохиолдуулах ажил, нийгэм-эдийн засгийн юмс үзэгдлийг судлах, танин мэдэх, өгөгдөл цуглуулах, сорил тавих, стандартчилал, чанарын хяналт, хэрэглэгчдэд зөвлөгөө өгөх үйлчилгээ, төрийн байгууллагын патент, лицензийн үйл ажиллагаа зэрэг багтана. 20. Иймд СХА (ЮНЕСКО, ЭЗХАХБ адилхан тодорхойлсон) бол шинжлэх ухаан, техникийн боловсрол, сургалт (STET), шинжлэх ухаан, технологийн үйлчилгээ (STS)-нээс ялгаатай. 20 1.5.3. СХА, технологийн инноваци 21. Технологийн инновацийн үйл ажиллагаа нь шинжлэх ухаан, технологи, зохион байгуулалт, санхүү, арилжаа, хөрөнгө оруулалтад элбэг тохиолддог. Шинэ буюу шинэчилсэн бүтээгдэхүүн, процессыг бий болгох; шинэ мэдлэгт хийх хөрөнгө оруулалт байж болно. СХА нь инновацийн процессын олон үйл ажиллагааны аль ч үе шатанд хийгдэж болдог цор ганц ажил гэдгээрээ онцлогтой. Зөвхөн шинэлэг санааны анхдагч үүсгүүр төдийгүй, тухайн санааг

Судалгаа, туршилт хөгжлийн асуулгад баримтлах жишиг стандарт амьдралд хэрэгжүүлэх явцад үүсэх асуудлыг шийдэхэд ч СХА хэрэгтэй. 22. СХА-ын хажуугаар инновацийн үйл явцын бүрдэл хэсэг болох бусад хэлбэрийн инноватив буюу шинэлэг үйл ажиллагааг ялгах хэрэгтэй. Ослогийн гарын авлагад (ЭЗХАХБ, 1997a) инновативийг дизэмбодиэд 1 технологийг эзэмших, ноу-хау, эмбодиэд 2 технологийг эзэмших, тоноглол, аж үйлдвэрийн инженерчлэл, аж үйлдвэрийн загвар, бусад капитал эзэмших, үйлдвэрлэлийн гарааны компани, шинэ буюу шинэчилсэн бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа гэж заажээ. 23. Инновацид суурилсан Засгийн газрын СХА-ын хөтөлбөрт өргөн хэмжээний үзүүлэн таниулах үе шаттай процесс байж болно. Инноваци хэрэгжсэн буюу бодит ажил хэрэг болоход дөхсөн төслийг далайцтай үзүүлэн таниулах ажил болгоно. Энэ нь дараах зорилготой байна: i) үндэсний бодлого боловсруулах; ii) инновацийн хэрэглээг дэмжих (Glennan et al., 1978). Тухайлбал, ЭЗХАХБын Олон улсын эрчим хүчний агентлаг нь судалгаа, хөгжил, үзүүлэн таниулах ( RDD ) ажлыг хамарсан өгөгдөл цуглуулж, хэвлүүлсэн байдаг. 24. СХА-ыг хэмжихэд хамгийн түгээмэл тохиолдох алдаа бол туршилт, хөгжил, инновацийг бодит ажил болгох үйл ажиллагааны хоорондын заагийг буруу тогтоох явдал юм. Ийм төрлийн алдаа их гарч байна. Хэдийгээр инновацид өндөр үнэтэй олон СХА-ыг гүйцэтгэх хэрэгтэй байж болох ч үйлдвэрлэлийн бэлтгэл зардал түүнээс ч давдаг. II бүлгийн 2.3.4, 2.4.1 хэсэгт эдгээр асуудлуудыг хэрхэн авч үзэх удирдамжийг жишээ татан тайлбарлав. Компьютерийн програм хангамжийг хөгжүүлэх, том хэмжээний төсөл (ялангуяа батлан хамгаалахын)- д энэ ялгааг хэрхэн гаргахыг харуулсан. Том хэмжээний төслийн СХА, үйлдвэрлэлийн өмнөх хөгжлийг хэрхэн ялгах талаар нэмэлт зааврыг 10 дугаар хавсралтад үзүүлэв. 