Мэргэжил: Геологи F441400

Similar documents
ТОВЧ НАМТАР Увс аймаг, Улаангом хотын 10 жилийн 1-р сургууль

Халдлага Илрүүлэх Системийн Хосолмол Загварын Судалгаа

МУИС-ийн ХШУИС-ийн Хэрэглээний математикийн тэнхим

ТОВЧ НАМТАР. Эдийн засагч-хүн ам зүйч; Олон улс судлаач (Олон улсын хамтын ажиллагаа)

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

ИНЖЕНЕРИЙН БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ

Түгээсэн газар. Бүсийн хэмжээнд. Бүсийн хэмжээнд

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ТӨСӨЛ

Article begins on next page

УЛААНБААТАР ХОТЫН СУУРЬШЛЫН БҮСИЙН ХӨРСНИЙ БОХИРДЛЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ДҮН

netcat Гарчиг Tuguldur BiBO

Бараа материалын нөөцийн удирдлага (Managing Inventory)

Article begins on next page

Харилцагчийн удирдлагын систем

МОНГОЛБАНКНЫ ТӨЛБӨР ТООЦОО, БҮРТГЭЛИЙН ГАЗАР ТӨЛБӨР ТООЦООНЫ ТӨВ ТӨЛБӨРИЙН КАРТЫН EMV СТАНДАРТЫГ ДЭМЖИЖ АЖИЛЛАХ, ОДООГИЙН БАЙДАЛ

ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГЧИЙН ТУХАЙ:

ТАНИЛЦУУЛГА INTRODUCTION

Монгол Улc - Нээлттэй мэдээлэл

Veritech ERP Human Capital Management. Хүний капиталын удирдлагын систем

БЭЛЧЭЭРИЙН ГАЗРЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ ФОТО МОНИТОРИНГИЙН АРГААР ҮНЭЛЭХ

Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор

ЦАЛИН ХӨЛСНИЙ СИСТЕМ

ГАР БАГАЖНЫ танилцуулга

Фраскатийн гарын авлага СУДАЛГАА, ТУРШИЛТ ХӨГЖЛИЙН АСУУЛГАД БАРИМТЛАХ ЖИШИГ СТАНДАРТ

LOGO. ШУТИС, ГУУС, ГГ- ийн салбарын дэд проф Г. Сарантуяа

Multimedia Authoring and Tools L-2

ГЭМТ ХЭРГИЙН СТАТИСТИК ЗҮЙН ОНОЛ, ПРАКТИКИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ

ЭЛСЭГЧДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА

USB flash memory, USB принтер зэргийг клиент тус бүрээр ашиглахыг зөвшөөрөх/хориглох тохиргоог хийх боломжтой юу?

ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН ЖИШЭЭН ДЭЭР. Б.Аззаяа *, Д.Мөнхтуяа

М ОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫН ТУШ ААЛ

Тохокү Их Сургууль Номын сангийн Хөтөч

МОНГОЛ УЛСЫН ЭРЧМИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДЛУУД, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ

СИГНАЛ ШУУГИАНЫ ЧАДЛЫН СПЕКТРИЙГ ТОДОРХОЙЛОХ

Агуулга. Клоуд гэж юу вэ? Клоуд үйлчилгээний загвар. Клоуд Deployment загвар. Microsoft Azure. Business case. Асуулт & Харуулт

Цахим сургалтын үнэлгээнд сургалт удирдлагын системийн өгөгдөл олборлолт ашиглах судалгаа

ДБСБ-ын Магадлан итгэмжлэлийн өөрийн үнэлгээний тайлан МУИС

ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР GENERAL BIOLOGY. Тэнхим Багшийн нэр, цол, зэрэг Гарын үсэг С.Шар, дэд проф. Доктор (PhD) ШУС Биологи Ч.

