ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ТӨСӨЛ

Similar documents
ТОВЧ НАМТАР Увс аймаг, Улаангом хотын 10 жилийн 1-р сургууль

ДЭЭД БОЛОВСРОЛ БА ИННОВАЦИ

ИНЖЕНЕРИЙН БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

ТОВЧ НАМТАР. Эдийн засагч-хүн ам зүйч; Олон улс судлаач (Олон улсын хамтын ажиллагаа)

Шинэ Зууны Иргэн ба Мэдээллийн Технологийн Боловсрол

ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН ЖИШЭЭН ДЭЭР. Б.Аззаяа *, Д.Мөнхтуяа

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН 2020 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ШИНЭЧИЛСЭН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ ( )

ШИНЭ ҮЕИЙН БАНКИР ТӨСЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР Банк санхүүгийн академийн Удирдах зөвлөлийн дэргэдэх Мэргэшлийн эрх олгох зөвлөлөөс батлав.

Цахим сургалтын үнэлгээнд сургалт удирдлагын системийн өгөгдөл олборлолт ашиглах судалгаа

ОРОН НУТГИЙН СТАТИСТИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ, ТЭДГЭЭРИЙГ БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТӨД АШИГЛАХ НЬ

Түгээсэн газар. Бүсийн хэмжээнд. Бүсийн хэмжээнд

ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГЧИЙН ТУХАЙ:

Article begins on next page

ТАНИЛЦУУЛГА INTRODUCTION

Төслийн МэдээллийнТайлан

ДБСБ-ын Магадлан итгэмжлэлийн өөрийн үнэлгээний тайлан МУИС

XXI зууны оюутан-1. хөтөлбөр

МУИС-ийн ХШУИС-ийн Хэрэглээний математикийн тэнхим

Харилцагчийн удирдлагын систем

Түншүүд. ирээдүйн төлөө. сайн сайхан. ЕХ, түүний гишүүн орнууд ба Монгол Улсын хоорондын хамтын ажиллагаа. Европын Комисс

Монгол Улc - Нээлттэй мэдээлэл

Шивээ Энержи эрчим хүчний нэгдсэн цогцолбор

CLOUD COMPUTING БУЮУ ҮҮЛЭН ТООЦООЛЛЫН ВИРТУАЛЧЛАЛЫН АРГЫГ БАНКНЫ СИСТЕМД НЭВТРҮҮЛСЭН ТУРШИЛТЫН ҮР ДҮНГЭЭС

САНХҮҮГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСӨЛ

Монгол Улсын Хараат Бус Таи2 лан: оны явцын таи2 лан

Монгол Улсын Нээлттэй Засгийн Түшнлэлийн оны Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө-i

БОЛОВСРОЛ ИРЭЭДҮЙД: Төсөөлөл. Б.Зоригтбаатар ШУТИС, МХТС-ийн Электроникийн салбарын профессор. Мэдээлэл, холбооны технологи боловсролд ММТ 2017

ХУВИЛБАР ТОВЧ УТГА Батлагдсан огноо

Article begins on next page

ЭЛСЭГЧДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА

Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн мэдээллийн систем. Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс

ХАМТРАН АЖИЛЛАХ БИЗНЕС САНАЛ

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР. Татвар төлөгч хуулийн этгээдийн талаар мэдээлэл солилцох хамтын ажиллагаа

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО

Улаанбаатар хотыг тогтворжуулах хэвтээ төлөвлөлт ба Их Британийн INUA-н Цар хүрээ тодорхойлох аргачлалыг хэрэгжүүлэх нь

Article begins on next page

Мэргэжил: Геологи F441400

НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛ ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ ДҮГНЭЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ (UPR) 22-р хуралдаан. (4-5-р сар, 2015) МОНГОЛ УЛС МЭДЭЭЛЭЛ:

ГАР БАГАЖНЫ танилцуулга

ГЭМТ ХЭРГИЙН СТАТИСТИК ЗҮЙН ОНОЛ, ПРАКТИКИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ

М ОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫН ТУШ ААЛ

东北亚地区环境体验活动北東アジア地域環境体験プログラム동북아시아지역환경체험프로그램

netcat Гарчиг Tuguldur BiBO

Veritech ERP Human Capital Management. Хүний капиталын удирдлагын систем

САНАЛ. Нэг. Ерөнхий мэдээлэл: Овог, нэр Сургууль Мэргэжил Ажилласан жил Мэргэжлийн зэрэг Хүйс. Сурах бичгийн нэр: Анги: Хоёр. Агуулга: Сэдвийн нэр