1.5.4. Програм хангамж, нийгмийн ухаан, үйлчилгээний СХА-ыг олж тогтоох 25. Сүүлийн жилүүдэд үйлчилгээний үйл ажиллагааны СХА-ын мэдээлэл өндөр эрэлт, хэрэгцээтэй болж байна. Энэхүү гарын авлагыг анх боловсруулахдаа аж үйлдвэр, байгаль, инженерийн ухааны судалгааны нэр томьёог ашиглаж байсан. Энэ удаа үйлчилгээний салбарыг хамруулах асуудал тулгарч байна. Мөн програм хангамж боловсруулах, нийгмийн ухааны судалгаанд мөн тодорхой асуудал тулгарч байна. Иймд II бүлэгт эдгээр асуудлын тухай шинэ хэсэг (2.4) нэмсэн. 1.5.5. СХА-ын удирдлага, бусад дэмжих үйл ажиллагаа 26. Дээр дурдсан СХА-ыг гүйцэтгэхийн тулд төслүүдэд санхүүжилт олгож, удирдах хэрэгтэй. Шинжлэх ухаан, технологийн яам буюу судалгааны зөвлөл 1 Тоног, төхөөрөмжид хөрөнгө оруулахгүйгээр гарцыг нэмэгдүүлэх технологи. 2 Шинэ тоног, төхөөрөмжид хөрөнгө оруулж гаргаж авсан технологи. Технологи нь шинэ тоног, төхөөрөмжийн бүрэлдэхүүн хэсэг. 21

Фраскатийн гарын авлага зэрэг бодлого тодорхойлогч байгууллагуудын олгож буй СХА-ын санхүүжилт нь СХА-ыг дангаар бүрдүүлэхгүй. Байгууллага дотроо судалгаа хөгжлийн төслийг удирдахдаа төслийн багийн гишүүд, СХА-ын менежер зэрэг хүний нөөц, төсөвт тооцсон хүмүүст олгож буй шууд дэмжлэг юм. Санхүүгийн захирал зэрэг шууд бус буюу дэмжих үйлчилгээ үзүүлдэг хүнтэй холбоотой зардлыг үйл ажиллагааны зардалд тооцно. Хоол, тээврийн зэрэг дагалдах үйлчилгээний зардлыг мөн overheads зардалд тооцно. Цаашид эдгээрийн ялгааг II, V, VI бүлэгт тусгасан. 1.6. Шинжлэх ухаан, технологийн бүх салбарт СХА-ыг хамруулах 27. Гарын авлагын эхний хоёр хувилбарт зөвхөн байгаль, инженер-технологийн ухааныг түлхүү авч үзэж байлаа. Нийгэм, хүмүүнлэгийн ухааныг гуравдугаар хэвлэл (ЭЗХАХБ, 1976) боловсруулж, 1974 оноос эхлэн хамаарахаар болсон. Хэдийгээр гарын авлага нь үйл ажиллагааны жишиг боловч, олон шалтгааны улмаас нийгэм, хүмүүнлэгийн ухааны (НХУ) хэмжилтийн талаар нэгдсэн ойлголтод хүрээгүй. Энэ асуудлаар гишүүн улс орнууд өөр өөр байр суурьтай байдаг. Тухайлбал, зарим улс орнууд шинжлэх ухааны бүх салбарыг хамруулж байхад зарим нь энэхүү түгээмэл аргачлалыг мөрддөггүй. 