УГСААТНЫ ЗҮЙН ҮЗЭСГЭЛЭН

Similar documents
netcat Гарчиг Tuguldur BiBO

Хэмнэл ба давтамж. Лекц 13. МУИС-ХШУИС-МКУТ-ийн багш П.Гантуяа

Multimedia Authoring and Tools L-2

Програм хангамжийн архитектур (Software Architecture)

ЦАЛИН ХӨЛСНИЙ СИСТЕМ

ХУВИЛБАР ТОВЧ УТГА Батлагдсан огноо

Манай интернэт Wi-Fi ашиглах заавар

Өнгөний тухай. МУИС ХШУИС МКУТийн багш П.Гантуяа

Манай интернэт Wi-Fi ашиглах заавар

CLOUD COMPUTING БУЮУ ҮҮЛЭН ТООЦООЛЛЫН ВИРТУАЛЧЛАЛЫН АРГЫГ БАНКНЫ СИСТЕМД НЭВТРҮҮЛСЭН ТУРШИЛТЫН ҮР ДҮНГЭЭС

Харилцагчийн удирдлагын систем

ЭДИЙН ЗАСАГЧИД СОНГУУЛЬД ОРОЛЦДОГ УУ? Д.Долгорсүрэн, Удирдлагын академийн эдийн засгийн тэнхмийн багш доктор, дэд профессор

Лекц 1 Сэдэв: Дэд сэдвүүд : Си хэлний тухай Си хэлний бүтэц Тайлбар

USB flash memory, USB принтер зэргийг клиент тус бүрээр ашиглахыг зөвшөөрөх/хориглох тохиргоог хийх боломжтой юу?

Тоон хэлбэрт дуу авиаг боловсруулах

Агуулга. Клоуд гэж юу вэ? Клоуд үйлчилгээний загвар. Клоуд Deployment загвар. Microsoft Azure. Business case. Асуулт & Харуулт

Дизайн дахь өнгө ба гэрэл. Лекц 5

ИНТЕРНЭТИЙН СҮЛЖЭЭНД СУУРИЛСАН ДОТУУР ХОЛБООНЫ ҮЙЛЧИЛГЭЭ. (Хэрэглэгчийн гарын авлага) 1 Хуудас

Халдлага Илрүүлэх Системийн Хосолмол Загварын Судалгаа

Computer graphics, 3D

Компьютерын сүлжээ Лекц-14

Article begins on next page

МОНГОЛ УЛСЫН ЭРЧМИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДЛУУД, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ

Уламжлалт бус мэдээллийн хэрэглээ, анхаарах асуудал. Ш.Ариунболд

CrossPower. Microgrids-ийн хосолмол эрчим хүчний систем. цахилгаан түгээлт

Цахим сургалтын үнэлгээнд сургалт удирдлагын системийн өгөгдөл олборлолт ашиглах судалгаа

Гарчиг Веб портал ашиглан үйлчилгээний тохиргоо хийх заавар... 2

БИЗНЕСИЙН УХААЛАГ МЭДЭЭЛЭЛИЙГ СУДЛАХ НЬ (Business Intelligence) Б.Гэрэлтуяа. О.Намуунцэцэг

Article begins on next page

3.5. Гэнэтийн саатал гэж тухайн системийн үйл ажиллагаа 2 (хоёр) минутаас дээш хугацаагаар, төлөвлөгөөт бусаар хэсэгчлэн болон бүрэн зогсохыг.

Introduction to Multimedia

Программ суулгах ажилж эхлэх талаар гардаг нийтлэг асуултууд

Утас идэвхжүүлэх тохиргоо ios 8.4 үйлдлийн систем

Бараа материалын нөөцийн удирдлага (Managing Inventory)

УР ЧАДВАРААР СОНГОН ШАЛГАРУУЛАХ НЬ

Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 11 дүгээр сарын 24 -ний өдрийн 54 дүгээр тогтоолоор батлав.