УР ЧАДВАРААР СОНГОН ШАЛГАРУУЛАХ НЬ

Халдлага Илрүүлэх Системийн Хосолмол Загварын Судалгаа

Supply Chain АГУУЛГА НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД GS1 СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ. Quarterly E-newsletter. No: 03 (27)

МОНГОЛ УЛСЫН ЭРЧМИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДЛУУД, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ

BSI байгууллагын танилцуулга Монгол улс дахь албан ёсны төлөөлөгч Б. Ундарлаа

МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН THE UNIVERSAL PERIODIC REVIEW-Д ӨРГӨН БАРИХ ХАМТАРСАН ИЛТГЭЛ

Фраскатийн гарын авлага СУДАЛГАА, ТУРШИЛТ ХӨГЖЛИЙН АСУУЛГАД БАРИМТЛАХ ЖИШИГ СТАНДАРТ

НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН АРДЧИЛАЛ САНГИЙН ТУХАЙ

МОНГОЛБАНКНЫ ТӨЛБӨР ТООЦОО, БҮРТГЭЛИЙН ГАЗАР ТӨЛБӨР ТООЦООНЫ ТӨВ ТӨЛБӨРИЙН КАРТЫН EMV СТАНДАРТЫГ ДЭМЖИЖ АЖИЛЛАХ, ОДООГИЙН БАЙДАЛ

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ӨНӨӨ ҮЕД

Тохокү Их Сургууль Номын сангийн Хөтөч

БИЗНЕСИЙН УХААЛАГ МЭДЭЭЛЭЛИЙГ СУДЛАХ НЬ (Business Intelligence) Б.Гэрэлтуяа. О.Намуунцэцэг

МТҮП-ын 2013 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЛААР ТАНИЛЦУУЛГА ХАВСРАЛТ

ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР GENERAL BIOLOGY. Тэнхим Багшийн нэр, цол, зэрэг Гарын үсэг С.Шар, дэд проф. Доктор (PhD) ШУС Биологи Ч.

Онлайн, клауд үйлчилгээний зах зээл, боломжууд

Уламжлалт бус мэдээллийн хэрэглээ, анхаарах асуудал. Ш.Ариунболд

USB flash memory, USB принтер зэргийг клиент тус бүрээр ашиглахыг зөвшөөрөх/хориглох тохиргоог хийх боломжтой юу?

LOGO. ШУТИС, ГУУС, ГГ- ийн салбарын дэд проф Г. Сарантуяа

Агуулга. Клоуд гэж юу вэ? Клоуд үйлчилгээний загвар. Клоуд Deployment загвар. Microsoft Azure. Business case. Асуулт & Харуулт

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ оны 5 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот. АГААРЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

uninsta un in sta 9 weights & italics 5 numeral variations Full Cyrillic alphabet

ЭДИЙН ЗАСАГЧИД СОНГУУЛЬД ОРОЛЦДОГ УУ? Д.Долгорсүрэн, Удирдлагын академийн эдийн засгийн тэнхмийн багш доктор, дэд профессор

JOINT-STOCK COMPANY GIDROPRIVOD. RADIAL PISTON PUMPS OF VARIABLE DISPLACEMENT type 50 НРР

-Зориг сайд маань явах шаардлагатай болсон учраас би түүнийг эхлээд хариулт өгөхийг хүсэж байна.

Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсад зориулсан Бүс Нутгийн Хамтын Ажиллагааны Хөтөлбөрүүдийн Хөгжил-RETA 6370

Multimedia Authoring and Tools L-2

Програм хангамжийн архитектур (Software Architecture)

Санхүүгийн систем тогтворжсон хэдий ч зарим арга хэмжээг дуусгавар болгох, шинэчлэлт хийх, төсвийн хүндрэлийг арилгах зэрэг олон зүйл хүлээгдэж байна

МОНГОЛ УЛСЫН СОЁЛ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛИЙН ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БАКАЛАВРЫН ЭЧНЭЭ, ЗАЙН ХӨТӨЛБӨРИЙН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ

Иргэний бүртгэлийн систем

CrossPower. Microgrids-ийн хосолмол эрчим хүчний систем. цахилгаан түгээлт

KbdKaz 500 layout tables

3.5. Гэнэтийн саатал гэж тухайн системийн үйл ажиллагаа 2 (хоёр) минутаас дээш хугацаагаар, төлөвлөгөөт бусаар хэсэгчлэн болон бүрэн зогсохыг.