28. НХУ-ны СХА-ыг хэмжихтэй холбоотой асуудлыг гарын авлагын олон бүлэгт авч үзнэ. 1.7. СХА-ын орцыг хэмжих 29. Статистик зорилгоор СХА-ын зардал, хүний нөөцийн хөгжил гэсэн хоёр орцыг хэмжинэ. Тухайн жил хэдийг зарцуулсан, хэдэн хүн ажилласан тухай мэдээ гаргах бөгөөд эдгээр нь давуу, сул талтай. Эдгээр тоон үзүүлэлтээр СХА-ын хүчин чадлыг тооцож гаргана. 22 1.7.1. Судалгаа, хөгжлийн хүний нөөц 30. Олон улсын СХА-ын нөөцийг харьцуулахад шинжлэх ухаан, техникийн хүний нөөцийн өгөгдөл нь тодорхой үзүүлэлт болдог. Гэвч СХА-ыг дагнан гүйцэтгэж буй эрдэм шинжилгээний ажилтнууд нийгмийн сайн сайхан байдлыг хангаж буй үндэсний хүний нөөцийн зөвхөн нэг бүрэлдэхүүн хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй. Аж үйлдвэр, ХАА, анагаах ухааны дэвшилтэт үйлдвэрлэл, үйл ажиллагаа, чанарын хяналт, удирдлага, боловсрол, бусад үйл ажиллагаанд шинжлэх ухаан, техникийн хүний нөөц илүү хувь нэмэр оруулдаг. Эдгээр шинжлэх ухаан, техникийн ажиллах хүчийг хэмжихдээ Камберрагийн гарын авлага (ЭЗХАХБ, 1995)-ыг баримтална. Энэхүү гарын авлага нь СХАын нөөцүүдийг хэмжих, ангилахад зориулагдсан гэдгээрээ онцлогтой юм. 31. Судалгаа, хөгжлийн хүний нөөцийг Бүтэн цагаар ажилласан хүний тоонд шилжүүлсэн утгад (V Бүлгийн 5.3 хэсгийг харна уу) хөрвүүлж тооцох үед асуудал гарч болно. Иймд ШУТ-ийн хүний нөөцийн өгөгдлийн санг бүрдүүлэх, ерөнхий

Судалгаа, туршилт хөгжлийн асуулгад баримтлах жишиг стандарт загвар бүтээхдээ ЭША-уудын тооллогод үндэслэсэн өгөгдөл ашиглахыг зөвлөж байна. 32. Үндэсний СХА-ыг гүйцэтгэхэд Нобелийн шагналт эрдэмтэн, түүний нарийн бичгийн дарга хүртэл, сансарт туршилт хийдэг судлаачаас лабораторийн амьтан үржүүлэгч хүртэл олон төрлийн хүн хүчийг тодорхойлох шаардлагатай. Олон төрлийн мэргэшил, боловсролтой хүмүүс шаардлагатай учраас Судалгаа, хөгжлийн хүний нөөцийг зэрэглэх хэрэгтэй. 33. ЭЗХАХБ-ын гишүүн улс орнууд СХА-ыг гүйцэтгэдэг хүний нөөцийг хоёр систем ашиглан ангилж байна. V бүлгийн 5.2 хэсэгт хүний нөөцийн ажил, мэргэжил, тэдний албан ёсны боловсролыг Олон улсын ажил, мэргэжлийн стандарт ангилал - ҮАМАТ (ОУХБ, 1990), Боловсролын олон улсын стандарт ангилал - БОУСА (ЮНЕСКО, 1997)-аар тус тус тодорхойлно. ЮНЕСКО нь боловсролын харьцуулах статистик мэдээ, үзүүлэлтүүдийг улс орнуудын нэгдсэн хэлбэрт үндэслэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тодорхойлолтыг боловсруулдаг. Боловсролын олон улсын стандарт ангиллыг (БОУСА) шинэчлэн боловсруулж 2011 онд албан ёсоор ЮНЕСКО-гийн гишүүн орнууд баталсан. 