ХУВИЛБАР ТОВЧ УТГА Батлагдсан огноо

Similar documents
netcat Гарчиг Tuguldur BiBO

Харилцагчийн удирдлагын систем

Гарчиг Веб портал ашиглан үйлчилгээний тохиргоо хийх заавар... 2

ХАМТРАН АЖИЛЛАХ БИЗНЕС САНАЛ

USB flash memory, USB принтер зэргийг клиент тус бүрээр ашиглахыг зөвшөөрөх/хориглох тохиргоог хийх боломжтой юу?

Multimedia Authoring and Tools L-2

Агуулга. Клоуд гэж юу вэ? Клоуд үйлчилгээний загвар. Клоуд Deployment загвар. Microsoft Azure. Business case. Асуулт & Харуулт

ZTESmart. Гарын авлага. МЦХ ний Мэдээллийн Технологийн Газар

СТАТИСТИК СИСТЕМ ГАРЫН АВЛАГА (ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГЫН ГҮЙЦЭТГЭЛ; ХӨРӨНГИЙН ТАЙЛАН) Шинэчилсэн огноо:

Утас идэвхжүүлэх тохиргоо ios 8.4 үйлдлийн систем

Вэб сервис ашиглах гарын авлага

Veritech ERP Human Capital Management. Хүний капиталын удирдлагын систем

[ ] Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтүүд БЕРНАРД МАРР. Менежер бүр мэдвэл зохих 75 KPI

BSI байгууллагын танилцуулга Монгол улс дахь албан ёсны төлөөлөгч Б. Ундарлаа

Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн мэдээллийн систем. Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс

ИНТЕРНЭТИЙН СҮЛЖЭЭНД СУУРИЛСАН ДОТУУР ХОЛБООНЫ ҮЙЛЧИЛГЭЭ. (Хэрэглэгчийн гарын авлага) 1 Хуудас

CLOUD COMPUTING БУЮУ ҮҮЛЭН ТООЦООЛЛЫН ВИРТУАЛЧЛАЛЫН АРГЫГ БАНКНЫ СИСТЕМД НЭВТРҮҮЛСЭН ТУРШИЛТЫН ҮР ДҮНГЭЭС

Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 11 дүгээр сарын 24 -ний өдрийн 54 дүгээр тогтоолоор батлав.

Тоон хэлбэрт дуу авиаг боловсруулах

Article begins on next page

ТШТ:Х КАМ ЕРЄНХИЙ ШААРДЛАГА Хуудас 11-ийн 1

ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ

Лекц 1 Сэдэв: Дэд сэдвүүд : Си хэлний тухай Си хэлний бүтэц Тайлбар

Article begins on next page

Техникийн даалгавар Эрх зүйн цахим хөтөчийн програм хангамж, цахим хуудас

3.5. Гэнэтийн саатал гэж тухайн системийн үйл ажиллагаа 2 (хоёр) минутаас дээш хугацаагаар, төлөвлөгөөт бусаар хэсэгчлэн болон бүрэн зогсохыг.

Буффер Overflow(Дүүргэх) (БОФ) гэж юу вэ? Сүлжээний орчинд БОФ exploit хэрхэн хийх вэ? (Зөвхөн x86 процессорын хувьд FreeBSD дээр)

НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН АРДЧИЛАЛ САНГИЙН ТУХАЙ

ДӨРӨВ.НИЙЛҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

ЭДИЙН ЗАСАГЧИД СОНГУУЛЬД ОРОЛЦДОГ УУ? Д.Долгорсүрэн, Удирдлагын академийн эдийн засгийн тэнхмийн багш доктор, дэд профессор

БИЗНЕСИЙН УХААЛАГ МЭДЭЭЛЭЛИЙГ СУДЛАХ НЬ (Business Intelligence) Б.Гэрэлтуяа. О.Намуунцэцэг

LOGO. ШУТИС, ГУУС, ГГ- ийн салбарын дэд проф Г. Сарантуяа

Бараа материалын нөөцийн удирдлага (Managing Inventory)

Манай интернэт Wi-Fi ашиглах заавар

Манай интернэт Wi-Fi ашиглах заавар

ШИНЭ ҮЕИЙН БАНКИР ТӨСЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР Банк санхүүгийн академийн Удирдах зөвлөлийн дэргэдэх Мэргэшлийн эрх олгох зөвлөлөөс батлав.