ДЭЭД БОЛОВСРОЛ БА ИННОВАЦИ

Лекц 16 Судалгааны ажлын боловсруулалт хийх Excel програмд дэд програм нэмж суулгах Excel Solver Datanalysis Office Excel File Options

ОРОН НУТГИЙН СТАТИСТИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ, ТЭДГЭЭРИЙГ БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТӨД АШИГЛАХ НЬ

Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн мэдээллийн систем. Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс

МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

Article begins on next page

XXI зууны оюутан-1. хөтөлбөр

УУРЫН ЗУУХАНД НҮҮРСНИЙ ШАТАЛТЫН ЯВЦАД АГААРТ ЯЛГАРАХ БОХИРДУУЛАГЧ ХИЙН СУДАЛГАА

Техникийн даалгавар Эрх зүйн цахим хөтөчийн програм хангамж, цахим хуудас

Түншүүд. ирээдүйн төлөө. сайн сайхан. ЕХ, түүний гишүүн орнууд ба Монгол Улсын хоорондын хамтын ажиллагаа. Европын Комисс

CLOUD COMPUTING БУЮУ ҮҮЛЭН ТООЦООЛЛЫН ВИРТУАЛЧЛАЛЫН АРГЫГ БАНКНЫ СИСТЕМД НЭВТРҮҮЛСЭН ТУРШИЛТЫН ҮР ДҮНГЭЭС

Шинэ Зууны Иргэн ба Мэдээллийн Технологийн Боловсрол

КОКСЖИХ НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙН ЧИГ ХАНДЛАГА

ZTESmart. Гарын авлага. МЦХ ний Мэдээллийн Технологийн Газар

САНХҮҮГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСӨЛ

Програм хангамжийн архитектур (Software Architecture)

Монгол улсын Өмнөд бүсийн (ӨГБ) газар доорх усны үнэлгээ Урьдчилсан дүгнэлт оны 9-р сар

ÝÐ Ë ÌÝÍÄИЙН ßÀÌ МОНГОЛ УЛС ДАХЬ ГЭР БҮЛ ТӨЛӨВЛӨЛТИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ДҮН ШИНЖИЛГЭЭ

Төслийн МэдээллийнТайлан

ХАМТРАН АЖИЛЛАХ БИЗНЕС САНАЛ

ЦАХИЛГААН СТАНЦЫН ХАЯГДАЛ ҮНС, ҮНСНИЙ ХЭРЭГЛЭЭ, ҮНСИЙГ МАНАЙ УЛСАД АШИГЛАХ БОЛОМЖ

ДОТООДЫН ЗОЧИД БУУДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ЗАМУУД

Тоон хэлбэрт дуу авиаг боловсруулах

ИНТЕРНЭТИЙН СҮЛЖЭЭНД СУУРИЛСАН ДОТУУР ХОЛБООНЫ ҮЙЛЧИЛГЭЭ. (Хэрэглэгчийн гарын авлага) 1 Хуудас

ХОНКОНГ: Авлигатай тэмцэх үйл ажиллагаа

БИЗНЕСИЙН УХААЛАГ МЭДЭЭЛЭЛИЙГ СУДЛАХ НЬ (Business Intelligence) Б.Гэрэлтуяа. О.Намуунцэцэг

НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛ ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ ДҮГНЭЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ (UPR) 22-р хуралдаан. (4-5-р сар, 2015) МОНГОЛ УЛС МЭДЭЭЛЭЛ:

东北亚地区环境体验活动北東アジア地域環境体験プログラム동북아시아지역환경체험프로그램

Улаанбаатар хотыг тогтворжуулах хэвтээ төлөвлөлт ба Их Британийн INUA-н Цар хүрээ тодорхойлох аргачлалыг хэрэгжүүлэх нь

Программ суулгах ажилж эхлэх талаар гардаг нийтлэг асуултууд

Амьсгалын замын халдвар үүсгэгч зарим вирүс ба эмнэл зүйн илрэлийг харьцуулан судалсан дүн

АРИЛЖААНЫ ТӨЛБӨР ТООЦОО ХХК-ИЙН 2016 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

УДИРДЛАГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БА ДҮН ШИНЖИЛГЭЭ оны 9 сарын 30-нд дуусгавар болсноор

Лекц 1 Сэдэв: Дэд сэдвүүд : Си хэлний тухай Си хэлний бүтэц Тайлбар

Програм хангамжийн архитектур (Software Architecture)