1997 онд сүүлчийн ангиллыг шинэчилснээс хойш Боловсролын олон улсын болон бүс нутгийн статистикийн мэргэжилтнүүд өргөн цар хүрээтэй зөвлөлдөж, 2011 онд боловсролын тогтолцоонд тодорхой өөрчлөлтүүдийг хийсэн байна. Хэдийгээр дээрх хоёр ангиллаар өгөгдөл цуглуулах нь зүйтэй боловч, ихэнх гишүүн улс орнууд зөвхөн аль нэгийг ашигладаг. Ажил, мэргэжлийн өгөгдлийг ЭЗХАХБ-ын ихэнх гишүүн улс орнууд мэдээлдэг. Харин цөөн улс орнууд зөвхөн боловсролын өгөгдлийг зарим буюу бүх салбараар цуглуулдаг нь олон улсын харьцуулалт хийхэд хүндрэл үүсгэдэг байна. Өнгөц харахад, үр ашигтай системд дээрх 2 ойлголт нэг нэгнээсээ ялгаагүй гэсэн сэтгэгдэл төрүүлж болно. Тухайлбал, судлаачаар ажиллаж байгаа бүх хүмүүс их сургуулийн дипломтой, СХА-ыг гүйцэтгэж буй бүх их сургуулийн төгсөгчдийг судлаач гэж үзэж болно. Гэвч олон шилдэг судлаачид их сургууль төгсөөгүй ч түүнтэй дүйцэх туршлагатай байдаг. Эсрэгээрээ олон их сургуулийн залуу төгсөгчид судлаачаар биш өндөр түвшний техникч буюу туслах ажилтнаар ажилладаг. 1.7.2. СХА-ын зардал 34. Эдийн засгийн тухайн салбар буюу статистик нэгжид гүйцэтгэсэн СХАтай холбоотой гарсан бүх зардлыг дотоод зардал гэнэ. Өөр нэг хэмжилт нь эдийн засгийн тухайн салбар буюу статистик нэгжээс бусдаар гүйцэтгүүлсэн СХА-ын төлбөрийг гадаад зардал гэнэ. СХА-ын зорилгоор урсгал зардал, хөрөнгө оруулалтын зардлын аль алиныг хэмжинэ. Төрийн байгууллагад шууд бус зардал гэхээсээ илүү шууд зардлыг хэмжинэ. Харин элэгдэл хорогдлын зардлыг тооцохгүй. СХА-ын зардлын тухай дэлгэрэнгүй мэдээлэл, хамрах хүрээг гарын авлагын VI бүлгийн 6.2 дугаар хэсэгт өгүүлэв. 35. СХА-ыг гүйцэтгэх явцад нэгж, байгууллага, салбар, ялангуяа Засгийн газар, 23

Фраскатийн гарын авлага бусад гүйцэтгэгчдийн хооронд их хэмжээний нөөцийн шилжүүлэг хийгддэг. СХА-аар хэнийг санхүүжүүлэв, хэн гүйцэтгэв гэдгийг шинжлэх ухаан бодлогын зөвлөхүүд, судлаачид мэдэх нь чухал. VI бүлэгт СХА-ын санхүүжилтийн урсгалыг мөшгөх аргачлалыг үзнэ. СХА-ын гүйцэтгэгчдээс авсан асуулгаар санхүүжилтийн урсгалыг олж тогтоохоос биш санхүүжүүлэгчээс тодруулдаггүй болохыг онцлон тэмдэглэх нь зүйтэй. (VI бүлгийн 6.3 дугаар хэсгийг харна уу). Удирдамжид их сургуулийн ерөнхий санхүүжилт (GUF) буюу Боловсролын яамдаас их сургуулийн ерөнхий санхүүжилтийг хэрхэн тусгах, боловсрол, судалгаа хоёуланд нь зориулсан ерөнхий грантаар гүйцэтгэсэн их сургуулийн судалгааг хэрхэн тусгах талаар