МУБИС-ийн мэдээлэл, холбооны сүлжээг шинэчлэх

САНХҮҮГИЙН САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР ХѲГЖЛИЙН МОДУЛ МОНГОЛ УЛС ХѲРѲНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ТЕХНИКИЙН ТЭМДЭГЛЭЛ 2012 ОНЫ 6 ДУГААР САР

ÝÐ Ë ÌÝÍÄИЙН ßÀÌ МОНГОЛ УЛС ДАХЬ ГЭР БҮЛ ТӨЛӨВЛӨЛТИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ДҮН ШИНЖИЛГЭЭ

КОКСЖИХ НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙН ЧИГ ХАНДЛАГА

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН СУДАЛГААНЫ ХЭЛТЭС

ДОТООДЫН ЗОЧИД БУУДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ЗАМУУД

Монгол Улс. Хэвлэл мэдээллийн эрх зүй. Онлайн, оффлайн орчин дахь хувь хүний нууц ба цахим эрх Сургалтын гарын авлага

Бараа материалын нөөцийн удирдлага (Managing Inventory)

MOНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО ӨЗБ. Сэдэв: Кастодиан банкны тухай ойлголт, үйл ажиллагааны эрхзүйн зохицуулалт, ОУ-ын жишиг

Арилжааны төлбөр тооцоо ХХК

Техникийн даалгавар Эрх зүйн цахим хөтөчийн програм хангамж, цахим хуудас

Introduction to Multimedia

Монгол улсын Өмнөд бүсийн (ӨГБ) газар доорх усны үнэлгээ Урьдчилсан дүгнэлт оны 9-р сар

хßтадын эдийн ЗАСгИйн монгол улсад үзүүлэх нөлөөлөл

Ы Ш Илт :. у /Ph.D/,Х И, у лт л д д л. лдул /Ph.D/, Х И, к л өтөл ө л

Veritech ERP Store Management System. Дэлгүүрийн удирдлагын систем

УЛААНБААТАР ХОТЫН СУУРЬШЛЫН БҮСИЙН ХӨРСНИЙ БОХИРДЛЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ДҮН

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хот СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

C2230 / C2225 / C2220

МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

ЦАЛИН ХӨЛСНИЙ СИСТЕМ

Transcription:

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ТӨСӨЛ МЭДЭЭЛЛИЙН ТОЙМ УЛИРАЛ ТУТМЫН МЭДЭЭ 2017/1-2017/3

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ТӨСЛИЙН 2017 ОНД ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН АЖЛААС ТОВЧХОН 1. Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг ерөнхий боловсролын хөтөлбөр, сурах бичиг, сургалтын үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлж буй байдалд хөндлөнгийн үнэлгээ хийж, үнэлгээний үр дүнд үндэслэн сайжруулах. 2. Сайжруулсан сургалтын хөтөлбөрийн дагуу багш, нийгмийн ажилтан, сургуулийн удирдлага, болон бусад холбогдох байгууллагуудын мэрэгжилтэн, албан хаагчдыг сургаж, чадавхжуулах. 3. Багш бэлтгэх байгууллага (МУБИС)-д зориулан Багшлахуйн үйл ажиллагаанд ТХБ-ыг интеграцчилах гарын авлагыг ерөнхий боловсролын 18 судлагдахуун тус бүрээр боловсруулах, цахим хэлбэрт оруулах 4. Боловсролын үнэлгээний тогтолцоонд ТХБ-ын үзэл санааг тусгах ажлын хүрээнд ТХБ-ын үзэл санаа тусгасан даалгавруудыг боловсруулах, бүртгэх, гарын авлага, зөвлөмж боловсруулж, Боловсролын Үнэлгээний Төв (БҮТ)-ийн мэрэгжилтнүүдийг сургаж чадавхжуулах 5. ТХБ-ын дотоод болон гадаад сүлжээ, хамтын ажиллагаанд нэгдэх, Монгол ба гадаад сургуулиудын хамтын ажиллагааг эхлүүлэх, дэмжих 6. Эко сургуулиуд ба эко клубуудын үйл ажиллагааг бэхжүүлж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх 7. Зуны зуслангаар дамжуулан сурагчдад ТХБ-ыг олгох, энэ чиглэлээр зуны зуслангийн багш нарыг сургах, чадавхжуулах 8. Тогтвортой хөгжлийн боловсролын үндэсний хөтөлбөр боловсруулах ажилд дэмжлэг үзүүлэх, хэрэгжүүлэх 9. ТХ,НХ,ТХБ-ын үзэл санааг олон нийтэд хүргэх хэвлэл мэдээллийн кампанит ажлыг үндэсний болон орон нутгийн түвшинд зохион байгуулах, сурталчлах, хэлэлцүүлэг, уулзалт, сургалт зохион байгуулах 10. Шийдвэр гаргагчид болон байгаль орчны салбарын мэргэжилтнүүдийг ТХ,НХ,ТХБ-р чадавхжуулж, сургалт зохион байгуулах 11. ТХ,НХ-ийн мэдлэг, мэдээллийн сан байгуулах 12. Ногоон зээлийн сангийн хүрээнд банк санхүүгийн байгууллагуудын ажилтнуудыг чадавхжуулах 13. Байгаль орчны удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх зөвлөмж, гарын авлага боловсруулах, ISO 14000 багц стандартыг орчуулж батлуулах, олон нийтэд сурталчлах, аж ахуйн нэгж, байгууллагуудад таниулах сургалтын үйл ажиллагааг зохион байгуулна 14. Эко тэмдэг ба ногоон гэрчилгээний журмыг боловсронгуй болгох 15. Ногоон менежментийг нэвтрүүлэх чиглэлээр төрийн байгууллага, яам, агентлагуудад сургалт зохион байгуулна. ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ТӨСЛИЙН ЗАХИРАЛ ТӨРИЙН ОДОНГООР ШАГНУУЛАВ Монгол улсын боловсрол, байгаль орчин, жижиг дунд үйлдвэр, худалдааны салбарт хэрэгжүүлж буй олон улсын төсөл хөтөлбөрийг 20 гаруй жил амжилттай удирдан, үр бүтээлтэй ажилласныг өндрөөр үнэлж Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэрдоржийн зарлигаар Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн захирал А.Амгаланг Алтан гадас одонгоор шагналаа. 1