Монгол Улс. Хэвлэл мэдээллийн эрх зүй. Онлайн, оффлайн орчин дахь хувь хүний нууц ба цахим эрх Сургалтын гарын авлага

БОЛОВСРОЛ ИРЭЭДҮЙД: Төсөөлөл. Б.Зоригтбаатар ШУТИС, МХТС-ийн Электроникийн салбарын профессор. Мэдээлэл, холбооны технологи боловсролд ММТ 2017

LOGO. ШУТИС, ГУУС, ГГ- ийн салбарын дэд проф Г. Сарантуяа

- Интернэтийн орчинд байвал хүссэн газраасаа шууд... - Компьютер, Таблет, гар утасны шинэ төрлийн хамгаалалт

-Зориг сайд маань явах шаардлагатай болсон учраас би түүнийг эхлээд хариулт өгөхийг хүсэж байна.

Монгол улсын Өмнөд бүсийн (ӨГБ) газар доорх усны үнэлгээ Урьдчилсан дүгнэлт оны 9-р сар

Их сургуулийн танхимаас

Ардчилал ба улстөрийн авилга

Долоодугаар бүлэг. ЗАХ ЗЭЭЛИЙН СЕГМЕНТЧИЛЭЛ, ЗОРИЛТОТ ЗАХ зээлийн сонголт, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХОНОГШУУЛАЛТ

МОНГОЛ УЛСАД ТУЛГАРААД БУЙ ӨРИЙН ХЯМРАЛ

MANUAL DROUGHTWATCH SYSTEM. DroughtWatch 3.1. Information and Research Institute of Meteorology, Hydrology and Environment

Програм хангамжийн архитектур (Software Architecture)

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ӨНӨӨ ҮЕД

[ ] Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтүүд БЕРНАРД МАРР. Менежер бүр мэдвэл зохих 75 KPI

Төслийн МэдээллийнТайлан

Програм хангамжийн архитектур (Software Architecture)

ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН ЖИШЭЭН ДЭЭР. Б.Аззаяа *, Д.Мөнхтуяа

СТАТИСТИК СИСТЕМ ГАРЫН АВЛАГА (ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГЫН ГҮЙЦЭТГЭЛ; ХӨРӨНГИЙН ТАЙЛАН) Шинэчилсэн огноо:

Буффер Overflow(Дүүргэх) (БОФ) гэж юу вэ? Сүлжээний орчинд БОФ exploit хэрхэн хийх вэ? (Зөвхөн x86 процессорын хувьд FreeBSD дээр)

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Information from Hawaii!! Шашинд хөтлөн оруулах. Buddha's Wisdom Changes Your Life

САНСРЫН ХОЛБООНЫ IRIDIUM УТАС АШИГЛАХ ЗААВАР бусад сүлжээнээс

Техникийн даалгавар Эрх зүйн цахим хөтөчийн програм хангамж, цахим хуудас

НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН АРДЧИЛАЛ САНГИЙН ТУХАЙ

Шинэ Зууны Иргэн ба Мэдээллийн Технологийн Боловсрол

ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГЧИЙН ТУХАЙ:

Лекц 16 Судалгааны ажлын боловсруулалт хийх Excel програмд дэд програм нэмж суулгах Excel Solver Datanalysis Office Excel File Options

Тохокү Их Сургууль Номын сангийн Хөтөч

ДЭЭД БОЛОВСРОЛ БА ИННОВАЦИ

Санхүүгийн систем тогтворжсон хэдий ч зарим арга хэмжээг дуусгавар болгох, шинэчлэлт хийх, төсвийн хүндрэлийг арилгах зэрэг олон зүйл хүлээгдэж байна

Article begins on next page

ZTESmart. Гарын авлага. МЦХ ний Мэдээллийн Технологийн Газар

ШИНЭ ҮЕИЙН БАНКИР ТӨСЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР Банк санхүүгийн академийн Удирдах зөвлөлийн дэргэдэх Мэргэшлийн эрх олгох зөвлөлөөс батлав.