зөвлөмж өгсөн. Энэхүү урсгал нь их сургуулийн судалгааны санхүүжилтийн ихэнх талыг бүрдүүлдэг ба төрийн байгууллагаас СХА-д үзүүлж буй чухал дэмжлэг юм. 36. СХА-ын орцын цувралыг мөнгөн дүнгээр илэрхийлэхийн үндсэн сул тал нь урт хугацаанд улс орнуудын хооронд үнийн түвшний ялгаа их гардагт оршино. Тухайн валютын ханш нь ихэнхдээ улс орны хоорондын СХА үнийн тэнцлийн тухай үнэн зөв харуулдаггүй байна. Инфляц өндөр үед ерөнхий үнийн индекс СХА-ыг гүйцэтгэх зардлын чиг хандлагын тухай үнэн зөв мэдээлж чадахгүй. Гарын авлагад СХА-ын статистик зорилгоор худалдан авах чадвар (ХАЧ), далд эдийн засгийн үнийн индексийг ашиглахыг зөвлөж байна. Гэхдээ энэ нь бодит зардлыг гэхээсээ илүү СХА-д зориулсан нөөцүүдийн алдагдсан боломжийн өртгийг илэрхийлж байна. СХА-ын тусгай дефляторыг боловсруулах, СХА-ын валютын ханшийг хэрхэн хөрвүүлэх тухай аргачлалыг 9 дүгээр хавсралтаас үзнэ үү. 1.7.3. СХА-ын материаллаг бааз 37. СХА-ыг гүйцэтгэх боломжтой материаллаг баазын илтгэлцүүрийг гарын авлагад оруулаагүй. Стандартад нийцсэн багаж, тоног төхөөрөмж, номын сангийн материаллаг бааз, лабораторийн талбай, эрдэм шинжилгээний сэтгүүлийн захиалга, стандартад нийцсэн компьютерийн цаг гээд бүх боломжит хэмжигдэхүүнээр өгөгдөл цуглуулж болно. 24 1.7.4. Үндэсний СХА-ын хүчин чармайлт 38. Хэдийгээр СХА-ыг эдийн засгийн салбар бүрд гүйцэтгэдэг боловч, тэднийг шинжлэх ухааны бодлогын зорилгоор нэгэн цогц хэмээн үзэж Үндэсний СХАын хүчин чармайлт гэж нэрлэдэг. Иймд энэхүү гарын авлагын нэг зорилго олон төрлийн гүйцэтгэгчдэд өгөгдөл цуглуулж, нэгтгэх боломжтой СХА-ын орцын өгөгдлийг бий болгож, мөрдүүлэх явдал юм. Утга төгөлдөр үндэсний нийт тоо хэмжээ -г нэгтгэн гаргаж чадсаны дараа нь нэгдсэн зардлаа олон улсын түвшинд харьцуулах боломж бүрдэнэ. Харьцуулах боломжтой гол үзүүлэлт бол СХА-д зарцуулсан дотоодын нийт бүтээгдэхүүн (СХА-д зарцуулсан дотоодын нийт зардал) юм. Үндэсний буюу улсын хэмжээнд тухайн жилд хийсэн бүх СХА-

Судалгаа, туршилт хөгжлийн асуулгад баримтлах жишиг стандарт ын зардлын нийлбэр дүнг ДНБ-д харьцуулсан харьцаа юм. Энэ үзүүлэлтэд гадаадын санхүүжилтээр дотоодод гүйцэтгэсэн СХА-ыг оруулж тооцоод харин гадаад улсаар гүйцэтгүүлэхээр өгсөн СХА-ын санхүүжилтийг хамруулдаггүй (олон улсын байгууллагад хандивласан г.