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО

ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ

Уламжлалт бус мэдээллийн хэрэглээ, анхаарах асуудал. Ш.Ариунболд

Монгол Улсын Хараат Бус Таи2 лан: оны явцын таи2 лан

Вэб сервис ашиглах гарын авлага

УР ЧАДВАРААР СОНГОН ШАЛГАРУУЛАХ НЬ

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР. Татвар төлөгч хуулийн этгээдийн талаар мэдээлэл солилцох хамтын ажиллагаа

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 03 сарын 30-ны өдрийн А-79/99 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралт

Төгрөгийн бодит ханшийн гажилт: BEER загвар

МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН THE UNIVERSAL PERIODIC REVIEW-Д ӨРГӨН БАРИХ ХАМТАРСАН ИЛТГЭЛ

Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсад зориулсан Бүс Нутгийн Хамтын Ажиллагааны Хөтөлбөрүүдийн Хөгжил-RETA 6370

МУБИС-ийн мэдээлэл, холбооны сүлжээг шинэчлэх

САНАЛ. Нэг. Ерөнхий мэдээлэл: Овог, нэр Сургууль Мэргэжил Ажилласан жил Мэргэжлийн зэрэг Хүйс. Сурах бичгийн нэр: Анги: Хоёр. Агуулга: Сэдвийн нэр

НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН АРДЧИЛАЛ САНГИЙН ТУХАЙ

Шинжлэх ухаан, технологийн төв номын санд шинээр ирсэн ном, сурах бичиг оны 10 сар

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН 2020 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ШИНЭЧИЛСЭН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ ( )

Арилжааны төлбөр тооцоо ХХК

БОЛОВСРОЛ ИРЭЭДҮЙД: Төсөөлөл. Б.Зоригтбаатар ШУТИС, МХТС-ийн Электроникийн салбарын профессор. Мэдээлэл, холбооны технологи боловсролд ММТ 2017

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ӨНӨӨ ҮЕД

МОНГОЛ УЛСАД ТУЛГАРААД БУЙ ӨРИЙН ХЯМРАЛ

Хэмнэл ба давтамж. Лекц 13. МУИС-ХШУИС-МКУТ-ийн багш П.Гантуяа

Монгол Улсын Нээлттэй Засгийн Түшнлэлийн оны Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө-i

ХУВИЛБАР ТОВЧ УТГА Батлагдсан огноо

САНСРЫН ХОЛБООНЫ IRIDIUM УТАС АШИГЛАХ ЗААВАР бусад сүлжээнээс

ОХУ-ЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ СТРАТЕГИ2035 -Д ХИЙСЭН СУДАЛГАА

Монгол Улс. Хэвлэл мэдээллийн эрх зүй. Онлайн, оффлайн орчин дахь хувь хүний нууц ба цахим эрх Сургалтын гарын авлага

хßтадын эдийн ЗАСгИйн монгол улсад үзүүлэх нөлөөлөл

Transcription:

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ,, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ ХАМБА ОВОГТ БЯМБАДАШИЙН ДОРЖСҮРЭН ХАНГАЙ-ХЭНТИЙН БҮС ДЭХ КАРБОН-ПЕРМИЙН АККРЕЦЫН БҮРДЭЛ Мэргэжил: Мэргэжлийн код: Геологи F441400 Геологийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл Улаанбаатар хот 2012-1 -

ГЕОЛОГИ, ГАЗРЫН ТОСНЫ СУРГУУЛЬ Бямбадашийн Доржсүрэн ХАНГАЙ-ХЭНТИЙН БҮС ДЭХ КАРБОН-ПЕРМИЙН АККРЕЦЫН БҮРДЭЛ Геологийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл Эрдэм шинжилгээний ажлын удирдагч: ШУТИС-ийн ГГТС-ийн Геологийн багийн профессор, доктор (Ph.D) Ч.Минжин Эрдэм шинжилгээний ажлын зөвлөх: AHG ХХК-ий зөвлөх профессор, доктор (Sc.D) Ж.Бямба ШУТИС-ийн ГГТС-ийн Геологийн багийн профессор, доктор (Ph.D) Д.Чулуун Улаанбаатар хот 2012-2 -