Veritech ERP Human Capital Management. Хүний капиталын удирдлагын систем

Монгол Улсын Хараат Бус Таи2 лан: оны явцын таи2 лан

MATLAB ПРОГРАММЫН ТУХАЙ

Монгол Улсын Нээлттэй Засгийн Түшнлэлийн оны Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө-i

ТЕХНИК ТУСЛАЛЦАА ҮЙЛЧИЛГЭЭ

ХАМТРАН АЖИЛЛАХ БИЗНЕС САНАЛ

Монгол Улc - Нээлттэй мэдээлэл

МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН THE UNIVERSAL PERIODIC REVIEW-Д ӨРГӨН БАРИХ ХАМТАРСАН ИЛТГЭЛ

Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн мэдээллийн систем. Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс

EVC Series Video Conferencing. Your Best Collaborative Communication Solution

САНАЛ. Нэг. Ерөнхий мэдээлэл: Овог, нэр Сургууль Мэргэжил Ажилласан жил Мэргэжлийн зэрэг Хүйс. Сурах бичгийн нэр: Анги: Хоёр. Агуулга: Сэдвийн нэр

УЛААНБААТАР ХОТЫН СУУРЬШЛЫН БҮСИЙН ХӨРСНИЙ БОХИРДЛЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ДҮН

ОРОН НУТГИЙН СТАТИСТИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ, ТЭДГЭЭРИЙГ БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТӨД АШИГЛАХ НЬ

7.3 ÃÀÄÍÀÀÑ ÀÃÀÀÐ Õ ËÝÝÍ ÀÂÀÕ ÒªÕªªÐªÌÆ Ä 7.4 ÎÐÓÓËÀÕ ÀÃÀÀÐЫÍ ЗÀÐÄÀË. ШÓÒИÑ Б. Болормаа 2011 он

ДОТООДЫН ЗОЧИД БУУДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ЗАМУУД

Пролайн Систем ХХК ны АЖЛЫН ТАНИЛЦУУЛГА

Supply Chain АГУУЛГА НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД GS1 СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ. Quarterly E-newsletter. No: 03 (27)

ДЭЭД ЗЭРГИЙН ТОС ТОСОЛГООНЫ МАТЕРИАЛ, НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭР ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ

"D. a&fcvn<m. /РСлркетиЯг,

ДӨРӨВ.НИЙЛҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

САНАЛ. Нэг. Ерөнхий мэдээлэл: Овог, нэр Сургууль Мэргэжил Ажилласан жил Мэргэжлийн зэрэг Хүйс. Сурах бичгийн нэр: Анги: Хоёр. Агуулга: Сэдвийн нэр

МОНГОЛБАНКНЫ ТӨЛБӨР ТООЦОО, БҮРТГЭЛИЙН ГАЗАР ТӨЛБӨР ТООЦООНЫ ТӨВ ТӨЛБӨРИЙН КАРТЫН EMV СТАНДАРТЫГ ДЭМЖИЖ АЖИЛЛАХ, ОДООГИЙН БАЙДАЛ

УУРЫН ЗУУХАНД НҮҮРСНИЙ ШАТАЛТЫН ЯВЦАД АГААРТ ЯЛГАРАХ БОХИРДУУЛАГЧ ХИЙН СУДАЛГАА

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ТӨСӨЛ

ГЭМТ ХЭРГИЙН СТАТИСТИК ЗҮЙН ОНОЛ, ПРАКТИКИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН САНХҮҮГИЙН ХЭРЭГЦЭЭ, ЧАДАМЖ, ХУВИЙН ЗАН ТӨЛӨВТ НИЙЦСЭН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЭХ MB 1.0 ПРОГРАММ

МУБИС-ийн мэдээлэл, холбооны сүлжээг шинэчлэх

Иргэний бүртгэлийн систем

ХОНКОНГ: Авлигатай тэмцэх үйл ажиллагаа

МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ГАРЫН АВЛАГА

Ц.Хүрэл-Очир. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрх зүй, төрийн онол-түүхийн тэнхимийн ахлах багш, докторант

Transcription:

УГСААТНЫ ЗҮЙН ҮЗЭСГЭЛЭН Удиртгал Угсаатны зүйн олон төрлийн үзмэрээр үзэсгэлэн дэглэх ажил дизайнерын ур чадварыг сорьдог. Амьдрал тэр чигээрээ л энд байна гэмээр байдал үүсдэг. Янз бүрийн угсаатан, овог аймгуудыг эд өлгийн соёлоор нь илэрхийлэхэд бүхэл бүтэн байшин сав, модон завьнаас эхлээд хүзүүний зүүлт, өдөөр чимсэн сам зэрэг хувь хүний гоёл чимэглэл хүртэлх маш өргөн цар хүрээний үзмэр, эд өлгийн зүйлийг ашиглах хэрэг гарна. Ийм үзэсгэлэнд сав суулга, иж бүрэн хувцас сэлт, зэр зэвсэг, бурхан тахил болон шүтээн сахиусыг ч оруулна. Бусад цуглуулгатай харьцуулахад угсаатны цуглуулга нь зарим талаараа амьдралын олон талыг хамарсан байдаг. Угсаатны ихэнх үзмэр овор ихтэй, органик, хэврэг байдаг. Үзэсгэлэнгийн танхимд агааржуулагч байхгүй бол үзмэрийн хадгалалт хамгаалалтын зохистой нөхцлийг хангахад их хүндрэлтэй. Тиймээс үзэсгэлэн зохион байгуулж эхлэхээсээ өмнө үзмэр, эд өлгийн зүйлийн жагсаалтаа сэргээн засварлагч нартай шалгах хэрэгтэй. Стандарт хэмжээтэй үзмэрийн шилэн хоргонд багтахааргүй хэт том үзмэрүүдийг хэлбэр хэмжээнд нь тохируулан угсардаг шилэн хоргонд байрлуулж болно. Том том үзмэрүүдийг танхимд ил задгай байрлуулахаар бол суурь тавиур дээр тавиад, хаалт хийж үзэгчдээс зааглана. Угсаатны үзэсгэлэн дэглэхэд гарах асуудлууд: Үзэгчдэд үзэсгэлэнгийн талаар тойм мэдээлэл өгөх нь Үзэгчид үзэсгэлэнд тайлбарлан харуулж буй овог аймаг, угсаатны талаар мэддэг байх нь маш ховор. Тиймээс үзэгчдэд нарийвчилсан мэдээлэл өгөхөөсөө өмнө үзэсгэлэнд ямар газар нутгийн тухай өгүүлэх ба үзмэрүүд өнгөрсөн үед хамаарах уу, өнөө үед хамаарах уу гэдгийг эхэлж тойм байдлаар таниулах нь зүйтэй тул дизайнер энгийн бичигдсэн танилцуулга тайлбарын зай төлөвлөхөө мартаж болохгүй. Тухайн сэдвийг мэддэг судлаачид танилцуулга тайлбарыг уншилгүй өнгөрөх хэдий ч жирийн үзэгчид талархан хүлээж авдаг. Танхимын эхэнд голдуу уг овог аймаг, угсаатны газар зүйн байршлыг харуулсан хоёр газрын зураг байрлуулдаг. Нэг дэх нь тухайн тивийн газрын зураг дээр холбогдох газар нутгийг тодотгосон зураг байх ба хоёр дахь газрын зураг нь уг овог аймаг, угсаатны оршин суудаг газрыг хэсэгчлэн харуулсан байна. Газар зүйн ийм мэдээлэл нь үзэсгэлэнгийн эхэнд барьж байгуулах бодит орчныг дууриалган хийсэн үзүүллэгийн салшгүй нэг хэсэг юм. Ийм дууриамал үзүүллэг нь газрын зургийг улам утга учиртай болгодог бөгөөд ийм орчныг нилээд 1