м.). Харгалзах хүний нөөц хэмжихэд тусгай нэр үгүй. Жилийн турш тухайн улсын хэмжээнд СХА-ыг (БЦАХТШУ) гүйцэтгэсэн нийт хүний нөөцийг тоолно. Олон улсын харьцуулалт хийхэд заримдаа зөвхөн судлаачид (буюу их сургуулийн төгсөгчид)-ыг тооцдог. Учир нь тэд бол СХА-ын системийн үндсэн цөм юм. 1.8. СХА-ын даяаршил ба хамтын ажиллагаа 39. СХА үйл ажиллагаа улам даяаршиж, дэлхий дахиныг хамарсан үйл ажиллагаа болж байгааг олон судалгаа харуулж байна. Хувь судлаач, судалгааны баг, судалгааны нэгжийн хамтын ажиллагааны үндсэн дээр ихэнх СХА-ыг гүйцэтгэж байгаа юм. Үндэстэн дамнасан корпорациудын гүйцэтгэх үүрэг улам өсөн нэмэгдэж байна. Их сургуулиуд, бусад судалгааны нэгж, аж ахуйн нэгж зэрэг албан ёсны хамтын ажиллагаа сайжирч байна (Европын холбоо, Европын цөмийн судалгааны байгууллага). Мөн олон талт, хоёр талт хамтын ажиллагааны гэрээний үндсэн дээр албан бус байгууллага хоорондын СХА-ын хамтын ажиллагаа улам нэмэгдсээр байна. Эдгээр чиг хандлагын талаар илүү мэдээлэл шаардлагатай нь ойлгомжтой. 40. Фраскатийн гарын авлагын энэхүү хэвлэл нь даяаршил процессыг ил тод болгохын тулд СХА-ын санхүүжилтийн задаргаа, СХА-ыг гадаадад гүйцэтгүүлсний төлбөрт гадаадын нэгжид шилжүүлсэн гүйлгээний эх үүсвэрийг илүү нарийвчлан мэдээлэх нь зүйтэй гэж үзэж байна. Даяаршлыг тал бүрээс нь судлан үнэлэхдээ технологийн даяаршлыг хэмжих илтгэлцүүрийг оруулах нь зүйтэй болов уу (Эдийн засгийн даяаршлын илтгэлцүүрийн гарын авлага, удахгүй хэвлэгдэх). Үндэстэн дамнасан групп компанийн хувьд СХА-ыг эх компани, салбарын түвшинд ч зохион байгуулж, удирдаж, санхүүжүүлж байгаа учраас тэр болгон эдгээр нэгж хооронд санхүүжүүлсэн бүх СХА-ын урсгалыг улс орон тус бүрээр мэдээлэл гаргуулж авах нь нэн бэрх буюу бараг боломжгүй байдаг. 41. СХА-ын хамтын ажиллагааны тухай мэдээллийг СХА-ын судалгаанд уламжлал ёсоор хамруулдаггүй байсан. Бодлого тодорхойлогч нарт СХА-ын хамтын ажиллагааны талаар мэдээлэл нэн хэрэгтэй байна. Гэвч гишүүн улс орнуудад хангалттай туршлага байхгүй учир энэхүү гарын авлагын хэвлэлд СХА-ын хамтын ажиллагааны тухай өгөгдөл цуглуулах зөвлөмж оруулсангүй. Байгууллага хоорондын СХА-ын урсгалын тухай холбогдох зарим мэдээлэл бий. Газар зүйн хувьд алслагдсан өөр өөр бүс нутагт байгаа олон төрлийн нэгжүүдээс хамтын ажиллагааны тухай энгийн асуулт тавьдаг туршлага инновацийн судалгаанд байна. Ирээдүйд энэ туршлагыг бас СХА-ын асуулгад нэвтрүүлэх боломжтой. 25