ГАРЧИГ ОРШИЛ... 4 1. ЕРӨНХИЙ БҮЛЭГ......... 11 1.1. СЭДВИЙН СУДЛАГДСАН БАЙДАЛ...... 11 1.2. ТАЛБАЙН ГЕОЛОГИЙН ТОГТОЦ..... 21 2. ГОРХИ ФОРМАЦ КАРБОН-ПЕРМИЙНАККРЕЦЫН БҮРДЭЛ БОЛОХ НЬ...27 2.1. ТЕКТОНИК-СТРАТИГРАФИЙН СУДАЛГААГААР... 29 2.2. ЛИТОЛОГИ-СТРҮКТҮРИЙН СУДАЛГААГААР... 36 2.3. РАДИОЛЯРИЙН БИОСТРАТИГРАФИЙН СУДАЛГААГААР...... 43 2.4. СЕДИМЕНТОЛОГИЙН СУДАЛГААГААР... 55 2.5. ХАРЬЦУУЛАЛТЫН АРГААР... 63 3. КАРБОН-ПЕРМИЙН АККРЕЦЫН БҮРДЛИЙН ШИНЖ ТӨРХ... 70 3.1. БҮТЭЦ НАЙРЛАГА... 70 3.2. ХОЛИМОГИЙН ТӨРӨЛ... 74 3.3.СТРҮКТҮР... 75 3.4.АТРИАЖИЛТ... 80 3.5.МЕТАМОРФИЗМ... 82 3.6.НАСНЫ ҮНДЭСЛЭЛ... 83 3.7.ТАРХАЛТ, ХИЛ ХЯЗГААР... 89 3.8.ГЕОСИНКЛИНАЛЬ СТРҮКТҮРЭЭС ЯЛГАГДАХ ОНЦЛОГ... 89 3.9.МАРГААНТАЙ АСУУДЛУУД... 90 4. КАРБОН-ПЕРМИЙН АККРЕЦЫН БҮРДЛИЙН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ... 92 ДҮГНЭЛТ...99 АШИГЛАСАН ХЭВЛЭЛ...102 БҮТЭЭЛТЭЙ ХОЛБООТОЙ НИЙТЛҮҮЛСЭН МАТЕРИАЛ...110 НЭР ТОМЪЁОНЫ ТАЙЛБАР... 111-3 -

ОРШИЛ Горилогч миний бие Хангай-Хэнтийн дүүргийн хэмжээнд нийт 25 жил ажиллаж 1:200000, 1:50000-ны масштабын геологийн зураглал-ерөнхий эрлийн ажил, 1:200000-ны масштабын Улсын геологийн иж бүрдэл зураг зохиох ажил болон бусад төрөл бүрийн сэдэвчилсэн судалгааны ажлуудад оролцож байлаа (1-р зур). Энэ хугацаанд тус дүүргийн хэмжээнд өмнөх судлаачдын хийсэн ажлын үр дүнтэй танилцаж, сэдвийнхээ чиглэлээр судалгааны материал цуглуулж байснаас гадна олон жилийн явцад олж авсан ажлын дадлага, туршлага, ахмад геологчдын зөвлөмж дээр тулгуурлан энэхүү сэдэвт ажлыг хийхээр сонгосон болно. 1990 оноос дотоод гадаадын олон судлаачид Монголын геологи-тектоникийн хөгжлийн түүхийг Плит тектоник -н үзэл баримтлалын үүднээс тайлбарлах болсон нь энэ ажлыг хийхэд чухал түлхэц болсон. Сэдэвт ажлыг 2003 оноос Хэнтийн хотгорын геологийн тогтоц нэртэйгээр анх сонгон ажиллаж эхлэх явцад, тэр жил Монголд хуралдсан IGCP-516 төслийн олон улсын хуралд хүрэлцэн ирсэн Японы геологч Казухира Цукада, Кенжи Кашиваги нар Хэнтийн хотгорын Горхи формац дахь улаан хасын биетүүдийг судалж үзээд аккрецлагдсан далайн ёроолын хурдас чулуулаг байна гэж үзсэний үндсэн дээр түүний гарал үүслийг плит тектоникийн үзэл баримтлалын үүднээс тайлбарлах боломж бүрдсэн юм. 2004-2007 онуудад Монгол-Японы хамтарсан Хан-Хэн экспедицийн бүрэлдэхүүнд багтан Японы геологч нартай хамтран ажиллаж Төв, Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгуудын нутгаар явж Хангай-Хэнтийн цахиурлаг-терриген зузаалгийн бүтэц найрлага, стрүктүр, нас тогтоох чиглэлийн судалгааны ажилд оролцож литологи-стрүктүр, тектоникстратиграфи, биостратиграфийн судалгаа хийх, микрофоссилийн дээж авах аргачлалаас, 2006 онд Хятадын геологч Ван Чин Ян, Жиэбин нартай Адаацаг, Лүн, Бэрх хайрханы дүүргүүдээр явж симаунтын орчинд үүссэн шохойн чулуунаас конодонтын дээж авах, 2006-2007 онд Швецарийн геологч В.Вальфред, Г.Нэргүй нарын Хангай-Хэнтийн Хархорин, Хэнтий, Улз, Дөчголын дүүргүүдэд тархсан девон, карбон, перм, триасын хурдасны элсэн чулуунд мөхлөгийн судалгаа хийх дээж авах, 2007 онд МУИС-ийн багш Л.Жаргалын туслалцаатай Улаанбаатарын дүүрэгт тархсан девон, карбоны хурдаснаас элсэн чулууны анализ хийх дээж авах арга, аргачлалаас нь суралцсан болно. - 4 -