ТОГТВОРТОЙ ИХ СУРГУУЛИЙН ШИЛЖИЛТ РҮҮ УУЛЗАЛТ БОЛЛОО То г т в о р то й хө г ж л и й н б ол о в с р ол тө с л ө ө с Тогтвортой их сургуулийн шилжилт үрүү уулзалтыг их дээд сургуулиудын удирдлагуудад зориулан 2016 оны 2-р сарын 14ны өдөр зохион байгууллаа. Уг уулзалтаар тогтвортой хөгжлийн үзэл санааг их дээд сургуулиудын үйл ажиллагаанд нэвтрүүлэхийн ач холбогдол, тогтвортой их сургууль болох шилжилтийн үйл явцын загварыг Бельгийн Гентийн Их сургуулийн (Бельги Улс) жишээн дээр танилцуулж, уг загвар, жишээг Монгол орны нөхцөлд хэрхэн буулгаж хэрэгжүүлэх талаарх ярилцлага, хэлэлцүүлэг өрнүүллээ. Уулзалт хэлэлцүүлэгийг Шведийн Упсалагийн Их Сургуулийн профессор Leif Ostman, Бельгийн Гентийн Их сургуулийн судлаач Dr. Katrien Van Poeck нар хөтлөн явуулав. Уулзалтанд Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, Отгонтэнгэр Их Сургууль, Монгол-Германы хамтарсан Ашигт Малтмал, Технологийн Их Сургууль, Их Засаг Олон Улсын Их Сургууль болон Эко Ази Байгаль Орчин Менежтентийн Дээд Сургуулийн удирдлагууд оролцон Тогтвортой их сургууль болох хамгийн эхний алхмуудыг сургалт, эрдэм шинжилгээ, кампусын үйл ажиллагаа, нийгмийн үйлчилгээний чиглэлүүдээр тодорхойлж, ТХБ-ыг их сургуулийн бүх үйл ажиллагаанд хэрэгжүүлж буй арга, туршлагатай танилцав. 2