Монгол Улс. Хэвлэл мэдээллийн эрх зүй. Онлайн, оффлайн орчин дахь хувь хүний нууц ба цахим эрх Сургалтын гарын авлага

Олон улсын салбарууд. улс. үйлчлүүлэгч байгууллагууд. Орос. Eвроп болон ТУХН. Aзи. Энэтхэг. Латин Америк

Олон улсын салбарууд. улс. үйлчлүүлэгч байгууллагууд. Орос. Eвроп болон ТУХН. Aзи. Энэтхэг. Латин Америк

Программ суулгах ажилж эхлэх талаар гардаг нийтлэг асуултууд

Монгол Улc - Нээлттэй мэдээлэл

ГАР БАГАЖНЫ танилцуулга

Article begins on next page

ЦАЛИН ХӨЛСНИЙ СИСТЕМ

УР ЧАДВАРААР СОНГОН ШАЛГАРУУЛАХ НЬ

ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН ЖИШЭЭН ДЭЭР. Б.Аззаяа *, Д.Мөнхтуяа

Компьютерын сүлжээ Лекц-14

Програм хангамжийн архитектур (Software Architecture)

Уламжлалт бус мэдээллийн хэрэглээ, анхаарах асуудал. Ш.Ариунболд

Олон улсын салбарууд. улс. үйлчлүүлэгч байгууллагууд. Орос. Eвроп болон ТУХН. Aзи. Энэтхэг. Латин Америк

MANUAL DROUGHTWATCH SYSTEM. DroughtWatch 3.1. Information and Research Institute of Meteorology, Hydrology and Environment

Иргэний бүртгэлийн систем

Veritech ERP Store Management System. Дэлгүүрийн удирдлагын систем

Халдлага Илрүүлэх Системийн Хосолмол Загварын Судалгаа

Програм хангамжийн архитектур (Software Architecture)

ДОТООДЫН ЗОЧИД БУУДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ЗАМУУД

Ардчилал ба улстөрийн авилга

Програм хангамжийн каталог

Supply Chain АГУУЛГА НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД GS1 СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ. Quarterly E-newsletter. No: 03 (27)

МОНГОЛБАНКНЫ ТӨЛБӨР ТООЦОО, БҮРТГЭЛИЙН ГАЗАР ТӨЛБӨР ТООЦООНЫ ТӨВ ТӨЛБӨРИЙН КАРТЫН EMV СТАНДАРТЫГ ДЭМЖИЖ АЖИЛЛАХ, ОДООГИЙН БАЙДАЛ

ТӨЛБӨРИЙН КАРТЫН ЖУРАМ

ТӨЛБӨРИЙН КАРТЫН ЖУРАМ

ГЭМТ ХЭРГИЙН СТАТИСТИК ЗҮЙН ОНОЛ, ПРАКТИКИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ

MATLAB ПРОГРАММЫН ТУХАЙ

MOНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО ӨЗБ. Сэдэв: Кастодиан банкны тухай ойлголт, үйл ажиллагааны эрхзүйн зохицуулалт, ОУ-ын жишиг

Цахим сургалтын үнэлгээнд сургалт удирдлагын системийн өгөгдөл олборлолт ашиглах судалгаа

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР. Татвар төлөгч хуулийн этгээдийн талаар мэдээлэл солилцох хамтын ажиллагаа

Төслийн МэдээллийнТайлан

Шинэ Зууны Иргэн ба Мэдээллийн Технологийн Боловсрол

САНСРЫН ХОЛБООНЫ IRIDIUM УТАС АШИГЛАХ ЗААВАР бусад сүлжээнээс

Програм хангамжийн каталог

ТЕХНИК ТУСЛАЛЦАА ҮЙЛЧИЛГЭЭ

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Information from Hawaii!! Шашинд хөтлөн оруулах. Buddha's Wisdom Changes Your Life

УГСААТНЫ ЗҮЙН ҮЗЭСГЭЛЭН

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ТӨСӨЛ

Монгол Улсын Нээлттэй Засгийн Түшнлэлийн оны Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө-i

Тохокү Их Сургууль Номын сангийн Хөтөч

М ОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫН ТУШ ААЛ

Долоодугаар бүлэг. ЗАХ ЗЭЭЛИЙН СЕГМЕНТЧИЛЭЛ, ЗОРИЛТОТ ЗАХ зээлийн сонголт, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХОНОГШУУЛАЛТ

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ӨНӨӨ ҮЕД

Монгол Улсын Хараат Бус Таи2 лан: оны явцын таи2 лан

Фраскатийн гарын авлага СУДАЛГАА, ТУРШИЛТ ХӨГЖЛИЙН АСУУЛГАД БАРИМТЛАХ ЖИШИГ СТАНДАРТ

МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ГАРЫН АВЛАГА

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ оны 5 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот. АГААРЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

ТАНИЛЦУУЛГА INTRODUCTION

ХОНКОНГ: Авлигатай тэмцэх үйл ажиллагаа

Програм хангамжийн каталог

Их сургуулийн танхимаас

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 03 сарын 30-ны өдрийн А-79/99 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралт

KASPERSKY ENDPOINT SECURITY FOR BUSINESS ТАНИЛЦУУЛГА

Монгол улсын Өмнөд бүсийн (ӨГБ) газар доорх усны үнэлгээ Урьдчилсан дүгнэлт оны 9-р сар

Ц.Хүрэл-Очир. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрх зүй, төрийн онол-түүхийн тэнхимийн ахлах багш, докторант

- Интернэтийн орчинд байвал хүссэн газраасаа шууд... - Компьютер, Таблет, гар утасны шинэ төрлийн хамгаалалт

ИНЖЕНЕРИЙН БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ

Computer graphics, 3D

"D. a&fcvn<m. /РСлркетиЯг,

CrossPower. Microgrids-ийн хосолмол эрчим хүчний систем. цахилгаан түгээлт

МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

САНХҮҮГИЙН САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР ХѲГЖЛИЙН МОДУЛ МОНГОЛ УЛС ХѲРѲНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ТЕХНИКИЙН ТЭМДЭГЛЭЛ 2012 ОНЫ 6 ДУГААР САР

Transcription:

БАТЛАВ: ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Л.ТУНГАЛАГ ХУВИЛБАР ТОВЧ УТГА Батлагдсан огноо 2 Удирдлагын тогтолцооны баталгаажуулалт хийлгэсэн байгууллагууд баталгаажуулалтын тэмдэг ашиглах, мэдээлэл, сурталчилгааг хэрхэн хийх талаар өгөх заавар УДИРТГАЛ Аливаа байгууллага удирдлагын тогтолцооны аль нэг стандартын дагуу баталгаажуулагдсан бол хүрсэн амжилтаа зах зээлийн тавцан дээр ил гарган сурталчлах хүсэл яахын аргагүй гарч ирэх нь тодорхой. Иймээс баталгаажуулалт хийлгэсэн байгууллагуудад зориулж гаргасан энэхүү зааврын тусламжтайгаар та ажилтнууд, хэрэглэгчид болон бизнесийн түнш байгууллагууд зэрэг бүхий л сонирхогч талуудад баталгаажуулалтын тухай мэдээлэх, таниулах, улмаар түүнийгээ дэмжих зохистой аргыг эзэмших болно. Энэхүү заавар нь нийтлэл, зар сурталчилгаа, сурталчилгааны материал, дүрс бичлэг, ажилтнуудад хүргэх зар мэдээ, лого, уриа болон цаас, интернет, мультимедиа болон бүтээгдэхүүний шошго, тэмдэг, хаяг, автомашин гэх мэт мэдээллийн төрөл бүрийн хэрэгсэл дээр байрлуулах бараа, бүтээгдэхүүний сурталчилгааны материалыг бэлтгэхэд тус дэм болно. 1. Энэхүү зааврыг биелүүлэх нь танай байгууллагад ямар ач холбогдолтой байх вэ? Энэхүү зааврыг биелүүлэх нь УТ-ны баталгаажуулалтын талаарх мэдээлэл сурталчилгаандаа хуурамч, ташаа буюу төөрөгдүүлсэн мэдээллийг өгснөөс үүдэн гарах байгууллагад итгэх итгэл буурах эрсдэлээс зайлсхийх боломжтой болно. Та энэхүү зааврын дагуу УТ-ны стандартуудыг хэрэгжүүлж баталгаажуулалт хийлгэсэн тухай мэдээлэл, сурталчилгааг явуулж болно. 2. Баталгаажуулалтын тэмдэг ашиглах тухай - Баталгаажуулалт хийлгэсэн тэмдэг тавихдаа ISO-гийн албан ёсны тэмдгийг ашиглаж болохгүй. - ISO-гийн албан ёсны тэмдгийг өөрийн хэрэгцээнд зориулан өөрчилж болохгүй. 1