их тохиолдолд маш том хэмжээний гэрэл зураг, өнгө будаг ба уугуул нутгийн зарим нэг өвөрмөц эд зүйлээр бүрдүүлж өгдөг. Хэдий тийм боловч, дизайнер нь үзэгчийг тухайн газар нутгийн орчинд шууд оруулахаар зохиомжилж болно. Үзэгчдэд илүү гүнзгий сэтгэгдэл төрүүлэхүйц болгохын тулд слайд, дүрс бичлэг болон кино өргөн ашигладаг бөгөөд тэдгээрийг үзэгчдэд тойм мэдээлэл өгөх багц арга болгон үзэсгэлэнгийн эхэнд оруулах нь олонтаа. Үзүүллэг дэглэх стратеги Үзэсгэлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан (куратор) ба дизайнер юуны өмнө үзмэрийг тайлбартайгаар хоргонд уламжлалт аргаар дэлгэн үзүүлэх нь тухайн үзмэрүүдийг толилуулах хамгийн сайн арга мөн эсэхийг шийдэх хэрэгтэй. Тэд үзмэрүүдээ илүү сэтгэгдэл төрүүлэхүйцээр зохион байгуулахыг хүсдэг. Үзмэрийн хадгалалт хамгаалалтын асуудал нь угсаатны бүлгийн амьдрах орчныг дууриалган нээлттэй, чөлөөтэй зохион байгуулах боломж бий эсэхийг шийднэ. Хэрэв зарим нэг үзмэр эмзэг, эсвэл өндөр үнэтэй бол үзэсгэлэнгийн зарим хэсгийг хоргонд байрлуулж, ил задгай үзүүллэгтэй хослуулах хэрэг гарна. Дизайнер хиймэл ой буюу урц сууцны дэргэд иж хоргуудыг ойрхон байрлуулж, бодит амьдралын орчин мэт сэтгэгдлийг үзэгчдэд бий болгох аргыг олох хэрэгтэй болно. Ил задгай болон хоргонд тусгаарлагдсан үзмэрүүдийг зааглан байрлуулна. Зай талбай хангалттай тохиолдолд хооронд нь зай үлдээх буюу өнгийг нь аажмаар өөрчлөх замаар зааглаж өгч болно. Хэрэв танхим хангалттай өргөн бол хорготой үзмэрүүдийг байгууламжийн нэг талд зохион байгуулна. Манекен ашиглах нь Музейн куратор заримдаа бодит байдлыг дүрсэлсэн байгууламжид хэд хэдэн манекен байрлуулах хүсэлтэй байх нь бий. Манекен ахуй амьдралыг харуулахад төдийгүй уран дархчууд, тариаланчдын ажил хөдөлмөрийг дүрслэхэд хэрэгтэй байдаг. Гэхдээ дизайнер манекен ашиглахдаа хянамгай хандах шаардлагатай. Хувцасны үзүүллэгт хувцасны загвар хийц маягийг харуулж байгаа бол хиймэл хүмүүсийн толгойг зөвхөн загварчлан хийхэд л хангалттай. Харин тодорхой үйл хөдлөлийг орчинд нь хийж буй хүнийг дүрслэхэд илүү бодитой манекен хэрэгтэй болно. Ингэж нарийвчлахад хөрөнгө мөнгө их шаардагдаж төсвийн нилээд хэсгийг авч мэдэх юм. Нүүр царайны дүр төрхийг бодитой гаргахын тулд угсаатны онцлог ба сэтгэл зүйн зөв илэрхийллийг гаргах хэрэгтэй болно. Муу хийгдсэн, үнэмшилгүй манекен юу юунаас ч илүү нийт үзэсгэлэнгийн уур амьсгалыг гутаадаг. Хэрэв дизайнер шаардлагатай ур хийц, чанар чансаатай манекен худалдаж авах хөрөнгө мөнгөний бололцоо муутай бол манекенийг 2