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИГЧ МОНГОЛЫН АНХНЫ ИХ СУРГУУЛЬ БОЛОХООР ЗОРЬЖ БАЙНА ОТИС-ын сэтгүүлзүйн ангийн төгсөх ангийн оюутнууд Отгонтэнгэр Их Сургууль (ОТИС) НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн GUPES-ийн (Global Universi es Partnership on Environment and Sustainability) гишүүн бөгөөд тогтвортой хөгжлийг дэмжигч их сургууль болохоор зорин ажиллаж байна. Энэ хүрээнд тус сургуулийн сэтгүүл зүйн төгсөх ангийн оюутнуудад Тогтвортой хөгжлийг сурвалжлахуй сэдэвт сургалтыг Тогтвортой хөгжлийн боловсрол төсөлтэй хамтран зохион байгууллаа. Сургалтанд хамрагдсан оюутнууд тогтвортой хөгжлийн тухай мэдлэгээ баяжуулж улмаар өөрсдийн бичиж нийтлэх үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх бүрэн боломжтой боллоо. Сургалтын төгсгөлд оюутнууд Тогтвортой хөгжлийг сурвалжлахуй сэдвийн хүрээнд долоон мултимедиа бүтээл хийж багш, оюутнууддаа танилцуулав. Уг бүтээлээрээ оюутнууд тогтвортой хөгжил нь хамгийн энгийн, өдөр тутмын зүйлээс эхэлнэ гэдгийг олон нийтэд ойлгуулахыг зорьжээ. Бүх бүтээлүүд Тогтвортой хөгжил хаанаас эхлэх вэ? гэдэг асуултаар эхэлж эрчим хүчээ хэмнэх, усаа хайрлах, цаасаа дахин боловсруулах, хуванцар савнаас татгалзах талаар төдийгүй тэгш эрхийн асуудлыг ч хөндсөн бөгөөд сэтгүүлчид тогтвортой хөгжлийг бүтээлдээ хэрхэн тусгах талаар дадлага ажил болсон юм. Монгол улсын хэмжээнд анх удаа ОТИС-ийн сэтгүүлзүйн салбарын оюутнууд Тогтвортой хөгжлийг сурвалжлахуй хамрагдсан бөгөөд оюутнуудын хувьд энэ нь ажлын байран дээр өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх чухал ач холбогдолтойг онцлон тэмлэглэж байлаа. ОТИС тогтвортой хөгжлийг дэмжигч Монголын анхны их сургууль болох зорилтынхоо хүрээнд Тогтвортой хөгжлийн боловсрол төсөлтэй хамтран 2017 оны 2-р сарын 16-нд Тогтвортой хөгжлийг дээд боловсролд нэвтрүүлэх нь сургалтыг ОТИС-ийн багш нарт зориулан зохион байгууллаа. Тус сургалтыг ТХБ төслийн хэрэгжүүлэгч консорциумаас Шведийн Упсалагийн их сургуулийн доктор Lief Ostman, Белгийн Гентийн их сургуулийн судлаач, доктор Katrien Van Poeck удирдан зохион байгуулсан юм. Сургалтаар багш нар тогтвортой хөгжлийг өөрийн сургуульдаа хэрэгжүүлэх талаар саналаа уралдуулан, харилцан ярилцаж, авах арга хэмжээнүүдээ тодорхойлцгоосон юм. Цаашид Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл нь ОТИС-ийн сургалтын хөтөлбөрүүдэд тогтвортой хөгжлийн үзэл санааг нэвтрүүлэх, тогтвортой хөгжил, ногоон хөгжлийг дэмжсэн олон улсын жишигт нийцсэн хөтөлбөр болгон хөгжүүлэхэд дэмжиж, олон улсын эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллана. 3

