Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор

Similar documents
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хот СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

МОНГОЛ УЛСЫН ЭРЧМИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДЛУУД, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ

ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГЧИЙН ТУХАЙ:

Төслийн МэдээллийнТайлан

КОКСЖИХ НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙН ЧИГ ХАНДЛАГА

ГАР БАГАЖНЫ танилцуулга

ХАМТРАН АЖИЛЛАХ БИЗНЕС САНАЛ

Түгээсэн газар. Бүсийн хэмжээнд. Бүсийн хэмжээнд

ОХУ-ЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ СТРАТЕГИ2035 -Д ХИЙСЭН СУДАЛГАА

Монгол Улсын Нээлттэй Засгийн Түшнлэлийн оны Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө-i

CLOUD COMPUTING БУЮУ ҮҮЛЭН ТООЦООЛЛЫН ВИРТУАЛЧЛАЛЫН АРГЫГ БАНКНЫ СИСТЕМД НЭВТРҮҮЛСЭН ТУРШИЛТЫН ҮР ДҮНГЭЭС

Вэб сервис ашиглах гарын авлага

ИНЖЕНЕРИЙН БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ

МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

МОНГОЛБАНКНЫ ТӨЛБӨР ТООЦОО, БҮРТГЭЛИЙН ГАЗАР ТӨЛБӨР ТООЦООНЫ ТӨВ ТӨЛБӨРИЙН КАРТЫН EMV СТАНДАРТЫГ ДЭМЖИЖ АЖИЛЛАХ, ОДООГИЙН БАЙДАЛ

Монгол улсын Өмнөд бүсийн (ӨГБ) газар доорх усны үнэлгээ Урьдчилсан дүгнэлт оны 9-р сар

ОРОН НУТГИЙН СТАТИСТИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ, ТЭДГЭЭРИЙГ БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТӨД АШИГЛАХ НЬ

Монгол Улc - Нээлттэй мэдээлэл

АРИЛЖААНЫ ТӨЛБӨР ТООЦОО ХХК-ИЙН 2016 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 03 сарын 30-ны өдрийн А-79/99 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралт

Харилцагчийн удирдлагын систем

ТОВЧ НАМТАР Увс аймаг, Улаангом хотын 10 жилийн 1-р сургууль

Бараа материалын нөөцийн удирдлага (Managing Inventory)

CrossPower. Microgrids-ийн хосолмол эрчим хүчний систем. цахилгаан түгээлт

хßтадын эдийн ЗАСгИйн монгол улсад үзүүлэх нөлөөлөл

УДИРДЛАГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БА ДҮН ШИНЖИЛГЭЭ оны 9 сарын 30-нд дуусгавар болсноор

Унд ахуйн усны боловсруулалт Бассейны гүйцэтгэл. Флуид Контролс ХХК

MOНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО ӨЗБ. Сэдэв: Кастодиан банкны тухай ойлголт, үйл ажиллагааны эрхзүйн зохицуулалт, ОУ-ын жишиг

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ТӨСӨЛ

netcat Гарчиг Tuguldur BiBO

МУИС-ийн ХШУИС-ийн Хэрэглээний математикийн тэнхим

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР. Татвар төлөгч хуулийн этгээдийн талаар мэдээлэл солилцох хамтын ажиллагаа

Article begins on next page

Түншүүд. ирээдүйн төлөө. сайн сайхан. ЕХ, түүний гишүүн орнууд ба Монгол Улсын хоорондын хамтын ажиллагаа. Европын Комисс

ТШТ:Х КАМ ЕРЄНХИЙ ШААРДЛАГА Хуудас 11-ийн 1

ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН ЖИШЭЭН ДЭЭР. Б.Аззаяа *, Д.Мөнхтуяа

Халдлага Илрүүлэх Системийн Хосолмол Загварын Судалгаа

Аливаа байгууллагын амжилтын хурдасгуур болсон МТ-ийн шийдлүүдийг хэрэглэгч бүрийнхээ тухайлсан онцгой шаардлаганд ямагт нийцүүлэн бүтээж, өрсөлдөх

Фраскатийн гарын авлага СУДАЛГАА, ТУРШИЛТ ХӨГЖЛИЙН АСУУЛГАД БАРИМТЛАХ ЖИШИГ СТАНДАРТ

Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсад зориулсан Бүс Нутгийн Хамтын Ажиллагааны Хөтөлбөрүүдийн Хөгжил-RETA 6370

3.5. Гэнэтийн саатал гэж тухайн системийн үйл ажиллагаа 2 (хоёр) минутаас дээш хугацаагаар, төлөвлөгөөт бусаар хэсэгчлэн болон бүрэн зогсохыг.