- Хэрэв ямар нэг тэмдэг хэрэглэх хүсэлтэй байгаа бол баталгаажуулалтын байгууллагаасаа тэдний тэмдгийг хэрэглэж болох эсэх талаар зөвшөөрөл авч хэрэглэнэ. - Хэрэв танай байгууллага ISO 9001:2015 стандартын дагуу баталгаажуулагдсан бол түүнийгээ бүтнээр нь тэмдэглээрэй ( ISO 9001 гэж битгий товчлоорой гэсэн үг юм). - ISO 9001:2015-ын дагуу баталгаажуулагдсан болон ISO 14001:2015-ын дагуу баталгаажуулагдсан гэхийн оронд ISO 9001:2015-ын баталгаажуулалт болон ISO 14001:2015-ын баталгаажуулалт гэсэн нэр томъёог тус тус ашиглаарай. - Баталгаажуулалтын тэмдгийг бүтээгдэхүүн дээр шууд тавьж болохгүй, бүтээгдэхүүний шошго буюу бүтээгдэхүүний сав, баглаан дээр байрлаж болно. - Баталгаажуулалтын тэмдгийг бүтээгдэхүүний баталгаажуулалт буюу бүтээгдэхүүний баталгаа хэмээн ойлголт төрүүлэхээр баримт бичигт ашиглаж болохгүй. - Зар сурталчилгааны болон танилцуулах материал зэрэг бүтээгдэхүүнд хамаарах мэдээлэлд баталгаажуулалтын талаарх иш татаж оруулсан бол үүнийг УТ-ны баталгаажуулалт нь бүтээгдэхүүний баталгаажуулалт буюу бүтээгдэхүүний баталгаа гэж ойлгогдох байдлаар бүү хэрэглээрэй. - Байгууллагынхаа баталгаажуулалтын хамрах хүрээний асуудал дээр баталгаажуулалтад хамрагдсан үйл ажиллагаа болон газарзүйн байршил байдлыг хоёуланг авч үзэн үнэн зөв, нарийн хандаарай. 3. Ямар тэмдгийг хэрхэн ашиглаж болох вэ? - Танай байгууллага өөрийн баталгаажуулалтын тухай зар сурталчилгаа, компаний баримт бичиг, компаний туг буюу автомашины чимэглэл зэрэг дээр тавих замаар нийтэд харуулах чин эрмэлзэлтэй байж болно. Та юуг хийж болох, харин юуг нь болохгүй вэ? - Өөрийн байгууллагын логонд баталгаажуулагдсан тухай мэдээллийг тусгах замаар ашиглах нэг боломж бий. Нөгөө нэг боломж бол дээрх мэдээллийг агуулсан шинэ логог зохиох явдал юм. Гэхдээ, эдгээр боломжуудыг сонгож байгаа тохиолдолд уг лого нь ISO-гийн тэмдэг гэх ойлголт төрүүлэхүйц байж болохгүй. - Гурав дахь боломж бол танай байгууллагад аудит явуулан баталгаажуулалтын гэрчилгээ олгосон баталгаажуулалтын байгууллагын тэмдгийг ашиглах явдал. Энэ тохиолдолд энэхүү тэмдэг нь баталгаажуулалтын байгууллагын эзэмшил учир түүнийг ашиглах зөвшөөрлийг хэрхэн яаж хэрэглэх тухай зааврыг хамт авах шаардлага гарна. Уг баталгаажуулалтын байгууллага нь итгэмжлэгдсэн бол илүү сайн бөгөөд та мөн итгэмжлэлийн байгууллагын тэмдгийг ашиглах эрхийг авч болно. - Баталгаажуулалтын тэмдгийг ашиглах бол баримт бичгүүд, бичгийн хэрэгслүүд, ажлын тайлан, зар сурталчилгаа, урамшууллын мэдээллүүд, байгууллагын дотор хана, мэдээллийн самбарууд, үзэсгэлэнгийн танилцуулга, вебсайт зэрэгт байршуулж мэдээллийн журмаар ашиглаж болно. - Баталгаажуулалтын тэмдгийг автомашин, туг далбаа, бүтээгдхүүн зэрэг дээр байршуулж болохгүй. 2