орчныг бүтээн харуулсан байгууламжаас хол байрлуулж, оронд нь тухайн ард түмний гэрэл зургийг бодит хэмжээтэй байрлуулна. Дэглэлтийн арга хэрэгслүүд Дуу чимээ Бодит байдлыг дүрсэлсэн панорам - байгууламжийг байгуулахад хичнээн их хүч хөрөнгө зарцуулсан ч гэсэн дуу чимээгүй байвал үнэмшил багатай. Харин хээрийн шинжилгээний ангийн дуу бичлэг буюу тохирсон дуу чимээ тавьбал асар их үр нөлөө үзүүлнэ. Гэхдээ энэхүү дуу чимээ нь нарийн хяналтанд байж бусад үзүүллэгт бага зэрэг сонсогдох буюу бүр сонсогдохгүй, зөвхөн хамааралтай үзмэрийнхээ дэргэд л сонсогдож байх учиртай. Хэрэв үзэсгэлэнгийн өөр өөр хэсгүүдэд янз янзын дуу авианы бичлэгүүдийг явуулах шаардлагатай бол нэг цаг хугацаанд нэг л бичлэг явуулахаар цагийг зохицуулдаг. Үзэгчид бүгдээрээ дуу чимээ сонсох сонирхолтой байдаггүй тул нэг газарт 10-20 минутын бичлэг байхад л хангалттай бөгөөд сонирхогч хүн илүү удаан сонсож болохоор хийнэ. Хэрэв үзэсгэлэн хэт их хүнтэй биш бол тухайн талбайд хүн орж ирмэгц бичлэг туяаны мэдрэмжтэй төхөөрөмжөөр юм уу эсвэл дардаг товчлуулаар ажиллаж эхлэнэ. Үнэр Ихэнх үзэсгэлэн аяндаа өөрийн гэсэн үнэртэй болсон байдаг. Хивсийг арласан нийлэг резин юм уу, будаг ба цавууны үнэр үзэсгэлэн нээснээс хойш ч байсаар байдаг. Ийм учраас хүнсний захын халуун ногоо, талхны газрын талх болон айл гэрийн үнэр оруулах нь тухайн уур амьсгалыг үзэгчдэд мэдрүүлэхээс гадна дизайн чимэглэлийн ажлын дараах үнэрийг дарахад тусалдаг. Дуу авианы нэгэн адилаар үнэрийг аль болох тухайн үзмэрийнх нь орчимд л байлгавал зохимжтой. Үзэсгэлэнгийн аль нэг хэсэгт өвс ургамлын үнэр оруулж өгч байгаа тохиолдолд тодорхой нэг хугацааны дараа түүнийг шинэчилж байх төсөв тусгах хэрэгтэй. Учир нь энэ арга бодит орчинд орсон мэт сэтгэгдэл төрүүлэх хямд төсөр арга юм. Хэрэв илүү их үнэр гаргах шаардлагатай бол сэнсээр түгээх үнэрийг дамжуулах хоолойг хэд хэдэн газар суурилуулдаг. Засал чимэглэл Бодит орчныг дууриалган хийсэн байгууламжийн дундуур үзэгчид чөлөөтэй явахаар, хашлагагүй байх нь тэдэнд хамгийн их таалагддаг. Дизайнер ингэж ил задгай үзүүллэг дэглэхээсээ өмнө үзмэрүүдийн хадгалалт хамгаалалт, аюулгүйн талын асуудлыг хангах ёстой. Хадгалалт хамгаалалтын асуудлыг үзүүллэгээ барьж байгуулах үедээ л нарийн тооцоолж шийдэхгүй бол засал чимэглэлийн ажилтай зөрчилдөж мэднэ. 3