НАЛАЙХ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ТӨХК-ИЙН 2016 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН. Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар харилцана уу: Аудитын тайлан

Supply Chain АГУУЛГА НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД GS1 СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ. Quarterly E-newsletter. No: 03 (27)

Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн мэдээллийн систем. Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс

САНХҮҮГИЙН САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР ХѲГЖЛИЙН МОДУЛ МОНГОЛ УЛС ХѲРѲНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ТЕХНИКИЙН ТЭМДЭГЛЭЛ 2012 ОНЫ 6 ДУГААР САР

USB flash memory, USB принтер зэргийг клиент тус бүрээр ашиглахыг зөвшөөрөх/хориглох тохиргоог хийх боломжтой юу?

САНХҮҮГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСӨЛ

Multimedia Authoring and Tools L-2

Улаанбаатар хотыг тогтворжуулах хэвтээ төлөвлөлт ба Их Британийн INUA-н Цар хүрээ тодорхойлох аргачлалыг хэрэгжүүлэх нь

СИГНАЛ ШУУГИАНЫ ЧАДЛЫН СПЕКТРИЙГ ТОДОРХОЙЛОХ

[ ] Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтүүд БЕРНАРД МАРР. Менежер бүр мэдвэл зохих 75 KPI

Мэргэжил: Геологи F441400

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ оны 5 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот. АГААРЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

ТОВЧ НАМТАР. Эдийн засагч-хүн ам зүйч; Олон улс судлаач (Олон улсын хамтын ажиллагаа)

Veritech ERP Human Capital Management. Хүний капиталын удирдлагын систем

ТӨЛБӨРИЙН КАРТЫН ЖУРАМ

Кастодиан банкны үйлчилгээ

Монгол Улсын Хараат Бус Таи2 лан: оны явцын таи2 лан

САНАЛ. Нэг. Ерөнхий мэдээлэл: Овог, нэр Сургууль Мэргэжил Ажилласан жил Мэргэжлийн зэрэг Хүйс. Сурах бичгийн нэр: Анги: Хоёр. Агуулга: Сэдвийн нэр

МОНГОЛ УЛСАД ТУЛГАРААД БУЙ ӨРИЙН ХЯМРАЛ

Агуулга. Клоуд гэж юу вэ? Клоуд үйлчилгээний загвар. Клоуд Deployment загвар. Microsoft Azure. Business case. Асуулт & Харуулт

Article begins on next page

НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН АРДЧИЛАЛ САНГИЙН ТУХАЙ

УУРЫН ЗУУХАНД НҮҮРСНИЙ ШАТАЛТЫН ЯВЦАД АГААРТ ЯЛГАРАХ БОХИРДУУЛАГЧ ХИЙН СУДАЛГАА

Олон улсын салбарууд. улс. үйлчлүүлэгч байгууллагууд. Орос. Eвроп болон ТУХН. Aзи. Энэтхэг. Латин Америк

СТАТИСТИК СИСТЕМ ГАРЫН АВЛАГА (ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГЫН ГҮЙЦЭТГЭЛ; ХӨРӨНГИЙН ТАЙЛАН) Шинэчилсэн огноо:

Олон улсын салбарууд. улс. үйлчлүүлэгч байгууллагууд. Орос. Eвроп болон ТУХН. Aзи. Энэтхэг. Латин Америк

-Зориг сайд маань явах шаардлагатай болсон учраас би түүнийг эхлээд хариулт өгөхийг хүсэж байна.