Фраскатийн гарын авлага 1.9. СХА-ын ангилал 42. Судалгаа, хөгжлийн үйл ажиллагаа, үүргийг ойлгохын тулд түүнийг гүйцэтгэж, санхүүжүүлж буй байгууллага (Бүтцийн ангилал) болон СХА-ын хөтөлбөрийн (Үйл ажиллагааны ангилал) мөн чанарыг танин мэдэх хэрэгтэй. 43. Судалгааны процессыг чиглүүлдэг учраас байгууллагын суурь ангиллыг үндэсний болон олон улсын СХА-ын асуулгад ашигладаг. Харин статистикийн хувьд нөхцөл байдлыг бүрэн ойлгохын тулд үйл ажиллагааны чиглэлийг нарийвчилж гаргаж байна. 1.9.1. Бүтцийн ангилал 44. Тухайн байгууллагын үйл ажиллагаа, санхүүжилтийг бүтцийн аргачлалд чухалд тооцдог. Бүх нэгжийг үндсэн (эдийн засгийн) үйл ажиллагааны дагуу ангилж байна. Аргачлалын дагуу тухайн статистикийн нэгжийн бүх СХА-ын нөөцүүдийг нэг анги буюу дэд-ангид ангилна. Ингэснээр СХА-ын өгөгдлийг энгийн эдийн засгийн статистиктай адилхан цуглуулах давуу талтай. Энэ нь судалгааны үйл явцыг хялбарчилж, СХА-ыг эдийн засгийн бусад өгөгдөлтэй харьцуулах боломж бүрдэнэ. Харин тухайн нэгж чухам ямар төрлийн СХА явуулж байгааг харуулах боломжгүй сул талтай. Учир нь тухайн нэгжийн албан ёсны үйл ажиллагаатай СХА нь шууд холбоотой байх албагүй юм. 45. Гарын авлагын III бүлэгт бүтцийн ангиллыг тайлбарлана. Нийгэм, эдийн засгийн статистиктай хамгийн сайн харьцуулах боломж олгох зорилгоор НҮБ-ын ангиллыг ашигласан. Үндэсний СХА-ын хүчин чармайлтыг эдийн засгийн секторын ангиллаар авч үзэв. Эдийн засгийг аж ахуйн нэгж, төрийн байгууллага, хувийн ашгийн бус (PNP), дээд боловсрол, гадаадын гэсэн 5 секторыг ангилан авч үзнэ. Үндэсний 4 салбараас 3 салбарын дэд-ангилал (аж ахуйн нэгж, хувийн ашгийн бус (PNP), дээд боловсрол) бүтцийн нэмэлт ангилал, улс болгоны секторын ялгааг харуулав. 26 1.9.2. Үйл ажиллагааны ангилал 46. Үйл ажиллагааны аргачлал хэмээх IV бүлэгт СХА-ын мөн чанарыг тусгалаа. Нэгжийн гүйцэтгэсэн СХА-ын мөн чанарыг СХА-ын төрөл, бүтээгдэхүүн нийлүүлж буй салбар, зорилт, шинжлэх ухааны салбар зэргээр нарийвчлан шинжилнэ. Иймд үйл ажиллагааны аргачлал нь илүү нарийвчилсан, байгууллагын шинж чанарын нөлөө багатай өгөгдөл бүрдүүлдэг учир онолын хувьд олон улсад харьцуулалт хийхэд бүтцийн ангиллаас илүү чухал юм. Гэвч энэ аргачлалыг амьдралд хэрэглэх хэцүү. Ялангуяа СХА-ын төрөл (суурь судалгаа, хэрэглээний судалгаа, туршилт хөгжил)-ийг шинжлэхэд, нэг талаас шинжлэх ухаан бодлогын хувьд сонирхол татавч, нөгөө талаас асуулгад оролцогчийн субъектив үнэлгээнд үндэслэж Шинжлэх ухаан, технологийн системийг хэт хялбаршуулсан загвар болгох аюултай. Энэ асуудлыг IV бүлгийн 4.2.3 дугаар хэсэгт авч үзнэ.