1-р зураг. Хангай-Хэнтийн бүсийн хэмжээнд зохиогчийн оролцсон судалгааны ажлууд 1-Оролцсон зураглалын ажлын талбайнууд: 1-3-1:200000-ны масштабтай зураглалын ажил. I-Тарвагатайн, II- Хангайн, III-Шарлангийн, IV-VII- УГЗ-200 төслийн ажил, VIII-X-1:50000-ны масштабтай зураглалын ажил. VIII-Хоолтын, IX-Баяндэлгэрийн, X-Баянжаргалангийн, 2-4-Япончуудтай хамтарч гүйцэтгэсэн судалгааны ажил: 2-2004 оны, 3-2006 оны, 4-2004-2006 оны, 5-6-Швецарын судлаачидтай хамтарч гүйцэтгэсэн судалгааны ажил: 5-2006 оны, 6-2007 оны, 7-Хятадын судлаачидтай хамтарч гүйцэтгэсэн судалгааны ажил: 2006 он, 8- МУИС-ийн седиментологч Л.Жаргалтай хамтарч гүйцэтгэсэн судалгааны ажил: 2006 он, 9-сэдвийн дагуу гүйцэтгэсэн өөрийн судалгааны ажил: 2007 он, 10- IGSP-480 төслийн хээрийн аялал зохион байгуулалцсан цэг а-уу булан, б-81-ийн гарам, 11-Хангай-Хэнтийн бүсийн хил Сэдэвт ажлынхаа хүрээнд IGCP-480 төслийн олон улсын хурлын хээрийн экскурсыг 2006 онд Улаанбаатарын дүүрэгт зохион байгуулалцсан. Тус хурал дээр Geological settings of the Devonian accretionary complex in the Hangay-Hentey zone, Central Asian Orogenic Belt (Dorjsuren B 2006) сэдвээр илтгэл тавьсан. Мөн тэр жилд Монголд зохион байгуулагдсан Монголын геологийн холбоо, Российское геологическое обшество 2-ын хамтран зохион байгуулсан Минеральные ресурсы Монголии XXI в веке нэртэй эрдэм шинжилгээний хуралд оролцож тус хурлаас гаргасан - 5 -