ТАНИЛЦУУЛГА INTRODUCTION

ХУВИЛБАР ТОВЧ УТГА Батлагдсан огноо

Иргэний бүртгэлийн систем

Онлайн, клауд үйлчилгээний зах зээл, боломжууд

ЦАЛИН ХӨЛСНИЙ СИСТЕМ

ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ

ЯПОН УЛСЫН НООЛУУРАН ХУВЦАСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА

Цахим сургалтын үнэлгээнд сургалт удирдлагын системийн өгөгдөл олборлолт ашиглах судалгаа

Арилжааны төлбөр тооцоо ХХК

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН СУДАЛГААНЫ ХЭЛТЭС

ХОНКОНГ: Авлигатай тэмцэх үйл ажиллагаа

ДБСБ-ын Магадлан итгэмжлэлийн өөрийн үнэлгээний тайлан МУИС

Санхүүгийн систем тогтворжсон хэдий ч зарим арга хэмжээг дуусгавар болгох, шинэчлэлт хийх, төсвийн хүндрэлийг арилгах зэрэг олон зүйл хүлээгдэж байна

ШИНЭ ҮЕИЙН БАНКИР ТӨСЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР Банк санхүүгийн академийн Удирдах зөвлөлийн дэргэдэх Мэргэшлийн эрх олгох зөвлөлөөс батлав.

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН 2020 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ШИНЭЧИЛСЭН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ ( )

МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН THE UNIVERSAL PERIODIC REVIEW-Д ӨРГӨН БАРИХ ХАМТАРСАН ИЛТГЭЛ

ТАТВАРЫН ШИНЭЧЛЭЛ АЧААЛАЛ, ДАРАМТЫГ ХӨНГӨЛНӨ

gives Монгол Улсын эдийн засгийн улирлын тойм Дэлхийн Банк

Монгол Улсын Улирлын эдийн засгийн тойм

Техникийн даалгавар Эрх зүйн цахим хөтөчийн програм хангамж, цахим хуудас

ДЭЭД БОЛОВСРОЛ БА ИННОВАЦИ

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ӨНӨӨ ҮЕД

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

东北亚地区环境体验活动北東アジア地域環境体験プログラム동북아시아지역환경체험프로그램

ГЭМТ ХЭРГИЙН СТАТИСТИК ЗҮЙН ОНОЛ, ПРАКТИКИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ

Article begins on next page

БАЙГАЛЬ ОРЧНЫ СТАТИСТИКИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙГ ТООЦОХ АРГАЧЛАЛ

БОЛОВСРОЛ ИРЭЭДҮЙД: Төсөөлөл. Б.Зоригтбаатар ШУТИС, МХТС-ийн Электроникийн салбарын профессор. Мэдээлэл, холбооны технологи боловсролд ММТ 2017

ZTESmart. Гарын авлага. МЦХ ний Мэдээллийн Технологийн Газар

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН САНХҮҮГИЙН ХЭРЭГЦЭЭ, ЧАДАМЖ, ХУВИЙН ЗАН ТӨЛӨВТ НИЙЦСЭН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЭХ MB 1.0 ПРОГРАММ

Уламжлалт бус мэдээллийн хэрэглээ, анхаарах асуудал. Ш.Ариунболд

Transcription:

Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор

Цаашдаа дотоодын хэрэгцээнээсээ илүү гаргаж эрчим хүч гаргах бол экспортлох ёстой гэсэн чиг барьж байна. Энэ шаардлагын хүрээнд эрчим хүчнийхээ нүүрсийг ашиглаад явна. Дэлхий дээр асар өндөр эрэлттэй байдаг ийм бүтээгдэхүүнийг бидэнд байгаа нөөц, бололцоондоо тулгуурлан үйлдвэрлэх боломж байгаа юм... МУ-ын Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат МУ-ын ЗГ-ын 100 хоногийн тайлан 2016/10/27...Эрчим хүчээ үйлдвэрлэх асуудалд Шивээ Энержи төсөл явагдаж байгаа. Эхний ээлжинд бид ойрын 10 жилдээ эрчим хүчнийхээ хэрэглээг хангах бололцооны 4-5 үйлдвэрүүдээ байгуулах хэрэгтэй. Ингэвэл бид өөрсдийнхөө эрчим хүчний хэрэглээг 10-15 жилдээ бүрэн хангаад явах боломжтой.

Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор Төслийн Танилцуулга 2016

Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор Агуулга 05 06 07 09 10 10 11 12 13 14 15 16 Хураангуй Танилцуулга Бидний тухай Төслийн тухай Байршил Хайгуулын түүх Ордын нөөц Ашиглалтын тусгай зөвшөөрөл Төслийн танилцуулга Эрх зүйн орчин Техник эдийн засгийн үндэслэл Холбоо барих * Энэхүү танилцуулгад дурьдсан аливаа мэдээлэл нь ямар нэгэн сонирхолын зөрчилгүй бөгөөд зөвхөн чиг зорлгыг танилцуулах дотоод үйл ажиллагаанд зориулагдсан юм. Энэхүү танилцуулгын тоо хэмжээ болон үйл ажиллагааны чиглэлүүл нь зөвхөн судалгааны шатандаа яваа бөгөөд зах зээлийн байдлаас хамаарч өөрчлөгдөж болно.

Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор 5 Хураангуй ОХУ Нөөц: Сэргээгдэх эрчим хүч (нар, салхи) Нүүрс-1,303.1 сая.тн, Нүүрсний давхаргын метан хий (CBM) ТЭЗҮ: 2016 оны 04 дүгээр сард Урьдчилсан ТЭЗҮ бэлэн болсон. Хятадын үндэсний цахилгаан дамжуулах сүлжээ корпораци ТЭЗҮ-ийг энэ оны 11 сард дуусгахаар ажиллаж байна. Төсөл хэрэгжүүлэгч: Эрдэнэс Шивээ Энержи ХХК Хувьцаа эзэмшигчид: Эрдэнэс Монгол ХХК, Эйкүсора ХХК Бидний зорилго: Байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй сэргээгдэх эрчим хүч, нүүрсний нэгдсэн цахилгаан станцыг байгуулж Монгол Улс, БНХАУ-ын зах зээл түүнчлэн Зүүн хойд Азийн эрчим хүчний сүлжээнд нийлүүлэх. Улаанбаатар Монгол БНХАУ Өмнөд Солонгос Япон Таних тэмдэг Шивээ Энержи төсөл Дамжуулах шугам Салхин цахилгаан станц Нарны цахилгаан станц Нүүрсний уурхай Зүүн хойд Азийн холбоо

6 Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор Танилцуулга Шивээ Энержи төслийн талбай нь ашигт малтмал болон сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц баялагтай Монгол Улс нь нөөцийн хувьд нүүрс болон нар, салхи гэх мэт сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц баялагтай. Өмнөговийн бүс нутагт байрлах Оюу Толгой (ОТ) зэс, алтны төсөл нь дэлхийд хамгийн томд тооцогдох төсөл бөгөөд тус төслийн нөөцийн үнэ цэнэ нь Монгол Улсын одоогийн эдийн засгийн түвшинд авч үзвэл одоогийн МУ-ын нийт ДНБ-ий хэмжээнээс их байгаа юм. МУ-ын Засгийн газар энэ төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Айвенхоу Майнз болон Рио Тинто компанитай түүхэн гэрээ хэлэлцээрийг байгуулсан. Энэ төслийн дараагийн нэг томоохон төсөл нь Монгол Улсад нүүрс олборлолтоороо тэргүүлэх Таван Толгой (TT) төсөл юм. Одоогийн байдлаар Монгол Улсын Засгийн газар ТТ нүүрсний орд дээр Монголын төрийн өмчит компани үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсад нүүрсний 175 тэрбум тонн нөөц байна гэсэн тооцоолол байдаг. Одоогийн байдлаар, 15 нүүрсний сав газрын хүрээнд 300 гаруй нүүрсний орд байдаг. Нүүрсний нөөцөөс гадна, Монгол Улсын хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний идэвхтэй 12 төсөл хэрэгжиж эхлэхэд бэлэн болоод байна. Үүнд: салхины 5 төсөл, нарны 7 төслүүд судалгааны үе шатаа дуусгаад байна. Эдгээр төслүүдийн гурав нь манай эрчим хүчний экспортын Шивээ Энержи Цогцолбор төсөл хэрэгжиж буй газар буюу Чойр, Дорноговийн бүс нутагт хэрэгжихээр төлөвлөгдөж байна. Монгол Улс дахь сэргээгдэх эрчим хүчний төслүүд Шивээ Энержи төслийн талбай

Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор 7 Нийт суурилагдсан хүчин чадлын 15% нь сэргээгдэх эрчим хүч байна

8 Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор Бидний тухай Төр, хувийн хэвшлийн хамтарсан Эрдэнэс Шивээ Энержи ХХК нь 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Эрдэнэс Монгол ХХК болон Эйкүсора ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу байгуулагдсан. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 64-р хуралдааны тэмдэглэлийг үндэслэн байгуулагдсан 1.2 тэрбум тонн нүүрсний нөөцтэй Эрдэнэс Шивээ Энержи ХХК нь стратегийн ач холбогдол бүхий Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн байгуулах Эрчим хүчний экспортын Шивээ Энержи цогцолбор төслийг нүүрсээр хангах юм. Тус компанийн 50 хувийг Төрийн өмчит Эрдэнэс Монгол ХХК, үлдсэн 50 хувийг хувийн хэвшлийн Шинэ Шивээ ХХК-ийн хувьцааг эзэмшдэг Эйкүора ХХК тус тус эзэмшдэг. 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Засгийн газрын 422- р тогтоолын дагуу стратегийн ач холбогдол бүхий Шивээ- Овоогийн нүүрсний ордыг түшиглэн эрчим хүчний цогцолбор төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий төслийн нэгжийг Эрчим хүчний яам болон Эрдэнэс Монгол ХХК-ийн дэргэд байгуулсан. Төслийн нэгжийн гол зорилго нь сэргээгдэх эрчим хүч, дулааны цахилгаан станц, цахилгаан дамжуулах шугам, усан хангамж, нүүрсний уурхайн ТЭЗҮ боловсруулах ажилд дэмжлэг үзүүлэх, төслийн хэрэгжилтийг хангахад оршино. Манай компанийн төв оффис УБ хот, СБД-ийн 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-15, Моннис цамхгийн 13 давхарт байрлаж байна. Төв оффис нь хууль эрх зүй, санхүү бүртгэл, захиргаа, геологи, инженер, олон улсын болон орон нутгийн худалдан авалт, эрх бүхий байгууллагын харилцаа холбоо, логистик, орчуулга, нягтлан бодох бүртгэл, орон нутгийн болон олон улсын ханган нийлүүлэгч, гэрээлэгч байгууллага компаниудтай хамтран ажиллах чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Aq Sora

Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор 9 Төслийн тухай...дотооддоо үйлдвэрлэсэн эрчим хүчээ экспортлосноор... Монгол Улсын эрчим хүчний салбарт шинэ эрин үеийг эхлүүлнэ. Манай компани нүүрсний нөөцдөө тулгуурлан Эрчим хүчний экспортын Шивээ Энержи цогцолбор төслийг хэрэгжүүлснээр Монгол Улс нь анх удаа эрчим хүчний экспортлогч орон болох юм. Энэхүү цогцолбор төсөл нь Монгол Улсын хувьд хөгжиж буй эрчим хүчний салбарт чухал ач холбогдолтой. Монгол Улсад нүүрсэд суурилсан эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчтэй хослуулан хөгжүүлэх нь Монгол Улсын эдийн засаг, эрчим хүчний салбарын хөгжилд томоохон хувь нэмэр оруулах болно. Дэлхийн жишигт нийцэхүйц цахилгаан станцыг Монголдоо барьж, эрчим хүч үйлдвэрлэн экспортлосноор манай компани Монгол Улсын эрчим хүчний салбарын хөгжилд шинэ эрин үеийг эхлүүлэх юм. Цаашилбал, бид цогцолбор төслийн хүрээнд Монгол орны сэргээгдэх эрчим хүчний шавхагдашгүй нөөцийг ашиглан байгаль орчинд ээлтэй салхин болон нарны станцыг барьж байгуулна. Түүнчлэн, компанийн хувьд нүүрсний олборлолт эхлүүлэхээс өмнө нүүрсний давхаргын метан (CBM)-ы эдийн засгийн үр өгөөжийг ашиглах боломж байгаа. Энэ боломжийг цаашид судалж, санхүүжилтийн талаар судалгаа хийх шаардлагатай.