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ТЭНХИМИЙН ЭРХЛЭГЧ Э.ГАНБАТТАЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА Та ТХ,ТХБ-ыг юу гэж ойлгодог вэ? Э.Ганбат: Тогтвортой хөгжил гэдэг нь өргөн о й л г о л т о о р о о б о л нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчны бүхий л асуудлуудыг хамруулсан ө р г ө н о й л г о л т ю м. Ө ө р ө ө р х э л б э л өнөөдрийн гаргаж буй б ү х и й л ш и й д в э р ирээдүйн боломжийг багасгахгүй, хязгаарлахгүй байхад чиглэгдэх шаардлагатай гэдгийн шалгуур нь тогтвортой хөгжил гэж ойлгож болох юм. Харин тогтвортой хөгжлийн боловсрол нь одоо болон ирээдүй үеийнхээ төлөө байгаль орчинд хор хөнөөл багатай, ногоон эдийн засгийг баримжаалсан, шударга нийгмийг байгуулахад чиглэсэн шийдвэр гаргаж, үйлдэл хийхэд шаардлагатай мэдлэг, чадвар, хандлага, үнэт зүйлсийг хүн бүрт бий болгох үйл явц гэж тодорхойлсон байдаг. Эндээс үзэхэд аливаа шийдвэр нь зорилгод чиглэгдэхээсээ илүүтэйгээр үнэт зүйлд чиглэгдэх ёстойг илэрхийлж байгаа хэрэг юм. ОТИС-ийн сургалтын үйл ажиллагаа ТХБ-ийг түгээн дэлгэрүүлэхэд чиглэгдэнэ. Отгонтэнгэр Их Сургуулийн оюутан, багш нар ТХ-ын сургалтанд хамрагдсан. Сургалтын үр дүн ер нь ямархуу байв? Амьдралд хийж, хэрэгжүүлэх юм байв уу? Э. Га н б а т : Ш в е й ц а р ы н Х ө г ж л и й н А г е н тл а г и й н санхүүжилттай Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл ОТИСтай хамтран ажиллаж байна. Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санаа, ойлголтыг Монгол Улсын боловсролын тогтолцоонд нэвтрүүлж улмаар ногоон хөгжлийн таатай орчинг бүрдүүлэх зорилготой энэхүү төсөл ОТИС-тай хамтран Тогтвортой хөгжлийг сурвалжлахуй сургалтыг сэтгүүлзүйн төгсөх ангийн оюутнуудад амжилттай зохион байгуулсан. Сургалтанд хамрагдсан оюутнууд маань ТХ/НХ-ийн чиглэлээр мультмедиа бэлтгэж, сурсан мэдсэнээ илэрхийлсэн сайхан ажил болсон. Мөн сургуулийн багш нарт Тогтвортой хөгжлийг дээд боловсролд нэвтрүүлэх нь сургалт хийлээ. Өнөөдөр дэлхий нийтэд тогтвортой хөгжлийн асуудал яригдаж байгаа бөгөөд их дээд сургуулиуд ногоон хөгжлийг дэмжигч болохоор зорьж байна. Тиймээс ч Отгонтэнгэр Их Сургууль тогтвортой хөгжлийг дэмжигч Монголын анхны эко их сургууль болохоор зорин ажиллаж байгаа юм. Тогтвортой хөгжлийг дэмжигч дэлхийн шилдэг их сургууль болох Шведийн Упсалагийн их сургуулийн доктор Lief Ostman, Белгийн Гентийн их сургуулийн доктор Katrien Van Poeck нар энэхүү сургалтыг удирдан явуулж өөрсдийн сургууль дээр энэхүү үзэл санааг хэрхэн нэвтрүүлсэн, тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа багш нартай хуваалцсан. Багш нар тогтвортой хөгжлийн 17 зорилгыг сургууль дээрээ хэрхэн хэрэгжүүлж болох санаагаа дэвшүүлж, түүнд хүрэх арга замуудаа тодорхойлсон нь энэхүү сургалтын хамгийн гол ач холбогдол байлаа. Отгонтэнгэр Их Сургууль цаашид тогтвортой хөгжлийг дэмжсэн сургууль болохоор зорьж байгаагийн хувьд энэ талаар хийхээр төлөвлөсөн ажлаа бидэнтэй хуваалцана уу? Э.Ганбат: ОТИС дэлхийн бусад их дээд сургуулиудын хөгжлийн чиг хандлагын дагуу тогтвортой их сургууль болохоор зорин ажиллаж байна. Энэ ажлын эхлэл болгон хэрэгжүүлэх ажлуудынхаа төлөвлөгөөг гаргахдаа бидний хамгийн эхэлж баримталж буй үзэл баримтлал бол бид өөрсдийнхөө үйлдлийг ногоон болгохоос эхлэх шаардлагатай болохыг ойлгосон явдал юм. Бидний хийж буй үйлдэл, гаргаж буй бүхий л шийдвэр тогтвортой хөгжлийн замналд нийцэж байх шаардлагатай. Иймээс бид ажлын төлөвлөгөөгөө ТХ-ийн үзэл баримтлалтай нийцүүлэн боловсруулах, багш нарыг сургалтанд хамруулах, оюутнууддаа ТХБ-ийг олгох чиглэлд анхааран ажиллах чиглэл гаргасан. Бусад их дээд сургуулиуд ТХ, НХ-ийг дэмжиж, энэ чиглэлээр ажиллахад юуг анхаарвал зохино гэж боддог вэ? Э.Ганбат: Их дээд сургууль бүр дэлхийн иргэнийг бэлтгэж байгаагийн хувьд ТХ/НХ-ийн үзэл санааг сургалтын хөтөлбөрт шингээх тал дээр анхаарах нь чухал болж байна. Ингэхийн тулд их сургуулиудын багш нарыг чадвахижуулах сургалтыг зохион байгуулах, сургалтын үйл ажиллагаагаараа дамжуулан ТХБ-ыг олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэх, үр дүнгээ олон нийтэд таниулах ажлуудыг хийх хэрэгтэй болов уу? Тогтвортой хөгжлийн боловсрол төсөлтэй цаашид ямар байдлаар хамтарч ажиллах бодолтой байгаа вэ? Э.Ганбат: ОТИС Тогтвортой хөгжлийн боловсрол төсөлтэй ТХ-ийн үзэл санааг сургалтын хөтөлбөрт суулгах, ТХ/НХ/ТХБ-ийн чиглэлээр судалгаа шинжилгээний ажлыг хийх, оюутнуудын санаачлагаар хэрэгжүүлэх төслүүдийг дэмжин ажиллахаар төлөвлөж байна. Төслийн хүрээнд бид ТХ-ийн их сургуулиуд болох Белгийн Гентийн их сургууль, Шведийн Уппсалагийн их сургуулиудаас туршлага судлаж хамтран ажиллах юм. Мөн Ногоон оффис төслийг хэрэгжүүлж оюутны оролцоотойгоор үйл ажиллагаа нь явагддаг жишиг оффис болгох юм. Цаашид ОТИС-ийн бүхий л үйл ажиллагааг ТХ/НХ-ийг дэмсэн байх чиглэлд салбар сургууль бүр үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулан ажиллана. 4