- Баталгаажуулалтын гэрчилгээний хүчинтэй хугацаа дууссан өдрөөс эхлэн баталгаажуулалтын тэмдгийг хэрэглэж болохгүй. 4. Баталгаажуулалт, бүртгэл ба итгэмжлэл - Танай байгууллагын удирдлагын тогтолцоонд хөндлөнгийн аудит хийж ISO 9001:2015 буюу бусад стандартад тохирч байгааг баталж гэрчилгээ олгожээ. Түүнийгээ зарлахад баталгаажуулалт, бүртгэл буюу итгэмжлэл зэрэг нэр томъёонуудын алиныг хэрэглэх вэ? - Стандартчилагдсан тодорхойлолт ёсоор эдгээр нь яг ижил ойлголтууд биш юм. ISO -ийн стандартуудын агуулгад баталгаажуулалт гэдэг нь танай байгууллагын удирдлагын тогтолцоонд аудит явуулж стандартад тогтоосон шаардлагад тохирч байгааг тань шалгасан хөндлөнгийн байгууллагаас бичгээр баталгаа гаргах гэж тодорхойлсон байгаа. Бүртгэл гэдэг нь аудит явуулсан байгууллага дараа нь танай баталгаажуулалтыг бүртгэлдээ авахыг хэлдэг байна. - Эндээс харахад танай байгууллагын удирдлагын тогтолцоо баталгаажуулагдаж, бүртгэгдсэн болно. - Итгэмжлэл нь арай ондоо утга агуулгатай тул түүнийг баталгаажуулалт буюу бүртгэлтэй хольж хэрэглэж болохгүй. Баталгаажуулалтын байгууллага нь УТ-ны стандартуудын дагуу баталгаажуулалтыг бизнесийн тодорхой салбарт явуулах чадвартайг эрх бүхий байгууллага /итгэмжлэлийн байгууллага/-аас албан ёсоор хүлээн зөвшөөрөх явдал гэсэн байдаг. Энгийн үгээр итгэмжлэл нь баталгаажуулалтын байгууллагын баталгаажуулалт юм. Итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллагаас олгодог гэрчилгээ зах зээл дээр илүү итгэл үнэмшилтэй гэж ойлгож болно. 5. Бүтээгдэхүүний стандарт биш үйл явцын стандарт болох нь - ISO-ийн стандартуудад үйл ажиллагааны аливаа салбарын ямар нэг байгууллага хэрэгжүүлэх удирдлагын тогтолцооны ерөнхий шаардлагыг тогтоосон байдаг. Үүнийг бүтээгдэхүүн буюу үйлчилгээгээ борлуулахад ашигладаг үйл явцуудад ашигладаг буюу өөрөөр хэлбэл өөрийн үндсэн үйл ажиллагаагаа гүйцэлдүүлэх буюу хэрэглэгчийн шаардлагыг хангах нэг арга юм. ISO 9001:2015-ыг бүтээгдэхүүн буюу үйлчилгээний чанарт нөлөөлөх үйл явцуудад харин ISO 14001:2015-ийг байгууллагын байгаль орчны гүйцэтгэлд нөлөөлөх үйл явцуудад тус тус ашигладаг байна. Эдгээр стандартуудад тухайн нэг бүтээгдэхүүн буюу үйлчилгээний онцлог шаардлагыг тогтоогоогүй. - Тиймээс ISO 9001:2015 болон бусад УТ-ны баталгаажуулалтыг бүтээгдэхүүний баталгаажуулалт буюу бүтээгдэхүүний баталгаа болохоор ойлгогдох байдлаар танилцуулж болохгүй. Жишээ нь, хэрэглэгч болон үйлчлүүлэгчид маань ISO 9001:2015-ын дагуу баталгаажуулсан гэдгийг бүтээгдэхүүний чанарын баталгаа 3