10 Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор Байршил Төслийн байршил нь Монгол Улсын Говьсүмбэр аймгийн Сүмбэр болон Шивээговь сумын нутагт Шивээ-Овоогийн орд байрладаг. Мөн Улаанбаатар хотоос зүүн урд зүгт 260 км зайд, Чойр хотоос зүүн урд зүгт 20 км зайд, Шивээговь сумаас баруун хойд зүгт 5 км зайд байрлана. 260км Төслийн байршил Trans Mongolian Railway Хайгуулын түүх Шивээ-Овоогийн ордын нүүрсний нөөцийг үнэлэх ордын хайгуулыг хангасан томоохон хэмжээний үндсэн иж бүрдэл ажил болон туслах геологи хайгуулын ажлыг 1986-аас 1988 онуудад хийж гүйцэтгэсэн. Энэхүү геологи хайгуулын судалгаагаар ордын Шинэ-Усны хэсэгт буй нөөцийг баттай болон бодитой зэрэгт илрүүлсэн. Ордын үлдсэн Өехий цагаан болон Ногоон тойром хэсэгт 2007-2010 онуудад урьдчилсан хайгуул хийгдсэн. Энэхүү урьдчилсан хайгуулын үр дүнгээс ордын дээрх хэсгүүдэд нарийвчилсан хайгуулыг 2011-2012 онуудад гүйцэтгэж ордын нөөцийг 2015 онд Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулсан.

Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор 11 Ордын нөөц 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар MV-013311, MV- 013312, MV-013313 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдэд нөөцийн тодотгол тооцооны тайланг хэлэлцүүлж батлуулсан. 2015 оны 08 дүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсын Эрдэс Баялгийн Мэргэжлийн зөвлөлийн хурлаар MV-020423, MV- 020421, MV-020419 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдэд хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцүүлж батлуулсан. Батлагдсан нөөцийн тайлангийн үр дүнг харуулав: Баттай /A/ Бодитой /B/ Боломжтой /C/ А+B+C Таамаг /P/ 24.41 сая.тн 654.72 сая.тн 612.010 сая.тн 1,291.2 сая.тн 423.95 сая.тн MV-020421 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн батлагдсан геологийн нөөцийг цаашид өсгөн, нэмэгдүүлэх, ордыг бүрэн гүйцэд судлахын тулд геологи хайгуулын ажлыг үргэлжлүүлж хийх шаардлагатай байна. MV-020421 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн хувьд геологийн тогтоц болон өмнөх судалгааны ажилд хайгуулын шугмын зүсэлт, нүүрснийн бүтэцийн зураг, каротажийн хэмжилт, цооногийн багана зүсэлт зэргүүдийг хариуцуулан үзэж P зэргийн буюу нөөцийг В, С зэргийн нөөцрүү шилжүүлэх зорилготойгоор нэмэлт ажилуудыг хийхээр төлөвлөж байна. Ногоон Тойром 2 ордод нэмэлт хайгуулын ажлаар нийт 65 цооног 22710 тууш метр өрөмдөх шаардлагатай байна. Өехий цагаан ордын хэсэгт нэмэлт хайгуулын ажлаар нийт 11 цооног 3710 тууш метр өрөмдөх шаардлагатай байна. Дээрх ажлуудыг хийж гүйцэтгэхэд ойролцоогоор 9.1 тэрбум төгрөг шаардлагатай. Таамаг Р зэргийн нөөцийг В, С зэргийн нөөцрүү шилжүүлсэнээр: Геологийн нөөц 70-80%-р өсөх боломжтой Үйлдвэрлэлийн нөөц 50-60% өсөх боломжтой Ордын өнөөгийн үнэ цэнэ 50-60%-р өсөх боломж бүрдэх юм.