сэтгүүлд Аккреционный комплекс девона Баянбаратского района в Уланбаторском террейне нэртэй өгүүлэл бичиж нийтлүүлсэн. Хятадын Нанжин хотод 2007 онд зохион байгуулагдсан IGCP-506 төслийн олон улсын хурал болон хээрийн экскурст оролцож карбон, төмрийн изотопуудаар хурдас чулуулгийн нас тодорхойлох арга геологийн шинжлэх ухаанд нэвтэрч буй талаар мэдээлэл олж авсан. Мөн тэр жилдээ Японы Нагоягийн их сургуулийн оюутнуудад Silurian-devonian accretionary complex in the Hangay-Hentey belt of the Central Mongolian гэсэн сэдвээр лекц уншсанаас гадна Японы Мино-Танбо, Рюке бүсүүдийн триас, юра, цэрдийн аккрецын бүрдлүүдтэй танилцаж, тэдгээрийн Горхи формацын хурдас чулуулагтай ижил төстэй ба ялгаатай талуудыг харьцуулан судалсан. Энэхүү судалгааны ажлыг хийх явцад дотоод гадаадын олон геологчидтой 6 жилийн туршид хамтран ажилласны үр дүнд дараах хэмжээний баримт материалыг бүрдүүлж ашиглалаа. Цуглуулсан баримт материалын болон судалгааны ажлын хэмжээг хүснэгт-1-д тусган үзүүлэв. Цуглуулсан баримт материалын тоо хэмжээ 1-р хүснэгт д\д Цуглуулсан материалын төрөл Судалгааны ажлын болон Хэмжих цуглуулсан материалын тоо, нэгж хэмжээ 1 Маршрут ш 84 2 Ажиглалтын цэг ш 824 3 Зүсэлт ш 11 4 Хээрийн тэмдэглэлийн дэвтэр ш 12 5 Шлифийн дээж ш 414 6 Силикатын дээж ш 71 7 Седиментологийн дээж ш 39 8 Радиолярын дээж ш 29 9 Конодонтын дээж ш 8 10 Үнэмлэхүй насны дээж ш 2 11 Фото зураг ш 342 Мөн сэдэвт ажлын чиглэлээр 21 өгүүлэл бичиж Монгол улсын ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургуулийн Монголын геосудлаач, Geoscientist, Геологи, МУИС-ийн - 6 -

Геологийн асуудлууд, Хятадын Жилиний их сургуулийн Global geology, Японы Journal of Asian Earth Sciencist, олон улсын IGCP-480 төслийн сэтгүүл болон ШУА-ийн Геологиэрдэс баялгийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний бүтээл, Оросын геологийн алба ба Монголын геологийн холбооны хамтарсан бүтээл, Хайгуулчин сэтгүүл зэрэгт нийтлүүлсэн. Судалгаанд зориулж авсан дээжнүүдээ Монголын геологийн төв лабораториос гадна Япон, Хятад, Швецари улс руу илгээж шинжилгээ хийлгэж байсан ба 2007 онд Японы Нагоягийн их сургуулийн музейн лабораторид очиж ажиллан хасаас радиоляр, 2007, 2008 онуудад Хятадын ШУА-ийн Нанжин хотын Геологи-палеонтологийн хүрээлэнгийн лабораторйин шохойн чулуунаас конодонт, хитинозоа зэрэг микрофоссилүүд гарган авах арга аргачлалтай танилцаж, суралцаж зарим дээжнүүдээ өөрийн биеэр боловсруулж байсан болно. Сэдэв сонгосон үндэслэл: 1. ХХ зууны дунд үеэс барууны орнуудад өргөн хэрэглэгдэж байсан плит тектоникийн үзэл баримтлал 1990-ээд оны эхээр Монгол оронд нэвтэрч эхэлсэн нь Горхи формацын гарал үүсэл, хөгжлийн үе шатыг шинээр тайлбарлах боломжийг бүрдүүлж өгсөн. 2. Хангай-Хэнтийн бүс нь Монголын геологийн тогтоцын олон стрүктүрүүдын уулзвар зангилаан дээр оршдогийн хувьд тэдгээрийн түлхүүр цэг нь болдог. 3. Хангай-Хэнтийн бүсийн хүрээнд 1:200000, 1:50000-ы зураглал-ерөнхий эрлийн ажил болон төрөл бүрийн сэдэвчилсэн судалгааны ажилд 25 жил өөрийн биеэр оролцсон. Ач холбогдол: 1. Горхи формацын хурдасны гарал үүсэл, хөгжлийн явцыг плит тектоникийн үзэл баримтлалын үүднээс тайлбарласнаар бусад ижил төстэй стрүктүрүүдийг харьцуулан судлах боломж бүрдэнэ. 2. Хангай-Хэнтийн бүсд тогтоогдож буй карбон-пермийн аккрецын бүрдлийн петрохими, палеонтологи, петрографи, изотопи, бүтэц найрлага, тогтоц, гарал үүсэл, геологийн хөгжлийн түүх нь иж бүрдлээр судлагдана. 3. Аккрецын бүрдлийг судлах, геотуризм хөгжүүлэх эхлэл болно. 4. Ашигт малтмалын гарал үүсэл, геодинамик орчин нь плит тектоникийн үзэл баримтлалын үүднээс шинэлэг байдлаар тайлбарлагдана. Зорилго: Горхи формацыг гарал үүслийнх нь хувьд өврийн хотгор, түрбидит террейн, аккрецын бүрдэл гэсэн өмнөх судлаачдын дэвшүүлж байсан олон янзын үзэл баримтлалыг нэг мөр болгоно. - 7 -