ЭКО КЛУБ -УУДЫГ ЧАДАВХИЖУУЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА ШХА-ын Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл 2016 оноос эхлэн сургуулиудын д э р г э д э х э к о к л у б у у д ы г д э м ж и ж, к л у б у уд ы н ү й л ажиллагааг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, харилцан туршлага солилцох боломжийг бүрдүүлэн клубуудын ажлын үр дүнг үнэлэх, сайжруулах, зөвлөн туслах чиглэлээр амжилттай ажиллаж байна. ШХА-ын Монгол ногоо төслөөс сургуулийн гадна талбайд хүнсний ногоо тариалж, сурагчдаар дамжуулан эцэг эхчүүдэд экологийн боловсрол олгох чиглэлээр ажиллаж байна. Иймд 2 төслийн үйл ажиллагааг сургуулийн түвшинд уялдуулах, амжилттай ажиллаж буй эко клубуудыг бусад сургуулийн эко клубтэй холбох, сургуулиудын хооронд түншлэл үүсгэх харилцан туршлага солилцох замаар сургуулиудын дэргэдэх эко клубуудыг чадавхижуулахаар төлөвлөв. Монгол ногоо, Тогтвортой хөгжлийн боловсрол төсөлтэй хамтран ажиллаж буй нийслэлийн 6 сургуулийн эко клубуудыг чадавхижуулах, Эко клуб -ын идэвхтэн сурагч, багш нараар дамжуулан сурагчдад тогтвортой хөгжлийн боловсролыг олгох, төлөвшүүлэх зорилготой жижиг төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд уулзалтанд сургуулийн удирдлага, эко клубын багш нар оролцон хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа төлөвлөв. Уг төсөлд сургуулиуд хоорондоо түншлэлийн харилцаа үүсгэн харилцан туршлага солилцох замаар ажиллах юм. Уг төсөл хэрэгжсэнээр "Эко клуб"-ийн үйл ажиллагаа нь тогтворжиж, нэгдсэн зохион байгуулалтад орж, эко клубын гишүүн идэвхитэн сурагчид сургалт зохион байгуулах, эко клубын үйл ажиллагааг хөтлөн явуулах чадвартай болж бэлтгэгдэхээс гадна сургуулиудын гадаа талбайд хүнсний ногоо тариалж сурсан байх юм. Хүснэгт: Эко клубуудыг чадавхжуулах төсөлд хамрагдаж буй сургуулиуд ба тэдгээрт чиглэсэн үйл ажиллагаа Үүрэг оролцоо Дүүрэг Хүнсний ногоо тариалахад зөвлөх Эко клубын үйл ажиллагаанд зөвлөх Хан-Уул 34-р сургууль 10-р сургууль Сонгонихайрхан 65-р сургууль 122-р сургууль Баянзүрх Голомт цогцолбор 71-р сургууль Монгол ногоо, Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл хамтран Эко клубуудыг чадавхжуулахад чиглэсэн үйл ажиллагаагаа төлөвлөх зөвлөлдөх уулзалт 5

ЭРЧИМ ХҮЧНИЙ УХААЛАГ ХЭРЭГЛЭЭ АЯН То г т в о р т о й х ө г ж л и й н боловсрол төсөл 2016 онд хамтран ажиллаж Хоггүй сургууль эко орчин аянд амжилттай оролцсон Нийслэлийн 40 сургуулийн Эко клубуудтэй хамтран Эрчим хүчний ухаалаг хэрэглээ аяныг 2017 оны 2-р сараас эхлэн хэрэгжүүлж байна. Уг аяны хүрээнд нийслэлийн Байгалийн ухааны багш нарын холбоо ТББ-тай хамтран ажиллаж байна. Аян эхэлснээс хойш эрчим хүчээ хэмнэх талаар бага болон дунд ангийн сурагчдад зориулсан богино хэмжээний видеонууд хийгдэж, сургуулийн орчинд үнэлгээ хийх аргачлалыг боловсруулсан юм. Түүнчлэн сургагч сурагчдыг бэлтгэх сургалт амжилттай зохион байгуулж 120 гаруй багш, сурагчдыг хамруулав. Уг сургалтаар Эко клубын идэвхитэн сурагчид хийх ажлаа төлөвлөн, сургуулийн орчинд эрчим хүчийг хэмнэх арга замуудыг хэлэлцэн, цахилгаан зарцуулалтын үнэлгээ хийх аргачлалтай танилцлаа. Аянд хамрагдаж буй сургуулиудад үнэлгээ хийх болон бага, дунд, ахлах ангийнханд зориулсан сургалтууд үргэлжлэн байгуулагдаж байгаа ба аян 2017 оны 6-р сард дүнгээ гаргана. 6