Судалгаа, туршилт хөгжлийн асуулгад баримтлах жишиг стандарт 47. Батлан хамгаалах, иргэний СХА-ын хооронд ялгаа нь үндэсний СХА-ын хүчин чармайлтын үйл ажиллагааны задаргааны чухал хэсэг юм. ЭЗХАХБ-ын ихэнх гишүүн улс орнуудад батлан хамгаалахын СХА харьцангуй бага үүрэг гүйцэтгэдэг. Гэвч өндөр түвшний СХА гүйцэтгэдэг цөөн улс орнуудын хувьд Засгийн газрын СХА-ын зардлын дийлэнх хувийг батлан хамгаалахын СХАын зардал нь эзэлдэг байна. Иймд олон улсын харьцуулалт хийхэд батлан хамгаалахын СХА-ын зардлыг тооцсон эсэхээс хамааран ялгаатай байдаг. Батлан хамгаалахын СХА-ын эрэлт, хэрэгцээ улс төрийн нөхцөлөөс хамаарч өөрчлөгдөх бөгөөд бусад СХА-аас урт хугацааны чиг хандлагаараа ялгаатай. Үндэсний СХА-ын хүчин чармайлтын ерөнхий дүр зургийг гаргахдаа СХА-ын зардлыг хоёр өөр тусдаа зэрэглэлээр гаргаж байх шаардлагатай. Цаашид батлан хамгаалахын СХА-ын тухай 10 дугаар хавсралтаас үзнэ үү. 48. Үйл ажиллагааны аргачлал нь бүтцийн ангиллаас илүү нарийвчилсан, мэдээлэл бүрдүүлдэг боловч шаардлага өндөртэй хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээг хангаж чадахгүй. Тухайлбал, шинжлэх ухааны дэд-салбар буюу бүтээгдэхүүний салбар (холограф буюу машины хэрэгслийн компьютерийн хяналт), тодорхой дэд-зүйлийг сонирхсон хүнд мэдээлэл олдохгүй. Өмнө үзсэний дагуу гарын авлага нь үндэсний СХА-ын хүчин чармайлтыг хэмжих, тэднийг олон төрлөөр ангилах зорилготой билээ. Зөвхөн тодорхой салбарууд дэд-зэрэглэлээр нарийвчлан тайлбарлах түвшинд хүрсэн ЭЗХАХБ-ын цөөн гишүүн улс орнуудаас бусад нь энэ мэдээллийг гаргах чадавх бүрдээгүй байна. 49. Цаашид Засгийн газрууд ямар хэм хэмжээг бий болгож, мөрдүүлэхэд төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн, бодлогын олон агуулгатай судалгаанд дүгнэлт гаргахад хүндрэлтэй байх болно. Стратегийн судалгаа нэлээд анхаарал татдаг. Юуны түрүүнд өөрийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр үндэсний судалгааны чадавхыг бүрдүүлэх талаар тухайн үндэстэн бүр эрмэлзэх нь зүйтэй. Гишүүн улс орнууд юуг стратегийн гэж үзэх вэ? гэдэг нь ялгаатай байна. Стратегийн судалгааны бодлогын ач холбогдлын талаар гарын авлагын IV бүлэгт тодорхой үзнэ. 1.10. СХА-ын асуулга, өгөгдлийн үнэн зөв байдал, олон улсын харьцуулалт 50. Тодорхой хэмжээний СХА-ын өгөгдлийг хэвлэгдсэн эх сурвалжаас авах боломжтой ч тусгай СХА-ын асуулгад орлуулах боломжгүй. Гарын авлагыг СХАын бүх голлох үндэсний гүйцэтгэгчдийг хамруулах урьдчилсан нөхцөлтэйгөөр боловсруулсан. Судалгаа хийх байгууллага, асуулгад оролцогчдын аль алиныг үнэлэх шаардлагатай бөгөөд энэ асуудлыг VII бүлэгт дэлгэрэнгүй авч үзнэ. 51. Улс орон болгоны нөхцөл байдлаас шалтгаалан өгөгдлийн үнэн зөв байдалд нөлөөлөх талаар ерөнхийдөө хэцүү байж болно. Суурь судалгаа, хэрэглээний судалгаа, туршилт, хөгжлийн алин болохыг тодорхойлох нь 27