12 Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор Ашиглалтын тусгай зөвшөөрөл Т/з дугаар Талбайн хэмжээ, га Ордын нэр Талбайн нэр Олгогдсон огноо Хүчинтэй хугацаа 13311A 2,781.20 Шинэ ус Талбай-1 07.02. 2008 30 жил 13312A 1,238.11 Шинэ ус Талбай-2 27.02. 2008 30 жил 13313A 269.73 Шинэ ус Талбай-3 27.02. 2008 30 жил 20419A 549.41 Ногоон тойром-2 Шивээ-1 31.12. 2015 30 жил 20421A 7,862.7 Ногоон тойром-2 Шивээговь-1 31.12. 2015 30 жил 20423A Нийт 5,447.2 18,148.35 Өехий цагаан Шивээговь 31.12. 2015 30 жил

Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор 13 Төслийн танилцуулга Эрчим хүчний экспортын Шивээ-Энержи цогцолбор төслийн зорилго нь Монгол Улсад том хэмжээний дулааны цахилгаан станц барьж, үйлдвэрлэсэн эрчим хүчийг дотооддоо нийлүүлэхээс гадна БНХАУ-руу цахилгаан дамжуулах шугамаар экспортлох юм. Цогцолбор төсөл нь үндсэн 3 хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээрт, жилд 20 сая тонн нүүрс олборлох хүчин чадал бүхий нүүрсний уурхай, хоёрдугаарт, 5280 МВт суурилагдсан хүчин чадал бүхий цахилгаан станц. Гуравдугаарт, нүүрсний цахилгаан станцын нийт хүчин чадлын 15 хувьтай тэнцэх хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний (нар, салхи) станц барих. Эцэст нь, 4,600 МВт ±660 кв хэт өндөр хүчдэл бүхий цахилгаан дамжуулах шугам барих юм. Дэлхийн Эрчим хүчний харилцан холболтын тулгуур төсөл Төслийн талбайн зүүн хойд хэсэгт салхины эрчим хүч, баруун өмнөд хэсэгт нарны эрчим хүчний баялаг их байдаг тул цогцолбор төслийн хүрээнд салхины болон нарны цахилгаан станц байгуулж, сэргээгдэх эрчим хүчийг экспортлох таатай нөхцөл бүрдэж байгаа юм. Одоогоор, манай төсөл хэрэгжих талбайн ойролцоо бүс нутагт ESB Solar Energy ХК нь 10 МВт хүчин чадал бүхий нарны цахилгаан станц байгуулах тусгай зөвшөөрөл харин Aydiner Global ХК нь 50.4 МВт хүчин чадал бүхий салхин станц байгуулах тусгай зөвшөөрлүүдийг тус тус авсан байдаг. Говьсүмбэр аймаг

14 Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор Эрх зүйн орчин МУ-ын Эрчим хүчний тухай хууль нь эрчим хүчний нөөцийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагаа эрхлэх, эрчим хүчний барилга байгууламж барих болон эрчим хүчийг хэрэглэхтэй холбогдон үүссэн харилцааг зохицуулахаар 2001 оны 2 дугаар сард батлагдсан. Харин Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль нь 2007 оны 1 дүгээр сард сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглаж эрчим хүч үйлдвэрлэх, нийлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар батлагдсан байдаг. 2015 оны 07 дугаар сард Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дэмжих зорилгоор Төрөөс Эрчим хүчний талаар баримтлах бодлогыг боловсруулж баталсан. Төрөөс баримтлах бодлого үндсэн 2 үе шаттай хэрэгжинэ /2015-2030/. Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын хүрээнд Сэргээгдэх эрчим хүчний талаар дараах зорилтуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнд: Эрчим хүчний суурилагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг 2020 онд 20 хувь, 2030 онд 30 хувь хүртэл нэмэгдүүлэх; Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эрх зүй, татварын таатай орчныг бүрдүүлэх Түүнчлэн, МУ-ын Засгийн газраас 2016 онд сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг дэмжих зорилгын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний импортын тоног төхөөрөмж, эд ангийг гаалийн татвараас болон нэмүү өртгийн албан татвараас чөлөөлсөн.

Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор 15 Aq Sora ТЭЗҮ БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн шийдвэрээр 2002 онд үүсгэн байгуулагдсан, дэлхийн хамгийн том эрчим хүчний хангамжийн төрийн өмчит Стэйт Грид компани нь Эрчим хүчний экспортын Шивээ Энержи цогцолбор төслийн ТЭЗҮ боловсруулж байна. Мөн БНХАУ-ын нийт газар нутгийн 88 хувийг эрчим хүчний сүлжээгээр хангаж, 26 мужийн 1.1 тэрбум хэрэглэгчдэд хүрдэг. Тус компани нийт 1,800,000 ажиллагсадтай, 330 тэрбум долларын хөрөнгийн хэмжээгээр Fortune сэтгүүлийн 2016 оны Global 500 жагсаалтын 2-рт бичигдсэн. Түүнчлэн, Стэйт Грид компани нь Филиппин Улсын ЦДС-ийн 40%, Португали Улсын ЦДСийн 25%, Итали Улсын ЦДС-ийн 30%, ГДС-ийн 30%-ийг тус тус эзэмшдэг. 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр МУ-ын Эрчим Хүчний Яам болон Стэйт Грид компанийн хооронд Эрчим хүчний экспортын Шивээ Энержи төслийн ТЭЗҮ боловсруулах гэрээнд гарын үсэг зурсан. Энэхүү гэрээний дагуу олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын журмаар 2016 оны эхээр 3 байгууллагыг сонгосон. Эдгээр байгууллагууд одоогоор цогцолбор төслийн 3 үндсэн бүрэлдэхүүн хэсэг дээр ТЭЗҮ боловсруулж байна. Үүнд: Shandong Electric Power Engineering Consulting Institute Corporation компани нь төслийн цахилгаан станц, цахилгаан дамжуулах шугам, CCTEG Shenyang Engineering компани нь нүүрсний уурхай, гурав дахь нь БНХАУ-ын Өвөр Монголын Ус ашиглалт, усан цахилгаан станцын судалгааны хүрээлэн нь цогцолбор төслийн усан хангамжийн ТЭЗҮ тус тус боловсруулж байна. Үүнээс гадна, Эрчим хүчний экспортын Шивээ-Энержи цогцолбор төслийн талаар сонирхож буй өөр нэг байгууллага нь Дэлхийн эрчим хүчний Харилцан холболт хөгжил, хамтын ажиллагааны байгууллага (GEIDCO) юм. Уг байгууллага нь төрийн болон ашгийн бус, олон улсын байгууллага бөгөөд дэлхийн эрчим хүчний тогтвортой хөгжлийг дэмжих зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Тус байгууллагын гол зорилго нь дэлхий нийтийг цэвэр, ногоон эрчим хүчээр хангахын тулд олон улсын эрчим хүчний харилцан холболтын тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлэхэд оршино. Дэлхийн эрчим хүчний харилцан холболтын сүлжээг бий болгохын тулд GEIDCO нь бүс нутгийн эрчим хүчний сүлжээг Зүүн хойд Азиас эхлүүлэхээр зорьж байна. Тиймээс Эрчим хүчний экспортын Шивээ Энержи цогцолбор төсөл зөвхөн Монгол, БНХАУ төдийгүй Зүүн хойд Азийн нэгдсэн сүлжээ болон Дэлхийн эрчим хүчний сүлжээнд эрчим хүч нийлүүлэх асар их боломж байгаа юм.

16 Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор Хаяг: Утас: Ц а х и м х а я г : И-мэйл: Монгол Улс, Улаанбаатар хот-14240, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-15, 13 давхар 98112448, 990484888 www.erdenes-shivee-energy.com info@erdenes-shivee-energy.com