НЭГДМЭЛ АРГА ЗҮЙ ХИЧЭЭЛИЙГ МУБИС-ИЙН ОЮУТНУУД СОНГОН СУДАЛНА Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл, Монгол улсын боловсролын их сургууль (МУБИС) болон STEM Brainy Tech боловсролын технологийн компанитай хамтран багш бэлтгэх сургалтын хөтөлбөрт тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг тусгах бичил төслийг 2016 оны 4-с 12-р сард амжилттай хэрэгжүүллээ. Багш бэлтгэх сургалтын хөтөлбөрт тогтвортой хөгжлийн боловсролын зарчмуудыг сургалтын нэгдмэл арга зүйгээр дамжуулан тусгахдаа Сэргээгдэх эрчим хүч сэдвийн хүрээнд боловсруулав. STEM гэж юу вэ? Энэ бол Science, Technology, Engineering, Math буюу Байгалийн ухаан, Технологи, Инженерчлэл, Математик гэсэн үгсийн товчлол юм. Аж үйлдвэрийн 4-р хувьсгал хэдийн эхэлсэн гэж үзэж буй өнөө цагт Туршилтын нээлттэй хичээл, Архангай, Тариат сум аливаа ажлын байранд STEM чадвар шаардлагатай байгаа төдийгүй шинжлэх ухаан, технологийн хурдацтай хөгжлөөс үүдэн дэлхийн бүх улс оронд STEM мэргэжилтний эрэлт өсч байна. Цаашлаад 21-р зуунд амьдарч, ажиллах хүн бүрт тодорхой хэмжээний STEM чадвар зайлшгүй хэрэгцээтэй болжээ. Иймд тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд үндэслэсэн STEM сургалтыг багаараа хамтран заах чадвартай багш нарыг бэлтгэх сургалтанд хэрэглэгдэх Нэгдмэл арга зүй хичээлийн хөтөлбөрийг боловсруулж, оюутан-багш, сургагч багш нарыг бэлтгэн Сэргээгдэх эрчим хүч сэдвийн хүрээнд МУБИС-ийн лицей сургууль, Архангай аймгийн Тариат сумын ЕБС-д туршсан юм. Түүнчлэн бичил төслийн үр дүнг танилцуулах, сайн туршлагаа хуваалцах, цаашид батлагдсан сургалтын хөтөлбөрийн тогтвортой хэрэгжилтийг хангах зорилгоор МУБИС-ийн 100 гаруй багш гар зориулан сургалт семинар зохион байгуулаад байна. Нэгдмэл арга зүй хичээлийн хөтөлбөр нь МУБИС-ийн хүрээнд нэмэлт хөтөлбөр болох бөгөөд төслийг хэрэгжүүлсэн Математик байгалийн ухааны сургуулийн 2 кредитын сонгон суралцах хичээлийн хөтөлбөр болж батлагдлаа. МУБИС-ийн оюутнууд 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн энэхүү хичээлийг сонгон судлах боломжтой бөгөөд хичээлийн хөтөлбөрийг оюутнуудад таниулж, ач холбогдлыг ойлгуулах, сонгон судлах боломжийг бүрдүүлэх, хөтөлбөрийн тогтвортой хэрэгжилтийг хангах ажлуудыг хийж байна. Тогтвортой Хөгжлийн Боловсрол төслийн хаяг: Мидтаун оффис, 4-р давхар Энх тайвны өргөн чөлөө 15/2, Олимпийн гудамж, Сүхбаатар дүүрэг Улаанбаатар хот, Монгол улс +976 75770989 avid.enkhjargal@giz.de www.esd.mn Улсын Клиникийн төв эмнэлэг Багшийн дээд Соёл Эрдэм дээд сургууль ШХА 1-р төрх эмнэлэг Энхтайвны өргөн чөлөө Энхтайвны өргөн чөлөө Мидтаун оффис 103 DHL Элчингийн гудамж Элчингийн гудамж Амарбаясгалант зочид буудал Солонгос Улсын элчин сайдын яам Сэлбэ гол Сэлбэ гол 7