Судалгааны ажлын объект: Судалгааны ажлын обьектод Төв Монголын ороклиналын төвийн хэсэгт орших Хангайн-Хэнтийн бүсийн дунд-дээд девоны Горхи формацад ялгасан хэсгийг авч үзэж байгаа бөгөөд энэ нь уртрагийн 102-108 0, өргөргийн 46-48 0 -ийн солбицлуудын хооронд, Төв аймаг болон Улаанбаатарын нутаг дэвсгэрийн хэмжээнд, уртаашаа 100-150 км, өргөөшөө 10-15 км орчим нутгийг хамардаг (2-р зур). 2-р зураг. Судалгааны талбайн байршлын зураг. Судалгааны талбай нь уртрагийн 102 0-108 0, өргөрөгийн 46 0-48 0 -ын хооронд байршина. Судалгааны арга, аргачлал: Диссертаци нь аргачлалын хувьд боловсруулалтын ба хээрийн судалгааны гэсэн 2 үндсэн ажлаас бүрэлдэж байгаа. 1. Боловсруулалтын ажлын үед өмнөх судлаачдын материалуудад боловсруулалт хийх, эмхэтгэх, нэгтгэн дүгнэх, зарим тойм зургуудыг зохиох, хээрийн судалгааны ажлын маршрут, төлөвлөгөө зохиох, хээрийн ажлын үед цуглуулсан дээж сорьцнуудаа гадаад дотоодын лабораторид илгээж шинжлүүлэх тэдгээрийн үр дүнг хүлээж авах, судалгааны - 8 -

материалуудаа эмхэтгэн боловсруулах, дүн шинжилгээ, харьцуулалт хийх, зураг, схем, диаграмм зохиох зэрэг ажлууд хийж байсан. 2. Хээрийн судалгааны ажлын үед геологийн маршрутын судалгаа, тектоник стратиграфийн, литолог-стрүктүрийн, радиолярын биостратиграфийн, седиментологийн, харьцуулалтын гэсэн сэдэвчилсэн судалгааны олон аргуудыг хослуулан гүйцэтгэж, төрөл бүрийн дээж сорьц авсан болно. а. Маршрутын судалгааг объектын геологийн тогтоц, бүтэц, найрлага, чулуулгийн хоорондын харьцаа, хэлбэр хэмжээ, хувирал, атриажилт, байрлалыг судлах зорилгоор гүйцэтгэсэн. б. Тектоник-стратиграфийн судалгааны үед Горхи формацын түрбидит дотор агуулагдаж буй далайн ёроолын тунамал хурдсанд нь зүсэлт хийж түүний бүтэц найрлага, стратиграфийн дэс дараалал, тектоник үйлчлэл зэргийг нарийвчилсан судалсан. в. Литолиги-стрүктүрийн судалгаагаар Горхи формацын түрбидит дотор агуулагдаж буй далайн ёроолын хурдас чулуулгийн меланжлагдсан байдлыг судалсан. г. Радиолярын биостратиграфийн судалгаагаар Горхи формацын түрбидит дотор агуулагдаж буй далайн ёроолын тунамал хурдаснаас микрофоссилийн дээж авах, түүнийг агуулж буй хурдасны шинж чанарыг нарийвчлан судлах ажил хийсэн. д. Седиментологийн судалгааны ажлыг 2006 онд Улаанбаатар-Алтанбулагын дүүрэгт гүйцэтгэж Горхи, Алтан-Овоо формацын элсэнчулуунуудын бүтэц найрлага, гарал үүслийг судалсан. е. Харьцуулалтын судалгааны ажлыг 2007 онд Японд очиж гүйцэтгэсэн бөгөөд Хангай-Хэнтийн бүс дэх Горхи формацын хурдас чулуулгийг Японы юрийн аккрецын бүрдэлтэй харьцуулан судалсан. ё. Сорьцлолтын ажлын явцад чулуулгийн нас тодорхойлох микрофоссил, макрофауны болон изотопийн дээж, бүтэц найрлага, зөөгдлийн мужийг тодорхойлох седиментологийн дээж, агуулагдаж буй интрүзив чулуулгийн геохимийн шинж төлөвийг тодорхойлох петрохимийн зэрэг олон дээж сорьц авсан. Судалгааны ажлын шинэлэг тал: а. Диссертацийн ажилдаа судалгааны орчин үеийн олон аргуудыг шинээр нэвтрүүлсэн. б. Япон, Швейцарь, Хятад зэрэг гадаад орнуудын лабораторт хийлгэсэн шинжилгээний үр дүн ашигласан. в. Олон улсын эрдэм шинжилгээний хурлын хээрийн аялал зохион байгуулалцаж, - 9 -