Олон тохиолдолд өнгө будаг, засал чимэглэлийн ажилд илүү их цаг зарцуулж, нямбай хийснээр үзүүллэгийг чанартай хийх боломжтой болдог. Гэхдээ дизайнер зарим ашиглах боломжгүй аргаас татгалзах хэрэгтэй. Тухайлбал, цөлийг дүрслэхдээ жинхэнэ элс ашиглах бололцоогүй. Учир нь бужигнах тоос шороо тухайн танхимын үзмэр харагч нарт төвөг учруулахаас гадна музейд нийтэд нь асуудал үүсгэнэ. Жинхэнэ бодит материалыг үзэсгэлэнгийн танхимд ашиглаж болохгүй нөхцөлд төстэй зүйлээр орлуулах буюу эх материалыг ямар нэг байдлаар аргалж ашиглах шаардлага гарна. Тухайлбал, ой модыг дүрсэлсэн хэсэгт тохирох өнгө бүхий зөөлөн хивсэнцэр дээгүүр үзэгч алхахад ойд яваа мэт сэтгэгдэл төрөх боловч танхимын хатуу шал нь ой биш гэдгийг мэдрүүлэх нь бий. Гэхдээ ихэнх үзэгчид дизайнер ба эрдэм шинжилгээний ажилтны нэгэн адил бодит дүрслэлд итгэхийг үнэн сэтгэлээсээ хүсч байдгийг дизайнер байнга санаж байх хэрэгтэй. Хөдөлгөөний арга Дизайнер салхинд намирах ханы бөс даавуу, нарны туяаг халхлах ногоон навчсын сэрчигнээн, эсвэл усны мандал дээр намуухан хөвөх завь гэх зэрэг хөдөлгөөн зэргийг ашиглан үзэсгэлэнгийн танхимд үнэхээр бодит мэт орчныг бий болгохыг чармайж байдаг. Хэрэв бодит байдлын дүрслэлд ямар нэг хөдөлгөөн оруулалгүй, том том лааны тосон баримал зэргийг үр нөлөөтэй хэмээн үзэж ашиглавал, үзэгчдэд төдий л үнэмшилтэй сэтгэгдэл төрүүлж чадахгүй, дэмий л нүсэр бүтээл болчихож болзошгүй. Дээр дурдсантай адил хөдөлгөөн оруулах нь үзэсгэлэнгийн төсөвт нэг их үнэтэй тусахгүй байх шаардлагатай бөгөөд энгийн тоног төхөөрөмжийн тусламжтайгаар зорилгодоо хүрэхийн тулд их бодох хэрэг гарна. Багахан сэнсээр үлээлгэн салхи гаргах, эсвэл бага оврын хөдөлгүүрээр дүрс баримлуудыг амилуулах хөдөлгөөнийг гэрэлтэй зөв хослуулах зэрэг энгийн аргыг хэрэглэж чадвал шилдэг кино студи-ын өмнө ч нүүр улайхааргүй үр дүнд хүрч чадна. Гэрэлтүүлэг Гэрэлтүүлгийг хийхдээ үзмэрийн хадгалалт хамгаалалтыг нэгдүгээрт тавина. Дизайнер хүн Африк тивийн хурц нарыг үзэсгэлэнд дүрслэх бодолтой байлаа гэж бодъё. Гэтэл харьцангуй бага хэсэгт тусгасан прожекторын хурц гэрэл болон цэгэн гэрэл нь үзмэрүүдийг бүрмөсөн сүйтгэчихгүй юмаа гэхэд гэмтээх түвшний гэрлийн ялгаралыг бий болгоно. Сэргээн засварлагчид энэ асуудлыг шийдвэрлэх зорилт тулгарах бөгөөд түүнд дизайнер хоёр арга замаар тусалж чадна. Жинхэнэ эх үзмэрүүд ашигласан бодит орчны зохиомжийг хийхдээ үдшийн бүрэнхий болсон мэт шийдэж болно. Эсвэл зохиомжийн байгалийг дүрсэлсэн буюу арай хол орших гадна талыг хурц 4

гэрэлтүүлж, эмзэг жинхэнэ эх үзмэр бүхий дотор талыг бүдэг гэрэлтэй нь үлдээнэ. Англи хэлнээс орчуулсан МҮМ-н Д.Бумаа Ph.D МҮМ-н Музей судлалын мэргэжил арга зүйн төвийн дарга Margaret Hall. On display. A design Grammar for Museum Exhibition. Humanities Pr; 1st edition. 1987. Маргарет Холл. Үзүүллэг. Музейн үзэсгэлэнгийн дизайны дүрэм. 1987. 5