буюу ISO 14001:2015 нь байгаль орчинд халгүй эко бүтээгдэхүүн гэж тус тус ойлгож хүлээн авч болохгүй. - Эдгээр үл ойлголцлууд бүтээгдэхүүн дээр ISO 9001:2015-ын дагуу баталгаажуулагдсан буюу ISO 14001:2015-ийн дагуу баталгаажуулагдсан гэсэн үгтэй тэмдэглэгээ буюу шошготой, эсвэл сурталчилгааны болон бусад бүтээгдэхүүнд хамаарах материал дээр үүнийг тусгасан үед тохиолдох боломжтой. Үүнийг зөвшөөрдөггүй, яагаад гэвэл энэ тохиолдолд бүтээгдэхүүнийг борлуулахтай холбоотой бүхий л үйл явцыг хамарсан удирдлагын тогтолцоог баталгаажуулсан болохоос зөвхөн бүтээгдэхүүнийг биш юм. - Тийм учраас баталгаажуулалтын тэмдгийг бүтээгдэхүүн, түүний шошго, сав, баглаа, боодол дээр байрлуулж болохгүй буюу бүтээгдэхүүний тохирол гэж ойлгогдож болох өөр ямар нэг хэлбэрээр тусгахыг зөвшөөрөхгүй. - Хэрэв танай байгууллага өөрийн баталгаажуулалтын талаар бүтээгдэхүүнд хамаарах материал (бүтээгдэхүүн дээр, бүтээгдэхүүний сав, баглаа, боодол, шошгоос бусад)-аар дамжуулан нийтэд сурталчлахыг хүсч байгаа бол дээр дурьдсан буруу ойлголтуудыг төрүүлэхээс зайлсхийж дор жагсаасан хэллэгүүдийн аль нэг аргыг үнэ зөв ашиглах байдлаар зөв хийгээрэй: Тус бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг явуулсан удирдлагын тогтолцоо нь ISO 9001:2015(ISO 14001:2015)-ын дагуу баталгаажуулагдсан болно. Энэхүү үйлчилгээг явуулах удирдлагын тогтолцоо нь ISO 14001:2015 (ISO 9001:2015)- ийн дагуу баталгаажуулагдсан болно. ISO 9001:2015-ын дагуу баталгаажуулагдсан чанарын удирдлагын тогтолцоо, 14001:2004-ийн дагуу баталгаажуулагдсан байгаль орчны удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 ЧУТ, буюу 14001:2004 БОУТ ISO 9001:2015-ын дагуу баталгаажуулагдсан үйл явцууд, 14001:2004-ийн дагуу баталгаажуулагдсан үйл явцууд гэх мэт. 7. Байгууллага уу, тогтолцоо юу? - ISО-ийн стандартын дагуу баталгаажуулагдсан удирдлагын тогтолцоотой гэж байгаа болохоос түүнийг хэрэгжүүлсэн байгууллагыг дурьдаагүй. Гэхдээ удирдлагын тогтолцоо маань бие даан оршдоггүйгээс баталгаажуулагдсан тогтолцоотой байгууллага нь өөрийгөө баталгаажуулалтын хүрээнд баталгаажуулагдсан гэж тайлбарлах нь хүлээн зөвшөөрөгдөх асуудал болж байгаа юм. - Тиймээс баталгаажуулагдсан байгууллага нь компанийхаа туг, автотээврийн хэрэгсэл, зар сурталчилгаа, албан бичгийн толгой дээр энэ талаар мэдээлж өөрийгөө УТ-ны стандартын дагуу баталгаажуулагдсан гэж сурталчилж болдог байна. 8. Тохирлын тэмдгийн хэрэглээнд мониторинг хийх 4

Баталгаажуулалтын байгууллагаас гэрчилгээжсэн байгууллагуудад тохирлын тэмдгийг хэрхэн ашиглах тухай заавар өгөх ба хэрхэн ашиглаж байгаад хагас жил тутам мониторинг хийж байна. Мониторингийн дагуу дүгнэлт гаргаж харилцагч байгууллагуудад мэдээлэл өгнө. Гэрчилгээжсэн байгууллагуудын тохирлын тэмдэг хэрэглэж байгаа тухай гомдол ирсэн тохиолдолд шуурхай мониторинг хийж хлбогдох арга хэмжээ авна. 9. Баталгаажуулалтын хамрах хүрээ УТ-ны стандартын баталгаажуулалт нь онцлог үйл ажиллагаа юм. Стандартад тохирсон тухай баталгаажуулалтын байгууллагаас олгосон гэрчилгээнд хамрах хүрээний үйл ажиллагаануудыг хавсаргадаг. Тиймээс баталгаажуулагдсан тухайгаа хэвлэлд нийтлэх эсвэл мэдээллийн хэрэгслээр түүний талаар дурьдахдаа та баталгаажуулалтад хамрагдсан үйл ажиллагааны хүрээг заавал дурьдах нь зүйтэй. Хэрэв танай байгууллагын зөвхөн тодорхой үйл явцууд эсвэл аль нэг салбар баталгаажуулалтад хамрагдсан бол та үйлчлүүлэгчиддээ байгууллагынхаа бүх үйл ажиллагаа, газарзүйн бүх байршил үүнд хамрагдсан мэт буруу ташаа ойлголт өгч болохгүй. Тайлбар: Энэхүү зааврыг ISO байгууллагаас гаргасан Publicizing your ISO 9 0 01: 20 0 0 or ISO 14001:2004 certification баримт бичгээс иш татсан болно. ТӨГСӨВ. 5