гадаад дотоодын олон судлаачдад Горхи формацын хурдас аккрецын бүрдэлтэй ижил төстэй болохыг таниулсан. Хамгаалах сэдвүүд: а. Горхи формацын хурдсыг аккрецын бүрдэл гэж үзэж түүнийг орчин үеийн судалгааны олон аргуудаар баталгаажуулж өгнө. б. Карбон-пермийн аккрецын бүрдлийн шинж төрхийг тодруулна. в. Карбон-пермийн аккрецын бүрдэл нь үүсэл, хөгжлийн 5 үе шатыг дамжсан болохыг загварчлан тодорхойлно. Диссертацийн ажлын бүтэц ба хэмжээ: Диссертаци нь оршил, дүгнэлт, үндсэн 4 бүлэг, ашигласан бүтээл, хавсралтаас бүрдсэн ба нийт 114 хуудас, 69 зураг, 6 хүснэгттэй. Талархал: Горилогч нь энэ ажлыг хийх санаа өгч зөвлөсөн доктор Г.Дэжидмаа, ахмад геологч Ц.Махбадар нарт болон эрдэм шинжилгээний ажлын удирдагч профессор, доктор Ч.Минжин нарт талархал илэрхийлж байна. Мөн палеонтологи, петрографи, петрохими, изотопын нарийвчилсан шинжилгээ судалгаа хийхэд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлсэн Японы Нигатагийн их сургуулийн доктор Тошуйки Курихара, Нагоягийн их сургуулийн музейн туслах профессор доктор Казухиро Цукада, Тоямагийн их сургуулийн профессор доктор Шигери Ото, Хятадын ШУА-ийн Нанжин дахь Геологи-палеонтологийн хүрээлэнгийн профессор доктор Ван чин ян, доктор Тан пан, Швецарын эрдэм шинжилгээний ажилтан доктор Г.Нэргүй, МУИС-ийн доктор, профессор Л.Жаргал, Геологийн төв лабораторын инженер Амарсайхан, Алдармаа, диссертаци бичих аргачлалын чиглэлээр зөвлөгөө өгсөн ШУТИС-ийн Геологи-Газрын тосны сургуулийн профессор, доктор Д.Чулуун, Г.Ээнжин, онолын зөвлөгөө өгсөн AHG ХХК-ий зөвлөх профессор, доктор Ж.Бямба, ШУА-ийн Геологи эрдэс баялгийн хүрээлэнгийн академч О. Төмөртогоо, ШУТИС-ийн Геологи-Газрын тосны сургуулийн профессор доктор О.Гэрэл, уг ажлыг гүйцэтгэхэд дэмжиж, хамтран ажилласан геологч Б.Бүжинлхам, Г.Сэрсмаа, Н.Манчук, Л.Оюунжаргал, С.Хишигсүрэн нарт талархаж байна. - 10 -